Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 181/ШШ2017/00009

 

 

 

 

 

 

 

2016 оны 12 сарын 21-ний өдөр Дугаар 181/ШШ2017/00009 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,************** /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******,, өөрийн байранд байрлах,

Хариуцагч: *******,,, давхарт байрлах, М.К ХХК /РД:2714728/ холбогдох

Капитрон банк ХХК болон М.К ХХК-ийн хооронд байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний хавсралтын6а байрны зоорийн давхарын 5, 6 дахь тоот авто зогсоол буюу Г.Цоггэрэлийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч,

хариуцагч Капитрон банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,

хариуцагч М.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Цоггэрэл нь 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр М.К ХХК-тай 120 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан, Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Blue Sky хотхоны6А байрны 22 тоот 176 м.кв талбайтай өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхрын 5, 6 тоот 2 ширхэг авто зогсоолыг,.5 м.кв талбай бүхий харанхуй өрөөний хамт захиалан бариулж, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан.

Үүний дагуу М.К ХХК-иас орон сууц болон авто зогсоолуудын өмчлөх эрхийг хууль ёсны өмчлөгч миний нэр дээр бүртгүүлэхийг удаа дараа шаардсаар ирсэн боловч тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул миний бие Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд Хан-Уул дүүрэг,******* дүгээр хороо, Blue sky хотхоны6А байрны 22 тоот, 176 м.кв талбай бүхий орон сууц, мөн байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолууд болон.5 м.кв талбайтай харанхуй өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч М.К ХХК нь уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснөөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн553 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Миний бие дээрх553 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн, үнэ төлбөрийг нь бүрэн төлж худалдан авсан орон сууц болон авто зогсоолуудын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлэхээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хандсан боловч бүртгэлийн газраас орон сууц болон автозогсоол нь "М.К ХХК Улаанбаатар хотын банк ХХК болон Капитрон банк ХХК-ийн хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээнд бүртгэлтэй байна гэх үндэслэлээр өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан.

Ингээд миний зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 530 тоот шийдвэрээр Хан- Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue Sky хотхоны6А байрны 22 тоот орон сууц болон мөн байрны 5, 6 тоот авто зогсоолууд болон,5 м.кв талбайтай харанхуй өрөөний хууль ёсны өмчлөгчөөр Г.Цоггэрэлийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж, шийдвэрлэсэн бөгөөд орон сууц болон автозогсоолуудын өмчлөх эрхийг иргэн миний нэр дээр дараах байдлаар бүртгэж, гэрчилгээ олгосон.

Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсангийн гудамж,6А байрны 22 тоот өрөө орон сууцны өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013783 дугаарт;

Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсангийн гудамж,6А байрны зоорийн давхрын 5 тоот автозогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014261 дугаарт;

Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсангийн гудамж,6А байрны зоорийн давхрын 6 тоот автозогсоолын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014262 дугаарт тус тус бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байдаг.

Гэтэл М.К ХХК нь Капитрон банк ХХК-иас авсан зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Капитрон банк ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр №Т07/141 тоот Зээлийн барьцааны гэрээ-г байгуулахдаа миний өмчлөлийн автозогсоолуудыг хууль ёсны өмчлөгч надаас зөвшөөрөл авалгүйгээр, надад огт хамааралгүй зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан байна.

М.К ХХК-ийн дээрх үйлдэл нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль-ийн 29 дүгээр зүйлийн 29.3, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасныг ноцтой зөрчсөн байхаас гадна тухайн үед орон сууцандаа нүүн орж, өмч хөрөнгөө эзэмшиж, ашиглаж байсан надад мэдэгдэлгүйгээр өмч хөрөнгийг маань барьцаалсан нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-д заасныг зөрчсөн.

Авто зогсоолуудын өмчлөгч Г.Цоггэрэл миний хувьд Капитрон банк ХХК-ийн өмнө аливаа үүрэг, хариуцлага хүлээгээгүй, Капитал ХХК болон Капитрон банк ХХК-ийн хооронд үүссэн зээлийн харилцаанд огт хамааралгүй этгээд байх тул өмч хөрөнгийг минь хууль ёсны өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийсэн хэлцэл нь байгуулах үеэсээ хүчин төгөлдөр бус байдаг тул Капитрон банк ХХК болон М.К ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний Г.Цоггэрэлийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Блю скай /Blue Sky/ хотхоны6А байрны 5, 6 тоот автозогсоолуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Капитрон банк ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чинтулга Эрдэнэ ХХК нь Капитрон банктай 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 09/15 тоот Зээлийн гэрээ-г байгуулж, 860 000 000 төгрөгийн ЖАЙКА төслийн зээлийг, жилийн 9.9 хувийн хүүтэйгээр /6 cap тутам хувьсах/, 120 сарын хугацаатайгаар зээлсэн.

Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд М.К' ХХК нь Капитрон банктай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 9/15 тоот "Барьцааны гэрээ"-г байгуулж, Хан-Уул дүүрэг,******* дүгээр хороо, Зайсангийн гудамж,6 АБВГ дүгээр байрны 1-72 тоот авто зогсоолуудыг барьцаалсан юм.

Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх заалт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалт болон 12 дугаар зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлж. баталгаажуулсан байх ёстой. Ийнхүү бүртгүүлсэн тохиолдолд барьцааны гэрээг хуульд заасны дагуу байгуулагдсанд тооцож, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Капитрон банкны хувьд дээрх барьцааны гэрээг 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд хуульд заасан журмын дагуу бүртгүүлэн баталгаажуулж хүчин төгөлдөр болсон.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дах заалт Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 281 зүйлийн 281 дэх заалтад заасны дагуу бүртгэлийн байгууллага нь хуулиар тогтоосон журам зөрчсөн гэрээг бүртгэхээс татгалзах, буцаах эрхтэй байх бөгөөд үүнээс бусад тохиолдолд гэрээг бүртгэлийн байгууллага нь хуульд заасны дагуу бүртгэх үүрэгтэй юм. Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээг бүртгэлийн байгууллага бүртгэсэн байгаа нь банк болон барьцаалуулагч нь хуулиар тогтоосон ямар нэгэн журам зөрчөөгүй болохыг нотолж байна.

Гэтэл М.К ХХК нь Г.Цоггэрэлтэй 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 120 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан байна.

Нэхэмжлэгч нь барьцааны гэрээний холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэхдээ нэхэмжлэгчийн хөрөнгөөр баригдсан, түүний өмч ба М.К ХХК нь Капитрон банктай барьцааны гэрээ байгуулахдаа өөрөөс нь зөвшөөрөл аваагүй гэж тайлбарлажээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дүгээр зүйлийн.1-т Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж, 18 дугаар зүйлийн 18.1-д "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг энэ хуульд заасны дагуу бүртгэсэн бол мэдүүлэг гаргасан иргэн, хуулийн этгээд нь түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох... гэж тус тус заасан байдаг.

Өөрөөр хэлбэл аливаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг улсын бүртгэлд тусгагдсаны дагуу буюу өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн тодорхойлдог юм.

Тус банк нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд авч барьцаалах үед тус орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ нь М.К ХХК-ийн нэр дээр байсан тул банкны зүгээс тус компанийг хууль ёсны өмчлөгч гэж үзэж дээрх барьцааны гэрээнүүдийг байгуулсан.

Мөн М.К ХХК нь дээрх орон сууцыг зээлийн барьцаанд барьцаалах үед тус барилгын өмчлөгч гэдгээ нотолж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, газар ашиглах тухай гэрээ, газар ашиглах гэрчилгээ, барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл болон бусад шаардлагатай баримтуудыг гаргаж өгч байсан юм. Барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт болон бусад баримтад тус барилгын захиалагчаар ХХК, гүйцэтгэгчээр Вилмар ХХК байхаар эрх олгосон нь тус барилгын өмчлөгч нь захиалагч болох ХХК мөн байна гэж үзэх нэгэн үндэслэл болсон юм.

Ийнхүү барьцааны гэрээ нь хууль тогтоомжийн дагуу байгуулагдан бүртгэгдэж хүчин төгөлдөр болсон байх бөгөөд барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хууль, эрх зүйн үндэслэл бүрдээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч М.К ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ХХК-тай №120 тоот Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Блю скай /Blue Sky/ хотхоны6А байрны 22 тоотод байрлах 176 м.кв талбайтай өрөө орон сууцыг,6А байрны зоорийн давхрын 5, 6 тоот автозогсоолуудын хамт захиалсан. Улмаар орон сууц, автозогсоолын төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлсөөр 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бүрэн төлж дуусгасан.

Нэгэнт тухайн орон сууц, автозогсоол нь Г.Цоггэрэлийн өмч хөрөнгөөр бий болсон учраас түүнийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн553 дугаар захирамжаар орон сууц, автозогсоолын өмчлөгчөөр тогтоосон бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 530 дугаар шийдвэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэхээр шийдвэрлэсэн учир эдгээр шүүхийн шийдвэрүүдэд бид хүндэтгэлтэй хандаж байгаа болно.

Бидний хувьд Чинтулга Эрдэнэ ХХК-ийн Капитрон банк ХХК-тай 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 09/15 тоот Зээлийн гэрээ-г байгуулсны үндсэн дээр зээлсэн 860 000 000 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгчийн өмчлөлийн6А байрны зоорийн давхрын 5, 6 тоот автозогсоолуудыг барьцаалж, Капитрон банк ХХК-тай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээ-г байгуулсан.

Тухайн үед нэхэмжлэгч нь өөрийн захиалсан автозогсоолуудын төлбөрийг бүрэн төлж, өмчлөх эрх нь үүссэн байсан боловч бид түүнд мэдэгдэж, зөвшөөрөл авалгүйгээр 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээ-г байгуулан, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна.

Иймд нэхэмжпэгчийн хувьд Капитрон банк ХХК болон Чинтулга Эрдэнэ ХХК-ийн хооронд үүссэн зээлийн өр төлбөрийн асуудалд огт оролцоогүй, банкны өмнө бидний болоод Чинтулга Эрдэнэ ХХК-ийн өмнөөс үүрэг хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй учир бидний зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Г.Цоггэрэл нь хариуцагч нарт холбогдуулан Капитрон банк ХХК болон ХХК-ийн хооронд байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний хавсралтын6а байрны зоорийн давхарын 5, 6 дахь тоот авто зогсоол буюу Г.Цоггэрэлийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Капитрон банк нь хууль ёсны өмчлөгчтэй барьцааны гэрээг хийсэн, өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны үүрэгт нөлөөлөхгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан бол хариуцагч М.К ХХК  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болохоо илэрхийлсэн.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн553 дугаар захирамжаар Г.Цоггэрэлийн гаргасан Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Блю скай /Blue Sky/ хотхоны6А байрны 2 дугаар орц, 5 давхар, 22 тоот, 176 м.кв, өрөө орон сууц болон тус байрны 5, 6 тоот автомашины зогсоол, зоорийн давхарын.5 м.кв талбай бүхий харанхуй өрөөний хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ХХК хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 530 дугаар шийдвэрээр М.К ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013783, Ү-2206014261, Ү-2206014262 дугаарт бүртгэсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000107540, 000107541, 000103727 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, Вlue sky хотхонд байрлах орон сууцны6А байрны 22 тоотын 176 м.кв талбай бүхий өрөө орон сууц, тус байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоол,.5 м.кв талбай бүхий харанхуй өрөөний өмчлөгчөөр иргэн Г.Цоггэрэлийг бүртгэж, гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хууль бус болохыг тогтоон, Г.Цоггэрэлийг Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, Вlue sky хотхонд байрлах орон сууцны6А байрны 22 тоотын 176 м.кв талбай бүхий өрөө орон сууц, тус байрны зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоол,.5 м.кв талбай бүхий харанхуй өрөөний хууль ёсны өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж тус тус шийдвэрлэсэн байдаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн0 дүгээр зүйлийн0.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг  хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Г.Цоггэрэл нь М.К ХХК-тай 2008 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдах авах гэрээ-г байгуулж, энэ гэрээний үндсэн дээр маргаж буй авто зогсоолуудыг 16 000 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, үүний дагуу 2009 оны******* дүгээр сарын 03-ны өдөр гэхэд гэрээнд заасан орон сууц, авто зогсоолын төлбөрийг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан кассын орлогын ордер, гэрээний талуудын маргахгүй байдал, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн553 дугаар захирамжаар тогтоогдож байна.

Харин дурдсан авто зогсоолуудыг 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний дагуу М.К ХХК нь Капитрон банк ХХК-нд барьцаалжээ. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээ нь зөвхөн Г.Цоггэрэлийн өмчлөлийн авто зогсоолыг барьцаалсныг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар гаргасан тул 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний нэхэмжлэлд хамаарч байгаа хэсэгт дүгнэлт өгөх замаар хэргийг шийдвэрлэв.

 

2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээ-г Иргэний хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгэсэн байх боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 530 дугаар шийдвэрээр М.К ХХК-ийн дурдсан авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэсэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн бүртгэлийг хүчингүй болгохдоо:

- Нэхэмжлэгч Г.Цоггэрэлийг М.К ХХК, Чинтулга эрдэнэ ХХК болон Капитрон банк-тай, мөн М.К ХХК болон Улаанбаатар хотын банк-тай тус тус байгуулсан зээлийн болон барьцааны нэг тал мөн эсэхийг тодруулахгүйгээр түүний хөрөнгөө оруулж бариулсан үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн дүгээр зүйлийн.1-д Өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ энэ хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авснаар түүний өмчлөх эрх баталгаажна гэж заасныг зөрчсөн байна.

- Капитрон банк ХХК болон М.К ХХК, Чинтулга эрдэнэ ХХК нарын хооронд байгуулагдсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/ 15 тоот зээлийн барьцааны гэрээ, М.К ХХК болон Улаанбаатар хотын банк-тай байгуулагдсан 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 тоот зээлийн барьцааны гэрээгээр 90 хувийн гүйцэтгэлтэй Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, Вlue sky хотхонд байрлах орон сууцны6А байрны 2 дугаар орцны 5 давхрын 22 тоотын 176 м.кв талбайтай өрөө орон сууц, зоорийн давхарын 5 болон 6 тоот авто зогсоолыг барьцаалсан байгаа хэдий ч иргэн Г.Цоггэрэлд өөрийн худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгөөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний үүргийг биелүүлэх үүрэг үүсээгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх зээлийн барьцааны гэрээ нь иргэн Г.Цоггэрэлд хамааралгүй бөгөөд нэхэмжлэгч Г.Цоггэрэл нь дээрх зээлийн барьцааны гэрээний нэг тал биш, гэрээгээр үүрэг хүлээгээгүй байна.

- Түүнчлэн Хан-Уул дүүргийн******* дүгээр хороо, Зайсангийн гудамж, Блю скай /Blue Sky/ хотхонд байрлах орон сууцны6А байрны 2 дугаар орцны 5 давхрын 22 тоотын 176 м.кв талбайтай өрөө орон сууц болон зоорийн давхрын 5, 6 тоот авто зогсоолыг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг болон газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ, гэрчилгээ зэрэг нотлох баримтыг нягтлан шалгахгүйгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг ХХК-ийн нэр дээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206013783, Ү-2206014261, Ү-2206014262 дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Эрхийн улсын бүртгэл үнэн зөв байх..., Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-т заасан зүйлийг тусгах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана, 13.5-д тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг гэж заасныг тус тус зөрчжээ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

- Нэгэнт зээлийн болон барьцааны гэрээгээр нэхэмжлэгч Г.Цоггэрэл нь барьцаалуулагчийн үүрэг хүлээгээгүй байх тул өөрийн хөрөнгө оруулалт хийсэн орон сууц, авто зогсоолуудыг өмчлөхдөө Капитрон банк, Улаанбаатар хотын банк-аас зөвшөөрөл авах шаардлагагүй юм ... гэж 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээ-г байгуулах үед М.К ХХК нь Г.Цоггэрэлийн өмчлөгчөөр тогтоогдсон авто зогсоолуудыг Капитрон банк ХХК-д барьцаалах эрхгүй байсан үйл баримтыг тогтоожээ.

Хариуцагч Капитрон банк ХХК-ийн зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх нь харьяалалд нь хамаарахгүй байхад дээрх дүгнэлтийг хийсэн гэж тайлбарласан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх нь 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 530 дугаар шийдвэрээр харьяаллын дагуу улсын бүртгэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэхийн тулд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний хавсралтын6а байрны зоорийн давхарын 5, 6 дахь тоот авто зогсоол буюу Г.Цоггэрэлийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсэгтэй холбоотой зохих дүгнэлтийг хийж, өгсөн дүгнэлтдээ үндэслэж шийдвэрээ гаргасан.

Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон үйл баримтыг үнэлэх асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн өмнө дурдсан зохицуулалтад тодорхой заасан байгааг дурдах нь зүйтэй.

 

Иймд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээ-г байгуулах үед ХХК нь Г.Цоггэрэлийн өмчлөгчөөр тогтоогдсон авто зогсоолуудыг Капитрон банк ХХК-д барьцаалахдаа өмчлөгч байгаагүй, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан, зохих төлбөрийг бүрэн хийсэн Г.Цоггэрэлээс зөвшөөрөл болон итгэмжлэл аваагүй, түүнд мэдэгдэлгүйгээр Капитрон банк ХХК-д барьцаалсан байх тул 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь зүйтэй.

Учир нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заагдсан хэлцэл нь байгуулагдсан цагаас эхлэн хүчин төгөлдөр бус байдаг тул Г.Цоггэрэлийн өмчлөгчөөр хожим тогтоогдсон эсэхээс үл хамааран Капитрон банк ХХК болон М.К ХХК-ийн хооронд байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний хавсралтын6а байрны зоорийн давхарын 5, 6 дахь тоот авто зогсоол буюу Г.Цоггэрэлийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус байна.

 

Дээр өгсөн дүгнэлт, урьд шүүхээр тогтоогдсон үйл баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Хариуцагч Капитрон банк ХХК-ийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан нотлох баримт гаргуулах, нотлох баримт хасуулах, өмгөөлөгч авах талаарх хүсэлтийг шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэлийн үнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар тодорхойлох боломжгүй байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар тэмдэгтийн хураамжийг тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******5 дугаар зүйлийн*******5.2.1,*******6,*******8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан Капитрон банк ХХК болон М.К ХХК-ийн хооронд байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 09/15 тоот Зээлийн барьцааны гэрээ-ний хавсралтын6а байрны зоорийн давхарын 5, 6 дахь тоот авто зогсоол буюу Г.Цоггэрэлийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Капитрон банк ХХК болон М.К ХХК-иас тус бүр 35 100 төгрөг гаргуулан Г.Цоггэрэлд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******9 дүгээр зүйлийн*******9.2,*******9.4,*******9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ