Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2023/0381

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: М Эр ХХК /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Г /РД: СЮ/

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.Б

Хариуцагч: А******* газрын К******* хэлтэс нарын хоорондын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахаас татгалзсан шийдвэрийн талаарх маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч М Эр ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн к******* хэлтэст холбогдуулан ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, М Эр ХХК-ийн ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2022 оны дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчгүйд тооцож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
  2. А******* газрын к******* хэлтсийн дарга 2019 оны дугаар сарын 13-ны өдөр ХV- дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ. /х.х-н 6-8/
  3. М Эр ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын К******* хэлтэст 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргажээ. /х.х.н-9/
  4. Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг М Эр ХХК-д хүргүүлсэн байна. /х.х.н-10/
  5. Мөн нэхэмжлэгч М Эр ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын К******* хэлтэст 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дугаар албан бичгээр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг дах гаргажээ. /х.х.н-11/
  6. Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны дугаар сарын -ны өдрийн 10/ дугаар албан бичгээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг М Эр ХХК-д дах хүргүүлсэн байна. /х.х.н-13/
  7. М Эр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М Эр ХХК-ийн эзэмшиж байсан С******* аймгийн Э******* сумын нутагт байрлах Элстэй нэртэй талбайн ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа А******* газрын к******* хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болгохыг тогтоолгож, манай компанийн ХV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчгүйд тооцож, хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан М-Эр" ХХК (Регистрийн дугаар: *******) нь А******* газраас Х\/- дугаартай С******* аймгийн Э******* сумын Элстэй нэртэй газарт орших 4875.94 гектар талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг эзэмшдэг билээ.

Дээрх тусгай зөвшөөрлийг 2019 оны дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай Ашигт малтмалын тухай хуульд заасан сонгон шалгаруулалтын журмын дагуу авсан. Манай компани тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлт гаргах хугацаанд компанийн хувьцаа эзэмшигч гадаадад байсан мөн гүйцэтгэх захирал ажлаасаа чөлөөлөгдсөн гэх зэрэг нөхцөл байдал бий болсон байсан. Бид уг нөхцөл байдлыг тайлбарлан 2022 оны -р сарын 23-ны өдөр дугаартай албан бичгийг А******* газрын Геологи, уул уурхайн к******* хэлтэст хүргүүлсэн. Гэвч хуулийн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг гаргаагүй тул танай хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг бидэнд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ., мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно. Мөн зүйлийн 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ. гэж тус тус заасан байдаг.

Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ ирүүлэх хугацаа дуусаж хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгуулах хугацааг дуусгавар болсныг бүртгэхдээ эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд мэдэгдээгүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийж тайлбар мэдүүлэг авах хуульд заасан ажиллагааг хийгээгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд Сонсох ажиллагаа хийхгүй байх нөхцөлүүдийг хуульчилсан байдаг ба ХV- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болсныг бүртгэхэд сонсох ажиллагаа явуулахгүй байх үндэслэл бүрдээгүй байсан болно. Мөн гүйцэтгэх захирал ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж ажлыг байрыг орх явах үед компанийн хувьцаа эзэмшигч нь Америкийн Нэгдсэн Улсад урт хугацаагаар амьдарч байсан. Хувьцаа эзэмшигчид өөр улсад амьдарч байсантай холбоотойгоор дараагийн гүйцэтгэх захирлыг томилох боломжгүй байсан. Ингээд бидний зүгээс тухайн хуулийн хугацаа болох хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчтэй хугацаа дуусахаас 1 сарын өмнө хүсэлт гаргах боломжгүй нөхцөл байдал бий болсон.

А******* газраас тусгай зөвшөөрлийн хугацааг буюу тусгай зөвшөөрөл дуусгавар болсныг бүртгэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацаа дуусахаас өмнө тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 1 сарын өмнө тусгай зөвшөөрөл сунгуулах тухай хүсэлтээ өгөх ёстой боловч хугацаандаа өгөөгүй учраас тусгай зөвшөөрөл дуусгавар болсныг бүртгэсэн гэж ярьдаг. Нэгдүгээрт өмгөөлөгчийн дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан байгаа. Хоёрдугаарт анх нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэл болон дараа нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж тодруулсантай холбоотойгоор 2 удаа хариуцагчаас хариу тайлбар ирүүлсэн. Тус хариу тайлбарт 1 сарын өмнө хүсэлтээ ирүүлээгүй болон Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй гэдэг заалтыг үндэслэж хариуцагч хариу тайлбар гаргадаг. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх заалт нь тусгай зөвшөөрлийг сунгахтай холбоотой процессын шжтэй заалт. Өөрөөр хэлбэл хариуцагч, нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн баримт Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгээс 22.1.4 дэх заалтад заасан шаардлагуудыг хангаж байна уу? аж ахуйн нэгжийн Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.4 дэх хэсэгт заасан нөхцөл шаардлага буюу өөрөөр хэлбэл тодруулах гэж байгаа зүйл нь нөхцөл шаардлагыг зөрчсөн талаар хариу тайлбартай дурдаж байгаа.

Тэгэхээр нөхцөл шаардлагыг зөрчсөн заалт нь материаллаг шжтэй буюу М Эр ХХК-д Ашигт малтмалын тухай хуульд бүртгүүлэхээр хугацаа сунгуулах өргөдөлдөө заасан материал өгсөн эсэх, тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байгаа эсэх асуудалд орохгүйгээр процессын шжтэй зүйл заалтыг барьж, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсныг бүртгэж байгаад гомдолтой байна. Тусгай зөвшөөрөл хүчгүй болсныг хариуцагч бүртгэсэн байгаа. Тэгэхээр хариуцагчийн зүгээс өмгөөлөгчийн дурдаж байгаа хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзээгүй байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн баримтуудыг үнэлгээгүй гэж үзэж байгаа. Иймд уг нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

8. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын К******* хэлтэс шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: М-Эр" ХХК-ийн эзэмшиж байсан С******* аймгийн Э******* сумын нутагт байрлах Элстэй нэртэй талбайн ХV- дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын к******* хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ХV- дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2022 оны дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчгүйд тооцож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

С******* аймгийн Э******* сумын нутагт байрлах Элстэй нэртэй газарт орших 4845.94 гектар талбайд сонгон шалгаруулалтын журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зарлагдсан ******* сонгон шалгаруулалтад "М-Эр" ХХК оролцож шалгарсан тул С******* аймгийн Э******* сумын нутагт байрлах Элстэй нэртэй газарт орших 4845.94 гектар талбайд ашигт малтмалын Х\/- дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын к******* хэлтсийн даргын 2019 оны дугаар сарын 01-ний өдрийн 215 дугаар шийдвэрээр М-Эр ХХК-д 2019 оны дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг ирүүлэхдээ хуулийн 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бур төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1 3-т байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг. Хуулийн дээрх шаардлагын дагуу М-Эр" ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийн хүч төгөлдөр хугацаа сунгуулах тухай өргөдлийг 2022 оны дугаар сарын 13-ны өдрөөс нэг сарын өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-22.1.4-т заасан баримтыг хавсарган ирүүлэх үүрэгтэй байсан байна.

Гэтэл М-Эр ХХК нь өөрийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийн хүч төгөлдөр хугацааг сунгуулах тухай өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хугацаанд буюу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох өдрөөс нэг сарын өмнө буюу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө, хуулийн шаардлага хангуулж ирүүлээгүй байх тул мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтад заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүч төгөлдөр хугацааг дуусгавар болсныг бүртгэсэн байна.

Ийнхүү шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн хүч төгөлдөр байх хугацаа дууссаныг бүртгэх дотоод хяналтын хуудсыг нээж хянан шалгаж шийдвэрлэсэн байдаг. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан К******* хэлтсийн даргын шийдвэр гардаггүй бөгөөд Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг заавал хийх хуулийн шаардлага нөхцөл байхгүй.

Учир нь Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай /2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчгүйд тооцсон/ хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт "Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй" гэж заасан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулиар хүлээсэн үүргээ чандлан биелүүлэх үүрэгтэй болно. М-Эр XX К нь анх 2022 оны дугаар сарын 23-ны өдрийн хүсэлт гаргах нь дугаартай албан бичгээр сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд гаргаж чадаагүй тул сунгаж өгөхийг хүссэн албан бичгийг ирүүлсэн байх бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи Уул уурхайн к******* хэлтсийн дарга 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу Төрийн захиргааны байгууллагад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хавсралтын хамтаар гаргаагүй байгааг мэдэгдсэн байна.

Дах Ашигт малтмал, газрын тосны газрын к******* хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн хариуг 2022 оны дугаар сарын -ны өдрийн 10/ дугаартай албан бичгээр тус тус хүргүүлж байсан байна. Энэ бүхнээс харахад тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох өдрөөс өмнө ямар нэгэн хүсэлт, хуульд заасан өргөдөл материал ирүүлж байгаагүй нь баримтаар тогтоогдож байхад төрийн захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд өргөдлийг хүлээн авахгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын к******* хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болох нь баримтаар нотлогдохгүй байна. Дээрх хууль зүйн үндэслэлүүдээс дүгнэж үзэхэд ашигт малтмалын хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож бүртгэсэн бүртгэл нь хууль зүйн үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. М Эр ХХК-ийн нэхэмжлэлтэй А******* газрын К******* хэлтэст холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.
  2. М Эр ХХК-иас ...гүйцэтгэх захирал Б.Б******* нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас гарах хүсэлтээ өгч 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Мөн компанийн хувьцаа эзэмшигчид нь сүүлийн хэдэн жилийн хугацаанд Монгол Улсад ирээгүй, ирэх боломжгүй нөхцөл байдлаас шалтгаалан өөр гүйцэтгэх захирал томилж чадахгүй байгаа учир Ашигт малтмалын тухай хуульд заасан хугацаанд ашигт малтмал хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийг гаргаж чадаагүй болно гэжээ.
  3. Ашигт малтмал, газрын тосны газраас М Эр ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ******* дугаар албан бичгээр ...хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд 22.1 дэх хэсэгт хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргахаар, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтад тусгай зөвшөөрлийн хүч төгөлдөр байх хугацаа дууссан тохиолдолд дуусгавар болгохоор тус тус хуульчилсан тул М Эр ХХК-ийн эзэмшиж байсан ******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье гэсэн хариу өгчээ.
  4. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана: 22.1.1-т хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт;, 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шэчлэн батлуулсан баримт; 22.1.4.хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт. гэж тус тус заасан байдаг.
  5. М Эр ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны дүгээр сарын 13-ны өдөр дууссан байх бөгөөд тус компани нь тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаны дараа буюу 2022 оны дугаар сарын 23-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт өргөдөл гаргасан нь дээрх хуульд заасан хууль зүйн шаардлагыг зөрчжээ.
  6. Мөн М Эр ХХК-иас хугацаа сунгуулах өргөдөлд хавсаргах ёстой хуульд заасан материалуудыг Ашигт малтмал, газрын тосны газрын к******* хэлтэст гаргаж өгөөгүй байна.
  7. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41. "хүндэтгэн үзэх шалтгаан" гэж: 6.1.41.г. хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон; гэж зааснаар нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч гадаад байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй.
  8. М Эр ХХК-иас ...гүйцэтгэх захирал чөлөөлөгдсөн гэж тайлбар гаргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл тэрээр өнөөдрийг хүртэл гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байна. Түүнчлэн гүйцэтгэх захирал ажлаасаа чөлөөлөгдсөн байсан ч хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хуульд заасан хугацаанд сунгуулах үүргээс хуулийн этгээд чөлөөлөгдөхгүй юм.
  9. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж зааснаар сонсох ажиллагааг хийгээгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. Учир нь захиргааны байгууллагаас шээр захиргааны акт гарч байгаа тохиолдолд хэрэглэгдэх хуулийн зохицуулалт бөгөөд хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа ( автоматаар) дуусаж байгаа тохиолдолд хэрэглэгдэхгүй.
  10. Хариуцагч байгууллагаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй талаар хариуг нэхэмжлэгчид 2 удаа бичгээр өгсөн албан бичиг нэхэмжлэгчид байх тул энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан эс үйлдэхүй биш, татгалзсан шийдвэр байна.
  11. Иймд М Эр ХХК-ийн эзэмшиж байсан ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн к******* хэлтсийн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, М Эр ХХК-ийн ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2022 оны дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчгүйд тооцож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан М Эр ХХК-ийн эзэмшиж байсан ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, М Эр ХХК-ийн ******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2022 оны дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болгон бүртгэсэн бүртгэлийг хүчгүйд тооцож, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140,400 төгрөгийг төсвөөс буцаан гаргуулж, М Эр ХХК-д олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ