Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 181/ШШ2016/01096

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 27 өдөр Дугаар 181/ШШ2016/01096 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.С даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: хаягт оршин суух, Ө овогт Б.А /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  НШГ албанд холбогдох,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, тоот хаягт 39,6 м.кв талбайтай нэг өрөө орон сууцанд үнэлгээ хийсэн ИЭ ХХК-ийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг 2016 оны 04 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Б хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь ..................... тоот хаягт 39,6 м.кв талбайтай нэг өрөө орон сууцанд үнэлгээ хийсэн ИЭ ХХК-ийн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар хариуцагч НШГ албанд холбогдуулан шаардлага гаргажээ. Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн ИЭ ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь миний бие тус үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг судалж үзэхэд төгрөгийн 95-100 сая төгрөгийн үнэтэй байхаар байна.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилогдсон шинжээч Иэ ХХК-ийн үнэлгээ нь миний үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн бодит үнэ ханшаас хамаагүй багаар үнэлж байгаа явдал нь өмч хөрөнгийг маань үнэгүйдүүлж, хууль ёсны эрх ашгийг маань зөрчиж, улмаар намайг хохирол амсах байдалд хүргэж байна.

Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлд эхлээд дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг талуудаас албан ёсоор авч, улмаар талууд харилцан тохиролцож үнэ тогтоох, хэрэв ингэж чадаагүй бол хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээ хийлгэхээр заасан байна. Гэтэл НШГ алба нь миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээний талаар хууль ёсны өмчлөгч надаас албан ёсоор үнийн санал авалгүй, талуудын хооронд үнийн талаар харилцан тохиролцуулах арга хэмжээ авалгүйгээр, шууд шинжээч томилж, зах зээлийн үнэ ханшаас хамаагүй багаар үнэлгээ хийлгэж буй явдалд ч маш их гомдолтой байна.

НШГ албанаас Б.А миний үл хөдлөх эд хөрөнгөд шинжээч томилж, үнэлгээ хийлгэж, албадан дуудлага худалдаанд оруулах гэж байгаа болохоо 2016 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн 3/14639 тоот мэдэгдлээр надад 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мэдэгдсэн.

Миний бие уг мэдэгдэл буюу үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул тухайн асуудлаар НШГ албаны Сүхбаатар дүүргийн тасгийн дарга, Ахлах шийдвэр гүйцэтгэгч Н.У хандан 2016.04.25-ний өдөр гомдол гаргасан боловч тэрээр миний гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй буюу татгалзсан болохоо 2016.04.28-ний өдрийн 10 тоот хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн. Иймд миний бие холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүй байдалд хүрээд байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь миний үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийлгэсэн ИЭ" ХХК-ийн үнэлгээг гардуулан өгөөгүй.

Иймд .................. тоот хаягт 39,6 м.кв талбайтай нэг өрөө орон сууцанд үнэлгээ хийсэн Итгэлт эстэймент ХХК-ийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргасан.

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 6417 тоот шийдвэрээр Б.А 37.695.700 төгрөгийг гаргуулан Ч.Б олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгчид дээрх шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул Үүргийн гүйцэтгэлд барьцаалагсдан .................дугаарт бүртгэлтэй 39.6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/13 тоот битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн Шүүхийн шийдвэр тогтоол биелүүлэх мэдэгдэл өгсөн.

Мэдэгдлийн хугацаанд төлбөрийг төлөөгүй тул 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/18 тоот эд хөрөнгийг хураасан тогтоолоор дээрх барьцаа хөрөнгийг хурааж төлбөр төлөгч Б.А итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мтөлбөр төлөгч нь /Б.А битүүмжлэн хураасан хөрөнгөнд иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд ирүүлээгүй тул 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/3728 тоот албан бичгээр үнийн санал ирүүлэхийг дахин мэдэгдсэн.

Төлбөр төлөгч нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр барьцаа хөрөнгөнд үнийн санал өгөх боломжгүй талаар бичгээр тус албанд ирүүлсэн.

Мөн төлбөр авагч Ч.Б нь дээрх барьцаа хөрөнгөнд үнийн санал гаргахаас татгалзан, хөндлөнгийн үнэлгээчнээр зах зээлийн үнийг тогтоолгож өгөх хүсэлтийг тус албанд ирүүлсэн тул шинжээч томилох тухай 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 72 тоот тогтоолоор ИЭ ХХК зах зээлийн үнэлгээг тогтоолгоход дээрх барьцаа хөрөнплйн зэх зээпшн үнийг 72.000.000 төгрөгөөр тогтоосон болно.

Үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэлгээг 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3/14689 тоот албан бичгээр төлбөр төлөгчид мэдэгдэж үнэлгээний тайлантай 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр танилцуулсан.

Б.А 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 3/14728 тоот мэдэгдэл өгч барьцаа хөрөнгийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албан дээр Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 72.000.000 төгрөгийн 70 хувь буюу 50.400.000 төгрөгөөр оруулахад үнийн санал ирээгүй болно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ؿ ,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгч Б.А, хариуцагч НШГ албанд холбогдуулан, ....................... тоот хаягт 39,6 м.кв талбайтай нэг өрөө орон сууцанд үнэлгээ хийсэн Итгэлт эстэймент ХХК-ийн үнэлгээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон дараах байдлаар шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.Ан дээрхи гомдол нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан үнэлгээг эс зөвшөөрсөн бол 7 хоногт шүүхэд гомдол гаргах хугацааг зөрчөөгүй байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 6417 тоот шийдвэрээр Б.А 37.695.700 төгрөгийг гаргуулан Ч.Б олгох шүүхийн шийдвэрийг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 38292 дугаартай шүүгчийн захирамжаар албадан биелүүлэхээр мөн хугацаанд гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Улмаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2015 оны 12 дугаар сарын 03 ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх тогтоол гаргаж, шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа Б.А мэдэгдэж байсан байна.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалагсдан  дугаарт бүртгэлтэй 39,6 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/13 тоот............ битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/18 тоот тогтоолоор барьцаа хөрөнгийг хураажээ.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар төлбөр төлөгч, өмчлөгчид Б.А битүүмжлэн хураасан хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1/3728 тоот албан бичгээр үнийн санал ирүүлэхийг дахин мэдэгдсэн байна.

Төлбөр төлөгч нь 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр барьцаа хөрөнгөнд үнийн санал өгөх боломжгүй талаар бичгээр тус албанд ирүүлж, төлбөр авагч Ч.Б нь дээрх барьцаа хөрөнгөнд үнийн санал гаргахаас татгалзсан байна.

Хариуцагч Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх алба нь төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнийн талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нар тохиролцоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 72 тоот тогтоолоор ИЭ ХК-иар зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, зах зээпийн үнийг 72.000.000 төгрөгөөр тогтоожээ.

 

Хариуцагч НШГ алба нь төлбөр төлөгч Б.А 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3/14689 тоот албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж, үнэлгээний тайлантай 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр танилцуулсан байна.

 

Улмаар 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагт НШГ албанаас үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдааг зах зээлийн үнэ 72.000.000 төгрөгийн 70 хувиар буюу 50.400.000 төгрөгөөр явуулахад үнийн санал ирээгүй байна.

 

Хариуцагч НШГ албанаас явуулсан дээрхи шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч Б.А шийдвэр гүйцэтгэгч үнийн санал аваагүй, төлбөр авагч төлбөр төлөгч нарын хооронд үнийг тохиролцуулаагүй, үнэлгээг мэдэгдээгүй гэснийг үгүйсгэж байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч Б.А нь Хөрөнгө үнэлгээний Итгэлт эстэймент ХХК-ийн үнэлгээ зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн уг байрны орчим зарагдаж буй үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ 95-100 сая төгрөгийн үнэтэй гэсэн боловч энэ талаар нэхэмжлэгч баримтаар нотлоогүй болно.

Иймд нэхэмжлэгч Б.А үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн болно.

ؿ ,

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар Б.А үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албанд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ