Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2017/01774

 

 

 

 

 

2017 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2017/01774

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч байрлах, *******ийн ******* ******* ******* ТӨҮГ-т холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олгворыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичүүлж баталгаажуулах тухай иргэний хэргийг 2017 оны 05 дугаар сарын 31-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өнөржаргал, Б.Итгэлбат, нарийн бичгийн дарга Б.Дансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямсүрэнгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь 2014 оны 10 дугаар сараас ТОСК ТӨҮГ-т хэвлэлийн мэргэжилтний албан тушаалд томилогдон ажиллаж байгаад 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр захирлын Б/28 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т зааснаар, Буянт-Ухаа 2 хорооллоос ******* ******* худалдан авахдаа урьдчилгаа төлбөрийн баримтыг хуурамчаар бүрдүүлж, ******* *******ны зээл авсан нь тогтоогдсон, хөдөлмөрийн гэрээний 10.2.47-д заасан заалтыг зөрчиж, ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч үүнийг үндэслэлгүй гэж үзэн эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Д.*******ыг Хөдөлмөрийн гэрээний 10.2.47-д заасан ноцтой зөрчил гаргасан буюу 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан байдаг. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан баримтууд болон талуудын мэтгэлцээнээр ноцтой зөрчил гаргасан гэдэг нь нотлогдоогүй байна. Бэлэн мөнгөний орлогын баримт нь Д.*******ын хэвлэл, олон нийттэй харилцах мэргэжилтний хөдөлмөрлөх чиг үүрэгтэй холбоотой баримт бичиг биш юм. Бэлэн мөнгөний орлогын баримт нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, дүрмээр тухайн байгууллагад хэн нэгэн этгээд бэлнээр орлого өгснийг нотолж байгаа баримт болохоос албан хэрэг хөтлөлтийн журамд заасан баримт бичиг биш юм. Гэтэл ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ ******* *******ны захиалгын гэрээтэйгээ холбон үзэж тус баримтыг Д.*******ыг үйлдсэн гэж буруутгасан. Тухайн үед Монгол банкнаас санхүүжилт байхгүй гээд банкны зээл судлуулах хугацаа хойшилсон. Ингээд ХААН банкнаас 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зээл олгохоор шийдвэрлэсэн. Д.*******ыг урьдчилгаа төлбөрийн баримтаа авчрахыг шаардсан, байгууллагаас баримтаа авах гэхэд 13 291 200 төгрөг ороогүй гээд баримт өгөөгүй юм билээ. Нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нягтлан бодогч н.Алтангэрэлд дээрх мөнгийг бэлнээр тушаасан, гэтэл тэр баримт нь ороогүй байна гэсэн асуудал гарч ирсэн байдаг. Энэ нь нэхэмжлэгчтэй хамааралгүй асуудал бөгөөд тухайн байгууллагад Д.******* ажиллаж байсныхаа хувьд л буруутгагддаггүй л юм бол нягтлан бодогч н.Алтангэрэл гэдэг хүнээс байгууллага энэ хариуцлагыг тооцох ёстой. Ажил олгогч энэ баримтаар төлсөн мөнгө кассанд ороогүй гэж байгаа учир нэхэмжлэгч нь н.Алтангэрэлээс энэ мөнгийг тусдаа нэхэмжлэх болно. Ажил олгогч нь ажилтныг үндэслэлгүйгээр ноцтой зөрчил гаргаагүй байхад ажлаас нь халсан байна. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр энэ баримтыг үйлдсэн Д.*******д хамааруулж үзээд байгаа бол тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн гэрээний хамааралтай зөрчил биш юм. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өнөржаргал, Б.Итгэлбат нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* нь ТОСК ТӨҮГ-т хэвлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнээр ажиллаж байсан. Манай захиалгаар баригдсан БуянтУхаа 2 хорооллоос ******* ******* худалдаж авахаар гэрээ байгуулсан. Ажилтан ямар нөхцөлөөр ******* ******* худалдаж авдаг вэ гэхээр 30 хувийн урьдчилгаа төлж, үлдсэн 70 хувьд ипотекийн зээлд хамрагдах замаар ******* ******* худалдаж авах журамтай. Банкнаас ипотекийн зээл авахдаа 30 хувиа манай байгууллагын дансанд төлсөн байх буюу манай ТОСК ТӨҮГ-ын дансанд байршуулж, төлсөн баримтыг нь банкинд өгөх зарчимтай байдаг. Тухайн үед Д.******* урьдчилгаанд төлөх 13 291 200 төгрөг төлөөгүй байсан гэдгийг бид нар мэдээгүй. Манайд 2017 оны хавар аудитын шалгалт орж, Д.*******ын урьдчилгаанд төлсөн 13 291 200 төгрөг хаана байна вэ гэдэг асуудал хөндөгдсөн байдаг. Ингээд Д.*******аас өөрөөс нь тайлбар авахад би мөнгөө төлсөн гэж ярьсан. Тухайн үед манай байгууллагад өмнө нь ажиллаж байсан нягтлан бодогч н.Алтангэрэл ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд маргаан үүсэж тодруулга авахад Д.******* нь тус мөнгийг өөрөө төлөөгүй болох нь нотлогддог. Ингээд төлөөгүй гэдэг байдал тогтоогдсоны дараа Д.******* 2017 оны 04 дүгээр сарын 15-ны үед байгууллагын дансанд мөнгө шилжүүлсэн байдаг. Ипотекийн зээл нь 2017 оны 03 дугаар сарын 20-нд гарсан. Бид хүсэлт гаргаж ХААН банкнаас нотлох баримт гаргуулсан. Зээлийн хувийн хэрэгт нь ТОСК ТӨҮГ-ын 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт байдаг ба үүнд байгууллагын нэр гэдэгт ТОСК, мөнгө тушаагч гэдэгт Д.*******, гүйлгээний утга хэсэгт Буянт-Ухаа 2, 1014-14 тоот урьдчилгаа 20 хувь, 13 292 100 төгрөг гэж бичээд доор нь нягтлан бодогч Алтангэрэл гэж бичсэн баримт байсан. Гэтэл мөнгөө тушаагаагүй, баримт бичүүлж авсан байдаг. Дараа нь энэ мөнгө ороогүй байна гэсэн асуудал яригдахад мөнгөө төлсөн гэж өөрөө худал хэлсэн. Гэтэл төлөөгүй болох нь тухайн үед ажиллаж байсан нярав, нягтлан нарын мэдүүлгээр тогтоогддог. Тиймээс Д.*******ыг байгууллагын итгэл эвдсэн, хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас нь халсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хөдөлмөрийн гэрээ бол өргөн агуулгатай, олон харилцааг зохицуулдаг. Зөвхөн чиг үүрэгтэй холбоотой асуудлыг зохицуулдаггүй. Д.******* нь энэ үйлдлээрээ ажил олгогчийн итгэлийг эвдсэн гэж үзэж байгаа. Ажилтан үнэнч шударга байх хэрэгтэй. Мөнгөний баримт нь санхүүгийн анхан шатны баримт болж нэг хувь нь няравт байх ёстой боловч тэр нь байдаггүй. Иймд Д.*******ыг ажлаас халсан захирлын Б/28 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэг болон зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч *******ийн ******* ******* ******* ТӨҮГ-т холбогдуулан урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн бичүүлж баталгаажуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Дээрх нэхэмжлэлийг хариуцагч үл зөвшөөрч, Д.******* нь тус байгууллагын захиалгаар баригдаж байгаа Буянт-Ухаа 2 хорооллоос ******* ******* худалдаж авахдаа урьдчилгаанд төлөх ёстой 30 хувийн төлбөрийг төлөөгүй атлаа төлсөн гэсэн бэлэн мөнгөний орлогын баримтыг хуурамчаар бүрдүүлж зээлийн баримтдаа хавсарган ХААН банкнаас ипотекийн зээл авсан нь аудитын шалгалтаар илэрсэн учир хөдөлмөрийн гэрээний 10.2.47-д заасан ноцтой зөрчлийг гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлсөн *******ийн ******* ******* *******йн ерөнхий захирлын Б/28 тоот тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь 2014 оны 10 дугаар сараас хойш *******ийн ******* ******* ******* ТӨҮГ-т хэвлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнээр томилогдон ажиллаж байсан ба түүнийг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр дээрх ажлаас нь чөлөөлсөн болох нь *******ийн ******* ******* ******* ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/28 тоот Д.*******ыг ажлаас халах тухай тушаал, Д.******* болон хариуцагч байгууллагын хо*******д байгуулагдсан 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хөлсөөр ажиллах гэрээ болон 2016 оны 2 удаагийн хөдөлмөрийн гэрээнүүд, хэвлэл олон нийттэй харилцах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт, 0771915 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон.

 

2. Хэрэгт авагдсан 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 017 тоот Хөдөлмөрийн гэрээ-ний 1.10-д Хөдөлмөрийн гэрээний хугацаа:... 2016 оны 03 дугаар сарын 31-нээс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл... гэж, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ний 3.1-д ...энэхүү гэрээг туршилтын хугацаагаар буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар байгуулав гэж тус тус заасан байна.

Талууд дээрх 2 хөдөлмөрийн гэрээний хугацаа аль аль нь 2016 оны 12 дугаар сарын 31-нд дуусахаар тохиролцон Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2.-т зааснаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан байх ба гэрээний хугацаа дуусахад ажил олгогч болон ажилтан хэн алинаас нь гэрээг цуцлах санал гаргаагүй байна.

Иймд талуудын хо*******дох 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ-ний 3.2-т Талууд гэрээний туршилтын хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах талаар аль нэг тал нь нөгөө талдаа санал тавиагүй бол энэхүү гэрээний хугацааг 1 жилээр сунгагдсанд тооцно гэж заасны дагуу болон Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээ нь 2016 оны 12 дугаар сарын 31-нээс хойш 1 жилийн хугацаагаар сунгагдаж үргэлжилсэн гэж үзэхээр байна.

 

3. Нэхэмжлэгч Д.*******ыг ажлаас чөлөөлсөн ажил олгогч байгууллагын ерөнхий захирлын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/28 тоот тушаалд ...Захиргаа, санхүүгийн газрын мэргэжилтэн Д.******* нь Буянт-Ухаа 2 хорооллоос ******* ******* худалдан авахдаа урьдчилгаа төлбөрийн баримтыг хуурамчаар бүрдүүлж ******* *******ны зээл авсан нь тогтоогдож хөдөлмөрийн гэрээний 10.2.47-д заасан ноцтой зөрчил гаргасан ... гэж үзэн *******ийн болон ******* нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10., Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3.-т заасныг тус тус үндэслэжээ.

 

4. Хариуцагч тал нь нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 10.2.47-д заасан Ажилтан нь албан бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, эсвэл худлаа бөглөсөн буюу бичсэн нь нотлогдсон, түүнд оролцсон... ноцтой зөрчлийг гаргасан гэж тайлбарлан ХААН банк болон Д.*******, Г.*******о нарын хо*******д байгуулсан 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ/201642801470 тоот Ипотекийн зээлийн гэрээ, БГҮ/201642801470 тоот Барьцааны гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн *******ийн ******* ******* ******* ТӨҮГ болон Д.******* нарын хо*******д байгуулсан БУ-2/ТАХ-2015 тоот Орон ******* захиалгаар бариулах гэрээ, 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6 646 050 төгрөгийн дүн бүхий ХААН банкны мөнгөн шилжүүлэг, 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 13 292 100 төгрөгийн дүн бүхий хариуцагч байгууллагын санхүүгийн тэмдэгтэй бэлэн мөнгөний орлогын баримт болон Д.*******ын ХААН банкнаас 44 700 000 төгрөгийг зээлсэн зээлийн гэрээтэй холбоотой баримтуудыг гарган мэтгэлцэж байх боловч нэхэмжлэгч Д.******* нь ХААН банкнаас дээрх зээлийг авахдаа ******* *******ны урьдчилгаанд төлсөн 13 292 100 төгрөгийн дүн бүхий төлбөрийн баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн БУ-2, 1014-14 тоот урьдчилгаа 20 хувь гэсэн гүйлгээний утгатай, 13 292 100 төгрөгийг Д.*******аас хариуцагч байгууллагад тушаасан гэх тус байгууллагын санхүүгийн тэмдэгтэй бэлэн мөнгөний орлогын баримтыг нэхэмжлэгч Д.******* хуурамчаар үйлдсэн, үйлдэхэд оролцсон, худлаа бөглөсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, эрх бүхий байгууллагын шалгаж тогтоосон баримтгүй буюу дээрх зөрчлийг Д.******* үйлдсэнийг баримтаар нотлоогүй байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2.-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан ба 2016 оны 09 дүгээр сарын 02-нд дээрх бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэгдсэнээс хойш хуульд заасан 6 сарын хугацаа нь 2017 оны 03 дугаар сарын 02-нд дууссан байна.

Хариуцагч тал нь аудитын шалгалтаар 2017 оны хавар дээрх зөрчил илэрснээс хойш Д.******* нь ******* *******ны үнийн урьдчилгаанд төлөх ёстой 13 292 100 төгрөгийг 2017 оны 04 дүгээр сарын 15-нд төлсөн талаар тайлбарласан боловч энэ нь Д.*******ыг бэлэн мөнгөний орлогын баримтыг хуурамчаар үйлдсэнийг нотлох, хариуцагчийн татгалзлыг нотлох үндэслэл болохгүйн дээр уг зөрчил гаргасныг шалгаж тогтоосон аудитын шалгалтын дүгнэлт зэрэг баримт байхгүй тул хариуцагчийн дээрх тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

5. Ажил олгогчийн нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Б/28 тоот тушаалд Д.*******ын гүйцэтгэж байсан хэвлэл, олон нийттэй харилцах мэргэжилтний албан тушаалыг Захиргаа, санхүүгийн газрын мэргэжилтэн Д.*******... гэж бичсэн байх ба энэ нь Д.*******ын хөдөлмөрийн гэрээнүүд, ажлын байрны тодорхойлолт, тус байгууллагын ерөнхий захирлын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/154 тоот Д.*******ыг ажилд жинхлэн томилох тухай тушаал зэрэгтэй нийцээгүй, Д.******* нь тухайн байгууллагын Захиргаа, санхүүгийн газрын мэргэжилтний ажилд томилогдсон, уг ажил үүргийг гүйцэтгэж байсан талаар хэрэгт баримтгүй байна.

 

6. Иймд ажил олгогч байгууллага нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасныг баримтаар тогтоогоогүй атлаа нэхэмжлэгч Д.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасныг зөрчин, ерөнхий захирлын Б/28 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй болсон байх тул нэхэмжлэгч Д.******* нь урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

 

7. Зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийг үндэслэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7 дахь хэсэгт заасны дагуу сарын дундаж цалин хөлсийг 1 293 333 төгрөгөөр тооцон тодорхойлж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2017 оны 05 дугаар сарын 04-нөөс 2017 оны 09 дүгээр сарын 25-ныг хүртэл хугацаанд ажлын 95 хоногийн цалинтай тэнцэх олговорт 5 584 765 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 584 765 төгрөгийг ажил олгогчоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцож, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалган шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 104 306 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118. дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ыг урьд эрхэлж байсан ажилд буюу *******ийн ******* ******* ******* ТӨҮГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч байгууллагаас 2017 оны 05 дугаар сарын 04-нөөс 09 дүгээр сарын 25-ныг хүртлэх ажлын 95 хоногийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 584 765 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.-т заасныг баримтлан Д.*******ын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцож, нөхөн бичилт хийж баталгаажуулахыг ажил олгогч *******ийн ******* ******* ******* ТӨҮГ-т даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 104 306 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5.-д заасныг баримтлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд зөвшөөрсүгэй.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА