Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2016/00970

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2016/00970

Улаанбаатар хот

 

 

ͪ

 

Сүхбаатар, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Сайханцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,*******,**************-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,******* байрлах Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2016 оны 04 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, Ц.Тг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.З хөтлөв.

 

:

 

Э ХХК******* Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар . Тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны Шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2015/03673 дугаар шийдвэрээр Э" ХХК-иас 1.310.082.681 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөрт хураасан төлбөр төлөгч Э ХХК-ийн өмчлөлийн , *******,, Дугаарт бүртгэлтэй, 85%-ийн гүйтцэтгэлтэй сэндвичин барилгыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ 1.092.260.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үнэлгээг хэзээ хийснээ огт мэдэгдээгүй үнэлгээ хийлгэсэн үнэлгээний мэдэгдлийг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр бичсэн мөртлөө 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өгснийг гарын үсэг зурж хүлээн авсан.

Тус компани нь дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй газар гэхэд л маш том талбай эзэлж байгаа тул үнэлгээ үнэхээр бага байна. Бид 2.5 тэрбум байх ёстой гэж үзэж байна.

Иймд Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасны дагуу үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.

 

шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж эс зөвшөөрч саж гаргасан тайлбартаа: Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2015/03673 дугаар шийдвэрээр Э ХХК-иас 1.310.082.681 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Э ХХКомпанид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байх тул Элэфант ХХКомпанийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, ,, тоот хаягт байршилтай 2000 м.кв талбайтай,85%-ын гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй сэндвичэн барилгыг, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02/140, дугаар тогтоолоор Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 140/03 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан.

Төлбөр төлөгч Э ХХК-д 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 3/9862 дугаар албан бичгээр удаа дараа үнийн саналаа өгөхийг гүйцэтгэх захирал Б.Г мөн Э ХХКомпаний итгэмжпэгдсэн төлөөлөгч Р.О гардуулан өгсөн.

Улмаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь ,, тоот хаягт байршилтай 2000 м.кв талбайтай, 85%-ын гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй сэндвичэн барилгыг 1.092.260.000 төгрөгөөр үнэлсэн.

Энэ тухай Э ХХК-ийн захирал Б.Г Э ХХК итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О нарт мэдэгдсэн.

Анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд өдөр тутмын хэвлэл Өнөөдөр" сонинд мэдээлсэн боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-д зааснаар үнэлгээчин тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоон 2016 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн 10 цагт болох 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд өдөр тутмын хэвлэл Үндэсний шуудан сонинд мэдээлсэн боловч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 дугаар сарын 26-ний өдрийн 101/Ш32016/ 21658 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болно. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгөнд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ؿ ,

 

 

Ү :

 

Шүүх нэхэмжлэгч хариуцагч Э ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан, нд байршилтай сэндвичин барилгыг 1.092.260.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон дараах байдлаар шийдвэрлэв.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны Шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2015/03673 дугаар шийдвэрээр Э" ХХК-иас 1.310.082.681 төгрөгийг гаргуулж Голомт банкинд олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Үүний дагуу, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, , *******,, дугаарт бүртгэлтэй, 85%-ийн гүйтцэтгэлтэй сэндвичин барилгыг, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02/140, дугаар тогтоолоор Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 140/03 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан байна.

 

Мөн Н ийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанын шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгдөөгүй тул Иргэний хуулийн 177.1.-д заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгийн үнийн талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нараас үний санал авсан боловч тохиролцоогүй байна.

 

Иймд хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 03 сарын 16-ны өдрийн 51 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор үл хөдлөх хөрөнгөнд үнэлгээ тогтоолгохоор шинжээчид Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилж, 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр , *******,, дугаарт бүртгэлтэй, 85%-ийн гүйтцэтгэлтэй сэндвичин барилгын үнэлгээг зах зээлийн хандлагын аргаар тодорхойлж 1.092.260.000 төгрөг болох тухай тайланг ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э ХХК нь үнэлгээний талаар төлбөр төлөгчид мэдэгдээгүй гэж маргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба үнэлгээний тайланг 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 3/13300 дугаар мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч Элэфант ХХК ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдэж байсан байна.

 

Дээрхи Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчөөгүй байна.

 

Улмаар нэхэмжлэгч Э ХХК нь ч шүүхэд гомдол гаргасан нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлгээг мэдэгдээгүй гэсэн тайлбарыг үгүйсгэж байна.

 

Уг гомдол нь Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан үнэлгээг эс зөвшөөрсөн бол 7 хоногт шүүхэд гомдол гаргах хугацааг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Э ХХК , *******,, дугаарт бүртгэлтэй, 85%-ийн гүйцэтгэлтэй сэндвичин барилгын үнэлгээг тогтоохдоо зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн уг барилга газрын хамт 2.5 тэрбум төгрөгийн ханшаар үнэлэгдэнэ гэсэн тайлбар гаргаж маргасан боловч энэ талаар баримтаар нотлоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгч Э ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118. дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар Э ХХК-ийн , *******,, дугаарт бүртгэлтэй, 85%-ийн гүйтцэтгэлтэй сэндвичин барилгыг 1.092.260.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.САЙХАНЦЭЦЭГ