Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2017/01274

 

 

 

 

 

*******17 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ*******17/01274

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

 

俿 И . , ,

 

: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж-8 үйл ажиллагаа явуулах ******* ******* ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүргийн 6 дугаар хороо, 51 дүгээр байр, ******* тоотод оршин суух,******* овгийн *******гийн *******/ЧН851*******913/-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 88.136.485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагчийн гаргасан Хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, нэхэмжлэгчээс 44.018.342 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хамт хянан .

 

ؿ : нэхэмжлэгчийн өмгөөлөгч //, хариуцагч И.*******, гэрч , , шүүх хуралдааны нарийн З.Баярцэцэг нар .

:

 

тал : Манай компани нь хариуцагч И.*******той *******13 оны 12 дугаар сарын 31-ний өдөр К-111 дугаартай Автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан билээ. Уг гэрээгээр манай компани хариуцагч И.*******ид KIA CADENZA маркын нэг ширхэг автомашин хүлээлгэн өгөх, И.******* нь автомашины үнэ болох 50,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэг хүлээсэн бөгөөд манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж автомашиныг И.*******ид шилжүүлсэн. Хариуцагч И.******* нь Гэрээний 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Худалдан авагч нь энэхүү гэрээ байгуулагдаж хүчин төгөлдөр болмогц барааны нийт үнийн дүнг 100 хувь буюу 50,000,000 төгрөгийг *******14 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулна... гэж заасны дагуу төлбөрийг *******14 оны 06 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлөх ёстой байсан ч 1,242,342 төгрөг төлж үлдэгдэл 48,757,657 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөлгүй биднийг хохироож байна.

Мөн гэрээний 7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Худалдан авагч нь барааны үнийг гэрээний 4 дугээр зүйлийн 4.1, 4.3-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтзрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон худалдагч алданги төлнө. Алдангийг үүссэн үүрэг тус бүрд тооцох ба алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно. гэсний дагуу өнөөдрийн байдлаар алданги нь 92,750,000 төгрөг болоод байна. Иймд *******13 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан №К-111 тоот гэрээний үлдэгдэл төлбөр болох 48,757,657 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 4-т ...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу алданги 24,378,828 төгрөг, нийт 73,136,485 төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү.

 

Манай компани иргэн И.*******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр нэмэгдүүлсэн. Иргэн И.*******той манай компани *******13.08.06-ны өдөр 5 тоот Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Гэрээний дагуу иргэн И.******* 18,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий KIA PICANTO маркийн KNABX511BCT077358 арлын дугаартай автомашиныг худалдан авсан бөгөөд урьдчилгаа төлбөрт 3,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон бөгөөд гэрээг байгуулах үед талууд мөн Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан, энэхүү Хөдөлмөрийн гэрээний дагуу Худалдагч тал нь Ажил олгогч, Худалдан авагч тал нь ажилтан бүхий хөдөлмөрийн харилцаатай байсан тул энэхүү нөхцөл байдалд үндэслэн үлдэгдэл төлбөрийн нөхцлийг цалин хөлснөөсөө тооцож төлөх, мөн хэрэв Худалдагч буюу ажил олгогч тал нь хөдөлмөрийн урамшуулал нэмж тооцвол тэрхүү урамшууллыг худалдан авагч талын төлөөгүй улдэгдэл төлбөрөөс хасч тооцох утга агуулга бүхий нөхцөлтэйгээр гэрээг байгуулсан байдаг. Талуудын хооронд байгуулсан №5 тоот Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д Худалдан авагч нь урьдчилгаа төлбөрийг *******13 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх, гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх заалт мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т тус тус үлдэгдэл төлбөрийг cap бүр авч буй цалин хөлсөөсөө болон нэмэгдэл урамшуулал авбал тэрхүү мөнгөн хөрөнгөөсөө төлж барагдуулахаар заасан. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д, Хэрэв Худалдан авагч нь гэрээний дагуу худалдан авсан автомашины үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй байхад талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, Худалдан авагч буюу ажилтан нь ажлаасаа гарсан тохиолдолд тухайн өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор үлдэгдэл төлбөрийг бүрэн төлж барагдуулах, энэ тохиолдолд урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй байхаар тус тус харилцан тохиролцсон байдаг. Иргэн И.******* нь *******15 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ажлаасаа гарсан боловч өнөөдрийг хүртэл биднийг шаардсаар байтал үлдэгдэл төлбөр болох 15,000,000 төгрөгийг төлөлгүй манай компанийг хохироож байгаа тул И.*******оос 15,000,000 төгрөгийг нэмж гаргуулж, нийт 88.136.485 өгнө үү гэв.

 

болон шүүх хуралдаанд : Тус шүүхэд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь И.******* надад холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 48.757.657 төгрөг, алданги 24.378.828 төгрөг нийт 73.136.485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

 

И.******* миний бие нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-тай *******13 оны 12 сарын 31-ний өдөр автомашин худалдан авахаар худалдах, худалдан авах гэрээг хийсэн нь үнэн боловч би уг машиныг нь буцаан өгсөн. Мөн би ******* моторс монгол ХХК-нд худалдааны төлөөлөгчөөр худалдааны гэрээ байгуулан *******12.07 сараас *******15.06.04-ний өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан юм. Бидэнтэй тус байгууллага нь ажлын үр дүнгээс хамаараад борлуулалтын урамшууллыг 1.5 хувиар тооцож олгохоор тохиролцож байсан бөгөөд үүнийгээ автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж байсан. Уг гэрээндээ болохоор борлуулсан автомашины үнийн дүнгээс тооцон төлбөр тооцоог хийхээр заасан байсан. Үүний дагуу ******* Пиканто маркийн автомашин өгсөн боловч эргээд байгууллага авчихсан байгаа. Ер нь дээрх үнийн дүнг борлуулсан үнийн дүнг тухайлбал *******13.01.01-ний өдрөөс *******14.12.31-ний өдрийг хүртэлх хугацаандаа 2.651.736.350 төгрөгийн борлуулалт хийсэн байгаа. Үүнээс гэрээний дагуу 1.5 хувиар бодоход 39.776.045 төгрөгийг авах ёстой гэсэн үг юм. Мөн нэхэмжлэгч ******* моторс монгол ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Kia picante маркийн автомашины үнэ 15.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэтэл нэхэмжлэгч компани гэрээнээсээ татгалзаад *******15.06 дугаар сард буцаагаад авсан. Одоо автомашин нэхэмжлэгч компанийн мэдэлд байсаар байтал надаас 15.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч И.******* миний бие ******* моторс монгол ХХК-тай *******12.08 сард Хөдөлмөрийн гэрээ байгуулж суудлын автомашин борлуулах худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Гэтэл компанийн зүгээс борлуулалт хийсэн борлуулалтын урамшуулалд бэлэн мөнгө гаргахгүйгээр шийдэж оронд нь ******* Пиканто Маркийн автомашин өгөхөөр болж *******13.08.06-ны өдөр Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэтэл энэ гэрээний дагуу 18.000.000 төгрөгний оронд өгсөн автамашинаа *******15.06 сард буцаан авсан. Мөн борлуулалтын урамшууллын мөнгөний оройд ******* Каденза маркийн автомашин олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү автомашин олгохдоо *******13.12.31-ний өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан. Бодит байдал дээр автомашин худалдан авах шаардлага надад байгаагүй бөгөөд компани борлуулалтын урамшуулалын мөнгийг бэлнээр өгөхгүй гэсэндээ Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж надад машин өгсөн боловч компани гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээр шалтаглан надаас *******15.03 сард буцаагаад авсан.

 

Иймд дүр үзүүлж хийсэн *******13.08.06-ны өдөр хийсэн Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ, *******13.12.31-ний өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болгохыг тогтоож миний борлуулалтын урамшуулал болох 39.776.000 төгрөг, ******* Пиканто маркийн автомашины урьдчилгаанд өгсөн 3.000.000 төгрөг, *******15 оны 3,4,5 дугаар сарын цалинг суутгасан 1.242.342 төгрөг нийт 44.018.342 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн талаар хариу тайлбартаа: Манай компанийн нэхэмжлэлтэй иргэн И.*******ид холбогдох иргэний хэрэгт хариуцагч И.******* нь *******16 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргасан байх тул дараах үндэслэлээр иргэн И.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнд:

 

Нэг. Иргэн И.******* нэхэмжлэлдээ ...компанийн зүгээс борлуулалтын урамшуулалд бэлэн мөнгө гаргахгүйгээр шийдэж оронд нь ******* Пиканто маркын автомашин өгөхөөр болж *******13.08.06-ны өдөр Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэтэл энэ гэрээний дагуу 18.000.000 төгрөгийн оронд өгсөн автомашинаа *******15.06 сард буцаан авсан гэжээ. Иргэн И.******* нь *******13 оны 08 дугаар сарын 06-ны өдөр манай компанитай №5 тоот Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээний дагуу КЫАВХ511ВСТ077358 арлын дугаартай ******* Пиканто маркын автомашиныг нийт 18,000,000 төгрөгөөр худалдан авсан байдаг.

 

Талуудын харилцан тохиролцож байгуулсан №5 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад Худалдан авагч тал буюу И.******* нь *******13 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 3,000,000 төгрөгийг бүрэн төлсөн байхаар заасан бөгөөд үлдэгдэл үнийг цалин хөлс дээрээсээ төлж барагдуулахаар заасан. Өөрөөр хэлбэл гэрээний дагуу компани нь иргэнд автомашин худалдсан, төлбөрийн нөхцлийн хэлбэрийг тохирохдоо цалин урамшууллаас тооцож төлж болохоор зааснаас бус зөвхөн цалин урамшуулалд тооцож 18,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий автомашиныг олгоогүй, худалдсан болно.

 

Хэрэв И.*******ид, нэхэмжлэлд дурдсан 18.000.000 төгрөгийн цалин урамшуулалд тооцож автомашин өгч байгаа бол яагаад компанид буцааж урьдчилгаа төлбөр төлүүлэхээр гэрээнд заасан, энэхүү нөхцлийг худалдан авагч хүлээн зөвшөөрч үнийг гэрээнд заасан дүнгээр буюу 3.000.000 төгрөгийг төлсөн зэрэг нь логик зөрчилтэй, нэхэмжлэлийн агуулга ойлгомжгүй байна. Иргэн И.******* нь *******13 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээний үүргийн төлбөр болох 3,000,000 төгрөгийг манай компанид төлж барагдуулсан үйлдлээр болон сөрөг нэхэмжлэлдээ ...******* Пиканто маркын автомашины уръдчилгаанд өгсөн 3.000.000 төгрөг... хэмээн худалдах, худалдан авах гэрээ байгуулж төлсөн гэдгээ хүлээн зөвшөөрч компаниас буцаан нэхэмжлэж байгаа зэргээр тус тус нотлогдоно, мөн бид худалдан борлуулсан автомашинаа буцааж аваагүй, компанийн хашаанд орхиж явсан байсан болно. Хэрэв компани буцааж авсан бол хүлээлгэж өгсөн баримтаа худалдан авагч гаргаж өгөх, нотлох ёстой байх. Манай компани нь иргэнийг ажиллуулчихаад цалин урамшууллыг нь өгөөгүй, оронд нь автомашин өгсөн, тэрхүү өгсөн автомашинаа буцаан авсан, энэхүү үйлдлээ нуун дарагдуулах үүднээс дүр үзүүлж хуурамч гэрээ хэлцэл байгуулсан зэрэг нь бүгд үндэслэлгүй, баримтгүй худал зүйл болно.

Иргэн И.******* нэхэмжлэлдээ...борлуулалтын урамшууллын мөнгөний оронд ******* Каденза маркийн автомашин олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү автомашиныг олгохдоо *******13.12.31-ний өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ нэртэй гэрээг байгуулсан. Бодит байдал дээр автомашин худалдан авах шаардлага надад байгаагүй бөгөөд компани борлуулалтын урамшууллын мөнгийг бэлнээр өгөхгүй гэсэндээ Автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж надад машин өгсөн боловч компани гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээр шалтаглан надаас *******15.03 сард буцаагаад авсан гэжээ. Талууд харилцан тохиролцоод, хүсэл зоригоо илэрхийлэн хүчин төгөлдөр гэрээ хэлцэл байгуулсан байдаг. Компани нь ажилтан И.*******ид Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцон тогтоосон цалин хөлсийг тухай бүрт тооцож олгож байсан. Харин Иргэн И.*******ид аливаа мөнгөн төлбөрийн үүрэгт тооцож компани ******* Каденза маркийн автомашиныг цалин урамшуулалд тооцож олгоогүй, худалдсан. Манай компани *******09 оноос хойш шинэ автомашин худалдаалах үйл ажиллагаа явуулж байгаа, дистрбьютерийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бид хуучин автомашин худалдаалдаггүй. Өнөөдөр, анх удаа иргэн И.*******той худалдах, худалдан авах гэрээний үүргийн маргааныг гаргаагүй. Иргэн И.******* нь Эрх зүйч мэргэжилтэй, компанид ажиллаж байсан туршлага зэргээ ашиглан худалдан авсан автомашинаа компанийн хашаанд хүнээр авчирч тавиулан, бидэнд огт хүлээлгэж өгөөгүй байж өнөөдөр компани машинаа буцаагаад авчихсан хэмээн шүүхэд маргаж байгаа нь ямарч нотлох баримтгүй, үндэслэлгүй худал тайлбарууд юм.

 

*******15 оны 3, 4, 5 дугаар сарын цалинг суутгасан 1.242.342 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Компани ажилтанд Хөдөлмөрийн гэрээгээр тохиролцон тогтоосон цалин хөлсийг тухай бүр олгож байсан, энэ талаарх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд хариуцагч нь энэ талаар маргаагүй хүлээн зөвшөөрдөг. Мөн гэрээ холбогдох дүрэм журам, хариуцагчийн өмнө 39 сая төгрөгийн урамшуулал олгохоор үүрэг огт хүлээгээгүй. Иргэн И.******* нь нэгэнт Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр цалин хөлс авч байсан, мөн худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой талууд тохиролцож *******15 оны 3, 4, 5 дугаар сарын цалин хөлсийг суутгаж /1,232,342 төгрөг/ авсан болно. Иймд урамшуулал болон цалин хөлсийг олгуулахаар шаардаж байгаа шаардлага нь ор үндэслэлгүй зүйл юм. Нөгөө талаар, бидний ойлгож байгаагаар энэхүү цалин урамшуулалтай холбоотой шаардлага нь тусгайлсан зохицуулалттай харилцаа буюу хөдөлмөрийн маргаан байна. И.******* нь манай компаниас *******15 оны 06 дугаар сарын 04-ний өдөр К-016 дугаар тушаалаар, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Харин Шүүхэд сөрөг нэхэмжлэлийг *******16 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр гаргаж байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа энэхүү шаардлагын хувьд аль хэдийнэ дууссан байна.

Бидний ойлгож байгаагаар И.******* нь сөрөг нэхэмжлэлийн дараах шаардлагуудыг гаргасан байна. Үүнд:

-Талуудын хооронд *******13 оны 08 дугаар сарын 06-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан нийт 18,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох;

 

-Талуудын хооронд *******13 оны 12 дугаар сарын 31-ний өдөр харилцан тохиролцож байгуулсан нийт 50,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий Автомашин худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох;

 

-Цалин урамшуулал болох нийт 41,018,342 төгрөгийг гаргуулах;

 

-******* Пиканто маркийн автомашины урьдчилгаа төлбөрт тооцож төлсөн 3,000,000 төгрөгийг гаргуулах тус тус нийт 112,018,342 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 63.1.1, 63.1.4-д зааснаар дээрх нэхэмжлэлийн үнийг тодорхойлох юм. Үүнээс үзэхэд иргэн И.******* нь Улсын тэмдэгтийн хураамжийг 44.018.342 төгрөгөөс тооцон 378.050 төгрөг төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байсан хэдий ч сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч манай талд гардуулсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд дээрх нөхцлүүдийг тус тус харгалзан иргэн И.*******ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

ؿ

:

 

Нэхэмжлэгч ******* моторс ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэл, хариуцагч И.*******ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн заримыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч ******* моторс ******* ХХК Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 88.136.485 төгрөгийг хариуцагч И.*******оос гаргуулах,

хариуцагч И.******* *******13.08.06-ны өдөр хийсэн Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ, *******13.12.31-ний өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, борлуулалтын урамшууллын 39.776.000 төгрөг, ******* Пиканто маркийн автомашины урьдчилгаанд өгсөн 3.000.000 төгрөг, *******15 оны 3,4,5 дугаар сарын цалинг суутгасан 1.242.342 төгрөг нийт 44.018.342 төгрөгийг нэхэмжлэгч ******* моторс ******* ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

1.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн талаар.

 

Нэхэмжлэгч ******* моторс ******* ХХК, тус компанийн худалдааны төлөөлөгч ажилтай худалдан авагч И.*******ид *******13.08.06-ны өдрийн автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр Kia picantо маркийн автомашиныг 18.000.000 төгрөгөөр үнэлж борлуулалтын урамшууллын мөнгөн дүнгээр зээлээр олгохоор харилцан тохиролцож урьдчилгаанд 3.000.000 төгрөг төлсөн болох нь энэхүү гэрээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна.

 

Дээрх гэрээг авч үзвэл худалдах-худалдан авах гэрээний шинжийг илүүтэй агуулсан холимог гэрээний шинжтэй байх тул худалдах-худалдан авах гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг үндэслэх нь зүйтэй гэж үзэв.

 

Энэхүү гэрээний 1.2-т компанийн автомашины борлуулалтын урамшуулал тооцож олгох журмын дагуу олгогдох нийт мөнгөн дүн нь худалдан авагчийн авахыг хүссэн автомашины төлбөрийн 80 хувь буюу түүнээс дээш хувь болсон тохиолдолд худалдан авагчийн хүсэлт, өргөдлийн дагуу автомашин зээлээр худалдах-худалдан авах гэрээг байгуулна.

 

Гэрээний 2.1-т зээлээр худалдах-худалдан авах автомашины гэрээний нийт үнэ 18.000.000 төгрөг байна.

 

Гэрээний 2.3-т зээлээр худалдан авах гэрээ нь *******13 оны 01 сарын 01-ний өдрөөс *******15 оны 01 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд худалдааны төлөөлөгч, борлуулалтын ажилтан нарын борлуулалтын урамшууллыг тооцох журмын дагуу Kia picantо маркын автомашины төлбөр, тооцоо дуусах хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.

 

Гэрээний 2.4-т гэрээний хугацаанд автомашины борлуулалтын урамшуулал тооцож олгох журмын дагуу худалдан авагчид олгогдох мөнгөн дүнгийн нийт хэмжээ автомашины төлбөрийг бүрэн төлж барагдуулах боломжгүй бол худалдан авагчийн сар бүрийн цалингаас Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 50 хувийг суутгуулан худалдагч талд төлнө.

 

Гэрээний 3.Худалдагчийн эрх, үүргийн 3.3-т: автомашины борлуулалтын урамшуулал тооцож олгох журмын дагуу худалдан авагчид олгогдох мөнгөн дүнгийн нийлбэрээр Kia picantо маркын автомашины үнийг бүрэн төлж барагдуулахад хүрэлцэхгүй байвал автомашины үнийн зөрүүг худалдан авагчийн цалин хөлснөөс хуульд заасан хэмжээгээр суутгал хийж авах эрхтэй.

 

Гэрээний 4.Худалдан авагчийн эрх, үүргийн 4.2-т: автомашины борлуулалтын урамшуулал тооцож олгох журмын дагуу худалдан авагчид олгогдох мөнгөн дүнгийн нийлбэрээр Kia picantо маркын автомашины үнийг бүрэн төлж барагдуулахад хүрэлцэхгүй байвал автомашины үнийн зөрүүг худалдагчид төлөх үүрэгтэй.

 

Гэрээний 4.3-т: автомашины борлуулалтын урамшуулал тооцож олгох журмын дагуу худалдан авагчид олгогдох мөнгөн дүнгийн нийлбэрээр Kia picantо маркын автомашины мөнгөн дүнгээс давсан тохиолдолд зөрүүг бэлнээр олгохгүй ба дараагийн урамшуулалд тооцуулах эрхтэй гэж тус тус талууд тохиролцжээ.

 

Дээрх гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч байгууллага автомашины борлуулалтын урамшуулал тооцож олгох журмыг баталж байгууллагадаа мөрдүүлээгүй байх ба, уг журмыг баталж мөрдөөгүй байдалд хариуцагч И.******* буруугүй, уг журмыг баталж мөрдөхтэй холбоотой хууль болон гэрээгээр хүлээсэн үүрэггүй байна.

 

Мөн *******15 оны 06 дугаар сарын 04-ний өдөр буюу хариуцагч И.*******ийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болох өдөр дээр дурдсан автомашиныг нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэн өгч акт үйлдсэн гэх боловч, уг актны эх хувь нь талуудад байхгүй гэж нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбарыг хариуцагч талаас ирүүлсэн болно.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч уг автомашиныг хүлээн авсан талаар санахгүй байна гэсэн бол, гэрч уг хуулбар баримт дээрх гарын үсгийг өөрийн гарын үсэг мөн болохыг хүлээн зөвшөөрч байх боловч уг автомашиныг засварт хүлээн авсан, эсхүл байгууллага И.*******ид худалдан авсан машинаа буцаан авсан алин болохыг мэдэхгүй гэж мэдүүлсэн.

 

Хариуцагч И.******* нь шүүх хуралдаанд ирээгүй гэрч Б.Түвшинг асуулгах хүсэлтээсээ шүүх хуралдааны үед татгалзсаныг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд дээрх гэрээний үнэ 18.000.000 төгрөгийг хэрхэн төлөх тохиролцоо болох автомашины борлуулалтын урамшуулал тооцож олгох журмыг нэхэмжлэгч ******* моторс ******* ХХК баталж мөрдөөгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал гэрээнд заасан өөрийн үүргийг биелүүлээгүй учраас хариуцагч Иргэний хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байх тул гэрээний үнийг төлөхийг шаардах эрхгүй.

 

Харин нэхэмжлэгч ******* моторс ******* ХХК нь хариуцагч И.*******той *******13 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, KIA CADENZA маркын автомашиныг хүлээлгэн өгч, И.******* нь автомашины үнэ болох 50,000,000 төгрөгийг *******14 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, худалдах-худалдан авах гэрээ зэргээр нотлогдож байна.

 

Хариуцагч И.******* KIA CADENZA маркын автомашиныг *******15 оны 3 дугаар сард худалдагч ******* моторс ******* ХХК-ийн хүсэлтээр буцаан өгсөн гэх боловч талууд хуульд заасан журмын дагуу гэрээнээс татгалзсан байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч тал KIA CADENZA маркын автомашиныг хэн, хэзээ авчирч байгууллага дээр орхисныг мэдэхгүй, автомашины түлхүүрийг ресепшн дээр үл таних хүн оруулж өгсөн байсан гэсэн ба, хариуцагч И.******* уг автомашиныг ******* моторс ******* ХХК-ийн эрх бүхий ямар ажилтны зөвшөөрлөөр, хэдийд, хэнд хүлээлгэн өгсөн талаар нотлох баримтгүй байна.

 

Иймд худалдагч тал болох ******* моторс ******* ХХК автомашины үнийн үлдэгдэл 48.757.657 төгрөгийг хариуцагч И.*******оос шаардах эрхтэй.

 

Худалдан авагч тал болох хариуцагч нь гэрээний үнийг төлөх хугацааг хэтрүүлсэн байх боловч хэргийн нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгч ******* моторс ******* ХХК-ийн нэхэмжилсэн гэрээгээр тохиролцсон анзын хэмжээг 50 хувиар багасгаж 12.189.414 төгрөгийг хариуцагч И.*******оос гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иймд хариуцагч И.*******оос KIA CADENZA маркын автомашины үнийн үлдэгдэл 48.757.657 төгрөг, алдангид 12.189.414 төгрөг, нийт 60.947.071 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* моторс ******* ХХК-ийн нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

Хариуцагч И.*******, ******* моторс ******* ХХК-тай *******13.08.06-ны өдөр хийсэн Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ, *******13.12.31-ний өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, борлуулалтын урамшууллын 39.776.000 төгрөг, ******* Пиканто маркийн автомашины урьдчилгаанд өгсөн 3.000.000 төгрөг, *******15 оны 3,4,5 дугаар сарын цалинг суутгасан 1.242.342 төгрөг нийт 44.018.342 төгрөгийг нэхэмжлэгч ******* моторс ******* ХХК-иас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн заримыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

Хариуцагч И.*******, ******* моторс ******* ХХК-тай *******13.08.06-ны өдөр хийсэн Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ, *******13.12.31-ний өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны явцад уг гэрээнүүдийг хууран мэхэлж хийсэн хэлцэлд тооцуулна гэж тайлбарласан боловч Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар гомдлын шаардлага гаргах 1 жилийн хугацаа өнгөрсөн байна.

 

Хариуцагч И.******* борлуулалтын урамшууллын 39.776.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг шаардлага нь ямар хугацаанд, хичнээн автомашиныг ямар байгууллага, иргэнд худалдсан талаар нотлох баримтгүй байх ба, сөрөг шаардлагын үндэслэлээ хуульд зааснаар нотлоогүй болно.

 

*******15 оны 3,4,5 дугаар сарын цалинг суутгасан 1.242.342 төгрөгийг нэхэмжилж байх боловч уг шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1- заасан хугацаанд 126 дугаар зүйлийн 126.1-д заасан хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаж урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан харьяаллыг зөрчсөн байна.

 

Мөн нэхэмжилж буй 1.242.342 төгрөгийг түүний худалдан авсан KIA CADENZA маркын автомашины үнэд суутган авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдлоо.

 

Харин хариуцагч И.*******ийн *******13.08.06-ны өдрийн автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу Kia picantо маркийн автомашины урьдчилгаанд төлсөн 3.000.000 төгрөгийг уг гэрээ биелэгдэх боломжгүй болсонд хариуцагч И.******* буруугүй бөгөөд тэрээр автомашины үнийн урьдчилгаанд өгсөн мөнгийг буцаан шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгч ******* моторс ******* ХХК-иас гаргуулж олгох нь зүйтэй гэж үзэв.

 

115 115.2.2, 116, 118- :

 

1. 243 243.1, 249 дүгээр зүйлийн 249.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д зааснаар хариуцагч И.*******оос 60.947.071 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* моторс ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 27.189.414 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. 59 үгээ 59.4, 249 дүгээр зүйлийн 249.1, *******5 дугаар зүйлийн *******5.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нэхэмжлэгч ******* моторс ******* ХХК-иас 3.000.000 төгрөг гаргуулж хариуцагч И.*******ид олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх *******13.08.06-ны өдөр хийсэн Автомашин зээлээр худалдах, худалдан авах гэрээ, *******13.12.31-ний өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ-нүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, борлуулалтын урамшууллын 39.776.000 төгрөг, *******15 оны 3,4,5 дугаар сарын цалинг суутгасан 1.242.342 төгрөг, нийт 41.018.342 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. 7 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, 60 60.1, 56 56.2-т ******* моторс ******* ХХК-иас төлсөн 756.590 төгрөгөөс төлбөл зохих 598.632 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 157.958 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгож, хариуцагч И.*******оос сөрөг шаардлагадаа 378.050 , И.*******оос 462.685 төгрөг ******* моторс ******* ХХК-д, нэхэмжлэгч ******* моторс ******* ХХК-иас 62.950 төгрөг гаргуулж И.*******ид тус тус .

 

4. 119 119.2, 1******* 1*******.2- 㺺, 14 Нийслэлийн .

 

 

 

 

د .