Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2017/00296

 

 

 

 

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2017/00296

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ч 俿 . , ,

Нэхэмжлэгч: Ч байранд үйл ажиллагаа явуулах, ******* ******* ХХК,

Нэхэмжлэгч: -У 俿, 11 , 8-3-501 , ******* регистрийн дугаартай, ƿ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* , ,

: 俿, 17 , 1 дүгээр , 112-2 , , ******* ******* ХХК-д холбогдох,

Г 100 000 000 иргэний хэргийг 2016 оны 3 дугаар сарын 25-нд хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: ******* ******* ХХК-ийн захирал, нэхэмжлэгч .ƿ, нарын өмгөөлөгч Ч.Отгонбаатар, хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал, хариуцагч ., гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар . нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ :

Нэхэмжлэгч ******* ******* ХХК болон нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ : ******* ******* ХХК-ийн захирал, нь өмнө нь мөнгөн аяганы үйлдвэр байгуулж байсан туршлагатай гээд бид уулзаж харилцан тохиролцож мөнгөн аяганы үйлдвэр байгуулахаар болсон. 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр уулзаж ярилцахдаа мөнгөн аяганы үйлдвэр байгуулахад 120.000.000 төгрөг орчим болно гэснийг нь би зөвшөөрсөн. Эхний ээлжид 9 ширхэг ган хэвийг 14 000 000 төгрөгөөр яаралтай хийлгэх хэрэгтэй бөгөөд нууц байдалд удаан хугацаанд хийгддэг гэж хэлсэн. Би 10 дугаар 24-н өдөр 14 000 000 төгрөгийг т хүлээлгэж өгсөн. Эхний ээлжинд шаардагдах мөнгөө авсан юм чинь албан ёсны гэрээгээ хийе гээд 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр манай жолооч Цогбаяр бид гурав сууж гэрээг хийсэн. Гэрээнд 1/. өнгөн аяганы 120.000.000 төгрөгөөр байгуулж өгнө, 2/. өнгөн аяганд ордог тагш хийх үйлдвэр байгуулж өгнө, 3/. эвэр мөнгийг оруулж ирэх гарцийг хайж цэвэр метал оруулж ирж хайлуулаад цэвэр гулдмай болгон хүлээлгэж өгөх, 4/. ан хийх зураг төсөл хийх үндсэн 4 ажлыг хийж өгнө гэж тохироод эдгээр ажлын хөлсийг оюуны хөдөлмөрөө үнэлээд 40 000 000 төгрөгийг авна гэсэн. Энэ нь 120.000.000 төгрөгөөс тусдаа мөнгө юм. Ингээд 120 000 000 төгрөгийн 70 хувь болох 84 000 000 төгрөгийг эхний ээлжид Солонгос улс руу явахдаа аваад үлдэгдэл 30 хувийг дараа нь авна гэсэн. Гэрээг хийхдээ ийн хэлсэн бүх зүйлийг би бичиж, дараа нь уншаад гарын үсгээ зурцгаасан. нь тухайн үед энэ цаг мөчөөс би таны ажилтан боллоо, би үнэнч шударга ажиллана, би тоног төхөөрөмжийн мөнгөн дээр нэг ч төгрөг нэмэхгүй гэж хэлээд 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр гэхэд мөнгөн аяганы үйлдвэрийг байгуулж өгнө гэж гэсэн. Гагцхүү би ажлынхаа хөлсийг 100 хувь авна шүү гэхэд нь би хүлээн зөвшөөрсөн. Тэгэхэд тээврийн зардлыг, . гаалийн мөнгийг хариуцна гэж байсан. Би тухайн үед баримтаа сайн цуглуулаарай гэж дахин дахин захисан. Намайг гадагшаа явсан хойгуур ийн эхний 84 000 000 төгрөгийг манай охин Намжилмаагаас аваарай гэсний дагуу 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр авсан байсан. Үүнээс хойш сураггүй байж байгаад 2015 оны 1 дүгээр сарын 10-ны үед над руу утсаар яриад ажил сайн байгаа, үлдэгдэл 30 хувь болох 36 000 000 төгрөг, мөн 72 000 000 төгрөгийг шилжүүл гэж хэлсэн. Би 72 000 000 төгрөг гэдэг нь юуны мөнгө юм бэ гэхэд та яаралтай шилжүүлэхгүй бол болохгүй гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би эгч нь өөрөө очъё гэж хэлээд 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Солонгос улсын Сөүл хотод очсон. Солонгос улсад очсон орой нь ченж дээр бид цуг очиж доллараа вон болгосон. Би уг мөнгийг өөрөө хүнд нь гардуулж өгье гэж бодсон боловч маргааш нь очоод бичгээ авчихгүй юу, тэр хүнд одоо л өгөхгүй бол болохгүй, хүлээлгэчихсэн байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь итгээд 72 000 000 төгрөг буюу 39 507 610 воныг миний өрөөнд хүлээж авсан гэсэн гарын үсэг зураад найзынхаа хамт аваад явсан. Би энэ хүнд маш их итгэж байсан. Маргааш нь эхнэртэйгээ ирээд 250 тонны пресс машин, элдүүрийн машин, хэвний машин захиалсан гээд үйлдвэр дээр нь очиж үзүүлсэн. нь 84 000 000 төгрөгөөс урьдчилгааг нь төлсөн байсан. Тэр үйлдвэр дээр очоод үлдэгдэл 15 000 000 воныг төлсөн. Бусад тооцоог дуусгаад явсан. Тэр өдөр хэвний машин, цутгуурын ширээ, шатаах зуух гээд 3-4 төхөөрөмж захиалсан байсан. Энэ нь нийтдээ 7 170 000 вон болсон ба нь урьдчилгаанд 2 400 000 воныг, би 4 770 000 воныг төлсөн. 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 39 507 610 вон авсан гэх хэвний газар очиж бичиг баримтаа авъя гээд очиход Ганзориг хэв хийдэг хээ нь энэ, энэ үйлдвэрт мөнгөө өчигдөр орой өгсөн гэж хэлсэн. Тэгэхэд нь баримтаа авахгүй бол болохгүй гэж хэлэхэд энэ хүн захирал нь биш, захирал нь авсан гэж хэлсэн. Токарын машин авах үйлдвэр дээр очиж үзье гэхэд хөдөө байдаг гэж хэлсэн. Мөн ачилтын мөнгө 400.000 воныг эхнэр *******-Эрдэнэд өгсөн. Ингээд 2015 оны 2 дугаар сарын 01-нд эдгээр хүмүүс тоног төхөөрөмжүүдээ ачуулчихаад одоо гарлаа гэж хэлсэн. эрээнд заасан түлхүүр хүлээлгэж өгөх хугацаа болсон, үйлдвэр байгуулж өгөөгүй. Гэрээнд торгууль, хүү тооцохоор заасан боловч би нэхээгүй юм. Нөхрөө эмчлүүлэхээр гадагшаа явах болсон учир жолоочдоо энэ асуудлыг захиад 7 000 000-8 000 000 төгрөгийг үлдээгээд явсан. 2015 оны 2 дугаар сарын 18-нд тоног төхөөрөмжүүд гааль дээр ирсэн гэсэн. Намайг ирэхэд тоног төхөөрөмжийг подвальд оруулчихсан байсан. Би жолоочоо контейнер задлахад чи хамт байна шүү гэсэн боловч Ганзориг нь өөрийнхөө үйлдвэр байдаг газар руу ачаад явсан байсан. Тэгээд манай ажлын байрны подваль руу авч ирж хийхэд нь манай жолооч байсан. Хариуцагч нь миний итгэлийг их эвдсэн, шинэ шатаах зуух авчирсан атлаа өөрийнхөө хуучин шатаах зуухаар сольсон гэх мэт олон асуудал байдаг. Үйлдвэр байгуулах ажилд өөрийнх нь олж өгсөн 2 ажилтанг нэгийг нь 650 000 төгрөгөөр, нөгөөг нь 450 000 төгрөгөөр цалинжуулсан. Мөнгөн аяга хийх 14 000 000 төгрөгийн хэв нь аягандаа таараагүй. Ингээд би гайхаж энэ чинь ган биз дээ гэхэд төмөр гэсэн. ийн хэлсэн үгүүд зөрсөн учир би өөр үйлдвэрийн эзнээс асуухад цахилгаан станцаар хийлгэсэн хэвнүүд таардаггүй юм уу гэж асуухад хар төмрөөр хийдэг, хийдэг хүн байгаа гэхээр нь очиход 9 ширхэг хэв нь 3 800 000 төгрөгөөр хийнэ гэсэн. Гэтэл надаас 14 000 000 төгрөг авсан байдаг. Уг нь гэрээ маань бүрэн итгэлцэл дээр хийгдсэн бөгөөд ямар нэгэн барьцаа байхгүй тохирсон. Энэ талаар би өөрт нь хэлсэн, ойлгосон байх. Би нөгөө 72 000 000 төгрөгийн хэв одоо хүртэл ирэхгүй байна гэхэд надад Жүүгээ эгчээ уучлаарай, тал мөнгийг нь өгөөд тал мөнгийг нь өөрийнхөө хэрэгцээнд ашиглачихсан юм гэж хэлсэн. Ингээд бид нар сууж байгаад тэмдэглэл бичсэн, Ганзоригийн хэлсэн бүх үгийг нь би бичсэн. Тэгээд удахгүй мөнгийг нь явуулаад таны ган хэв ирнэ гэсэн. Би тэгвэл 14 000 000 төгрөгтөө 3 хувийн хүү тооцно, 16 490 000 төгрөг болно, хэзээ өгөх юм бэ гэхэд 7 дугаар сарын 1-ний өдөр гэхэд өгнө гэсэн. Ингээд 39 510 000 воны талыг нь өөртөө ашигласан гэдгээ зөвшөөрч, бид нар гарын үсэг зурсан. т ажлын хөлсөнд 2014 оны 11 дүгээр сарын 17-нд 10 000 000 төгрөгийг өгсөн. 2015 оны 8 дугаар сарын эхээр хэвүүд ирсэн ба энэ нь үнэхээр 39 507 000 вон юм болов уу үгүй юу гэдэгт эргэлзэж байсан. Учир нь токарын машины ачилтын хөлс гээд надаас 400 000 воныг авсан, гэтэл 100 000 вон болсон байдаг, 300 000 воныг нь эхнэр *******оо авсан байсан. Ер нь эдгээр бүх тоног төхөөрөмжийн үнэ дээр нэмэгдэл үнэ хийсэн байсан бөгөөд би сүүлд нь авсан газраар явж тодруулсан. Тэгэхэд бас 3 хонгио нийлээд 90 000 воны үнэтэй байхад надад зөвхөн 1-ийг нь 90 000 воноор худалдаж авсан гээд өгсөн байх жишээтэй. Гэхдээ би энэ болгоныг нэхэмжлээгүй. Би Ганзоригоос байнга л баримт нэхдэг байсан, надад 2 баримт авчирч өгсөн, тэр нь ган хэвэнд 41 800 000 вон, 2 токарын машин, хайлдаг зуух, нийт 16 000 000 вон гэсэн байсан. Хэргийн материалд эх хувиараа авагдсан байгаа. Дараа нь би Солонгос улс руу явж ган хэвний үйлдвэрийн захиралтай уулзаж 9 ширхэг ган хэвний төлбөрийг төлсөн баримтыг авъя гэхэд 11 000 000 воноор 9 ширхэг хэв хийсэн гэсэн баримт өгсөн. Гэтэл нь надаас 41 800 000 вон авсан байдаг. Авчирсан 5 тоног төхөөрөмжөөс 2 нь шинэ, 3 нь хуучин тоног төхөөрөмж байсан. Ажил эхлэхэд токарын машины олон зүйлийг сольсон бөгөөд Ганзориг ч 500 000 төгрөгөөр эд ангийг нь сольж авч өгч байсан. Токарын машины төлбөр төлсөн бичгээ авъя гэхэд 1 машин нь 3 000 000 вон буюу нийлээд 6 000 000 воны төлбөр төлсөн бичиг өгсөн ба хайлах зуухыг манайхаас аваагүй гэж хэлсэн. Би 84 000 000 төгрөг болон 72 000 000 төгрөгтэй тэнцэх 39 507 610 вон, ажлын хөлсний урьдчилгаа 10 000 000 төгрөг, монголд хийлгэх ган хэвний үнэ 14 000 000 төгрөгийг т бэлнээр өгсөн. Би ийг дараахь мөнгийг надаас илүү авсан гэж үзэж байна. Үүнд монголд хийлгэхээр авсан 14 000 000 төгрөг, Солонгос улсад ган хэв хийнэ гэж авсан 72 000 000 төгрөг буюу 39 507 610 воноос ган хэв хийсэн бодит үнэ 11 000 000 воныг хасч үлдэгдэл болох 41 678 136 төгрөг, 2 токарын машины үнийн зөрүү болох 14 880 000 төгрөг, токарын машины ачилтын үнэд төлсөн 400 000 воноос 100 000 воноор ачсан учир хасаад 300 000 вон буюу 558 000 төгрөг болж байгаа. Эдгээрийг мэдэж авахын тулд 2015 оны 11 дүгээр сарын 11-нд Солонгос улс руу очиход худалдаж авсан 1 талын тийзний үнэ болох 1 340 500 төгрөг нэхэмжилж байна. Эдгээ нь нийлээд 72.456.636 төгрөг болж байгаа. ийн ган хэвийн зөрүү болох 41 678 136 төгрөг, токарын 2 машины үнийн зөрүү 14 480 000 төгрөг, токарын машины ачилтын хөлсний зөрүү 558 000 төгрөг, нийт 57 116 136 төгрөгөөс алданги тооцоход 28 068 000 төгрөг болсон бөгөөд 72 456 636 төгрөг дээр нэмж тооцход нийт 101 114 700 төгрөг болж байгаа юм. нь 2015 оны 9 дүгээр сард аяга зүлгэгч машиныг 5 500 000 төгрөгөөр надад зарсан, түүнийг 14 000 000 төгрөгийн хүү болох 2 490 000 төгрөг, мөн Д.Ганзорийн 9 дүгээр сард төлөх ёстой дарханы байрны түрээс болох 2 000 000 төгрөг буюу эдгээр нийт мөнгөнөөс 5 500 000 төгрөгийн аяга зүлгэгчийн үнийг төлсөнд тооцсон. Харин үлдэх 1 125 304 төгрөгийг хасч 100 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа юм. Ажлын хөлсөнд төлсөн 10 000 000 төгрөг дээр Ганзоригийн 2015 оны 3, 4 сарын ажлын байрны түрээс болох 5 240 000 төгрөгийг ажлын хөлсөнд тооцож нийт 15 240 000 төгрөгийг ажлын төлсөн гэж тохирсон. т хийсэн ажилд нь тохирсон хөлсийг төлсөн учраас нэмж ажлын хөлс төлөх боломжгүй. Иймд надаас гэрээний дагуу авах ёстой мөнгөөс илүү мөнгө авч хохироосон тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч ******* ******* ХХК болон хариуцагч .оос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 20 жил дархан хийсэн бөгөөд өдөрт 500 ширхэг аяга хийх шинэ технологи гаргасан. Ер нь 1 дархан хүн 5 аягыг хээтэй цохьдог. Жүгдэрнамжил гуайн компанийн дэлгүүрт манай ээж бид хоёр талбай түрээслэдэг бөгөөд олон жилийн өмнөөс бие биеэ мэднэ. Тэгээд Жүгдэрнамжил гуай ээжээр дамжуулан үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлээд мөнгөн аяганы үйлдвэр байгуулж ганц хүүдээ өв үлдээмээр байна гэсэн саналыг надад тавьсан. Уг технологи нь Монголд анх хийгдэж байсан учраас цаг хугацаа болон судалгаа их орно гэдгийг хэлсэн. Жүгдэрнамжил эгчтэй ярилцаж, үндсэн тоног төхөөрөмжийг 120 000 000 төгрөг, мөн ган хэвээр хийх юм бол өдөрт 500 ширхэг аяга хийх боломжтой бөгөөд үүнийг 9 ширхэг ган хэвний 1 хэвийг 8 000 000-15 000 000 төгрөгөөр үнэлдэг гэж танилцуулсан. Танд хямдруулаад 1 ширхэг хэвийг 8 000 000 төгрөгөөр тооцож нийт 72 000 000 төгрөгт ган хэвийг бэлдэж өгье гэсэн. Нэхэмжлэгч дарханы мэдлэг байхгүй учраас явцын дунд намайг хардах, сэрдэх асуудал их гарсан. Тэгээд бид гэрээ байгуулсан. Солонгос улсад очоод би өглөөнөөс орой хүртэл цаг наргүй эдгээр ажлыг хөөцөлдөж, ган хэв хийх аргыг боловсруулахад бүтэн 3 сар гарангийн хугацаа зарцуулсан. Уг аргыг боловсруулж байх явцад олон жил надтай харилцаж ажиллаж байсан солонгос захирлууд тус болсон. Жүгдэрнамжил гуайг дагуулж очсон үйлдвэрт ган хэвээ хийсэн. Олон газар туршаад болохгүй, сүүлд нь тэр үйлдвэр дээр эцсийн бүтээгдэхүүн болгосон юм. Үйлдвэрийн гол тоног төхөөрөмж, багажуудыг шинээр аваад, монголд засаж болох боломжтой зарим хуучин багажууд авсан. 120 000 000 төгрөгт тоног төхөөрөмжүүд багтаж, 72 000 000 төгрөгт ган хэвний үнэ багтсан. Үүнд: 250 тонны пресс машин, элдүүрийн машин, токарын 2 ширхэг машин, үйлдвэрийн цутгуурийн ком багаж /зуух, хэв чанах машин, воскны машин, түүний туслах хэрэгсэл, эхний ээлжид хэрэглэх түүхий эд, индукцийн зуух, холбогдох дагалдах хэрэгсэл/ зэрэг тоног төхөөрөмжүүдийг Солонгос улсаас авчирсан. Эдгээрээс гол тоног төхөөрөмжүүдийг Солонгос улсад зураг төслийн дагуу нэмэлтээр хийсэн. Ган хэвийг хийх гэж олон удаа бүтэлгүйтсэн бөгөөд энэ нь маш хүнд ажил, манай Зоос ******* ХХК-д үүнийг 250 000 000 төгрөгөөр хийх гээд бүтэлгүйтээд буцсан байсан. Ган хэв нь миний өөрийн гаргаж авсан технологийн нууцтай холбоотой учир би хамтарч хийсэн хүмүүстэй уулзуулах сонирхолгүй байсан. Жүгдэрнамжил эгчийг Солонгос захирлуудтай танилцуулсан. Сүүлд нь Солонгос захирал утсаар яриад танай эгч гэж хүн ирээд үнийн мэдээлэл өгөөч гэж байна гэхэд нь би бодитой мэдээллийг нь өг гэсэн. Дараа нь надтай уулзаад эгчийгээ яагаад хуурсан юм бэ гэхэд үйлдвэр байгуулахад эрсдэл гарна шүү дээ, алдаа байсан бол уучлах хэрэгтэй гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн тайлбарласан, надад өгсөн гэсэн мөнгийг бүгдийг нь хүлээн авсан, түүнийг зөвшөөрч байна. Надаас санхүүгийн баримтанд хэрэгтэй гээд баримт нэхээд байсан учир хамтарч ажилладаг газраас 41 800 000 воны баримт авчирч өгсөн. Тухайн үед ажлаа явуулах л бодол байсан болохоос эргээд заргалдана гэж санасангүй. Би Солонгос улс руу явахаас өмнө ажлын хөлсний урьдчилгааг авах талаар хүсэлт тавьсан бөгөөд 10 000 000 төгрөгийг авсан. Мөн тоног төхөөрөмж ирэхэд нэг газар байрлуулж байгаад дараа нь хаалгаа зассаны дараа оруулах бодолтой байсан. Тухайн үед тоног төхөөрөмжийн үнэ их байсан бөгөөд баримтад ороогүй дайвар зардлууд байгаа, түүнийг ч би бас тооцоогүй л байгаа. Зарим тоног төхөөрөмжийг хямдаар авсан ч гэсэн эргээд зөрүү мөнгийг нь өөрийнх нь зүйлд зарцуулсан. Мөн Жүгдэрнамжил гуай намайг 14 000 000 төгрөгийг авсан гэж байна, үйлдвэр дээр аягыг токараар цохиход маш их цаг ордог. Би уг нь ганц дараад мөнгөн аягыг олноор гаргаж ирдэг үйлдвэрийг л хийгээд өгье гэж бодож байсан. Нэхэмжлэгч манайд ирж, 3 хүүхдийн дэргэд аавыг чинь шоронд хийгээд ээжийг чинь цагдаад барьж өгнө гэж эхнэр хүүхдүүдийг айлгаж дарамталсан. Энэ нь 2015 оны 5 дугаар сард байсан ба би тэр үед түүнтэй хэрэлдэж маргалдаагүй, үйлдвэрийг нь өргөжүүлэх санал тавьж тохиролцох талаар хэлсэн. Би хийх ёстой үүргээ бүрэн гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгч болон гэр бүлийн хүмүүс нь насан туршдаа үр шимийг нь хүртэх үйлдвэр байгуулж өглөө гээд баярлалаа гэж хэлж байсан. Тухайн үед үйлдвэрийг байгуулж босгох л гэж бодсон болохоос алхам дутамдаа баримт бүрдүүлээгүй нь миний алдаа байсан. Тагшны үйлдвэр байгуулах, мөнгөн гулдмай хийх гэсэн 2 ажил байсан боловч биелэгдээгүй нь үнэн. Ажлын хөлсөнд нийтдээ 15 240 000 төгрөг авсан. ******* ******* гэдэг компани байхгүй, энэ нь манай засварын газрын нэр юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

эрэгт авагдсан 㺺 бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ :

Нэхэмжлэгч нь хариуцагч т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүр болон хүү, торгууль, алдангид нийт 100 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчаар болон ******* ******* ХХК-ийг, хамтран нэхэмжлэгчээр ******* ******* ХХК-ийг тус тус оролцуулсан байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК болон нэхэмжлэгч ын 100 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч болон хариуцагч нараас, БНСУ-аас үйлдвэрийн тоног төхөөрөмжийг оруулж ирэн мөнгөн аяганы үйлдвэрийг байгуулж, ажлын байранд нь суурилуулж бүх технологийг нь зааж өгсөн, одоо үйлдвэр нь хэвийн ажиллаж байгаа, 9 ширхэг мөнгөн аяганы хээтэй ган хэвийг хийх аргачлалыг өөрөө зохиож хийсэн, 1 ширхэг хэвийг 8 000 000 төгрөгөөр тооцож 72 000 000 төгрөг буюу 39 507 610 вон авсан, үйлдвэрийг 120 000 000 төгрөгөөр байгуулахаар тохиролцсон, нэхэмжлэгчээс өгсөн бүх мөнгө нь зарцуулагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

1.Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 14/8773 тоот албан бичгээр болон хариуцагч ийн ******* ******* гэдэг компани байхгүй, энэ нь манай засварын газрын нэр юм гэсэн тайлбараар ******* ******* гэсэн нэртэй ХХК буюу хуулийн этгээд байхгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч нарын хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох нэхэмжлэл үндэслэлгүй байна.

2.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч болон нар нь 2014 оны 10 дугаар сард мөнгөн аяганы үйлдвэр байгуулах тухай хэлцэл хийж, талууд уг хэлцлээ нарийвчлан тодорхойлж 2014 оны 11 дүгээр сарын 21-нд ******* ******* ХХК-ийн захирал , Сонгодо ******* ХХК-ийн захирал нарын хооронд хийсэн гэрээ-г бичгээр үйлджээ.

Дээрх гэрээгээр хариуцагч тал нь нэхэмжлэгчид мөнгөн аяганы үйлдвэрийг байгуулж өгөх буюу 1/. мөнгөн аяганы ган хэвний зураг төслийг болон материалыг олж ган хэв хийх, 2/. мөнгөн аяга үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулж, тоног төхөөрөмжийг ******* ******* ХХК-ийн ажлын байранд угсарч, үйлдвэрлэлийг эхлүүлэн, түлхүүрийг гардуулж өгөх, 3/. тагшны үйлвэр айгуулж, хүлээлгэн өгөх, 4/. Хятад улсаас цэвэр мөнгө оруулж ирэн, гулдмай бэлтгэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хөөрөгний ган хэвийг хийх зэрэг 4 төрлийн ажлыг гүйцэтгэн нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч ******* ******* ХХК болон нь ажлын хөлсөнд 40 000 000 төгрөгийг, дээрх ажлуудыг гүйцэтгэхэд болон тоног төхөөрөмжийн үнэнд 120 000 000 төгрөг, мөнгөн аяганы ган хэвний зураг төслийг боловсруулах, хийхэд 14 000 000 төгрөгийг тус тус хариуцагч талд төлөхөөр, ажлуудыг 2014 оны 2 дугаар сарын 10-нд дуусган хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.

Үүнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.

3. Дээрх гэрээний дагуу гүйцэтгэх ажлуудаас тагшны үйлдвэр байгуулж, хүлээлгэн өгөх, ятад улсаас цэвэр мөнгө оруулж ирэн, гулдмай бэлтгэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хөөрөгний ган хэвийг хийх гэсэн 2 төрлийн ажлыг хариуцагч тал гүйцэтгээгүй талаар болон нэхэмжлэгчээс 2014 оны 10 дугаар сарын 24-нд ган хэвний үнэд 14 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 25-нд гэрээний дагуу 84 000 000 төгрөг, БНСУ-д 2015 оны 1 дүгээр сарын 10-ны үед хээтэй ган хэвний үнэ, зардалд 39 507 610 вон буюу 72 000 000 төгрөг, токарын машины ачилтын хөлс гэж 400 000 вон буюу 704 000 төгрөгийг тус тус хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар зохигчид маргаагүй байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан ийн гарын үсэг бүхий мөнгө хүлээн авсан тухай баримтууд /хх-ийн 8, 91, 93/, зохигчдын тайлбар, гэрэл зургууд, гэрч *******ын мэдүүлэг зэргээр нотлогдсон.

4. Хариуцагч тал нь гэрээний дагуу нэхэмжлэгчээс хүлээж авсан 170 704 000 төгрөгөөс мөнгөн аяганы үйлдвэрийн тоног төхөөрөмж болох 250 тонны тосон даралтын пресс машин, цахилгаан роллер буюу элдүүрийн машин зэргийг 43 500 000 воноор, цутгуурын ком багаж /шатаах зуух, зуурагч, праск, цутгуурын ширээнүүд/-ыг 7 170 000 воноор, металл хайлдаг зуух 2 000 000 воноор, токарын машин 2 ширхэг буюу 14 000 000 воноор, мөнгөн аяганы хээтэй ган хэв /тавагны ком/ 17 000 000 воноор тус тус худалдан авч, токарын машины ачилтын хөлсөнд 100 000 вон зарцуулсан нь 43 500 000 воны дүн бүхий цутгамалын тоног төхөөрөмжийн үнийн хуудас орчуулгын хамт, 7 170 000 воны дүн бүхий 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Гэрээ гэх баримт орчуулгын хамт /хх-ийн 118-121/, 17 000 000 воны дүн бүхий тооцооны хуудас орчуулгын хамт /хх-ийн 17-19/, 16 000 000 воны дүн бүхий үнэлгээний хуудас орчуулгын хамт /хх-ийн 22-23/ болон зохигчдын тайлбараар нотлогдсон.

Өөрөөр хэлбэл нийт 83 770 000 вон буюу хэрэгт авагдсан 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Монгол банкны вонны төгрөгтэй харьцах ханш 1,76 төгрөгөөр тооцоход 147 435 200 төгрөгийг хариуцагч нь мөнгөн аяганы ган хэвний зураг төслийг болон материалыг олж ган хэв хийх, мөнгөн аяга үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулж, тоног төхөөрөмжийг ******* ******* ХХК-ийн ажлын байранд угсарч, үйлдвэрлэлийг эхлүүлэн, түлхүүрийг гардуулж өгөх гэсэн гэрээний үүргийг биелүүлэхэд зарцуулжээ.

5. Хариуцагч тал нь 1 ширхэг мөнгөн аяганы хээтэй ган хэвийг 8 000 000 төгрөгөөр үнэлж, 9 ширхэг хээтэй ган хэвийг 72 000 000 төгрөгөөр нэхэмжлэгчид хийж өгөхөөр тохирсон гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн гэрээг бичгээр байгуулахаас өмнө монголд ган хэв хийлгэж өгөхөөр нэхэмжлэгчээс авсан 14 000 000 төгрөгт тооцон, токарын машин өгсөн, мөн үйлдвэрийн цонх, хаалга, агааржуулалтын системийн ажлыг хийж өгсөн, токарын 2 машины ачилтын хөлсөнд өгсөн 400 000 воны зөрүү 300 000 воныг ачилттай холбоотой зардалд зарцуулсан гэсэн хариуцагч талын тайлбаруудыг нотлох баримт хэрэгт авагдаагүй, тодруулбал, хэдэн төгрөгт тооцон токарын машин өгсөн эсэх, үйлдвэрийн цонх, хаалгыг хийх, засварлахад болон агааржуулалтын системийн ажил гүйцэтгэхэд хэдэн төгрөг зарцуулсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрч Б.Саналын мэдүүлэг нь дээрх үндэслэлийг нотлохгүй байна.

6. Нэхэмжлэгч тал нь 2 ширхэг токарын машиныг 14 000 000 воноор худалдаж аваагүй, 6 000 000 воноор худалдаж авсан байдаг гэж тайлбарлан 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 6 000 000 воны дүн бүхий тооцооны хуудсын эх хувийг орчуулгын хамт /хх-ийн 20-21/ нотлох баримтаар гаргасан боловч уг баримт нь юуны тооцооны хуудас болох нь тодорхойгүй, орчуулгын баримтад барааны нэр бичигдээгүй байх тул түүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, энэ нь нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг нотлох үндэслэл болохгүй байна.

7. Талууд 2015 оны 5 дугаар сарын 11-нд, монголд ган хэв хийлгэхээр өгсөн 14 000 000 төгрөгт 2014 оны 10 дугаар сарын 24-нөөс 2015 оны 5 дугаар сарын 24-нийг хүртэл сард 3 хувийн хүү тооцож нийт 7 сарын 2 940 000 төгрөгийн хүүгийн хамт 16 940 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх, Солонгос улсад хийлгэсэн ган хэвний үнэд төлсөн воноос үлдсэн 19 755 000 воныг хариуцагч хувийн хэрэгцээнд зарцуулсан талаар, үлдэгдэл ган хэвүүдийг 2015 оны 6 дугаар сарын 30 гэхэд ирүүлэхээр, токарын 2 машин болон цутгуурын машины засвар үйлчилгээ, эвдрэл гэмтлийг 2 жилийн хугацаанд буюу 2017 оны 5 дугаар сарын 11-нийг хүртэл хариуцахаар тохиролцсон тухай ******* ******* ХК-ийн захирал , ******* ******* ХХК /******* ******* ХХК гэж бичсэн/-ийн захирал нарын гарын үсэг бүхий ярилцлагын тэмдэглэл хэргийн 89-90 дүгээр талд авагджээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч 2014 оны 10 дугаар сарын 24-нд хариуцагчид 14 000 000 төгрөгийг хүлээлгэн өгөхдөө хүү тооцохоор тохиролцсон гэрээ байгуулаагүй, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байх тул ган хэвний үнэ гэж тодорхойлон төлсөн 14 000 000 төгрөгийг буцаан авахдаа хариуцагчаас зээлийн хүүд тооцон 2 940 000 төгрөгийг төлүүлэх үндэслэлгүй юм.

Хариуцагч нь дээрх ярилцлагын тэмдэглэлд бичсэн шиг 19 755 000 воныг би хэрэглэсэн гэж хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй, бид үлдэгдэл ган хэвүүдийг ирүүлэх, ажлаа хурдан хийх талаар л тохиролцсон гэж тайлбарласан ба тэрээр Солонгос улсад 9 ширхэг мөнгөн аяганы хээтэй ган хэвийн зураг төслийг нь хийж, үйлдвэрлэн гаргахад хэдэн төгрөг зарцуулсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Хэргийн 15-16 дугаар талд 1 ширхэг нь 4 644 444 вон буюу 9 ширхэг ган хэвний нийт үнэ 41 800 000 вон гэсэн үнэлгээний хуудас орчуулгын хамт авагдсан байх ба уг баримтыг хариуцагч нь Солонгос улсын өөрийн хамтарч ажилладаг байгууллагаас бичүүлж нэхэмжлэгчид өгсөн талаар тайлбарласан байх тул дээрх 9 ширхэг хээтэй ган хэвийг үйлдвэрлэхэд 41 800 000 воныг зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч тал нь ган хэвийг 11 000 000 воноор худалдан авсан байна, гэж тайлбарлаж байх боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй, хэргийн 17-19 дүгээр талд авагдсан тавагны ком 17 000 000 вон гэсэн орчуулга бүхий тооцооны хуудас /төлбөрийн баримт/-ыг үгүйсгэх баримтыг нэхэмжлэгч тал гаргаагүй байна.

8. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2-3 дахь хэсэгт ...энэхүү гэрээг зөрчсөн тохиолдолд энэхүү төсөлд орсон бүх зардлыг тооцон ******* ******* ХХК ба Б.Ганзоригоос авах ба хоног тутамд 0,5 хувийн алданги тооцно гэж заасан байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасантай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл талууд ажил гүйцэтгэх гэрээнд заасан 4 төрлийн ажлыг тус бүрээр нь хэдэн төгрөгөөр гүйцэтгэх талаар нарийвчлан тодорхойлоогүй байх бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан ажлуудаас 2015 оны 2 дугаар сарын 10-нд гэрээний хугацаа дуусахад хэдэн төгрөгийн үнэлгээтэй ямар ажлыг гүйцэтгээгүй байсан нь тодорхойгүй, хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээ нь тодорхойгүй байх тул алданги тооцох үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч нь гэрээний хугацаа хэтрүүлсний хариуцлагад тооцон алданги 28 558 068 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх боломжгүй юм.

9. Нэхэмжлэгчээс хариуцагч т ажлын хөлсөнд 2014 оны 11 дүгээр сарын 17-нд 10 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, мөн 2015 оны 3, 4 дүгээр сарын түрээсийн төлбөр гэх 5 240 000 төгрөгийг ажлын хөлсөнд тооцон хасахаар талууд тохиролцсон ба энэ талаар зохигчид маргаагүй байна.

10. Хэрэгт авагдсан БНСУ-ын LEO 3D компанийн захирал Ким Юн Жиний тодорхойлолт,101-09-24496 дугаартай Солонгос улсын иргэн Ну Ги Соны тодорхойлолт /хх-ийн 142-145/, 100 000 воны дүн бүхий тээврийн хөлс төлсөн тухай баримт /хх-ийн 140-141/ зэрэг нь эх хувиас бус хуулбараас орчуулагдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул үнэлэх боломжгүй байна.

11. 2014 оны 11 дүгээр сарын 21-нд талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүргээс, тагшны үйлдвэр байгуулж, хүлээлгэн өгөх, Хятад улсаас цэвэр мөнгө оруулж ирэн, гулдмай бэлтгэн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хөөрөгний ган хэвийг хийх гэсэн 2 төрлийн ажлыг хариуцагч тал гүйцэтгээгүй талаар зохигчид маргаагүй бөгөөд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.3.-т Үүрэг гүйцэтгэгч үүргийн зарим хэсгийг зөрчсөн боловч үлдэх хэсгийг гүйцэтгэх нь үүрэг гүйцэтгүүлэгчид ашиггүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнээс татгалзаж болно гэж заасны дагуу гэрээний үүргээс дээрх 2 төрлийн ажлыг гүйцэтгэх хэсгээс нэхэмжлэгч тал нь татгалзах эрхтэй болно.

12. Иймд нэхэмжлэгч нар нь хариуцагч ийн Солонгос улсад мөнгөн аяганы хээтэй ган хэвийг үйлдвэрлэхэд зориулж авсан 39 507 610 воноос өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн 19 755 000 вон, токарын машины ачилтын зардалд илүү төлсөн 300 000 вон, бүгд 20 055 000 вон буюу 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Монгол банкны вонны төгрөгтэй харьцах ханш 1,76 төгрөгөөр тооцон 35 296 800 төгрөг, монголд хийлгэхээр өгсөн ган хэвний үнэд төлсөн 14 000 000 төгрөг, нийт 49 296 800 төгрөгийг хариуцагч нараас Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 227 дугаар зүйлийн 227.3., 227.4.-д заасны дагуу шаардах эрхтэй.

Харин нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 21, 11 дүгээр сарын 11-ний өдрүүдэд Солонгос улс руу зорчсон онгоцны билетийн үнэ 1 340 500 төгрөгийг /хх-ийн 112-113/ хохиролд тооцох боломжгүй, гэрээний хүү, торгууль, алдангид 28 558 068 төгрөг, токарын машины үнийн зөрүү 14 880 000 төгрөг, мөн үндэслэлгүй нэхэмжилсэн 5 924 632 төгрөг, бүгд 50 703 200 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн нэхэмжлэгчийн хариуцагчаас худалдан авсан аяга зүлгэгч машины үнэ болох 5 500 000 төгрөгийг хариуцагч нарын төлөх ёстой 49 296 800 төгрөгөөс хасч 43 796 800 төгрөгийг хариуцагч нараар төлүүлэн нэхмжлэлийн үлдэх хэсгийг болон хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 376 934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Монгол Улсын И уулийн 115 дугаар зүйпийн 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ :

1.Иргэний хуулийн 343 343.1., 227 дугаар зүйлийн 227.3., 227.4.-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК болон нараас 43 796 800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК болон нарт олгож, нэхэмжлэлээс 56 203 200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч ******* ******* ХХК болон нарын хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 376 934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.И уулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. 119.2., 119.4., 119.7. шийдвэрийг , 7 14 зохигч шийдвэрийг 뿿 давж заалдах журмаар г г .

 

 

 

ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА