Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2016/00824

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 181/ШШ2016/00824

Улаанбаатар хот

 

 

 

ӨӨС

 

ѿ ийн Иргэний Хэргийн Анхан шйн шгч . даргалж, шүүгч Б.Ууганбаяр, шүүгч Ч.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй :

: *******,*******,*******лол,*******оршин суух Б.Г

: *******,*******,******* тоотод оршин суух Ц.Ц

*******,*******,тоотод оршин суух Д.Э

Эрүүл мэндийн г 50.000.000 иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгч өмгөөлөгч Г.А, Д.Б, хариуцагч Ц.Ц, иргэдийн төлөөлөгчөөр М.Т нар , нарийн бичгийн дарга Д.З .

:

 

Нэхэмжлэгч Б.Г сэтгэл санааны хохиролд 4.282.690 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг хариуцагч Ц.Ц, Д.Э нараас н шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Б.Г намайг Д.Энь 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг 120-н мянгатын автобусны буудлын замд "Тоёота корса" маркийн УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 2.1, 2.7-д тус тус заасныг зөрчиж явган зорчигч Б.Г намайг мөргөж миний зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэлийг учруулсан.

Миний бие нь энэ гэмтлийг авахаасаа өмнө 2003 онд зам тээврийн осолд орж биедээ гэмтэл авсан. Үүний улмаас 4 жилийн дараагаар энэ гэмтлийн хор уршиг гарч нуруу, нугасны гэмтэлтэй байна гэсэн оношоор Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хүзүүний нугалам солиулах хагалгаанд 2007 онд орсон.

Гэтэл 2014 оны 05 дугаар сарын 28-нд хариуцагч Д.Э нь намайг мөргөсний улмаас миний өмнө авсан гэмтэл сэдэрч хүндэрсэн. Ачтан эмнэлэгт хэвтсэн. "Ачтан" эмнэлэг намайг өмнө нь хагалгаанд орсон газраа оч гэсний дагуу би 2014 оны 08 дугаар сарын 27-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу явж шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариугаар эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн хариу гарсан. Үүний дагуу би 2014 оны 08 дугаар сарын 29-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улс Ардын чөлөөлөх армийн эмнэлгийн эмчилгээний тасгийн Эрээн хот дах салбараас байнга эм авч ууж байгаа. Энэ осолд орсоны улмаас миний хөл

,толгой, нуруу өвддөг болж, улмаар мэдрэлд нөлөөлөх болсон.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн эмнэлгийн эмчилгээний тасагт 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн.

Уг ослоос болж миний бие 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 04-н сар хүртэл эм тариа, тан авах, шинжилгээ өгөх, эмнэлэгт хэвтэх зэргээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу хэд хэдэн удаа галт тэргээр болон тээврийн хэрэгсэлээр явсан.

Б.Г миний бие нь "Ихмонгол маунтинг" ХХК-ны захирал. Манай компани нь "Монгол буйдан" ХХК-тай 2014.3 сард 4 давхар, 2 айлын орон сууцыг барихаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг барилгын гүйцэтгэгчээр ажиллах хугацаанд 1.500.000 төгрөгөөр цалинжиж ажиллаж байсан.

Б.Г миний төрсөн охин Г.Б нь миний эмчилгээг цаг алдахгуй эмчлүүлэхийн тулд Төрийн банкнаас 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөгийг 21,6%-н хүүтэйгээр цалингийн зээл авч, эцэг Б.Г миний "Худалдаа хөгжлийн банк"-ны данс руу 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлж би уг мөнгийг эмчилгээндээ зарцуулсан. Энэ 10.000.000 төгрөгийг зээлж авсан 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны хүүд 2.817.570 төгрөг би төлсөн.

2015 оны 10 дугаар сарын 08-нд "Хүрмэн эмийн сангаас эм тариа авсан. Эрүүгийн хэргээс болж хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхийн тулд өмгөөлөгч авсан.

Д.Э 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр жолоодож явсан "Тоёота корса" маркийн УБХ улсын дугаартай автомашин нь хариуцагч Ц.Ц эзэмшил.

Миний бие нь хуулийн зөвлөгөө авч шүүхэд баримт бүрдүүлэн өгсөн, өмгөөлөгчөөр ажиллуулсаны зардалд өмгөөлөгчид 1.000.000 төгрөг төлсөн.

Энэ ослоос хойш миний биеийн байдал муудаж байнга Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу явж эмчилгээ хийлгэх болж Б.Г миний бие нь эрүүл мэнд, сэтгэл санаагаар маш их хохирч байна.

Иймд Нэхэмжлэгч Б.Г миний бие нь биедээ авсан гэмтлийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсад явж эмчлүүлэх, эм авах, буүдалд байрласны төлбөр, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зэрэгт 12.492.850 төгрөгийг зарцуулсан. Үүнийг тодруулбал:

1.            Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн эмнэлгийн эмчилгээний тасгийн Эрээн хот дах салбараас эм авахад 2014 оны 08 дугаар сарын 29-нд 1800 юань буюу 295,90 төгрөгөөр тооцож 532.620 төгрөг,

2.            2014 оны 08 дугаар сарын 31-нд Бүгд Найрамдах Хятад Ард Улсад буудалд бууж байрласны буудлын хөлсөнд 900 юань буюу 294,72 төгрөгөөр тооцож 265.248 төгрөг,

3          Эрээн хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэний төлбөрт 2014.09.04-нд 11200 юань буюу 296,19 төгрөгөөр тооцож 3.317.328 төгрөг,

4              Эрээн хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэний төлбөрт 2014 оны 09 дүгээр сарын 09-нд 16143 юань буюу 299,12 төгрөөр тооцож 4.828.694 төгрөг,

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн эмнэлгийн эмчилгээний тасагт 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлэхэд: Европ эм авахад 8,378.75 юань, үзлэгийн төлбөрт 136.81 юань, хятад эм авахад 8,928.60 юань, шинжилгээний төлбөрт 1,42.50 юань авахад 620.00 юань зургийн үнэд 160.00 юань, сувилгааны төлбөрт 650.51 юань, хяналтын үзлэгт 537.00 юань, эмчилгээний төлбөрт 19,165.26 юань, ор хоногийн төлбөрт 2,548 00 юань, бусад зардалд 399.97 юань, зэргийн нийт 39.667,40 юань буюу 314,94 төгрөгөөр тооцож 12.492.850 төгрөг,

Нэхэмжлэгч Б.Г миний бие нь биедээ авсан гэмтлийг эмчлүүлэх, рентген зураг авахуулах, эм авах, эмнэлэгт хэвтэх зэргээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу галт тэргээр Улаанбаатараас Замын-Үүд, Замын Үүдээс Улаанбаатар хот руу явахад 290.950 төгрөгийг зарцуулсан. Үүнд:

1.            Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн эмнэлгийн эмчилгээний тасгийн Эрээн хот дах салбар* үзүүлж эм авахаар 2014 оны 08 дугаар сарын 27-нд Улаанбаатараас Замын-Үүд явахад Улаанбаатар Төмөр Замын зорчих тасалбарт 32.300 төгрөг,

2.            2014 оны 08 дугаар сарын 31-нд Замын-Үүдээс Улаанбаатар хот руу явахад Улаанбаатар Төмөр Замд зорчих тасалбарт 27.300 төгрөг,

3.            Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн эмнэлгийн эмчилгээний тасгийн Эрээн хот дах салбарт үзүүлж эм авахаар 2014 оны 11 дүгээр сарын 08-нд Улаанбаатараас Замын-Үүд явахад Улаанбаатар Төмөр Зам зорчих тасалбарт 33.950 төгрөг,

4.            2014 оны 12 дугаар сарын 04-нд Замын-Үүдээс Улаанбаатар хот руу явахад Улаанбаатар Төмөр Замын зорчих тасалбарт 33950 төгрөг,

5.            Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн эмнэлгийн эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэхээр 2015 оны 02 дугаар сарын 11-нд УБ хотоос Замын Үүд явахад Улаанбаатар Төмөр Замын зорчих тасалбарт 35.550 төгрөг,

6.            Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн эмнэлгийн эмчилгээний тасгийн Эрээн хот дах салбарт үзүүлж эм авахаар 2016 оны 01 дүгээр сарын 20-нд Улаанбаатараас Замын-Үүд явахад 33950 төгрөг,

7 2016 оны 01 дүгээр сарын 24-нд Замын-Үүдээс Улаанбаатар явахад 22.850 төгрөг,

8.            Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн эмнэлгийн эмчилгээний тасгийн Эрээн хот дах салбарт үзүүлж эм авахаар 2016 оны 01 дүгээр сарын 07-нд Улаанбаатараас Замын Үүд явахад 35.550 төгрөг,

9.            Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн эмнэлгийн эмчилгээний тасгийн Эрээн хот дах салбарт үзүүлж эм авахаар 2016 оны 02 дугаар сарын 12-нд Улаанбаатараас Замын Үүд явахад 35.550 төгрөг зэргийн 290.950 төгрөгийг тус тус төлсөн,

Миний бие нь уг иргэний хэрэгт гаргаж өгсөн бичгийн нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан ноториатаар батлуулах, эмнэлгийн хятад баримтыг хятад хэлнээс монгол хэл рүү орчуулга хийлгэх, Монгол банкны юанийн ханшийн лавлагаа авах, Улаанбаатар Төмөрзамын тасалбар түгээх газраас лавлагаа авах зэрэгт 39.800 төгрөгийг төлсөн. Үүнд:

1.            Нотариатад Б. миний гарын үсгийг 2014 оны 11 дүгээр сарын 03-нд гарын үсгийн үнэн зөвийг гэрчлүүлэхэд 2000 төгрөг,

2.            Барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 03-нд батлуулахад 1500 төгрөг,

3.            "Их монгол маунтинг" ХХК-ны тамганы дардасыг нотариатаар батлуулахад 2000 төгрөг,

4.            Нэхэмжлэгч Б.Г миний гадаад паспортыг 2014 оны 10 дугаар сарын 15-нд нотариатаар батлуулахад 500 төгрөг,

5.            "Их монгол Маунтинг" ХХК-ны дүрмийг нотариатаар батлуулахад 2014 оны 10 дугаар сарын 15-нд 5000 төгрөг,

6.            Барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 03-нд ноториатаар батлуулахад 1500 төгрөг,

7.            Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн эмнэлгийн эмчилгээний тасагт 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хэвтэн 39.667,40 юань төлсөн гэх хятад баримтыг нотариатаар батлуулахад 1500 төгрөг, орчуулгын товчоогоор орчуулуулсаны төлбөрт 18.000 төгрөг,

8.            2015 оны 9 дүгээр сарын 02-нд нотариатаар батлуулсаны 6000 төгрөг төлсөн.

9.            Охин Г.Б төрсний гэрчилгээг нотариатаар батлуулахад 600 төгрөг төлсөн.

10.         Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын чөлөөлөх армийн эмнэлгийн эмчилгээний тасгаар үйлчлүүлэх өвчтөний 00344560 тоот картыг нотариатаар батлуулахад 2016 оны 03 дугаар сарын 28-нд 1000 төгрөг,

11.         Улаанбаатар Төмөр Замын тасалбарын төвөөс Б.Г галт тэргээр 2016 онд Улаанбаатар Замын Үүд, Замын Үүд Улаанбаатар чиглэлд явсан талаарх баримтыг гаргуулан авахад 2016 оны 03 дугаар сарын 28-нд 1000 төгрөг,

12.         Монгол банкны юаний лавлагааг 2015 оны 10 дугаар сарын 01-нд авахад 300 төгрөг, 2016 ны 03 дугаар сарын 28-нд юаний лавлагаа авахад 1200 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 30-нд юаний лавлагаа авахад 1200 төгрөг зэргийн 39.800 төгрөг төлсөн,

Б.Гомбосүрэн миний бие нь "Их Монгол маунтинг" ХХК-ны захирал Манай компани нь "Монгол буйдан" ХХК-тай 2014 оны 3 сард 4 давхар, 2 айлын орон сууцыг барихаар Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Уг барилгын гүйцэтгэгчээр ажиллах хугацаанд 01 сарын 5.000.000 төгрөгөөр цалинжиж ажиллаж байсан. Ажилгүй өвчтэй байсан хугацааны буюу 2014 оны 6, 7, 8, 9 дүгээр саруудын авах ёстой байсан цалин 4 сарын төлбөрт сарын 5.000.000 төгрөг бөгөөд нийт 20.000.000 төгрөгийг нэхэмжилнэ,

Б.Г миний төрсөн охин Г.Б нь миний эмчилгээг цаг алдахгүй эмчлүүлэхийн тулд Төрийн банкнаас 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөгийг 1,6%-н хүүтэйгээр цалингийн зээл авч, эцэг Б.Г миний "Худалдаа хөгжлийн банк"-ны данс руу 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлж би уг мөнгийг эмчилгээндээ зарцуулсан. Энэ 10.000.000 төгрөгийг зээлж авсан 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны хүүд 2.817.570 төгрөг төлсөн,

Б.Г миний бие 2015 оны 10 дугаар сарын 08-нд "Хүрмэн" эмийн сангаас эм тариа авахад 132.250 төгрөг төлсөн,

Уг эрүүгийн хэргээс болж учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхийн тулд өмгөөлөгч авсан. Өмгөөллийн хөлсөнд 1.000.000 төгрөг төлсөн гэсэн.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч дээрх нэхэмжлэлийг 2014 онд шүүхэд гаргасан. Эхний нэхэмжлэл нь хуулийн дагуу байгаагүй тул дахин нэхэмжлэл гаргасан. Ямар учраас эдгээр хүмүүсээс нэхээд байгаа вэ гэхээр Д.Э тээврийн хэрэгслийг унаж яваад хохирогчийн биед гэмтэл учруулсан. 165 тоот тогтоолоор 1 жилийн ялаар шийтгүүлсэн. Анхан шатны шүүхийн тогтоол хэвээр батлагдсан. Б.Гомбосүрэнг хариуцагчаар оролцуулах болсон. Ц.Ц Д.Э машин Ц.Ц нэр дээр байсан учраас Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 болон 499.3-т зааснаар нэхэмжилж байна. Мөн Б.Г Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар дутуу авсан цалингаа нэхэмжилж байгаа гэв.

Хариуцагч Д.Энхболд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Д.Энхболд миний бие 2014 оны 05-р сарын 28-ны өдөр Хангарьд компаний захирлын машин болох УБХ улсын дугаартай Корса маркийн машинтай 120 мянгатын гэрлэн дохионы уулзвар дээр иргэн Б.Г шүргэж, хөнгөн гэмтэл учруулсан. Тухайн үед миний бие Б.Г эрүүл мэнд, болон эмчилгээний төлбөрт 1 сая гаруй төгрөгийг өгч байсан.

Тэгээд миний бие хэргийн газрыг орхиж явсан гэдэг үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216-р зүйл, 216.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар 2014 оны 08-р сарын 27-ны өдөр шийтгүүлсэн. Уг ялыг биечлэн эдэлж байгаад 2015 оны 04-р сарын 07-ны өдөр магадлангаар суллагдсан.

Гэтэл 2016 оны 03-р сарын 04-ний өдөр Тахарын Албанаас надруу Та ирж уулзах хэрэгтэй байна гэсэн. Тэгээд миний бие Тахарын албанд очиж П гэдэг хүнтэй уулзахад Та шүүх дээр очоод, Б.С шүүгчийн туслах У.Уянга гэдэг хүнтэй уулзаарай гэсэн. Үүний дагуу шүүгчийн туслах У.У уулзахад надад нэгэн Гэм хорын төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг гардуулсан.

Миний бие тухайн үед иргэн Б.Г эрүүл мэнд, эмчилгээний гэм хорын төлбөрт 1 сая гаруй төгрөг төлсөн. /Төлбөр төлсөн баримт нь тухайн үеийн хавтаст хэрэгт байгаа болно./ Тус мөнгөн дүнг шүүхээс тогтоосон юм. Тэр тогтоосон эмчилгээний бодит зардал мөнгийг миний бие бүрэн төлж барагдуулсан гэсэн.

Хариуцагч Ц.Ц нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Тухайн үед би машинаа согтуу байхад нь Д.Э өгөөгүй. Энэ хүн үйлдвэрийн хашаанаас дур мэдэн аваад дээрх ослыг үйлдсэн байгаа. Би үүнийг Д.Э асуумаар байна. Энэ хүн тухайн үед шинжээч томилуулаад гэмтлийн зэргийг тогтоосон актыг хавтаст хэрэгт авч хийлгэмээр байна тухайн үед ямар гэмтэл авч байсан. Би мөргөөгүй гэдэг энэ хүн машинаас тавихгүй байж байгаад унасан мөн Д.Э нь шүүхээр ороод 1 жилийн ял аваад биеэрээрээ эдэлсэн гэсэн. Тиймээс Д.Э шүүх хуралдаанд заавал байлцуулах хүсэлтэй байгаа. Эрүүгийн шүүх хуралдаанд нэхэмжлэлээ гаргаж өгөхгүй яасан юм тухайн үед нь нэхэхгүй яасан вэ. Хэрэг хэрэгсэгүй гэсэн дүгнэлт гаргасан байсан. Эрүүгийн шүүх хурлын тогтоолыг харгалзаж үзнэ үү.

Б.Г шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт дээр гэмтлийн зэргийг зөөлөн эдлэлийн гэмтэлтэй гэсэн байна. Энэ хугацаанд ямар ямар эм тариа хэрэглэж байсан талаар тодруулмаар байна гэсэн.

Иргэдийн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч нарыг буруутай гэж дүгнэж байна. Гэм буруутай байна. Мөн хариуцагч Ц.Ц нь миний зөвшөөрөлгүй автомашиныг авч явсан гэсэн байна гэсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ :

 

Шүүх Б.Гомбосүрэнгийн 50.000.000 төгрөгийн 6.876.670 төгрөгийн шаардлагыг хангаж, 43.123.330 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож дараах байдлаар шийдвэрлэв.

 

: 497 497.1- ... гэжээ.

 

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Шийтгэх тогтоолоор Д.Э зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж нэг жилийн хорих ял оногдуулсан байна. Энэ тогтоолыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны эрүүгийн тогтоолоор хэвээр үлдээснээр Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр байна.

 

Эрүүгийн анхан шатны шүүхийн тогтоолд дурдснаар хариуцагч Д.Э хариуцагч Хангарьд хамгаалалт ХХК-ийн захирал Ц.Ц эзэмшлийн УБХ улсын дугаартай Корса маркийн автомашиныг жолоодон явахдаа Б.Гн зүүн өвдөгийг шүргэн хөнгөн гэмтэл учруулсан байна. Иймд хариуцагч Д.Э гэм буруу тогтоогдсон гэж үзнэ.

 

499 үгээр 499.3-т ...өөрийн буруугаас тээврийн хэрэгсэл ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч. ...тээврийн хэрэгслэлийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах, ...хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэжээ.

 

Хариуцагч Ц.Цолмонбаатар нь Хангарьд хамгаалалт ХХК-ийн захирал бөгөөд түүний эзэмшлийн УБХ улсын дугаартай Корса маркийн автомашиныг тус компанийн менежерээр ажиллаж байхдаа Д.Э миний зөвшөөрөлгүйгээр ашигласан гэсэн тайлбар гаргасан боловч түүнийг баримтаар нотлоогүй бөгөөд дээрхи хуульд зааснаар түүнд тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон захирал Ц.Ц хариуцлагаас чөлөөлөгдөхөөргүй байна.

 

Иймд хариуцагч Д.Э, хариуцагч Ц.Ц нараас Б.Г гэм хорын хохирлыг хувь тэнцүүлэн хариуцуулах үндэслэлтэй.

 

Н Б.Г авто осолын улмаас өвдөгөнд учирсан гэмтлийг эмчлүүлэхээр БНХАУ-д /Эрээн хот/ явж эмчид үзүүлсэн, эм, эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн тооцоо, сувилгааны төлбөр, эмчийн хяналтын үзлэг, буудалд байрласан төлбөр бүгд 39,667,40 юань буюу 12.492.850 төгрөг, мөн улсын Эрээн хот эмчлүүлэхээр явсан дотоодын галт тэрэгний зардал 290.950 төгрөг, ажилгүй өвчтэй байсан хугацааны буюу 2014 оны 6, 7, 8, 9 дүгээр саруудын авах ёстой байсан цалин 4 сарын төлбөрт сарын 5.000.000 төгрөг бөгөөд нийт 20.000.000 төгрөг, нотлох баримтуудыг ноториатаар батлуулах, орчуулга хийлгэх, Монгол банкны ханшийн лавлагаа авах, Улаанбаатар Төмөр замын тасалбар түгээх газрын лавлагаа авахад нийт 39.800 төгрөг, охин Г.Б эцэг Б.Г эмчилгээнд зориулж Төрийн банкнаас 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 10.000.000 төгрөгийг 1,6%-н хүүтэйгээр цалингийн зээл авсан, 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд уг зээлийн хүүнд 2.817.570 төгрөг төлсөн, "Хүрмэн" эмийн сангаас эм тариа авсан 132.250 төгрөг, өмгөөллийн хөлсөнд төлсөн 1.000.000 төгрөг, осолд орсоны улмаас сэтгэл санаагаар хохирсоны төлбөрт 4.282.690 төгрөг нийт 50 056 110 000 төгрөгийг Ц.Ц, Д.Энараас н .

 

Гэм хорын хохирол нэхэмжилсэн шаардлагаас 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 4 сарын авах ёстой байсан цалин 20 000 000 төгрөг гэсэн боловч хуулийн этгээдүүдийн хооронд байгууллагдсан гэрээний үүргийг нэхэмжлэгч Б.Г олох байсан орлого гэж үзэх боломжгүй, мөн сэтгэл санааны хохиролд 4 282 690 төгрөг нэхэмжилж байгаа боловч энэ талаар баримтаар нотлоогүй тул хариуцагч Ц.Ц, Д.Э нарт хариуцуулах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Мөн нэхэмжлэгч Б.Г охин Г.Б нь түүний эмчилгээний зардалд зориулж 10 000 000 төгрөгийн цалингийн зээл авч, 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн хүү 2.817.570 төгрөг төлсөн гэж 12 817 570 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг зээлийн дүнг эмчилгээнд зарцуулсан мөнгөн дүнд оруулан тооцож давхардсан дүнгээр нэхэмжилсэн, мөн зээлийн хүүг төлсөн талаар баримтгүй байгаа нь хохиролд тооцох үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс зээл төлөх графикийг шүүхэд ирүүлсэн нь зээлийн хүү төлснийг нотолсон баримт болохгүй тул дээрхи нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгчээс эм эмчилгээ болон замын зардал, бусад зардлын хамт 12 899 740 төгрөг болж байх бөгөөд эдгээр баримтуудаас нэхэмжлэгч Б.Г төлсөн гэж үзэх боломжгүй 146 600 төгрөгийн / галт тэрэгний тасалбар, нотариатын хураамж төлсөн баримт нь хэнээс төлсөн нь тодорхойгүй өөр нэрээр төлсөн зэрэг/ шаардлагыг хасч 12 753 340 төгрөгийг эм эмчилгээ, оношлогоонд зарцуулсан гэж үзэхээр байна.

 

Н Б.Г шүүх хуралдаанд: осолд орж мөргүүлсний улмаас өмнө авсан гэмтэл сэдэрч хүндрэн миний хөл, нуруу өвддөг болж, улмаар мэдрэлд нөлөөлсөн. Үүний улмаас мэдрэл болон нурууг зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай болсон гэсэн тайлбар гаргасан боловч энэ талаар баримтаар нотлоогүй энэ талаархи эмнэлэгийн акт, дүгнэлт ирүүлээгүй болно.

 

Нөгөөтэйгүүр н Б.Г нийт эмчилгээнд зарцуулсан зардлаас хөл /өвдөг/, нуруу түүнтэй холбоо бүхий мэдрэлийн эм эмчилгээ, оношлогоо үзлэгт хичнээн төгрөг зарцуулагдсан талаарх тооцоог шүүхэд ирүүлээгүй тул 12 753 340 төгрөгийн эмчилгээний зардлыг тэнцүү хувааж, өмгөөлөлийн хөлсний хамт 6 876 670 төгрөгийн шаардлагыг хангав.

 

Нэхэмжлэгч Б.Г эмчилгээнд зарцуулсан БНХАУ-ын юанийн ханшийг Монгол банкны тухайн өдрийн ханшаар тооцож ирүүсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд н Б.Г нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 50.000.000 төгрөг гэж тодруулсан тул 6 876 670 төгрөгийн зарим шаардлагыг хангаж, 43 123 330 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

н 뺺 .

 

41 дүгээр 41.1.7-т, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар Б.Г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Ц.Цр, Д.Э нараас 124 997 улсын төсвийн орлогод оруулав.

 

100 дугаар зүйлийн 100.3, 115 115.2.2, 116, 118

 

:

 

1.               497 ийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3-т Ц.Ц, Д.Э нараас 6 876 670 төгрөг гаргуул Б.Г олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 43 123 330 төгрөгийг хэрэгсэхгүй болго.

 

2.               41 дүгээр 41.1.7-т, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар Б.Г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Ц.Ц, Д.Э нараас 124 997 улсын төсвийн орлогод руул.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох 7 т 14 뿿 , 㿿 㺺 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, 뺺, 㺺 энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсн хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй дурдсугай.

 

 

 

 

.

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

Ч.ИЧИНХОРЛОО