Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Мөнх-Өлзий |
Хэргийн индекс | 128/2023/0328/З |
Дугаар | 128/ШШ2023/0506 |
Огноо | 2023-06-07 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 128/ШШ2023/0506
2023 06 07 128/ШШ2023/0506
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А*******” ХХК /РД:*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Э******* /РД:*******/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.И*******, Д.А нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Э******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “А*******” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/817 дугаар захирамжийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд,
2.1. Нэхэмжлэгч “А*******” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай” А/988 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, конторын зориулалтаар 1200 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр газар эзэмших гэрээг байгуулсан байна.
2.2. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/817 дугаар захирамжаар “... газрын төлбөр, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлж барагдуулах удаа дараагийн мэдэгдэлд заасан хугацаанд газрын төлбөр, газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.
2.3. Нэхэмжлэгч “А*******” ХХК тус шүүхэд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШЗ2023/2551 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, бүрдүүлбэр хангуулж 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 128/ШЗ2023/3206 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч “А*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрх олгох тухай" А/988 дугаар захирамжаар “А*******” ХХК-д Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, конторын зориулалтаар 1200 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.
3.2. Үүний дагуу 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Газрын албатай 17*******, 18******* нэгж, талбарын дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, 000******* дугаартай Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 158,000,000 төгрөгөөс 30,000 000 төгрөгийг мөн өдрөө төлсөн, харин үлдэх 128,400,000 төгрөгийг 5 удаагийн тэнцүү төлөлтөөр хувааж төлүүлэхээр Нийслэлийн Газрын албанаас хуваарь гаргаж өгсөн. Мөн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр газрын төлбөр болох 847,200 төгрөгийг төлж байсан.
3.3. “А*******” ХХК нь эзэмшиж байсан газартаа контор, үйлчилгээний барилга барьж байгуулахаар төлөвлөж байсан. Тодруулбал дээрхийг ажил хэрэг болгох зорилгоор Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ГБМЗХ2020/31-008 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан төдийгүй ерөнхий төлөвлөгөө болон загвар зургийг тус тус боловсруулж байсан болно.
3.4. Гэтэл дэлхий дахинд Ковид-19 халдварт өвчний дэгдэлт эрчимжиж улсын хил, гааль хаагдаж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа тасалдаж эхэлсэнтэй холбоотойгоор бидний санхүүгийн байдалд хүндрэл үүссэн тул цаг хугацааны хувьд дуудлага худалдааны үнийг хуваарьт заасан хугацаанд төлөх боломжгүйд хүрснийг ийнхүү тайлбарлах нь зүйтэй байна.
3.5. Цар тахлын нөхцөл байдлын улмаас компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд орсонтой холбогдуулан газрын дуудлага худалдааны үнийг боломжит хугацаагаар хойшлуулах тухай хүсэлтийг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа гаргасан боловч захиргааны байгууллагаас тодорхой хариуг өгч байгаагүй.
3.6. Улмаар дэлхий даяр өвчний цар хүрээ хумигдаж, нийгмийн амьдрал тогтворжиж эхэлсэнтэй зэрэгцэн манай компанийн хувьд 2023 онд уг газартаа зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж, зураг төслийн дагуу холбогдох ажлуудыг эхлүүлэхээр www.gazar.gov.mn системд өөрийн эзэмшлийн газрыг бүртгэлтэй эсэхийг шалгахад бүртгэл хийгдээгүй байсан тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд мөн оны 01 дүгээр сарын 13-ны өдөр бичгээр хүсэлт гаргасан.
3.7. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01-08/553 дугаар албан бичгийг мөн сарын 28-ны өдөр мэдэгд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон талаар утсаар хэлсэн. Тус компанийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/817 дугаар захирамжаар “А*******” ХХК-д олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай шийдвэр гаргасан байсныг бид ийнхүү хүсэлт гаргах явцдаа олж мэдсэн
3.8. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага нь тухайн захиргааны шийдвэртэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж, сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлж, хуульд заасан арга хэлбэрээр явуулах бөгөөд сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангана гэснийг зөрчиж Захиргааны ерөнхий хуульд заасан арга хэлбэрээр сонсох ажиллагаа хийлгүйгээр Нийслэлийн Засаг даргын захирамжаар тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож хууль зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24.1 дүгээр зүйлд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах үнэлэх үүргээ биелүүлээгүй, манай компанийг хохироосон гэж үзэхээр байгаа юм.
3.9. Нийслэлийн Засаг дарга болон түүний хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь биднийг тайлбар, санал гаргах боломжоор хангаагүйгээс гадна 2021 онд гаргасан шийдвэрийг 2023 онд гардуулан өгч байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагааны зарчим, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ" гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-д “Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэснийг зөрчиж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасан бичгээр гаргасан захиргааны актын хуулийн шаардлагыг хангаагүй болно.
3.10. Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах захирамжийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлд хавсаргасан баримт бичиг болох нийт хуудас материалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж, нотариатаар гэрчлүүлэн хүргүүлж байна. Иймд “А*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэгдүгээрт 2019 оны 03 дугаар сараас ковидын нөхцөл байдал эхэлж хөл хорио тогтоож, гадуур үйлчилгээний байгууллагын болоод баар, рестораны хөл хорио эхэлсэн байдаг. Энэ нь “А*******” компанийн орлогод нь шууд нөлөөлсний улмаас 2019 оны хуваарьт байсан мөнгөн төлбөрөө төлж чадаагүй нөхцөл байдал байдаг. Энэ хугацаанд “А*******” компани газартай холбоотой үйл ажиллагаагаа явуулаад зураг, төслөө хийгээд, төлөвлөгөөгөө батлуулаад, холбогдох шаардлагатай төрийн байгууллагатайгаа холбогдоод үйл ажиллагаа явагдаж байсан. Холбогдох санхүүгийн баримт болон түүнтэй холбоотой баримтуудыг хэрэгт хавсаргасан байгаа.
4.1. Энэ нөхцөл байдал үргэлжлээд төлбөр хуваарийнхаа дагуу төлөөгүй гэдэг нөхцөл байдал байдаг. Ингээд мэдэгдлийг 2021 оны 08 дугаар сард албан ёсоор дуудаж ирээд гарын үсэг зуруулж өгсөн байдаг. Үүнээс өмнөх 3 мэдэгдэл яригдаж байгаа. Тухайн мэдэгдлүүд хэзээ яаж очсон нь тодорхойгүй байдаг. Тухайн албан бичгийг аваад “А*******” компанийн хувьд өөрийнхөө нөхцөл байдлыг тайлбарлаад хуваарийг дахиж хийж өгнө үү, хойшлуулж өгнө үү гэсэн утгаар нь албан бичиг өгөөд албан ёсоор газрын албанаас ямар нэгэн хариу ирээгүй. Хариугаа хүлээгээд тодорхой хугацаа алдсан нөхцөл байдал байдаг.
4.2. “А*******” компанийн удирдлагуудаас яагаад хариу өгчхөөд, араас нь хөөцөлдөж 2021 оны 08 дугаар сараас хойш албан ёсоор мэдсэн юм бол энийгээ хөөцөлдөж яваагүй талаар асуусан. Бид нарыг дуудаад дахиад сонсох ажиллагаа хийгээд явах болов уу гэж бодоод албан ёсоор цуцалчихна гэж бодоогүй юм. Тэгээд бид нар ингээд нөхцөл байдал жоохон сэргэлээ. Одоо бид нар төлбөр мөнгөө төлье гээд эхэлсэн чинь ингээд цуцалчихсан байсан. Энийг бол бид нар албан ёсоор ерөөсөө мэдэгдээгүй, бид нар өөрсдөө бол мэдсэн гэж тайлбарладаг юм. Тэр мэдэгдлийн зарим хугацаануудыг бол бас шүүх анхаарч үзээрэй. Хөл хорионы үеэр зарим тэр мэдэгдэл нь таарч байгаа нөхцөл байдал бас байдаг.
4.3. Ингээд хуулийн шаардлагаа хангаагүй гэдэг гол үндэслэлийг итгэмжилсэн төлөөлөгчийн хувьд гаргаж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага нь тухайн захиргааны шийдвэртэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж, сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг хүргүүлж хуульд заасан арга хэлбэрээр явуулах бөгөөд ажиллагаа явуулах хугацааг оролцогчийн тайлбар санал гаргах боломжийг хангана гэснийг зөрчиж Захиргааны ерөнхий хуульд заасан арга хэлбэрээр сонсох ажиллагаа хийлгүйгээр Засаг даргын захирамжийг тус компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр оролцогчийн тайлбар санал гаргах боломжийг хангаагүй. Энэ нөхцөл байдлыг мэдэгдлээр сонсох ажиллагаа явуулсан гэж байгаа нь учир дутагдалтай явагдчихжээ. Эрх нь зөрчигдөж байгаа компани хариу тайлбар гаргаад, энэ талаараа санал дүгнэлтээ гаргая гээд хүлээсэн нөхцөл байдалд байхад дараагийн шийдвэрээ Засаг дарга гаргасан нь өөрөө тухайн хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
4.4. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож, ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримт цуглуулах, үнэлгээ хийх үүргээ захиргааны байгууллага зөрчсөний улмаас манай байгууллагыг хохироосон гэж үзэж байгаа. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуульд заасан бодит ажиллагаанууд огт хийгдэхгүйгээр эрхийг маань зөрчлөө гэж үзээд гомдол гаргаад явж байгаа. Нийслэлийн Засаг дарга болон түүний хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд бид нарын тайлбар болох албан бичиг мөн санал гаргах боломжоор хангаагүйгээс гадна 2021 онд гаргасан шийдвэрийг 2022 онд албан ёсоор гардуулж бид нарт албан бичгээр тухайн захирамжийг хүргүүлсэн. Энэ бол хэрэгт үйл баримтаар тодорхой байгаа.
4.5. Энэ процесс нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагааны зарчим мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ гэсэн энэ зарчмуудыг зөрчсөн байна гэж үзэж байгаа учраас гомдол гаргасан.
4.6. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 2.5-д заасан байгаа. Захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хангах эрх бүхий этгээд болон хугацааг заана гэж заасан байгаа. Тэгэхээр тухайн захиргааны акт дээр энэ хуулийн заалт хангагдаагүй. Өөрөөр хэлбэл 40.2-т заасан бичгээр гаргасан захиргааны актын хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ Засаг даргын захирамж нь хуулийн шаардлага хангагдаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалт, бүр цаашдаад Үндсэн хуулийн 1 дүгээр бүлэгт заасан эрх ашиг сонирхол нь хөндөгдсөн байгаа учраас энэ Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээж өгөхийг хүсэж байна” гэв.
5. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “А*******” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/988 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 03 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, конторын зориулалтаар 1200 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
5.1. Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох нийт 158,400,000 төгрөг (нэг зуун тавин найман сая дөрвөн зуун мянга)-өөс 30,000,000 төгрөг (гучин сая)-ийг төлж үлдэгдэл болох 128,400,000 төгрөг (нэг зуун хорин найман сая дөрвөн зуун мянга)-ийг 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцон 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуваарь байгуулсан байна.
5.2. Тус хуваарийн 2-т заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд газар эзэмших эрхийг хүчингүй болгох арга хэмжээ авах талаар заасан бөгөөд “А*******” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу захирал Г.Золжаргал нь гарын үсэг зурж баталгаажуулсан.
5.3. Гэвч хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй тул Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01-09/4433, 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01-09/5304, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03-09/6541, 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 03-09/5106 дугаартай албан бичгээр зөрчил арилгуулах талаар мэдэгдлийг хүргүүлсэн байна. Мен Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д заасны дагуу газар эзэмшигч нь газрын жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүр төлөхөөр заасан бөгөөд А******* ХХК нь газрын эрх дуусгавар болох хүртэлх хугацаанд 5 улирлын газрын төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулаагүй байна.
5.4. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Мэдэгдлүүдэд тодорхой хугацаа өгөөгүй, хариу тайлбар өгөх боломжоор хангаагүй гэж байна. 2021 онд хүлээж авсан 2 мэдэгдэл дээр л байна. Хүлээж аваагүй мэдэгдлүүд дээрээ ярихгүй. 2021 онд авсан мэдэгдлүүд дандаа хугацаа заагдсан байж байгаа. 2021 оны 04 дүгээр сард авагдсан мэдэгдэл дээр хугацаа заагдсан байгаа. 08 дугаар сарын 13-ны өдрийн мэдэгдэл дээр 25-ны өдрийн дотор төлж барагдуул гэсэн хугацаа заагдсан байгаа. 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн мэдэгдлийг маань тухайн компаниас 04 дүгээр сарын 08-ны өдөр эх хувиар нь хүлээж авсан байна. 2021 оны 08 дугаар сарын 13-ны мэдэгдлийг 08 дугаар сарын 18-ны өдөр тухайн байгууллагын гэрчээр оролцсон Э.Э гэдэг хүн эх хувиар нь хүлээж авсан байгаа юм.
6.1. Нэхэмжлэгч тал хариу тайлбар гаргах боломжоор хангаагүй гэж үзсэн боловч энэ хугацаа өгөгдсөн. Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хариу хүргүүлсэн 08 дугаар сард гэж байгаа боловч энэ хариу тайлбар юмнуудыг нь үзлэг хийлгэе гэхээр үзлэг хийлгэх шаардлагагүй, энэ нь очоогүй нь үйл баримтаар нотлогдож байна гэж нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны эхэнд үзсэн. Хариу тайлбараа хугацаанд нь ирээгүй тохиолдолд, “А*******” компанийн хариу тайлбарыг хугацаанд нь манайх хүлээж аваад хариу тайлбар өгөөгүй тохиолдолд “А*******” компани Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах тухай хуулийн дагуу гомдол гаргах эрхтэй байсан.
6.2. Тухайн 2021 оны 08 дугаар сард гаргаж байгаа хариу тайлбарынхаа хүрээнд холбогдох арга хэмжээнүүдийг авах боломжтой байсан гэж үзэж байгаа. Тэгээд ковидын, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой манай байгууллагын үйл ажиллагаа доголдсон гэж байгаа боловч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас гаргасан гэрчилгээ дээр Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор анх бүх нийтийн бэлэн байдал нь зэрэгт шилжсэн. Тэгэхээр 2020 оны 11 дүгээр сарын 11-ээс өмнө хуваарь байгуулсан хугацаанд төлж барагдуулах боломжтой байсан гэж үздэг.
6.3. Төлж барагдуулах боломжтой байсан гэдгийг үзэхдээ нотлох баримт шинжлэн судалж байхад архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төсөл, мод шилжүүлэх гэх мэт зардлуудыг бол тухайн компаниас бас гаргачихсан байгаа. Үндсэн газрынхаа төлбөрийг төлж барагдуулаагүй байж дээр нь үйл ажиллагаа хийх зардлуудаа гаргаад явчихсан байгаа. Энэ хуваарийн дагуу төлбөрөө төлж барагдуулах боломжтой байж гэдэг нь харагдаад байна. Нотлох баримтыг цуглуулаагүй, захиргааны акт гаргахдаа тухайн акт гаргахад 2 удаагийн мэдэгдлийг биечлэн ирж авсан баримт хавсрагдсан. Нотлох баримтыг хангалттай цуглуулаад, удаа дараагийн мэдэгдэлд хариу ирүүлээгүй гэдэг үндэслэлээр тухайн захирамж нь гарсан. Нөхцөл боломжоор хангаагүй гэдэг дээр хангалттай тухайн хугацааны мэдэгдэл, хуваарь байгуулсан зэргээс үзэхэд тухайн байгууллагын хүсэлтийг захиргааны байгууллагаас хангалттай авч үзэж, аудитын албан шаардлагын хүрээнд гарсан зөрчлийг мэдэгдэж ажилласан байгаа нь энэ компанийн эрх ашгийг хангалттай харж үзсэн гэж үзэх үндэслэлтэй юм” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ