Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2016/00072

 

 

 

 

 

201 оны 0 сарын 1 өдөр

Дугаар 182/ШШ201/00072

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, *******0-59 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:ЧЕ30110*******/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, ******* чөлөө,, 50 мянгат, худалдааны төвийн давхар 2 тоотод байрлах, Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо Гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагад /цаашид гэх/-нд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт ******* *******00 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 9 дүгээр сард Моол худалдааны төв ашиглалтад орсон.

Би өмчлөгчийн төлөөлөгч байсан бөгөөд худалдааны төвийн төлбөрийг багасгах тухай ярьдаг байсан.

Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо -ын Удирдах зөвлөлийн дарга нь 201******* оны 11 дүгээр сарын 2-ны өдөр надад тус холбооны гүйцэтгэх захирлаар ажиллуулах тухай хүсэлтийг тавьсан.

Би зөвшөөрч 2015 оны 0******* дүгээр сарын 01-ний өдрийн тоот Удирдах зөвлөлийн даргын тушаалаар гүйцэтгэх захирлаар томилогдон, мөн өдрийн тоот хөдөлмөрийн гэрээг тэй байгуулан Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо -ын гүйцэтгэх захирлаар ажилласан.

2015 оны 01 дүгээр сард тус нь Удирдах зөвлөлийн дарга, гишүүд 7, нэг гүйцэтгэх захирал гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

Тухайн үед худалдааны төвийн 1-******* давхарт *******0, 5 давхарт 20 гаруй, давхарт 10 гаруй павильон өмчлөгчид болон түрээслэгч нар худалдаа үйлчилгээ явуулж байсан.

Үүнээс хойш 10 сарын дараа буюу 2015 оны 01 дүгээр сараас 201 оны 02 дугаар сарын 29-ний өдөр гэхэд Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо -ын ашиглалтын захиргаа нь нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй ашиглалтын алба бий болсон бөгөөд нийт ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварыг сар бүр бүрэн төлдөг, цалин хөлсийг тогтоосон хугацаанд нь тогтмол өгдөг, санхүүгийн болон бусад бичиг баримтыг хуулийн дагуу бүрэн хөтөлж хэвшсэн, худалдааны төвийн гаднах хаяг хийснээр худалдааны төвд орж ирэх үйлчлүүлэгч нарын тоо эрс нэмэгдсэн зэрэг олон ажлуудыг хийсэн тухайгаа 2015 оны ажлын тайланд дурдаж, нийт өмчлөгч нарт танилцуулан тайлагнасан.

Дээрхи ажлын үр дүнд 10 сарын хугацаанд худалдааны төвийн 1- давхаруудын 1*******0 гаруй өмчлөгчид болон түрээслэгч нар худалдаа үйлчилгээ явуулсан худалдааны төв болж өргөтгөх ажлыг би өөрийн бүрдүүлсэн баг хамт олны хамт хийж гүйцэтгэсэн юм. Үүний нэг тод илрэл бол 1******* өмчлөгчийн эрх ашгийг хамгаалахын тулд ашиглалтын зардлаа хэмнэх зорилго тавьж ажилласнаар 2015 оны 05-12 дугаар сар хүртэлх 8 сарын хугацаанд төсвийн дагуу ажиллахдаа *******0 000 000 төгрөг, мөн тауэр ХХК-иас хүлээн авсан үр дүнд 9 000 000-98 000 000 төгрөгийн хэмнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл: 1******* талбай өмчлөгчдөөс гарах 138 000 000 төгрөгийг хэмнэсэн юм.

Би 8 000 000 төгрөгийн үндсэн хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулаагүй. Уг мөнгөөр Удирдах зөвлөлийн дарга гийн өгсөн үүрэг даалгавраар 2ш телевизор, камер авсан. Үүнээс гадна мөн цэвэрлэгээний болон сантехникийн материал авсан.

Би өөрийн мэдлэг боловсрол, оюун ухаан, хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зориулан аливаа бэрхшээлийг даван туулж, бүх хүч бололцоогоо дайчлан ажилласан.

Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо -ын Удирдах зөвлөлийн дарга гийн өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэж байсан.

Гэтэл тэрээр дэмжиж туслахын оронд 2015 оны 07 дугаар сараас намайг огцруулна гэх болсон.

Ингээд 201 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 3-******* хүнтэй хамт орж ирээд ...таныг халлаа... гэхэд би халах тухай шийдвэрээ өгөх ёстой гэж хэлсэн.

Ингээд тухайн өдөр Удирдах зөвлөлийн дарга нь намайг ажлаас халсан тухай 01 тоот тушаал гаргаж, би ажлаа хүлээлгэж өгсөн.

Түүний хууль бус үйлдлээс худалдааны төвийн 1******* өмчлөгчдийн хэдэн тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хайрлан хамгаалахын оронд, дөнгөж үүсэн байгуулагдан ажиллах гэж байгаа Холбоогоо устгах гэсэн юм шиг хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж, зөвхөн Д.******* гэдэг хүнийг ямар нэгэн аргаар ажлаас халах зорилго тавьсан байна.

Намайг ажлаа хийж байх үед нь санаатайгаар надад ажлын байрны дарамт шахалт байнга үзүүлж, сэтгэл санааны хүчирхийлэлд оруулсан нь миний болон нийт ажилчдын сэтгэл санаа, эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн.

Дээрх ажлын байрны айдас, дарамтын тухай би д ахмад хүний хувьд өөрт нь ганцаарчилан нэг бус удаа хэлсэн.

Мөн би жил гаруй хугацааны дараа өндөр насны тэтгэвэрт гарах гэж байгаа тул гүйцэтгэх захирлын ажлаа хийж байгаад тэтгэврээ тогтоолгохыг хүсэж байгаа тухай д ярьж байсан.

Би сард 1 100 000 төгрөгийн цалин авч байсан.

Иймд намайг ямар ч шалтгаангүйгээр ажлаас халсан тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 201 оны 03 дугаар сарын 01-нээс одоог хүртэлх хугацааны цалин ******* *******00 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай холбоо нь 2015 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр байгуулагдсан бөгөөд Peace mall худалдааны төвийн нийт талбай өмчлөгчдийн санаачлагаар сайн дурын үндсэн дээр, өөрсдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, худалдааны төвийн цаашдын хөгжил, дэвшлийг улам сайжруулж, олон улсын стандартад нийцсэн төв болгох зорилгоор гишүүдийн давуу эрхтэйгээр байгуулагдсан ашгийн бус төрийн бус байгууллага болно.

Тус холбоо нь нийт 1******* талбай өмчлөгчдийг гишүүнчлэлдээ багтааж нийт гишүүдийн хурлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгон батламжилдаг.

Манай холбоо ашиг харж ажилладаггүй бөгөөд сар бүрд ашиглалтын зардлыг талбай өмчлөгч, түрээслэгчдээс хураан авч тухайн сард гарсан ашиглалтын зардал /дулаан, цахилгаан, цалин гэх мэт/-ыг төлснөөр баланс барьж явдаг санхүүгийн хувьд бэхжээгүй, үйл ажиллагаа нь бүрэн жигдрээгүй худалдааны төв юм.

Санхүүгийн хувьд чадамжгүй, сарын төсвийг чадан ядан нөхөж явдаг байгууллагыг мэдсээр байж, ажилтантай таарамжгүй харьцдаг, ажлын байрны дарамтыг доод албан тушаалтнуудад гаргадгаасаа болж, үйлчлэгч ыг ямар ч үндэслэлгүй хувийн үзэмжээр ажлаас чөлөөлж, тус шүүхээс 201 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 27*******5 дугаар шийдвэр гарч нөхөн олговор болох 837 210 төгрөгийг Энхтайван өргөө Талбай өмчлөгчдийн холбооноос гаргуулахаар болсон нь санхүүгийн ямар ч хуримтлал үүсээгүй манай байгууллагад хүндээр тусаж байгаа хохирол юм.

Манай холбооны 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 01 тоот тогтоолоор баталсан Холбооны дүрмийн 7 дугаар зүйлийн 3-т заасны дагуу Удирдах зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гүйцэтгэх захирлыг сонгох төлөөлөх, тайланг хэлэлцэх гэсний дагуу ажлаас чөлөөлөх шийдвэрийг Удирдах зөвлөлийн 201 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар нийт гишүүдийн 100 хувийн саналаар хэлэлцэн баталж, чөлөөлсөн болно. Удирдах зөвлөл 8 гишүүнтэй.

Худалдааны төвийн ашиглалтын захиргааны гүйцэтгэх захирал Д.******* нь өвлийн улиралд хаалгаар салхи нэвт үлээж, худалдааны төвийн 1-3 давхар маш хүйтэн өмчлөгч, түрээслэгч нарын эрүүл ахуй, аюулгүй байдал ноцтой зөрчигдсөөр байхад дорвитой арга хэмжээ аваагүй зэргээр ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн бөгөөд энэ талаар худалдааны төвийн 1- давхарын өмчлөгч, түрээслэгчдийн зүгээс 201 оны 02 дугаар сарын 12-ны өдөр өргөдөл гаргасан.

Мөн удирдах зөвлөлийн гишүүдийн ээлжит хуралдаанаар Д.*******г ажлаас чөлөөлөх талаар хуралдан сануулга өгч, болзолт үүрэг даалгавар өгч ажиллуулсан боловч үүргээ хангалтгүй биелүүлсэн.

201 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурал хуралдсан.

Тус хурлаар Д.******* нь зөвхөн батлагдсан /жилийн/ төсвийн хүрээнд захиран зарцуулах эрх эдлэх байтал төсөвт заагдаагүй 8 000 000 төгрөгийг Удирдах зөвлөлийн зөвшөөрөл, шийдвэргүйгээр дур мэдэн зарцуулж, захиран зарцуулах эрхээ хэтрүүлэн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, ажлаас чөлөөлөлөхөөр шийдвэрлэснийг үндэслэн түүнийг ажлаас нь халсан юм.

Бид 1******* өмчлөгчдийн хэдэн тэрбумаар тоологдох өмч хөрөнгө бүхий цогцолбор худалдааны төвийн ашиглалт хариуцсан гүйцэтгэх захирлыг зан харьцааны хувьд ёс суртахуунгүй, аливаа асуудлыг эв зүйгээр бус хүч түрэмгийлэн шийдвэрлэдэг, мөн түүнчлэн дур зоргоороо авирладаг, өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй хүнд хариуцуулж ажиллана гэдэг нь байгууллагын нэгдмэл байх зорилгод огт нийцэхгүй.

Манай холбоонд хяналтын зөвлөл ажилладаг бөгөөд хяналтын зөвлөл нь холбооны дүрмийн 7 дугаар зүйлийн 10-д зааснаар санхүүгийн үйл ажиллагаанд яхналт тавих ёстой.

Хяналтын зөвлөлийн дарга Хүрэлбаатар нь дээрхи Удирдах зөвлөлийн хуралд оролцон санал бодлоо илэрхийлсэн.

Түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлд батлагдсан төсвийн дагуу ажиллахдаа *******0 000 000 төгрөг мөн тауэр ХХК-иас хүлээн авсны үр дүнд 9 000 000-98 000 000 төгрөгийн хэмнэлт хийсэн гэсэн байх ба энэ нь *******0 000 000 төгрөгийн бодит хэмнэлт байхгүй. Нийт өмчлөгч эзэмшигчдээс 1******* 991 39.55 төгрөгийг хураан авч, 138 905 *******5.55 төгрөгийн зардал гарах байтал 1******* 991 39.55 төгрөгийн зардал гаргаж 8 08 19******* төгрөг дур мэдэн зарцуулсан.

Манай ашиглалтын захиргааны ажилчдын биеийн эрүүл мэнд хэвийн, эмнэлгийн магадлагаа дүгнэлтэд орсон ажилтан байхгүй.

Харин ч ажилчид тэр хүний дарамтнаас саллаа, дахин тэр хүний удирдлагад ажиллахгүй гэсэн байр суурьтай байна. Ийнхүү 7-8 хүн Д.*******г ажилд эгүүлэн авбал хамт ажиллахгүй гэсэн хүсэлтээ манайд өөрсдөө бичиж өгснийг шүүхэд гаргаж өгсөн.

Манайх гишүүддээ үйлчлэх ёстой байхад Б.******* нь тэдэнд хангалтгүй үйлчилж, хөдөлмөрийн гэрээгээ биелүүлээгүй юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүний нэг сарын дундаж цалин нь 1 100 000 төгрөг мөн гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нготлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* нь Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо Гишүүдэд үйлчилдэг -д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт ******* *******00 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1,128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй байна.

Энхтайван өргөө Талбай өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн даргын 2015 оны 0******* дүгээр сарын 01-ний өдрийн дугаар тушаалаар Д.*******г тус холбооны гүйцэтгэх захирлаар нэг жилийн хугацаагаар томилон ажиллуулжээ. /хэргийн 5 дугаар тал/

Д.*******г Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо Гишүүдэд үйлчилдэг -ын гүйцэтгэх захирлын албан тушаалаас тус байгууллагын Удирдах зөвлөлийн даргын 201 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот тушаалаар Холбооны Удирдах зөвлөлийн 201 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн мөн оны 03 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /хэргийн дугаар тал/

Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо -ын Удирдах зөвлөл 201 оны 02 дугаар сарын 2-ны өдөр 85.7 хувийн ирцтэй хуралдаж, Гүйцэтгэх захирлын 2015 оны үйл ажиллагаатай холбогдуулан Хянан шалгах зөвлөлөөс илрүүлсэн зөрчил болон -ын дүрэмд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн 2015 оны төсөвт тусгаагүй 8 000 000 төгрөгийн зардал гаргасан, мөн мөнгөн гүйлгээг хийхдээ 1, 2 дугаар гарын үсэг хэрэглэх ёстой атал үүнийг зөрчиж, бэлэн мөнгөөр гүйлгээ хийж, эрхээ хэтрүүлсэн, олон түрээслэгчтэй 1 дүгээр давхрын талбай өвөл хүйтэн талаар олон удаа гомдол гаргасаар байхад дорвитой ажил огт хийгээгүй, гишүүддэ үйлчлэх гол үүргээ биелүүлж чадахгүй байгаа гэж үзэж, хуралдаанд оролцсон // гишүүний олонхи болох 5 гишүүний буюу 83.33 хувийн саналаар гүйцэтгэх захирал Д.*******г үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэжээ. Тус удирдах зөвлөлийн 201 оны 02 дугаар сарын 2-ны өдрийн Гүйцэтгэх захирал Д.*******г үүрэгт ажлаас чөлөөлөх тухай 2 дугаар шийдвэрээр түүнийг холбооны гишүүддээ үйлчлэх гол үүргээ биелүүлээгүй, мөн 8 сая төгрөгийн төсөвт тусгагдаагүй зардлыг дур мэдэн захиран зарцуулсан нь тогтоогдсон гэж үзжээ. /хэргийн 25-27, 30 дугаар тал/

Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...төсөвт тусгагдаагүй гэх 8 000 000 төгрөгийг Удирдах зөвлөлийн дарга А.Борхүүгийн өгсөн үүрэг даалгавраар 2ш телевизор, камер авсан. Үүнээс гадна мөн цэвэрлэгээний болон сантехникийн материал авсан гэснийг хариуцагчийн төлөөлөгч тайлбартаа: удирдах зөвлөлийн шийдвэр зөвшөөрөлгүй, дур мэдэн 8 000 000 төгрөгийг захиран зарцуулсан гэж үгүйсгэлээ.

Хариуцагчийн 2015 оны орлого зарлагын нэгдсэн тайланд үндсэн хөрөнгө 8 08 19******* төгрөг гэжээ /хэргийн 28 дугаар тал/

Хэргийн материалаас үзэхэд Д.******* нь 8 000 000 төгрөгийг хувьдаа завшаагүй, оффисын сандал ширээ, телевизор зэргийг авсан байх боловч энэ нь зохих удирдах зөвлөлийн шийдвэр, зөвшөөрөл аваагүй, гүйцэтгэх захирал нь бэлэн мөнгөтэй шууд харьцан захиран зарцуулах эрхгүй атал дур мэдэн төсөвт тусгагдаагүй зардал гаргаж, эрх хэмжээгээ хэтрүүлсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Удирдах зөвлөлийн дарга зөвшөөрөл өгсөн гэсэн тайлбар гаргаж байгаа боловч үүнийгээ баримтаар нотолж чадахгүй байна.

Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн иргэн , , , , , , нараас гүйцэтгэх захирал Д.*******гийн зан харьцааны талаар гомдол гаргаж, цаашид түүнтэй хамт ажиллаж чадахгүй гэсэн хүсэлт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, эдгээр хүмүүсийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хариуцагч тал шүүхэд гаргаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. /хэргийн 91-100 дугаар тал/

Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо Гишүүдэд үйлчилдэг нь Д.*******тай 2015 оны 0******* дүгээр сарын 01-ний өдөр тоот хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулжээ.

Хөдөлмөрийн гэрээний 5.3.1-т ажилтан, албан тушаалын эрх хэмжээгээ хэтрүүлэх -ийг ноцтой зөрчилд тооцохоор заажээ. /хэргийн ******* дүгээр тал/

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 201 оны 0******* дүгээр сарын 01-ний өдөр дуусах боловч ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан байна.

Төрийн бус байгууллагын тухай хуулийн ******* дүгээр зүйлийн 3-т зааснаар гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага гэж өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдэгээс бусад төрийн бус байгууллагыг ойлгоно, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Төрийн бус байгууллагын эрх барих байгууллага нь Удирдах зөвлөл байх бөгөөд удирдах зөвлөл гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх, байгууллагын өмч хөрөнгийг захиран зарцуулах талаар гүйцэтгэх захирлын эрх, хэмжээг тогтоох, байгууллагын ажлын албаны бүтэц зохион байгуулалт, түүний төсвийг батлах, дүрэмд заасан бусад эрх эдлэнэ гэж, 13 дугаар зүйлийн1-т Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдлвэрлэхэд тэгш эрхтэй байна гэж, Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо Гишүүдэд үйлчилдэг -ын дүрмийн 7 дугаар зүйлийн 3-т Удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх, байгууллагын төсөв батлах, бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах.. эрхтэй гэж тус тус заасан байна.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн *******0 дүгээр ззүйлийн *******0.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг заавал баримтлах ёстой.

Хариуцагч нь Д.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг баримтлаагүй байгаа боловч дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд түүнийг тус хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.*******-т заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу албан тушаалын эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэж, Удирдах зөвлөлийн хурлаас түүнийг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэснийг үндэслэн ажлаас халсныг нь хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 11, 118, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2, 12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй Энхтайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо Гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллагад холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговорт ******* *******00 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, энэ өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж гомдол гаргах эрхтэй ба шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХТУЯА