Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 122/ШШ/2023/0002

 

 

 

 

 

 

 

2023 оны 05 сарын 04 өдөр           1/ШШ/2023/0002                         ******* сум

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярцогт даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Хатиган овгийн Хатанбаатарын ******* /ЛМ80110807/, Сүхбаатар аймаг ******* сумын 3 дугаар баг тоот

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг,

            Нэхэмжлэгч: Годмой овгийн Жамсрангийн ******* /ЛЮ59032175/, Улаанбаатар хот дүүргийн 12 дугаар хороо дугаар гудамж тоот

            Нэхэмжлэгч: Хатиган овгийн Дашийн ******* /ЛЮ59021562/, Улаанбаатар хот дүүргийн 12 дугаар хороо дугаар гудамж тоот

            Нэхэмжлэгч: Годмой овгийн *******ын ******* /ЛЮ83063079/, Улаанбаатар хот дүүргийн 12 дугаар хороо дугаар гудамж тоот

            Нэхэмжлэгч: Годмой овгийн *******ын ******* /ЛЮ85052611/,       

            Нэхэмжлэгч: Годмой овгийн *******ын Амартүвшин /ЛЮ89081946/,

            Нэхэмжлэгч: Годмой овгийн *******ын ******* /ЛЮ87032161/,       

            Нэхэмжлэгч: Годмой овгийн *******ын ******* /ЛЮ95091735/,

            Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Баярмаа.

            Хариуцагч: Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын бүртгэгч Г. нарын хоорондын улсын бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.*******, түүний өмгөөлөгч Ч.Энхцэцэг, нэхэмжлэгч Ж.*******, Д.*******, Ү.*******, тэдгээрийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч улсын бүртгэгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Маргааны үйл баримтын талаар:

            1.1. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг Сүхбаатар аймгийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчооны бүртгэлийн 1213000129 дугаарт 1998 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хувийн сууцаа өмчлөх эрхээ баталгаажуулах үндэслэлээр анх удаа улсын бүртгэгч Л.Энхцэцэг

                 Өмчлөгч Жамсран овогтой ******* П-373429, ЛЮ59032175

                 Өмчлөгчийн хаяг :******* сумын төв, баазын ард 3 дугаар баг

                 Өмчийн хэлбэр:8 хүний хамтын өмч

                 1.Дашийн ******* СБ-331659, ЛЮ59021562

                 2.Ү.Гансүх Г-№108, ЛЮ821971

                 3.Ү.******* №288, ЛЮ83063079

                 4.Ү.******* №433, ЛЮ85052611

                 5.Ү.Амартүвшин Г-№092, ЛЮ89081994

                 6.Ү.******* Г-№203, ЛЮ87032161

                  7.Ү.******* Г-№099, ЛЮ95091735 нарын өмчлөлд, өмчлөгч иргэний өргөдөл, багийн тодорхойлолт, бусад бичиг баримтыг үндэслэн бүртгэжээ.

            1.2. Мөн улсын бүртгэгч Л.Энхцэцэг нь Ганболд овогтой Арсланбаатарын 2002 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гаргасан Үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа баталгаажуулах мэдүүлгээр /хх-111/ Сүхбаатар аймаг ******* сумын 3-р баг 90 ортын урд талд зүүнээсээ 5 дахь 72.2 м.кв үл хөдлөх хөрөнгийг түүнд хавсаргасан Үл хөдлөх эд хөрөнгийн тухай баримтыг нотариатч гэрчилсэн 2002.08.13-ны өдрийн №03 тэмдэглэл /хх-112/, Ганболдын Арсланбаатарын СБ№3734473 дугаартай паспортын хуулбар /хх-113/, Г.Арсланбаатарын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчоонд гаргасан өргөдөл /хх-114/, ******* сумын 3-р багийн Засаг даргын 2002.08.09-ний өдрийн 119 тоот албан бичиг /хх-115/, байшингийн схем зураг хх-116/, Г.Арсланбаатарын газар эзэмших эрхийн 16/03,01375 дугаартай гэрчилгээ /хх-117/, Г.Арсланбаатарын газар эзэмших гэрээ /хх-118/ зэргийг үндэслэн тухайн хөрөнгийг Ү-1213000567 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0016817 дугаар гэрчилгээг /хх-119/ олгожээ.

            1.3. ******* сумын 3 дугаар баг, 90 ортын урд хаягтай 72.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг  Т.Мөнх-Эрдэнийн 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтыг үндэслэн Г.Арсланбаатарын өмчлөлөөс Т.Мөнх-Эрдэнийн өмчлөлд шилжүүлэн бүртгэж, Т.Мөнх-Эрдэнэд 2007.01.23-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 00028707 дугаарын гэрчилгээ /хх-130/ олгосон.

            1.4. А.Амармэндийн 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гаргасан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх-131/, түүнд хавсаргасан баримтыг үндэслэн ******* сумын 3 дугаар баг, 90 ортын урд хаягтай 72.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Т.Мөнх-Эрдэнийн өмчлөлөөс А.Амармэнд, Х.******* нарын өмчлөлд шилжүүлэн бүртгэж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 00029069 дугаарын гэрчилгээ олгосон.

            1.5. Х.******* нь Сүхбаатар аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/72 дугаар захирамжийн дагуу Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг, тоот хаягт байршилтай 196731744976868 нэгж талбарын дугаартай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 756 м.кв /0.07га/ газрын хууль ёсны өмчлөгчөөр Г-1213002816 дугаарт бүртгэгдэн газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000241368 дугаар гэрчилгээгээр /хх-64/ өмчилдөг.

            1.6. 20 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн -23802 дугаар мэдүүлэг, түүнд хавсаргасан эд хөрөнгийн фото зураг, өмчлөгч нарын өргөдлийг үндэслэн 20 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 2778 дугаар Хяналтын улсын байцаагчийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцох тухай дүгнэлт гаргаж, эрхийн улсын бүртгэлийн 1213000129 дугаарт дээр дурдсан 7 иргэний өмчлөлд бүртгэлтэй, үрэгдүүлсэн гэрчилгээг шинээр дахин олгосон бүртгэлийг улсын бүртгэгч Г. бүртгэж, 000948943 дугаартай гэрчилгээг олгосон.

            1.7. Сүхбаатар аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 147/ШШ20/00426 дугаар шийдвэрээр “Эрхийн улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг, 312 тоот хаягтай” болохыг тогтоосон. Уг хаягаар бүртгэн Ж.*******, Д.*******, Ү.Гансүх, Ү.*******, Ү.*******, Ү.Амартүвшин, Ү.*******, Ү.*******  нарт 20 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000976657 дугаартай гэрчилгээ олгосон.

            1.8. Нэхэмжлэгч Х.******* нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргаснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 26 тоот дүгнэлтээр эрхийн улсын Ү-1213000129, Ү-1213000567, Г-1213002816 дугаартай бүртгэлүүдийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

            1.9. Ж.******* нар нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 7/595 тоот албан бичгээр шүүхэд ханд гэсэн хариу өгсөн.

            1.10. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг Сүхбаатар аймгийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчооны бүртгэлийн 1213000129 дугаарт 1998 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хувийн сууцаа өмчлөх эрхээ баталгаажуулах үндэслэлээр анх удаа улсын бүртгэгч Л.Энхцэцэг нь 8 хүний хамтын өмчөөр бүртгэсэн бөгөөд  өмчлөгч Ү.Гансүх нь нас барснаар дахин гэрчилгээ олгоход 7 хүний хамтын өмч гэж бүртгэсэн болно.

           1.11. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1/ШЗ2023/0011 дугаартай “Хэргийг нэгтгэх тухай” захирамжаар Х.*******ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох 1/2023/0002/3 индекстэй захиргааны хэрэгт, Ж.******* нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох 1/2023/0003/3 индекстэй захиргааны хэргийг нэгтгэсэн болно.

 

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

            2.1. Нэхэмжлэгч Х.*******ийн “улсын бүртгэгчийн манай бүртгэл дээр давхардуулан олгосон эрхийн улсын Ү-1213000129 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

            2.1.1. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаан дээр “Улсын бүртгэгчийн манай хүчинтэй гэрчилгээн дээр дахин олгосон улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

            2.1.2. Нэхэмжлэгч Х.******* нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх ******* сумын 3 дугаар баг, 90 ортын урд хаягтай 72.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай байшинг 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Түмэннастын Мөнх-Эрдэнээс орон сууц бэлэглэлийн гэрээгээр 7.0 сая төгрөгөөр худалдан авсан. Ингээд 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хоёр хүний хамтын өмчөөр улсын бүртгэлийн Ү-1213000567 дугаарт бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. 2012 оны газар эзэмших эрхийн гэрчилгээтэй байснаа кадастрын зураглал хийлгэж, 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн Г-1213002816 дугаар газар өмчлөлийн гэрчилгээ авсан. Байшиндаа 2 ч удаа засвар хийж, 2008 оноос одоог хүртэл амьдарч байгаа юм.

            Гэтэл 20 оны 05 дугаар сард нэг хүүхэн над руу “манай байшинд танайх амьдарч байна, байшин суллаж өгөөрэй” гэж утсаар ярьснаас хойш манай байшин дээр давхардуулан улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаарт бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авсан нь бидний өмчлөх эрхэд халдаж, хохироож байна. Мөн хаяг тогтоолгохоор шүүхийн шийдвэр гаргуулсан.

            Иймд улсын бүртгэгчийн манай бүртгэл дээр давхардуулан олгосон эрхийн улсын Ү-1213000129 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

            2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн дүгнэлтдээ:   

            2.2.1. Иргэн Х.*******ээс “улсын бүртгэгчийн манай бүртгэл дээр давхардуулан олгосон эрхийн улсын Ү-1213000129 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, бидний зөрчигдсөн эрхийг сэргээж өгөх”-ийг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа “хүчинтэй гэрчилгээнд дахин олгосон” гэж тодруулж байна. Манайхаас Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт гаргасан гомдлын дагуу Х.*******ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох маргаан бүхий орон сууц, өмчлөлийн газар, нэхэмжлэгч Ү.******* нарт олгосон гэрчилгээг түдгэлзүүлж шийдвэрлэсэн улсын байцаагчийн дүгнэлт гарсан.

            Хэргийг шүүхээр шалгах явцад доорх нөхцөл байдал, үйл баримт тогтоогдоно.

             2.2.2. Сүхбаатар  үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчоонд 1998 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ж.******* гэх иргэн гэр бүлийн гишүүдийн хамт баазын ард 3 дугаар багт байх 1.8 сая төгрөгийн үнэ бүхий хувийн орон сууцыг бүртгүүлэхээр өргөдөл хүсэлтээ гаргасан. Уг өргөдөл хүсэлтийн дагуу 1213000129 дугаарын бүртгэлийн дугаартай хувийн хэрэгт эд хөрөнгийн тодорхойлолт, Ж.*******ын өргөдөл, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагдсан.

             2.2.3. Харин үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдоогүй байсан. Хэдэн оны хэдэн сард ямар дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдсон талаар Улсын бүртгэлийн газарт холбогдох лавлагаа, бичиг баримтыг авъя гэсэн хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн газраас өмнө нь ирүүлсэн бичиг баримтуудыг дахин ирүүлсэн байсан. Уг байшингийн хувийн хэрэгт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон талаар тэмдэглэгдээгүй. Ийм учраас үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээ олгогдоогүй байна. Жамсрангийн *******ын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаагаар Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг, 312 тоот хувийн сууц 56 метр квадрат үл хөдлөх хөрөнгө 20 оны 12 дугаар сарын 28-ны өдөр бүртгэгдсэн байгаа. Бидний зүгээс уг гэрчилгээг хүчингүй болгох талаар маргаан үүсгээд байж байна. Үүний өмнө Ж.*******ын нэр дээр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байсан. Улаанбаатар хотод бүртгэгдсэн байж болно. Харин Сүхбаатар аймгийн ******* суманд үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй байсан. Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг, 312 тоот хувийн сууц 56 метр квадрат үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй байсан нь Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаагаар нотлогдоно.

            2.2.4. Одоо Х.*******ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг Ж.******* нар бидний өмч, 1984 оноос амьдарч байгаад /өргөдөлд/, харин өнөөдөр шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 1999 онд амьдарч байгаад, 2000 онд Улаанбаатар шилжихдээ хамаатан Арсланбаатарт орон байргүй байсан учраас сахиулаад үлдээсэн, худалдсан гэж бодоогүй. Гэтэл *******т зарсан байна гэж өргөдөлд дурдсан.

Гэтэл бодит байдал өөр байсан. Бидний зүгээс уг үл хөдлөх хөрөнгийн түүхийг нотлохын тулд хэрэгт бичгийн нотлох баримтуудыг бүрэн хэмжээгээр цуглуулсан. Түүнээс гадна хэрэгт гэрч Н.Буд нь “манай хүргэн Г.Арсланбаатар, М.Оюунбилэг нар Ж.*******оос уг байшинг худалдаж авсан. Бид нар тухайн үед 1.500.000 төгрөг өгч байсан. Тухайн байшинд амьдарч байгаад, бусдад худалдсан” гэж мэдүүлсэн.

Гэрч Г.Арсланбаатар нь Ж.*******, Д.******* нарыг байшингаа орхиж явсан гэдэг. “Тухайн үед том хүүгээ алдсан, энэ бузрын байшин гэж хэлээд, байшингаа орхиод явсан. Ээжийнхээ хашаанд гэр барьж амьдарч байгаад, сүүлд Улаанбаатар хот руу шилжсэн. Надад байшингаа зарсан. Тухайн үед би ээж, ах, эгч нараасаа мөнгө авч энэ байшинг худалдаж авсан. Уг байшин миний өмчлөлд байсан учраас бусдад худалдсан” гэж мэдүүлсэн. Дээрх гэрч нар нэхэмжлэгч нарыг сахиулж явсан гэдгийг үгүйсгэдэг. Бид нар худалдаж авсан гэдгийг нотолдог.

            2.2.5. Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн хувийн хэрэгт: ******* сумын Засаг даргын 1998 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 246 дугаартай захирамжийн хавсралт нь олдоогүй. Г.Арсланбаатар нь газрын гэрчилгээтэй. Уг гэрчилгээ хэрэгт авагдсан. Уг газрын гэрчилгээнд “Сүхбаатар аймгийн ******* сумын Засаг даргын 1998 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 246 дугаартай захирамжийг үндэслэн газрын гэрчилгээ олгогдсон”  тэмдэглэл байгаа. Г.Арсланбаатар нь 2002 оны 08 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт холбогдох мэдүүлэг маягтыг бөглөж өгсөн. Мөн Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, газрын гэрээ, газрын гэрчилгээ, Ганболдын Арсланбаатарын үл хөлдөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар зэргийг хавсаргасан. Эдгээр баримтуудаар дээрх гэрч нарын мэдүүлэг нотлогдоно. Харин нэхэмжлэгч нарын тайлбар үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. 

            2.2.6. Хувийн хэрэгт авагдсан бичиг баримтуудыг үндэслэн Ү-1213000567 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар аймгийн ******* сум, 3 дугаар баг, 90 ортын урд эгнээ зүүнээс 5 дахь хаалга, 72.2 метр квадрат, 3 өрөө хувийн орон сууцны байшингийн гэрчилгээ нь Г.Арсланбаатарын нэр дээр гарсан. 2007 онд орон сууц худалдах, худалдан авах гэрээг үндэслэн Т.Мөнх-Эрдэнэд худалдсан. Т.Мөнх-Эрдэнэд 2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Ү-1213000567 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ олгогдож, үүнийгээ 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Орон сууц бэлэглэлийн гэрээгээр Х.*******, А.Амармэнд нарт  7.000.000 төгрөгөөр үнэлж шилжүүлнэ. Т.Мөнх-Эрдэнэ гэрчээр “Г.Арсланбаатараас авлагатай байсан учраас зөрүүг нь өгч уг байшинг авсан. Тухайн үед хүн амьдрахын аргагүй байшин байсан учраас засвар хийж, 7.000.000 төгрөгөөр Х.*******, А.Амармэнд нарт худалдсан ” гэж мэдүүлсэн. Ингээд үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ олгогдсон.

            2.2.7. 2015 онд Монгол улсын иргэнд газар өмчлүүлж эхэлсэн. Сүхбаатар аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/72 дугаар захирамж хэрэгт авагдсан байгаа. Уг захирамжийн хавсралтын 2-р заалтаар “тухайн орон сууцны газрыг Х.*******т өмчлүүлэхээр шийдвэрлэсэн” Энэ бичиг баримтууд хувийн хэрэгт авагдсан. Хуульд заасан шаардлагыг хангасан дээрх бичиг баримтыг үндэслэн газар өмчлөх эрхийн Г-1213002816 дугаарын гэрчилгээ Х.*******т олгогдоно. Г.Арсланбаатараас худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийг Х.*******т худалдсан үйл баримтын тухайд гэрч Т.Мөнх-Эрдэнэ нотолно. Мөн хэрэгт авагдсан баримтууд нотолж байгаа. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, бэлэглэх, улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээ олгох ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан. Өөрөөр хэлбэл Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хууль, Иргэний хууль, эдгээр хуулиудыг дагалдан гарсан журмуудад нийцсэн. Х.******* нь энэ газрыг өмчлөлдөө авсан. Энэ үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан эдгээр үйл ажиллагаа, гэрчилгээ олгогдсон байдал нь хууль ёсны дагуу явагдсан. Ж.******* болон тэдний үр хүүхдүүдийн хууль ёсны эрх ашгийг зөрчөөгүй.

            2.2.8. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулиар гэрчилгээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгохоор зохицуулсан. Уг зохицуулалтын дагуу Ж.******* нар өөрийнхөө хувийн сууцны гэрчилгээг гаргуулахаар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан. Шаардлагатай нотлох баримтуудыг бүрдүүлсэн. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн бол өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэхээр зохицуулсан. Уг зохицуулалтын дагуу Өдрийн сонинд зар тавиулсан. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан.  Өдрийн сонинд нийтлэхдээ  “улсын бүртгэлийн 1213000129 дугаартай байшингийн үл хөдлөхийн гэрчилгээ үрэгдүүлсэн” хэмээн зар өгсөн. Гэтэл бодит байдал дээр 1213000129 дугаартай гэрчилгээ огт олгогдоогүй нь гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Уг байшингийн хувийн хэрэгт үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон талаар тэмдэглэгдээгүй. Хариуцагч талаас уг гэрчилгээг олгосон гэдгийг нотлоогүй. Гэрчилгээ олгоогүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

            2.2.9. Дахин гэрчилгээ гаргуулж авахдаа бүрдүүлсэн нотлох баримтдаа Сүхбаатар аймгийн ******* сумын 3-р багийн Засаг даргын 20 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3/617 тоот тодорхойлолтыг хавсаргаж өгсөн. Энэхүү тодорхойлолтыг гаргаж өгөөгүй гэдгийг М.Хүрэлтогоо нь “тодорхойлолт дээр зурсан гарын үсэг минийх биш” гэж мэдүүлсэн. Явуулсан бичгийн бүртгэлд хийсэн үзлэгээр 20 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3/617 тоот тодорхойлолт гараагүй нь тогтоогдоно. Гэтэл энэхүү хуурамч нотлох баримтыг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт гарч 20 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн Ү-1213000129 дугаартай, ******* сумын 3 баг, 56 метр квадрат хувийн орон сууц Ж.******* нарын 7 иргэний өмч гэсэн гэрчилгээ олгогдсон. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргаж байгаа этгээд нь бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй гэх заалтыг зөрчиж ийнхүү хуурамч баримт бүрдүүлсэн нь нотлогдож байна.

            2.2.10. Түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.6-д “үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт өмчлөх эрхийг нотолсон баримт, газар өмчлөх эрх олгосон шийдвэр, газрын мэдээллийн санд бүртгэгдсэн газрын кадастрын зураг, иргэнд өмчлүүлсэн газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг зэрэг шаардлагатай нотлох баримтыг хавсаргахаар заасан” боловч энэхүү хуулийн шаардлагыг хангаагүй байхад улсын бүртгэгч 20 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн эрхийн Ү-1213000129 дугаартай гэрчилгээг олгосон нь хууль бусаар эд хөрөнгийн өмчлөх эрх үүсгэсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “улсын бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв бодитой байх, заавал биелэх шинжтэй байх” гэж заасныг зөрчсөн Улсын бүртгэлийн хэлтсийн буруутай үйл ажиллагаа байна. Мөн хуулийн 4.1.5-т “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэсэн заалтыг зөрчсөн.

            2.2.11. Энэ гэрчилгээг үндэслэн хаяг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 11 дүгээр сарын 18-ны 426 тоот шүүхийн шийдвэрээр “нэр бүхий иргэдийн өмчлөлийн 56 метр квадрат талбайтай, хувийн сууцны зориулалттай, Улсын эрхийн бүртгэлийн Ү1213000129 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг, 312 тоот хаяг байршилтай болохыг” тогтоосон. Шүүхийн шийдвэрийг үндэслэн 20 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгосон. Шүүхийн шийдвэрээр маргаан бүхий орон сууц Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг, 312 тоот хаяг байршилтай болохыг тогтоосон болохоос биш тухайн этгээдүүдийн тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн болохыг тогтоосон шийдвэр биш. Зөвхөн хаяг байршлыг тогтоосон болохоос биш өмчлөгч мөн болохыг тогтоогоогүй. Мөн газар өмчлөх эрх, газрын асуудлыг шийдвэрлээгүй. Үл хөдлөх эд хөрөнгө нь газартайгаа байж хөрөнгө болно. Газар, байшин хоёр тус тусдаа үл хөдлөх хөрөнгөөр бүртгэгддэг. Газрын асуудал шийдэгдээгүй байхад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дахин олгосон. Гэтэл энэ талаарх нотлох баримтгүй байхад Улсын бүртгэлийн байгууллага гэрчилгээг шинэчлэн олгосон нь биелэх боломжгүй.

            2.2.12. Өөрөөр хэлбэл Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “улсын бүртгэлийн үйл ажиллагаа үнэн зөв бодитой байх, заавал биелэх шинжтэй байх” гэж, 4.1.5-т “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэж заасан зарчмыг зөрчсөн шийдвэр болсон. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19-р зүйлд заасан улсын бүртгэгчийн эрх үүргийг заасан. Улсын бүртгэгч нь энэ эрх, үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-т “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгохыг хориглох” гэсэн заалтыг зөрчсөн. Хууль бус шийдвэр, үйл ажиллагаа болсон. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-т 37-т “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан. Эдгээр хуулийн зүйл заалтуудыг зөрчсөн учраас Улсын бүртгэлийн хэлтсийн гаргасан шийдвэр буюу гэрчилгээ хууль бус юм.

            2.2.13. Нэхэмжлэгч /Ж.******* нар/ нэхэмжлэлийн шаардлагаа үл хөдлөх эд хөрөнгийг 2002 онд Ү-1213000567 дугаарт давхардуулан бүртгэсэн нь хууль бус болохыг тогтоож, Ү-1213000567 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэж тодорхойлсон. Сүхбаатар аймгийн ******* хот 3-р баг, 90 ортын урд эгнээнд байршилтай хувийн сууцны зориулалттай улсын бүртгэлийн Ү-1213000567 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө нь 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Амармэнд, Х.******* нарын нэр дээр бүртгэгдсэн.

Ингэж бүртгэгдэхдээ 56 метр квадрат биш 72.2 метр квадрат талбай бүхий 3 өрөө байр гэж бүртгэгдсэн. Нэхэмжлэлийн шаардлага хэдийгээр Ү-1213000567 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэж байгаа боловч цаг хугацааны хувьд болон байшингийн хэмжээний хувьд Ү-1213000129 дугаар гэрчилгээнд заасантай тохирохгүй байна. Мөн Ү-1213000129 дугаартай давхардуулан бүртгэгдээгүй. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.5-т “улсын бүртгэлийн дугаарыг давхардуулж олгохыг хориглох” гэсэн заалтыг зөрчөөгүй. А.Амармэнд, Х.******* нарт өмчлөх эрх үүссэн нөхцөл, улсын бүртгэлд бүртгэгдсэн журам, бүрдүүлбэл зохих нотлох баримтын хувьд хууль ёсны дагуу хийгдсэн. Хууль бус гэсэн үндэслэл тогтоогдоогүй тул А.Амармэнд, Х.******* нарын өмчлөлийн Ү-1213000567 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Түүнчлэн цаг хугацааны хувьд 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдөр бүртгэгдсэн учраас захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. 2008 онд бүртгэгдсэн бүртгэлийг 15 жилийн дараа нэхэмжлэл гаргаж хүчингүй болгох эрх зүйн үндэслэл байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар захиргааны шүүхэд хүсэлт гаргаагүй тул Ж.******* нарын нэхэмжлэлийг шүүхээр шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлт, хөөн хэлэлцэх хугацааг сэргээсэн захирамж хэрэгт байхгүй.

            2.2.14. Х.******* нь үл хөдлөх хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан. Ү-1213000567 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэг нотлох баримтаар тогтоогдоно. Энэхүү гэрчилгээ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанчлан Ү-1213000129 дугаартай давхардуулан бүртгэгдээгүй. Харин Ү-1213000129 дугаартай гэрчилгээ нь хуурамч нотлох баримтын үндсэн дээр, хуульд заасан шаардлагыг хангаагүй нотлох баримтад үндэслэн олгогдсон. Энэ гэрчилгээ олгогдсоноор нэхэмжлэгч Х.*******ийн Ү-1213000567 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө, газар өмчлөх эрхийн Г-1213002816 дугаарын гэрчилгээ бүхий газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар хууль бусаар бүртгэгдсэн 20 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ү-1213000129 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Өмгөөлөгч Б.Баярмаа нь өмнө нь мөрдөгдөж байсан Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийг ярьж байна. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар хууль буцаан хэрэглэх талаар зохицуулагдаагүй. Ялангуяа 2008 оны бүртгэлтэй холбоотой асуудлыг хууль буцаан хэрэглэж шийдвэрлэх зохицуулалт байхгүй байгаа болохыг дурдахыг хүсэж байна гэв.

                        Гурав.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал

            3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 20 оны 05 дугаар сарын 18-ны өдөр иргэн Ү.******* нь /долоон иргэний хамтын өмч/ хувийн орон сууцны гэрчилгээ хаяж үрэгдүүлсэн бүртгэл хийлгэхээр хүсэлт гаргасан.

            3.2. Анхны бүртгэл нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаарт бүртгэлтэй. Сүхбаатар аймаг ******* сум 3 дугаар баг хаягт байршилтай, 56 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг дээрх иргэдийн нэр дээр 1998 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаар мэдүүлгээр анх удаа улсын бүртгэлд улсын бүртгэгч Л.Энхцэцэг бүртгэн №099 дугаартай гэрчилгээ олгосон байсан.

            3.3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.3 гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн, устгасан, 5.6-д “Гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн бол өмчлөгчийн өргөдөл, гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр гэрчилгээг хүчингүйд тооцож, улсын бүртгэгч ажлын 15 өдрийн дотор дахин олгоно”.

            3.4. Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох журмын 3 дугаар зүйлд заасан 3.2.3-д гэрчилгээг хаясан, эсхүл үрэгдүүлсэн талаар өмчлөгчийн өргөдөл болон гэрчилгээг хаясан, эсхүл үрэгдүүлсэн тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн гэрчилгээг хүчингүйд тооцсон улсын ерөнхий байцаагчийн гарсан шийдвэрийн дагуу дахин гэрчилгээ олгосон.

            3.5. Тухайн үед иргэн Ү.*******ын үл хөдлөх нь хөрөнгө нь хэн нэгэнд шилжсэн талаарх тэмдэг тэмдэглэгээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Ж.******* гэх хүний гэрчилгээ Х.*******т шилжсэн буюу худалдах худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ байх ёстой. Тийм гэрээ байхгүй байсан. Улсын бүртгэлд эд хөрөнгө бүртгэхэд бүртгүүлж байгаа хүний хаяг, регистрээр шүүхэд гарч ирдэг болсон. 2002 онд Х.******* эд хөрөнгийн гэрчилгээ авч байх үед эд хөрөнгийн гэрчилгээ давхардсан талаарх мэдээлэл гарч ирдэг сүлжээ байхгүй байсан. Ж.*******ын эзэмшилд байгаа гэрчилгээ нь өөр хүний эзэмшилд шилжсэн талаарх мэдээлэл байхгүй учраас Ж.*******ын авчирсан нотлох баримтыг үндэслэн дахин гэрчилгээ олгосон. Анх Арсланбаатар нь эзэмшлийн гэрээгээр газраа авсан байсан.

            Ж.*******ын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө нь 56 метр квадрат байсан. Арсланбаатар нь гэрчилгээ авахдаа 72,2 метр квадрат талбайтай гэж гэрчилгээгээ авсан байсан. Тухайн үед манай байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэдэг программ байгаагүй. Архиваас авчирсан цаасан нотлох баримтыг үндэслэн Ж.*******од дахин гэрчилгээ олгосон.

            3.6. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8 дахь заалт “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох” гэж заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглосон бүртгэлийг хийгээгүй болно.

            3.7. 20.05.18-ны өдрийн -23802 дугаартай мэдүүлэг, түүнд хавсаргасан нотлох баримтын бүртгэлийг үндэслэн үрэгдүүлсэн гэрчилгээ дахин шинээр олгосон. Мөн тухайн хөрөнгийн анхны өмчлөгч болох Ү.******* /долоон хүний хамтын өмч/ нь 20.11.08-ны өдрийн №147/00426 тоот Сүхбаатар аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Ү-1213000129 дугаарт бүртгэлтэй хувийн сууцны хаягийг 3 дугаар баг Чулуут 321 тоот болгон өөрчлүүлсэн гэжээ.

     

            Дөрөв. Ж.******* нарын 7 хүний “******* сумын 3 дугаар баг 312 тоот хаягт байршилтай Ү-1213000129 дугаарт улсын бүртгэлд 1998 онд бүртгэгдсэн бидний дундаа хамтран өмчилж байгаа хөрөнгийг 2002 онд  Ү-1213000567 дугаарт давхардуулан бүртгэсэн нь хууль бус болохыг тогтоож, Ү-1213000567 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:

            4.1.1. Нэхэмжлэгч Ж.*******, Д.*******, Ү.******* нар нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нар хамтран Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг 312 тоот хаягт байрлах Ү-1213000129 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг.

            Манайх уг хашаанд 1984 оноос хойш амьдарч байсан ба байшингаа барьж дуусаад 1998 онд улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2000 онд Улаанбаатар хот руу аав ээж маань оюутан хүүхдүүдээ төгсөх хүртэл нь суурьшихаар болж хамаатны хүн болох Г.Арсланбаатарт орон байргүй байсан учир сахиулаад үлдээсэн. Г.Арсланбаатар 2005-2006 оны үед Улаанбаатар хотод ирсэн. Бид хашаа байшингаа асуухаар Г.Арсланбаатар миний таньдаг хүн хашааг харж байгаа гэж хэлдэг байсан. Бид ч хааяа аймаг ороод хашаагаараа ороход байшинд таамбарыг нь сунгаснаас өөр гадна талаасаа өөрчлөгдөөгүй, цоожтой байдаг байсан учраас энэ айл нь дажгүй л харж байна гээд санаа зовохгүй байсан. Тэгээд ч бид өмчлөх эрхээ бүртгүүлсэн учраас ингэж давхар бүртгэл хийгдээд бусдад худалдсан, шилжсэн гэж бодоогүй.

            Манай хамгийн бага дүү Ү.******* 2018 онд их сургуулиа төгссөн. Харин аав маань жолоочоор ажиллаж байгаад 2019 онд тэтгэвэрт гарч, тархиндаа харвалт өгч хэвтрийн байж байгаад нутаг руугаа хашаа байшиндаа очно гээд бид ковид өнгөрөөгөөд 20 онд хашаагаа суллаж авахаар ирсэн.

 

            4.1.2. Бид үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа авч, гэрчилгээгээ гээгдүүлсэн учир дахин гэрчилгээг 20 оны 05 дугаар сард авсан. Анх улсын бүртгэлд бүртгэхэд хаягжилт аймгийн хэмжээд тодорхойгүй байсан тул хаягаа Сүхбаатар аймаг ******* сум 3 дугаар баг гэж бүртгүүлсэн.

            4.1.3. Харин манай байшинг сахиж үлдсэн Г.Арсланбаатар нь 2002 онд Газрын тухай хууль батлагдаж газрын эзэмшил өмчлөл улс даяар анх удаа явагдах үед өөрийн газар хашаа мэт бүртгүүлж, хашааны газрыг эзэмшиж, улмаар бусдад шилжүүлсэн байна.Одоо 07005063 нэгж талбарын дугаартай хашааны газрыг өмчлөгч нь Х.******* гэж хүн байна.

            4.1.4. Гэтэл бид үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээндээ ******* сумын 3 дугаар баг 312 тоот хаягийг бүртгүүлэхээр Сүхбаатар аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хандахад газрын болон байшингийн кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлт шаардсан.Иймээс бид өөрийн өмчлөлийн хөрөнгийн хаягийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20.11.18-ны өдрийн 426 дугаартай шийдвэрээр бидний хамтран өмчилдөг улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг 312 тоот хаягт байршилтай болохыг тогтоосон.

            Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.5-д заасны дагуу 20 оны 12 дугаар сарын 30-ны өдөр улсын эрхийн бүртгэлийн Ү-1213000129 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг 312 тоот хаягт байршилтай гэж бүртгүүлэн 976657 дугаартай үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.

 

            4.1.5. Тухайн хаягт байх манай үл хөдлөх хөрөнгийг Г.Арсланбаатар, эхнэр М.Оюунбилэг нарын өмчлөлд анх удаа гээд 2002 оны 08 дугаар сарын 13-нд давхар бүртгэл хийж, Ү-1213000567 дугаартай өмчлөх эрхийн 29069 дугаартай гэрчилгээг олгож, улмаар Г.Арсланбаатар, М.Оюунбилэг нараас Т.Мөнх-Эрдэнэ 2007 оны 01 дүгээр сарын 23-нд худалдан авч, Т.Мөнх-Эрдэнээс 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдөр А.Амармэнд, Х.******* нар бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан юм байна.

            Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг 312 тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийг 1998 онд Ү-1213000129 дугаарт бүртгүүлсэн улсын бүртгэл хүчинтэй байхад 2002 онд Ү-1213000567 дугаартай хөрөнгийн эрхийн бүртгэлийг хийсэн нь нэг үл хөдлөх хөрөнгийг давхар бүртгэж гэрчилгээ олгосон нь хууль бус байна.

 

            4.1.6. 2002 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ү-1213000567 тоот үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлийг хийхэд Иргэний хууль /2002 он/, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль /1997 он/, Засгийн газрын 2001 оны 11 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн улсын бүртгэгчийн ажиллах журам”-ыг тус тус мөрдөж байсан.

 

            4.1.7. Иргэний хууль /2002 он/-ийн 182 дугаар зүйлийн “182.1 улсын бүртгэлд  үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ”,  Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль /1997 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1 “өмчлөгч хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний өмчлөх эрх баталгаажна” гэж заасны дагуу бид үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулсан байсан. Бид хашаа байшингаа худалдаагүй, бэлэглээгүй, шилжүүлээгүй.

 

             4.1.8. Гэтэл тухайн үл хөдлөх хөрөнгийг Г.Арсланбаатар нарын нэр дээр 2002 оны 08 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгэхдээ Засгийн газрын 2001 оны 11 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын байцаагчийн ажиллах журам”-ын 3-д Мэдүүлэг хүлээн авахдаа ... үл хөдлөх хөрөнгийн мэдүүлэг болон түүнд хавсаргасан бичиг баримтыг нэг бүрчлэн нягтлан үзэж, шаардлага хангасан тохиолдолд ... хүлээж авна. Ингэхдээ мэдүүлгийн асуултыг мэдүүлэг гаргагч бүрэн гүйцэд, үнэн зөв хариулсан эсэхийг нарийвчлан шалгана”.,7.в-д “улсын бүртгэгч нь дараах тохиолдолд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана”. в/ “уг үл хөдлөх эд хөрөнгө нь урьд бүртгэгдсэн бол” гэж заасныг зөрчин давхар бүртгэл хийсэн байна.

 

            4.1.9. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1.Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:

4.1.3.хараат бус байх

4.1.4.үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх

4.1.5.нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөхөөр тусгажээ.

            19.4.Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна.

            19.4.3. Энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана.

19.4.10.улсын бүртгэлийг хараат бус үнэн зөв хөтлөх

19.4.13.шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах

 

            4.1.10. 20 дугаар зүйлийн 20.1. улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно.

20.1.8.“улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох” гэж заасныг тус тус зөрчиж бүртгэгдсэн Ү-1213000567 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл хүчин төгөлдөр байх хууль зүйн үндэслэл байхгүй байна.

 

            4.1.11. Иймээс дээр дурдсан хууль хэм хэмжээ тогтоосон актын холбогдох хэсгийг зөрчиж ******* сумын 3 дугаар баг 312 тоот хаягт байршилтай Ү-1213000129 дугаарт улсын бүртгэлд 1998 онд бүртгэгдсэн бидний дундаа хамтран өмчилж байгаа хөрөнгийг 2002 онд Ү-1213000567 дугаарт давхардуулан бүртгэсэн нь хууль бус болохыг тогтоож, Ү-1213000567 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            4.2. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн дүгнэлтдээ:

            4.2.1. Манай нэхэмжлэлийн шаардлага нь Ү-1213000567 дугаартай бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. 2002 онд хийгдсэн бүртгэл давхардсан бүртгэл байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.

            Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг тайлбарлахад: 2002 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ү-1213000567 дугаартай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийг хийх тухайн үед 2002 оны Иргэний хууль, 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль, 2001 оны Засгийн газрын 11 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэгчийн ажиллах журам”-ыг тус тус мөрдөж ажиллаж байсан. 2002 оны Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т “Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус эрхийг бүртгүүлнэ ” гэж 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Өмчлөгч хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний өмчлөх эрх баталгаажна” гэж тус тус заасан. Энэ заалтын дагуу манай үйлчлүүлэгч үл хөдлөх эд хөрөнгөө бүртгүүлж, өмчлөх эрхээ 1998 оны 03 дугаар сарын 26-ны өдөр баталгаажуулсан байсан. Үүнээс хойших хугацаанд уг үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдаагүй, шилжүүлээгүй, бэлэглээгүй. Энэ талаарх тэмдэглэл улсын бүртгэлд байхгүй. Угаасаа ийм асуудал үүсээгүй. Тухайн үл хөдлөх хөрөнгийг Арсланбаатар нарын нэр дээр 2002 оны 08 дугаар сарын 13-ны өдөр бүртгэхдээ Засгийн газрын 2001 оны Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэгчийн ажиллах журам”-ын 3 дугаар заалт “Мэдүүлгийг хүлээн авахдаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан маягтын дагуу бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг /цаашид "мэдүүлэг" гэх/ болон түүнд хавсаргасан бичиг баримтыг нэг бүрчлэн нягтлан үзэж, шаардлага хангасан тохиолдолд ирүүлсэн бичиг баримтын хуудас бүрийг дугаарлан хүлээн авсан он, сар, өдрийг тодорхой бичиж мэдүүлэгт гарын үсэг зуран хүлээн авна. Ингэхдээ мэдүүлгийн асуултыг мэдүүлэг гаргагч бүрэн гүйцэд, үнэн зөв хариулсан эсэхийг нарийвчлан шалгана” гэж, мөн журмын 7в заалтад “уг үл хөдлөх эд хөрөнгө урьд нь бүртгэгдсэн” гэх заалтуудыг зөрчиж бүртгэсэн.

 

            4.2.2. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “хараат бус байх”, 4.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх” 4.1.5-т “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэсэн зарчмууд зөрчигдөж бүртгэгдсэн.

            4.2.3. Нөгөө талаас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэх, 19.4.10-т “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх” гэх, 19.4.13-т “шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх эд хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байршилтай танилцах” гэх үүргүүдийг биелүүлээгүй бүртгэсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно” гэж заасныг зөрчиж бүртгэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-т “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т хориглосон зохицуулалт нь юу байх вэ гэхээр 20.1.8-т “улсын бүртгэлд бүртгэгдсэн хүчинтэй байгаа эрхийг дахин бүртгэж гэрчилгээ олгох” гэж заасныг зөрчиж бүртгэсэн. Тийм учраас Ү-1213000567 дугаартай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн хууль бус бүртгэл байна. Эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг хүчингүй болгох зохицуулалтыг Захиргааны ерөнхий хуульд зохицуулсан.

            4.2.4. Иймд Сүхбаатар аймгийн ******* сум, 3 дугаар баг, 312 тоот хаягт байршилтай Ү-1213000129 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 1998 онд бүртгэгдсэн миний үйлчлүүлэгч нарын дундаа хамтран өмчилдөг үл хөдлөх хөрөнгийг 2002 онд Ү-1213000567 дугаарт давхардуулан бүртгэсэн болохыг хууль бус болохыг тогтоож, уг бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан гэв.

Тав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

            5.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тус аймгийн салбар товчоонд 1998 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 14 цаг 00 минутад 135 дугаартай мэдүүлгээр дээрх 8 иргэд анх удаа хувийн сууцны өмчлөх эрхээ баталгаажуулахаар хандаж эрхийн улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаарт бүртгэлтэй, 56 м.кв талбай бүхий ******* сум 3 дугаар баг гэсэн хаягаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авсан байна.

 

            5.2. Эрхийн улсын бүртгэлийн Ү-1213000567 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар аймаг, ******* сум, 3 дугаар баг, 90 ортын урд эгнээний зүүнээсээ 5 дахь хашаанд байршилтай, 72.2 м.кв талбай бүхий 3 өрөө, 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн үнэ бүхий нэг давхар хувийн сууцны өмчлөх эрхийг Г.Арсланбаатар /ЛЮ76092016/, М.Оюунбилэг /ЛЮ76092626/ нарын нэр дээр 2002 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн  947 дугаартай мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримтыг үндэслэн 0016817 дугаартай гэрчилгээг олгосон байх бөгөөд дээр дурдагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-1213000129, Ү-1213000567 дугааруудад бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг улсын бүртгэгч Л.Энхцэцэг бүртгэж олгосон байна.

 

            5.3. 2007 оны худалдах худалдан авах гэрээгээр Г.Арсланбаатар, М.Оюунбилэг нараас Т.Мөнх-Эрдэнийн өмчлөлд шилжсэн байна.2008-10-06-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Т.Мөнх-Эрдэнээс А.Амармэнд /ЛМ78041913/, Х.******* /ЛМ80110807/ нарын өмчлөлд шилжсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэг. Нэхэмжлэгч Х.*******ийн “Улсын бүртгэгчийн манай хүчинтэй гэрчилгээн дээр дахин олгосон улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд доорх үндэслэлээр дараах байдлаар нэхэмжлэлийг шийдвэрлэв. Үүнд:

            1.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “манай хүчинтэй гэрчилгээн дээр дахин олгосон улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” гэж тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 20 онд дахин гэрчилгээ олгохдоо хууль бус нотлох баримт бүрдүүлэн улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаарт бүртгэсэн гэх агуулгаар маргаж байна.

            1.2. Хариуцагчаас ирүүлсэн Эд хөрөнгийн эрхийн мэдээллийн санд хадгалагдаж байгаа Ү-1213000129 дугаартай Сүхбаатар аймгийн ******* сум 3 дугаар баг тоот хаягт байршилтай 56 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай эд хөрөнгийг анх удаа улсын бүртгэлд бүртгэсэн тэмдэглэл болон бүрдүүлсэн баримтаас үзэхэд Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн салбар товчоонд 3-р багийн иргэн Ж.*******ын 1998 оны 03 дугаар сарын 23-ны өдөр  хувийн сууцаа өмчлөх эрхээ баталгаажуулахаар гаргасан “Миний хувийн өмч болох байшин ******* сумын 3-р хороонд 1990 онд ашиглалтад орсон ба блок, банз, шифрээр баригдсан эсгий дулаалга хучилттай,  том, жижиг өрөө, коридороос бүрдсэн. Уг хувийн орон сууцыг 1.900.0 мянга төгрөгөөр үнэлж, үнэлгээ тогтоолгохоор өргөдөл бичив. Иймд ҮХЭХБ товчоонд бүртгэн баталгаажуулна уу” /хх-76/, Ж.******* 3-р багийн иргэн хувийн орон сууцтай болохыг тодорхойлов, 3-р багийн Засаг дарга Ц.Сүхтогоо гэж цохсон өргөдлөөр Сүхбаатар аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчооны бүртгэлийн 1213000129 дугаарт 1998 оны 03 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэгч Л.Энхцэцэг нь өмчлөгч Ж.*******, Д.*******, Ү.Гансүх, Ү.*******, Ү.*******, Ү.Амартүвшин, Ү.*******, Ү.******* нарын 8 хүний хамтын өмчөөр бүртгэжээ. /хх-72/ Ийнхүү Ж.******* нар нь үл хөдлөх хөрөнгөө бүртгүүлж өмчлөх эрхээ баталгаажуулсан байна.

            1.3. Маргаж буй Сүхбаатар аймгийн ******* сум 3 дугаар баг 312 тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх иргэн Ж.******* нарын 8 хүний хамтын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаарт бүртгэсэн хугацаа нь 1998 оны 03 дугаар сарын 26-ны, дараа нь мөн тоотын талбайн хэмжээг өөрчлөн, анх удаа баталгаажуулах мэдүүлгээр Г.Арсланбаатар, М.Оюунбилэг нарын өмчлөлд Ү-1213000567 дугаарт бүртгэсэн хугацаа нь 2002 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байх тул шүүх тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1997 оны “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль” болон Засгийн газрын 2001 оны 11 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Үл эд хөрөнгийн бүртгэлийн улсын бүртгэгчийн ажиллах журам”-ыг хэрэглэнэ.

            1.4. Ж.*******ыг тухайн үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлсэн 1998 оны 03 дугаар сарын 26-ны үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1997 оны “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай” хуулийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг гаргах гэсэн 9 дүгээр зүйлийн  5-д “мэдүүлэгт  энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлүүдийг тусгах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана.

      1/.тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нотлох бичиг баримт

      2/.тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ, үнэлгээг тогтоосон эрх бүхий байгууллагын бичиг баримт бүрдүүлэхээр зохицуулжээ.

 

            1.5. 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1-д “Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, тухайн этгээд нь хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно”, 2-т “Улсын бүртгэлийн дэвтэрт бүртгэсэн тэмдэглэлийг үндэслэн улсын бүртгэгч гэрчилгээ олгоно” гэж зааснаас үзэхэд тухайн үед олгогдсон гэрчилгээг үрэгдүүлснийг дахин олгосон гэж хариуцагч талаас тайлбарлаж байгааг үгүйсгэх боломжгүй.

 

            1.6. Мөн маргаж буй улсын бүртгэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлээ болгож буй үйл баримтаас цаг хугацааны хувьд өмнө үүссэн байхын зэрэгцээ улсын бүртгэлийн архивд Ж.******* нарын 8 хүнийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлийн 1213000129 дугаарт бүртгэсэн тэмдэглэл хадгалагдаж байхад Ж.*******ын нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй, гэрчилгээ олгосон баримт байхгүй учраас тухайн үед гэрчилгээ олгогдоогүй гэж дүгнэх боломжгүй.

    

            1.7. Н.Буд, Г.Арсланбаатар нарыг гэрчээр асуухад Г.Арсланбаатар, М.Оюунбилэг хоёр Ж.*******оос уг үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан гэж мэдүүлдэг боловч худалдаж авсан гэрээ, хэлцэл байгуулаагүй бөгөөд Г.Арсланбаатараас гэрчээр мэдүүлэг авахдаа шүүгч “та энэ байшинг худалдаж авсан гэсэн мөртлөө өөрөө шинээр байшин барьсан мэтээр бүртгэлийн байгууллагад мэдүүлж, бүртгүүлсэн байна энэ ямар учиртай юм бэ? гэж асуухад “тухайн үед эхнэр М.Оюунбилэг бүртгэлийн байгууллагад материал бүрдүүлсэн байна, би бичиг үсэг мэдэхгүй, ямар өргөдөл гаргаж байсныг санахгүй байна, бүртгэлийн байгууллагад ямар баримт бүрдүүлж, бүртгүүлснийг сайн мэдэхгүй” /хх-197/ гэж хариулснаас үзэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Г.Арсланбаатар худалдаж авсан нь эргэлзээтэй байна.

 

            1.8. Г.Арсланбаатар нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг Ж.*******оос худалдаж авсан бол 1997 оны  Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1.1-д заасан “үл хөлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжих” гэсэн үндэслэлээр нэмэлт, өөрчлөлтөөр бүртгэгдэн өмчлөгч өөрчлөгдөх байсан. 

 

            1.9. 2007 оны худалдах худалдан авах гэрээгээр Г.Арсланбаатар, М.Оюунбилэг нараас Т.Мөнх-Эрдэнийн өмчлөлд шилжсэн, 2008 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр Т.Мөнх-Эрдэнээс А.Амармэнд, Х.******* нарын өмчлөлд шилжсэн бүртгэл, газрыг Х.*******ийн өмчлөлд бүртгэсэн талаар талууд маргаагүй болохыг дурдаж байна.

 

            1.10. Ж.*******, Ү.*******, Ү.*******, Д.*******, Ү.Амартүвшин, Г.******* /хх-87,88,90/ нараас Сүхбаатар аймаг ******* сумын 3-р баг 8 гудамж 5 тоот хаягт байрлалтай 56 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай  үл хөдлөх хөрөнгө /Ү-1213000129/ гэрчилгээг үрэгдүүлсэн тул уг гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү гэсэн өргөдөл, баримтыг үндэслэн Улсын байцаагчийн 20.04.27-ны өдрийн 2778 дугаар дүгнэлтээр /хх-92/ “Эрхийн улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаар бүртгэлтэй Сүхбаатар аймаг ******* сумын 3 дугаар баг, тоот хаягт байршилтай 56 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай байрны өмчлөгч Ж.*******, Д.*******, Ү.Амартүвшин, Ү.*******, Ү.*******, Ү.*******, Ү.*******т олгосон газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүйд тооцсон нь Ж.******* нарын 7 иргэнээс  хувийн сууцны зориулалттай нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үрэгдүүлсэн тул уг гэрчилгээг хүчингүйд тооцож өгнө үү гэсэн өргөдлийн агуулгатай дүйхгүй, өргөдөлд дурдсан эд хөрөнгийн эрхийн биш харин газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцох дүгнэлт гаргасан нь бодит байдалтай нийцэхгүй, зөрчилтэй байна.

 

            1.11. Мөн энэ зөрчилтэй хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч улсын бүртгэлийн хэлтсээс Монгол улсын иргэн Годмой овгийн Жамсран ******* нарын /долоон иргэний өмч/ Сүхбаатар аймгийн ******* сумын 3-р баг, 56 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000948943 дугаар гэрчилгээ /хх-94/ олгожээ.

 

            1.12. Үрэгдүүлсэн гэрчилгээг дахин авахад бүрдүүлж өгсөн баримтад байгаа ******* сумын 3 дугаар багийн Засаг дарга М.Хүрэлтогоогийн 20 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3/617 тоот албан бичгийг нэхэмжлэгч Х.*******ийн талаас хуурамчаар бүрдүүлсэн баримт гэж маргадаг, уг албан тоотод багийн Засаг дарга М.Хүрэлтогоо “би гарын үсэг зураагүй” гэсэн мэдүүлэг /хх-185/, ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021, 20 онд явуулсан бичиг баримтын дэвтэрт шүүхийн үзлэг хийсэн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл /хх-207/-ээр 20 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3/617 тоот албан бичгийг ******* сумын 3 дугаар багийн Засаг дарга М.Хүрэлтогоо үйлдээгүй, явуулсан бичгийн дэвтэрт бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байна.

            1.13. Үрэгдүүлсэн гэх үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгосон хяналтын Улсын байцаагчийн 20.04.27-ны өдрийн 2778 дугаар дүгнэлт нь зөрчилтэй, бүрдүүлж өгсөн баримт болох ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 20 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3/617 тоот албан бичгийг тус багийн Засаг дарга М.Хүрэлтогоо үйлдээгүй болох нь тогтоогдож байгаа боловч эдгээр нь 1998 оны 03 дугаар сарын 26-нд бүртгэсэн эрхийн улсын 1213000129 дугаартай бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл өмчлөх эрхийг анх удаа улсын бүртгэлд бүртгэн баталгаажуулах, үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох нь эрх зүйн хувьд хоорондоо ялгаатай ойлголт бөгөөд дахин гэрчилгээ олгоход бүрдүүлсэн баримтууд хуулийн шаардлага хангаагүй нь Ж.******* нарын өмчлөх эрхээ анх удаа баталгаажуулсан 1998 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн эрхийн улсын  1213000129 дугаартай бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.

            1.14. Мөн “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.3-д “Улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 5.1-д заасан өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэснийг нотолж эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно”, 5.5.3-д “гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн, устсан”, 5.6-д “Гэрчилгээг хаяж үрэгдүүлсэн бол өмчлөгчийн өргөдөл, гэрчилгээг хүчингүйд тооцуулах тухай өдөр тутмын сонинд зарлуулсан зарыг үндэслэн улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр гэрчилгээг хүчингүйд тооцож, улсын бүртгэгч ажлын 15 өдрийн дотор дахин олгоно” гэж зааснаар үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгож, байгаа нь өмчлөх эрхийг дахин бүртгэсэн ажиллагаа биш юм.

            1.15. Нэхэмжлэгч Х.******* нь дахин олгосон гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаагүйг дурдах нь зүйтэй байна.       

            1.16. Иймд дээрх үндэслэлүүдээр Х.*******ийн “Улсын бүртгэгчийн манай хүчинтэй гэрчилгээн дээр дахин олгосон улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Хоёр: Ж.******* нарын 7 хүний “******* сумын 3 дугаар баг 312 тоот хаягт байршилтай Ү-1213000129 дугаарт улсын бүртгэлд 1998 онд бүртгэгдсэн бидний дундаа хамтран өмчилж байгаа хөрөнгийг 2002 онд Ү-1213000567 дугаарт давхардуулан бүртгэсэн нь хууль бус болохыг тогтоож, Ү-1213000567 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд:

            2.1. Хэрэгт авагдсан Г.Арсланбаатарын 2002 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтуудыг үндэслэн Сүхбаатар аймаг ******* сумын 3-р баг 90 ортын урд талд зүүнээсээ 5 дахь хашаанд байрлах 72.2 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын Ү-1213000567 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0016817 дугаар гэрчилгээг /хх-119/ олгожээ.

            2.2. Г.Арсланбаатар нь 2002 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг, 90 ортын урд зүүнээсээ 5 дахь хашаанд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа баталгаажуулах мэдүүлэг гарган, түүнд Сүхбаатар аймаг,******* сумын Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчоонд:Сүхбаатар аймгийн ******* сумын 3-р багийн иргэн Ганболд овогтой Арсланбаатар миний бие тус сумын 3-р багийн нутаг дэвсгэрт оршин суудаг ба ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт хашаа, байшин, орон сууцанд амьдардаг. Байшингийн хэмжээ 8,50х8,50 харьцаатай 3 өрөө байшин эзэмшдэг. Байшингийн ханыг блокоор өрж, гадна талыг нь цементлен шохойдсон. Дотор талыг нь затерк татан будсан. Дээврийг нь 5 см банзаар дээвэрлэсэн. Мөн ислэгт хавтангаар давхар доторлосон. Үүдний таамбарын урт 4 м өргөн 3 м, өндөр 2.30 м, таамбарыг банзаар барьж, гадна талаар нь гөлмөн төмрөөр төмөрлөсөн. 20-30 жил амьдарч болохуйц орон сууц байгаа юм. Иймд миний хувийн орон сууцыг орон нутгийн болон зах зээлийн ханш үнээр үнэлгээ тогтоож өгнө үү гэсэн өргөдөл бичиж хавсаргасан нь Ж.*******оос маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан гэх үйл баримтыг үгүйсгэж байна.

            2.3. Мөн 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д Улсын бүртгэлд дор дурдсан үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт оруулна.

            1/.үл хөдлөх эд хөрөнгө гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөл, эзэмшилд шилжих,

            3/.үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөх гэж зааснаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Г.Арсланбаатар худалдаж авсан, засаж сайжруулаад хэмжээг нэмэгдүүлсэн аль нь ч байсан улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлтөөр бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж, баримтаа бүрдүүлэхээр байжээ.

            2.4. Улсын бүртгэгч нь тухайн үед үл хөдлөх хөрөнгийг Г.Арсланбаатар, М.Оюунбилэг нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгэхдээ Засгийн газрын 2001 оны 11 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын байцаагчийн ажиллах журам”-ын 7-д “улсын бүртгэгч нь дараах тохиолдолд мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана” в/ “уг үл хөдлөх эд хөрөнгө нь урьд бүртгэгдсэн бол” гэж заасныг зөрчсөн нь хууль бус бүртгэл гэж үзэхээр байна.

            2.5. Тодруулбал: Г.Арсланбаатар нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг анх удаа баталгаажуулах мэдүүлэг гаргасан нь үндэслэлгүй бөгөөд улсын бүртгэгч урьд бүртгэгдсэн ул хөдлөх хөрөнгийг хүлээн авахаас татгалзаж буцаалгүйгээр анх удаа баталгаажуулж эрхийн улсын Ү-1213000567 дугаарт бүртгэсэн нь 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д “Бүртгэлийн байгууллага нь мэдүүлгийн бүрдэл дутуу, эсхүл мэдүүлэг гаргах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу эзэмшигчийн талаар маргаантай байвал уг мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана”, Засгийн газрын 2001 оны 11 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын байцаагчийн ажиллах журам”-ын 2-т “улсын бүртгэгч нь үйл ажиллагаандаа хуулийг дээдлэх, төрийн албан хаагчийн ёс зүйг сахих, шийдвэр гаргахдаа бусдын нөлөөнд үл автаж шударга байх зарчмыг баримтална” гэж заасныг зөрчсөн шийдвэр байна.

            2.6. Нэхэмжлэгч нар өөрийн өмчлөлийн хөрөнгийн хаягийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 426 дугаартай шийдвэрээр улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг 312 тоот хаягт байршилтай болохыг тогтоосон хаягаар бүртгүүлэн 976657 дугаартай үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.

            2.7. Нэхэмжлэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмууд, 19 дүгээр зүйлд заасан улсын бүртгэгч түүний эрх, үүрэг, 20 дугаар зүйлд заасан “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөн гэж маргаж байгаа боловч дээрх хуулийн заалтуудаар тавигдаж байгаа шаардлагууд нь маргаан бүхий бүртгэлийг хийх цаг хугацаанд  улсын бүртгэлийн үйл ажиллагаанд тавигдаж байгаагүй тул маргааны үйл баримтад хэрэглэгдэхгүй болно.

            2.8. Нэхэмжлэгч нараас 2023 оны 01 дүгээр сард Улсын бүртгэлийн ерөнхий газарт “тухайн эд хөрөнгийн бүртгэлд давхар бүртгэл байна уу” гэсэн хүсэлтийг гаргахад Х.*******т өгсөн түдгэлзүүлсэн дүгнэлтийг бид нарт өгсөн. Уг дүгнэлтийг хараад бүртгэл давхардсан байсныг мэдсэн. Түүнээс өмнө мэдэх боломж байгаагүй, бүртгэлийн байгууллагаас хариугаа авч, гомдлын шаардлага гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй гэж тайлбарладаг бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны талаар хариуцагч талаас маргадаггүй болно.

            2.9. Иймд 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн дугаар зүйлд “үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэнэ” гэж заасны дагуу дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.******* нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-ийн 1/, 2/,10 дугаар зүйлийн 1, 13 дугаар зүйлийн 1,3, 14 дүгээр зүйлийн 1-ийн 1/, 3/ дахь хэсэг, дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.*******ээс Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Улсын бүртгэгчийн манай хүчинтэй гэрчилгээн дээр дахин олгосон улсын бүртгэлийн Ү-1213000129 дугаартай бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Ж.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын Ү-1213000567 дугаартай бүртгэлийг хүчингүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг болон Ж.ҮЛ-Олдох нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөгийг гаргаж, нэхэмжлэгч Ж.******* нарт олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЯРЦОГТ