Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/04378

 

 

 

 

 

 

2023 10 10 101/ШШ2023/04378

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******, Нарны зам 29-55 тоот хаягт байрлах, ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ,, ,, ,, тоот хаягт байрлах, ******* *******-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /Ү№/,

Гэрч ,,

Орчуулагч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

Хариуцагчийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгч *******гийн хамт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

нь *******-тай 2021 оны 04 сарын 23- ны өдөр 21/001 дугаартай Геодезийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн. Тус гэрээний хугацаа нь гэрээний 1.4-д заасны дагуу *******-ийн хийж гүйцэтгэж буй төслийн хугацаа дуусах хүртэл байхаар харилцан тохиролцсон боловч манай компанийн зүгээс гаргасан зөрчил дутагдал байхгүй байхад хариуцагч талаас ямар нэг байдлаар бидэнд урьдчилан мэдэгдэлгүй, ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2021 оны 06 сарын 28-ны өдөр гэрээг нэг талын санаачлагаар цуцалсан.

Манай компанийн ажилчид 2021 оны 04 сарын 28-ны өдрөөс ажиллаж эхэлсэн бөгөөд хариуцагч нь гэрээ цуцлах хүртэл 2 сарын хугацаанд бидэнд ямар нэгэн төлбөр төлөлгүй өнөөдрийг хүрсэн.

Гэрээгээр 1 сарын ажлын хөлс 14,000,000 төгрөг гэж тохирсон бөгөөд 2021 оны 04 сарын 28-ны өдрөөс ажил эхэлсэн, хариуцагч 2021 оны 06 сарын 28-ны өдөр цуцалсан тул энэ хугацааны ажлын хөлс болох 28,000,000 төгрөгийг төлөх үүргээ хариуцагч биелүүлээгүй. Хариуцагчийн зүгээс манай компанийн хийж гүйцэтгэж байсан ажлын үр дүнд ямар нэг зөрчил дутагдал байгаа талаар шаардлага тавьж, мэдэгдэл өгч байгаагүй бөгөөд ажлын гүйцэтгэлийг хүлээн авч, чанарын шаардлага хангасан гэж үзсэний үндсэн дээр дараагийн ажлын даалгаврыг өгч, түүнийхээ үр дүнг хүлээн авч ажиллаж байсан. Ерөнхий захиалагчийн туслан гүйцэтгэгч нь хариуцагч, хариуцагчийн туслан гүйцэтгэгч нь нэхэмжлэгч байсан.

Захиалагч талаас манай хийж гүйцэтгэсэн ажлыг өдөр тутам шалгадаг, уг ажлыг хяналт тавих эрх бүхий компани нь шалгасан, хянасан гэсэн тамга тэмдэг бүхий баримтыг мэйлээр хариуцагч руу илгээдэг, хариуцагч нь түүнийг хүлээн аваад нэхэмжлэгч рүү дараагийн ажлын даалгаврыг өгч байсан. Эдгээр баримт нь өдөр бүрийн зөвшөөрлийн хуудас, тэрхүү зөвшөөрлийн хуудаст ХХК, ХХК, Тахилт хайрхан транс ХХК, ХХК гэх компанийн тамга дарсан, монгол хэл дээр орчуулагдсан, уг мэйлд шүүхийн журмаар үзлэг хийж бэхжүүлсэн.

Нэхэмжлэгч нь гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, ажил үүргээ гүйцэтгэж байхад захиалагч талаас шалтгаангүйгээр гэрээг цуцалж, гомдлын шаардлага гаргаж байгаагүй болно. Хэрэв хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан бол энэ талаар шаардлага гаргаж байгаагүй, ажлыг хүлээж авсан.

Хариуцагч нь ажлын хөлс төлөөгүйг ажлын доголдолтой холбогдуулан тайлбарладаг боловч энэхүү татгалзлыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, ямар нэгэн баримт байхгүй. Түүнээс гадна шүүхэд үүсгэсэн энэхүү маргаанд хариуцагчийн зүгээс өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, гүйцэтгэх захирал, одоо гэрчээр компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч оролцож байгаа боловч нэхэмжлэлийг үгүйсгэсэн ямар ч баримт ирүүлээгүй байна.

Компанийн албан ёсны бүртгэлтэй гүйцэтгэх захирал гэрээний талаар огт мэдэхгүй гэсэн тайлбар өгсөн ч тэрээр тухайн гэрээ хэрэгжиж байх үед кемп менежерээр ажиллаж байсан, 2021 оны 11 сараас хойш гүйцэтгэх захирал болсон байна. Гүйцэтгэх захирлын эрх, үүргээ хэрэгжүүлж байгаа мөртлөө шүүхэд ...хугацаатай томилогдсон, гэрээний талаар мэдэхгүй гэж тайлбарлаад гаргаж өгнө гэсэн баримт нь өөрийнхөө кемп менежерийн хөдөлмөрийн гэрээ, түүнтэй дагалдах гэрээ зэргийг гаргаж өгсөн, өөрөөр байгуулагдсан гэрээний талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй. нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд учраас түүний тайлбарыг үнэлэх боломжтой гэж үзэж байна.

Мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь доголдолтой ажлыг өөр газраар гүйцэтгүүлсэн, ажлын хөлсөнд багаж тоног төхөөрөмж тооцож өгсөн гэж мэдүүлж байна. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тусгагдсан ажлыг Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.6-т заасан Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж гүйцэтгэх ёстой бөгөөд нь тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд бөгөөд уг ажлыг хийж гүйцэтгэсэн. Гэтэл ийм үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж ажлыг гүйцэтгэсэн байтал ажлыг доголдолтой гэвэл мөн адил ийм тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх ёстой, тийм болохоор хариуцагч өөрөө ч юм уу өөр аль нэг зөвшөөрөлгүй компани доголдлыг арилгах боломжгүй юм. Заавал тусгай зөвшөөрөл шаардагдах бөгөөд энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй байхаас гадна тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийх ажлыг гүйцэтгэхийн тулд хариуцагчаас багаж, тоног төхөөрөмж авсан гэдгийг зөвшөөрөхгүй.

Учир нь Геодезийн тусгай зөвшөөрлийг мэргэжлийн багаж тоног төхөөрөмж, мэргэжлийн ажилтан, мэргэжилтэн байж олгогддог, уг зөвшөөрлийн дагуу 2017 оноос хойш үйл ажиллагаагаа өнөөг хүртэл явуулж байна.

Мөн замын транс зөрсөн гэх боловч захиалагчаас өгөгдсөн солбилцлын дагуу газар дээр нь мэргэжлийн тусгай багажийг хэрэглэн трансыг тодорхойлсон байдаг. Үүнийг хөндлөнгийн хяналтын байгууллага ирж хянаад, үнэн зөв болсон бол зөвшөөрнө гэсэн хуудсыг өгч дараагийн ажлуудаа үргэлжлүүлж хийхийг даалгадаг. Энэний дагуу дараа дараачийн ажлуудаа зөвшөөрөл авч, үнэн зөв үү эсэхийг тухайн үед дор бүрт нь шалгуулж авдаг байсан.

Иргэний хуулийн 351.1.1-д "Захиалагч нь гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх үүрэгтэй, 355.6-д "Ажил дуусахаас өмнө захиалагч гэрээгээ цуцалсан бол .... учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй, 367.1-д Энэ хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй гэж заасны дагуу захиалагчийн санаачилгаар гэрээг цуцалсан тул уг хугацаа хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн 28,000,000 төгрөгийг, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу бидэнд учирсан хохирол буюу хариуцагч үүргээ гүйцэтгээгүйн улмаас гарсан зардал болох өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөг, нийт 31,000,000 төгрөгийг хариуцагч ХХК-иас нэхэмжилсэн.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгөөс татгалзаж, ажлын хөлс 28,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна.

Иймд хариуцагч ХХК-иас 28,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлий шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ХХК-ийн захирал Б. нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

"-ийн нэхэмжлэлийн шаардлагатай уншиж танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

", " ХХК-тай 2021 оны 04 сарын 23-ны өдөр 21/001 дугаартай "Геодезийн ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан.

Гэрээний дагуу "Ворлд Ланко" ХХК нь Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын нутгаас Дорноговь аймгийн сумын нутгийн чиглэлийн Авто замын барилгын ажилд геодезийн хэмжилтийг гүйцэтгэх Нивелирдлэгийн ажил, GPS-ийн хэмжилтийн ажил, Хэмжилтийн гүйцэтгэлийг баталгаажуулах гэсэн ажлуудыг хийж гүйцэтгэх ёстой байсан.

Гэвч " нь гэрээнд заасан ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгээгүй бөгөөд хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй, авто замын барилгын ажлын түвшин нь зөрж, тэнхлэг савуулж талбай дээр манай компани нь хэмжээний ажил дахин хийлгүүлж манай компанийг алдагдалд оруулсан.

Тиймээс арга буюу манай компаний зүгээс гэрээгээ цуцалсан.

Манай компаний зүгээс "Ворлд Ланко" ХХК-ний хийж гүйцэтгэсэн гэх ажлуудыг нь бүгдийг дахин хийсэн бөгөөд тус компаний ажилчид нь мэдэж байгаа тул бид тус компанид төлөх төлбөргүй бөгөөд тус компаниас өөрийн компанид учирсан хохирлоо нэхэмжлэх болохыг үүгээр мэдэгдэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. /1хх-ийн 54/

 

3. Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

миний бие тус ХХК-д 2021 оны 11 сарын 19-ний өдөр Таван толгой-ын чиглэлийн авто замын чиглэлийн ажлыг Дорноговь аймаг Хатанбулаг суманд ажиллаж байсан ажилчдын хүсэлтээр гүйцэтгэх захирлын ажилд томилогдсон бөгөөд тухайн үед ажилласан хугацааны цалин мөнгийг олгохгүй байсан учир ажилчдын хүсэлтээр томилогдсон болно. 2022 оны 3 сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан бөгөөд ажиллах хугацааны цалин мөнгийг өнөөдрийг хүртэл олгоогүй бөгөөд тус ХХК-ийн захирал Б. нь хууль бусаар хил зөрчиж, МУ-ын хилийг зөрчсөн, МУ-ын иргэд, ААНбайгууллагуудад хохирол учруулсан залилан мэхэлсэн хэргээр 2022.04 сараас хоригдож, улмаар таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, одоо хаана хоригдож байгааг мэдэхгүй байна.

Тус компанитай холбоотой шүүхийн хэргийг огт мэдэхгүй бөгөөд тухайн үед тус компанид ажиллаж байгаагүй болно. Тус ХХК-ийн захирал Б.д энэ компанид гаргах өргөдлийг удаа дараа өгч байсан ба одоог хүртэл шийдвэрлэж өгөөгүй байна.

Тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаанд нэг ч удаа тамга, тэмдэг, гэрчилгээг надад өгч байгаагүй, хаана байгааг ч мэдэхгүй. Үүнийг хамт ажиллаж байсан, мөн төслийн зохицуулагч гэрчлэх болно. Мөн Б.гийн байцаагдаж байсан БГД, СБД мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч нарт энэ тухай хэлж мэдэгдэж байсан болно.

ХХК-ийн гэрчилгээ, тэмдгийг хураалгах, цаашид гэрээ хэлцэл хийлгэхгүй байхыг Цагдаагийн байгууллагад мэдэгдэж, хэлж байсан болно.

Тус компанийн гэрчилгээ дээр гэсэн нэрийг солиулахын тулд Б. хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол гэх ганц хүний гарын үсэгтэй, тамга тэмдэг бүхий зүйл хэрэгтэй гэсэн шалтгаанаас болж өнөөг хүртэл шүүх, цагдаа дээр байнга дуудагдаж, ар гэрийн амьдрал, үр хүүхэд, хань, өндөр настай ээж маань хүртэл дарамтанд байна. Хийгээгүй хэргийн төлөө, хүмүүсийн болон өөрийн ажилласан цалин мөнгө олж авах гэсэн ажилчдын хүслээр гүйцэтгэх захирал болсон болно.

Тиймээс Б. өөрийг нь дуудаж уг хэргийг нь шалгаж өгөхийг хүсч байна гэжээ. /2 хх-ийн129-130/

 

4. Гэрч ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Эдингдалай Бат / Edingdalai Bat/ нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

...*******-ийн үйл ажиллагаа зогссон боловч татан буугдаагүй, хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн 7 хороо, Коппер плаза төвийн 406 тоотод байрлаж үйл ажиллагаа явуулж байсан, компанийн гүйцэтгэх захирал нь бөгөөд миний бие тус компанийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал байсан. Өмнө нь , нар хувьцаа эзэмшигч байсан, ийг гүйцэтгэх захирлаар томилсон.

Манай компани 2021 оны 04 сарын 23-ны өдөр "Ворлд Ланко" ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, манай талаас инженер хариуцаж байсан, эдний хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй, авто замын барилгын ажлын түвшин нь зөрж, замын трансын алдаа гаргасан. Эдний ажлын алдааг засварласан, ингэж зардал гаргасан талаарх баримтыг шүүхэд байгаа хэрэгт хавсаргах үүргийг өгч байсан. Уг газарт эдний буулгасан шороо яг тэр хэвээрээ байж байгаа, үүнээс болж ерөнхий захиалагч бидний хооронд зөрчил гарч, манайд торгуулийн арга хэмжээ авсан. Энэ талаарх баримтыг ч гэсэн хэрэгт өг гэдэг үүргийг мөн өгсөн. Эдгээр үүргийг тухайн ажлыг хариуцаж байсан , гүйцэтгэх захирал , өмгөөлөгчид хэлж байсан.

Гэрээний гүйцэтгэлтэй холбоотойгоор -д ажлын хөлсөнд тооцож геодезийн хэмжилтийн багаж, хэрэгсэл 2 ширхэгийг, 20,000,000 төгрөгт тооцож өгсөн. Үүнийг гэрээ хийсэн дор нь хөлс болгож урьдчилж өгсөн.

Энэ төслийн Манлай сумынх дуусаагүй, нь манай Ханги, Манлай 2 төсөл дээр ажиллаж байсан. Манай компанийн ажлын доголдлыг Сина Хайдро дүгнэдэг байсан. -тай хийсэн гэрээг 2021 оны 07 сард цуцалсан, эднийхтэй ажил хүлээлцсэн баримт манай инженер д байх ёстой. Хийсэн ажлыг өдөр болгон хүлээлгэж өгсний дараа, дараа дараагийн ажлын зөвшөөрөл авдаг байсан.

...Компанийн тамгыг би өөрийн өмгөөлөгчид өгсөн, гэрчилгээг Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгсөн гэв.

 

5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

5.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: 2021.04.23-ны өдрийн 21/001 дугаартай Геодезийн ажил гүйцэтгэх тухай аж ахуйн гэрээ, *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн 2021.08.04-ний өдөр өмгөөлөгч *******тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, -Ханги чиглэлийн ачаа тээврийн авто замын төсөл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хан-Уул дүүргийнны засаг даргын тодорхойлолт, Дорноговь аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.08.18-ны өдрийн захирамж, Дорноговь аймаг, Сайншанд сумын Засаг даргын 2021.09.21-ний өдрийн 03/903 дугаартай тодорхойлолт, Дорноговь аймгийн Хатан булаг сумын Засаг даргын 2021.09.22-ны өдрийн 03/719 дугаар тодорхойлолт, Дорноговь аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.09.22-ны өдрийн 03/719 дугаар захирамж, Дорноговь аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.10.01-ний өдрийн захирамж, итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2022.01.06-ны өөдөр олгосон 022/001 дугаартай итгэмжлэл, нэхэмжлэх, *******-ийн 6 дугаар сарын ажлын хөлс төлсөн баримт, 2022.04.13-ны өдрийн 022/0010 дугаартай гүйцэтгэх хуудас бичүүлэх хүсэлт, ачаа тээврийн зам хэмжилтийн өгөгдлийн хуудас, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2020.12.18-ны өдрийн 2020/330 дугаартай 16-091/20 тоот гэрчилгээ бүхий тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээ, ТЗ2017/73 тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн гэрээний 2019 оны биелэлтийг дүгнэсэн тэмдэглэл, /1 ххийн 2-31, 67, 83, 84, 109, 154-164, 165, 166-167, 168/,

5.2. Хариуцагчаас ирүүлсэн: д олгосон итгэмжлэл, хариу тайлбар, 2021.05.24-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ /1хх-ийн 44, 46, 2хх-ийн 240-244/,

5.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн : 2022.10.13-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, ХХК-иас ирүүлсэн албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022.10.07-ны өдрийн ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, бүртгэлтэй холбоотой баримтууд, Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Цагдаагийн байгууллагын ажилтны илтгэх хуудас, 2023.03.21-ний өдрийн улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын лавлагаа, 2023.06.07-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, /1 хх-ийн 87-88, 180-182, 213-214, 2 хх-ийн 7-8, 20-104, 112, 113-114, 120/ зэргийг бүхэлд нь шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч нь хариуцагч ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон зардалд 31,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгөөс татгалзаж, 28,000,000 төгрөг болгож, энэхүү шаардлагаа дэмжиж байх ба хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

3. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ХХК *******-ийн улсын бүртгэлийн лавлагааны гүйцэтгэх удирдлагын мэдээлэл хэсэгт 2013.03.14, ыг 2016.05.17, 2016.08.31, 2020.07.16, 2021.08.26, ийг 2021.11.19-ний өдөр тус тус бүртгэсэн байгаагаас үзэхэд уг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ын Ганхөлөг болох нь тогтоогдож байна. /2 хх-ийн 20-104/

 

3.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК-ийг төлөөлөн Б. буюу / нь тус компанийн захирал хэмээн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд хариу тайлбар ирүүлсэн, тэрээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр г томилж байсан боловч тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар 2016.08.31-2020.07.16-ны өдөр хүртэлх хугацаанд, 2021.12.08-ны өдөр тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн зэргээс үзэхэд түүний дээрх хугацаанд шүүхэд ирүүлсэн хариу тайлбарыг тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гаргасан гэж үзэх боломжгүй. /1 хх-ийн 44, 54, 2 хх-ийн 21/

 

3.1.1. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5-т зааснаар хуулийн этгээд нь хууль болон үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлогдсон удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох учиртай. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3-т зааснаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлэх бөгөөд хувь хүн гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.

 

3.1.2. Үүнээс үзэхэд ХХК-ийн гүйцэтгэх захирал ийг тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэж үзэх тул түүний тайлбарыг уг хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд гаргасан гэж үзнэ. /2 хх-ийн 129-130/

 

4. Зохигчийн тайлбар, ХХК-ийг төлөөлөн Б. буюу /-ын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, гэрч /-ын шүүх хуралдаанд гэрчээр өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Талууд 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр №21/001 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, " /гүйцэтгэгч/ нь Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумын нутгаас Дорноговь аймгийн сумын нутгийн чиглэлийн Авто замын замын барилгын ажилд геодезийн хэмжилтийг /Ажлын төрөл:Нивелирдлэгийн ажил, GPS-ийн хэмжилтийн ажил, Хэмжилтийн гүйцэтгэлийг баталгаажуулах/ гүйцэтгэх,

ХХК /захиалагч/ нь гэрээт ажлын нийт санхүүжилтийг сар болгоны 15-ны дотор, нэг сарын төлбөр болох 14,000,000 төгрөг төлөх,

гэрээний хугацаа нь ажил эхэлснээс хойш төслийн хугацаа дуусах хүртэл байхаар тохиролцсон. /1хх-ийн 4-6/

 

4.2. Гэрээний талаар зохигч маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т :Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

 

5. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажлыг 2021.04.28-2021.06.28-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн, хийж гүйцэтгэсэн ажлыг захиалагч өдөр тутам шалгаж хүлээн авдаг, энэхүү ажилд хяналт тавих эрх бүхий компанийн зүгээс шалгасан, хянасан гэсэн тамга тэмдэг бүхий баримтыг мэйлээр илгээсний үндсэн дээр дараагийн ажлын даалгаврыг өгч байсан нь өдөр бүрийн зөвшөөрлийн хуудсаар тогтоогдох бөгөөд хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авсан, доголдлын талаар ямар нэгэн шаардлага гаргаагүй, гэрээг өөрийн санаачилгаар цуцалсан мөртлөө хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож эрх бүхий этээдээс олгосон Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулсан гэрээ, өдөр тутмын ажлыг шалгаж хариу өгсөн мэйл зэрэг баримтыг ирүүлсэн. /1хх-ийн 141-168, 180-194/

 

6. Хариуцагч нь гэрээнд заасан ажил үүргээ зохих ёсоор хийж гүйцэтгээгүй, хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй, тодруулбал авто замын барилгын ажлын түвшин зөрсөн, тэнхлэг савуулсан зэргээс гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цуцалсан, доголдлыг бусдаар арилгуулж хохирол учирсан, ажлын хөлсөнд тооцож геодезийн тоног төхөөрөмж өгсөн хэмээн маргаж, татгалзлын үндэслэл болгож дутуу болон илүү хийгдсэн ажлын жагсаалт, гэрэл зургийн үзүүлэлт, техникийн жагсаалтын хуулбар зэрэг баримтыг ирүүлсэн. /1хх-ийн 199-201/

 

7. Зохигч талууд гэрээг дүгнэсэн болон түүнчлэн ажил хүлээлцсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

7.1. Хариуцагчийн татгалзлын үндэслэл болгож буй огноогүй гэрэл зургийн үзүүлэлт, техникийн жагсаалт, дутуу болон илүү хийгдсэн ажил гэх 2021.11.15-ны өдрийн тайлбараар, гүйцэтгэгчийг гэрээгээр тохиролцсон ажлыг бүхэлд нь хийж гүйцэтгээгүй, эсхүл хийж гүйцэтгэсэн боловч доголдолтой байсан, уг доголдлыг арилгахад зардал гаргасан, түүнчлэн ажлын хөлсөнд тооцож геодезийн техник, тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн гэх байдлыг тогтоосон баримт гэж үзэх боломжгүй байна. /1хх-ийн 199-201/

 

7.2. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т:доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх, 352.2.3-т:доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах-аар захиалагчийн шаардлага гаргах эрхийг зохицуулсан байна.

 

7.2.1.Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэгчийн ажлын доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх, доголдол арилгасантай холбогдох зардлаа нөхөн төлүүлэх, доголдлын улмаас ажлын үр дүнгийн үнэ нь буурсан хэмжээнд хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлбөл зохих хөлсийг бууруулах талаар шаардлага гаргаагүй, үүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй нь түүнийг гэрээнд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэхийг тодорхойгүй болгожээ.

 

Үүнээс үзэхэд хариуцагчийг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно.

 

Түүнээс гадна Барилга, хот байгуулалтын яамнаас -д 2020.07.29-ний өдөр 3 жилийн хугацаатай Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх №16-091/20 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгосон, тэрээр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газартай байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг, энэхүү тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд ХХК-тай геодезийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ. /1хх-ийн 165-168/

8. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, 343.3-т Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн өөрийн татгалзалтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэнүй.

 

Үүнээс үзэхэд хариуцагч нь ажлын ямар үр дүн доголдолтой байсныг болон ажлын хөлсөнд тооцож техник, тоног төхөөрөмж шилжүүлсэн өгсөн гэж үзэн 28,000,000 төгрөгийг татгалзаж байгаагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

9. Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 28,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч -д олгох нь зүйтэй гэж үзэв.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч хариуцах үүрэгтэй тул улсын тэмдэгтийн хураамжид 297,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

11. Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-тХариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг баримталсан болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 28,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч -д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 297,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч -д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 312,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.8, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг тус тус баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ