Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0433

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

            Нийслэл дэх Захиргааны хэргийн ан шатны шүүхийн шүүгч Л.Б даргалж, шүүгч С.Г, шүүгч Г.У нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ж ” ХХК 

Нэхэмжлэгч: “Э ” ХХК 

Нэхэмжлэгч: “Б ” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Гуравдагч этгээд: О.О

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ж *******” ХХК-ийн өмгөөлөгч У.Б, нэхэмжлэгч “Э ” ХХК, “Б ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, нэхэмжлэгч “Э ” ХХК, “Б ” ХХК-ийн өмгөөлөгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Н.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч “Ж-*******” ХХК, “Э ” ХХК, “Б ” ХХК нар нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар олгогдсон газраас “Д” талбарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:

2.1. Нэхэмжлэгч “Ж-*******” ХХК-д Байгаль орчны сайдын 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 287 дугаар тушаалаар Богд уулын дар цаазат газрын тусгай хамгаалалтын бүс, Хан-Уул дүүрэг, 11-р хорооны нутаг дэвсгэрт Зайсангийн аманд 2.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон[1].

2.2. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Газар ашиглах эрхийн хугацаа сунгах тухай” А/44 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “Ж ” ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг 5 жилээр сунгасан байна[2].

2.3. Мөн “Ж ” ХХК-д “Улаанб ы сүлжээ” ТӨХК-иас Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Бур багшийн хөшөөний урд талд 80, 10 дугаар ы шугам сүлжээний техникийн нөхцөл олгож, Байгаль орчны Сайдын 2004 оны 185  тоот тушаалаар “Өрөмдөл худгийн техникийн паспорт”-ыг олгосон[3].

2.4. Улмаар 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр “Ж ” ХХК нь Нийслэлийн Байгаль хамгаалах газартай 16 дугаар “Ус ашиглах гэрээ”-г байгуулсан[4].

2.5.Нэхэмжлэгч “Э ” ХХК-ийн хувьд Хот, суурины ус гамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 00485 дугаар Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, Э хүчний зохицуулах хорооны 25/2019 дугаар Тусгай зөвшөөрлөөр Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Тэнгэр рашааны гудамж, Сөүл роял каунти хотхоны үйлчилгээний байранд түгээх тусгай зөвшөөрөл, мөн хаягт 26/2019 дугаар Тусгай зөвшөөрлөөр тус байранд аар зохицуулалттай гах тусгай зөвшөөрлийг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаагаар тус тус олгосон.

2.6.Нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн хувьд Хот, суурины ус гамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 00377 дугаар Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, Э хүчний зохицуулах хорооны 88/2017 дугаар Тусгай зөвшөөрлөөр Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо *******, ******* тоот хаягт “ түгээх” тусгай зөвшөөрөл, мөн хаягт 89/2017 дугаар Тусгай зөвшөөрлөөр “аар зохицуулалттай гах” тусгай зөвшөөрлийг 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 3 жилийн хугацаагаар тус тус олгосон[5].

2.7.Харин Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар “Газар ашиглах эрхийг дуусгавар болгож, газрыг чөлөөлөх тухай” тушаалаар О.Од 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 116 дугаар тушаал, 2014/31 дүгээр гэрчилгээний хавсралтын Б талбай бүхий Зайсангийн аманд байрлах газрыг ашиглах эрхийг дуусгавар болгож, маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Газар ашиглах эрхийг сэргээж, эрх олгох тухай” А/158 дугаар тушаалаар Богд уулын дар цаазат газрын тусгай хамгаалалтын бүс, Хан-Уул дүүрэг, Зайсангийн аманд 2.041 га талбайг буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах эрхийг сэргээн олгож, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай” А/751 дугаар тушаалаар дээрх ашиглах эрх олгогдсон газраас Улсын тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүсийн дэглэм зөрчиж, хориглосон үйл ажиллагаа явуулсан хавсралтад дурдагдсан солбицол бүхий 0.55 га газрын ашиглах эрхийг цуцалжээ.

2.8. Нэхэмжлэгч “Ж ” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШЗ2019/6637 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

2.9. Тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ/2022/0186 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 446 дугаар магадлалаар “шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж”, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 416 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

2.10. Нэхэмжлэгч “Э ” ХХК, “Б ” ХХК нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШЗ2022/0679 дугаар захирамжаар бүрдүүлбэр гуулахаар хугацаа тогтоож, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн бүрдүүлбэр гуулсан нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2022/1217 дугаар захирамжаар дахин бүрдүүлбэр гуулахаар хугацаа тогтоож, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн бүрдүүлбэр гуулсан нэхэмжлэлээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШЗ/2022/1871 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

2.11. Улмаар тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШЗ2022/9326 дугаар шүүгчийн захирамжаар “Э ” ХХК, “Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг  Ж ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгтэй нэгтгэсэн болно.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний үндэслэлдээ:

3.1. Нэхэмжлэгч “Ж ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: “Ж ” ХХК нь нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий газрын зэргэлдээ өөрийн ашиглалтын газарт “Г*******", "Г*******" төслийг хэрэгжүүлсэн. Үүнээс "Г*******" төслийг 2011-2013, "Г*******" төсөл 2015-2018 онуудад холбогдох техникийн нөхцөлүүдийг авч журмын дагуу барьж ашиглалтад оруулсан. Тус маргаан бүхий "Д" талбарт хамаарах газар нь албан ёсоор хэн нэгний эзэмшил ашиглалтад байгаагүй бөгөөд Зайсан толгойн баруун жалга, хог хаягдлаар дүүрсэн, эвдэрч сүйдсэн газар байсныг бид өөрийн хөрөнгөөр засан сайжруулж, тохижилт хийж ирсэн.

Тодруулбал, манай хэрэгжүүлсэн “Г*******" үйлчилгээтэй орон сууцны төслийн талбарын зүүн талд зэргэлдээ байрлах огцом уруу жалга бүхий хэсэгт бага насны хүүхэд, хүн унаж бэртэх зэрэг эрсдэлтэй тул барилгаар үйлчлүүлж буй иргэд, оршин суугчдын аюулгүй байдлыг гах, орчны цэвэр цэмцгэр байдал, эрүүл ахуйг гах зорилгоор далангийн хүчитгэл, тохижилт сайжруулалтын ажлыг шат дараатай хийсэн. Мөн манай компани нь 2011 онд холбогдох журмын дагуу тус газар дээр тухайн орчны барилгуудыг цэвэр усны эх үүсвэрээр гах зорилгоор худаг гаргах зөвшөөрлийг авч худаг барьсан, хотхонуудыг төвийн д холбох э хүчний шугамыг сувагчлан татаж байнгын ашиглалтад өгсөн.

Эдгээр худаг болон цэвэр усны шугам, ы э хүчний шугамууд нь маргаан бүхий "Д" талбарт байрладаг, түүгээр дайрч өнгөрсөн байдаг. Тус худаг гаргах, холбогдох зөвшөөрөл авах, шугам татаж барих зардлыг манай компани гаргасан. Цаашид тэгшилсэн жалга бүхий газарт усан сан үүсгэж хөгжүүлэлт хийх, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, шугам сүлжээг хамгаалах зорилготой байсан. Ийнхүү газрыг ашиглах талаар санал хүсэлтээ холбогдох байгууллагад тухай бүр хүргэж байсан.

Гэвч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар “... тус газрыг иргэн О.Од өмнө нь ашиглах эрхтэй байсан бөгөөд түүнийг нь хүчингүй болгосон боловч газар дээр барилга баригдсан тул ашиглах эрхийг нь сэргээсэн” гэх агуулгаар газар ашиглах эрх олгосон байна. Гэтэл бодит байдал дээр тус газар дээр О.О нь барилга байгууламж бариагүй, шугам сүлжээ татаж барьж ашиглалтад өгөх үед болон жалгыг тэгшилж, даланг хүчитгэн тохижуулах ажлыг гүйцэтгэж байхад маргаан бүхий "Д" талбарыг хэн нэг нь албан ёсоор эзэмшиж ашиглаагүй байсан болно.

Тус сайдын тушаал нь Э хүчний тухай хууль, Газрын тухай хууль болон Байгаль орчны хууль тогтоомжийг зөрчиж бусдын усан гамж, э хүч, дэд бүтцийн шугам сүлжээний хамгаалалтын газартай давхцуулан олгосон, бодит байдалд барилгажих боломжгүй, аялагч отоглох буудаллах зориулалттай архитектур төлөвлөлтийн дагуу баригдсан үл хөдлөх хөрөнгө байхгүй байхад барилга байгууламжийг ашиглах эрхийг зөвшөөрөн сэргээн олгосон нь хууль бус юм. Иймд Ж ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар олгогдсон 2.041 га газраас "Д" талбарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Нэхэмжлэгч “Ж ” ХХК-ийн өмгөөлөгч У.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр маргаан бүхий 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалын маргаан бүхий 2.041 га гэснийг 1.7 га гэж өөрчлөн захиргааны акт гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах болгож нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Энэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар олгогдсон газраас Д талбарт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-т заасан агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Энэ агуулга нь “Б ”, “Э ” ХХК-уудын гаргасан нэхэмжлэлүүд дээр шаардлагын хувьд давхардаж байгаа.

Манай компанийн хувьд яг маргаан бүхий Д нэгж талбарын газартай анх 2006 оноос эхэлж харьцаж эхэлсэн байдаг. Газар дээрх үр шим талаас нь 2006 оноос харьцаж эхэлсэн.

Анх 2006 онд “Сөүл рояалкаунти” хотхоныг барих гэж техникийн нөхцөл хүсэхэд буртай хөшөөний ЦТП-гээс тодорхойлж өгөөд тэр ЦТП-гийн зураг төслийг нь холбогдох мэргэжлийн байгууллагаар хийлгээд холбогдох зөвшөөрлүүдийг нь аваад өнөөдрийн яригдаад байгаа шугамын ажлуудыг хийгээд комисст хүлээлгэж өгөөд манай хотхон ашиглалтад ороод тухайн газартаа анх 2006 оноос харьцаад явж байсан. 2009 онд улсын комисст хүлээлгэж өгсөн байдаг. 2009 онд хүлээлгэж өгөх хүртэл энэ бүх хугацаанд төрийн байгууллагуудтай харилцах, газар шорооны ажил гээд бүх зүйлүүд явж байхад ерөөсөө энэ газар энэ иргэнд олгогдсон талаар ямар ч гомдол санал, төрийн байгууллагуудаас давхардаж байна гэдэг агуулгатай бичиг баримт ирж байгаагүй.

Бид энэ газрыг эзэнгүй газар гэдэг ойлголттойгоор явж байсан. Үүний дараа “Ж ” ХХК 2011 оноос тус газартай харьцаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл тус газар дээр  худаг гаргах ажлыг эхлүүлсэн. Худгийг гаргах зөвшөөрөл авах ажлыг 2011 оноос эхэлж тус ондоо холбогдох зөвшөөрөл, гэрчилгээгээ аваад гэрээгээ байгуулаад явсан. Ингээд мөн Нийслэлийн байгаль орчны газар холбогдох байгууллагуудаас баримт материал бүрдүүлээд 2011 онд бидний хүсэлтүүд явж байхад энэ газар бусдын газар гэсэн агуулгаар хүмүүс бид нар дээр ирж гомдол санал гаргаагүй.

Дээрээс нь холбогдох мэргэжлийн байгууллага төрийн байгууллагаас ямар нэгэн байдлаар давхардал байна, бусдын эрх ашиг сонирхлыг зөрчиж байна гэдэг санал дүгнэлт өгч байгаагүй. Үүнтэй холбоотой үйл баримт дээр талууд маргадаггүй гэдгийг дурдах нь зүйтэй. Яагаад энэ асуудлыг яриад байна гэвэл Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 27.6 дугаар зүйлд зааснаар элэгдэл эвдрэлд орсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн, цөөрөм усан сан бий болгосон, мод тарьж ургуулан ойн төгөл бий болгосон бол тухайн газрыг эзэмших давуу эрхтэй гэж байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн газарт хөрөнгө оруулалт хийж тохижуулж байгаа талаар хүсэл зоригоо Богд уулын дар цаазат газарт удаа дараа илэрхийлж байсан.

Энэ газар манай “Г*******” барилгын яг зүүн талд зэргэлдээ Зайсангийн дээшээ өгсдөг замын эргэлтийн хавчуурганы жалга буюу Зайсангийн дунд гол гэдэг нэртэй газар. Дээрээс уулын ус орж ирдэг. Үерийн ус зайлуулах шугамтай, тэр шугамыг бид хүчдэл дээр нь хашаа барьж ажлуудыг хийж байсан. Энэ газар нь өөрөө бидний тодорхой хэмжээнд барилгын ажил хийж байх хугацаанд мөн шугам сүлжээний ажил хийж байх хугацаанд голдрил нь алдагдаад эвдэрсэн жалгархуу байдалтай байсан.

Энэ газрыг бид цаашдаа тохижуулъя, цэцэрлэгт хүрээлэн байдлаар бий болгоё. Үүнийхээ дараа Газрын тухай хуульд заасан давуу эрх бид нар дээр үүсэж байгаа учраас энэ хүрээндээ холбогдох хүсэлтээ гаргаад Газрын тухай хуулийн 27.5, 27.6 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд давуу эрхээр ашиглая гэдэг агуулгатайгаар тухайн газартай харьцаж байсан. Энийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн манай “Ж ” компанийн албан бичиг, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хүсэлт гаргах тухай 19/047 зэрэг хүсэлтүүдээр энэ хүсэл сонирхлоо Богд уулын тусгай хамгаалалттай газарт хүсэлтээ тавьж байсан. Үүний хариуд Богд уулын дар цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1399, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 1355 дугаар албан бичгүүдээр бидэнд тодорхой хэмжээний хариунуудыг өгч байсан.

Мөн үүнээс хойш дээрх газартай холбоотой “Ж ” ХХК-аас маргаад байгаа 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн тушаал гарахаас өмнө буюу 02 сарын 21-ний өдрийн 19/011 дүгээр албан бичиг, 03 дугаар сарын 18-ны өдрийн албан бичгүүдээр бид Богд уулын дар цаазат газрын хамгаалалтын захиргаанд өөрсдийн үндсэн 2 га газар дээр нэмэгдүүлж зүүн талын газрыг тохижуулаад авах хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийлж албан бичгийг өгч байсан. Энэ харилцаа маань үндсэндээ явсаар байгаад хариуг хамгийн сүүлд 2019 оны 08 дугаар сард Богд уулын дар цаазат газрын хамгаалалтын захиргаанаас яам руу 4 нэгж талбарын дугаар бүхий албан бичгийг сайдад хүргүүлсэн байдаг. Гэхдээ тэр бичгийг хүргэхийн өмнө 05 дугаар сарын 02-нд маргаан бүхий тушаал гарсан байсан.

Ингээд бид энэ газрыг ямар нэгэн байдлаар өөрсдөө хөрөнгөө гаргаад тохижуулалт хийгээд явж байсныхаа хүрээнд ашиглая гэдэг хүсэл зоригоо илэрхийлж байсан. Үүнтэй холбоотой Богд уулын дар цаазат газрын хамгаалалтын захиргаанаас бидэнд тодорхой байдлаар даж байсан. Дээрээс нь бидний саналыг яам руу уламжилж байсан. Яг энэ дээр тодорхой хариу өгөхгүй харилцаад яваад байх хугацаанд маргаан бүхий тушаал гарсан. Тэр тушаалыг хүлээж аваад Захиргааны хэргийн шүүх дээр маргаан үүсгээд явж байсан.

Тэгэхээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 27.6-д заасан давуу эрх үүсэхээр тодорхой хөрөнгө оруулалтууд хийгээд, хүсэл зоригоо илэрхийлээд явж байсан үйл баримтууд 1 болон 3 дугаар хавтаст хэргүүдэд авагджээ. Энэ газар дээр үндсэндээ бид нар зөвхөн газрын засан сайжруулалтын хэсэг дээр нийтдээ 11,235,130 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. 6 бүлэг ажил хийсэн. Далангийн хүчитгэл хийсэн, тэгшилгээ хийсэн, хайрга асгасан гэх мэтчилэн 6 бүлэг ажлыг хийсэн. Мөн бид нар энэ газар дээр 2 ширхэг худаг гаргасан. Худаг гаргасан асуудал дээр талууд маргадаггүй. “Ж ” компани маргаан бүхий газар дээр 2011 оны 08 дугаар сард 2 ширхэг худгийг “Эрдэнэдрийлинг” компаниар гаргуулж 2011 оныхоо 11дүгээр сард болон 2016 оны 12 дугаар сард ус ашиглах гэрээ  байгуулсан. 2016 оны гэрээний хувьд шинэчлэн байгуулсан гэрээ байдаг. Энэ худгийг гаргахад бид бас санхүүгийн хувьд зардал гаргасан. Энэ худгийг 2011 онд гаргаад явж байхад энэ газар өөрөө хэн нэгний эзэмшил ашиглалтын газар байгаагүй.

Бид үндсэндээ хайгуулын ажил хийгээд худаг гаргах үйл процесс өөрөө усны судлаа дагаж өрөмдлөгөө хийдэг. Яг кадастр гэдэг юм уу, олгочихсон газрын хэмжээний цар хүрээнд баригдах нь хязгаарлагдмал ойлголт байдаг. Тэгээд яг усны суудал таарч байгаа хэсэг дээр өрөмдлөг хийсэн. Энэ үед бусдын газар дээр гаргаагүй талаар хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно.

Дэд бүтцийн шугам сүлжээ баригдсан талаар түрүүн “Б ” болон “Э ” компанийн нэхэмжлэл дээр тодорхой дурдагдсан. Гэхдээ 250 мм голчтой, 300 мм голчтой энэ шугамуудыг хийх ажлуудыг мөн л манай компаниуд 2006 оноос эхэлж үндэс суурийг нь тавьж, хөрөнгийг нь гаргаж хийж явж байсан. Санхүүгийн хувьд зардал гарна гэдэг чинь бид нарын хувьд эрх ашиг байгаа гэсэн үг.

Сонсох ажиллагаа хийгээгүй гэж бас бид маргадаг. Нэгэнт газар дээр бодит хөрөнгө оруулалт хийчихсэн, түүнийг нь авах хүсэл зоригоо илэрхийлсэн хуулийн этгээд байгаа, тухайн газар дээр нь ундны усны эх үүсвэр буюу худаг байрласан, цэвэр болон ы шугам сүлжээ бүхий газар байхад түүнийг гуравдагч этгээдэд олгохдоо эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдүүдэд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох мэдэгдэх ажиллагааг заавал хийнэ.

Захиргааны байгууллага шийдвэр гаргах процессыг эхлүүлэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох арга хэмжээг шийдвэр гаргахдаа процессын ажиллагааг огт хийгээгүй. Хариуцагчаас энэ талаар баримт ирээгүй.

Энэ хэргийн хувийн хэрэгт 2 удаа үзлэг хийсэн байдаг. Үзлэгийн хүрээнд тусдаа хавтаст хэрэг үүсгэсэн байгаа. Тэр дотроо ерөөсөө сонсох мэдэгдэх ажиллагаа, бодит нөхцөл байдлыг тогтоохтой холбоотой яамны мэргэжилтнүүдийн хийсэн ажиллагааны талаар баримт нэг ширхэг ч байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ дээр сонсох ажиллагаа хийгээгүй, бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй процессын алдаатай шийдвэр гэж үзэж байгаа юм.

Маргаан бүхий Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 158 дугаар тушаал нь дараах хууль зүйн зөрчилтэй акт болжээ.

Тушаалын үндэслэх хэсэг дээр Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-ыг үндэслэсэн байна. Энэ бол эрхийн агуулгатай заалт учраас бид үүнтэй маргаагүй. Дараагийн хэсэг дээр нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь заалтыг үндэслэсэн байгаа юм. Энэ 7 дахь заалт юу вэ гэхээр аялагч зөвшөөрөл бүхий бусад хүн буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа, шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэж байгаа ийм хуулийг үндэслэсэн байгаа. Тэгэхээр энэ зохицуулалтын гипотез нь өөрөө энэ маргаан бүхий Д нэгж талбар дээр чинь түр буудаллах, отоглох зориулалтаар барьсан орон байр буюу үл хөдлөх хөрөнгө байхгүй юм.

Энэ талаар хавтаст хэрэгт Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа болон маргаан бүхий газар дээр шүүхийн журмаар 2 удаа үзлэг хийхэд ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө байхгүй талаар нотлогдож байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт нь бодит нөхцөлд тохирсон зорилгодоо нийцсэн байх шаардлагыг гахгүй байна гэж үзэж байна. Энэ чинь өөрөө буудаллах, отоглох зориулалттай байшингаа барьчхаад тэр байшингаа ашиглах эрх авч байгаа хуулийн зохицуулалтыг үндэслэсэн. Гэтэл Д талбар дээр ийм зүйл бол байхгүй. Энэ талаар Захиргааны хэргийн өмнөх шийдэж байсан ан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр дээр дурдсан байдаг. Тэгэхээр энэ Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-г буруу хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн зад нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Мөн Дар цаазат газрын тухай хуулийн 33.1-ийг барьсан байдаг.

Дар цаазат газрын болон Байгалын цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн аж ахуй нэгж, байгууллагууд тодорхой зориулалт, хугацаа болзлоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно гэж байгаа юм. Үүний нөхцөл нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр ашиглуулна гэж байгаа юм. Гэтэл тус газрыг хүссэн шийдвэр, өргөдөл, түүнд хавсаргаж өгсөн баримтууд дотор байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ дээр нь сөрөг нөлөөтэй байна гээд дүгнэлт гарчихсан. Нарийвчилсан үнэлгээ хий гээд дүгнэлт гарчихсан. Ийм дүгнэлттэй байхад 33.1-ийг бариад газар олгочхож байгаа юм чинь өөрөө энэ 33.1-ээ зөрчиж байгаа асуудал байгаад байгаа юм. Энэ чинь сөрөг нөлөөтэй дүгнэлт байна. Нарийвчилсан үнэлгээ хий гээд дүгнэлт гарчихсан. Энэ дүгнэлт чинь бараг хэргийн материал дотор үндсэндээ 4 ширхэг байгаад байгаа шүү дээ. Дараа нь 36.1.1-ийг барьсан байгаа юм.

 Төрийн захиргааны төв байгууллага Дар цаазат газрын болон Байгалийн цогцолборт хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуй нэгж байгууллага нь  газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана гэж байгаа юм. Хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргыг гэдэг чинь өөрөө энэ хоёрын хоёулангийнх нь саналыг авна гэсэн үг. Бас хууль хэрэглээний хувьд энэ өөрөө тогтсон практик баримт байгаа юм. Гэтэл хамгаалалтын захиргаанаас бас саналыг сайд руу уламжилсан байдаг. Үүнтэй маргаагүй. Харин маргаан бүхий Д талбар дээр Хан-Уул дүүргийн Засаг даргын саналыг аваагүй.

Энэ талаар Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 11/1629 дүгээр албан бичгээр шүүхэд тодорхойлолт гаргаж өгсөн. 3 дугаар хавтаст хэргийн 74 дүгээр хуудаст байгаа. Тэгэхээр энэ 36.1.1 дэх заалтыг Байгаль орчин аялал жуулчлалын сайд зөрчсөн байна гэж шууд дүгнэж болно. Дараагийнхад нь Газрын тухай хуулийн 39.1, 39.1.1-ийг баримталж захиргааны акт гаргасан. Гэтэл 39.1.1 өөрөө Газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газрын эзэмших эрхийн гэрээ дуусгавар болгох зохицуулалт баримталсан байгаа.

Тэгэхээр энэ А/158 дугаар тушаал өөрөө шинээр олгоод байгаа юм уу, сэргээгээд байгаа юм уу, иймэрхүү агуулгатай. Гэтэл үндэслэж байгаа хуулийнх нь заалт нь тухайн газрын харилцааг дуусгавар болгож байгаа агуулгатай хуулийн зохицуулалтыг барьчихсан байгаад байгаа юм. Тэгээд бодвол энэ яаман дээр чинь хуулийн хэлтэс, төрийн захиргаа удирдлагын хэлтэс гээд байж байгаа тойроод виз аваад хянадаг барьдаг тодорхой журмууд байгаа. Тэгээд энэ тушаал эд нарынхаа хаагуур нь яаж өнгөрчихсөнийг бид мэдэхгүй. Дараагийн дугаарт нь  Богд уулын дар цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 99 дүгээр албан бичгийг үндэслэсэн. Энэ албан бичиг дээр санал хэсэг дээр нь “А*******” ХХК-ийн хийсэн хийсэн байгаль орчинд нөлөөлөх байдлыг нарийвчилсан үнэлгээ хийгдсэн тухай дурдсан байдаг. Нарийвчилсан үнэлгээ хийсэн тул татгалзах зүйлгүй гэдэг зүйлийг энэ санал дээр дурдсан. 1 дүгээр хавтаст хэргийн 117 дугаар хуудас дээр байгаа.

Гэтэл хувийн хэрэгт үзлэг хийнгүүт энэ нарийвчилсан үнэлгээ байдаггүй. Ердөө энэ “А*******” гэдэг компанийн нарийвчилсан үнэлгээ гэдэг ганц нүүр нэг хуудас цаас л байгаа. Тэгээд арынх нь яг нарийвчилсан үнэлгээ, аргачлал, судалгаа, шинжилгээнүүд нь хааччихсан юм, түүнээс гарсан дүгнэлт нь хааччихсан юм, тэрнээс гарсан санал нь хааччихсан юм бэ? Ийм асуудал үүсээд байгаа юм. Цаг хугацааны хувьд харах юм бол энэ нарийвчилсан үнэлгээ болон энэ хүсэлтүүд хоорондоо 2 хоногийн зөрөөтэй явдаг.

 Ерөнхий үнэлгээ гараад хүсэлтээ өгөөд дүгнэлт гараад 2 хоногийн дотор “Алтан Эхлэл” гэдэг энэ компани 2 хоногийн дотор, нийт 6 нэгж талбар, тийм том хэмжээний талбай дээр нарийвчилсан үнэлгээг 2 хоногийн дотор хийх ямар ч боломж байхгүй. Би бас өөрөө энэ салбарт ажилладаг хүний хувьд гадарлаж байна. Тэгээд яагаад энэ ганц нүүр нарийвчилсан үнэлгээ яваад байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирдэг. Хувийн хэрэг дотор байдаггүй. Тэгэхээр энэ бас анхаарал татаж байгаа, энийг шүүх анхааралдаа авч үзээсэй гэж хүсэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам ч гэсэн энэ асуудлыг бас анхааралдаа авч үзэж шалгах ёстой. Дараагийн дугаарт нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 13/541 дүгээр албан бичгийг үндэслэсэн байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай гэж үзсэн. Нарийвчилсан үнэлгээнд менежментийн төлөвлөгөө өргөдлийг  шаардсан. Гэтэл энийг ийм богино хугацаанд ирүүлээд, яг нарийвчилсан үнэлгээний нүүр байгаа болохоос биш дүгнэлт байхгүй байхад энэ тушаалыг гаргасан байна гэж үзэж бид бас нэхэмжлэлийн нэг үндэслэлээ гаргаж маргаж байна. Энэ дээр шүүх тодорхой хэмжээний дүгнэлт хийх ёстой байх аа. Мэдээж О.Огийн өөрийнх нь хүсэлтийг үндэслэсэн байдаг. Хүсэлт дээр энэ маргаан бүхий Д талбар маань бол кадастраар нь шүүгээд харахаар Ё дугаарт тавигдсан талбар байгаад байгаа ийм агуулга харагдаж байгаа. Ингээд захиргааны актын тушаах хэсгийн нэг дэх заалт дээр дуусгавар болсон газар гэж байгаа юм. Тэгэхээр маргаан бүхий Д нэгж талбарыг анх олгосон шийдвэр хавтаст хэрэгт болон хувийн хэрэгт байдаггүй.

Мөн дээрх газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тухай хавтаст хэрэгт сайдын ямар нэгэн тушаал байдаггүй. Тэгтэл яагаад дуусгавар болсон газрыг сэргээж байгаа вэ гэдэг агуулгаар гаргаж байгаа нь ойлгомжгүй байдаг. Энийг тусад нь 3 дахь хэсэг болгоод дэлгэрүүлээд нэлээн маргаантай асуудал учраас тусад нь ярья. Дээрээс нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан гэж үзээд байгаа. Тэгтэл Д нэгж талбар дээр Нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газраас энэ Д талбар дээр архитектур төлөвлөлтийн даалгавар байхгүй талаар тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн. 2 дугаар хавтаст хэргийн 153 дугаар хуудас дээр байгаа. Дараагийн дугаарт нь баригдсан үл хөдлөх эд хөрөнгө бүхий 2,041 га газар гэж байгаа юм.

 Тэгэхээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгө бүхий 2,041 га газар гэдэгт чинь маргаан бүхий Д талбарын 1200 м.кв талбай ороод байгаа. Тэгэхээр энэ дээр үл хөдлөх хөрөнгө баригдсан гэдэг агуулгыг цугт нь хэрэглэж байгаа хууль хэрэглээний асуудал байгаад байна шүү дээ. Гэтэл энэ дээр Улсын бүртгэлийн хэлтсээс Д нэгж талбар дээр үл хөдлөх хөрөнгө байхгүй гэдэг ийм тодорхойлолтууд ирчихсэн. Шүүхэд шүүх бүрэлдэхүүн 2 ч удаа очоод газар дээр нь үзлэг хийгээд тэмдэглэл хийгээд хавтаст хэрэгт баримтжуулчихсан. Тэгэхээр энэ нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан захиргааны шийдвэр бодит нөхцөл байдалд нийцээгүй гэдэг энэ шаардлагыг үүсгэж энэ зарчмыг зөрчиж байна гэж үзэх ийм үндэслэлтэй. Газар ашиглахыг газар ашиглах эрхийг сэргээсэн гэдэг агуулгаар тушаалыг гаргасан байгаа.

 Нэхэмжлэгчийн зүгээс бол уг газрын өмнө олгосон баримт хэрэгт байхгүй гэж маргадаг. Энэ талаар дэлгэрүүлээд ярья. Өмнө нь 2019 оны 07 дугаар сараас эхэлсэн энэ нэхэмжлэлтэй энэ маргаан дээр гуравдагч этгээд болон хариуцагч нарын зүгээс юу гэж маргадаг байсан бэ гэхээр энэ газрыг чинь анх бид нар бүүр 2007 онд авсан юм гэж маргаж байсан. Тэр хариу тайлбарууд нь байгаа. Бид шүүхэд түүхчилсэн судалгааг он дараалал гарсан шийдвэрийн дугаар бүхнээр энэ хавтаст хэрэг дээр авагдсан бүх шийдвэрийг судлаад нэг бүрчлэн кадастрын зураглал, цэгийн тэмдэглэгээ, агаарын зураг, гүүглийн зургийг  гэж шүүхэд гаргаж өгсөн. 2007 оны анх авсан 5 га газар буюу 392 дугаартай гэрчилгээний хавсралт дээр манай 6 солбицол бүхий нэгж талууд байхгүй байна. Энэ дээр маргахгүй байх гэж бодож байна. 04 дүгээр сарын 10-ны 116 дугаар тушаал гэж бий. Энэ 392-ыг олгосон шийдвэр байж байгаа юм.

Үүний дараа 2008 оны 06 дугаар сарын 11-нд бас 678 эргээд 160 гэдэг ийм шийдвэрүүд бий. Энэ дээр 7,5 га газар болж өсгөсөн байдаг. Үүний кадастрын цэг, нэгж талбарыг нь бүхэлд нь шүүгээд үзэхэд  манай маргаан бүхий Д талбар энэ дотор бас байхгүй байгаа юм. Тэгэхээр энэ нөхцөл байдал үгүйсгэгдэж байна гэж ойлгож байгаа. Тэгээд бид нар нөгөө 2006 оноос хойш л энэ газар дээр чинь үйл ажиллагаа явуулсан шүү дээ гэж маргаад байгаа. Үүний дараа гэнэт 2014 оны 31 тоот гэрчилгээ гэдэг юм гараад ирдэг. Энэ 2014 оны 31 тоот гэрчилгээ сайдын ямар тушаалаар гарсан юм бэ гэдэг асуултыг 2019 оны 07 дугаар сараас эхлээд өнөөдрийг хүртэл бид  асуусаар л байгаа. Шүүхээс энийг гаргаж өгөөч гэдэг хүсэлтийг өгсөөр л байгаа. Шүүхээс энэний захиргааны актыг гаргаж өгөөч гэдэг шаардлагыг хариуцагч

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын газарт тавьсаар байгаад харамсалтай нь энэ талаар баримт шүүхэд ирэхгүй байгаа. Яагаад гаргаж өгөхгүй байгаа шалтгаанаа Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас итгэмжилсэн төлөөлөгч тайлбарлах ёстой байх. Энэ дээр нэг зүйлийг анхааруулж онцолж хэлэх зүйл байгаа. Түрүүн нэхэмжлэлийн шаардлага Г.Ц өмгөөлөгчийн ярианд дурдагдсанаар  яг энэ орц гарц чөлөөлөхтэй холбоотой гэнэт маргаан үүсээд манайхыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн ан шатны шүүх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн ан шатны шүүхэд дуудсан талаар баримтыг бид шүүхэд гаргаж өгсөн. Энэ нэхэмжлэлийн шаардлага дээр О.О гэдэг хүн  манай газрыг та нар хаагаад ашиглаад хотхон барьчихжээ. Орц гарц чөлөөлж өг гэдэг асуудал гэнэт яригдаж эхэлсэн.

Тэгвэл та нар энэ газар гэдгээ нотол гэдэг асуудлыг бид шүүхэд тавьсан. Харамсалтай нь тэр шүүхийн маргаанууд дээр энэ газрыг авсан гэдгээ нотолж чадаагүй. Нөгөө нэг хүний гарын эрхий хурууг таллаж ороод авчихсан фото зураг түүн дээр явдаг. Энэ нөхцөл байдлыг тодруулах зорилгоор бид нар Нийслэлийн.тусгай архивд байгаа тус хэргийн материалтай бүрэн танилцсан. Тэр хэрэг дотор 2014 оны 31 дүгээр гэрчилгээ маань байхгүй болчихсон байна лээ. Тэгээд бид хэд архиваас хүсэлт өгөөд материалууд гаргаж авсан. Харамсалтай нь тэр гэрчилгээ байхгүй учраас архив бид нарт гаргаж өгөөгүй. Энэ бас нэг ийм сонин үйл явдал болсон. Шүүхийн журмаар хувийн хэрэгт 2 удаа үзлэг хийсэн. Нэг удаагийн үзлэг хийхэд би өөрөө байлцсан.

Тэр үзлэг хийсэн баримт дээр тусдаа хавтаст хэрэг үүсгээд энэ хэргийн материалд орчихсон байгаа. Түүн дотор энэ 2014 оны 31 тоот гэрчилгээний яг нотлох баримтын шаардлага гасан хувь нэг ширхэг ч байхгүй. Дээрээс нь энэ гэрчилгээг олгох эрх зүйн үр дагавар бүхий захиргааны акт буюу шийдвэр бас байхгүй. Ийм байдалтай байгаад байгаа. Бид яагаад энэ нөхцөл байдлыг яриад, энийг шалгуулна гээд байгаа вэ гэхээр ан шатын шүүх энэ хэргийг ан шатын журмаар шийдвэрлэхдээ 2013 оны А/77 дугаар тушаалаар энэ газрыг олгожээ. Өөрөөр хэлбэл энэ 2014 оны 31 тоот гэрчилгээтэй нэгж талбар бүхий дугаартай газруудыг 2013 оны А/77 гэдэг шийдвэрээр олгожээ гээд ан шатын шүүхээс дүгнэчихсэн.

Энэ давж заалдах шатын шүүх дээр очоод энэ тушаал хавтаст хэрэгт байхгүй байна гэдэг үндэслэлээр шийдвэр хүчингүй болсон. Манай талаас  энэ А/77-г гаргаад өгөөч гээд нийт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 3 удаа хүсэлт гаргасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яам руу шүүхээс энэ тушаалыг нотлох баримтын шаардлага гуулж ирүүл гэж нийтдээ 4 удаа шаардсан, ирүүлдэггүй. Тэгээд энэнээс болоод л энэ шүүх хурал өдийг хүртэл хойшилж ирсэн. Тэгээд шаардсаар байгаад А/77-гоо авсан. Тэгсэн А/77 бол 2014 оны 31 дүгээр гэрчилгээг олгосон захиргааны акт биш байсан. Шал өөр утга агуулгатай акт байсан, хавтаст хэрэг дотор байгаа. Яагаад энэ асуудлыг яриад байна вэ гэхээр бид энэ 2006 оноос эхлээд энэ газартай харьцаад, 2011 оноос эхлээд энэ газар дээр хөрөнгө оруулалтууд хийгээд авах хүсэл зориг юмнуудаа 2017, 2018 онд илэрхийлээд яваад байгаа учраас нэгдүгээрт хөрөнгөө гаргачихсан бид нарын эрх ашиг сонирхол байна, хоёрдугаарт бид нар энэ газрыг авах хүсэл эрмэлзэл сонирхол байна. Тийм учраас цаг хугацааны хувьд энэ хэзээ яаж олгогдсон бэ гэдэг нь яг энэ маргааныг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой учраас энэ гэрчилгээг олгож байгаа цаг хугацааг ингэж нарийн гаргаж яриад байгаа юм. 2018 оны 03 дугаар сард Байгаль орчны сайдын 116 дугаар тушаалаар 2014 оны 31 гэдэг гэрчилгээний Б талбарыг хүчингүй болгосон ийм бас захиргааны акт байдаг. Би энийг дараах байдлаар үгүйсгэж тайлбарлаж байна. Яагаад гэвэл энэ өөрөө Иргэний хэргийн шүүх дээр маргаан үүсээд явж байсан. Явж байх хугацаанд гэнэт 2014 оны оны 31 гэдэг юм гараад ирсэн. 2014 оны 31-ээ нотлоо гэдэг ийм байдлаар талууд маргадаг.

Үүний дараа 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар Д талбарыг хүчингүй болгосон тушаал гараад ирчихсэн байдаг. Энэ нь логикийн хувьд зөрчилтэй. Яагаад логикийн хувьд зөрчилтэй вэ гэхээр анх өөрсдөө гэрчилгээ, мөн эрхгүй байтал Иргэний хэргийн шүүхэд дчихсан асуудал үүсдэг. Бүүр дараа буюу 2019 оны 05 дугаар сард энэ А/158 гарч ирээд байгаа юм. Гэтэл энэ дунд чинь 2014 оны 31 дээр болонгуут маргаан бүхий газар чинь В талбар байдаг байхгүй юу. Сүүлд Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас  шүүхийн журмаар яг энэний цэгүүдийг буулгаад агаарын зураг хийлгэсэн. Энэ дээрээс харангуут нөгөө бид нарын маргаад байдаг Д талбар чинь энэ 2014 оны гэрчилгээ дээр В талбар байдаг. Гэтэл В талбарыг тэр 2018 оны шийдвэрээр ч юм уу хүчингүй болгосон зүйл бас байдаггүй.

Тэгэхээр яагаад сэргээх агуулга, дахин олгох агуулга яваад байна вэ гэдэг дээр эргэлзээнүүд төрж байна. Богд уулын дар цаазат газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 109, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 194, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 09/1241 дүгээр албан бичгүүдээр маргаан бүхий Д нэгж талбар нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр мэдээллийн санд анх бүртгэгдсэн гэдэг ийм баримт хавтаст хэрэгт цугларсан байгаа. 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, өөрөөр хэлбэл Богд уулын хамгаалалтын захиргаа бид нарт сая дурдаад байсан 2019 оны 7, 8 сард бид нарт яг энэ Д нэгж талбар буюу нөгөө 4 эргэлтийн цэгтэй Д газрын асуудлаар бид нарт хариу бичиг өгөөд яваад байх үед энэ газар өөрөө нэгдсэн санд бүртгэгдээгүй байсан. Тэгэхээр яаж ч бодсон 2014 онд энийг олгосон байх үндэслэл тогтоогдохгүй байна. Яагаад нэгж талбарт оруулаагүй юм? Яагаад бүртгээгүй юм? 2019 оны 05 дугаар сард гэрчилгээ авчхаад яагаад бүртгүүлээгүй энэ асуудал бүүр 2020 онд гарч ирж бүртгэгдэж байгаа юм? Тэгээд энэ баримтуудаар энэ нэгж талбар бүртгэгдээгүй гэдэг нь шууд хариуцагч болон дар цаазат газрын хамгаалалтын захиргааны хэргийг өөрсдөө хүлээн зөвшөөрчихсөн.

Маргаан бүхий газрын талаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд О.О нар нь өмнө нь Иргэний шүүхийн журмаар маргаж байсан тухай түрүүн дурдсан. Энэ хэрэг дээр “Ж ” компаниас 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18/004 дугаартай албан бичгээр Богд уулын дар цаазат газрын хамгаалалтын захиргаанд даж байсан. 1 дүгээр хавтаст хэргийн 136 дугаар хуудас дээр байгаа. Үүний хариуг Богд уулын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 79 дүгээр албан бичгээр О.Огийн ашигладаг 2014 оны 31 тоот гэрчилгээтэй 5 га газрын 4 нэгж талбар нь мэдээллийн санд бүртгэлгүй, гэрээ байгуулаагүй, газрын төлбөр төлөөгүй байна гэдэг хариуг бүүр 2018 онд өгч байсан. Өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө бидэнд 2018 онд ийм хариуг  өгч байсан. Энийг нотлох баримтын шаардлага гуулж 1 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр хуудас дээр энэ баримтыг авхуулсан байгаа. Дараах үндэслэлээр энэ маргаан бүхий захиргааны акт нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7, 33.1, 36.1.1, Газрын тухай хуулийн 39.1.1-ийг буруу хэрэглэсэн, 39.1.3-ыг мөн буруу хэрэглэсэн. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ерөнхий дүгнэлтийг  зөрчсөн, нарийвчилсан үнэлгээ хийсэн эсэх нь тодорхойгүй. Тухайн газар нь дуусгавар болсон цуцлагдсан эсвэл анх олгогдсон талаар баримт хавтаст хэрэгт болон нотлох баримт дээр байхгүй. Энэ талаар би хариуцагч гуравдагч этгээдийн итгэмжилсэн төлөөлөгчтэй нүүр тулж уулзаад та хэдэд энэ 2014 оны 31 дүгээр гэрчилгээ эх хувиараа байгаа юу гэж асуусан байгаа гэж хариулж байсан. Тэгвэл байгаа бол заавал энэ хэргийг удаашруулаад байхгүй та хэд тэр эх гэрчилгээгээ гаргаад өгөөч гэдэг асуудлыг амаараа өөрт нь даж хэлж байсан. Газар ашиглах эрхийг сэргээх тухай зохицуулалт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан энэ зарчмыг зөрчсөн.

Мөн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-г зөрчсөн. 33.6 дээр усан гамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглодог. Усны тухай хуулийн 3.1.15 дээр усан гамжийн эх үүсвэр гэж юу вэ гэдгийг тодорхойлсон. Эх үүсвэр гэдэгт худаг ордог. Татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж ордог. Газрын тухай хуулийн 33.6-д хамаарч байна аа. Мөн Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3 дахь хэсэгт зам шугам сүлжээний газрыг нийтээр ашиглах тухай зохицуулалт байдаг. Энэ заалтуудыг Байгаль орчны сайдын 2019 оны А/158 дугаар тушаал материаллаг хуулийг шууд зөрчжээ.

Дээр нь Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль гэж байгаа. Тэгэхээр энэ хуулийн 16.3, 16.4, 16.7-д эдлэн газар болгон нэгж талбартай байна, нэгж талбар болгон дугаартай байна, нэгж талбар болгон эргэлтийн цэгтэй байна гээ заасан. Гэтэл энэ хуулийг А/158 дугаар тушаал зөрчсөн харагддаг. Эцэст нь дүгнэхэд энэ маргаан бүхий Д нэгж талбарыг А/158 дугаар тушаалаар шинээр олгосон гэх юм уу, дундуур нь хавчуулж олгосон гэх юм уу, ийм байдлаар гаргаж ирсэн байна гэж бид дүгнэж байгаа. Үүнтэй холбоотой нотлох баримтууд, хавтаст хэрэг дотор байгаа хуудас зэргийг маш тодорхой дурдсан. Хоёрдугаарт нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа хариуцагч бас өөрөө нотлох баримтаа гаргаж нэхэмжлэлийг үгүйсгэж маргах үүрэгтэй. Энэ хүрээндээ бидний маргаад байгаа энэ хэсгийн талаарх 2014 оны 31 дүгээр гэдэг юм уу, энийг хэрхэн яаж олгосон тухай баримтуудыг гаргаж өгөх үүрэг нь өөрсдөд нь бий. Дээрээс нь гуравдагч этгээдийн хувьд эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа бол энэ талаар баримт нотлох баримтыг гаргаж өгөх эрх нь нээлттэй байгаа учраас шүүх нотлох баримтын түвшинд хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гаж өгнө үү” гэв.

3.3. Нэхэмжлэгч “Э ” ХХК, “Б ” ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э ” ХХК-ийн хувьд Богд уулын дар цаазат газрын Зайсангийн аманд 300 мм голчтой ы шугамыг “Биг кастел” компанитай хамтран эзэмшдэг. Тус ы шугамууд нь 2008 оноос угсралтын ажил нь гүйцэтгэгдээд 2009 онд улсын комисс хүлээж авч албан ёсоор үйл ажиллагаанд орсон. Тус шугам нь “Сөүл рояалкаунти”, “Хунгийн хотхон”, “Рояал каунти”, “Лакшери зайсан виллаж” гэх мэт хотхоны айл өрх болон аж ахуй нэгжүүдийн ы э хүчийг гадаг ач холбогдол бүхий шугам юм.

Мөн тус байршилд “Б ” ХХК-ийн буюу нэхэмжлэгчийн хариуцдаг 250 мм голчтой “Г*******”, “Голден Будда” зэрэг хотхоныг аар гадаг шугам байдаг. Тус шугам нь 2009, 2010 онуудад угсралтын ажил хийгдэж, 2011 онд албан ёсоор улсын комисс хүлээж авч үйл ажиллагаанд орсон. Ийм хоёр шугам байдаг. Нэхэмжлэгч нарыг хувьд албан ёсны тусгай зөвшөөрлийн үндсэн дээр тус ы шугамуудын ашиглалт, эзэмшил, арчилгаа зэрэг асуудлыг бие даан хариуцдаг компаниуд байгаа юм. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 тушаалаар манай компаниудын эзэмшиж ашиглах, засвар үйлчилгээ хариуцдаг шугам сүлжээ бүхий газрыг оролцуулан газар ашиглах эрх олгосон.

Бидний өөрсдийн шугам сүлжээ бүхий талбайд газар ашиглах эрх олгосноороо шугам сүлжээний аюулгүй байдал, үйл ажиллагаа хэвийн явагдах боломжийг хаасан. Мөн цаашлаад нөхөн төлбөр шаардах гэх мэт эрсдэл үүсэж байгаа гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хоёрдугаарт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд иргэн О.Од 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр маргаан бүхий акт, газар ашиглах эрхийг олгохдоо шинээр газар эзэмших эрх олгоод байгаа юм уу, аль эсвэл сэргээн газар ашиглуулаад байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Өөрөөр хэлэх юм бол сэргээж байна гэж үзэх юм бол тухайн Д талбай нь өмнө нь ямар эрх зүйн актаар яаж олгогдсон бэ, ямар тушаалаар олгогдсон газар байсан бэ гэдэг тодорхой бус.

Шинээр олгогдсон гэж үзэж байгаа бол шинээр газар олгогдоход баримтлах ёстой журам, дүрмийг дагаж мөрдсөн баримт нь хэрэгт авагдаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Захиргааны хэрэг үүсгэснээс хойш буюу манай хэрэг 2022 оны 02 дугаар сарын 25-нд үүссэнээс жил гарангын хугацаанд нотлох баримтыг галттай бүрдүүлж цуглуулсан гэж үзэж байна. Тухайлбал Байгаль орчин аялал жуулчлалын яамны архивд үзлэг хийн Үндэсний төв архив гэх мэтчилэн байгууллагуудаас шаардлагатай бичиг баримтыг цуглуулж байсан. Гэсэн боловч 2019 оны маргаан бүхий акттай холбоотой тухайн маргаан бүхий актыг гаргах болсон үндэслэлийг тодорхойлсон нотлох баримтууд хэрэгт огт ирээгүй, авагдаагүй байгаа гэдгийг дурдах нь зүйтэй.

Тухайлбал яг маргаан бүхий акт дээр авагдсан барилга байгууламж нь хаана байгаа юм, ямар архитектур төлөвлөлтийн даалгавар эскиз зургийг баримталж энэ тушаалыг олгосон юм бэ гэдэг нь огт тодорхойгүй байдаг. Ийм учраас энэ акт нь хуульд заасан шаардлагыг гаагүй, хуульд заасан шаардлагад нийцээгүй үндэслэлгүй акт байна гэж үзэж байна. Гуравдугаарт нь дээр дурдсанчлан нэхэмжлэгч нарын 250 болон 300 мм голчтой ы болон цэвэр усны шугамууд нь 2009, 2011 онуудаас эхлэн үйл ажиллагаанд нэвтэрч улсын комиссоос хүлээж авсан. Үүнээс бараг 10 жилийн дараа ингээд газар олгож байхдаа нэхэмжлэгч компаниудад огт мэдэгдэх, сонсох ажиллагааг хийж байгаагүй. Ямар нэгэн ы шугам явж байгаа шүү гэдэг талаар мэдэгдэж байгаагүй.

Гуравдагч этгээд ч мэдэгдээгүй, нэхэмжлэгч нарт ч мэдэгдээгүй. Ийм үйл баримт байна. Эдгээр үйл баримтуудаас үзэх юм бол хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох заалтууд буюу шийдвэр гаргахдаа нотлох баримтыг цуглуулах, оролцогчийг сонсох, нөхцөл байдлыг тогтоох зэрэг шаардлагыг гаагүй байна гэж үзэж байна. Мөн Тусгай хамгаалалттай бүс нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, 2001 онд батлагдаж байсан Тусгай хамгаалалттай бүс нутагт газар ашиглуулах түр журмыг бүхэлд нь зөрчиж газар олгосон байна гэж үзэж байна. Мөн дурдсанчлан Э хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар э хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийг бүхэлд нь зөрчиж газар олгосон нөхцөл байдал тогтоож байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

3.4. Нэхэмжлэгч “Э ” ХХК, “Б ” ХХК нарын өмгөөлөгч Г.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э хүчний тухай хууль дээр шугам сүлжээ гэдгийг тодорхойлсон байгаа. Үүн дээр ы болон цэвэр усны татан зайлуулах хоолой ордог. Мөн Э хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлд тухайн шугам сүлжээг хамгаалах талаар хуулийн зохицуулалтыг хийж өгсний дагуу Засгийн газраас баталдаг э хүчний дүрэм бүхэлдээ шугамыг хэрхэн хамгаалах талаар заасан байгаа. Ингэж заахдаа 500 хүртэл мм голчтой ы шугамын хамгаалалтын зурвас хааш хаашаа 5 м буюу нийтдээ 10 м дотор хамгаалалтын зурвас байна. Энэ зурвас дотор барилга байгууламж барихгүй байх, хүн амьдрах сууцны үйл ажиллагаа явуулахгүй байхыг заасан байдаг. Ингээд маргаан бүхий захиргааны актыг харахад тухайн акт дээр иргэн О.Од тухайн газар дээр барилга байгууламж байгаагүй.

 Үүнийг нь ашиглах боломжийг сэргээн олгож байна гэсэн өгүүлбэртэй байгаа юм. Үүний дагуу бид хамгийн анх нэхэмжлэл гаргасан. Тухайн э хүчний шугам бүхий газар барилга байгууламж барих нэгдүгээрт боломжгүй. Хоёрдугаарт бодит байдал дээр энэ газар дээр очоод харахаар барилга байгууламж нь байдаггүй. Нэгэнт баригдсан барилгыг ашиглая гэдэг утгаар олгогдсон байгаа. Гэтэл тэр барилга байгууламж нь байхгүй. Гуравдугаарт хамгаалалтын зурвасын 10 м, газар дээр үзлэг хийсэн баримтаас харахад тухайн газар бүхэлдээ хамгаалалтын зурвастай давхацдаг. Тусгайлан олгосон 2 этгээдийн газар давхацдаг. Э хүчний тухай хуульд заасан, Э хүчний хамгаалах дүрэмд заасан 5, 5 метрийн хамгаалалтын зурвастай давхацсан.

Э хүчний тухай хуулийн 33.1 дүгээр зүйл. Дулааны э хүчийг хэрэглэх дүрэм, Э хүчийг хамгаалах дүрэмд заасан. Дүрсийн 2.1-т байдаг байхаа. 500 мм хүртэл ы голчтой шугам хааш хаашаа 5 м байна гээд байдаг. Энэ хамгаалалтын зурвастай тухайн газар нь бүхэлдээ давхацсан. Тухайн газрыг хамгаалалтын шугамаас гадуур барилга барих гэхээр газар үлдэхгүй. 1200 м.кв дотор илүү газар үлдэхгүй. Энэ байдлаар хууль зөрчсөн байна. Манай эрх ашиг яаж зөрчигдсөн бэ гэхээр энэ газар дээгүүр үндсэндээ 2 шугам дайрч өнгөрч байна. Босоо явж байгаа нэг шугам нь “Э ” компанийн хойшоо “Сөүл Рояалкаунти”, “Хунгийн хотхон” гэдэг байгууламжуудыг ы э хүчээр гадаг, цэвэр усаар гадаг шугам сүлжээнүүд явж байгаа юм. Хөндлөн огтолж байгаа нь “Б ” буюу “Г*******” гэдэг байгуулам мөн сүүлд баригдсан “Голден Будда” гэдэг байгууламжийг ы э хүчээр гадаг ы шугам явж байгаа юм.

 Өөрөөр хэлбэл тухайн газар дээр ы э хүч байна, цэвэр усны шугам бас байна гэсэн үг. Хот суурины усан гамж, ариутгах татуургын тухай хууль дээр 17.6 дугаар зүйл дээр төвлөрсөн ус гамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно гэсэн заалт байдаг. Өөрөөр хэлбэл Э хүчний тухай хууль болон Ариутгах татуургын тухай хуулийн дагуу энэ маань хамгаалагдсан зурвас байна. Хуулиар хамгаалагдсан үйл ажиллагаа явуулж давхцаж болохгүй газар байна.

Ингээд энэ хоёр шугамын ашиглалтын бүрэн бүтэн байдлыг зурвастай хариуцдаг байгууллага маань “Б ” болон “Э ” гэдэг компаниуд байгаа юм. “Э ” гэдэг компани нь тухайн шугамыг өмчлөгч байгаа юм. Тухайн шугамыг “М*******” гэдэг компани 2009 онд барьж байгуулсан. 2008 онд техник нөхцөлийг нь авсан байдаг. Ингээд барилга байгууламжаа ашиглалтад оруулаад тухайн компани татан буугдахдаа “Х*******” гэдэг компанид өгсөн. “Х*******”-ээс “Э ” гэдэг компанид өмчлөлөөрөө шилжиж орж ирсэн. Ингээд “Э ” бол тухайн ы болон цэвэр усны шугамын өмчлөгч. “Б ” бол эзэмшиж, хариуцаж байгаа. Өмчлөгч нь бол “Ж ” компани байгаа. Энэ утгаараа тухайн шугам дээр өмчийн асуудал яригдана. “Б ”-ны зүгээс тухайн шугам дээрээ засвар үйлчилгээ хийх гээд хуваарь гаргасан. Хуваарь гаргахдаа энэ оны 05 дугаар сард хийхээр гаргасан.

Маргаан бүхий байгаа учир засвараа хийгээгүй байна. Дулааны шугамд засвар үйлчилгээ хийх гэхээр бид нар мэднэ. Дулааны улирал болонгуут энэ тэнд газар ухаад хүчдэл хийгээд цоорсон шугамуудыг засаад явдаг. Энэ шугам дээр ямар нэгэн барилга байгууламж, объект байх тохиолдолд энэ үйл ажиллагааг хийхэд хүндрэл гарна. Хэрэвзээ манайх шугам тавихдаа тухайн газар өөр айлын газар гэж мэдсэн бол энэ айлын газрыг ашиглах боломжтойгоор тойруулаад татах байсан. Тухайн үед нийтийн эзэмшлийн газар яг Зайсан толгойн бэлээр жалга дагасан газраар шугамаа тавьсан.

Шугамыг хүлээж авч байгаа комиссын актуудыг өгсөн. Барилгыг ашиглалтад оруулах комиссын актууд “М*******” компанийн болон “Ж ”-ын архиваас аваад өгсөн. Тэр дотор кадастрын алба, ы алба орж ирж байгаа. Ингэхдээ тухайн газар нь хэн нэгэн этгээдийн эзэмшлийг дайрч өнгөрсөн байна. Үүнтэй очоод зохицоод ир гэсэн ямар нэгэн акт, санал тэнд байхгүй. Тухайн үед шугам барьж байхад тэр газар эзэнгүй байсан. Ингээд 2009 онд “Хунгийн хотхон”, “Сөүл Рояалкаунти” шугамаа татаад 2010 онд техникийн нөхцөл аваад 2011, 2013 онд “Г*******” шугамаа татсан байгаа юм. Хэрэв тэр газар О.О гуайнх байсан бол тойруулаад барих байсан. Эсрэгээрээ бодъё. Одоо энэ хэрэгт байгаа баримтуудыг харахаар 2014 онд анх олгогдсон гээд байдаг. Тухайн шугамуудын тавигдсан баригдсан бол 2014 оноос өмнө байгаа гэдгийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хэрвээ манай газар дээр, нэгэнт шугам сүлжээ баригдсан газар дээр газар олгож байгаа бол биднээс ирж асуух ёстой. Энд өмчийн эрхийн асуудал яригдаж байна. Хамгаалалтын зурвасын асуудал яригдаж байна. Тийм болохоор сонсох ажиллагааг хийх ёстой.

Нэг бол барилгаа энэ шугам сүлжээтэй тохируулаад яаж барих гээд байгаа юм. Дээгүүр нь агаар дээр барих гээд байгаа юм уу, эсвэл манай шугам сүлжээг шилжүүлж зайлуулахтай холбоотой зардлыг яаж шийдэх гэх мэтчилэн асуудлууд хөндөгдөнө шүү дээ. Гэтэл ийм ажиллагаа огт болоогүй. Эд хөрөнгийн өмчийн хувьд, өөрөөр хэлбэл хамгаалалтын хувьд барилгын шугамыг зайлуулахтай холбоотой зардлын бүх байдлаараа манай нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөж байгаа юм. Эрх ашгийг хөндсөн гэдэг нь тодорхой байна. Мөн Э хүчний тухай хууль болон Ариутгах татуургын тухай хууль, Э хүчний дүрмийг зөрчсөн байна.

Хэдийгээр газар давхцаж болохгүй гэсэн байгаа боловч захирамжаар нэхэмжлэгчид газар олгогдоогүй байгаа боловч хуульд заасан хамгаалалтын зурвас гэдэг газартай давхцаж байна. Мөн нэхэмжлэгч нарын эд хөрөнгө дээр давхардаж байна. Энэ эд хөрөнгө маань үл хөдлөх эд хөрөнгө байгаа юм. Тиймээс хууль зөрчиж олгогдсон, хуулийн дагуу сонсох ажиллагаа хийгдээгүй, нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт учраас маргаан бүхий захиргааны актын Д талбарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Мөн нэмэлтээр хэлэхэд энэ захирамж өөрөө шинээр олгосон юм шиг харагдаад байна. Хэрвээ сэргээж олгосон бол 2014 он гээд заадаг. 2014 онд олгогдсон 31 тоот гэрчилгээ байгаад байдаг. Их сонин.

Манай хэрэг дээр би хүсэлт гаргаад очоод архивд үзлэг хийсэн. Гэрчилгээ нь байгаагүй. Захирамж нь ч байгаагүй. Хайгаад олдоогүй. Гэтэл сүүлд хуулбар гарж ирээд байна. Хариуцагчаас бас асуумаар байгаа юм. Яагаад шүүгч очоод үзлэг хийгээд талууд хараад байж байхад байхгүй байсан зүйл гараад ирэв ээ? Харин "Ж "-ын нэхэмжлэлтэй урьдын хэрэг дээрээс харахаар орц гарцын асуудлаар маргаж байсан байдаг юм байна. Тэр хэрэг дээр нь 2014 оны 31 гэсэн гэрчилгээ байсан. Тэр гэрчилгээний зургийг дараад "Ж " компанийн хүсэлтдээ хавсаргаад Байгаль орчны сайдын ийм гэрчилгээ байгаад байх юм, энэ ямар учиртай юм бэ гэж асуусан хүсэлт дотор анх тэр захирамж орж ирсэн харагдаад байгаа юм.

Хавтаст хэрэгт гар орсон зураг байгаа. Түүн дээрээ хуулбар хувийг нь дараад явуулсан. Шүүхээс удаа дараа 2014 оны 31-ийг шаардсан боловч ирээгүй. Үзлэгээр байхгүй хэр нь энд гараад ирдэг. Гэхдээ энэ гэрчилгээ маань сайдын тушаалтай байж хүчинтэй. Тушаал байхгүй тухай Богд уулын захиргаа тодорхойлоод албан бичиг явуулсан байдаг. Энэ О.Огийн газруудыг шалгаж үзлээ, 2014 оны 31 гэдэг гэрчилгээ нь тушаалаар олгогдоогүй байна гэдэг. Ингээд тушаалгүй юм яагаад олгогдчихов гэхээр 2014 оны гэрчилгээ хүчингүй юм байна гэж үзэж байгаа юм.

Тийм бол 2019 онд сая шинээр олгосон болж таараад байгаа юм. Түүнээс өмнө 200ш, 2008 он гээд кадастр шүүгээд үзэхээр байхгүй. Сэргээн олгосон гэдэг агуулгаар хууль зөрчөөд шинээр олгосон. Шинээр олгож байгаа бол төсөл шаардана. Төсөл байхгүй. Очоод архивыг нь шалгахаар төсөл гээд нэг хуудас юм канондоод тавьсан, цаана байгаа задаргаа нь байхгүй. Эсвэл хоёр давхар олон байшин яваад байдаг. Гэтэл маргаан бүхий газар дээр энэ субъект байхгүй. Мөн Газрын тухай хууль дээр нэгж талбар болгон өөр өөрийн дугаартай. Өөр өөр хөрштэй, өөр өөрийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй. Гэтэл энэ маргаан бүхий захиргааны акт бүхэлдээ 5 хэсэг газрыг олгоод байгаа юм. Гэхдээ нэгж талбар бүр нь дугааргүй, тусдаа байгаль орчны үнэлгээгүй. Тусдаа хөршүүдээс нь сонсох ажиллагаа аваагүй. Тэгэхээр олон төрлийн хууль тогтоомж зөрчиж олгогдсон шийдвэр байна. Тийм учир нэхэмжлэлийг гаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

3.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 тушаалаар О.Од газрыг сэргээж олгохдоо түүний урьд ашиглаж байсан газруудыг сэргээж олгосон. Тухайн маргаан бүхий О.Огийн газар ашиглах гэрчилгээний хавсралтын Д хэсэгт байгаа 1272.58 квадрат метр газар нь өмнө нь ашиглаж байгаад Байгаль орчин, жуулчлалын сайдын тушаалаар цуцалж, А/158 тоот тушаалаар дахин сэргээж өгсөн. Үүнээс гадна нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн газраа газрын гэрчилгээний хавсралтад заасан координатаас илүү гаргаж хашаа барьж, худаг барьсан үйлдэл нь өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэж байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй бус байна.

Иймд тухайн газрыг сэргээн олгохдоо бусад эзэмшигч нарын газартай давхцалтай эсэхийг газрын бүртгэлийн мэдээллийн сан болон Богд уулын дар цаазат газрын хамгаалалтын захиргааны хариуг үндэслэн ямар нэгэн давхцалгүйгээр олгосон. Нэхэмжлэгчийн өөрийн хийсэн буруутай үйлдэл.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35:1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт заасан журмыг баримтлан газар ашиглах тухай хүсэлтээ хамгаалалтын захиргаа буюу хамгаалалтын захиргаа байгуулаагүй тусгай хамгаалалттай газар нутагт сум, дүүргийн Засаг даргад гаргана... гэж мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1- т “Төрийн захиргааны төв байгууллага нь дар цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана." гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар Иргэн О.Од Богд уулын дар цаазат газрын Зайсангийн аманд газар ашиглах эрх олгосон байна.

Дээрх хуулийн дагуу ашиглах эрх авсан иргэний газартай бусад аж ахуйн нэгж байгууллагын газар давхцалгүй ба нэхэмжлэгчийн газар ашиглах эрхтэй давхцалгүй ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52 5-д энэ хуулийн 52.2.4-т заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дараахь зүйл хамаарна... " гэж 52.5.1-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн гэж заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 158 тушаалаар О.Од 2,041 га газар ашиглах эрх олгосон. Энэ нь газар ашиглах эрх олгохдоо ямар нэгэн байдлаар бусдын газар ашиглах эрхтэй давхцалтай зүйл байгаагүй. Мөн дээрээс нь энэ газар ашиглах эрхийг цуцлах эсвэл газар ашиглахаар олгосон шийдвэрийг хүчингүй болгоход ямар нэгэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Газрын тухай хууль, Усны тухай хуулийг зөрчсөн байхыг шаарддаг.

Гэтэл яг энэ бодит байдал дээр Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийг, Газрын тухай хуулийг, Усны тухай хуулийг зөрчсөний улмаас газар ашиглах эрхийг цуцлах дуусгавар болгох ямар нэгэн үндэслэл тогтоогдохгүй байгаа. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ы шугам сүлжээ, худаг байгаа нь газар ашиглах эрхийг олгохгүй байх, зөвшөөрөлгүйгээр ы шугам барьчихсан байгаа асуудал дээр газар ашиглах эрхийг гуравдагч этгээдэд газар ашиглалт олгосныг хүчингүй болгох зохицуулалт болохгүй байгаа.

2019 оны тушаал нь Богд уулын хамгаалалтын захиргааны саналын дагуу олгогдож байгаа. Ингэж санал олгогдохдоо “Ж ” ХХК-аас он цаг өдрийн хувьд түрүүлж олгогдсон байдаг. 2019 оны 01 дүгээр сарын Богд уулын хамгаалалтын захиргааны саналтай. Гэтэл “Ж ” ХХК-ийн хувьд шийдвэр гарсны дараа буюу 2019 оны 08 дугаар сард олгогдсон. Одоо бол Зөвшөөрлийн тухай хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор төсөл сонгон шалгаруулалт хэлбэрээр олгогдож байгаа. Өмнөх хуулийн зохицуулалтаар түрүүлж газар ашиглах эрх хүссэн этгээдэд яам олгоод явдаг байсан. Энэ зарчмын дагуу олгогдсон нь хууль зөрчөөгүй гэж дүгнэж байна. Газар ашиглах эрх шинээр олгож байгаа асуудал нь өөрөө Усны тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан ямар нэгэн хориглолт хязгаарлалтыг зөрчөөгүй учраас А/158 дугаар тушаалын Д талбайд холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

3.7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Гуравдагч этгээд О.О нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А-158 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богд уулын дар цаазат газрын тусгай хамгаалалтай газарт 2.041 га газрыг эзэмшдэг. Уг газраа Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Богд уулын дар цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүсэлтээ гаргаж, холбогдох гэрээг байгуулан, газрын төлбөрөө цаг хугацаанд нь төлж, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэн зохих ёсны дагуу эзэмшдэг билээ.

Гэтэл "Ж *******" ХХК-иас О.Огийн газрыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байгааг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. "Ж *******" ХХК нь анх БОАЖС-ын 2007 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 287 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 2.0 га газрыг 5 жилийн хугацаагаар аялал жуулчлалын зориулалтаар авсан байна. Уг газар нь аялал жуулчлалын зориулалтаар бус түр буудаллах отоглох зориулалтаар олгох ёстой бус нутаг гэтэл сайд хууль зөрчин уг тусгай хамгаалалттай газрын бүс нутагт аялал жуулчлалын зориулалтаар газар олгосон.

Үүгээр ч барахгүй "Ж *******" ХХК нь анх 2007 онд 5 жилийн хугацаатай авсан газрын хугацаа дуусаж газар ашиглах хугацаа сунгуулах хүсэлт өгөөгүй буюу Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. "Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргана..." гэж заасны зөрчиж хүсэлтээ гаргаагүй тул Богд уулын дар цаазат газрын хамгаалалтын захиргааны 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 114 албан бичгээр газар нь дуусгавар болгосон ба газрыг энэ үндэслэлээр газар ашиглах эрхийн хугацаа дуусаж даруй 2 жил өнгөрсний дараа л газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Гэтэл сайд газрыг хууль зөрчсөн хэмээн үзэж цуцалсан атлаа мөн л хууль зөрчиж "Ж *******" ХХК-ийн газар ашиглах эрхийн хугацааг сунгаж дахин хүчингүй болгон дахин олгох гэх зэргээр хууль зорчсон шийдвэр гаргаж байсан байна.

Ж *******" ХХК нь дээрх 2.0 га газартаа аялал жуулчлалын зориулалтаар бус хууль зөрчин орон сууцны зориулалттай барилга барьсан байдаг. Мөн барилга угсралтын ажил эхлэхдээ батлагдсан ерөнхий төлөвлөгөө, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, дэд бүтцийн хологдох зөвшөөрлийг яамаар хянуулаагүй гуравласан гэрээ байгуулаагүй зэрэг нь газраа

хууль бусаар олж аваад зогсохгүй хууль бусаар ашиглаж байсан болохыг нотолж байгаа хэрэг юм. Гэвч уг газар нь нэхэмжлэгчийн маргаж байгаа худаг нь байддаггүй билээ. «Ж *******" ХХК нь шуухад нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлээ "..... манай компани Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 2.0 га газрыг ашигладаг уг газраа барилга барьсан..." гэж бичсэн нь шүүхийн зориудаар төөрөгдөлд оруулах гэсэн санаа байна.

Учир нь маргаан бүхий газар нь анхнаасаа О.Огийн нэр дээр байсан. Нэхэмжлэгчийн маргаж байгаа худаг нь манай газар дээр байрладаг бөгөөд Ж ******* ХХК нь газар ашиглах эзэмших ямар ч зөвшөөрөлгүй хэрнээ Гуравдагч этгээдийн газар дээр дур мэдэн зөвшөөрөлгүй худаг барьж бүр Хашаалсан байдаг. Мөн уг газрыг "Ж *******" ХХК нь авто зогсоолоор ашиглаж төлбөр хураамж авч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж ирлээ.

О.О хууль журмын дагуу авсан уг газраа нэхэмжлэгч компанийн энэ мэт үйлдлээс болж ашиглаж чадахгүй газрын төлбөрийг төлж, харин "Ж " ХХК О.Огийн газрыг ашиглан ашиг хонжоо олсоор ирсэн. Газраа хуульд заасан болзол журмын дагуу ашиглая гэхээр "Ж *******" ХХК нь газар чөлөөлж өгөхгүй маргаан үүсгэж өнөөдрийг хүртэл шүүхээр явж цаг хугацаа хожин О.Огийн газрыг үнэ төлбөргүй ашигласаар ирлээ. Энэ хууль бус байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.  

3.8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын хувьд А/158 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна гэж ойлголоо. Энэ хүрээнд хамгийн түрүүнд яригддаг зүйл нь нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдөөд байна вэ? Гэтэл нөхцөл байдал дээр олон нотлох баримт судаллаа. Нэхэмжлэгч талын хууль ёсны ийм эрх ашиг зөрчигдөөд байна гэсэн зүйл яригдахгүй байна. Газрын эрх нь хүчингүй болсон, газар нь давхцалгүй, худаг нь өөрөө хууль бус хүний газар дээр баригдсан. Гэтэл энд ямар эрх зөрчигдөөд байна вэ? Газрын тухай хуульд газар эзэмших эрхийг олгохдоо бусад этгээдийн эзэмшлийн газартай давхцуулахгүй гэсэн заалт байдаг болохоос бусад этгээдийн хууль бусаар барьсан нийтийн эзэмшлийн талбайд барьсан хөрөнгөтэй давхцуулахгүй гэсэн заалт байхгүй.

 Зардал мөнгө их гарсан гэж яриад байна. Манайх түүнийг өгөхөөс татгалзахгүй. Иргэний шүүхээр нэхэмжлээд манайх өгөхөд татгалзах зүйл байхгүй. Худгийг ч гэсэн тодорхой хувийг гаргаад ашиглаад явах боломжтой. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй байна гэж яриад байна. Сонсох ажиллагаа нь эрх ашиг нь ноцтой зөрчигдсөн, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хийгддэг ажиллагаа юм. Түүнээс хууль бусаар хүний газар худаг барьсан хүмүүст сонсох ажиллагаа хийгээд байх шаардлага байхгүй. Элэгдэл хорогдолд орсон газар учраас давуу эрхтэй эзэмших эрхтэй гэж тайлбарлаж байна. Энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй. Хавтаст хэрэгт байгаа дүгнэлт нь шал өөр дүгнэлт юм. Нийтийн эзэмшлийн талбай хэн ч ашигладаггүй байсан гэснээ элэгдэл хорогдолд орсон байсан гэж яриад байгаа нь ерөөсөө авцалдаагүй. Нэхэмжлэгч талаас эрх ашиг нь яаж зөрчигдөөд, ямар эрх нь сэргэх нь тодорхойгүй байгаа болохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

3.9. Тус захиргааны хэрэгт сонгогдсон иргэдийн төлөөлөгч Г.Х*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нараас түүнийг оролцуулах тухай хүсэлт гаргаагүй тул иргэдийн төлөөлөгчийг эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Дөрөв: Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлт болон маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

4.2.Энэхүү хэрэг маргааны үйл баримт нь газар эзэмших эрх олгосон шийдвэртэй  холбоотой байх бөгөөд нэхэмжлэгч нарын  “...маргаан бүхий газар дээр манай худаг байрлаж байгаа тул эрх, хууль ёсны ашиг зөрчигдөж байна...” маргаж буй үндэслэлийг  шүүхээс Э хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасан “Тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргаан гэж үзэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан “...гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй...” хэмээн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйд нийцэхгүй.

4.3.Мөн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 128/ШЗ2022/5723 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 221/ШТ202/0624 дүгээр тогтоолоор уг захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, өмгөөлөгч Ц.О нарын  шүүх хэлэлцүүлэг эхлэхээс өмнө гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

4.4.  Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг гах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дар цаазат газар гэнэ” гээд дар цаазат газарт зөвхөн энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д  “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” үйл ажиллагаа явуулж болно.

4.5.Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих”,...11-д “хууль тогтоомж болон хамгаалалтын горимоор хориглосон байгаль орчинд сөрөг нөлөөлөх бусад үйл ажиллагаа явуулах” -ыг хориглоно гэжээ.

4.6.Гэтэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Газар ашиглах эрхийг сэргээж, эрх олгох тухай А/158 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх заалтыг үндэслэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын дар цаазат газрын Зайсангийн амны хязгаарлалтын бүсэд иргэн О.Огийн дуусгавар болсон газрын Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан үл хөдлөх эд хөрөнгө бүхий 2,041 га газрын ашиглах эрхийг сэргээж, аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах эрх олгож.

4.7.Уг тушаалаар олгосон 2,041 га газар дотор Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдсан үл хөдлөх эд хөрөнгө байдаггүй  1272,58 м.кв газрыг багтаан ашиглуулахаар шийдвэрлэж, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах 0171216 тоот гэрчилгээний хавсралтын Д хэсэгт уг 1272,58  м.кв газрыг тэмдэглэсэн байна.

4.8.Энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц “...Шинээр олгож байгаа гэж ойлгож болно...”, 2014 оны “Б” талбайг цуцалсан. Бусад газар нь цуцлагдсан зүйл байхгүй. Тушаалгүй газраа тушаалтай болгож авсан гэж үзэж болно...” хэмээх бодит байдалд нийцэмгүй эргэлзээтэй тайлбарыг өгсөн.

4.9.Гэтэл бодит байдал дээр хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар иргэн О.Од газар ашиглах эрх сэргээн олгохдоо усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс, ус гамжийн эх үүсвэрийн бүс хамаарах худаг[6], нэхэмжлэгч “Э ” ХХК, “Б ” ХХК-иудын 250 болон 300 мм голчтой ы болон цэвэр усны шугамууд байрлаж[7] буй инженерийн шугам сүлжээ бүхий газарт давхардуулж газар ашиглах эрх олгохдоо Э хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг гах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг харгалзан үзсэн болон хариуцагчаас иргэн О.Од ашиглуулахаар зөвшөөрсөн байршил нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргаж буй байршил мөн эсэх нь тодорхойгүй.

4.10.Шүүхээс энэ талаар хариуцагчаас холбогдох баримтыг шаардаж[8], эрх бүхий байгууллагаас[9] дүгнэлт гаргуулсан хэдий ч дээрх эргэлзээтэй нөхцөл байдлыг тодруулж чадаагүй.

4.11.Түүнчлэн Тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дар цаазат газрын хязгаарлалтын бүс...газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр энэ хуулийн 27 дугаар зүйлийн 12-т заасан зөвшөөрлийн үндсэн дээр гэрээгээр ашиглуулж болно” гэж заасны дагуу хариуцагч Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын гаргасан тушаал шийдвэрийн үндсэн дээр иргэн, хуулийн этгээд газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгогдох ёстой. 

4.12.Гэвч хариуцагчаас маргаан бүхий актаараа иргэн О.Од давуу байдал олгож, өмнө бусдын  иргэний үнэмлэх, бодит үнэнд нийцээгүй хүсэлтийг[10] ашиглан тушаалгүй олгосон газар ашиглах эрх[11] үүсгэн байж болзошгүй газрыг дахин шинэ акт гаргах байдлаар албажуулж байгаа нь өөрөө Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д заасны дагуу Газар ашиглах хүсэлт болон хэрэгжүүлэх төслийг  Богд уулын дар цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргах, уг хүсэлт болон хэрэгжүүлэх төслийг Хамгаалалтын захиргаа хянан үзээд, тухайн газар нутгийн менежментийн төлөвлөгөөнд нийцэж байгаа бол тэдгээрийг Хамгаалалтын захиргаа болон Дүүргийн Засаг даргын саналын хамт Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт хүргүүлэх, улмаар  “Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ” болон нарийвчилсан үнэлгээ”-г хийлгүүлэх, түүнд тулгуурлан хариуцагчаас Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль 36 дугаар зүйлийн 1-д заасан шийдвэрийг гаргахаар засан хуулийн шаардлагад нийцэхгүй.

4.13.Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Төрөөс газрын талаар дараахь зарчмыг баримтална”, 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.3-д “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг гах”, 4.1.5-д “хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх” гэж заасныг харгалзах үзээгүй байна.

4.14.Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан процессын улмаас хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалын холбогдох хэсэгт үүссэн хууль зүйн болон нэхэмжлэгч “Э ” ХХК -ийн хариуцсан “Сөүл Рояалкаунти”, “Хунгийн хотхон”,  “Б ” ХХК-ийн хариуцсан “Г*******”, “Голден Будда” хотхоны оршин суугчдын ус, аар найдвартай гагдах буюу нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй[12] үр дагаврыг шийдвэрлэх шаардлагатай байх тул маргаан бүхий актын холбогдох хэсгийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

4.15.Ийнхүү нэмж тодруулах зүйл нь хуулиар хариуцагч Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т “Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол,...тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг гана...” заасан эрх хэмжээний хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримталж, өөрийн тэргүүлж буй яамны эрхэм зорилгодоо нийцүүлэн шийдвэрлэхээр байх тул шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна гэж дүгнэлээ.

4.16.Эцэст нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэж заасан тул хариуцагчид шүүхээс тогтоосон 3 хүртэл сарын хугацаанд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэж, захиргааны шинэ акт гаргаагүй бол “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар олгогдсон газраас “Д” талбарт холбогдох солбицлын цэг бүхий хэсэг[13] хүчингүй болохыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д тус тус заасныг баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар олгогдсон газраас “Д” талбарт холбогдох хэсгийн биелэлтийг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/158 дугаар тушаалаар олгогдсон газраас “Д” талбарт холбогдох хэсгийг хүчингүйд тооцсугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

                          

                      

                     

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Л.БАТБААТАР

                                              ШҮҮГЧ                                 С.ГАНБАТ

                                              ШҮҮГЧ                          Г.УРАНГУА

 

 

 

 

 

[1] 1 хавтас хэргийн  94 хуудас

[2] 1 хавтас хэргийн  97 хуудас

[3] 2 хавтас хэргийн  37 хуудас, 4 хавтас  хэргийн  157-158 хуудас

[4] 2 хавтас хэргийн  48  хуудас

[5]  4 хавтас хэргийн 122-124 хуудас

[6] 2 хавтас хэргийн 37-49, 126-127, 3 хавтас хэргийн 179-191 хуудас

[7] 3 хавтас хэргийн 80-81, 141-142, 4 хавтас хэргийн 117-126, 142-173, 240-241,  5 Хавтас хэргийн 127-128, 6 хавтас хэргийн 14-15, 39-40 хуудас  

[8] 3 хавтас хэргийн 214-216 хуудас

[9] 1 Хавтас хэргийн 220-221, 5 хавтас хэргийн 194-199 хуудас

[10] 1 хавтас хэргийн 194-195 хуудас

[11] 1 хавтас хэргийн 136-137 хуудас

[12] 5 хавтас хэргийн 140-142 хуудас

[13] 5 хавтас хэргийн 113, 6 Хавтас хэргийн 44 хуудас