Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2023/05123

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А.М

Нэхэмжлэгч:О.Б нарын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Б.Г-д холбогдох

Үл хөдлөх хөрөнгө албадан чөлөөлүүлэх, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б- өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.М- нь хариуцагч Б.Г-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгө албадан чөлөөлүүлэх, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. А.М- миний бие Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 0дугаар хороолол 00дүгээр байр 0тоот хаягт байрлах 94 м.кв үл хөдлөх хөрөнгийг Орон сууцны ипотекийн гэрээгээр худалдан авсан. Тус орон сууцыг барилгын эздээс 206,000,000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд урьдчилгаанд бэлнээр 30,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр *таун зээлийн төвтэй Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ байгуулан 176,000,000 төгрөгийг зээлэн авч төлсөн. Ингээд зээлээ хэвийн төлөөд явж байтал манай найз залуу Б.Г-д өртэй байснаас шалтгаалан түүний удаа дараагийн дарамт шахалтаас шалтгаалан арга буюу 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Б.Г-д миний өмчлөлийн байрны эзэмшлийн бичиг баримтын хамт шилжүүлж өгсөн.

Ингэж шилжүүлж өгөхдөө Б.Г- зээлийн графикийн дагуу төлөх үүрэг хүлээсэн юм. Миний орон сууцны ипотекийн зээлийн гэрээний графикийн дагуу Б.Г- банк дахь зээлийг төлөх байсан боловч Б.Г- хэлсэндээ хүрэлгүй А.М- намайг банкны зээлийн муу ангилалд оруулаад байна. Намайг үл хөдлөх хөрөнгийн эзэмшлээ Б.Г-д шилжүүлж өгснөөс хойш одоог хүртэл бусдад түрээслэн ашиг олж байгаа. Би Б.Г-д 2022 оны 02 дугаар сард банктай байгуулсан гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлөлтийг хугацаа хэтрүүлэх, заримдаа төлөхгүй байх зэргээр анх ярилцсандаа хүрэхгүй тул орон сууцыг чөлөөлүүлэх шаардлага тавьсан боловч одоог хүртэл чөлөөлж өгөхгүй өөрийн үл хөдлөх хөрөнгөө өмчлөхөд саад болж байна.Анх би Баянзүрх дүүргийн *дугаар хороо,  дугаар хороолол, *дүгээр хороо,*тоот хаягт байрлах 94 м2 байрны эзэмшлийн Б.Г-д шилжүүлж өгөх үед тус байрыг бусдад түрээсэлсэн, Алжаал тайлах төв ажиллуулж байсныг Б.Г- шууд үйл ажиллагаатай нь авч 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл түрээсийн ашиг хүртэж байгаа. Би өмч хөрөнгөө өмчлөлдөө авах талаар Б.Г-гээс шаардахад үл хөдлөх хөрөнгүүдийг буцаан өгөхгүй үндэслэлгүйгээр татгалзаж байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй., 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. 106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж заасан.

Иймд өр төлбөр барагдуулах нэрээр А.М-ийн 206,000,000 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүрэг, * дугаар хороо, *дугаар хороолол, *дүгээр байр *тоот хаягт байрлах *м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг Б.Г-гийн албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:А.М-, О.Б-, Б.Г- бид нар 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл хийсэн. Тус хэлцэл хийх болсон шалтгаан нь О.Б-, Б.Г-д 23,100,000 төгрөгийн өртэй байснаас үүдэлтэй.

Тус хэлцлийн дагуу А.М-ийн нэр дээр *******наас гарсан Ипотекийн зээлтэй 206,800,000 төгрөгийн үнэ бүхий үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг санхүүгийн зээлийн гэрээний хамт Б.Г-гийн эзэмшилд шилжүүлэх замаар өр тооцохоор байгуулж байсан. Ер нь Б.Г-, О.Б-ээс 23,100,000 төгрөг нэхэмжилж, удаа дараа хууль бусаар болон хуулийн дагуу шахалт ирдэг байсан тул энэ хэлцлийг хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн. А.М-ийн хувьд *******наас зээл авахын тулд урьдчилгаанд 30,000,000 төгрөгийг шилжүүлж, Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дугаар хороолол, *дүгээр байр *тоот хаягт байрлах *м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж зээлээр худалдан авсан. Тухайн үед *******тай 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ЗН2017/65 тоот Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ-г хийсэн.

Б.Г-тэй Өр төлбөр барагдуулах тухай хэлцэл хийх үед нийт зээлийн үлдэгдэл 176,803,934 төгрөгийн зээл байсан ба хэлцлийг байгуулсны дараа үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийг Б.Г- хүлээн авч одоог хүртэл бусдад түрээслэн ашиг олж байгаа болно. А.М- миний хувьд уг гэрээг хийх болсон шалтгаан нь О.Б-ийг бодож түүнийг өр зээлээс гаргах гэж өөрөө эрсдэл хүлээн байж хийсэн.Б.Г- энэхүү хэлцлийг хийснээс хойш 38 сарын хугацаа өнгөрөхөд 31 удаа зээлийг хэтрүүлэн төлж, 7 удаа сар дамнуулан төлж гэрээгээр тохирсон үүргээ ноцтой зөрчсөн тул гэрээнээс татгалзаж, цуцлах тухай саналаа 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шуудангаар хүргүүлсэн.Гэвч энэ талаар Б.Г- ямар ч хариу ирүүлээгүй тул бидний саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж шүүхэд байрнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

Одоо Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дугаар хороолол, *дүгээр байр *тоот хаягт байрлах 94 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өмчлөл миний нэр дээр байгаа.Мөн бид байрандаа өөрсдөө амьдрах, цаашид байраа өөрийн үзэмжээр захиран зарцуулах боломжоо хууль ёсны өмчлөгчийн дагуу эзэмшиж, ашиглаж захиран зарцуулах боломжоо эдэлмээр байна.Бидний зүгээс байраа бүрэн хүлээлгэн өгсөн цагаас хойш Б.Г-д байрыг ашиглахад саад болох нь битгий хэл тэр хавиар нэг ч удаа очоогүй.Мөн тухайн үед үйлчилгээний төв маань сард 1,400,000 төгрөгийн түрээсийн орлого өгдөг, Б.Г- өөрөө санхүүгийн бүрэн боломжтой хүн атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ 31 удаа зөрчиж хандсан нь санаатай үйлдэл юм. А.М-, О.Б- бид 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Б.Г-тэй Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэлд заасан үүргээ Б.Г- нь 38 сарын хугацаанд 31 удаа зөрчиж 80 хувиас дээш биелүүлээгүйгээр барахгүй тухайн байрыг хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нөгөө талаар А.М-, О.Б- бид 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Б.Г-тэй Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл нь анхнаасаа Иргэний хуульд заасан шаардлагад нийцээгүй, Улсын бүртгэлд бүртгүүлээгүй хууль бус хэлцэл байх ба цаашид би банкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж өөрийн нэр дээр гаргуулсан зээлийг үргэлжлүүлэн төлөх өмчлөлийнхөө байрын үзэмжээр захиран зарцуулах хүсэлтэй байна.Б.Г- зээлийн тасралтгүй 6 сарын хугацаанд хийсэн тохиолдолд Монгол банкны программын дагуу хэвийн ангилал руу автоматаар шилжих юм. Энэ тухай өөрт нь хэлж байсан боловч миний санхүүгийн байдлыг улам доройтгож, өөр зээлд хамрагдах боломжийг санаатайгаар хааж ирсэн.

Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №А-155/134 тоот Журам шинэчлэн батлах тухай тушаалын 2 дугаар хавсралтын4.9, 2.4.10,2.411, 2.4.11.1, энэ журмын 2.9, 2.9.1, 2.9.1.1, 2.9.1.2, 2.9.1.3, 2.9.1.4-д журамласан байдаг. энэ журамд зааснаар Б.Г- зээлээ хугацаандаа төлөөгүйн улмаас миний зээлийн эрсдэл муу ангилалд одоог хүртэл байна. Бид Б.Г-гийн банканд төлсөн 45,223,185 төгрөгийн хэмжээн дээр маргахгүй. Б.Г-гээс авсан мөнгө болон түүний зээлд төлсөн мөнгийг бид төлөхөд татгалзах зүйлгүй.Харин Б.Г- өөрийн хүлээсэн үүргээ 31 удаа биелүүлээгүй цаашид энэ зээлийн гэрээний үүргийн дагуу үргэлжлүүлэн хугацаанд нь төлөх бодит боломж байхгүй гэдэг нь удаа дараа байрны зээлийг хугацаа хэтрүүлж төлснөөс харагдана.

Би банктай 20 жилийн хугацаатай зээлээ эргэн төлөхөөр гэрээ байгуулж, түүнээс одоогийн байдлаар 5 жилийн зээлийг төлчихсөн байна. Цаашид банк надтай хариуцлага тооцохоос биш Б.Г-тэй хариуцлага тооцохгүй банкны өмнө би л үүрэг хүлээнэ. Үл хөдлөх хөрөнгө худалдахад заавал улсын бүртгэлд бүртгүүлж, шилжүүлэх ёстой байдаг. Гэтэл энэ хэлцэлд зааснаар тухайн үл хөдлөх хөрөнгийг ийм байдлаар хийгээгүй буюу хууль зөрчсөн, хуулиар тогтоосон хэлбэрийн зөрчиж, банкны байгууллагаас зөвшөөрөл аваагүй хийсэн гэрээ гэдгийг бид сүүлд мэдсэн. Ийм учраас тус хэлцлийг хүчин төгөлдөр бус, цаашид ямар ч биелэх боломгүй гэдгийг бид мэдсэн тул тус хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй байна. Иймд А.М-, О.Б- , Б.Г- бид 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж хөрөнгө шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгч нар 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодруулсан. Үүнд:тус шүүхэд нэхэмжлэгч нарын зүгээс хандан Баянзүрх дүүрэг, *дугаар хорооллын *дүгээр байрны *тоот *м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөс Б.Г-г албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн билээ.Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ тухайн байрны өмчлөгч тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд хамааруулан өөрсдийгөө хууль ёсны өмчлөгч гэж үзэж шаардлага гаргасан боловч тухайн байрны өмчлөх эрхийн гэрчилгээ албан ёсоор гараагүйгээс болж бид байраа улсын бүртгэлийн газар бүртгүүлж өөрийн хууль ёсны өмчлөлд авах үйл явц удааширсан болно.

А.М-ийн хувьд *******наас зээл авахын тулд урьдчилгаанд 75,000,000 төгрөгийг шилжүүлж, Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дугаар хороолол, *дүгээр байр *тоот хаягт байрлах *м.кв үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж зээлээр худалдаж авч байсан. Тухайн үед *******тай 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ2017/65 тоот үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээг хийж байсан.

Тухайн хэлцэл хийх үед нийт зээлийн үлдэгдэл нь 179,809,934 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Банкнаас зээлийн гэрээ батлагдаж тухайн байр ашиглалтад орсноос хойш буюу 2017 онд байрыг ашиглалтад оруулсан компаниас байрыг албан ёсоор хүлээн авч тухайн үед бид Баянзүрх дүүргийн *дугаар хорооллын *дүгээр байрны *тоот хаягт байрлах *м.кв байрандаа нэг жил өөрсдөө, нэг жил Алжаал тайлах төв ажиллуулж нийт хоёр жил болсон. Б.Г- өөртөө өртэйг далимдуулж бидэнтэй хууль бус хэлцлийг байгуулж үйл ажиллагаатай нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл байгаа болно.

*******ны эрх хүлээн авагчаас зээлийн хуваарийн дагуу төлүүлж байгаа зээлийг Б.Г- нь байнга хэтрүүлэх, төлөхгүй байх зэргээс шалтгаалан А.М- миний банк дахь зээлийн ангилал муу түвшинд хүрсэн тул хэлцлээс татгалзаж, гэрээг цуцлах саналыг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр бичгээр хүргүүлсэн. Үүнээс хойш би байраа ч авч чадахгүй өнөөдрийг хүрсэн. Бид Баянзүрх дүүрэг *дугаар хороолол, *дүгээр байрны *тоот хаягт байрлах *м2 байрын шударга эзэмшигч бөгөөд уг байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулснаар өмчлөгч гэдэг нэршлээр байх боломжтойг ойлгосон.Тус байрыг 2017 онд албан ёсоор хүлээн авч өөрийн эзэмшилд авснаар шударга эзэмшигч гэж үзэж байгаа болно.

Намайг шударга эзэмшигч гэдгийг нотлох зүйл нь орон сууцны захиалан бариулах гэрээ, *******тай байгуулсан зээлийн гэрээ, өрхийн бүртгэлийн дэвтэр болон тухайн байрыг өөрийн эзэмшилдээ байлгасан талаарх бусад баримтаар тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т заасны дагуу Б.Г-гийн хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүрэг *дугаар хороолол, *дүгээр байр *тоот хаягт байршилтай 94.м.кв талбайтай байрыг албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж тодруулж байна гэжээ.

4.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.М-, О.Б-, Б.Г- нар 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл хийсэн байдаг. Б.Г- миний бие 2018 онд Бишрэлт пропертиз ХХК-иас орон сууц худалдан авахын тулд тус компанийн борлуулалтын албан тушаалд ажиллаж байсан О.Б- буюу нэхэмжлэгчийн нөхөртэй холбогдон Хаан банкны *тоот дансанд байрны урьдчилгаанд 27,100,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн байдаг. Б.Г- байр авахаар төлөвлөж байсан байр нь ашиглалтад орохгүй удаж байсан тул судлаад үзэхэд **ХХК-д урьдчилгаанд төлсөн төлбөр шилжээгүй орон сууц захиалгын гэрээ баталгаажаагүй залилангийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэж О.Б-т холбогдуулан Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс гомдол гаргасан.

Улмаар О.Б-ийн эхнэр А.М- нь манай нөхөр шоронд орох гээд байна, та гомдлоо татаад авчих, миний нэр дээр ипотекийн зээлтэй, ордер нь гаргаагүй байр байгаа, та зээлийг үргэлжлүүлэн төлөөд өөрийнхөө нэр дээр гэрчилгээг гаргуулаад авчих гэж хэлсэн саналыг зөвшөөрч, Б.Г- нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-ийг бичгээр байгуулсан тус байрны зээлийг төлсөөр өнөөдрийг хүрсэн.Тус хэлцлийг байгуулахдаа Б.Г- нь А.М- болон О.Б-т ямар шахалт дарамт учруулж байгаагүй болно.

Нэхэмжлэлд дурдагдаж буй 94 м.кв талбай бүхий байрны тухайд Б.Г- 2019 оны 11 дүгээр сараас 2021 оны 9 дүгээр сар хүртэл корона вируст цар тахлын улмаас тус байрын түрээсэлж чадахгүй явсаар 2021 оны 9 дүгээр сараас эхлэн түрээсэлсэн. Мөн 2021 оны 9 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл хугацаанд ипотекийн зээлийн төлөлтийг удаашруулж байсан хэдий ч сар болгон зээлийн эргэн төлөлтийг тухайн сард нь төлсөөр ирсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ А.М-ийг банкны муу зээлдэгчийн ангилалд оруулсан гэсэн бөгөөд Монгол банкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №А-155/134 тоот журмын 2.1.1, хавсралт 1.а-д зааснаар 361 түүнээс дээш хоногоор хугацаа хэтэрсэн тохиолдолд муу зээлдэгчийн ангилалд ордог.

Хариуцагч Б.Г- нь 361 түүнээс дээш хоногоор ипотекийн зээл төлөлтийг удаашруулж байгаагүй, бөгөөд энэ талаарх баримтыг А.М- нотлох баримтаар гаргаж өгөөгүй болно.

Мөн А.М-, О.Б- нар бизнес хийх нэрийдлээр Б.Г-гээс бэлэн болон дансны шилжүүлэг, зээлээр худлаах, худалдан авах гэх мэт хэлбэрээр нийт 47,500,000 төгрөгийг сар бүрийн 10 хувийн хүүтэй Хюндай протер маркийн тээврийн хэрэгслийг 13,500,000 төгрөгт тооцож нийт 61,000,000 төгрөгийг зээлж байсан бөгөөд 2019 оны 7 дугаар сараас 2020 оны 7 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 24,000,000 төгрөгийг хүүд төлж, үндсэн зээлийг огт хийхгүй явсаар байсан тул 2021 оны 9 дүгээр сард нийт 61,000,000 төгрөгийн нийт 91,000,000 төгрөг, сар бүр 4,500,000 төгрөгийг ипотекийн зээл төлөлтөд оруулж зээлээс хасахаар харилцан тохиролцож хэлцэл байгуулсан байх бөгөөд өнөөдрийг хүртэл сар бүрийн төлөлтийг хийхгүй явсаар байгаа болно.

Энэ нь сар бүрийн ипотекийн зээл төлөлтийг хийх үүрэг нь Б.Г-д бус А.М- болон О.Б- нарт байсан гэсэн үг юм.Гэсэн хэдий ч Б.Г- нь нэхэмжлэгчийг хохироохгүйн тулд ипотекийн зээлийн төлөлтийг сар бүр хийдэг байсан бөгөөд А.М- нь гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй явсаар байна.

Тус байрны урьдчилгаанд 27,100,000 төгрөг, ипотекийн зээлийн сар бүрийн төлөлтөд 45,223,185 төгрөг төлсөн байх бөгөөд гэрээний үүргийг А.М- бус Б.Г- өнөөдрийг хүртэл биелүүлсээр ирсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Б.Г-д 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хэлцлээс татгалзах тухай саналыг бичгээр хүргүүлсэн байдаг бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа Б.Г- А.М-ийн цахим/фесбүүк/ хаягт илгээж А.М- тус хариуг хүлээн авсан. Энэ тухай А.М- нь мэдэж байсан бөгөөд Б.Г-гийн зүгээс тус хэлцлээс татгалзах тухай саналыг хүлээн зөвшөөрсөн зүйл байхгүй болно. Нэхэмжлэгч А.М- нь маргаан бүхий байрны өмчлөл нь өөрийнх нь нэр дээр байгаа гэх тайлбар бичжээ. Гэтэл Улсын бүртгэлийн гэрчилгээг нотлох баримтаар хавсаргаагүй байдаг.

Учир нь: маргаан бүхий байрыг ашиглалтад оруулсан гэх Бишрэлт пропертиз ХХК нь уг байрыг барихдаа ******* ХХК-иас их хэмжээний мөнгө зээлж, барьж дуусгасан байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл тус зээлийг төлж дуусгаагүйн улмаас нийт оршин суугчдын улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй байна. Тус асуудал нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* ХХК-ийн эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй Б.*холбогдох хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Хэлцэл байгуулах үед А.М- тус байрны бүртгэлийн гэрчилгээ гараагүй байх тул ипотекийн гэрээг таны нэр дээр шилжүүлэх боломжгүй байна. Улсын бүртгэлийн гэрчилгээ гарвал таны нэр дээр шилжүүлж өгөн гэж хэлж байсан энэ тухай 2019 оны 9 дүгээр сарын 09-ний хэлцлийн 3 дахь хэсэгт тусгагдсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа Б.Г-г зээлийн хугацаа хэтрүүлсэн, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, А.М-ийг банкны муу зээлдэгчийн ангилал оруулсан гэж үзсэн нь зээлдэгчийн мэдээллээ хавсаргаагүй, тус асуудалд нотлох баримтаар нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй. Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж хөрөнгө шилжүүлэх тухай 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хэлцлийг байгуулахад Б.Г-гийн зүгээс хууль бусаар дарамталсан зүйл байхгүй, А.М-, О.Б- нараас Б.Г- надаас мөнгө зээлдэх гэж дарамт шахалт учруулж хууль бусаар гэрээ хэлцэл байгуулсан мэт тайлбарласан нь үндэслэлгүй худал гүтгэлэг юм. Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж хөрөнгө шилжүүлэх тухай 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хэлцэл болзол тавьж хийсэн хэлцэл юм.

Тус хэлцэлд А.М- *******ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэгдэж дууссаны дараагаар Б.Г-д тус үл хөдлөх хөрөнгийн эрхийг шилжүүлэхээр тохиролцсон нь хэлцлийн 3 дахь хэсэгт Тухайлбал: Б.Г-г хамтран зээлдэгчээр нэмэх, зээлдэгчийн нэр шилжүүлэх, эсхүл банктай гуравласан гэрээ байгуулж, зээлийн өр төлбөр дуусгавар болсон тохиолдолд үл хөдлөх хөрөнгө иргэн Б.Г-гийн өмчлөлд гэрчилгээ гарах бүх нөхцөлийг хангах үүргийг ******* А.М- нар хүүлээснээс харагдаж байна.Хэлцлийн ерөнхийд нь авч үзвэл Б.Г- ипотекийн зээлийн гэрээнд заасан графикийн дагуу төлөх А.М-, О.Б- нар зээлдэгчийн нэрийг Б.Г-д шилжүүлэх үүрэг хүлээсэн гэсэн хэдий ч *******ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй маргаанаас үүдэн тус үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй шилжүүлэх боломжгүй тул үүргээ биелүүлснээр тус хэлцэл дуусгавар болох нөхцөлтэй юм. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д зааснаар 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл болзол тавьж хийсэн хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

6.Хариуцагчийн төлөөлөгч Б.Баянзул 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн торуулсан шаардлагын үндэслэлд дараах тайлбарыг гаргав. Үүнд: Нэхэмжлэгч өөрийгөө Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар шударга эзэмшигч гэж үзсэн байна. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-д Шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй., 90.3-д Хууран мэхлэх, хүч хэрэглэх замаар эд хөрөнгийг олж авснаас бусад тохиолдолд шинэ эзэмшигч тухайн эд хөрөнгийн хувьд өмнөх эзэмшигчээс илүү эрхтэй бол энэ хуулийн 90.2-т заасан журам үйлчлэхгүй. гэж заасан байдаг. Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгчтэй байгуулсан хэлцлийн үндсэн дээр Б.Г- нь шинэ эзэмшигч болсон. Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж хөрөнгө шилжүүлэх тухай 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хэлцэл нь болзол тавьж хийсэн хэлцэл юм.

Тус хэлцэлд А.М- нь *******ны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэгдэж дууссаны дараагаар Б.Г-д тус үл хөдлөх хөрөнгийн эрхийг шилжүүлэхээр хамтран тохиролцсон нь хэлцлийн 3 дахь тухайлбал: Б.Г-г хамтран зээлдэгчээр нэмэх, зээлдэгчийн нэр шилжүүлэх, эсхүл банктай гурвалсан гэрээ байгуулж, зээлийн өр төлбөр дуусгавар болсон тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө иргэн Б.Г-гийн өмчлөлд гэрчилгээ гарах бүх нөхцөлийг хангах үүргийг *******, ******* нар хүлээснээс харагдаж байна. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д Тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ. гэж заасан. Иймд 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн хэлцэл нь болзол тавьж хийсэн хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

7.Хариуцагч Б.Г- шүүхэд гаргасан Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Б.Г- миний бие 2018 онд **ХХК-иас орон сууц худалдан авахын тулд урьдчилгаанд 27,100,000 төгрөгийг тус компанийн борлуулалтын албан тушаалд ажиллаж байсан О.Б-тэй холбогдож Хаан банкны *дансанд өөрийн данснаас шилжүүлсэн.Б.Г-гийн авахаар төлөвлөж байсан орон сууц ашиглалтад орохгүй удаад байсан тул судлаад үзтэл байрны урьдчилгаанд төлсөн 27,100,000 төгрөг **ХХК-ийн дансанд ороогүй, орон сууц захиалгын гэрээ баталгаажаагүй залилан мэхлэх шинжтэй гэж үзээд Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг хийх үед эхнэр А.М- Манай нөхөр шоронд орох гээд байна би нялх хүүхэдтэй ганцаараа амьдарч чадахгүй та гомдлоо буцаагаад авчих миний нэр дээр байгаа *******ны зээлтэй 206,800,000 төгрөгийн үнэ бүхий 94м.кв үл хөдлөх хөрөнгө байгаа, би урьдчилгаанд 30,000,000 төлчихсөн, гэрчилгээ гараагүй тул таны нэр дээр шилжүүлж болохгүй байна. Та ипотекийн зээлийг төлж дуусгаад өөрийн нэр дээр шилжүүлээд авчих гэж гуйхаар сайхан сэтгэлийн үүднээс ямар нэгэн хохролгүй гэж үзээд зөвшөөрч 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хэлцэл байгуулсан.Хэлцлийг байгуулах үед 2018 онд А.М- ипотекийн зээлийн гэрээнд заасан сар бүрийн төлбөрийг төлөөгүй улмаас ЗГ-2017/65 зээлийн гэрээний 3.5.7-д заасны дагуу тус байрыг зээлийн барьцааны дагуу цуцалж, үл хөдлөх хөрөнгийн эрхийг шилжүүлэн авахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага А.М-т холбогдох мэдэгдлийг хүргүүлсэн байсан. Тухайн үед би уг саналаас татгалзсан бол маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй шалтгаанаар өмчлөх, эрх үл маргах журмаар *******анд шилжих байсан.

Тус хэлцэлд заасны дагуу А.М-ийн төлөх сар бүрийн төлбөрийг би төлдөг. А.М- Баянзүрх дүүрэг *дугаар хороолол, *дүгээр байрны *тоот хаягт байрлах *м2 үл хөдлөх хөрөнгийг зээлийн төлбөрийг төлж дуусгаж, Б.Г-гийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээсэн хэдий ч тус байрыг өөрийн өмчлөлийн зүйл гэж үзэж Б.Г-г албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй. Б.Г- би 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар ипотекийн урьдчилгаанд 27,100,000 төгрөгийг сар бүрийн зээлийн төлөлтөд 45,223,185 төгрөгийг төлчихсөн байх бөгөөд 9 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 167,167,080 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн 35 хувь буюу нийт 72,323,185 төгрөгийг Б.Г- би төлсөн байна. Цаашид энэхүү зээлийн төлж, тус байрны өмчлөлийг өөрийн нэр дээр гаргуулах хүсэлтэй байна.Миний бие тус үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.Г- намайг тогтоож өгнө үү гэв.

8.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Б.Г-тэй Бишрэлт пропертиз ХХК-ийн барьж байсан EAST SQURE орон сууцнаас байр худалдан авах боломжийн тухай ярилцаж Б.Г- өөрийн хүсэлтээр урьдчилгаа болох 27,100,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш тухайн барилгын ажил хэвийн явагдаж байсан ч Бишрэлт компанийн ******* дампуурлаа зарлаж тухайн байранд ипотекийн зээл гаргахгүй, мөн хугацаандаа ашиглалтад орохгүй болон нь тодорхой болоход Б.Г- урьдчилгаанд өгсөн мөнгөө нэхэж Цагдаагийн байгууллагад өгсөн байдаг. Ингээд А.М- миний бие Б.Г-тэй уулзаж урьдчилгаанд өгсөн мөнгийг гарган өгөх ойрын боломж байхгүй тул *******ны зээлээр авсан 235,000,000 төгрөгийг төлсөн 176,000,000 төгрөгийн зээлтэй 94м.кв бүрэн тохижуулсан түрээслэгчтэй үйлчилгээний талбайгаа Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцлийн бичгийг актын дагуу хүлээлгэн өгсөн.

Мөн 4,000,000 төгрөгийг Б.Г-д шилжүүлэн өгсөн. Өөрөөр хэлбэл Б.Г-д 23,100,000 төгрөгийн тооцоонд 59,000,000 төгрөг төлсөн үйлчилгээний төвөө зээлийг үргэлжлүүлэн төлж, өөрийн болгох таатай нөхцөлөөр өгсөн. Бидний зүгээс байраа бүрэн хүлээлгэн өгсөн цагаас хойш Б.Г-д байрыг ашиглахад саад болох нь бүү хэл тэр хавиар сүүдрээс ч тусгаж үзээгүй, ямар нэгэн өмчийн маргаан байхгүй. Гэвч Б.Г- нь хүлээлгэн өгсөн гэрээнээс хойших 38 сарын хугацаанд 31 удаа зээлийн хугацааг хэтрүүлж үүнээс 7 сар дамнуулан хугацаа хэтрүүлэн төлсөн.Миний хувьд зээлийг хугацаандаа төлөх тухай утсаар, чатаар сар бүр хичээнгүйлэн гуйж анхааруулдаг байсан. Мөн тухайн үйлчилгээний төв маань сард 1,400,000 төгрөгийн түрээсийн орлого өгдөг, Б.Г- санхүүгийн бүрэн боломжтой хүн атал гэрээгээр хүлээсэн үүргээ 31 удаа зөрчиж хандсан нь санаатай үйлдэл юм.

Иймд бид 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцлээс татгалзах тухай хүсэлтээ Б.Г-д илгээж энэ талаар хэд хэдэн удаа уулзалт хийсэн боловч шийдвэрт хүрээгүй тул шүүхэд хандсан. Бид Б.Г-д үйлчилгээний төвөө хүлээлгэн өгөхдөө 2017 оноос хойш 1,400,000 төгрөгөөр түрээсэлдэг түрээслэгчтэй нь хүлээлгэн өгсөн бай байнгын түрээслэгчтэй байсан ч зээлийг хугацаанд нь төлж байгаагүй болно.

*******ны 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ2017/65 дугаартай гэрээг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэлд хавсарган эх хувиар гарын үсэг зуруулж Б.Г-д өгсөн. Мөн сар бүрийн 4-д хугацаандаа төлөхийг сануулж байхад 31 удаа зөрчих хүртэл хүлээцтэй хандаж, нэг удаа Б.Г-д уурлаж үзээгүй, харилцаагаа хүндэтгэж ирсэн боловч тэрээр хүнийг боддоггүй байдал хирээс хэтэрч, хэдэн жил дахин ийм санхүүгийн байдалтай буюу өндөр зээлтэй муу ангилалттай санхүүгийн ямар ч харилцаанд орох эрхгүй байхаа мэдэхгүй хүрсэн болно.

Б.Г- миний нэр дээр байрны зээлийн эрсдэлд үнэхээр санаа тавьдаг байсан бол ковидын үед зээд төлөх боломжгүй хойшлуулах тухай хүсэлт гаргаж өгөх боломжтой байсан. Энэ тухай өөрт нь хэлж ийм хүсэлтийг Монгол банканд өгөх үү та зээлээ яагаад цагт нь төлөхгүй байна эсвэл та миний нэр дээр байгаа зээлийг хаагаад өөр дээрээ ав 3 жил болчихлоо , 3 хувийн хүүтэй бизнесийн зээл гарсан байна түүнд оруулбал би танд бага хүүтэй ашигтай биш үү гэсэн саналыг тавихад үл тоосон. Биднийг айлгаж сүрдүүлж 91,000,000 төгрөг өгөн гэсэн баримтад гарын үсэг зуруулсан Тэр гарын үсэг зурсан дээр ипотекийн зээл төлнө гэсэн үг юу ч байхгүй.

Б.Г- тасралтгүй 6 сарын хугацаанд нь хийсэн тохиолдолд Монгол банкны программын дагуу хэвийн ангилал руу автоматаар шилжих юм.Энэ тухай өөрт нь удаа дараа хэлж байсан боловч миний санхүүгийн байдлыг улам доройтгож, өөр зээлд хамрагдах боломжийг санаатай хааж ирсэн. Б.Г- зээлээ хугацаандаа төлж байсан бол миний зээлийн эрсдэл муу ангилалд 3 жил 2 сарын хугацаанд байсаар байна.

Манайхаас Б.Г-гийн 45,223,185 төгрөгийг төлсөн тал дээр маргахгүй Б.Г-гээс авсан 23,100,000 төгрөг болон түүний зээлд төлсөн мөнгийг бид төлөхөд татгалзах зүйл байхгүй Харин Б.Г- нь өөрийн хүлээсэн үүргээ 31 удаа биелүүлээгүй, цаашид энэ зээлийн болон бүх гэрээ миний нэр дээр байгаа маргаж буй байр миний өмчлөлийн байр тул Б.Г-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

9.Нэхэмжлэгчээс шүүхэд:иргэний үнэмлэх хуулбар(1хх4,210), 2017.08.04-ний №З/Г2017/65 дугаар өдрийн Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ1(хх6-11113-118), 2019.09.09-ний өдрийн хэлцэл1(хх37-39), 2017.04.19-ний өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээ(1хх119-122), 2018.06.11-ний өдрийн түрээсийн гэрээ(1хх123-124), 2022.02.11-ний өдрийн Хэлцлээс татгалзах тухай мэдэгдэл(1хх125-126), А.Мөнгөнтуулын *******ны зээлийн дансны хуулга(1хх127-132), Засаг даргын тодорхойлолт(1хх208), Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр(1хх209) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

10.Хариуцагчаас шүүхэд: итгэмжлэл(1хх26), Б.Г-гийн Хаан банкны депозот дансны хуулга(1хх41-53,68-82), 2022.04.22-ны өдрийн зээлийн гэрээ(1хх66), 2021.09.02-ны өдрийн төлбөр барагдуулах тухай хэлцэл(хх67)зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

11.Шүүхээс зохигчийн хүсэлтээр:Улсын бүртгэлийн архиваас Ч.Нямсүрэнгийн баримт андуурагдан ирсэн материал(1хх168-196), 2023. 2023.03.02-ны өдрийн *******ны эрх хүлээн авагчийн албан тоот(1хх234-243), Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.02.04-ний өдрийн 02170 дугаар Иргэний хэрэг үүсэх тухай захирамж(1хх246), 2023.07.21-ний өдөр Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 59 дүгээр байрны байрлалд үзлэг хийсэн тэмдэглэл(2хх51-53) зэргийг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.М-, О.Б- нар 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ЗН2017/65 дугаартай Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-г ******* ХХК-байгуулсан, зээлийн барьцаанд барьцаалагдсан Баянзүрх дүүргийн *дугаар хороо, ***дугаар хороолол, *дүгээр байр, *тоот хаягт байрлалтай, *м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Б.Г-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-г хүчин төгөлдөр гэрээ бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн.

Хариуцагч Б.Г- нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй, өөрсдийн хүсэл сонирхлоор өр төлбөрт тооцуулан хэлцэл байгуулж, үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн, цар тахлын үед би зээлийг төлж байсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Баянзүрх дүүргийн *дугаар хороо, *дугаар хороолол, *дүгээр хороо, *тоот хаягт байршилтай, 94 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Б.Г-гээс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нар бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргаж байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах үйл баримт тогтоогдов.

12.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

12.1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа:

12.1.1 ...***ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-г Баянзүрх дүүргийн *дугаар хороо, *дугаар хороолол, *дүгээр байр, * тоот хаягт байрлалтай, 94 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг захиалсан, 2017 онд үл хөдлөх хөрөнгийг эзэмшилдээ авсан, ******* ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ-2017/65 дугаар Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-г байгуулж, зээлийг 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл төлж байсан шударга эзэмшигч тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлнэ,

- Б.Г- нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр А.М-, О.Б- нарын хооронд байгуулсан Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-ээр хүлээсэн дээрх үл хөдлөх хөрөнгийн зээлийг төлөх хугацааг байнга хэтрүүлж, төлөхгүй байснаар намайг Монгол банкны муу түвшинд хүргэсэн тул бидний хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулна. гэж тус тус тодорхойлсон.

12.1.2.Хариуцагч Б.Г- нь ... А.М-, О.Б- бид нарын хооронд байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-ээр дээрх үл хөдлөх хөрөнгийг өөрсдөө надаа шилжүүлсэн. Энэ гэрээг ямар нэгэн дарамт шахалтгүй байгуулсан тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар би шударга эзэмшигч тул үл хөдлөх хөрөнгөөс албадан чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

13.Нэхэмжлэгч А.М- нь Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дүгээр байрны **тоотод байрлалтай, 80 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг нийт үнийн дүн 241,440,000 төгрөг, урьдчилгаа төлбөрт 30 хувь буюу 75,440,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийн хавсралт 1-д зааснаар *******ны *дансанд төлөхөөр 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ-г Юнайтэд эйшн пропеоти ХХК-тай, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр №Г/2017/65 дугаар Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-г ******* ХХК-тай тус тус байгуулжээ. (1хх113-122)

14.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ. гэж тус тус заажээ.

15.Юнайтэд эйшн проперти ХХК-ийн барьж 2017 онд ашиглалтад оруулсан Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 59 дүгээр байранд амьдрах оршин суугчдад үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй, Улсын бүртгэлд бүртгэгдээгүй, тухай барилгыг барьсан гэх эзэд хоорондын маргааны улмаас ******* ХХК дахь эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, Б.Буянбатад холбогдох 8,112,596,542 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан хянагдаж байгаа талаар зохигчид тайлбарласан.( 1хх113-122,245-246)

16.Нэхэмжлэгч А.М-, О.Б- нар 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-ийг хариуцагч Б.Г-тэй байгуулж, талууд гэрээний зорилгоо:

...Б.Г-гийн худалдан авч буй орон сууцыг Орон сууцны ипотекийн зээлд хамруулж өгөх тохиролцооны дагуух ******* дахь зээлийн судалгааны ажил нь тус банкийг Монгол банкны ерөнхийлөгчийн 2019.04.08-ны өдрийн А-96 тоот тушаалаар албадан татан буулгаж, эрх хүлээн авагч томилсноор бүрэн зогсож, Б.Г-гээс О.Б- нарт орон сууцны урьдчилгаанд зориулан шилжүүлсэн 27,100,000 төгрөгийн өрийг О.Б-ийн эхнэр А.М-ийн эзэмшлийн *******ны зээлтэй 206,800,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг санхүүгийн зээлийн гэрээний хамт Б.Г-гийн эзэмшилд шилжүүлэх замаар өр тооцон барагдуулахад оршино. гэж тодорхойлж, энэ гэрээний:

1-д: Б.Г- нь орон сууц авахаар зээлийн урьдчилгаанд 27,100,000 төгрөг өгсөн ба уг мөнгөнөөс 23,100,000 төгрөгийг О.Б- нэхэмжилж байгаа, харин О.Б-, А.М- нар нь өнөөдрийн байдлаар уг өрийг тооцон эзэмших эрхийг шилжүүлэхээр тохирсон Баянзүрх дүүрэг *дугаар хороо, *дүгээр байрны *тоот хаягт байрлах, 94 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа урьдчилгаанд 30,000,000 төгрөгийг банканд төлсөн байдаг тул талууд өр авлагын мөнгөн дүнг дүйцүүлэн тооцож өр барагдуулсанд тооцож байна.;

3-д: О.Б-, А.М- нарын ******* ХХК ийн эрх хүлээн авагчид шилжсэн Баянзүрх дүүрэг *дугаар хороо, *дүгээр байрны *тоот хаягт байрлах, *м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй холбогдох *******ны 2017.08.04-ний өдрийн ЗГ/2017/65 тоот санхүүгийн зээлийн гэрээг *******ны эрх хүлээн авагчийн зүгээс Монгол Улсад тогтвортой үйл ажиллагаа явуулж буй бусад арилжааны банканд 2021 онд шилжүүлэх нөхцөлөөр шийдвэрлэх үед А.М- нь өр тооцон шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийг Б.Г-гийн эзэмшилд шилжих бүхий л боломжийг хамтран шийдэхээр болов.

Тухайлбал: Б.Г-г хамтран зээлдэгчээр нэмэр, зээлдэгчийн нэр шилжүүлэх эсхүл банктай гурвалсан гэрээ байгуулж, зээлийн өр төлбөр дуусгавар болсон тохиолдолд эзэмшигчээр нэмэх Баянзүрх дүүрэг *дугаар хороо, *дүгээр байрны *тоот хаягт байрлах, *м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө иргэн Б.Г-гийн өмчлөлд гэрчилгээг гарах бүх нөхцөлийг О.Б-, А.М- нар бүрдүүлнэ.;

5-д: Хэрэв Б.Г- нь дээрх тохиролцоог зөрчин өр тооцон өөрийн эзэмшилд 2019.019.02-ны өдөр хүлээн авсан энэхүү хэлцэлд заасан үл хөдлөх хөрөнгийг ЗГ2017/65 тоот зээлийн гэрээний хуваарьт төлбөрийг хугацаанд төлөөгүй тохиолдол үүсэх аливаа эрсдэлийг өөрөө бүрэн хүлээх ба О.Б-, А.М- нарт уг зээлтэй холбоотой эрсдэл учруулахгүй байх үүргийг хүлээнэ. гэж тохиролцож, үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Б.Г-гийн эзэмшилд шилжүүлж хүлээлгэн өгчээ. (хх37-39)

16.1. Дээрх гэрээгээр А.М- эзэмшилдээ байсан Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дүгээр байрны *тоот хаягт байршилтай, 94 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нөхөр О.Б-ийн 23,100,000 төгрөгийг Б.Г-д төлөх ёстой байсан өр төлбөрт тооцуулан хариуцагчийн эзэмшилд шилжүүлэхээр, А.М-ийн *******тай байгуулсан орон сууцны ипотекийн зээлийн гэрээг үргэлжлүүлэн хуваарьт төлбөрийг Б.Г- нь төлөхөөр, хугацаанд төлөөгүй тохиолдол үүсэх аливаа эрсдэлийг хариуцагч бүрэн хүлээхээр, О.Б-, А.М- нарт уг зээлтэй холбоотой эрсдэл учруулахгүй байх үүргийг хүлээхээр тохирсноос үзэхэд талуудын хооронд болзол тавьж орон сууц зээлээр худалдах, худалдан авахаар тохиролцсон байна.

16.2. Талууд гэрээний агуулгыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд зохигчид хүсэл зоригийн илэрхийлж, хэн аль нь гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүчин төгөлдөр хэлцэл, эд хөрөнгийг шилжүүлснээр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн196.1.1-д зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулсан Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-ийн оролцогчид эрх зүйн зохих чадамжтай, тухайн хэлцэл байгуулах хүсэл зоригоо илэрхийлсэн, хэлбэрийн хувьд гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг хангасан, гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож эд хөрөнгийг хариуцагчийн эзэмшилд шилжүүлснээр зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэв.

16.3. Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нар ...* ХХК-тай 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ, 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр №Г/2017/65 дугаар Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-г *******тай байгуулсан гэрээгээр Баянзүрх дүүрэг *дугаар хороо, *дүгээр байрны *тоот хаягт байрлах, *м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг эзэмшилдээ хүлээн авсан шударга эзэмшигч мөн. Талуудын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-ийг хариуцагчтай байгуулснаас хойш Б.Г- нь зээлийн эргэн төлөлтийг 31 удаа зөрчиж үүргээ биелүүлэхгүй намайг Монгол Банкны зээлдэгчийн муу ангилалд оруулсан тул хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулан Б.Г-гийн хууль бус эзэмшлээс дээрх үл хөдлөх хөрөнгийн албадан чөлөөлүүлнэ. гэж маргасан.

16.4. Нэхэмжлэгч А.М- нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ-2017/65 дугаар Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ-г ******* ХХК-тай байгуулж, уг гэрээний:

- 3.1.1-д ..зээлийн хэмжээ 176,000,000 төгрөг,;

- 3.1.7-д зээлийн ерөнхий хугацаа 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2047 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд сар бүрийн төлбөрийн хугацааг гэрээний Хавсралт 01 зээлийн эргэн төлөх хуваарьт зааснаар тодорхойлно.;

- 8.2.7-д банкны зөвшөөрөлгүйгээр зээлийн барьцаа хөрөнгийг бусдад шилжүүлэх,

- 13.2-д гэрээ нь хавсралтын хамт 12 хуудас бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 5 эх хувь үйлдсэн болно гэж тохирсноос үзэхэд зээлдэгч нь сар бүрийн 04-ний өдөр 1,292,091.72 төгрөгийг төлөх үүргийг банкны өмнө хүлээжээ.(1хх113-118)

16.5. Нэхэмжлэгч нар 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Б.Г-д талуудын хооронд байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийн Монгол шуудангаар хүрүүлсэн байна.(1хх125-132)

16.5.1.Хэрэгт авагдсан Б.Г-гийн Хаан банкны *дугаар дансны депозит хуулгад:

  2020 оны 01 дугаар сарын 31-ны өдөр ****** дансанд 13iin bair Ganhuuhees zeel hiilee гэх утгатай, 1,295,000 төгрөгийг;

  2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ****** дансанд 13iin bair Ganhuuhees zeel hiilee утгатай 2,584,000 төгрөгийг;

  2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр ****** дансанд 13iin bair Ganhuuhees zeel hiilee утгатай 1,295,000 төгрөгийг;

  2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ****** дансанд 13iin bair Ganhuuhees zeel hiilee утгатай 1,130,000 төгрөгийг;

  2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ****** дансанд 13iin bair tololt Ganhuuhees утгатай 1,293,000 төгрөгийг;

  2020 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ****** дансанд 13iin bairnii tololt Ganhuuhees утгатай 1,293,000 төгрөгийг;

  2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр ****** дансанд 13iin bairnii tololt Ganhuuhees утгатай 1,295,000 төгрөгийг,

  2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ****** дансанд 13iin bairnii tololt Ganhuuhees z утгатай 1,450,000 төгрөгийг;

  2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ****** дансанд 13iin bair **-* Ganhuu утгатай1,293,000 төгрөгийг;

  2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ****** дансанд 13iin bair **-* Ganhuu утгатай1,295,000 төгрөгийг;

  2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ****** дансанд 13iin bair **-* Ganhuugees2020 утгатай1,287,000 төгрөгийг;

  2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ****** дансанд 13iin **-* тоот Ganhuugees утгатай1,293,000 төгрөгийг;

  2021 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ****** дансанд 13iin **-* тоот Ganhuu утгатай1,292,100 төгрөгийг;

  2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр ****** дансанд Ganhuugees 13iin bairnii mongo утгатай1,295,000 төгрөгийг;

  2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ****** дансанд 13iin bair Ganhuugees 8sar утгатай1,293,000 төгрөгийг;

  2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ****** дансанд 13iin bair **-* toot Ganhuugees утгатай1,295,000 төгрөгийг;

  2021 оны 10 дүгээр сарын 30-ны өдөр ****** дансанд 13iin bair **-* toot Ganhuugees утгатай1,295,000 төгрөгийг;

  2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ****** дансанд 13iin bair **-* toot Ganhuugees утгатай2,586 төгрөгийг;

  2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ****** дансанд 2021.11sar 12 sar 13iin bair **-* to утгатай2,584,000 төгрөгийг;

  2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ****** дансанд 13iin bair Ganhuugees **-* to утгатай2,586,000 төгрөгийг;

  2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ****** дансанд 13iin **-* toot Ganhuugees утгатай 3,881,000 төгрөгийг;

  2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ****** дансанд 13iin **-* toot Ganhuugees утгатай 3,881,000 төгрөгийг;

      2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ****** дансанд 13iin **-* toot Ganhuugees утгатай 1,293,000 төгрөгийг нийт 25,855,100 төгрөгийг *******ны ****** дансанд тушаасан нь депозит дансны хуулгаар тогтоогдож байна. (1хх43-53,75,82)

16.5.2. ******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн№186 дугаар албан тоотод ... 2021 оны 9 дүгээр сараас хойш Б.Г-гээс гэсэн гүйлгээний утгатайгаар А.М-ийн дансанд ****** харилцах дансанд орж ирсэн, дансны хуулгыг хавсаргав. гэж дурджээ. (1хх234-243)

16.5.3. Дээрх банкны эрх хүлээн авагчаас шүүхэд ирүүлсэн албан тоотын дансны хуулгаас үзэхэд 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Б.Г-гээс М зээл 13 iin **-* toot гэх утгатайгаар нийт 23,280,586.60 төгрөгийг хариуцагч өөрийн нэрээр төлсөн байна. (1хх243)

16.5.4. Хариуцагч Б.Г- нь Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дүгээр байр, *тоотод байрлалтай 94 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг ******* ХХК-ийн А.М-ийн ****** тоот харилцах дансанд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 19,751,0000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 23,280,586 төгрөгийг нийт 43,031,586 төгрөгийг, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-ээр тохирсон 23,100,000 төгрөгийн өрийг тооцоход ипотекийн зээлийн эргэн төлөлтөд хариуцагч 66,131,586 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. (1хх1хх43-53,75,82, 243)

16.5.5. Харин Б.Г-гийн Хаан банкны * дугаар данснаас 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ganhuugees 13 iin bairnii tololt гэх утгатай 2,000,000 төгрөгийн, 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ganhuugees 13 iin bairnii tololt гэх утгатай 2,000,000 төгрөгийн, 10 дугаар сарын 09-ний өдөр Ganhuugees *iin bairnii tololt гэх утгатай 3,000,000 төгрөгийн , 10 дугаар сарын 09-ний өдөр Ganhuugees 13 iin bairnii tololt гэх утгатай 2,362,500 төгрөгийн, 11 дүгээр сарын 08-ны өдөр Ganhuugees *iin bairnii tololt гэх утгатай 130,000 төгрөгийн, 11 дүгээр сарын 08-ны өдөр Ganhuugees *iin bairnii tololt гэх утгатай 1,170,000 төгрөгийн, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Ganhuugees *iin bairnii tololt гэх утгатай 1,292,100 төгрөгийн нийт 11,954,600 төгрөгийн зарлага гарсан боловч А.М-ийн орон сууцны ипотекийн зээлийн гэрээний эргэн төлөлтөд төлөгдсөн эсэх тодорхойгүй болно.(1хх69-79)

16.5.6. Нэхэмжлэгч А.М- нь ******* ХХК-ийн *тоот харилцах дансанд 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1,299,00 төгрөгийг ******* Алтантуул гэсэн нэрээр шилжүүлжээ.(1хх243)

17. Зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-ээр нэхэмжлэгч О.Б-ийн 23,100,000 төгрөгийн өр төлбөрт тооцон А.М-ийн ******* ХХК-тай байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн орон сууцны ипотекийн зээлийн гэрээний эргэн төлөлтийг хариуцагч төлөх, ипотекийн гэрээг цааш Б.Г- үргэлжлүүлэхээр талууд хүсэл зоригийн дагуу байгуулсан, гэрээний тохиролцоо нь хууль зөрчөөгүй гэж үзэв.

18.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараас үзэхэд хариуцагч Б.Г- нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хуваарийн дагуу 2019 оны 10 дугаар сараас эхлэн 2019 оны 12 дугаар сар хүртэлх, 2022 оны 3 дугаар, 4 дүгээр, 6 дугаар саруудад үүргээ биелүүлээгүй байх боловч дээрх үүргийн зөрчил Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1.-дүүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нараас Монгол банкны зээлдэгчийн муу ангилалд оруулсан гэх үндэслэлээр талуудын хооронд байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-г хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

19. Түүнчлэн нэхэмжлэгч нар хариуцагчийг гэрээгээ зөрчсөний улмаас Монгол банкны муу ангилалд оруулсан гэх маргах боловч энэ талаар баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргийг хэрэгжүүлээгүйг дурдав.

20. Иргэний хуулийн 96.1.-д Эзэмшигч эзэмшлээсээ бүрмөсөн татгалзсан, эсхүл өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч өөр хэлбэрээр эд хөрөнгийг мэдэлдээ байлгах эрхээ бусдад алдсан бол эзэмшил дуусгавар болно. гэж зааснаар зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээгээр нэхэмжлэгч нар эзэмшлээсээ бүр мөсөн татгалзсан, хариуцагч Б.Г- нь бусадтай байгуулсан хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийг эзэмших эрх үүссэн байх тул хууль бус эзэмшлээс маргааны зүйл болсон үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч нараас хариуцагч Б.Г-д холбогдох 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дүгээр байр, *тоотод байрлалтай *м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б.Г-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

21. Б.Г- нь нэхэмжлэгч А.М-, О.Б- нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн *дугаар хороо, *дугаар хороолол, *дүгээр байр, *тоот хаягт байрлалтай, *м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өмчлөлийг өөрийн нэр дээр гаргуулах, үл хөдлөх хөрөнгийн шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

21.1. А.М-, О.Б- нар Б.Г- нь өөрийн хүлээсэн үүргээ 31 удаа тул Б.Г-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

21.2. Зохигчид 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-ээр нэхэмжлэгч О.Б-ийн 23,100,000 төгрөгийн өр төлбөрт тооцон, А.М-ийн **ХХК-тай байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн орон сууцны ипотекийн зээлийн гэрээний эргэн төлөлтийг Б.Г- төлөх, гэрээг цааш үргэлжлүүлэхээр талууд хүсэл зоригийн дагуу байгуулж, Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, **дүгээр байрны *тоот хаягт байршилтай, *м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 90 дүгээр 90.1-д зааснаар хэлцлийн дагуу эзэмшилдээ шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдож байна.

21.3. Зохигчдын хооронд байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-ээр А.М- эзэмшилдээ байсан үл хөдлөх хөрөнгийг нөхөр О.Б-ийн 23,100,000 төгрөгийг Б.Г-д төлөх ёстой байсан өр төлбөрт тооцуулан хариуцагчийн эзэмшилд шилжүүлэхээр, А.М-ийн *******тай байгуулсан орон сууцны ипотекийн зээлийн гэрээг үргэлжлүүлэн хуваарьт төлбөрийг Б.Г- нь төлөхөөр, хугацаанд төлөөгүй тохиолдол үүсэх аливаа эрсдэлийг хариуцагч бүрэн хүлээхээр, О.Б-, А.М- нарт уг зээлтэй холбоотой эрсдэл учруулахгүй байх үүргийг хүлээжээ.

21.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч Б.Г- нь ******* ХХК-ийн А.М-ийн ****** тоот харилцах дансанд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 19,751,0000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 23,280,586 төгрөгийг нийт 43,031,586 төгрөгийг, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-ээр тохирсон 23,100,000 төгрөгийн өрийг тооцоход ипотекийн зээлийн эргэн төлөлтөд хариуцагч 66,131,586 төгрөгийг төлсөн нь нотлогдож байна. (1хх1хх43-53,75,82, 243)

21.5. Иргэний хуулийн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ. гэж тус тус заажээ.

21.6. Маргааны зүйл болох Баянзүрх дүүрэг, **дугаар хороо, *дүгээр байр тухайн орон сууцанд амьдарч буй нэгж айл бүрд тусгайлан өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй талаар талууд маргаагүй тул хариуцагч Б.Г- нь дээрх үл хөдлөх хөрөнгийн 4 тоотод байршилтай, *м.кв талбайтай үл хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох боломжгүй юм.

21.7 Б.Г- нь 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-ийн үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш өөрийн эзэмшилд байлгаж, ипотекийн зээлийн эргэн төлөлтөд хариуцагч 66,131,586 төгрөгийг төлж, бусадтай тохиролцсон хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийг эзэмшилдээ авсан байх тул шударга эзэмшигч гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Зохигчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын11-ний өдрийн 01678 дугаар Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дугаар байрны *тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийн түүхчилсэн лавлагааг шаардсан. Баян зүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс андуурагдан өөр иргэний лавлагааг ирүүлсэн.(1хх165-196)

Тухайн хүсэлттэй холбоотойгоор үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх ханган шийдвэрлэж, үзлэг хийсэн болохыг дурдах нь зүйтэй. (2хх44-45,51-53)

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод үлдээж, А.М-, О.Б- нараас нараас гаргуулж Б.Г-д олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 56 дугаар зүйлийн 56.1, 90 дүгээр зүйлийн 90.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.М- , О.Б- нарын нэхэмжлэлтэй 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын өр төлбөр барагдуулж, хөрөнгө шилжүүлэх тухай хэлцэл-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дүгээр байр, *тоотод байрлалтай *м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Б.Г-гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүрэг, *дугаар хороо, *дүгээр байр, *тоотод байрлалтай *м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн шударга эзэмшигчээр Б.Г-г тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөг 1,262,150 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, А.М-, О.Б- нараас 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагч Б.Г-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ                                     Т.ГАНЧИМЭГ