Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2016/00786

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2016/00786

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:  А ХХК /РД:*********-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК /РД:*************/-д холбогдох

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 902 806 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Анунгоо ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ХХК-тай зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулан өөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлэн хамтран ажилласан.

Зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдлийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд баримтаар баталгаажуулан Nestle компанийн бүтээгдэхүүний үлдэгдэл 8 510 492 төгрег, Wrigley компанийн бүтээгдэхүүн 1 000 800 төгрөг, Procter and Gamble компанийн бүтээгдэхүүн 17 715 850 төгрөг, нийт 27 227 142 төгрөгийн өртэй болсон.

Гэрээний 5 дугаар зүйлийн 5.5 дахь заалтыг үндэслэн үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй хоног тутам 0.5 хувийн алдангийг тооцооны үлдэгдлийг тооцсон өдөр болох 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс 27 хоногийн алданги тооцон 3 675 664 төгрөг болж байна.

Иймд ХХК-иас бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 27 227 142 төгрөг, алданги 3 675 664 төгрөг нийт 30 902 806 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагч тал төлнө гэдэг боловч тохиролцоонд хүрч чадаагүй учир шүүхэд хандсан гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нь ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд 30 902 806 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Цэцэнгуад нэхэмжлэлийн хувийг 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гардуулсан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд хариу тайлбараа өгөөгүй, мөн хариуцагч талаас шүүх хуралдаанд төлөөлөгч ирээгүй, мэтгэлцээний байр суурь гаргаагүй болно.

Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан болох нь******* болон ХХК-ийн хооронд 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 1522/33 тоот гэрээ, ХХК-с ирүүлсэн 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 51, 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1004/18 тоот албан бичгүүдээр тогтоогдож байна.

Хариуцагч нь 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 1522/33 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.11-т зааснаар хүлээсэн үүргийнхээ дагуу барааны төлбөр 27 227 142 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хоорондын тооцооны үлдэгдлийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болгон баталгаажуулсан 2016 оны 03 дугаар сарын 03, 10-ны өдрүүдийн баримт, түүний хавсралт тайлан, ХХК-ийн төлбөрийг хэсэгчлэн төлөх тухай 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1004/18 тоот албан бичгээр нотлогдож байна.

Үүнтэй холбогдоод Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан 1522/33 тоот гэрээний 5 дугаар зүйлийн 5.5-д зааснаар 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрөөс тооцсон алданги 3 675 664 төгрөгийг хариуцагчид хариуцуулах нь үндэслэлтэй байна.

Иймд гэрээний үндсэн мөнгөн төлбөрийн үүрэг 27 227 142 төгрөг, алданги 3 675 664 төгрөг, нийт 30 902 806 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмждэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

Гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар талууд гэрээг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулсан бөгөөд 7.2-т зааснаар гэрээний хугацааг сунгасан эсэх нь тодорхойгүй байна. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж үзнэ.

Шүүх хуралдаанд хариуцагч талаас 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 09/023 тоот албан бичгээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн боловч албан бичгийг ирүүлсэн Э.Чулуунбаатарыг ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа талаар баримтыг ирүүлээгүй, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар хариуцагч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээр Д.Уранцэцэг бүртгэгдсэн, бусдад эрх бүхий этгээдээс итгэмжлэл өгсөн болон улсын бүртгэлд өөрчлөлт орсон асуудал байхгүй, түүнчлэн шүүхийн зүгээс 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хариуцагч байгууллагыг дахин итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, мэтгэлцэх эрхийг хангаж ирсэн учир шүүх хуралдааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хийсэн болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 222 дугаар зүйлийн 222.1.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 30 902 806 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312 465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ХХК-иас 312 465 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ