Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2023/0416

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н л ХХК/РД:/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.А /ШТҮД:/

Хариуцагч: Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Н, Б.Б нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н л ХХК нь Засаг даргад холбогдуулан Газар эзэмших эрхийн хугацаа сунгахаас татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Нэхэмжлэгч Н л ХХК-иас тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Нэхэмжлэгчийн ******* дүүргийн 6 дугаар хороонд байрлах Засаг даргын 2005 оны дугаар захирамжаар 762 м.кв эзэмших эрхтэйгээр газрын эрх нь үүсэж байсан. 2010 оны дугаар захирамжаар Л.Уд шилжүүлсэн байсныг 2016 оны 4 дүгээр сард дугаар захирамжаар газрын эрхийн хугацааг сунгаж баталгаажуулсан энэхүү газрыг Л.Уаас худалдан авсан байдаг. Энэхүү газар нь барилга барих зориулалттайгаар төлөвлөсөн байсан. Тиймээс барилга барьж эзэмшиж, ашиглах боломжтой байсан тул 2016 оны 4 дүгээр сарын дугаар захирамжаар буюу захирамжийн үндэслэл болох техникийн зөвлөлийн хуралдаанаар мэргэжлийн байгууллагуудын буюу газар зохион байгуулалт, ус дулаан шугам, эрчим хүч болон бүх нөхцөл байдлаараа ашиглах боломжтой гэдэг байдлаар зориулалтын дагуу ашиглах боломжтой гэсэн шийдвэрийг хэрэгт шүүхээр авхуулсан байгаа. 2016 оны 11 дүгээр сард техникийн зөвлөгөөний хурлаар ороод энэ газрыг барилга барих зориулалтаар ашиглах боломжтой гээд мэргэжлийн байгууллагууд дүгнэлт гаргасан байгдаг. Эдгээр нөхцөл байдал дээр ямар нэгэн байдлаар тайлбар өгөөгүй, үгүйсгээгүй хүчин төгөлдөр ийм нөхцөл байдалд байгаа. Ийм байсан тул нэхэмжлэгч төрийн үйл ажиллагааны шийдвэрт этгээд 200 гаруй сая төгрөгөөр газрын эрхийг худалдан авсан. 2016 онд хүсэлтээ өгч техникийн зөвлөгөөний хурлаар шийдвэрлээд 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар захирамжаар газар эзэмших эрхийг шилжүүлэх боломжтой байна гэж шийдвэрлэсэн байдаг. Энэ үйл ажиллагаанд итгээд төлбөр мөнгөний асуудал яригдаж 200 сая төгрөгөөр шилжүүлэн авсан байдаг. Энэ газар анх 2005 онд газар эзэмших эрх үүссэн. Тухайн үеийн төлөвлөгөө өөрчлөгдөөгүй хэдий ч тухайн үеийн нөхцөл байдал , барилга дээрээ бага зэрэг өөрчлөлт оруулах гэсэн хүсэлтийг гаргасан. Гэхдээ тус хүсэлтээ дугаар захирамж гарсны дараа хүсэлтээ гаргадаг. Гэтэл 2017 оны 4 дүгээр сараас хойш газар зохион байгуулалтын албаныхан газрын гэрээ, гэрчилгээг эх хувиар нь өгөхгүй байсаар 5 жилийн дараа цагдаад шалгуулж байж эцэст нь гаргаж ирсэн. 2017 оноос хойш 5 жилийн хугацаанд газрын албанаас тухайн газар дээр СӨХ-ийн давхцал байна гэдэг тайлбар хариуг албан бичгээр өгч байсан. Үүнтэй холбогдуулан газар эзэмших боломжийг олгож өгнө үү, давхцалтай байгаа хэсгийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэж хандсан. Захиргааны байгууллага газрын гэрээ гэрчилгээг маань өгөхгүй асуудлаа шийдвэрлэж өгөхгүй байна гэж шүүхэд хандаад шийдвэрлүүлсэн. Шүүх хуралдаанаар газрын албаныхан СӨХ-ийн давхцал байна өөр ямар ч давхцал байхгүй гэдэг маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн. Шүүх холбогдох нотлох баримтуудаа цуглуулаад шийдвэртээ СӨХ-тэй давхцалтай байна гэдэг ганцхан шалтгаан байгаа хэдий ч яг давхардсан гэсэн зүйл байхгүй байна гэж үзээд Эзэмшүүлэх боломжгүй маргаантай нөхцөл байдалд байна гэсэн хариу ирүүлсэн. СӨХ-тэй давхцалтай гэсэн байдлаар шүүхээр шийдвэрлүүлсэн. Өөр ямар нэгэн давхцал байхгүй гэдэг байдлаар энэ хэрэг хэлэлцэгдэж байсан. Шүүхээр дүгнэлдсэн, хянагдсан гэсэн үг юм. Энэ үед ямар ч давхцалын талаар яригдаагүй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан ямар нэг давхцал байхгүй байгаа талаар Засаг дарга болон Газрын албанд гэрээ, гэрчилгээний хугацаа дуусах гэж байна гэж хандсан. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрээ сунгах хүсэлтээ гаргасан. Үүнээс өмнө Улсын бүртгэлийн хатуу дугаар, шинэчлэгдсэн гэрээ, гэрчилгээ бүх зүйлийн тухайн үеийн журамдаа нийцүүлэн шинээр гаргаж өгсөн байсан. Хуучин хэрэглэж байсныг буцааж өгөөгүй.

2021 оны 8 дугаар сард газрын гэрээг эзэмших асуудал шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгч зургийнхаа үнэн зөв байдлыг шалгаад явдаг. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дугаар бичгээр буюу Газрын тухай хуульд зааснаар 1 сарын өмнө газрын хугацаа сунгуулах хүсэлтийг өгсөн. Сунгуулах хүсэлт өгснөөс хойш манайх судалж байна гээд хүлээлгэсээр байсан. Захиргааны байгууллага тодорхой шийдвэрлээгүй судалж байна гэдэг байдалтай байгаад байсан учраас байнга тодруулж байсан. 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр дугаартай хариу албан бичгээр инженерийн шугам сүлжээтэй давхцалтай байгаа тул 760 м.кв газрыг бүхэлд нь эзэмшүүлэх боломжгүй гэдэг хариу ирүүлсэн.

Техникийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэх ёстой байна гэсэн. Үүнтэй холбогдуулан Засаг даргад гомдол гаргасан. Өмнө нь болно гэж байсан 2005 онд үүссэн газар яагаад гэнэт болохгүй болсон, яагаад шугам сүлжээтэй давхардсан талаар шалгаж өгнө үү гэхэд хариу өгөхгүй байсан тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ямар нэгэн тодорхой нөхцөл байдал, ямар нэгэн тодорхой баримтыг үндэслэлгүйгээр зөвхөн зөвшилцөх шаардлагатай байна гэдэг мэдэгдэл өгөөд тэр үед нэхэмжлэгчид хаагуур нь шугам байгаа, хаагуур нь хуулиар хязгаарласан нөхцөл байгаа талаар нөхцөл байдлыг хариуцагч байгууллагаас нэг ч удаа танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл өнөөдрийн миний тайлбараар 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар хариуцагч байгууллага тайлбар өгөхдөө нөхцөл байдлыг тогтоолгүй ийм хариу өгч байсан учраас үндсэндээ нэхэмжлэгчид ямар ч давхцал, ямар ч шугам сүлжээ, хаагуур юу байгаа талаар баримтыг өгч байгаагүй учир хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг газар эзэмших хугацаа сунгахаас татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах гэж гаргасан.

Сунгахаас татгалзсан нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын хувьд өмнө нь сунгаж байсан, шийдвэрлэж байсан, нягталж байсан. Гэтэл нөхцөл байдлыг тогтоосон баримтгүйгээр 5 дугаар сарын 4-ний өдрийн бичгийг өгсөн. Зөвхөн энэ бичгээр татгалзаж байгаа нь хууль бус байна. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нөхцөл байдлыг тогтоох ёстой байсан. Өмнө байсан нөхцөл байдлуудыг тогтоосны үндсэн дээр хавсаргаж танилцуулж хавсаргах ёстой байсан. Гэтэл энэ бичгийг өгөөд татгалзах үндэслэлээ амаар хэлсэн. Нэхэмжлэгч олон жилийн туршид Захиргааны байгууллагын арга эвийг олж, шүүх цагдаад хандаж байж ажлыг нь хийлгэж байгаа. Захиргааны байгууллага ямар ч хариу өгдөггүй, ямар ч илэрхийлэмж байдаггүй, газрыг нь зүгээр эзэмшүүлдэггүй ямар нэгэн байдлаар саад болдог. Бичиг баримтыг нь аваад өгдөггүй. Давхцалтай байна гэж үзээд газрыг эзэмшүүлдэггүй. 5 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар энэ нөхцөл байдлуудыг тогтоолгүйгээр энэ бичгийг өгөөд татгалзаж байгаа нь хууль бус юм. Мөн сунгуулах хүсэлтийг маань шийдвэрлэж өгөхгүй байгаа учраас сунгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа юм. Захиргаан байгууллагаас нөхцөл байдлыг тогтоогоод тодорхой байсан бол нэхэмжлэгчийн зүгээс зөвшилцөх нөхцөл байдлыг тогтоох боломжтой байсан. Ямар ч тодорхойгүй нөхцөл байдал байсан учир бид шүүхэд хандахаас өөр аргагүй байсан. Төрийн үйл ажиллагаа ойлгомжтой тодорхой, үндэслэл бүхий, хуульд нийцсэн биш газар эзэмшигчид энэ олон жилийн явцад хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байсан. Захиргааны байгууллага тодорхой бус байдлаар татгалзаж байгаа нь хууль бус байсан байдлыг шүүхээр хэлэлцүүлэх хүсэлттэй байна гэв.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэх эрх нь хүчин төгөлдөр 2021 оны 5 дугаар сарын 10-ний өдрийн гэрчилгээ спорт сургалтын төвийн зориулалттай эрхийн улсын бүртгэлийн дугаартай газар эзэмших эрх дээр хариуцагчийн зүгээс зөвшилцөх боломжтой гэж тайлбарладаг. Өнөөдөр эрх бүхий этгээд энэ тайлбараа шүүхэд гаргаж байна. Гэсэн хэдий ч ямар хэмжээгээр тогтоох боломжтой вэ гэдэг ажиллагаагаа хийхгүй байгаа нь хууль бус байна. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Хуульд заасан нөхцөл байдлыг газрын эрхийн олгоод байгаа нь хариуцагч өөрөө юм. Сунгаад байгаа нь хариуцагч өөрөө. Энэ эрхийг баталгаажуулаад техникийн зөвлөгөөний хурлаараа хянан хэлэлцээд шийдвэрлээд байгаа нь хариуцагч юм. Боломжтой байна гэж шилжүүлээд байгаа нь мөн хариуцагч юм. Хууль бус гэдэг нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь өөрөө хуульд заасны дагуу захиргааны байгууллага газрын эрхийн асуудлыг шийдвэрлээд өгөөч ээ гэж байгаа юм. Шүүх яг тэр хэмжээгээр тогтоох боломжтой гэж шийдвэр гаргах боломжгүй нөхцөл байдал бий болоод байна. Уг нь бол өөрсдийнх нь эрх хэмжээний асуудал байгаа юм. Нэхэмжлэгч энэ тохиолдолд шүүхэд хандахаас өөр арга байгаагүй. Нэхэмжлэгч тухай бүрд нь олон хүсэлтийг өгч байсан хариуцагчийн зүгээс хариу өгдөггүй, үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэггүй. Хэрэв нэхэмжлэгч шүүхэд хандаагүй байсан бол зөвшилцөх асуудлаа уулзаад аргаа бараад шүүхэд хандсан. Нэхэмжлэгч хуульд заасан хугацаагаараа хариуцагчийн зөвшилцөх гэдэг байр суурь дээр шүүхэд хандаагүй байсан бол танай шүүхэд хандах хугацаа дууссан гээд нэхэмжлэгчийн шүүхэд хандах эрх байхгүй болох байсан. Газрын эрхийн зөвшилцлийн асуудлаар шийдвэрлүүлж хугацаа сунгах асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй болох нөхцөл байдал байсан. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү.

Нэхэмжлэгч шүүхээс Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нөхцөл байдлын хүрээнд энэ олон жилийн туршид захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд заасны дагуу явагдахгүй, өөрт зориулсан хуулиа хэрэгжүүлэхгүй, яаж байгаа нь мэдэгдэхгүй, ойлгомжгүй тодорхойгүйгээр байж худалдан авах үндэслэх нөхцөл байдлыг нь танилцуулаад боломжтой гээд газрын эрхийг нь олгочхоод байна. Газар эзэмшигчийн эрх ашгийг зөрчөөд байгаа нөхцөл байдал нь олон жилийн туршид үргэлжлээд байгаа юм. Хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр, ямар ч баримтгүйгээр, нөхцөл байдлыг олж тогтоохгүйгээр, Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг огт хийхгүйгээр боломжгүй байна гэдэг үгээр давхцалтай байна гэдэг бичиг өгсөн. Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтоохгүй байгаа нь хууль бус байсан. Техникийн зөвлөлийн хурлаар оруулсан гээд байгаа хэдий ч тогтоогоод байгаа нөхцөл байдал нь байхгүй байна. Хэзээ үүссэн давхцал вэ гэдгийг өмнөх шийдвэрээр яагаад боломжтой гээд сунгаад, 2021 онд гэрээ хийгээд эрхийг баталгаажуулж улсын бүртгэлд бүртгээд байсан талаар тогтоолгүй ганц өгүүлбэртэй цаасаар илэрхийлж тавиад байна вэ? Тогтоох ёстой нөхцөл байдлыг тогтоогоод танилцуулаад явсан бол бид зөвшилцөх боломж байсан. Ийм нөхцөл байдал дээр нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хэрхэн хөндөж хохироож байгааг шүүх дүгнэж үзнэ үү. Нэхэмжлэгч шүүхэд хандахаас өөр нөхцөл байдал байгаагүй. Хэрэв хариуцагч байгууллагын хүлээсээр байсан бол шүүхэд хандах эрхээ алдсан, газар эзэмших эрхийн хугацаа сунгаж өгөхгүй, 200 сая төгрөгөөр хохироод үлдэх байсан тул шүүх анхаарч өгнө үү. гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүхэд хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н ложистик ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар захирамжаар иргэн Л.Уаас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж, ******* дүүрэг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах спорт сургалтын төвийн зориулалттай 762 м.кв газрын эзэмшигч болсон байна. Маргаан бүхий газрын хойд болон зүүн талаар Цахилгаан станц хамгаалалтын бус /6_10кВ/ буюу инженерийн шугам сүлжээ давхардалтай байх бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 04- ний өдрийн дугаар албан бичгээр ...инженерийн шугам сүлжээ бүхий газрыг хасаж зөвшилцөх шаардлагатай" гэж мэдэгдсэн бөгөөд үүнийг хууль бус үйлдэл гэж үзэх боломжгүй юм. Иймд захиргааны байгууллагын зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч зөвшилцөх санал хүргүүлсэн нь хуульд нийцсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нэмэлт тайлбартаа: Засаг даргаас нэхэмжлэгчийн эзэмших эрхийн гэрчилгээтэй эзэмшиж байсан 761 м.кв газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газартай байгаа нь 2023 оны 3 дугаар сарын Ус сувгийн удирдах газраас ирүүлсэн албан бичиг, нотлох баримтаар тогтоогддог. Мөн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний 2023 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн ******* дугаар албан бичгээр огтлолцлын зурвасыг нарийвчлан заасан байдаг. Газрын албанаас газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзаагүй нөхцөл байдлын улмаас зөвшилцөх саналын хүргүүлсэн. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 31 3-т зааснаар газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлага хангагдахгүй буюу газар эзэмших эрхийн гэрчилгээ сунгах боломжгүй нөхцөл байдал үүсэн. Улмаар нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хангахаар маргаан бүхий газрын тухай зөвшилцөлд хүрэх талаар санал болгосон боловч нэхэмжлэгч ирээгүй. Иймд Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн дугаар албан бичгээр инженерийн шугам сүлжээ бүхий газрыг зөвшилцөх шаардлагатай гэж мэдэгдсэн бөгөөд үүнийг хууль бус эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Н л ХХК-ийн нэхэмжлэлтэй Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н л ХХК нь Засаг даргад холбогдуулан Газар эзэмших эрхийн хугацаа сунгахаас татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн хугацааг сунгаж шийдвэрлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3. Л.Уд Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дугаар захирамжаар ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 762 м.кв газрыг 2 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. /1-р х.х-н 75/

4. Нэхэмжлэгч нь анх Засаг даргын 2016 оны дугаар захирамж болон 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Газрын эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлын шийдвэрт үндэслэн Л.Уаас тухайн маргаан бүхий газрыг худалдан авсан байна.

5. Харин Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дугаар захирамжаар ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 762 м.кв газрыг Н л ХХК-д спорт сургалтын төвийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. /1-р х.х-н 10/

6. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйл 37.1.Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:, 37.2.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ. гэж заасны дагуу нэхэмжлэгчээс хуульд заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 21/012 дугаартай газар эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлт, мөн Н л ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 22/001 дугаар албан бичгээр Засаг даргад ******* дугаартай гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтүүдийг гаргажээ./1-р х.х-н 12-13/

7. Харин Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дугаар албан бичгээр ... Газар зохион байгуулалтын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 1 дүгээр хурлаар хэлэлцүүлэн, тус хурлаас Инженер шугам сүлжээ бүхий газрыг хасаж зөвшилцөх гэсэн дүгнэлт гарсан болно. гэх хариуг өгчээ.

8. Засаг даргаас ийнхүү тодорхойгүй хариу өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно. гэж заасны дагуу захиргааны байгууллага бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлтэй.

9. Хэрэгт авагдсан У*******-ын 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичиг /2-р х.х-н 124-127/, *******-ийн 2023 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн ******* дугаар албан бичиг /2-р х.х-н 129-131/, О******* *******-ын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар албан бичгүүдээс үзвэл Н л ХХК-ийн ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 762 м.кв газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газартай давхцалтай болох нь тогтоогдож байна.

10. Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно., Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоол0ын 3 дугаар хавсралт, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт Эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг дор дурдсан нөхцөл хэмжээг баримтлан тогтооно. гэж, цахилгаан дамжуулах 220 кВ байвал шугамын захын утаснаас хоёр тийш 4 метр, Дулааны шугам:а/500 мм хүртэл голчтой газар дор байрласан бол шугамаас хоёр тийш 5 метр байхаар тус тус заажээ.

11. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, Н л ХХК-ийн ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 762 м.кв газрын инженерийн шугам сүлжээ бүхий газартай давхцалтай хэсгийг хасч, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах боломжтой байна.

12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс инженерийн шугам сүлжээтэй өөрийн газар ямар хэмжээгээр давхцалтай болохыг тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас газрын албаны Кадастрын хэлтэс болон Газрын алба инженерийн шугам сүлжээ бүхий газрын хэмжээг гаргах боломжтой гэсэн хариу тайлбар өгсөн, хариуцагаас давхцлыг хасч, үлдэх газрын гэрчилгээний хугацааг сунгах боломжтой гэсэн хариу өгсөн.

13. Маргаан бүхий энэ тохиолдолд шүүх инженерийн шугам сүлжээ бүхий газартай нэхэмжлэгчид эзэмшүүлсэн газар ямар хэмжээгээр давхцсаныг тогтоох бус захиргааны байгууллага өөрөө Захиргааны ерөнхий хуульд зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоох хуулиар хүлээсэн үүрэгтэй, өөрийн чиг үүрэгт хамааралтай асуудал байх тул уг хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

14. Иймд Н л ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, инженерийн шугам сүлжээгүй газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, инженерийн шугам сүлжээ бүхий газрыг хасч, газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахыг Засаг даргад даалгаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйл 37.1, 37.2, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н л ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Н л ХХК-ийн ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах инженерийн шугам сүлжээгүй газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзаж байгаа нь хууль бус болохыг тогтоож, инженерийн шугам сүлжээ бүхий газрыг хасч, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг Засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 хоногийн дотор газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан захирамж гаргахыг Засаг даргад үүрэг болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ