Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 183/шш2023/02865

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2023/02865

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Х гудамж, **** тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ********, А овогтой Ж-ын А,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байр, ** тоот хаягт оршин суух, регистрийн дугаар ********, Х овогтой М-ийн У нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Үндсэн хуудийн гудамж ***, өөрийн байранд байрлах, Н ш газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.А, М.У нар хариуцагч Н ш газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ******** дугаар шийдвэрээр Ж.А, А.Б нарын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн **** тоот, ***** тоот, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн *****, **** тоот "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ", М.У, А.Б нарын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн ********** тоот "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ"-г тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, А.Б-т Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байрны ** тоот хаят байрлах, 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байрны зоорийн давхарт 11, 12, 13 тоот хаягт тус тус байрлах 15 м.кв талбайтай авто зогсоолыг Ж.А-т, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хорооолол, ** байрны ** тоот хаягт байрлах, 32 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, С хороолол, ** байрны ** тоот хаят байрлах, 29,5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг М.У-д тус тус буцаан шилжүүлэхийг даалгаж, Ж.А, М.У нараас 121.040.850 төгрөгийг гаргуулж А.Б-т олгохоор тус тус шийдвэрлэсэн. Улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа болох Ж.А-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байрны ** тоот хаят байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг 187.937.000 төгрөгөөр үнэлгээ тогтоосныг 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцлаа. Гэвч дээрх тайланг гаргах үед үнэлгээчин нь хөрөнгийн Үнэлгээний олон улсын стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээ бодитой байх зарчмыг мөрдлөг болгоогүй байна. Тодруулбал, зах зээлийн үнэлгээгээр ашиглалтад ороогүй орон сууцны захиалгын үнэ м.кв нь 3.500.000 төгрөгөөс дээш байхад ашиглалтад орсон 68 м.кв орон сууцыг 187.937.000 төгрөгөөр буюу 1 м.кв нь 2.763.780 орчим төгрөгөөр тогтоосон нь зах зээлийн ханшаас илт доогуур хэмжээгээр үнэлсэн байна. Үнэлгээчин нь зах зээлийн үнэлгээг гаргахдаа орон сууцнуудад биечлэн үзлэг хийж, орон сууцны төлөв байдал, засан сайжруулалтыг харгалзан ижил төрлийн хөрөнгүүдтэй харьцуулах замаар бодит үнэлгээг тогтоох учиртай. Ийнхүү төлбөр төлөгчийн орон сууцад засвар хийсэн нөхцөл байдал зэргийг харгалзаагүй, орон сууцыг бодитоор үнэлээгүй нь бусдын хөрөнгийг үнэгүйдүүлэхэд хүргэсэн. Үнэлгээчин нь үнэлгээг гаргахдаа Үнэлгээний олон улсын стандартыг мөрдөх үүрэг хүлээдэг бөгөөд түүнийг гэрчээр асуух байдлаар зарим ойлгомжгүй нөхцөл байдлуудыг тодруулах боломжтой гэж харж байна. Жишээлбэл, орон сууцны ашиглалтад орсон огноо, засан сайжруулалт хийсэн байдал зэрэг нь үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үнэ өсөх, буурахад нөлөө үзүүлэх байтал энэ талаар тодорхойлоогүй болно. Иймд В В ХХК хөрөнгө үнэлгээний компанийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хийсэн Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байрны ** тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Н ш газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018 онд үүсгэсэн. Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, С хороолол, ** байрны ** тоот үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн *********** тогтоолоор битүүмжилж, 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн ************ дүгээр тогтоолоор хураасан. Талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсгийг үндэслэн шинжээч томилсон. Нэхэмжлэлийн үндэслэх хэсгийн 1-т тус хэргийг шинжээч үнэлэхдээ ашиглалтад ороогүй орон сууцтай харьцуулж үнэлэхгүй. Учир нь ашиглалтад орж элэгдэл үүүссэн тул чанар элэгдлийг тооцон үнэлсэн тул ашиглалтад ороогүй барилгаас доогуур үнэлсэн нь хууль зөрчөөгүй. Үндэслэх хэсгийн 2-д үнэлгээчин үнэлгээний тайлангийн хуудасын 6 дугаарт чанар байдлын талаар тодорхой тусгажээ. Үндэслэх хэсгийн 3-т үнэлгээний тайлангийн хуудас 4-т зааснаар тодорхой тусгасан Олон улсын стандарт, хууль журмыг үндэслэн үнэлгээний ажлын гүйцэтгэжээ. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгч нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ********** дугаар шийдвэр /нотлох баримтын шаардлага хангаагүй/, тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ********* дугаар гүйцэтгэх хуудас /нотлох баримтын шаардлага хангаагүй/, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн *********** дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмлчөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотлох баримтын шаардлага хангаагүй/, В В ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /нотлох баримтын шаардлага хангаагүй/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн *********, ********* дугаар хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл, мөн газрын 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн ******** дугаар албан бичиг, 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ****** дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн ********* дугаар албан бичиг, нэхэмжлэгч нараас М.А-д олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л-тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Үнэгүй.мн сайтаас авсан фото зургийн хуулбар зэргийг ирүүлсэн.

 

4. Хариуцагч Н ш газраас Б.Д, Б.Н нарт олгосон итгэмжлэл, 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн ***** дугаар Шүүхийн шийдвэр гүйцтэтгэх газрын даргын тушаалын хуулбар, 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ************ дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсны хуулбар, 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн *********** дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 16-гы өдрийн *****, ***** дугаар зарлан дуудах мэдэгдлийн хуулбар, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ********** дугаар албан бичгийн хуулбар, 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн ********** дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, А.Б-ээс А.Д-д олгосон итгэмжлэлийн хуулбар, А.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн ********** дүгээр эд хөрөнгө хураах тогтоолын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн ************** дугаар албан бичгийн хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн *********** дүгээр албан бичгийн хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн ********** дугаар албан бичгийн хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А.Б, М.У, Ж.А нарын үнийн саналыг хүргүүлсэн баримтын хуулбар, 2023 оын 1 дүгээр сарын 24-ний өдрийн **** дүгээр шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай тогтоолын хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, тайлан хүлээлцсэн баримтын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ********** тоот албан бичиг, 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн *********** дугаар албан бичгийн хуулбар, 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн ********** дүгээр албан бичгийн хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн ** дугаар дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар, нэхэмжлэгч нараас М.А-д олгосон итгэмжлэлийн хуулбар, 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн **** дугаар дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн ********** дүгээр албан бичгийн хуулбар,2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн ******** дугаар албан бичгийн хуулбар, 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн ********** дугаар албан бичгийн хуулбар, 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А-ын 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн гомдлын хуулбар, 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар гомдол шийдвэрлэсэн тухай тогтоолын хуулбар, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлийн хуулбар зэргийг ирүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ************* дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.А, хариуцагч А.Б нарын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот, 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ******* тоот, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн ******* тоот, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн ****** тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэгч М.У хариуцагч А.Б нарын хооронд байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн *******, 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн ****** тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч А.Б-т Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** хороолол, ** байрны ** тоот хаягт байрлах, 68 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** хороолол, ** байр зоорийн давхарт ** тоот хаягт байрлах 15 м.кв талбайтай авто зогсоол, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** хороолол, ** байр ** тоот хаягт байрлах 15 м.кв авто зогсоол, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** хороолол, ** байрны ** тоот хаягт байрлах, 15 м.кв талбайтай авто зогсоолыг нэхэмжлэгч Ж.А-т, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** хороолол, ** байр ** тоот хаягт байрлах 32 м.кв талбайтай 1 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, С хороолол, ** байр ** тоот хаягт байрлах 29,5 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг нэхэмжлэгч М.У-д тус тус буцаан шилжүүлэхийг даалгаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4-д зааснаар нэхэмжлэгч Ж.А, М.У нараас зээлийн гэрээний үүрэгт 120.000.000 төгрөгийг гаргуулж, хариуцагч А.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 459 800 төгрөг, М.У-ын төлсөн 349.900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Б-ээс 459.800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.А-т, 349 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.У-д олгож, хариуцагч А.Б-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.015.900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.А-ээс 457.950 төгрөг, нэхэмжлэгч М.У-аас 407.950 төгрөг, нэхэмжлэгч нараас 174.950 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагч А.Б-т олгож, шийдвэрлэсэн байна.

 

Уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн *********** дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, тухайн ондоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төлбөр төлөгч Ж.А-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дугаар хороолол, ** байрны ** тоотод байрлах, 68 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн *********** тоот тогтоолоор хураан авч, талуудаас эд хөрөнгийн үнийн санал авсан боловч тохиролцоогүй байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн **** дүгээр тогтоолоор шинжээч томилсон.

 

Шинжээчээр О.Б-ийг томилж, тогтоол болон эрх, үүрэг танилцуулж, хууль тайлбарлан, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцож болохгүй нөхцөл байдал бий эсэхийг тодруулсан байна.

Шинжээчийн дүгнэлт 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр ирсэн байх ба уг дүгнэлтээс үзэхэд шинжээч үнэлэгдэж буй хөрөнгөтэй очиж танилцсан, үнэлгээний хандлагуудыг ашигласан, мөн тухайн хөрөнгийн шинж байдал, орчны байдал, давуу болон сул талуудыг үнэлгээний тайландаа дурдсан, мөн ойролцоо орших ижил төрлийн хөрөнгүүдтэй харьцуулсан зэрэг хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг хангасан дүгнэлтийг гаргаж, хөрөнгийг 187.937.000 төгрөгөөр үнэлсэн нь хууль болон холбогдох журмыг зөрчөөгүй байх тул хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

4. Нэхэмжлэгчийн зүгээс Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн хэмээн нэхэмжлэлдээ дурдсан байгаа боловч тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлэгдсэнийг нотлох, мөн харьцуулан судлах баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

5. Иймд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан хариуцагч Н ш газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.А, М.У нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.А, М.У нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

 7. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А өмгөөлөгч Г.Л-тэй 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч Г.Л огт оролцоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т заасныг баримтлан хариуцагч Н ш газарт холбогдох Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.А, М.У нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.А, М.У нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Н.ГЭРЭЛТУЯА