Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/02125

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023   12   11   210/МА2023/02125

 

 

*******.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/03065 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******.*******эд холбогдох

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дарьсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Борхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******.******* 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Д.Сайнсанаагаас Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, *******ингисийн өргөн чөлөө гудамж, 35б байр 904а тоот хаяг байршилтай, 93.51 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан авч, улсын бүртгэлийн байгууллагаас гэрчилгээ олгогдож, хууль ёсны өмчлөгч болсон.

1.2. Гэтэл тус орон сууцыг *******.******* хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд *******.*******ын зүгээс тухайн орон сууц чөлөөлж өгөхийг *******.*******эд удаа дараа мэдэгдсэн боловч шаардлага биелүүлэхээс татгалзаж, орон сууцанд оруулахгүй байх, утсаа авахгүй байх зэргээр зайлсхийж ирсэн.

Иймээс тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшил, ашиглалтаас чөлөөлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Маргаан бүхий орон сууцыг *******.*******ын нэр дээр шилжүүлэн өгч зээл авсан бөгөөд уг зээлийг буцаан төлснөөр орон сууцыг буцаан шилжүүлэн өгөхөөр тохиролцсон байдаг. Уг орон сууцны зах зээлийн үнэ зээлсэн мөнгөн дүнгээс их ба *******.*******ийн орон сууц юм.

2.2. Мөн Азийн барилга групп ХХК нь Д.Сайнсанаагаас түүний өмчлөлийн орон сууцыг авто зогсоолын хамт шилжүүлэн авахдаа өөрийн компанийн ажилтан А.Баасандоржийн нэр дээр 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр итгэмжлэл хийлгэн авсан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр *******.*******т худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг нь шилжүүлэн өгсөн. Гэрээг байгуулах үед *******.******* нь орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэн авсны дараа үлдэгдэл төлбөр болох 230,000,000 төгрөгийг өгнө гэж хэлээд шилжүүлэн авсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөөгүй гэрээг 190,000,000 төгрөгөөр хийсэн биздээ гэх байдлаар асуудалд хандаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарлаж байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын бүртгэлийн Ү-2206069363 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-р хороолол, *******ингисийн өргөн чөлөө гудамж, 35б байр 904А тоот хаягт байрлах, 93.51 мкв бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *******.*******ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,107,950 төгрөгийн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1,037,750 төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч *******.*******ээс 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******.*******т олгож шийдвэрлэсэн.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Маргаан бүхий орон сууц болон авто зогсоолыг Азийн барилга групп ХХК нь авто машин худалдан борлуулсны төлбөрт тооцон иргэн Д.Сайнсанаагаас 2022 оны 09 дүгээр сард шилжүүлэн авахдаа гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Баасандоржийн нэр дээр шилжүүлэн авах итгэмжлэлийг хийлгэн авсан. Үүний дараа *******.*******тай тухайн орон сууц болон авто зогсоолыг 420,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон бөгөөд тухайн үед *******.******* нь 190,000,000 төгрөг байна, энэ мөнгийг өгөөд үлдэгдэл төлбөр болох 230,000,000 төгрөгийг гэрчилгээ гарсны дараа өгөх санал тавьсныг хүлээн авч худалдах, худалдан авах гэрээг 190,000,000 төгрөгөөр байгуулан орон сууц болон авто зогсоолын өмчлөх эрхийг *******.*******т шилжүүлэн өгсөн.

Гэтэл *******.******* нь орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсны дараа үлдэгдэл төлбөрөө өгөөгүй, орон сууцаа буцаан авах талаар ярилцахад мөнгөө маш өндөр хүү тооцон, хүүг өдрөөр тооцон буцаан авна гэж маргаан үүссэн бөгөөд *******.******* тухайн орон сууц болон авто зогсоолыг худалдан авахгүй, үлдэгдэл мөнгөө өгөхгүй нь тодорхой болсон тул Азийн барилга групп ХХК нь тухайн орон сууцыг хөрөнгө оруулагч *******.*******эд хөрөнгө оруулалтын төлбөрт буюу хоорондын тооцооны төлбөрт шилжүүлэн өгч, *******.******* нь тухайн орон сууцанд 70,000,000 төгрөгийн засвар хийж нүүн орсон. *******.*******ийг тухайн орон сууцанд нүүж орсон тухай *******.******* бүрэн мэдэх бөгөөд *******.******* нь Азийн барилга групп ХХК-тай *******.*******ээр дамжин танилцсан хүн юм.

*******.*******ын зүгээс Азийн барилга групп ХХК-д мөнгө өгөхгүй, орон сууц болон авто зогсоолыг өгөхгүй, гэрээг 190,000,000 төгрөгөөр л байгуулсан, чаддаг юм бол буцаагаад аваарай, би танай хүнийг орон сууцнаас хөөж гаргах гэж байгаа гэх агуулгаар харилцсанаас, мөн авто зогсоолыг Азийн барилга групп ХХК-ийн зөвшөөрөлгүй бусдад худалдсан үйлдлээс шалтгаалан орон сууц, авто зогсоолын өмчлөх эрхийг залилж авсан тухай гомдлыг Баянгол дүүргийн цагдаагийн газар гаргаж хэрэг бүртгэлийн хэрэг нээгдэн холбогдох шалгалтын ажиллагаа явагдаж байна. Энэ тухай нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн.

4.2. Тухайн орон сууцтай холбоотой маргааныг шийдвэрлэхэд Баянгол дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа хэргээс нотлох баримт авах, ямар учраас Д.Сайнсанаа гэх хүн А.Баасандоржид орон сууцаа бусдад шилжүүлэх эрх бүхий итгэмжлэл хийж өгсөн, тухайн орон сууц ямар байдлаар *******.*******т шилжин ирсэн тухай бодит нөхцөл байдлыг тогтоох нь ач холбогдолтой бөгөөд гэрчээр Д.Сайнсанаа, тухайн үед Азийн барилга групп ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан А.Баасандорж, Азийн барилга групп ХХК-ийн ерөнхий захирал У.Баасанжаргал, *******.******* болон бусад хүмүүсийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан зэрэг нотлох баримтыг гаргуулах, цаашлаад тухайн орон сууцтай холбоотой жинхэнэ өмчлөгч болох Азийн барилга групп ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөх дээрх нотлох баримтыг үндэслэн *******.******* нь тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох зэрэг олон эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдал үүсэх байтал шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж удаа дараа гаргасан үндэслэл бүхий хүсэлтүүдийг хангалгүй орхиж хэргийг буруу шийдвэрлэсэнд гомдолтой. 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралтай байсан бөгөөд тухайн шүүх хурлын цаг нь энэ шүүх хурлын өмнө байсан. Би Нийслэлийн захиргааны хэргийн шүүх дээр очоод энэ тухай хэлсэн боловч цаг нь өмнө учир манай хурал түрүүлж эхэлнэ гэж хэлсэн. Тэгээд энэ тухай хүсэлтийг Хан- Уул дүүргийн иргэний шүүхэд гаргасан боловч түрүүлж зарласан нь манайх гээд хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн.

Энэ нөхцөл байдал нь итгэмжлэгдсэн төлөөлөгч миний буруу биш бөгөөд шүүх шүүхийнхээ үйл ажиллагааг хүндлэхгүй, манай хэрэг шийдэгдэж байвал бусад нь хамаагүй гэх байдлаар асуудалд хандаж, хэргийн оролцогчийг эрхийг ноцтой зөрчиж байна гэж би үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн тухайн маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь хэн байсантай холбоотой баримтууд ирэхэд Aсиан сити компанитай иргэн Д.Сайнсанаа орон сууц захиалан бариулах гэрээ байгуулан анхны өмчлөгч нь болон бүртгэгдсэн байдаг. Д.Сайнсанаагаас *******.******* худалдах, худалдан авах гэрээ байгуулан авсан нь тогтоогддог ба Азийн барилга ХХК нь энэ хэрэгт ямарч хамааралгүй.

5.2. Шүүх хуралдаан давхацсан гэдэг үндэслэл нь энэ хуралдаанд яригдах боломжгүй юм. Хариуцагч нь өөрөө тухайн орон сууцыг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй гэдгийг нотлоогүй. Нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Хэргийг 2023 оны 10 дугаар сард шийдсэн бөгөөд 10 сарын хугацаанд татгалзлаа нотлох хангалттай боломж байсан буюу нотлох үүргээ биелүүлээгүй.

5.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй гомдолд шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа нь тодорхойгүй, дахин шийдвэрлүүлэх үндэслэл тогтоогдохгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий болсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч *******.*******эд холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Д.Сайнсанаагаас орон сууцыг худалдан авч, хууль ёсны өмчлөгч болсон, гэтэл тус орон сууцыг *******.******* хууль бусаар эзэмшиж байгаа тул түүний эзэмшлээс чөлөөлүүлнэ гэж,

хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... Д.Сайнсанаагаас орон сууцыг Азийн барилга групп ХХК нь ажилтан А.Баасандоржийн нэр дээр итгэмжлэл хийлгэн шилжүүлэн авч, худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг *******.*******т шилжүүлсэн, *******.******* гэрээгээр тохиролцсон орон сууцны үнийг бүрэн төлөөгүй гэж тус тус тайлбарлаж мэтгэлцжээ.

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж буй 230502167 тоот хэрэг бүртгэлтийн хэргээс Азийн барилга групп ХХК-ийг хохирогчоор тогтоосон тогтоол, гэрч *******.*******, *******.******* нарын мэдүүлгүүдийг гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШЗ2023/15682 дугаар захирамжаар хэргийн материалаас үзэхэд Асиан сити ХХК-аас Д.Сайнсанаад, Д.Сайнсанаагаас *******.*******т шилжсэн бүртгэл авагдсан байх тул Азийн барилга групп ХХК-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, хариуцагчийн татгалзалд ямар хамааралтай нь ойлгомжгүй гэж,

мөн дээрх хүсэлтээ тодруулан хэрэг бүртгэлтийн хэргээс гэрч А.Баасандорж, У.Баасанжаргал, *******.******* нарын мэдүүлгүүдийг гаргуулах, Азийн барилга групп ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШЗ2023/17590 дугаар захирамжаар ... Азийн барилга групп ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг Д.Сайнсанаагаас худалдан авахдаа өөрийн ажилтан А.Баасандоржийн нэр дээр итгэмжлэл хийлгэн авч *******.*******т шилжүүлсэн ... нотлох баримт гаргуулах гэх хүсэлтийн үндэслэл тодорхойгүй гэж тус тус дүгнэж хүсэлтүүдийг хангахгүй орхижээ.

3.2. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагчийн татгалзлын талаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч мөн бөгөөд зээлийн гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч *******.*******т шилжүүлсэн гэх татгалзал хэргийн баримтаар тогтоогдоогүй ... хэрэгт ирүүлсэн 2023.06.18-ны өдрийн Азийн барилга групп ХХК-ний орон сууц, авто зогсоолыг бусдад 430,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцож, эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгсөн боловч мөнгийг өгөхгүй залилуулсан гэх гомдолд 23002167 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн мөрдөгчийн тогтоолоор орон сууцыг *******.******* эзэмших, ашиглах эрхтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ.

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд зохигч өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр мөн хуулийн 38.6 дахь хэсэгт зохицуулсан.

Дээрх хариуцагч талын гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлт нь түүний татгалзлын үндэслэлтэй холбоотой байх ба шүүх хүсэлтийг хангаагүй атлаа хариуцагчийн татгалзал нотлох баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.3 дахь хэсэгт Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж заасанд нийцээгүй байна.

3.4. Түүнчлэн шүүх хүсэлтийг шийдвэрлэхдээ хэргийн материалаас үзэхэд Асиан сити ХХК-аас Д.Сайнсанаад, Д.Сайнсанаагаас *******.*******т шилжсэн бүртгэл авагдсан байх тул ... хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, мөн хэргийн баримтаас үзэхэд, Азийн барилга групп ХХК-ний гүйцэтгэх захирлаар У.Баасанжаргал бүртгэлтэй, орон сууцны өмчлөгчөөр 2020.05.22-ны өдөр Д.Сайнсанаа бүртгэгдсэн, 2022.09.09-ний өдрийн 0145 дугаар итгэмжлэлээр уг орон сууц, автозогсоолыг бусдад худалдах, бэлэглэх, арилжих, гэрээ байгуулах, төлөөлж гарын үсэг зурах төлбөр тооцоо хүлээн авах зэрэгт өөрийгөө төлөөлөх эрхийг А.Баасандоржид олгосон, 2022.09.28-ны өдөр А.Баасандорж Д.Сайнсанааг төлөөлөн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг *******.*******тай байгуулсан байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... хүсэлтийн үндэслэл тодорхойгүй гэх зэргээр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасныг зөрчсөн байна.

3.5. Үүний зэрэгцээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ өөр шүүхэд шүүх хуралдаан давхацсан тухай нотлох баримтын хамт гаргасан байх тул анхан шатны шүүхийн хийсэн ... баримт нь шүүхээс тов мэдэгдэх ажиллагааг цаг хугацааны хувьд 2023.09.06-ны өдрөөс хойш мэдэгдсэн, 11 цагийн хуралдааныг 14 цагийн хуралдаантай давхацсан гэж үзэхээргүй гэсэн дүгнэлт үндэслэлгүй.

 

4. Дээр дурдсанаар шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны уг зөрчлийг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/03065 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГ******* ШҮҮГ*******   Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГ*******ИД   С.ЭНХБАЯР

 

Д.ЗОЛЗАЯА