Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 308

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,                                

улсын яллагч Д.Ширэндэв,

шүүгдэгч Б.Энхтайван, түүний өмгөөлөгч Д.Даваа /ҮД:0178/,

шүүгдэгч Б.Батдэлгэр, түүний өмгөөлөгч Д.Бурмаа /ҮД:0025/,

шүүгдэгч Б.Чинсан, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ /ҮД:2128/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Нийслэлийн прокурорын газраас:

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, программист мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Говь фрийдом” ХХК-д менежер ажилтай байсан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58-34 тоотод түр оршин суух хаягтай, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Далангийн 2 дугаар баг, 21 дүгээр байр 13 тоотод оршин суух бүртгэлтэй,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 212 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 20 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД:КЮ87050573/ Ямаат овогт Болдын Энхтайванд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192 дугаар зүйлийн 192.2-д зааснаар,

 

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Эдэнбург” ресторанд зөөгчөөр ажиллаж байсан, ам бүл 2, эцгийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 143 тоотод оршин суудаг, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 455 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн  192.1-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД:УК91042439/ Сартуул овогт Баттөмөрийн Батдэлгэрт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг журамлан, тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар,

 

            Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Хангай” хотхонд борлуулалтын менежрээр ажиллаж байсан, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 21-4-30 тоотод оршин суудаг,         

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:УМ90082018/ Сартуул овогт Батболдын Чинсанд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601000241 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Энхтайван нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт I төрөх газрын орчимд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 2.0 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Б.Батдэлгэрт 600.000 төгрөгөөр худалдан борлуулсан гэмт хэрэгт,

Мөн ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 12--ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Компьютер ланд төвийн урдаас Б.Насанхүү гэгчээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий уутны хамт 10,8 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байрны 34 тоот гэртээ болон өөрийн биед борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Б.Батдэлгэр нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт l төрөх газрын орчимд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 2.0 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Энхтайванаас борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 143 тоот гэртээ хадгалсан гэмт хэрэгт,

-тухайн бодисыг мөн өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар

байрны 4 дүгээр орцны 2-3 давхарт гарах шатны дунд хэсэгт Б.Чинсанд хууль бусаар борлуулахыг завдсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Чинсан нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргйин 7 дугаар хороо, 33 дугаар байрны 4 дүгээр орцны 2-3 давхарт гарах шатны дунд хэсэгт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 2.0 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар Б.Батдэлгэрээс олж авахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Энхтайваны: 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Батдэлгэр над руу утсаар залгаж Насанхүүгийн дугаарыг асуусан. Ямар хэрэг гарсан бэ? гэхэд хэрэгтэй байна гэсэн. Ирээд ав гэж намайг хэлэхэд Батдэлгэр ирсэн ба яагаад заавал дугаарыг нь ирж авч байна вэ? гэхэд утасны цэнэг дууссан гэж хэлсэн. Би Батдэлгэрт мөс гэх бодисыг зарж борлуулсан асуудал байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагч надаас Дөш гэж таних уу? гэхэд би танихгүй гэдгээ хэлсэн. Батдэлгэр гэж таних уу? гэхэд би Батдэлгэрийн жинхэнэ нэрийг мэдэхгүй бөгөөд компьютер тоглоомын хоч буюу “шүүдэр” гэдгээр нь мэдэх тул шүүх дээр ирээд жинхэнэ нэрийг нь мэдсэн гэж мэдүүлсэн мэдүүлэг,

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батдэлгэрийн: 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр би Энхтайван руу залгаж Насанхүүгийн дугаарыг асуухад гэртээ байна, ирээд ав гэсэн. Би 1 дүгээр төрөхийн гадна очоод дугаарыг нь аваад дараа нь Б.Чинсангаас мөнгө зээлэх үү? гэхэд 800.000 төгрөг байна гэхээр нь зээлж авсан бөгөөд 600.000 төгрөгөөр мөс гэх бодисыг Насанхүүгээс 1 дүгээр төрөхийн ойролцоо газраас худалдаж авсан. Би Б.Чинсанг хоол идэхээр дуудсан ба би гэрээсээ гараад шатаар уруудаад явж байхад цагдаа нар барьсан. Б.Чинсантай уулзаж амжаагүй. Мөс худалдах зорилго надад байгаагүй бөгөөд би өөрөө хэрэглэх гэж Насанхүүгээс 600.000 төгрөгөөр худалдаж авсан гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Чинсангийн: Би тухайн өдөр 800.000 төгрөгийг Б.Батдэлгэрт шилжүүлсэн. Гэхдээ надад бэлэн байсан мөнгөнөөс “Хаан банк”-ны АТМ-ээр шилжүүлсэн. Гэтэл нотлох баримтанд дансаар шилжүүлсэн гэж бичсэн байна. Надаас байцаалт авахдаа бүх зүйлийг хүчээр тулгаж, бие махбодь болон сэтгэл санаагаар хэцүү байдалд оруулж өмгөөлөгчгүй байцаагаад намайг хорьсон. 1 удаа байцаалт аваад дахиж байцаалт аваагүй гэж мэдүүлсэн мэдүүлэг,

 

            Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-8-14/, 

-Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх багаж ашиглан шалгасан тухайн тэмдэглэл /1хх-15-16/,

-Б.Батдэлгэрийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тухайн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-19-20/,

-Б.Чинсанг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгасан тухайн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-24/,

- Б.Батдэлгэрийн эзэмшлийн Нокиа маркийн гар утсанд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-31-32/,

- Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны 4 дүгээр орц болон Б.Батдэлгэрийн гэрт хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-36-38/,

 

Гэрч Л.Баттөмөрийн: ...Би Хаан банкинд 5013153173 дугаарын данстай. Уг дансанд виза карт байдаг. 2016 оны 11 дүгээр сарын эхээр миний картанд 40.000 төгрөг байхаар нь би Б.Батдэлгэрт уг Хаан банкны картаа өгөөд миний хүү хоол унд аваарай гээд өгч байсан. Тэгээд картаа буцааж авахаа мартсан байсан... гэсэн мэдүүлэг /1хх-45-46/,

               

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн №9999 тоот:

 

            1. Шинжилгээнд ирүүлсэн цайван өнгийн зүйлээр бохирлогдсон Гамба натрихлорид 0,9% 2 мл 140207 гэсэн бичиглэлтэй, толгойг нь хагалж авсан тарианы усны байж болох шил гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйл гялгар уутын хамт 1.5531 грамм, 05200 грамм мөн “Б.Чинсан УМ 90022012” гэж хаягласан хуванцар савтай шээс 90 мл, “Б.Батдэлгэр УК91042439 2016.11.17” гэж хаягласан хуванцар савтай шээс 70 мл байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжилгээнд ирүүлсэн “Чанартай асаагуур” гэсэн бичиглэлтэй шар өнгийн асаагуур, АН8783733 гэсэн серийн дугаартай Монгол улсын 20 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, АР3686277 гэсэн серийн дугаартай Монгол улсын 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгт ямар нэгэн бодисын үлдэгдэл байхгүй тул шинжилгээнд тэнцэхгүй.

            3. Шинжилгээнд ирүүлсэн цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон Гамба натрихлорид 0.9% 2 мл 140207 гэсэн бичиглэлтэй, толгойг нь хагалж авсан тарианы усны байж болох шил, гялгар ууттай 2 ширхэг цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлд метамфатамин /methamphetamine/-ын агууламж илэрсэн.

            4. Метамфатамин /methamphetamine/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.  

            5. Шинжилгээнд ирүүлсэн Б.Чинсан, Б.Батдэлгэр нарын шээсний дээжүүдэд тетрагидроканнабинол /ТНС/, амфетамин /АМР/ илэрсэн.

            6. Тетрагидроканнабинол /ТНС/, амфетамин /АМР/ нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно... гэсэн дүгнэлт /1хх-48-51/,

 

            - Л.Баттөмөрийн эзэмшлийн Хаан банкны 5013153173 тоот харилцах дансны хуулга /1хх-174-177/,

            - Б.Чинсангийн эзэмшлийн ХААН банкны 5112062679 тоот харилцах дансны хуулга /1хх-193-196/,

 

            - 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэргийн газарт / Б.Энхтайваны гэрт/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-229-233/, 

            - 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С.Цогийн эзэмшлийн Тоёота приус-30 маркийн 97-54 УБЭ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-234-239/,

 

            - 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б.Энхтайваны биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-241-243/,

 

            - Б.Энхтайваны эзэмшлийн Н11А\Л/Е1 маркийн гар утсанд 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-247/,

 

            - Б.Энхтайваны оршин суух Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 58 дугаар байрны 34 тоотод болон С.Цогийн эзэмшлийн Приус-30 маркийн 97-54 УБЭ улсын дугаартай автомашинд хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-26-30/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн №679 тоот:

            1. №03 гэж дугаарласан 4637744109330486 гэсэн дугаартай Хаан банкны виза карт болон 97000076 гэсэн сим картны үүртэй наасан шавар мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

            2. №05 гэж дугаарласан хагархай тарианы усны шил, шилэн гаансны соруул мэт зүйл 2 ширхэг дээжинд метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

            3. №06 гэж дугаарласан 8,5x5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий ууттай  цагаан  өнгийн  талстлаг  мөс  мэт зүйлд метамфетамин /methamphetamine/ илэрч байна  №01 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйлд метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

            4. №07 гэж дугаарласан хар өнгийн гар утасны гэрний дээд буланд наасан 1x1 см хэмжээтэй дугуй хэлбэртэй шавар мэт зүйлд дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.

            5. №10 гэж дугаарласан 10 см урттай ногоон өнгийн соруул мэт зүйл нэг үзүүрт нь тугалган цаас ороосон шилэн соруул мэт зүйл, дотор хэсэг нь цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс мэт зүйлүүдэд метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

            6. №11 гэж дугаарласан орой хэсэгт нь үзүүртэй ногоон өнгийн гуурстай тунгалаг хуванцар гуурс, шургуулсан жижиг хуванцар лонх хэлбэртэй саванд метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

            7. №12 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий ууттай цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйлд метамфетамин /тетатрпе.агтипе/ илэрч байна.

            8. Шинжилгээнд илэрсэн метамфетамин /тетатрМе.апгипе/, дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно... гэсэн дүгнэлт /2хх-44-50/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн №140 тоот:

            1. Болдын Энхтайван гэж хаягласан шээсэнд метамфетамин /МАМР/-ны... агууламж илрэв.

            2. Метамфетамин /МАМР/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг... гэсэн дүгнэлт /2хх-52-53/,

 

Шүүгдэгч Б.Энхтайваныг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /2хх-88-92/, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /2хх-93-94/,

 

Шүүгдэгч Б.Батдэлгэрийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /2хх-106-109/, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /2хх-110-112, 3хх-80/,

 

Шүүгдэгч Б.Чинсанг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл /2хх-101-102/, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл /2хх-104-105/,

 

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-87, 104, 2хх-45/,шийтгэх тогтоолын хуулбар зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудыг шинжилж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

 

Шүүгдэгч Б.Энхтайван, шүүгдэгч Б.Батдэлгэр, шүүгдэгч Б.Чинсан нар гэм буруугийн талаар маргаж байгаа боловч

шүүгдэгч Б.Энхтайван 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт I төрөх газрын орчимд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 2.0 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Б.Батдэлгэрт 600.000 төгрөгөөр худалдан борлуулсан гэмт хэрэг,

Мөн ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Компьютер ланд төвийн урдаас Б.Насанхүү гэгчээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий уутны хамт 10,8 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байрны 34 тоот гэртээ болон өөрийн биед борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай нь хавтаст хэргээс талуудын хүсэлтээр шинжилсэн:

шүүгдэгч Б.Энхтайваны гэрт үзлэг хийхэд тунгалаг ууттай дотроо талслаг мөс мэт зүйл хийгдсэн гялгар уут байсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /1хх-229-233/,

... 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр С.Цогийн эзэмшлийн “Тоёото приус-30” маркийн 97-54 УБЭ улсын дугаартай автомашинд үзлэг хийхэд талстлаг мөс мэт зүйл байсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-234-239 /,  ...2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б.Энхтайваны биед үзлэг хийхэд метамфетамин, амфетамины агууламжтай мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-241-243 /,  

...Б.Энхтайваны эзэмшлийн “НUAWEI” маркийн гар утсанд 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-247/, Б.Энхтайваны оршин суух Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 58 дугаар байрны 34 тоотод болон С.Цогийн эзэмшлийн “Приус-30” маркийн 97-54 УБЭ улсын дугаартай автомашинд хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үзлэгээр цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл байсан тухай хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-26-30/,  

 

...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 679, 140 дугаартай дүгнэлтүүдэд: тетрагидроканнабинол болон метамфетамин агууламж илэрсэн /2хх-44-50, 52-53/ гэсэн болон Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 3 сарын 2-ны өдрийн 270 тоот шийтгэх тогтоолын хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, үзлэг хийсэн эд мөрийн баримтаар тогтоогдон нотлогдов.

 

Гэвч прокуророос шүүгдэгч Б.Энхтайванд холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтэд дурдсан …ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн, …хууль бусаар олж авсан гэх үйлдэл нь 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий анги болон тусгай ангийн 20.7 дугаар зүйлд тусгагдаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19дүгээр зүйлийн 1.5 д зааснаар гэмт хэрэгт тооцохгүй болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заажээ.

Иймд прокуророос шүүгдэгч Б.Энхтайванд 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 192 дугаар зүйлийн 192.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 20.7 дугаар зүйлийн 1 болгон зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Батдэлгэр 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт l төрөх газрын орчимд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 2.0 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Энхтайванаас борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 143 тоот гэртээ хадгалсан гэмт хэрэг ,тухайн бодисыг мөн өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 4 дүгээр орцны 2-3 давхарт гарах шатны дунд хэсэгт Б.Чинсанд хууль бусаар борлуулахыг завдсан гэмт хэрэг  тус тус үйлдсэн гэм буруутай нь хавтаст хэргээс талуудын хүсэлтээр шинжилсэн:

 

…хэргийн газрын үзлэгээр “мөс” илэрсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-8-14/,

…Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрүүлэх багаж ашиглан шалгахад метамфетамины агууламж илэрсэн тухай тэмдэглэл /1хх-15-16/,

...2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.Батдэлгэрийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгахад 2, 5 дугаар багананд 1 улаан зураас тодорч эерэг гэж заасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-19-20/,

...2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б.Чинсанг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг тест ашиглан шалгахад метамфетамин, тетрогидроканнабинол агууламжийг илэрсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-24/,

 ...Б.Батдэлгэрийн эзэмшлийн Нокиа маркийн гар утсанд 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үзлэгээр Б.Чинсантай 3 удаа холбогдсон тухай тэмдэглэл /1хх-31-32/,

...Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны 4 дүгээр орц болон Б.Батдэлгэрийн гэрт хийсэн үзлэгээр хураан авсан эд зүйлд үзлэг хийхэд сэтгэцэд нөлөөт метамфетамин илэрсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-36-38/,

...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 9999 дугаар дүгнэлтээр метамфатамины агууламж илэрсэн /1хх-48-51/, ...Л.Баттөмөрийн эзэмшлийн Хаан банкны 5013153173 тоот харилцах дансны хуулга /1хх-174-177/,

...Б.Чинсангийн эзэмшлийн ХААН банкны 5112062679 тоот харилцах дансны хуулга /1хх-193-196/ хэрэгт цугларсан бичгийн баримт, үзлэг хийсэн эд мөрийн баримтаар тогтоогдон нотлогдов.

 

Шүүгдэгч Б.Батдэлгэрт прокуророос 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-ыг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-д заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Энхтайваныг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт I төрөх газрын орчимд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 2.0 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Б.Батдэлгэрт 600.000 төгрөгөөр худалдан борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэн,2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7дугаар зүйлийн 2-д зааснаар,

Мөн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 сарын 13 ны өдрийг хүртэл хугацаанд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий уутны хамт 10,8 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 58 дугаар байрны 34 тоот гэртээ болон өөрийн биед борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэн,2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар,

Шүүгдэгч Б.Батдэлгэрийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт l төрөх газрын орчимд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 2.0 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Б.Энхтайванаас борлуулах зорилгоор хууль бусаар олж авч, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 143 тоот гэртээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэн,2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар, тухайн бодисыг мөн өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 4 дүгээр орцны 2-3 давхарт гарах шатны дунд хэсэгт Б.Чинсанд хууль бусаар борлуулахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага хүлээлгэн, 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан, мөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-д зааснаар тус тус  ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нийслэлийн прокуророос шүүгдэгч Б.Чинсанг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33 дугаар байрны 4 дүгээр орцны 2-3 давхарт гарах шатны дунд хэсэгт Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий 2.0 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар Б.Батдэлгэрээс олж авахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн боловч 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд …борлуулах /худалдаалах / зорилгогүйгээр хууль бусаар олж авсан гэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй болжээ.

Иймд шүүгдэгч Б.Чинсангийн үйлдэл 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д заасан заалтад хамаарч байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогод тооцож шүүгдэгч Б.Энхтайванаас 600.000 төгрөг, шүүгдэгч Б.Батдэлгэрээс 800.000 төгрөг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн №12 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий 7x4 см хэмжээтэй гялгар ууттай цагаан талстлаг мөс мэт бодис 9,4 гр жинтэй, №1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл уутны хамт 0,5 гр, №6 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл уутны хамт 0,7 гр, №7 гэж дугаарласан гар утасны гэрт наалдсан 1x0,5 см хэмжээтэй шавар, №3 гэж дугаарласан гар утасны гэрт наалдсан 0,8x0,8 см хэмжээтэй шавар, хар өнгийн жин хэмжүүр, шар өнгийн асаагуур, 8,5x5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутнууд, №4 гэж дугаарласан улаан өнгийн лентээр дээд доод хэсгийг нь ороосон шилэн хийцтэй бонго мэт зүйл, №5 гэж дугаарласан 4,5 см урттай ёроол хэсэг нь харласан хагархай тарианы усны шил, ¹5 гэж дугаарласан 4,5 см урттай ёроол хэсэг нь харласан хагархай тарианы усны шил, №8 гэж дугаарласан ногоон өнгийн шилэн бонго мэт зүйл, цагаан өнгийн эвдэрхий асаагуур, xiagshan гэсэн бичиглэлтэй жин хэмжүүр, №10 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 1,5 гр, №3 гэж дугаарласан гамба натрихлорид 0,9% 2мл гэсэн бичиглэлтэй тарианы усны шил, №5 гэж дугаарласан АН8783733 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт,  АР3686277 гэсэн серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт, дарах хэсэг нь эвдэрсэн шар өнгийн асаагуур, жижиг хуванцар лонх хэлбэртэй сав, 10 см урттай ногоон өнгийн соруул мэт зүйл, нэг үзүүрт нь хуванцар гуурс угласан шилэн соруул мэт зүйл, нэг үзүүрт нь тугалган цаас ороосон шилэн соруул мэт зүйл, үзүүр хэсэг нь хагарсан шилэн гаанс зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгав. Шүүгдэгч Б.Энхтайван шүүгдэгч Б.Батдэлгэр нарт оногдуулсан хорих ялыг 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8дугаар зүйлд заасан дагуу нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Прокуророос Батболдын Чинсанд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-д заасныг журамлан, 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5-д заасан тухайн үйлдэл,…-г гэмт хэрэгт тооцохгүй болсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
  2. Нийслэлийн прокурорын газраас Болдын Энхтайванд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг журамлан, 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлдийн 1-д заасныг журамлан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 болгон, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 болгон тус тус зүйлчилсүгэй.
  3. Нийслэлийн прокурорын газраас Баттөмөрийн Батдэлгэрт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 болгон, 2002 оны эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг журамлан, мөн 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан 2015 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 2 болгож тус тус өөрчилж зүйлчилсүгэй.
  4. Болдын Энхтайваныг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  5. Баттөмөрийн Батдэлгэрийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн мансууруулах эм,сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  6. Болдын Энхтайваныг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  7. Баттөмөрийн Батдэлгэрийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  8. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Энхтайванд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар, Б.Батдэлгэрт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хэмжээг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.
  9. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар Б.Энхтайванд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Б.Батдэлгэрт оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
  10. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Энхтайвангийн цагдан хоригдсон 131 хоног, Б.Батдэлгэрийн цагдан хоригдсон 300 хоногийг тус тус тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
  11. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Энхтайванаас 600.000 төгрөг, Б.Батдэлгэрээс 800.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
  12. Б.Чинсан 86 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
  13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №12 гэж дугаарласан зиплок түгжээ бүхий 7x4 см хэмжээтэй гялгар ууттай цагаан талстлаг мөс мэт бодис 9,4 гр жинтэй, №1 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл уутны хамт 0,5 гр, №6 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл уутны хамт 0,7 гр, №7 гэж дугаарласан гар утасны гэрт наалдсан 1x0,5 см хэмжээтэй шавар, №3 гэж дугаарласан гар утасны гэрт наалдсан 0,8x0,8 см хэмжээтэй шавар, хар өнгийн жин хэмжүүр, шар өнгийн асаагуур, 8,5x5 см хэмжээтэй зиплок түгжээ бүхий уутнууд, №4 гэж дугаарласан улаан өнгийн лентээр дээд доод хэсгийг нь ороосон шилэн хийцтэй бонго мэт зүйл, №5 гэж дугаарласан 4,5 см урттай ёроол хэсэг нь харласан хагархай тарианы усны шил, ¹5 гэж дугаарласан 4,5 см урттай ёроол хэсэг нь харласан хагархай тарианы усны шил, №8 гэж дугаарласан ногоон өнгийн шилэн бонго мэт зүйл, цагаан өнгийн эвдэрхий асаагуур, xiagshan гэсэн бичиглэлтэй жин хэмжүүр, №10 гэж дугаарласан цагаан өнгийн талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл 1,5 гр, №3 гэж дугаарласан гамба натрихлорид 0,9% 2мл гэсэн бичиглэлтэй тарианы усны шил, №5 гэж дугаарласан АН8783733 серийн дугаартай 20 төгрөгийн дэвсгэрт,  АР3686277 гэсэн серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт, дарах хэсэг нь эвдэрсэн шар өнгийн асаагуур, жижиг хуванцар лонх хэлбэртэй сав, 10 см урттай ногоон өнгийн соруул мэт зүйл, нэг үзүүрт нь хуванцар гуурс угласан шилэн соруул мэт зүйл, нэг үзүүрт нь тугалган цаас ороосон шилэн соруул мэт зүйл, үзүүр хэсэг нь хагарсан шилэн гаанс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
  14. Б.Энхтайваны гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгосугай.
  15. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Б.Энхтайван, Б.Батдэлгэр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Б.Чинсанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  16. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  17. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Энхтайван, Б.Батдэлгэр нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, Б.Чинсанд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.                                  

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ү.ТҮМЭНЖАРГАЛ