Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 140/ШШ2023/00492

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******ийн *******ны Завхан *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух ******* овгийн *******ийн *******т холбогдох, нэхэмжлэлийг 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.*******, хариуцагч Г.*******, гэрч С.******* цахимаар, нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан ******* нь хариуцагч Г.*******өөс  зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 22,500,693,24 төгрөг үндсэн хүүгийн төлбөрт 1,166,078.53 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 61,550.53 төгрөг нийт 23,728,322.30 төгрөг гаргуулах мөн зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө мөн зээлдэгч С.ийг нас барахаас өмнөх болон нас барсны дараах бүх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд дээр хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлого болон бусад хөдлөх үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн овогтой , ******* овогтой ******* нар нь *******ийн *******тай 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 60/03 дугаартай Малчны зээл-ийн гэрээ байгуулан 25,000,000,00 төгрөгийн зээлийг жилийн 18% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч С., Г.******* нар нь мал худалдан авах зориулалтаар малчны зээл авсан. Зээл авснаас хойш үндсэн зээлээс 2,499,306.76 мөнгө, үндсэн зээлийн хүүгээс 4,385,342.46 мөнгө, нийт 6,884,649.22 мөнгийг төлсөн байна. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл нь 22,500,693.24 мөнгө, үндсэн зээлийн хүүгийн төлбөр 1,166,078.53 мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 61,550.53 мөнгө, нийт төлбөр 23,728,322.30 мөнгийг гаргуулж *******ийн *******ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Зээлдэгч С. нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өвчний улмаас нас барсан. Зээлдэгч нь төрийн *******наас 9 удаагийн малчны зээл авч барагдуулсан түүхтэй. Авсан зээл бүрийг цаг хугацаанд нь төлж барагдуулдаг төрийн *******ны сайн харилцагч байсан. Зээл авах үедээ зээлийн барьцаанд 506 толгой мал, мөн зурагт, хөргөгч зэргийг барьцаалсан. Банкны зүгээс хамтран зээлдэгч Г.******* болон талийгаач С.ийн хөрөнгөөр *******ны зээлийг төлж барагдуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Талийгаач нь зээл авах үедээ буюу 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 506 толгой мал тоолуулсан. Гэтэл энэ нь 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 320 толгой болж буурсан. Үүнээс харахад малаа худалдан борлуулсан юм уу гэж харагдаж байгаа. Талийгаач С.ийг нас барсны дараа түүний дүү болох С.******* нь хамтран зээлдэгч болох Г.*******ийн утсаар надтай холбогдоод ахынхаа зээлийг төлж барагдуулна гэж хэлж байсан. Тийм учраас ******* талийгаачийн 49 хоногийг дуустал зээл, зээлийн хүүг төлүүлэх ажиллагааг хийгээгүй. Ингээд 49 хоног дууссаны дараа 8 сарын эхээр ******* хамтран зээлдэгчтэй хамт зээлдэгчийн ар гэрийнхэн ах дүү нартай нь очиж уулзахад ах дүү нар нь бид тусдаа амьдралтай, энэ хүн мал ахуйгаа худалдан борлуулсан, нядалсан нэг ч мал байхгүй. Та нар шийдвэрлүүлдэг газраараа шийдвэрлүүл гэж хэлсэн учраас бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Зээлийн барьцаа нь мал байсан учраас бид малаар нь зээлийг нь төлүүлье гэхээр талийгаачийн дүү нь мал байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь ******* сумын малчид болох , нараас энэ талаар тодруулахад мал байгаа болох нь тогтоогдсон. Мөн нэмж дурдахад зээлийн гэрээний 3.2.7-д заасан Иргэний хуульд заасан нөхцөл байдал үүссэн гэдэг нь зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураггүй алга болсонд тооцогдсон тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч, баталгаа гаргагч нь гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээлийн бусад төлбөрийг төлж барагдуулна гэсэн заалт байгаа учраас ******* хамтран зээлдэгч Г.*******өөс зээлийг төлж барагдуулахыг шаардаж байгаа. Мөн зээлийн гэрээний 3.2.10-т барьцааны зүйл нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад төлбөрийг бүрэн барагдуулахад хүрэлцэхгүй тохиолдолд бусад хөрөнгөөр зээлийг барагдуулна гэж заасны дагуу талийгаачийн нэр дээр байгаа зээлийн барьцаанд байгаа мал, бусад хөрөнгөөр буюу бүрэн тавилгатай гэр, мотоцикл, Завхан аймгийн Улиастай сумын ын багийн ын хэсгийн тоотод тэй 800 метр газар зэрэг хөрөнгөөр зээлийг төлж барагдуулахад хүрэлцэхгүй тохиолдолд хамтран зээлдэгчээр зээлийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. С.ийн дүү болох С.******* нь талийгаачийн малыг худалдан борлуулсан 3,830,000 төгрөгийг зээлийн төлбөрт өгөх боломжтой гэж байна. Тэгэхээр тухайн мөнгөн дүнг С.*******ээс гаргуулаад үлдэгдэл төлбөрийг хамтран зээлдэгч Г.*******өөс гаргуулж шийдвэрлэж өгнө үү. Хэрвээ ингэж шийдвэрлэх боломжгүй гэж үзвэл зээлийн төлбөрийг хамтран зээлдэгч Г.*******өөс гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* овогтой ******* би 1978 онд төрсөн. Эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Цэцэрлэгийн насны 2 хүүхдээ хардаг. С. бид хоёр найз байсан юм. 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр *******ийн *******наас зээл авах гэсэн юм ганцхан гарын үсэг дутаад байна. Чи хө зураад өгөөч гэж намайг гуйгаад цуг очиж 2022 оны 5 дугаар сарын 21-нд ******** гэдэг залуутай явж 300 гаран ишигтэй ямаа тууж ирсэн нь үнэн болно. Талийгаачийн өөрт үлдсэн хөрөнгөөр төрийн *******ны өрийг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна. Хөрөнгө нь давхар бүрээстэй гэр, мотоцикл, адуу , хонь, чацарганын талбай, хашаа гэх мэт энэ бүгдийг эзэмшиж байгаа талийгаачийн дүү С. ******** энэ хүнтэй холбоо барьж өрийг барагдуулна уу гэж хүсэж байна гэжээ.

Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би С.ид зээл авч өгсөн нь үнэн. Гэхдээ би С.оос мөнгө төгрөг аваагүй. Мал ахуй авах гэсэн юм хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гэж гуйхаар нь л гарын үсэг зурчихсан юм. Бидэнд төрөл садны ямар нэг холбоо байхгүй. Найзуудын холбоотой байсан. Тухайн үед С.ийг өөрсдийнхөө дүү нараас гуйгаад гарын үсэг зуруулчих гэхэд намайг зураад өгөөч гэж гуйгаад байсан юм. Би талийгаач С.ийн дүү гэдгийг дуудаж байж талийгаачийн өрийг нь барагдуулах хүсэлтэй байна. Би тухайн зээлээс ямар нэг мөнгө төгрөг аваагүй. Талийгаач *******наас зээл аваад тэр мөнгөөрөө мал авсан юм байна лээ. Зээл авахаас өмнө мал авахаар ярьчхаад, зээлээ аваад, нөгөөдөр нь найзтайгаа явж малаа тууж ирсэн байсан. Би С.ийн өрийг барагдуулж чадахгүй. Би өөрөө ажил төрөлгүй, 2 нялх хүүхэд хардаг. С.*******ийг дуудаж байж талийгаачийн мал хөрөнгийг нь худалдан борлуулж зээлийг нь барагдуулах хүсэлтэй байна гэв.

Гэрч С.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ахыг хэзээ ямар зээл авсныг нь огт мэдээгүй байсан. Нас барсан хойно нь мэдсэн. хэлэхдээ 11 толгой адуу байсан гэж хэлсэн. Би гэдэг хүнээс 7 адуу авсан. Нэг морийг нь ноднин жил хулгайд алдсан. Нэг морийг нь талийгаач С. ах өөрийг нь өнгөрөхөөс 2 сарын өмнө өнгөрсөн ахын буянд өгсөн байсан. Нэг үрээг эгчийн хүүхдийн даахинд өгсөн байсныг нь өгсөн. Нэг үрээг өөрийнх нь буяны ажилд нь өгсөн. Тухайн 7 толгой адуу нь 2 гүү, 2 унага, 1 шүдлэн үрээ, нэг даага байсан. Нэг даагыг адуу хариулж байсан чоно идсэн гэхээр нь орных нь адууг өг гэхэд туранхай даага өгсөн. Ингээд нийт 7 толгой адуу болж байгаа юм. Тухайн үед унагатай гүү 800,0 мянган төгрөгөөс 1,0 сая төгрөгийн хооронд зарагдаж байсан. Ингээд 2 унагатай гүү, 1 даага нийлээд 5 толгой адууг нь би 2,3 сая төгрөгөөр зарсан. Нэг азаргыг нь 900,0 мянган төгрөгөөр зарсан. Шүдлэн үрээг нь 600,0 төгрөгөөр зарсан чинь 550,0 мянган төгрөг өгсөн. Хонины хувьд 21 толгой хонь авсан. Түүн дотор хурга 1, шүдлэн эр хонь 2, бусад нь төлөг, эм хонинууд байсан. Би дүүгийндээ тавьсан. Чононд мал нь ороод бүгд мал нь идүүлсэн. Тэгээд би 6 хонь зарсан нь 530,0 мянган төгрөг болсон. Үүнээс 50,0 мянган төгрөгөөр түлш хийгээд, 480,0 төгрөг үлдсэн. 11 хонь 1 хургыг мөн хүнд зарсан. Одоогийн байдлаар мөнгөө өгөөгүй байна. Ингээд нийтэд нь бодоход 3,830,000 төгрөг болж байгаа. 2 ах маань 2 сарын зайтай ойрхон нас барсан учраас бидэнд сэтгэл зүйн хувьд болон эдийн засгийн хувьд ихээхэн хүнд байна. Дээрх мөнгийг талийгаачийн буяны ажилд зарцуулсан байгаа. Одоогоор төлөх мөнгөгүй байна гэв.

Нэхэмжлэгч талаас: *******ийн *******ны Завхан *******ыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.*******ийг томилсон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан *******ын захирал овогтой ид итгэмжлэл олгох тухай итгэмжлэл, Хуулийн этгээдийн улсын ийн гэрчилгээний хуулбар, хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбарууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ын ийн ерөнхий газар ын ийн мэдээллийн нэгдсэн сангийн Нас барсны ийн лавлагаа, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Барьцаат зээлийн гэрээний хуулбар, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалт, Улиастай сумын 2021 оны жилийн эцэст хариуцан тоолуулсан мал тооллогын баримт, Хариуцагч Г.*******ийн *******ийн *******инд гаргасан хүсэлт, Зээлийн дансны харилцагчийн хуулга, зэрэг баримтуудыг бүрдүүлж өгсөн болно.

Хариуцагч талаас: Нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хариу тайлбарыг өгсөн болно.

 

Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Завхан аймгийн ын ийн , Завхан аймгийн ын байгуулалтын алба, Монын нотариатын танхимын ******* Завхан аймаг дахь ******* зөвлөл, Хаан *******ны Завхан *******, Хас *******ны Завхан *******уудаас нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан ******* нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 22,500,693,24 төгрөг үндсэн хүүгийн төлбөрт 1,166,078.53 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 61,550.53 төгрөг нийт 23,728,322.30 төгрөг гаргуулах мөн зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө мөн зээлдэгч С.ийг нас барахаас өмнөх болон нас барсны дараах бүх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд дээр хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлого болон бусад хөдлөх үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч нэхэмжилжээ.

Хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “миний бие талийгаач С.ийн хамтран зээлдэгчээр орж гарын үсэг зурсан нь үнэн. Тэр мөнгөнөөс би аваагүй, талийгаач тэр мөнгөөрөө мал худалдан авч зарсан, үлдэгдэл мал болон мотоциклийг нь нас барсных нь дараа төрсөн дүү нь болон найз нь авч явсан” гэж тайлбарлаж байна.

2022 оны 05-р сарын 20-ны өдөр *******ийн *******ны Завхан ******* болон иргэн С., хамтран зээлдэгч Г.******* нарын хооронд барьцаат зээлийн гэрээ байгуулагдан, уг гэрээгээр 25.000.000 төгрөгийг 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлийн барьцаанд 506 толгой мал, зурагт, хөргөгч барьцаалсан, *******ны зүгээс 25.000.000 төгрөгийг зээлдэгч С.ийн дансанд 2022 оны 05-р сарын 20-ны өдөр шилжүүлсэн болох нь 60/03 тоот барьцаат зээлийн гэрээ болон дансны хуулгаар тогтоогдож байна.

Мөн зээлдэгч С. нь 2021 оны жилийн эцэст 506 толгой мал тоолуулж байсан, тэрээр 2023 оны 06-р сарын 26-ны өдөр нас барсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Мон улсын Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд үүрэг дуусгавар болох бусад үндэслэлүүдийн талаар хуульчилсан байх ба 240.1.2 дахь хэсэгт үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой жишээ нь... үүрэг гүйцэтгэгч нас барсан тохиолдолд үүрэг дуусгавар болно гэжээ.

Зээлдэгч С. нас барснаар түүний үүрэг дуусгавар болсон байх ба хамтран зээлдэгч Г.******* болон *******ийн *******ны Завхан ******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Мон улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “******* зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /зээлдүүлэгч/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан байна.

Зээлдүүлэгч буюу *******ны зүгээс зээлдэгч Г.*******ийн өмчлөлд мөнгө шилжүүлээгүй учир зээлийн гэрээ байгуулагдаагүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй учир, зээлийн гэрээний үүргийг Г.*******өөс шаардах эрхгүй, зөвхөн гэрээнд гарын үсэг зурснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэв.

Нөгөөтэйгүүр зээлдэгч нар анх мал худалдан авах зориулалтаар малчны зээл авч байсан ба, зээлдэгч нар нь нэг гэр бүлийн хүмүүс биш, хамтын аж ахуй эрхэлдэг хамаарал бүхий этгээдүүд байгаагүй, хариуцагч Г.*******ийн хувьд 25.000.000 төгрөгний зээлээс хамтарч ашигласан гэх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар талууд маргаагүй, талийгаач С.ийн төрсөн дүү  С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Ахыг нас барсны дараа би малыг нь авч явсан нь үнэн,...малнаас зарж үрээд одоо нийтэд нь бодоход 3,830,000 төгрөг болж байна. Энэ мөнгийг зээлийн төлбөрт өгөх боломжтой. Ахын мотоцикл нь байгаа, гэр нь хураалттай байж байгаа”  гэж мэдүүлсэн зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Мөн зээлдэгч нар ямар орлого эд хөрөнгөтэй байгаа байсан эсэх, барьцаалбар хөрөнгүүд одоо хэний өмчлөлд байгаа, өвлөх эрх нээгдсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд *******ийн *******ны Завхан *******ын нэхэмжлэлтэй хариуцагч Г.*******өөс зээлийн гэрээний үүрэгт 23.728.322 төгрөг гаргуулах,  мөн зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө мөн зээлдэгч С.ийг нас барахаас өмнөх болон нас барсны дараах бүх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд дээр хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлого болон бусад хөдлөх үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3. 116, 118, 119 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******ийн *******ны Завхан *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******өөс зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 22,500,693,24 төгрөг үндсэн хүүгийн төлбөрт 1,166,078.53 төгрөг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 61,550.53 төгрөг нийт 23,728,322.30 төгрөг гаргуулах мөн зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгө мөн зээлдэгч С.ийг нас барахаас өмнөх болон нас барсны дараах бүх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүд дээр хамтран үүрэг гүйцэтгэгчийн орлого болон бусад хөдлөх үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276.591 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.ОДОНЗУЛ