Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2023/03393

 

2023 оны 10 сарын 26 өдөр

 

 

 

Дугаар 183/ШШ2023/03393

 

 

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ...............,......, МХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ........... байрлах, Х  ХК-д холбогдох

 

Компанийн харилцах данс хааж, битүүмжилсэн, улмаар данс дахь хөрөнгийг хууль бусаар татан авснаас учирсан гэм хорын хохиролд 446.995.013 төгрөг гаргуулах, уучлалт гуйлгуулахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК хариуцагч Х ХК-д холбогдуулан Компанийн харилцах дансыг хааж, битүүмжилсэн, улмаар данс дахь хөрөнгийг хууль бусаар татан авснаас учирсан гэм хорын хохиролд 446 995 013 төгрөг гаргуулах, уучлалт гуйхыг даалгуулахаар шаарджээ.

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б   шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х   ХК нь манай компанийн харилцах дансыг хааж, битүүмжилсэн, улмаар данс дахь хөрөнгийг хууль бусаар татан авснаар компанийн хэвийн үйл ажиллагааг доголдуулсан,компанийн ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд халдсан учир учруулсан гэм хорын хохирлыг арилгуулах, уучлалт гуйлгахыг даалгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Манай компани нь ХаанБанк ХК-тай 2016 оны 05-р сарын 04-нд Байгууллагын харилцах дансны гэрээ байгуулж, Гэрээний дагуу Хаан банкинд ................ тоот харилцах дансыг эзэмшдэг. Х ХХК нь гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж бидэнд мэдэгдэлгүйгээр манай компанийн харилцах ............................ тоот дансыг хааж, битүүмжлэн Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалт, Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1, 445.4 дэх заалт, 446 дугаар зүйлийн 446.1.3, 446.1.6 дах заалтуудыг тус тус зөрчиж хууль бус үйлдэл гаргасан. Х ХХК нь дансыг битүүмжилсэн үндэслэлээ тайлбарлахдаа: Гаалийн албаны бичгээр түрдээ ийм арга хэмжээ авч байна.ер нь бол наад байгууллагын дансыг хаахаар байгаа гэж ярьсан,... Замын-Үүдийн Гаалийн газраас ирсэн албан бичгээр битүүмжилсэн, битүүмжлэлийг авах боломжгүй, ... төрийн эрх бүхий байгууллагаас хуулийн дагуу тавьсан хүсэлтийг биелүүлээгүй тохиолдолд банк мөн хуулийн хариуцлага хүлээж, зөрчлийн тухай хуулиар торгуулах, мөн данс битүүмжлээгүйгээс үүссэн хохирлыг Төрийн байгууллагаас шаардсан тохиолдолд төлөх зэрэг эрсдэл үүсдэг. Иймд, хуулийн дагуу банк зохих үүргээ гүйцэтгэсэн гэж тайлбарласан. Нөгөөтэйгүүр манай компани нь өр төлбөр төлөх талаар ямар нэгэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шийдвэр гүйцэтгэх байгууллагын гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй, хилээр хууль зөрчиж, барааг гаалийн хилээр нэвтрүүлэх зорилгоор өөр бараа, тээврийн хэрэгслийн нуувч болгон ашиглан оруулж ирсэн барааны үнэ, түүний татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдээс гаргуулахад хамааралтай Гаалийн тухай хуулийн 295.1 дэх заалтыг баримтлан, Замын-Үүд дэх Гаалийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тоотоор данс битүүмжилсэн нь илт хууль бус үйлдэл болно. Дансыг битүүмжлэхэд бид мөнгөн хөрөнгөө татахаар хүсэл зоригоо илэрхийлсэн боловч зарлага гаргах боломжгүй гэж хясан боогдуулсан нь хадгалуулагчийн хүссэн цагт мөнгөн хөрөнгийг буцаан өгөх, өөрийн дансанд байгаа мөнгөн хөрөнгийг хэдийд ч татах эрхтэй гэж заасныг зөрчсөн гэж үзнэ. Манай компанийн зүгээс Хаан Банк ХХК болон Төрийн захиргааны байгууллага, холбогдох хүмүүстэй олон удаагийн онлайн болон биечлэн уулзалт, бичиг тоот, и-мэйл, ажилчид, харилцагчдын эсэргүүцэл зэрэг хүндрэл чирэгдэл учруулсны эцэст банк дансны битүүмжийг Дансыг нээх тухай Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Отгонсүхийн 2021 оны 08-р сарын 23-ны өдрийн албан бичгээр нээсэн. Дээрх үйлдлээр Хаан Банк ХХК нь харилцагчийн эрх, ашгийг хөндөж нэг байгууллагын даргын албан тоотоор дансыг хааж битүүмжлэн, нээсэн нь хууль тогтоомж илт санаатай зөрчсөн үйлдэл болсон болно. Хаан Банк ХХК-ийн хууль бус үйлдлийн улмаас манай компанид 105 харилцагчийн 1.182.079.000 төгрөгийн орлогын гүйлгээ саатаж, цахилгаан, төмөр зам, тээвэр, даатгал, түүхий эд сэлбэг хэрэгсэл болон олон улсын хуулийн зөвлөх хэрэг гэрээт 37 харилцагч байгууллагын 2.032.430.961 төгрөгийн төлбөр төлөгдөөгүйгээс 253.845.013 төгрөгийн хохирол, ажил хэргийн нэр хүнд болон харилцагч байгууллагуудын үйл ажиллагаанд хохирол учирсан байна. Улмаар Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын албан тоотоор 2021 оны 11-р сард Хаан банк дахин 0000000000000 тоот дансыг дахин битүүмжилсэн. Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б. Батхишигийн гарын үсэг бүхий 2021 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 03/3140 тоотын албан бичгийн дагуу 2021 оны 12-р сарын 15-ны өдөр Хаан банк ХХК нь дансанд хуримтлагдсан 193.150.000 төгрөгийг манай компанийн зөвшөөрөлгүй, урьдчилан мэдэгдэлгүйгээр харилцагчийн эрхийг дахин ноцтой зөрчиж зарлага гаргаж хохирол учруулсан. Манай компани нь Х ХХК-д тус үйл явдал болохоос өмнө 2021 оны 12-р сарын 06-ны өдөр 0000 тоот албан бичгээр дансанд хуримтлагдсан 193.172.608,30 төгрөгийг манай компанийн зөвшөөрөлгүйгээр зарлага гаргахгүй байх шаардлагыг хүргүүлж байсан ч хүсэлт шаардлагын үл биелүүлэн харилцагчийн эрх, холбогдох хууль тогтоомжийг зөрчин дансанд хуримтлагдсан 193.150.000 төгрөгийн зарлага гаргаж, тус хэмжээгээр хохирол учруулсан. Хаан банк ХХК нь Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Батхишиг болон Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын дэд даргын хууль зөрчин эрх мэдлээ хэтрүүлэн, Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1 дэх заалтыг баримтлан хуулийг буруу хэрэглэсэн албан тоотуудыг нягтлан судлалгүйгээр хэт нэг талыг барьж манай компанийн харилцах 0000000000 тоот дансыг хааж битүүмжилсний улмаас учирсан 253.845.013 төгрөгийн хохирол, мөн дансанд хуримтлагдсан 193.150.000 төгрөгийг зарлага гаргаж, манай компанид нийт 446.995.013 төгрөгийн хохирлыг учруулсан. Манай компани нь Захиргааны хэргийн шүүхэд Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Б нь Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1 дэх заалтыг баримтлан Х  ХХК хүргүүлсэн захиргааны актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасныг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05-р сарын 05-ны өдрийн 303 тоот магадлалаар Гаалийн ерөнхий газрын дэд дарга нь манай компанийн харилцах дансыг хааж, битүүмжлэх, данс дахь хөрөнгийг татан авах эрхгүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан болохыг эцэслэн тогтоосон болно. Магадлал хүчин төгөлдөр болсныг тус нэхэмжлэлд дурдах нь зүйтэй байна. Иймээс, манай компани нь Хаан банк ХХК-ийн эрх бүхий этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа нь манай компанийн ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хохирол учруулсан байх тул Иргэний хуулийн 497.1-дэх заалт, 498.1-дэх заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс уучлалт хүсэхийг Х    ХК-д даалгаж, эд хөрөнгөд учруулсан 446.995.013 төгрөгийн гэм хорын хохирлыг Х   ХК-иас гаргуулж, манай компанийн хохиролгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х    шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Анх Замын-Үүд дэх Гаалийн ерөнхий газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн албан бичгийн дагуу шийдвэрийн дагуу компанийн дансыг битүүмжилсэн байдаг. Тэгэхээр банк ямар нэгэн байдлаар өөрийн дураар эсвэл төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр акталсан зүйл огт байхгүй. Гаалийн ерөнхий газар болон хэлтсийн дарга түр орлон гүйцэтгэгч нь татвар төлбөр хураамж төлөгч этгээдийн харилцах болон хадгаламжийн дансанд барилт хийх битүүмж хийх, зарлагын үнэлгээ хийлгэх, энэ албан бичгийн дагуу дансанд нь битүүмжлэл хийгдсэн. Нэхэмжлэгч тал гаалийн ерөнхий газрын дэд даргын албан бичигтэй холбоотой асуудал нь захиргааны хэргийн шүүхэд тухайн албан бичгээр гарах эрх хэмжээ хуульд заасан эрхтэй юу эсэх асуудлыг шийдвэрлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарсан. Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн, банканд ирүүлээд байгаа Замын -Үүд дахь гаалийн газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн асуудал энэ зүйлээс өмнөх асуудал хоёр өөр албан бичгийн ялгаа заагийг гаргахгүй байна. Гаалийн ерөнхий газраас гаргаж байгаа албан бичгүүд бүгд эрх хэмжээ олгогдоогүй байхад тэр албан бичгийг үндэслээд л банк битүүмжилсэн банкнаас зарлагын гүйлгээ хийсэн нь үндэслэлгүй. Тэгэхээр нь банкны буруутай үйл ажиллагаа, банк тухайн үед албан бичиг ирж байхад ямар нэгэн байдлаар шалгах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй. Гаалийн тухай хуулийн 2951.1 Гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр энэ хуулийн 290.1, 290.2, 291 дүгээр зүйлд заасан барааны үнийг болон 2931.1, 2931.2, 2941.1 дүгээр зүйлд заасан татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилнэ., Банкны тухай хуулийн 7.2.8-д Гааль, татварын алба тодорхой харилцагчийн гааль, татварын өр төлбөрийг төлүүлэхээр болон татварын хяналт шалгалт хийхээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан. гэж зааснаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр уг ажиллагаа хийгдсэн тул хариуцагч Хаан банк ХК буруугүй. Төрийн эрх бүхий байгууллагаас ирж байгаа шүүхийн шийдвэр захирамж тогтоолыг банк биелүүлэх үүрэгтэй. Иргэний шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн. Үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дансанд нь битүүмжлэл хийгдэж байгаа, ажиллагаатай адилхан арга хэмжээ юм гэв.

 

3. Нэхэмжлэгчээс хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм,2022.06.22-ны өдрийн итгэмжлэл,2021.12.15-ны өдрийн дансны хуулга,2022.06.24-ний өдрийн хохирлын хэмжээ ,2021.08.09-ний өдрийн 0000 Хаан банк-д хууль бус ажиллагааг зогсоох тухай,2021.08.11-ний өдрийн000 дугаар Хууль бус ажиллагааг зогсоох тухай,2021.08.20-ны өдрийн Хаан банкинд шаардлага хүргүүлэх тухай,2021.12.10-ны өдрийн 00000Гаалийн ерөнхий газрын албан бичиг, 2022.03.10-ны өдрийн 000 дүгээр Нийслэлийн дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр,2021.05.05-ны өдрийн 000 дугаар Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлал,Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.07-ны өдрийн 183ШТ2022/0000 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан гаргаж өгсөн байна.

 

4. Хариуцагчаас хэрэгт 2022.07.04-ний өдрийн итгэмжлэл, 2021.11.29-ний өдрийн итгэмжлэл,2022.11.07-ны өдрийн итгэмжлэл,2023.03.21-ний өдрийн итгэмжлэл, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,2023.06.30-ны өдрийн итгэмжлэл, зэрэг баримтуудыг хуулийн шаардлага хангуулан өгсөн байна.

 

5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр Нийслэлийн шүүх дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар, Гаалийн ерөнхий газар, Х   ХХК-наас нотлох баримтуудыг гаргуулан хэрэгт авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

 

2. Нэхэмжлэгч М    ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч Х ХК нь Гаалийн ерөнхий газрын дэд дарга Б.Б болон Гаалийн ерөнхий газрын Замын-Үүд дэх гаалийн газрын дэд даргын хууль зөрчин эрх мэдлээ хэтрүүлэн, Гаалийн тухай хуулийн 2951 дугаар зүйлийн 2951.1 дэх заалтыг баримтлан хуулийг буруу хэрэглэсэн албан тоотуудыг нягтлан судлалгүйгээр хэт нэг талыг барьж манай компанийн харилцах дансыг хааж битүүмжилсний улмаас, мөн данс дахь хөрөнгийг хууль бусаар татан авснаас учирсан гэм хорын хохиролд 446.995.013 төгрөг гаргуулж, уучлалт гуйлгуулахыг даалгахаар шаардсан. Гаалийн ерөнхий газрын дэд даргын өгсөн чиглэлийн дагуу хэрэгжүүлж буй хууль бус ажиллагаа учир арилжааны банкинд хүргүүлж буй захиргааны актыг ил хууль бус болохыг шүүхээр эцэслэн тогтоож шийдвэрлэсэн гэж тайлбарласан.

 

3. Хариуцагчийн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ ... Банкны тухай хуулийн 7.2.8-д Гааль, татварын алба тодорхой харилцагчийн гааль, татварын өр төлбөрийг төлүүлэхээр болон татварын хяналт шалгалт хийхээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан.-аар эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр буюу Гаалийн ерөнхий газрын дэд даргын манай банкинд ирүүлсэн албан бичгээр бид уг ажиллагаа хийгддэг. Гаалийн тухай хуулийн 0000 дугаар зүйлийн 2951.1 дэх заалтыг баримтлан компанийн харилцах дансыг хааж, битүүмжлэх, хураах талаар арилжааны банкинд хүргүүлж буй албан бичгийг бид түүнийг ямар нэгэн байдлаар шалгах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй. Төрийн эрх бүхий байгууллагаас ирж байгаа эдгээр албан бичиг, хүсэлтийг банк биелүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. гэж маргажээ.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Гаалийн Ерөнхий газрын Замын-Үүд дэх Гаалийн газар даргын 2021 оны 07 сарын 27-ны өдрийн 0000 тоот Хүсэлт гаргах тухай албан бичиг, 2021.08.12-ны өдрийн 01/390 дугаар Дансны гүйлгээг хаах талаар тодруулга хүргүүлэх тухай албан бичгийг Хаан банкинд ирүүлсэн байх ба уг бичигт ...Гаалийн тухай хуулийн 295 дугаар зүйлийн 2951.1-т...татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг битүүмжилнэ. гэж заасан тул М  ХХК-ийн танай банкин дахь дансны гүйлгээг зогсоож, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье. гэснээр Хаан банк нь 2021 оны 08 сарын 20-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 0000 дугаар бичгээр ...М   ХХК-ийн 000000000000000000оот харилцах данснуудад зарлагын гүйлгээг зогсоосон болно. гэсэн хариуг хүргүүлсэн байна.

 

5.а. Мөн Гаалийн ерөнхий газрын дэд дарга 2021.12.10-ны өдрийн 03/3140 дугаар Татварыг үл маргах журмаар гаргуулах талаар Хаан банкинд ...М   ХХК-ийн ...данс дахь мөнгөн хөрөнгөөс Гаалийн тухай хуулийн 2951дугаар зүйлийн 2951.1-д заасны дагуу татвар болон хүүгийн дүн 34,350,541,870.17 төгрөгийг үл маргах журмаар Гаалийн ерөнхий газрын Төрийн сангийн ...тоот дансанд шилжүүлнэ үү. гэсэн бичгийг ирүүлсэн байна./хх-ийн 106,107/

 

5.б. Дээрх албан бичгүүдийн дагуу хариуцагч Х ХК нэхэмжлэгч М  ХХК-ийн дансны гүйлгээг зогсоож, 2021 оны 08 сарын 23-ны өдөр нээсэн, улмаар 2021 оны 12 сарын 15-ны өдөр 193 150 000 төгрөгийн зарлага гаргасан гэж тайлбарлаж, энэ асуудлаар маргаагүй байна.

 

6. Нэхэмжлэгч нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр М  ХХК-ийн нэхэмжлэлтэй Гаалийн Ерөнхий газрын дэд даргад холбогдох Гаалийн ерөнхий газрын даргын Х ХХК болон Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн 2021.12.10-ны өдрийн 0000 дугаартай, 2021.12.10-ны өдрийн 0000 дугаартай албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

 

6.а. Тус хэргийг шүүхийн 2022 оны 03 сарын 10-ны өдрийн 0000 дүгээр шийдвэрээр М  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг, 2022 оны 05 сарын 05-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 303 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

6.б. Шүүхийн шийдвэр болон магадлалын үндэслэлд ...Гаалийн газрын дэд дарга нь Гаалийн тухай хуулийн 2671 дугаар зүйлийн 2671.1-т Гаалийн байгууллагын тогтолцоо нь гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний харьяа гаалийн газар, хорооноос бүрдэх бөгөөд гаалийн газар нь алба, салбартай байж болно., 271 дүгээр зүйлийн 2711 дүгээр зүйлийн 2711.2-т Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын эзгүйд түүнийг дэд дарга орлоно.гэж хуульчилсан боловч Гаалийн ерөнхий газрын дэд дарга нь Гаалийн ерөнхий газрын даргын эзгүйд түүнийг орлохдоо иргэн, аж ахуйн этгээдийн гаалийн татварыг үл маргах журмаар гаргуулахаар шийдвэр гаргах эрх хууль болон журмаар тусгайлан олгогдоогүй, дэд даргыг гаалийн газар, хорооны дарга гэж үзэхгүй. гэж, ...Гаалийн ерөнхий газрын дэд даргын 2021 оны 12 сарын 10-ны өдрийн Татварыг үл маргах журмаар гаргуулах тухай 0000 дугаартай, мөн өдрийн 0000 дугаартай албан бичгүүдийг Хаан банк болон Худалдаа хөгжлийн банкинд хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн байна.

 

7.Эдгээрээс дүгнэхэд Гаалийн ерөнхий газрын дэд даргын 2021 оны 12 сарын 10-ны өдрийн Татварыг үл маргах журмаар гаргуулах тухай 000 дугаартай, мөн өдрийн 0000  дугаартай актууд нь хүчингүй болсон нь хариуцагч Хаан банк ХК-ийг буруутай гэх баримт биш юм.

 

8. Түүнчлэн Х  ХК нь Гаалийн тухай хуулийн 2951.1 Гаалийн газар, хорооны даргын шийдвэрээр энэ хуулийн 290.1, 290.2, 291 дүгээр зүйлд заасан барааны үнийг болон 2931.1, 2931.2, 2941.1 дүгээр зүйлд заасан татвар, торгуулийг үл маргах журмаар холбогдох этгээдийн данснаас нь гаргуулан авч, улсын орлого болгох ба боломжгүй бол дансны гүйлгээг нь хаах буюу татвар, төлбөртэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг нь битүүмжилнэ., Банкны тухай хуулийн 7.2.8-д Гааль, татварын алба тодорхой харилцагчийн гааль, татварын өр төлбөрийг төлүүлэхээр болон татварын хяналт шалгалт хийхээр хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан. гэж зааснаар эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр уг ажиллагаа хийгдсэн тул хариуцагч Х ХК буруугүй гэж маргажээ.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ. гэж тус тус заажээ.

Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.

Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.

10. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч Х  ХК-ны хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч М ХХК-ийн эд хөрөнгөд хохирол учирсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

11. Шүүх 2022.12.16-ны өдрийн Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргын 000  дугаар тушаалаар батлагдаж, сонгогдсон иргэдийн төлөөлөгч Ц.О-д шүүх хуралдаанд оролцох талаар тов мэдэгдсэн бөгөөд иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаан оролцох боломжгүй талаар шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн байх ба нэхэмжлэгч болон хариуцагч нар нь иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. гэснийг зөрчөөгүй болно./хүсэлтийг хавсаргав./

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар Х  ХК-д холбогдох гэм хорын хохиролд 446.995.013 төгрөг гаргуулах, уучлалт гуйхыг даалгах тухай М  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.463.126 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО

 

ШҮҮГЧИД Б.МӨНХЖАРГАЛ

 

Г.ТӨРБОЛД