Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2023/04736

 

 

 

 

 

 

2023 10 31

101/ШШ2023/04736

 

 

 

       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ийн гаргасан,

 

Хариуцагч: *******,*******,*******,*******,

 

Хариуцагч: *******,*******,*******, нарт холбогдох үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , хариуцагч , нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч би өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай*******,,, тоотод байрлах 290 м.кв талбайтай хувийн сууц, автозогсоолын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч тай худалдахаар харилцан тохиролцож 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлэхээр тохиролцсон. Уг гэрээний 3.1-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 500,000,000.00 төгрөг гэж тогтоосон бөгөөд төлбөрийг хоёр хувааж 2 сарын дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцон хүлээлгэн өгсөн.

 

Ингээд худалдан авагч нь тохиролцсон хугацаандаа мөнгөө төлөхгүй болохоор нь түүнээс төлөхийг удаа дараа шаардсан боловч нөхөр нь их хэмжээний мөнгө орж ирэх ёстой байсан чинь орж ирэхгүй гацаад байна, мөнгө оруулж ирүүлэхэд надад 100,000,000.00 төгрөг хэрэг болоод байна үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавиад мөнгө орж ирэхээр бүх мөнгийг чинь хүүгийн хамт өгнө гэж хэлсний дагуу миний бие зөвшөөрч өөрийн нэр дээр банк бус санхүүгийн байгууллагаас 150,000,000.00 төгрөгийг зээл авч, 100,000,000.00 төгрөгийг гийн нөхөр М.Дүүрэнжаргалд дансаар нь шилжүүлэн өгсөн.

 

Гэвч хариуцагч гаас гэрээний төлбөр, зээлийн төлбөрийг төлөхгүй болохоор нь залгаж асуухад нөхрийн хамт та надад 10,000,000.00 төгрөгийг 2 хоногийн хугацаатай зээлээч нөгөө их мөнгө 2 хоногийн дараа орж ирнэ гэж хэлсний дагуу 10,000,000.00 төгрөгийг зээлж авч намайг хохироосон.

 

Бид нар банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, 150,000,000.00 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлэх, тухайн зээл төлөгдөж дууссан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл хариуцагч нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулснаас хойш гэрээний төлбөрийг огт төлөөгүй тул 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс түүнд үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлөхийг удаа дараа шаардсан хэдий ч мөн л төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн.

 

Миний бие хариуцагч д гэрээний үүргээ зөрчсөний улмаас гэрээнээс татгалзах, шүүхэд хандах талаар утсаар болон биечлэн уулзаж мэдэгдэж байсан бөгөөд 2022 оны 09 дүгээр сард өөрийн хүү , итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч нарын хамт хариуцагч нарын амьдарч буй гэрт нь очиж уулзаж, гэрээний үүргээ биелүүлээгүй тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгааг мэдэгдэж, хувийн сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан.

 

Үүнээс гадна Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ХХК-ийн нэхэмжлэлтэй , бид хоёрт холбогдох 225,792,000.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Нэхэмжлэгч миний бие өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө хариуцагч , нарт худалдан өдрөөс хойш нэг ч төгрөг аваагүй, энэ хүмүүс надад худал хэлж, тэр үгэнд нь итгэж өөрийн орон сууцаа банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж зээл нэмж авч өгсөн бөгөөд өөрөө хариуцагч нараас авсан мөнгө ч үгүй, нэмээд өрөнд орж, үл хөдлөх эд хөрөнгөө банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд алдах болоод байна.

 

Тиймээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг тус тус үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ болон 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнээс тус тус татгалзах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Иймд, улсын бүртгэлийн тоот дугаартай*******,,, тоот хаягт байрлах 290 м.кв талбайтай хувийн сууц, автозогсоолын зориулалт бүх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг цуцалсан болохыг тогтоож, хариуцагч , М.Дүүрэнжаргал нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч нараас тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Бид 2021 оны 05 дугаар сарын эхээр иргэн тай уулзаж хувийн сууц худалдах, худалдан авах талаар ярилцсан бөгөөд тэрээр миний үл хөдлөх эд хөрөнгө зарагдахгүй байна, чи үүнийг аваач, хямд зарна шүү гэж хэлээд бид нар ярьж тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулахаар болж, улмаар миний бие өөрийн өмчлөлийн орон сууцаа зараад, ахын хувийн сууцыг худалдан авахаар болсон.

 

Анх хувийн сууцыг худалдан авахад засал хийгээгүй блокоороо байсан учир ах надад хэлэхдээ хэрэв чи өөрөө засвараа хийгээд авахаар бол 300,000,000.00 төгрөгөөр, харин би засвар хийж өгвөл 500,000,000.00 төгрөг гэж тохирсон юм. Тэгээд ын эхнэр гэж хүнтэй гэрээ байгуулахаар болоход гэрээнд 500,000,000.00 төгрөг гэсэн үнийн дүн байсан. Ингээд бид нар гэрээ байгуулахдаа ахаас яагаад 500,000,000.00 төгрөг гэсэн үнийн дүнтэй байгаа юм бэ гэж асуухад тэрээр эхнэрт нэр зүүсэн юм үзүүлэхгүй бол болохгүй, дараа нь хоёулаа болно оо дүү гэж хэлсэн. Тэгээд би өөрийн өмчлөлийн Зайсанд байрлалтай 4 өрөө орон сууцаа бусдад худалдаад худалдан авсан хувийн сууцандаа засвар ажил хийхээр эхэлсэн.

 

Би, өөрийнхөө мөнгөөр тус байрыг бүрэн засаад 2021 оны 07 дугаар сард дуусгасан бөгөөд 8 дугаар сард нүүж орсон. Гэтэл яг эсрэг талын хувийн сууцанд танайх шиг засвар хийлгэмээр байна гэж хэлээд миний дүү засвар хийгээд өгөөч, манай орон сууцыг барьцаанд тавиад 150,000,000.00 төгрөгийг банк бус санхүүгийн байгууллагаас авсан ба үүнээс надад 100,000,000.00 төгрөгийг өгч эсрэг талын байрныхан засварыг би эхлүүлсэн. Тус байранд нэг ч айл ороогүй тул дэд бүтэц, цахилгаан, бохир, цэвэр усны холболтууд мөн дотор шаврын ажлыг бүрэн хийж дуусгахад материал болон ажлын хөлс нийлээд 110,000,000.00 сая төгрөг болсон байдаг.

 

Н.Цэвэгжав ах банк бус санхүүгийн байгууллагаас авсан мөнгийг намайг төлөөд байрны мөнгөнөөс суутгана гэж хэлэхэд нь миний бие хүлээн зөвшөөрч, банк бус санхүүгийн байгууллагад хүү төлж эхэлсэн. Гэтэл ах ын аманд га газар байна, тэрийг зармаар байна, хэрэв чи зарж өгч чадвал чамд 600,000,000.00 төгрөг өгье гэж бид хоёр тохиролцсон. Тэгээд би гадаадын хамтрагч нараасаа асуухад худалдан авах хүн гарч ирсэн юм. Энэ талаар д хэлэхэд тэрээр уучлаарай дүү манай газрын зөвшөөрөл цуцлагдсан байна, ах нь санаа зовоод хэлж чадаагүй, захиргааны хэргийн шүүх дээр маргаан үүссэн, гэхдээ ялчих байх гэж надад хэлсэн.

 

Гэвч шүүхийн шийдвэр нь нөгөө талд гарч, ах давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан гэж хэлж байсан бөгөөд шүүхээр явахад мөнгө хэрэгтэй байна гэсэн шалтгаанаар д өгнө гэж эхнэртээ ойлгуулаад 10,000,000.00 төгрөг авсан байдаг. эгчийг энэ талаар асуувал шүүхэд өгсөн гэж хэлээрэй гэж надад хэлсэн. Би, тухайн үед нээх юм бодолгүй за гэж хэлсэн. Миний бие тус 10,000,000.00 төгрөгийг аваагүй, ах эхнэртээ худал хэлсэн байсан. Энэ хүн надад хэлэхдээ эхнэр оролцоод байхаар ядаргаатай байдаг юм гэж хэлээд энэ мэтээр эхнэртээ буруу зөрүүтэй ойлголт өгсөн байна.

 

Гэтэл нэг өдөр ах нас барсан бөгөөд бид хоёрын ярьсан бүх асуудлыг нэхэмжлэгч эгч үгүйсгэж, эхнэр бид хоёрыг худалдан авсан хувийн сууцнаас гар гэж шаардаж эхэлсэн. Би, ямар үндэслэлээр өөрөөсөө их хэмжээний мөнгөө оруулж засварласан хувийн сууцыг өгөх бэ гэж хэлэхэд банк бус санхүүгийн байгууллагаас орон сууцыг хураах гэж байна, намайг банк бус санхүүгийн байгууллагын мөнгө төл, үүнээс гадна 500,000,000.00 төгрөг өг гэж шаардсан. Би, тухайн үед ахын ажил явдал болоод удаагүй байхад нь очсон болохоор ийм юм яриад яахав гээд чимээгүй байсаар өдий хүрсэн.

 

Миний бие өөрийнхөө орон сууцыг зарж, бетоноороо байсан хувийн сууцыг засаж дуусгасан бөгөөд 2017 онд ирж үзэж байсан юм. Надад анх энэ байр чухам ямар байдалтай байсан талаарх бичлэг, зураг байдаг. Би, өөрийн хийсэн болон гаргасан зардлаараа хохирмооргүй байна, манай байрны засварын материал, ажлын хөлс нийлээд 250,000,000.00 төгрөг болсон. ахад 200,000,000.00 төгрөг өгсөн бичлэг, зураг байдаг. Бид нарын хооронд өөр дурдаагүй олон асуудал байдаг бөгөөд нас барсан хүнийг гүтгэж байгаа мэт олон зүйл ярьмааргүй байна. Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Талуудын шүүхэд өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтаас нэхэмжлэгчийн өгсөн нотлох баримт нь:

 

1.      Улсын тэмдэгтийн хураамжид 2,657,950.00 төгрөг төлсөн баримт,

2.      Итгэмжлэл,

3.      Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хувь,

4.      Худалдах, худалдан авах гэрээ, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ,

5.      Зээлийн гэрээ болон барьцааны гэрээ,

6.      Худалдаа хөгжлийн банк ХК-ийн дансны хуулга,

7.      Зээлдэгч С.Цэвэгжав, , нарт холбогдох зээлийн тооцоо,

8.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2022/24131 тоот захирамжийн хуулбар,

9.      Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага,

10.   Улсын тэмдэгтийн хураамжид 70,200.00 төгрөг төлсөн баримт,

11.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар 30-ны өдрийн 101/ШШ2023/03124 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хувь,

12.   Шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаат мэдэгдэл,

 

Хариуцагчийн өгсөн нотлох баримт:

 

1.            Хариу тайлбар,

2.            Худалдах, худалдан авах гэрээ, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ,

3.            Итгэмжлэл,

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

1.            Нэхэмжлэгч аас хариуцагч , нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2.            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж*******,*******,, тоот хаягт байрлах 290 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 500,000,000.00 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байна /х.х-ийн 6 хуудас/.

 

Тодруулбал, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч тал дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь тогтоогдож байх тул тэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж зааснаар өөрийн өмчлөлийн зүйлээ худалдах эрхтэй бол хариуцагч нар мөн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж зааснаар нэхэмжлэгчийг өмчлөгч гэж тооцох эрхтэй.

 

3.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ. Тайлбарлавал, худалдагч нь эрхийн болон биет байдлын доголдолгүй гэрээний зүйлийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч нь үнийг тохирсон хугацаанд төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэнд тооцно.

 

4.            Хэдийгээр тухайн худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч , хариуцагч нар байгуулж гарын үсэг зурснаар тухайн гэрээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу хүчин төгөлдөр болсон боловч хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа энэхүү гэрээг мөн адил байгуулсан эсэх талаар маргаагүй.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж, 43 дугаар зүйлийн 43.1Амаар хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ гээд 43.1.1хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон гэж тус тус зааснаар нэхэмжлэгч , хариуцагч , нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч нь гэрээний зүйлийг худалдан авагч нарын эзэмшилд шилжүүлсэн байна.

 

Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар зохигчдыг гэрээний зүйлийг хариуцагч нар эзэмшиж, ашиглаж байгаа талаар маргаагүй гэж үзнэ

5.            Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана гэж, 110 дугаар зүйлийн 110.1Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан нь өмчлөх эрх шилжүүлэх буюу өмнөх өмчлөгчийн эрх дуусгавар болж, дараагийн өмчлөгчийн эрхийг бүртгэхтэй холбоотой харилцаанд тавьсан шаардлага юм.

 

Тодруулбал, энэ нь нэгэнт үүссэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах үүргийн эрх зүйн гэрээний дагуу худалдан авагч нь худалдагчаас гэрээний зүйлийн өмчлөх эрхийг шилжүүлж улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотойгоор тавьсан шаардлага тул хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.

 

6.            Талуудын 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар зохигчид тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 500,000,000.00 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохирч, улмаар худалдан авагч нь гэрээний 3.2-т заасны дагуу 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 250,000,000.00 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 250,000,000.00 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээжээ.

 

Гэтэл шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар зохигчид дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээнд 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нь хариуцагч д засвар хийхэд нь зориулж банк бус санхүүгийн байгууллагаас 150,000,000.00 төгрөгийг зээлж өгөх, худалдан авагч буюу хариуцагч нар гэрээний үлдэгдэл төлбөр 250,000,000.00 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлөх, зээлдүүлсэн 150,000,000.00 төгрөгийг төлмөгц үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байна /х.х-ийн 8 хуудас/.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нар худалдах, худалдан авах гэрээний үнэ 500,000,000.00 төгрөгийг төлөхөөс гадна хариуцагч нь нэхэмжлэгч аас зээлсэн гэх 150,000,000.00 төгрөгийг төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан ажээ.

 

7.            Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, худалдах, худалдан авах гэрээний талууд гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой ба тийнхүү биелүүлээгүйгээс нөгөө талдаа учирсан хохирлыг нөхөн төлнө.

 

Гэтэл хариуцагч , нар худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 500,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгч т төлсөн болох нь тогтоодохгүй байна. Хэдийгээр хариуцагч нь гэрээний төлбөрийг төлсөн гэсэн боловч энэхүү тайлбараа нотлохгүй байна.

 

8.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч нар худалдах, худалдан авах гэрээний төлбөр 500,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй юм.

 

9.            Нэхэмжлэгч ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үзвэл тэрээр хариуцагч , нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагчдад өгсөн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан нэхэмжилсэн байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 225.2Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тус тус заажээ.

 

Тодруулбал, худалдан авагч нар худалдах, худалдан авах гэрээнд заасан үнийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд худалдагчийн зүгээс түүнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа өгөх, хэрэв тухайн хугацаанд үүргийг биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй юм. Иймд, худалдагч буюу нэхэмжлэгч нь хариуцагч , нарыг худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн 500,000,000.00 төгрөгийг төлөх үүргээ зөрчсөн гэсэн үндэслэлээр гэрээг цуцлах шаардлага гаргасныг буруутгах боломжгүй.

 

10.          Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заажээ. Тайлбарлавал, гэрээг цуцалсан буюу татгалзсанаар гэрээг байгуулахын өмнөх нөхцөл байдал сэргээгдэх зарчимтай бөгөөд талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг.

 

Тиймээс хариуцагч , нар нэхэмжлэгч аас худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан ,*******,, тоот хаягт байрлах 290 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлөх ёстой гэсэн боловч талууд худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, энэхүү гэрээний дагуу хариуцагч нар хувийн сууцыг эзэмшиж байсан, хожим гэрээ цуцлагдсан тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зааснаар шаардах эрх үүсэхгүй ба 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар авсан зүйлээ буцааж өгөх үүрэг үүсдэг журамтай.

 

11.          Харин хариуцагч нар нэхэмжлэгчид энэхүү худалдах, худалдан авах гэрээний дагуу төлсөн төлбөр хэд болох, хувийн сууцыг хүлээн аваад засвар, тохижилт хийсэн гэсэн боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд өгөөгүй бөгөөд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний дагуу авсан гэх 150,000,000.00 төгрөгөөр энэхүү хувийн сууцанд бус, өөр үл хөдлөх эд хөрөнгөд засвар хийсэн байх тул зохигчдын маргааны зүйлд хамааралгүй юм.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа нэхэмжлэгч тал хариуцагчид зээлдүүлсэн 150,000,000.00 төгрөгөөс 40,000,000.00 төгрөгийг худалдах, худалдан авах гэрээний төлбөрт суутгасан гэсэн бол, хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийг 50,000,000.00 төгрөг авч үлдсэн гэсэн зөрүүтэй тайлбар өгч, улмаар зохигчид нэхэмжлэгчээс хариуцагч нарт буцаан өгөх зүйлийн талаар маргаантай байх тул хамтад нь шийдвэрлэх боломжгүй байна.

 

12.          Түүнчлэн хариуцагч нар нэхэмжлэгчид худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг төлсөн гэж тайлбарладаг, төлж байгааг харуулсан болон засвар хийсэнтэй холбоотой зураг, бичлэг байдаг гэдэг боловч үүнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт, хүсэлт өгөөгүй, шүүхээс тэдгээрийн хууль зүйн туслалцаа авах, шүүх хуралдаанд биечлэн оролцох зэрэг эрхийг нь хангаж, шүүх хуралдааныг хойшлуулах хугацаанд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбараа дэмжсэн аливаа баримт өгөөгүй болно. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч , хариуцагч , нарын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч нарт ,*******,, тоот хаягт байрлах тоот улсын бүртгэлийн дугаартай 290 м.кв талбайтай хувийн сууц, гаражийн зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчид буцааж өгөхийг даалгасугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,728,150.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,728,150.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7.-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР