Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/03092

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/03092

 

 

 

 

                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

УДИРТГАЛ ХЭСЭГ

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 7 дугаар хороо,*****тоот хаягт оршин суух ******ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 22 дугаар хороо, ***** тоот хаягт оршин суух *******-д холбогдох,

 

26 180 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

эхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Э  нь хариуцагч Ш.Ж д холбогдуулан 42 180 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Ш.Ж аас гэрээний үүрэгт 26 180 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ хугацаанд нэхэмжлэгч А.Э тай Ш.Ж 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 26 000 000 төгрөгийг нэг сарын хугацаатайгаар зээлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 3 сарын хугацаагаар зээлсэн. Зээлийн гол шаардлага нь гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Ш.Ж нь зээлийн гэрээний хүү гэж 3 000 000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Үндсэн зээл 26 000 000 төгрөгийг хүүгийн хамт төлөхийг зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт зааснаар 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үүргээ биелүүлээгүй. Зээлийн гэрээнд өгөгдсөн үүрэг нь 26 000 000 төгрөг. 1 сарын хүү нь 2 080 000 төгрөг төлөхөөс 3 000 000 төгрөг шилжүүлсэн. Үүний үлдэгдэл 980 000 төгрөгийг дараа сарын хүүгийн төлбөрт тооцож, түүнээс 1 100 000 төгрөгийн хүү төлөгдсөн. Мөн нэг сарын хүү болох 2 080 000 төгрөгийг гүйцэтгээд төлөөгүй дүн 3 180 000 төгрөг болсон. Хариуцагч Ш.Ж нь өөрийн төрсөн эгч н.М гээр дамжуулан нэхэмжлэгчээс зээл авах үедээ нэмж 2 000 000 төгрөгийг авсан. Үүнийг зөвшөөрч н.М гээс өөрт шилжүүлэн авсан дээрх мөнгийг хариуцагчид төлөхөө илэрхийлсэн байдаг. Үүнд ш.Ж , н.М нар гарын үсэг зурсан. Тийм учраас анхан шатны шүүхэд гаргасан 42 180 000 төгрөгийн шаардлага дээр нэмэгдүүлж нэхэмжилж байна. Нэмэгдүүлсэн шаардлага 2 000 000 төгрөг, нийт 28 000 000 төгрөг төлөгдөөгүй байсан хугацааны гүйцэтгээгүй үнийн дүнгийн алданги 26 000 000 төгрөгөөр бодож 13 000 000 төгрөг болгон тооцож хариуцагч талаас хүүгийн төлбөрийн нэмж 44 180 000 гаргуулахаар нэхэмжлэл гаргах үед хариуцагчаас 18 000 000 төгрөгийн үнэтэй автомашиныг хариуцагч талаас шилжүүлснийг хасаж тооцож 26 180 000 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 368 850 төгрөгөөс нэмж 46 950 төгрөг нэмж төлж 415 800 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ нэхэмжлэлтэй холбогдуулан нэхэмжлэгчийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан. Анх төлбөрийн асуудалтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн эвлэрүүлэн зуучлагч дамжиж байсан. Тухайн үед шийдвэр гарсан. Дараа нь шүүхэд хандаж байсан боловч энэ хүн харьяалалдаа байхгүй байна гэж үзэж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дахиж нэхэмжлэл гаргах шаардлага үүссэн. Хаяг нь тодорхойгүй байсан учраас Ш.Ж г эрэн сурвалжлуулсан. Баянзүрх дүүргийн шүүхэд байхдаа хаягаа өөрчилсөн гээд өөрөө албан ёсоор баримт гаргаж өгч шүүхээс харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Улаанбаатар хотын төвийн 4 дүүргийг дамжин явсан. Зээл төлөх үүргээс байнга зайлсхийж байгаа. Эвлэрнэ гэж хэлдэг боловч худлаа байдаг. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч А.Э ын нэхэмжлэлтэй Ш.Ж  надад холбогдуулан гаргасан маргаан бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч А.Э  нь нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн багасгасан байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан мэт байх боловч түүний нэхэмжлэлийн үндсэн шаардлага болон өөрчилж багасгасан шаардлага нь бодит үнэнд огт нийцэхгүй байна. Хариуцагч Ш.Ж  миний ибе өөр этгээдийн төлбөрийг хариуцан төлөх үүрэг хүлээгээгүй төдийгүй өөрийн авсан зээлийн төлбөрт автомашин шилжүүлэн өгсөн байхад уг автомашиныг хэт үнэгүйдүүлэн авч намайг өр төлбөрт оруулахаар илт хууль бус үйлдэл байх учир нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс: 2023.01.11-ний өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн баримт, А.Э ын иргэний үнэмлэхийн хуулбар, 2020.01.17-ны өдрийн 77 дугаар А.Э , Ш.Ж  нарын зээлийн гэрээ, 2022.11.29-ний өдрийн 1285 дугаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл, 2023.01.02-ны өдрийн 0003 дугаар итгэмжлэл, 2023.05.25-ны өдрийн 0177 дугаар итгэмжлэл зэргийг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгсөн байна. /хх 3-7 хуу, 10 хуу, 40 хуу/

 

4. Хариуцагчаас: 2023.03.16-ны өдрийн 223 дугаар Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. /хх 23 хуу/

 

5. Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Автотээврийн үндэсний төвөөс 2023.09.01-ний өдрийн 161 дүгээр лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа өмнөх өмчлөгчдийн бүртгэл зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн байна. /хх 59-62 хуу/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. А.Э  нь хариуцагч Ш.Ж д холбогдуулан 26 180 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээний дагуу 26 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон. Дээрх гэрээгээр зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног бүрийг 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Хариуцагч зээлийн хүүд нэг удаа 3 000 000 төгрөг, мөн 18 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашиныг нэхэмжлэгч талд зээлийн төлбөрт төлсөн байдаг. Мөн Ш.Ж гийн төрсөн эгч Ш.М гээр дамжуулан 2 000 000 төгрөгийг нэмж зээлж авсан. Ийнхүү үндсэн зээл 28 000 000 төгрөг, хүү 3 180 000, алданги 13 000 000 төгрөг, нийт 44 180 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс хариуцагч 18 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий автомашин өгснийг нийт үнийн дүнгээс хасаж тооцон үлдэгдэл 26 180 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна. 

 

3. Хариуцагч Ш.Ж  нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Өөр этгээдийн төлбөрийг хариуцан төлөх үүрэг хүлээгээгүй, өөрийн авсан төлбөрт автомашин шилжүүлэн өгсөн боловч хэт доогуур үнээр үнэлж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж татгалзаж байна.

 

4. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 3,4,5 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1 2020.01.17-ны өдөр нэхэмжлэгч А.Э   нь хариуцагч Ш.Ж тай зээлийн гэрээ байгуулж, 26 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож талууд гарын үсэг зурж баталгаажуулсан, /хх 5 хуу/

 

4.2 2022.11.29-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч 1285 дугаар тэмдэглэл үйлдэж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон, /хх 7 хуу/

 

4.3 2023.05.25-ны өдөр Ш.М гийн А.Э аас зээлсэн мөнгийг Ш.Ж  хариуцах болсноо баталж, бичгийн тайлбар гаргасан, /хх 39 хуу/

 

4.4 2022.08.22-ны өдөр хариуцагч Ш.Ж  нь **-** УНК улсын дугаартай, ****** арлын дугаартай, 2006 онд үйлдвэрлэгдсэн хар саарал өнгөтэй, ****250 маркийн суудлын автомашиныг нэхэмжлэгч А.Э ын нэр дээр шилжүүлэн өгсөн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 60 хуу/

 

5. Зохигч, зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаангүй, зээлийн гэрээний дагуу гүйцэтгэсэн үүргийн үнийн дүнд маргаантай.

 

           

6. Талуудын хороонд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасанд хамаарах зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 282 дугаар зүйлийн 282.1-д “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан байна.

 

Зохигч зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримт зэрэгт маргаангүй, зээлийн гэрээний үүргийн заримыг  гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэв.     

 

Мөн нэхэмжлэгч 2 000 000 төгрөгийг Ш.Ж  нь өөрийн эгч Ш.М ээр дамжуулан зээлсэн гэж тайлбарлах боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байх бөгөөд Ш.М ийн зээлсэн мөнгийг Ш.Ж  хариуцах нь хуульд нийцэхгүй тул тус төлбөрийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн, зээлийн гэрээний  3.7-д “гэрээнд заасаэн хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж тохиролцсон боловч зээлийн гэрээг нэг сарын 8 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай байгуулж, зээлийн гэрээний хугацааг сунгаагүй, зээлийн гэрээг сунгаж бичгээр байгуулаагүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрхгүй байдаг тул хугацаа хэтэрсэн алдангийг хариуцагчаас шаардах эрхгүй байна гэж үзсэн.

 

Иймд зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нар үндсэн зээл 26 000 000 төгрөг, 3 сарын зээлийн хүүд 6 240 000 төгрөг төлөх үүрэг үүссэнээс 3 000 000 төгрөгийг бэлнээр, 18 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг зээлийн төлбөрт төлсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн баримтаар нотлогдож байх тул үлдэх 11 240 000 төгрөгийг хариуцагч Ш.Ж аас гаргуулж, нэхэмжлэгч А.Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 940 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангасан тул хангасан үнийн дүнд ногдох хэмжээгээр талуудад хуваан хариуцуулах нь хуульд нийцнэ. 

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ш.Ж гаас 11 240 000 /арван нэгэн сая хоёр зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Э т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 940 000 /арван дөрвөн сая есөн зуун дөчин/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 368 850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ж гаас 194 790 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Э т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Д.ЭНХЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ