Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2017/02329

 

 

 

 

2017 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2017/02329

 

*******/*******/-ийн нэхэмжлэлтэй

: ******* дүүргийн 4 дүгээр хороо, Сүхбаатарын гудамж Peace building-ийн ******* тоотод байрлах Эмээлтийн , /РД: 8151709/-т

т 3.463.965 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай .

ؿ : ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , төл , хариуцагчийн өмгөөлөгч , О.Одонтуяа .

:

 

: Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Сэрээрийн ******* нь Эмээлтийн -д Эдийн засагч албан тушаалд 2014 оны 10 дугаар сарын 13-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс Үйл ажиллагааны төлөвлөлт хариуцсан эдийн засагч албан тушаал өөрчлөгдөн ажилласан. Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрлэлийн Үйлдвэрлэл, Технологийн Парк -ийн даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн Б/12 тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдаж, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 182/ШШ2017/00823 тоот шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоолгосон. Улмаар Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрлэлийн Үйлдвэрлэл, Технологийн Парк -ийн даргын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/22 тоот тушаалаар Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрлэлийн Үйлдвэрлэл, Технологийн Парк -ийн Маркетингийн менежер албан тушаалд ажилд эгүүлэн орсон. Миний бие 2017 оны 04 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан буюу 2017 оны 04 дүгээр сарын 16-ний өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон буюу 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртлэх цалин хөлс, олговорыг гаргуулах хүсэлт гаргасан боловч Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн Үйлдвэрлэл, Технологийн Парк -ийн захирал олгох боломжгүй, гэдгийг илэрхийлсэн. Иймд хуульд заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1. Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажилд, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж заасны дагуу 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацаанд цалин хөлс олговорт ажлын 81 хоногийн цалин болох 3.463.965 төгрөгийг гаргуулж, Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэв.

: С.*******ийг ажилд эгүүлэн тогтоох шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 36.2-т зааснаар 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 103 тоот албан бичгээр шүүхийн шийдвэрт тусгагдсан Үйл ажиллагааны төлөвлөлт хариуцсан эдийн засагч-ын ажлын байр нь байгууллагад бүтэц орон тооны өөрчлөлт орж цомхтгогдсон тул С.*******т Маркетингийн мэргэжилтэн эсхүл Барилгын инженер албан тушаалд ажиллах саналыг хүргүүлэн ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний төсөлтэй танилцан өөрийн саналаа 2017 оны 05 дугаар сарын 05-ны дотор өгөхийг хүссэн. Хариу бичгийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ирүүлэхдээ С.******* нь аль албан тушаалд орох саналаа өгөлгүй саналыг С.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг бичгийн хариуг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 148 тоотоор С.*******ийн хүсэлтийн дагуу түүний төлөөлөгч -д хөдөлмөрийн гэрээний зарим заалтыг засварлан, түүний тавьсан шаардлагуудын хариулт тайлбарыг хүргүүлсэн бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 26-ны дотор хариу 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр С.******* ажлын байрны тодорхойлолт мөн л санаанд нь нийцэхгүй байгаа талаар хариу ирүүлсэн. 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай байгууллагаас 153 тоотоор С.*******т санал болгосон ажлын байранд орох хүсэлтэй байгаа эсэх талаар тодорхой хариу яаралтай өгч цаашид албан бичиг солилцож асуудлыг удаашруулахгүй байхыг хүссэн тайлбар хүргүүлсэн. 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хөдөлмөрийн гэрээний зарим заалтыг засаж ирүүлээгүй байна, 898 000 төгрөгийн цалин хөлсөөр ажиллах саналтай байна гэсэн хариу ирүүлсэн. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр манай байгууллагаас С.*******ийг ажилдаа орох хүсэлтэй байгаа эсэх, мөн шүүхийн шийдвэрт заасан цалин хөлсийг олгохоос татгалзахгүй талаар 158 албан тоот тайлбарыг хөдөлмөрийн гэрээний зарим заалтыг засварлан хавсралтын хамт хүргүүлсэн. 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр С.*******ээс шүүхийн шийдвэрийн дагуу цалинг олгохыг шаардсан хариу ирүүлж, ажилдаа орох тухай хариу ирүүлэхгүй асуудлыг сунжруулсаар байсан. 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр С.*******т тэтгэмжийг тодорхой үе шатлалаар олгох, санал болгосон ажлын байр хөдөлмөрийн гэрээг зөвшөөрч ажилдаа ороход татгалзах зүйлгүй тухайгаа албан бичгээр баталгаажуулж өгнө үү гэсэн боловч хариу өгөхгүй гар утас нь холбогдох боломжгүй, төлөөлөгч нь утсаа авахгүй хэсэг хугацаанд алга болж байгаад 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр манай байгууллагаас С.*******тэй утсаар холбогдон ажилдаа хэзээ орох талаар мэдэгдсэн. 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр С.******* хөдөлмөрийн гэрээний заалтуудыг хасах мөн Маркетингийн менежерийн албан тушаалд орох хүсэлтээ /гараар бичсэн/ тус ирүүлсэн. 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 190 тоотоор С.*******т хөдөлмөрийн гэрээний заалтууд хасах үндэслэлгүй болохыг тодорхойлсон хариу өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 192 тоотоор хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулж, ажилдаа орохыг шаардсан. Дахин янз бүрийн шалтаг тоочиж, бичиг цаас шидэлцэхгүй байхыг хүссэн хариуг С.*******т хүргүүлсэн. Шүүхийн тогтоол гарснаас хойш С.*******ийг маркетингийн мэргэжилтнээр ажилд орох саналыг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс хойш удаа дараа тавьж, байгууллагадаа эргэн орж ажиллах хүсэлтэй байгаа эсэх талаар байнга асуусан боловч тэрээр өөрөө ирж уулзахгүй төлөөлөгчөөр дамжуулан албан бичгээр та нартай харилцана хэмээн байгууллагын тавьсан саналыг үл ойшоон байгууллагын үйл ажиллагааг тасалдуулж, төрийн албан хаагчид баймааргүй ёс зүй гаргаж дураар авирлан тодорхой хариу өгөлгүй, элдэв шаардлага тавьж, шалтаг тоочин алга болж санаатайгаар хугацаа хойшлуулсаар 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ажилд орохыг зөвшөөрч ажилд томилогдсон тул ажиллаагүй хугацааны цалин хөлсийг байгууллагаас нэхэмжлэх нь үндэслэлгүй болно. Мөн С.******* нь ажилгүй байх хугацаандаа ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажилгүйдлийн тэтгэмжийг авч байсан байна. Иймд С.*******ийн нэхэмжлэлд дурьдсан 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан нь манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй тул С.*******ийн ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хураамжийг түүний үндсэн цалин 750.000 төгрөгөөр тооцон төлж, дэвтэрт нь бичилт хийхийг зөвшөөрч байна гэв.

ؿ хэлэлцээд

:

 

ийн гаргасан боломжгүй байна.

Нэхэмжлэгч С.******* нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 3.463.965 төгрөгийг хариуцагч Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн Үйлдвэрлэл, Технологийн Парк -аас гаргуулж, Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч С.*******ийг ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.04.18-ны өдрийн 00823 тоот шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон байх боловч, тэрээр 2017 оны 09 дүгээр сарын 14 хүртэл 04 сар 26 хоногийн хугацаанд ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааны дотор, мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.5-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй,

Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-д дараахь маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ:, 128 дугаар зүйлийн 128.1.5-д энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан гэжээ.

Нэхэмжлэгч С.******* хариуцагч байгууллагатай дээр дурдсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой асуудлаар хандаж, харилцаж байсан байх бөгөөд харин ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах талаар хандаж байсан тухай нотлох баримтгүй байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүндэтгэн үзэх шалтгаан бүхий нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд нэхэмжлэгч С.*******ийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацааны дотор эрх бүхий байгууллагад гомдлоо гаргаж байгаагүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх нотлох баримтгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэв.

Харин хариуцагч тал нэхэмжлэгч С.*******ийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагыг түүний үндсэн цалин 750.000 төгрөгөөр тооцон холбогдох байгууллагад шимтгэл хураамжийг төлж, бичилт хийхийг зөвшөөрч байх тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэв.

115 115.2.3, 116, 118, 156 156.1.1, 160 160.1.2-т :

 

1.պ 69 69.1- хариуцагч Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн Үйлдвэрлэл, Технологийн Парк -аас а 3.463.965 ах тухай С.Ариунбилэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй б.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч С.*******ийн үндсэн цалин 750.000 төгрөгөөс тооцон, 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 16-ний өдрийг хүртэлх хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг төлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагч Эмээлтийн Хөнгөн Үйлдвэрийн Үйлдвэрлэл, Технологийн Парк -т үүрэг болгосугай.

 

3. 7 7.1.1, 41 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, 56 56.1.2, 60 60.1-д С.******* 뺺 тул түүний төлсөн 70.400 төгрөгийг улсын төсвөөс буцаан олго.

 

4. 119 119.2, 120 120.2- 㺺, 14

 

 

 

Нийслэлийн иргэний хэргийн шатны шүүхэд .

 

 

 

د .