Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2015/00417

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2015/00376/и

 

    Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч  З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: **** аймаг, **** сумын 8 дугаар баг, **** / утас ****, ****/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** аймаг, **** сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол, *** тоотод оршин суух, **** **** овогт ****гийн **** /регистрийн дугаар ****, утас ****/, 

Хариуцагч: **** аймаг, **** сум, *** дүгээр баг, *** дугаар хороолол, *** тоотод оршин суух, **** овогт Б.Б*** /регистрийн дугаар ****, утас ****/ нарт холбогдох,

 

" Зээлийн гэрээг цуцлаж, зээлийн төлбөр 41,010,654.12 төгрөг   гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай" иргэний   хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э****, хариуцагч Б.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэцогт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч **** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“...Б.Б*** нь тус банкнаас 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр барьцаат зээлийн ***** дугаар гэрээгээр 42,000,000 төгрөгийн зээлийг гоо сайхны салоны тоног төхөөрөмж шинэчлэх болон нэмэлт тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Б.Б*** нь зээлийн эргэн төлөлтийг зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн бөгөөд 2014 оны 04 дүгээр сарын 2-ны өдрөөс хойш сар бүр зээлийн төлбөрийг хугацаа хэтрүүлэн гэрээний үүргийг зөрчиж байна. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж,  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж биечлэн уулзаж зээл төлөх боломжийг удаа дараа өгч байсан боловч зээлдэгч нь банкны шаардлага биелүүлээгүй зээлийг төлөх санаачлага гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаандаа төлөхгүй байгаа нь банктай байгуулсан **** дугаартай зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т заасан “зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй” гэсэн үүргээ зөрчиж байх тул банкны зүгээс гэрээний 3.2.10-т заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгчийн **** тоот зээлийн гэрээний төлвөл зохих зээлийн төлбөр нь нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл нь 38,789,962.12 төгрөг, хүү 1,823,910 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 364,782 төгрөг хавсралтуудыг нотариатаар баталгаажуулсаны зардал 32,000 төгрөг нийт 41,010,654.12 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх, зээлдэгчийн барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Б***, С.**** нар нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“... Б.Б*** миний бие нь **** аймгийн ****ны салбараас 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 42,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд 2015 оны 04 дүгээр сарын 9-ний өдөр тус шүүхэд ****наас №07/282 тоот нэхэмжлэл гаргасан байна. Миний бие уг нэхэмжлэлд дурдсан зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч байна. Мөн  барьцаа хөрөнгийг хүлээн зөвшөөрч байна. Манай гоо сайхны салон нь **** аймагт 13 жил тасралтгүй тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд одоо ч үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байна. Уг зээлийг цаг хугацаанд нь төлж чадахгүй байгаа шалтгаан нь 2014 оны сүүлээс иргэдийн худалдан авах чадвар буурч үйлчлүүлэгчдийн тоо эрс багассан бөгөөд энэ нь манай салоны орлого буурах гол шалтгаан болсон. Энэ байдал одоо ч үргэлжилсээр байна. Иймд өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн эргэн төлөлтөнд уян хатан хандаж 4,5,6 саруудын үндсэн зээлийн төлөлтөөс чөлөөлж уг саруудад зээлийн хүүг төлж байхаар шийдвэрлэж өгнө үү. Бид авсан зээлээ цаг хугацаанд нь барагдуулахын тулд өдөр тутмын орлогыг ****-д төвлөрүүлж зээлийг өөрсдийн боломжит бүх нөхцлөөр төлж барагдуулна. ” гэв.

 

Хэрэгт авагдсан  бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

            **** нь хариуцагч Б.Б***, С.**** нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцлаж, үндсэн зээлийн үлдэгдэл 38,789,962.12 төгрөг, хүү 1,823,910 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 364,782 төгрөг хавсралтуудыг нотариатаар баталгаажуулсаны зардал 32,000 төгрөг нийт 41,010,654.12 төгрөг гаргуулах тухай, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргажээ.

Б.Б***, С.**** нар нь ****ны **** салбараас  2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1600006488 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 42.000.000 / дөчин хоёр сая / төгрөгийг гоо сайхны салоны тоног төхөөрөмж шинэчлэх болон нэмэлт тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар, 36 сарын хугацаатай, жилийн 27,6  хувийн хүүтэйгээр  зээлж , зээлдэгч Б.Б***, С.**** нар авсан болох нь зээлийн гэрээ болон, барьцааны  гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Зээлдүүлэгч банк, зээлдэгч Б.Б***, С.**** нарын хооронд байгуулсан  **** дугаартай зээлийн болон барьцааны гэрээ нь хуульд заасан журмын дагуу хийгдсэн ба банк зээлийн гэрээний 5.1.1-т зааснаар зээлийн гэрээг цуцлаж, зээлдэгч нараас зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардлага гаргасан ба зээлийн гэрээний дагуу зээлдэгч нар нь  үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүлийн 453.1-д зааснаар   зээлдэгчид  төлөх үүрэгтэй болно.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б***, С.**** нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 800,000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгч **** нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 38,789,962.12 төгрөг, зээлийн хүү 1,023,910 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 364,782 төгрөг, нотариатаар баталгаажуулсны зардал 32,000 төгрөг, нийт 40,210,654.12 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан.

Хариуцагч Б.Б***, С.**** нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооны талаар маргаагүй боловч хариуцагч нар нь “4,5,6 дугаар саруудын үндсэн зээлийн төлөлтөөс чөлөөлж, 4,5,6 дугаар саруудын үндсэн төлбөрийг дараа саруудад төлөхөөр” эвлэрэх хүсэлт гаргасныг нэхэмжлэгч **** хүлээн зөвшөөрөөгүй болно.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д "Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол гэрээний нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй", 227.3-т "Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал … -ыг хохиролд тооцно" гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.Б***, С.**** нараас үндсэн зээлийн үлдэгдэл 38,789,962.12 төгрөг, зээлийн хүү 1,023,910 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 364,782 төгрөг, нотариатаар баталгаажуулсны зардал 32,000 төгрөг, нийт 40,210,654 төгрөгийг гаргуулж,  нэхэмжлэгч ****инд олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.Б***, С.**** нар нь зээлийн барьцаанд **** сум, ** дугаар баг, **** дугаар гудамжны *** тоотод орших **** дугаартай 60 мкв хашаа байшин, **** сум, *** дугаар баг, **** дугаар гудамжны *** тоотод орших ****, **** дугаартай 1666 мкв газар, **** сум, *** дугаар баг, **** дугаар гудамжны *** тоотод орших ****, **** дугаартай 108 мкв хашаа байшин, **** сум, *** дугаар баг, **** дугаар гудамжны *** тоотод орших ****, **** дугаартай 700 мкв газар, **** сум, *** дугаар баг, *** дугаар хэсэг, *** дугаар гудамжны *** тоотод орших ****, **** дугаартай 39 мкв хашаа байшин, **** сум, *** дугаар баг, *** дугаар хэсэг, *** дугаар гудамжны *** тоотод орших ****, **** дугаартай 700 мкв  газар, массаж шүршдэг аппарат, МТС аппарат, Лазер аппарат, шивээс арилгадаг лазер аппарат зэргийг барьцаалсан болох нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээ, барьцааны гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

    Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй", 159 дүгээр зүйлийн 159.1-д "Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана", 174 дүгээр зүйлийн 174.1-д "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй", 175 дугаар зүйлийн 175.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх, хөдлөх  эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг **** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний  хуулийн 451 дүгээр зүйлийн  451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Б.Б***, С.**** нараас үндсэн зээлийн үлдэгдэл 38,789,962.12 төгрөг, хүү 1,023,910 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 364,782 төгрөг хавсралтуудыг нотариатаар баталгаажуулсаны зардал 32,000 төгрөг, нийт 40,210,654.12 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгө болох **** сум, ** дугаар баг, **** дугаар гудамжны *** тоотод орших **** дугаартай 60 мкв хашаа байшин, **** сум, ** дугаар баг, **** дугаар гудамжны *** тоотод орших ****, **** дугаартай 1666 мкв газар, **** сум, *** дугаар баг, **** дугаар гудамжны **** тоотод орших ****, **** дугаартай 108 мкв хашаа байшин, **** сум, *** дугаар баг, **** дугаар гудамжны **** тоотод орших ****, **** дугаартай 700 мкв газар, **** сум, *** дугаар баг, *** дугаар хэсэг, *** дугаар гудамжны *** тоотод орших ****, **** дугаартай 39 мкв хашаа байшин, **** сум, *** дугаар баг, *** дугаар хэсэг, *** дугаар гудамжны *** тоотод орших ****, **** дугаартай 700 мкв  газар, хөдлөх хөрөнгө болох массаж шүршдэг аппарат, МТС аппарат, Лазер аппарат, шивээс арилгадаг лазер аппарат зэргийг албадан  худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг **** аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363,003 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б***, С.**** нараас улсын тэмдэгтийн хураамж 363,003 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****инд олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Иргэний  давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                         З.ТУНГАЛАГМАА