Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2023/0061/З |
Дугаар | 128/ШШ2023/0484 |
Огноо | 2023-05-31 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2023/0484
2023 05 31 128/ШШ2023/0484
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “*******-*******” ХХК /РД:/
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Н,
Гомдол гаргагчийн өмгөөлөгч: Э.Э,
Хариуцагч: , үнэлгээний хороонд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Б, Г.Г,
Гуравдагч этгээд: Ц.О,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Э
Гомдлын шаардлага: Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/20 дугаартай тендерт иргэн Ц.Оийг шалгаруулсан Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/627 дугаартай иргэн Ц.От гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас иргэн Ц.Отэй байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Н дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ”-г хүчингүй болгуулах, Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/20 дугаартай тендер шалгаруулалтын бүх тендерээс татгалзаж дахин нээлттэй тендер шалгаруулалт явуулахыг даалгах.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Э /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Г.Г, гуравдагч этгээд Ц.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч нь “Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/20 дугаартай тендерт иргэн Ц.Оийг шалгаруулсан Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/627 дугаартай иргэн Ц.От гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас иргэн Ц.Отэй байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Н дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ”-г хүчингүй болгуулах, Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/20 дугаартай тендер шалгаруулалтын бүх тендерээс татгалзаж дахин нээлттэй тендер шалгаруулалт явуулахыг даалгах” шаардлагаар маргаж байна.
2.Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:
2.1.Маргаан бүхий Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/20 дугаартай тендерт “Н” ХХК, “*******-*******” ХХК, иргэн Ц.О нар оролцсон.
2.2.Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн хуралдаанаар Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах ажлыг гүйцэтгэхээр 1,200,000,000.0 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгөөр үнийн санал ирүүлсэн иргэн Цгийн Оийг сонгон шалгаруулахаар үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэжээ.
2.3.Тендерийн үнэлгээний хорооноос 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын даргад иргэн Ц.Отэй гэрээ байгуулах тухай зөвлөмжийг хүргүүлсэн байна.
2.4.Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 1/547 дугаар албан бичгээр гуравдагч этгээд иргэн Ц.От гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүргүүлсэн.
2.5. Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/602 дугаар албан бичгээр “*******-*******” ХХК-ийн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн.
2.6.“*******-*******” ХХК-аас үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 03/ дүгээр албан бичгээр маргаан бүхий тендерийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
2.7.Сангийн яамны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/8167 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар захиалагчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/602 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн.
2.8.Тендерийн үнэлгээний хороо 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах ажлыг гүйцэтгэхээр санал ирүүлсэн иргэн Ц Оийг төсөл арга хэмжээний нийлүүлэгчээр сонгон шалгаруулахаар үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэж, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр маргаан бүхий тендерт иргэн Ц.О шалгарсан, иргэн Ц.Отэй гэрээ байгуулах талаар зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн.
2.9.Хариуцагч Нийслэлийн аргаар, орчны бохирдолтой тэмцэх газрын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/627 дугаар албан бичгээр иргэн Ц.От гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлсэн.
2.10.Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Ц.Отэй 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Н дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан.
2.11.Тус шүүх 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “*******-*******” ХХК-ийн “Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/20 дугаартай тендерт иргэн Ц.Оийг шалгаруулсан Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн "******* *******" ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/20 дугаартай тендерт "******* *******" ХХК-ийг шалгаруулахыг Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, түүний Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд даалгах” шаардлага бүхий гомдлоор , үнэлгээний хороонд тус тус холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн.
2.11.Гомдол гаргагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гомдлын шаардлагаа “Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны оны 12 сарын сарын 02-ны өдрийн 1/627 дугаартай иргэн Ц.От гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас иргэн Ц.Отэй байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Н дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ"-г тус тус хүчингүй болгуулах“гэж нэмэгдүүлсэн.
2.12.Мөн гомдол гаргагчаас 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр “Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/20 дугаартай тендерт иргэн Ц.Оийг шалгаруулсан Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “*******-*******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/20 дугаартай тендерт “*******-*******” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлт гарган, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагч Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт өгөхийг даалгах, НАБТГ/20 дугаартай тендерт “*******-*******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт даалгах, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/627 дугаартай иргэн Ц.От гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас иргэн Ц.Отэй байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Н дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ”-г хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа нэгтгэн тодруулсан.
2.13.Гомдол гаргагчаас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр “Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/20 дугаартай тендерт шалгаруулалтын бүх тендерээс татгалзаж дахин нээлттэй тендер шалгаруулалт явуулахыг даалгах” гэж гомдлын шаардлагаа нэмэгдүүлж.
2.14.Мөн өдөр Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “*******-*******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/20 дугаартай тендерт “*******-*******” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлт гарган, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагч Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт өгөхийг даалгах, НАБТГ/20 дугаартай тендерт “*******-*******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт даалгах” гомдлын шаардлагаасаа татгалзсан.
3.Гомдол гаргагч “*******-*******” ХХК шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Төрийн болон орон нутгийн өмч, хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т "техникийн тодорхойлолт"-д заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэх зохицуулалт, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т "«Хамгийн сайн» үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно" гэж заасныг, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.2-т "захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан" бол худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус байх зохицуулалтыг тус тус зөрчиж тендерийн баримт бичигт заасан шалгуурыг хангаагүй тендерт оролцогчийг шалгаруулж, хууль зөрчсөн шийдвэрээр гэрээ байгуулах эрх олгож, хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан байна. 2. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д "Захиргааны гэрээ хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн" бол илт хууль бус байх, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл, 56.1.9-д заасан хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх зохицуулалтын дагуу тендерийн баримт бичигт заасан шалгуурыг хангаагүй тендерт оролцогчийг шалгаруулж, хууль зөрчсөн шийдвэрээр гэрээ байгуулах эрх олгож, байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. 3. Мөн баримт бичигт заасан гэрээний загвараас өөр, дутуу нөхцөлтэй гэрээ байгуулсан байна. 4. Энэхүү нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан нэхэмжлэлийн төрлөөр гаргаж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан шийдвэрийг гаргуулахыг хүсэж байгаа болно. Иймд Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны оны 12 сарын сарын 02-ны өдрийн 1/627 дугаартай иргэн Ц.От гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас иргэн Ц.Отэй байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Н дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ"-г тус тус хүчингүй болгож өгнө үү. гэв.
4. Гомдол гаргагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Худалдан авах цахим системийн тендер шалгаруулалтыг зохион байгуулах холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын дагуу Ц.Оийг тендерийг шалган үзэхэд тендер хуульд заасан олон шаардлагыг хангахгүй байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар татварын өргүй байх ёстой байдаг. Гэтэл Ц.Оийн зүгээс өөрөө явагч хэрэгслийн 32,100 төгрөгийн татварын өртэй. Татвараа шударгаар төлөөд явж байгаа аж ахуйн нэгжүүдээ тендерт шалгаруулдаггүй харин татварын өртэй иргэнийг тендерт шалгаруулж шударга бус байдлыг бий болгож байна. шаардлагад дурдсан шалгуур үзүүлэлтийг дурдсан шаардлагыг хангаж байгаа эсэх талаарх харьцуулсан хүснэгт ирүүлэхийг шаардсан бөгөөд бүх шаардлагыг “*******-*******” ХХК хангаж байгаа. Иргэн Ц.Оийн зүгээс 2 мөртэй хүснэгт ирүүлсэн. шалгаруулалтыг хангахад 20 гаруй шаардлага байдаг. ТШЗ 18.6.1-д заасан шаардлагыг хангахгүй байна. Тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэ болон хугацаанд нийлүүлэх баталгааг заасан хугацаанд албан бичгээр ирүүлээгүй. баримт бичгийн техникийн тодорхойлолт, цахилгаан, шугам сүлжээнд холбогдсон байх, гадна талын камертай байх, архитектур төлөвлөлтийн даалгавар, инженер технологийн хэрэгсэлтэй байх зэрэг шаардлагуудыг хангаагүй энэ талаарх нэг ч баримт ирүүлээгүй. Захиргааны хэрэг үүсэж хариу тайлбар болон холбогдох баримтууд ирсний дараа мөн дахин нягталж үзэхэд дараах шаардлагыг хангаагүй байдаг. Инженерийн шугам сүлжээ түүнийг хангах эх үүсвэр цахилгааны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон байх гэсэн шаардлага байдаг бөгөөд энэ талаарх баримтыг ирүүлээгүй байдаг. С******* ХХК болон А*******, Ц******* нарын байгуулсан цахилгаан татах гэрээ байдаг ч хэний ямар цахилгааныг хаанаас татаж байгаа нь тодорхойгүй. Тэгэхээр цахилгааны төвлөрсөн шугамд холбогдсон байх шаардлагыг хангахгүй байна. Галын аюулгүй байх, утаа мэдрэгчээр тоноглогдсон байх, галын дохиололтой байх гэсэн шаардлагыг мөн хангаагүй. Галын аюулгүй байдлын 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн огноотой дүгнэлтийг Ц.Оээс ирүүлсэн. Гэтэл уг дүгнэлт нь тендер шалгаруулалт болсноос хойших огноотой байгаа. Тендер шалгаруулалтаас хойших огноотой тендерийн аюулгүй байдлын дүгнэлт тендерийн материалд яаж орсныг мэдэхгүй байна. Иргэн аж ахуйн нэгж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч байх гэсэн шаардлагатай бөгөөд иргэн Ц.О нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш. Харин нэхэмжлэгч компанийн зүгээс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өгсөн байдаг.
Нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлийн тухайд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах гэсэн захиалагчийн эрх үүрэг, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх нь үнэлгээний хорооны чиг үүрэг бөгөөд дээрх чиг үүрэгт хамааруулж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэх зохицуулалт мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т хамгийн сайн үнэлэгдсэн тендер болон тендерийн баримт бичигт захиалагчийн тодорхойлсон худалдааны болон техникийн шаардлага нь худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болно гэж заасан. Мөн хуулийн 42.1.2-т захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол худалдан авах гэрээг хүчин төгөлдөр байх зохицуулалтыг тус тус зөрчиж шаардлагыг хангаагүй тендерт оролцогчийн шалгаруулсан нь шударга бус үйл ажиллагаа болсон. Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д захиргааны гэрээ хууль эрх хэмжээний актыг зөрчсөн бол, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.9-д хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх зохицуулалтын дагуу тендерийн баримт бичигт заасан шалгуурыг хангаагүй тендерт оролцогчийг шалгаруулан тендерт оролцогчтой гэрээ байгуулахыг зөвшөөрсөн учраас гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж хүчингүй болгуулах үндэслэл байна гэж үзэж байна. баримт бичигт заасан гэрээний загвараас гэрээг дутууг байгуулсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д заасан нэхэмжлэлийн төрлөөр гаргаж мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасан шийдвэрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.
5.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Ц.О нь тендерийн бүх шаардлагыг хангахгүй байхад тендерт шалгаруулсан нь ашиг сонирхлыг зөрчилтэй гэж харж байгаа. Харьцуулсан хүснэгтийн дагуу аль ч шаардлагыг хангаж ирүүлээгүй байхад удаа дараа шалгаруулж байгаа үйлдэл нь илтэд ашиг сонирхлын зөрчилтэй харагдаж байна. Энэ асуудалтай холбогдуулан нэхэмжлэгч компанийн зүгээс Сангийн яаманд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гомдол гаргаж Сангийн яамнаас 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч компанийн гаргасан гомдол гаргасан үндэслэлтэй, дахиж үнэлгээ хийж Ц.Оийг тендерт шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгосон. Үүний дагуу дахиж тендер сонгон шалгаруулалт явуулж дахиад 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Ц.Оийг шалгаруулсан. Татварын өртэй тохиолдолд цаашдаа тендер шалгаруулах үйл явцад иргэн Ц.Оийг оролцуулахгүй байсан. Цаашдаа тендерийн үнэлгээ хийх эсэхийг шалгах ёстой байсан. Тендер шалгаруулалтын шаардлагыг хангахгүй байгаа иргэнийг шалгаруулж байгаа энэ үйлдлийг хууль бус гэж үзэж байгаа.
Гуравдагч этгээд Ц.Оийн зүгээс агуулахын шугам сүлжээний стандартыг хэрхэн хангасан талаарх баримтыг ирүүлээгүй байдаг. Мөн инженерийн шугам сүлжээ, цахилгааны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон талаарх баримт байдаггүй. Галын аюулгүй байдлыг дүгнэлт нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн дүгнэлт байдаг бөгөөд тендер шалгаруулалтын дараа уг дүгнэлтээ ирүүлсэн. Гуравдагч этгээдийн агуулахад архитектур төлөвлөлтийн даалгавар байхгүй. Инженер геологийн дүгнэлт байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тендер нээлт хийснээс хойш буюу 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрчилгээ авагдсан. Мөн авто тээврийн өөрийн явагч хэрэгслийн өртэй байдаг. Хариуцагчийн зүгээс энэ нөхцөл байдалд тайлбар хэлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “заасны дагуу тайлбар тодруулгыг захиалагч тал бичгээр ирүүлэхийг шаардаж болно” гэж зааснаар сүүлд нь тодруулж авсан.
Энэ хуулийн дээрх заалт нь зөвхөн тайлбар, тодруулга гэж байгаа бөгөөд энэ нь материалаа тайлбарлаж учрыг хэлж өгөх зорилгоор тайлбар тодруулга авах гэсэн агуулгатай. Гэтэл хариуцагчийн зүгээс дутуу ирүүлсэн материал буюу галын аюулгүй байдлын дүгнэлт зэргийг сүүлд нь гуравдагч этгээдээс нотлох баримтаар авсан байдаг. Хэд хэдэн удаа гомдол гаргаж Сангийн яамнаас тендерт иргэн Ц.Оийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгосон байхад тухай бүрд нь тайлбар авсан нь тендер шалгаруулалтын үр нөлөөг бууруулж байгаа юм. гэв.
7.Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/1026 дугаар захирамжаар эрх шилжүүлсний дагуу "Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах ажлын тендер шалгаруулалтыг 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тендер шалгаруулалтын нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зарлаж, 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тус төсөл арга хэмжээний нээлт хийсэн. Хэрэв өрсөлдөөн хязгаарласан гэж үзэж байгаа бол шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргах боломжтой ба тус газар тендер шалгаруулалтыг хэдэн хоногоор зарлах эсэхээс үл хамаарч түдгэлзүүлэх эрх бүхий байгууллага юм. 1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 дэх заалтыг үндэслэн иргэн Ц.Оийн ирүүлсэн тендер нь "хамгийн сайн" үнэлэгдсэн гэж үнэлгээний хорооны дүгнэлт гарсны дагуу 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/627 дугаар албан бичгээр захиалагч гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хүргүүлсэн. 2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг үндэслэн "*******-*******" ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзсэн үнэлгээний хорооны дүгнэлт гарсны дагуу 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/629 дугаар албан бичгээр захиалагч шалгараагүй мэдэгдэл хүргүүлсэн. Төсөл арга хэмжээнд "*******-*******" ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалд үнэлгээ хийхэд дараах шаардлагуудыг хангаагүй нь баримтаар нотлогдож байх тул үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу татгалзсан.
Шаардлагад нийцсэн тендерийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулж захиалагчид гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг хүргүүлж, 2022 оны 12 дугаар сарын 02- ы өдөр захиалагчийн хяналт тавих Агаарын чанар, хяналт зохион байгуулалтын хэлтсийн даргад ажлын гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт тавих 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулагдсан. Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах" ажлын хувьд иргэн Ц.Оийн санал болгосон агуулах нь "Сайжруулсан шахмал түлшний агуулахад тавигдах шаардлага"-ыг бүрэн хангаж байх тул 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Н дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд хийгдсэн хүчин төгөлдөр гэрээ болно. Тендер шалгаруулалт хуульд хууль, журамд заасны дагуу шалгаруулсан бөгөөд Захиалагч байгууллагын хувьд "Сайжруулсан шахмал түлшний агуулахад тавигдах шаардлага"-ыг хангасны үндсэн дээр гэрээг байгуулсан тул "*******-*******" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
8.Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн А/1026 дугаар захирамжаар "Сайжруулсан шахмал түлшний агуулах барих, худалдан авах төсөл, арга хэмжээний жагсаалт"-ыг хавсралтаар баталж, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлэн худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, үр дүнг танилцуулж ажиллахыг үүрэг болгосны дагуу Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар "Үнэлгээний хороо"-г байгуулсан. Тус үнэлгээний хороо нь Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах төсөл арга хэмжээг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр нээлттэй тендер шалгаруулалтын журмаар зарлаж, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тендерийн нээлт хийхэд тендерт оролцохоор гурван материал ирүүлснийг "Үнэлгээний хороо" үнэлгээг хийж шалгаруулалтыг зохион байгуулж 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулах мэдэгдэл болон шалгараагүй тухай мэдэгдлийг оролцогч нарт нэгэн зэрэг бичгээр хүргүүлсэн. Төсөл арга хэмжээнд оролцогчдын нэг болох "*******-*******" ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан тул гүйцэтгэгч сонгох ажиллагааг Сангийн яам түр түдгэлзүүлэн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гомдлыг хянан үзэж тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтыг үндэслэн мэдэгдэл ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсгийг үндэслэн үнэлгээний хороо 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1/588 дугаартай албан бичгээр иргэн Ц.Оээс тодруулга авч үнэлгээг дахин хийж, гүйцэтгэгчээр иргэн Ц.От гэрээ байгуулах мэдэгдэл болон шалгараагүй тухай мэдэгдлийг оролцогч нарт 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дахин хүргүүлсэн. "*******-*******" ХХК-иас хоёр дахь удаагаа 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан тул Сангийн яам гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлж, гомдлыг хянаад 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтыг үндэслэн мэдэгдэл ирүүлсэн. Үнэлгээний хороо төсөл арга хэмжээнд дахин үнэлгээ хийж, гүйцэтгэгчээр иргэн Ц. От гэрээ байгуулах мэдэгдэл болон шалгараагүй тухай мэдэгдлийг оролцогч нарт 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн. "*******-*******" ХХК-иас гурав дахь удаагаа 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасан, Сангийн яам гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлж 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гомдлыг хянаад захиалагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй байх тул төсөл арга хэмжээг цааш нь үргэлжлүүлэх мэдэгдэл ирүүлсний дагуу 2023 оны Н дугаартай гэрээг иргэн Ц.Отэй байгуулсан. Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/627 дугаартай иргэн Ц.От гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас иргэн Ц.Отэй байгуулсан 2023 оны Н дугаартай "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ"-г тус тус хуулийн хүрээнд хийгдсэн гэж захиалагчийн зүгээс үзэж байна. "*******-*******" ХХК-иас Сангийн яаманд гурван удаа гаргасан гомдлын дагуу Захиалагчийн зүгээс тендер, сонгон шалгаруулалтыг хойшлуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн хүрээнд үнэлгээний ажлыг удаа дараа хийсэн ч иргэн Ц.О нь захиалагчийн шаардлагыг хангаж байсан. Түүнчлэн Сангийн яамны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гомдлын тайлбарт: "Гомдлыг хянан үзэж захиалагчийн гаргасан шийдвэр үндэслэлтэй байх тул төсөл арга хэмжээг цааш нь үргэлжлүүлэхийг мэдэгдсэн" байна. Иймд "*******-*******" ХХК-ийн Нийслэл дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал болох Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаандээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанийн ирүүлсэн тендер нь дараах байдлаар шаардлагыг хангаагүй болох нь нотлогдсон. Нэхэмжлэгч компанийн санал болгосон агуулах нь 600 м.кв хэмжээтэй болох нь нотлогдсон. Газрын хэмжээ 1,300 м.кв. Нийслэлийн агаар орчны бохирдолттой тэмцэх газраас тавьсан шаардлагын тухайд 1000 м.кв-с багагүй бие даасан объекттой байх, газрын хэмжээ 1200 м.кв хэмжээнээс багагүй байх гэсэн шаардлагуудыг хангаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийлгэж ирүүлэх шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзсан. гэв.
10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаандээр гаргасан тайлбартаа: Сайжруулсан шахмал түлш хүлээж авах шаардлагад нэг чухал нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй байгаа учраас худалдаж авах боломжгүй. Агуулахын талбайн хэмжээ шаардлагыг хангахгүй байгаа. Нэхэмжлэгч Үнэгүй.мн сайтад намраас хойш зарахаар 600,000,000 төгрөгийн үнэтэй, 600 м.кв хэмжээтэй агуулах зарна гэсэн зар тавьсан байсан одоо ч зар байгаа. Улсад 1,228,000,000 төгрөг буюу 2 дахин их үнээр нэхэмжлэгч компанийн өөрийн агуулахаа санал болгосон. Орц, гарц чөлөөтэй байх ёстой бөгөөд нэхэмжлэгч компанийн санал болгож байгаа агуулахын байршил нь айлуудын дунд нягтаршилтай бүсэд нэг талаас нарийн гудамжаар ордог, 2 айлын газар дээр байгаа бөгөөд энэ нөхцөл байдалд ямар ч боломжгүй учраас тендерт шалгаруулахаас татгалзсан. Сайжруулсан шахмал түлш нь шатамхай учраас галын аюулгүй байдлыг хангасан байх ёстой гэтэл галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж байхгүй хэр нь ирүүлсэн материалд хүлээлгэж өгөхдөө шинэ тоног төхөөрөмж суулгаж өгнө гэсэн байгаа. Үүнийг Сангийн яам шаардлага хангаж байна гэж үзсэн. Харьцуулсан үнийн дүнгийн хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3-т шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно гэж заасан. Нэхэмжлэгч компани тендерт оролцож байгаа 3 компаниас хамгийн өндөр дүнтэй буюу 1,228,000,000 төгрөгийг санал болгосон. Тендерт шалгарсан Ц.О нь 1,200,000,000 төгрөг санал болгосон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4-т хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэж заасан шаардлагыг мөн нэхэмжлэгч компани хангаагүй. Мөн хуулийн 28.3-т шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна гэж заасан шаардлагыг хангаагүй. гэв.
11.Гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/627 дугаартай Ц.Отэй гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд: Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан "сайжруулсан шахмал түлшний агуулах барих, худалдан авах төсөл, арга хэмжээний жагсаалт"-н хүрээнд хууль тогтоомжид заасны дагуу зарласан тендерт миний зүгээс өөрийн барьж гүйцэтгэсэн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт зам-№ гудамж хаягт байрлах 1593 м.кв талбайтай агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 5592 м.кв талбайтай газрыг худалдахаар тендерийн баримт бичигт заасан холбогдох материалыг бүрдүүлэн Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хороонд хүргүүлсэн. Тендер шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шалгаруулсан гэж үзэж байгаа бөгөөд тендерт оролцогч бусад этгээдүүдийн ирүүлсэн баримт, материал нь бүрдэл дутуу, холбогдох шаардлагыг хангаагүй байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж үзэж байна. Тухайлбал, худалдан авах үл хөдлөх хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй байх, мөн нэхэмжлэгчийн санал болгосон үл хөдлөх хөрөнгө нь талбайн хэмжээнд хүрэхгүй, хамгийн бага үнийн саналыг ирүүлээгүй гэх мэт шаардлагыг хангаагүй байх тул иргэн Ц.О намайг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хууль тогтоомжид заасны дагуу шалгаруулсан тендерийн үндсэн дээр байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэв
12.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй байх үед эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж ойлгосон. Учир нь гэрээг хүчингүй болгуулж “*******-*******” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байсан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж харж байсан. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдөж байгаа нь тодорхойгүй болсон. Өөрөөр хэлбэл, хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Гэрээ байгуулахаас татгалзаж дахин тендер сонгон шалгаруулалт зарлах талаар эхэлж тайлбар хэлье. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлд тендерээс татгалзах 4 тохиолдлын талаар зохицуулсан. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1-т шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэж заасан. Гэтэл С.Оийн ирүүлсэн тендер нь болзол шаардлагыг хангасан учраас шалгаруулж байна гэдгээ мэдэгдсэн, тиймээс уг заалтыг хангахгүй, 30.1.2-т тендер шалгаруулалтад үнийг урьдчилан тохиролцож оролцсон, өрсөлдөгчөө тендер шалгаруулалтын бодит нөхцөлөөс төөрөгдүүлсэн, тэдэнд дарамт, шахалт үзүүлсэн нь шүүх, эрх бүхий байгууллагаас тогтоогдсон бол гэж заасан. Гэхдээ эдгээр үйл баримт тогтоогдоогүй байгаа урчаас уг заалт мөн адил хамаахгүй. 30.1.3-т шаардлагад нийцсэн бүх тендерийн үнэ захиалагчийн тооцсон төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн гэж заасан. Гэтэл С.Оийн үнийн санал хамгийн бага нь байсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 23.7.4-т хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендер гэж үзнэ гэх зохицуулалттай нийцэж байгаа юм. Тиймээс уг шаардлагыг хангахгүй байна. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4-т энэ хуулийн 30.2-т заасан хэлэлцээ амжилтгүй болсон буюу төсөвт өртгөөс 5-аас дээш хувиар хэтэрсэн бол зөвшилцөх асуудал яригдах бөгөөд зөвшилцөл амжилтгүй бол энэ заалт хэрэгжихээр байгаа. Гэтэл уг заалт нь өнөөдрийн маргаанд ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь эдгээр зохицуулалтад хамаарахгүй байх тул тендерийг дахин явуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эдгээр нөхцөл байдал хангагдахгүй учраас үүний даргаагийн үр дагавар буюу тендер хүчингүй болгуулах, дахин гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагууд хангагдах боломжгүй болсон. Нэхэмжлэгчийн зүгээс тээвэр хэрэгслийн албан татвар болон хувь хүний орлогын албан татвартай холбоотой асуудлыг гол үндэслэлээ болгодог. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр татварыг төлсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэгдүгээр улиралд татварын өртэй байсан гэх агуулгаар тайлбарлаж байгаа. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлд тайланг хэзээ гаргах талаар тодорхой зохицуулсан. Өөрөөр хэлбэл дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор тайлангаа илгээнэ. Тиймээс 10 болон 11 дүгээр сарын тайлангаа тайлагнах хугацаа болохгүй байсан, иймд өр төлбөртэй гэх асуудал яригдах боломжгүй байсан. 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тайлангаа илгээсэн, тэр үед 6,000,000 төгрөгийн өртэй байсан гэх асуудал гарч ирсэн. Татвар тайлагнахаас өмнө тендер сонгон шалгаруулалтын асуудал яригдсан учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Гомдол гаргагч нь “Тендерийн шаардлагад дурдсан бүх шалгуур үзүүлэлт, шаардлагыг “*******-*******” ХХК хангаж байгаа, Ц.Оийн зүгээс агуулахын шугам сүлжээний стандартыг хэрхэн хангасан талаарх баримтыг ирүүлээгүй, мөн инженерийн шугам сүлжээ, цахилгааны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон талаарх баримт байдаггүй, Галын аюулгүй байдлыг дүгнэлтийг тендер шалгаруулалтын дараа 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ирүүлсэн, Ц.Оийн зүгээс өөрөө явагч хэрэгслийн 32,100 төгрөгийн татварын өртэй байгаа нь Тендер шалгаруулалтын хамгийн эхний шаардлагын хангаагүй, Тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэ болон хугацаанд нийлүүлэх баталгааг заасан хугацаанд албан бичгээр ирүүлээгүй, тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт, цахилгаан, шугам сүлжээнд холбогдсон байх, гадна талын камертай байх, архитектур төлөвлөлтийн даалгавар, инженер технологийн хэрэгсэлтэй байх зэрэг шаардлагуудыг хангаагүй энэ талаарх нэг ч баримт ирүүлээгүй, Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ тендерийн нээлт хийснээс хойш буюу 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэрчилгээтэй болсон” гэж, хариуцагч нь ”Төсөл арга хэмжээнд санал болгосон агуулах нь 600 м.кв талбайтай байгаа нь шаардсан шаардлагад хүрэхгүй, санал болгож буй агуулахын орц гарц шаардсан шаардлага хангахгүй, санал болгож буй агуулах нь сургууль, цэцэрлэгийн байршилтай ойр, суурьшлын нягтрал ихтэй бүсэд байршилтай байгаа нь шаардлага хангахгүй, утаа мэдрэгч галын дохиолол шинээр суулгаж хүлээлгэн өгнө гэж ирүүлсэн нь шаардсан шаардлага хангахгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, тайлан ирүүлээгүй, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийгээгүй” гэж, гуравдагч этгээд “тендерт оролцогч бусад этгээдүүдийн ирүүлсэн баримт, материал нь бүрдэл дутуу, холбогдох шаардлагыг хангаагүй, гомдол гаргагч нь худалдан авах үл хөдлөх хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй байх, мөн нэхэмжлэгчийн санал болгосон үл хөдлөх хөрөнгө нь талбайн хэмжээнд хүрэхгүй, хамгийн бага үнийн саналыг ирүүлээгүй” гэж тус тус маргажээ.
3.Гомдол гаргагч “*******-*******” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 05 дугаар сарын 04-ны өдөр гомдлын шаардлагаа “Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/20 дугаартай тендерт иргэн Ц.Оийг шалгаруулсан Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/627 дугаартай иргэн Ц.От гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас иргэн Ц.Отэй байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Н дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ”-г хүчингүй болгуулах, Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/20 дугаартай тендер шалгаруулалтын бүх тендерээс татгалзаж дахин нээлттэй тендер шалгаруулалт явуулахыг даалгах” гэж тодруулан, нэмэгдүүлсэн тул дээрх гомдлын шаардлагуудын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.
4.Харин гомдол гаргагч нь тус өдрөө “Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “*******-*******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, Сайжруулсан шахмал түлшний- *******” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлт гарган, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагч Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт өгөхийг даалгах, НАБТГ/20 дугаартай тендерт “*******-*******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт даалгах” тухай гомдлын шаардлагуудаасаа татгалзжээ.
5.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл.“Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах”, 66.1.“Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.3.“Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана.” гэж тус тус заасны дагуу гомдлын гаргагчийн дээрх гомдлын шаардлагуудаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/1026 дугаар захирамжаар Сайжруулсан шахмал түлшний агуулах барих, худалдан авах төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталж, худалдан авах төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг Нийслэлийн аргаар, орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлжээ.
7.Нийслэлийн аргаар, орчны бохирдолтой тэмцэх газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн “Үнэлгээний хороо байгуулах тухай” А/71 дүгээр тушаалаар Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах ажлыг зохион байгуулах “Үнэлгээний хороо”-г байгуулсан байна.
8.Үнэлгээний хорооны 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын тендерийн баримт бичгийг боловсруулан ажил гүйцэтгүүлэх урилгыг өдөр тутмын сонин хэвлэл болон төрийн худалдан авах ажиллагааны газрын цахим сайтаар дамжуулан зарлахаар шийдвэрлэжээ.
9.Маргаан бүхий дээрх тендерт “Н” ХХК, “*******-*******” ХХК, иргэн Ц.О нар оролцохоор материалаа ирүүлэн тендерт оролцсон байна.
10.Тендерийн үнэлгээний хорооны 2022 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн хуралдаанаар Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах ажлыг гүйцэтгэхээр 1,200,000,000.0 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгөөр үнийн санал ирүүлсэн иргэн Ц Оийг сонгон шалгаруулахаар үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэжээ.
11.Тендерийн үнэлгээний хорооноос 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын даргад иргэн Ц.Отэй гэрээ байгуулах тухай зөвлөмжийг хүргүүлсэн байна.
12.Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 1/547 дугаар албан бичгээр гуравдагч этгээд иргэн Ц.От гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүргүүлжээ.
13.Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/550 дугаар албан бичгээр “Н” ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу шаардлага хангасан тендерийг ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн байна. Татгалзсан үндэслэлээ “... “Н” ХХК нь татварын 705,085,237.54 төгрөгийн татварын өртэй” гэсэн байна.
14.Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/550 дугаар албан бичгээр “*******-*******” ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу шаардлага хангасан тендерийг ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн байна. Татгалзсан үндэслэлээ “...“*******-*******” ХХК нь хамгийн бага харьцуулах үнэтэй тендерээс сонгогдоогүй” гэжээ.
15.Дээрх тендер шалгаруулалттай холбоотой асуудлаар “*******-*******” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргажээ.
16.Сангийн яам гомдлыг хянаад 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 03/7374 дүгээр албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т зааснаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд гомдлыг хянахад шаардлагатай нэмэлт материалыг хариуцагч Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
17.Хариуцагч Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/560 дугаар албан бичгээр Сангийн яамнаас шаардсан холбогдох баримтуудыг гаргаж хүргүүлжээ.
18.Сангийн яамны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/7688 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар захиалагчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/547 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна.
19.Дээрх албан бичгээр Ц.Оийг гүйцэтгэгчээр шалгаруулахдаа татвар, нийгмийн даатгалын өртэй эсэхийг журамд заасны шалгаагүй, иргэн Ц.О нь захиалагч болон нийлүүлэгчийн ажлын даалгаврыг харьцуулсан байдлаар дэлгэрэнгүй танилцуулга ирүүлээгүй, иргэн Ц.О нь тендерт шалгарсан тохиолдолд доголдолгүй барааг нийлүүлэх талаарх баталгааг албан бичгээр гаргаж ирүүлээгүй, иргэн Ц.О нь техникийн тодорхойлолтод нийцэхийг харуулсан дэлгэрэнгүй танилцуулга, нотлох баримт ирүүлээгүй, иргэн Ц.О нь техникийн тодорхойлолтод төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон эсэх, гадна хяналтын камержуулагчтай эсэх, архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн геологийн дүгнэлттэй эсэх талаар мэдээллийг ирүүлээгүй, иргэн Ц.О нь бараа нийлүүлэлтийн хуваарийг гаргаж ирүүлээгүй зэрэг гэжээ.
20.Сангийн яамны гомдол хянасан дээрх албан бичгийг үндэслэн тендерийн үнэлгээний хороо 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хуралдаж, тус хуралдаанаараа иргэн Ц.Оээс тодруулга авч үнэлгээг дахин хийхээр шийдвэрлэсэн байна.
21.Үнэлгээний хорооны дээрх шийдвэртэй холбоотойгоор хариуцагч нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн “Тодруулга хүсэх тухай” 1/588 дугаар албан бичгээр гуравдагч этгээд Ц.Оээс тодруулга авчээ.
22.Дээрх албан бичгийг үндэслэн гуравдагч этгээд Ц.Оээс тодруулгаар нэмэлт материал гаргаж ирүүлжээ. Үүнд: Үнийн санал хүргүүлсэн хүсэлт, татварын тодорхойлолт /Авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар 32106 төгрөг дутуу төлсөн, хувь хүний орлогын албан татвар 294,998.0 төгрөг илүү төлөлттэй гэжээ/, нэмэгдсэн өртгийн албан татварын төлбөрийн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй талаарх тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001, 00103, 00103 дугаартай гэрчилгээнүүдийн хуулбар, газар эзэмших эрхийн 00001, 00001, 00001, 00001, 00001, 0000, 0000, 0000 дугаартай гэрчилгээнүүдийн хуулбар, газрын нэгж талбарын тодорхойлолт, галын аюулгүй байдлын дүгнэлт, хэсгийн байцаагчийн тодорхойлолт, камержуулалтын фото зураг, газрын эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн акт, барааг нийлүүлэлтийн хуваарь, тодорхойлолт, архитектур төлөвлөлтийн даалгавартай холбоотой хот байгуулалт, хөгжлийн газрын албан бичиг, 380 тог татах тухай хамтран ажиллах гэрээ, “М” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг материалуудыг ирүүлсэн байна.
23.Тендерийн үнэлгээний хороо 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах ажлыг гүйцэтгэхээр санал ирүүлсэн иргэн Ц Оийг төсөл арга хэмжээний нийлүүлэгчээр сонгон шалгаруулахаар үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэжээ.
24.Дээрх шийдвэрийг үндэслэн тендерийн үнэлгээний хорооноос 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр маргаан бүхий тендерт иргэн Ц.О шалгарсан, иргэн Ц.Отэй гэрээ байгуулах талаар зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байна.
25.Хариуцагч Нийслэлийн аргаар, орчны бохирдолтой тэмцэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/599 дугаар албан бичгээр иргэн Ц.От гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлжээ.
26.Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/602 дугаар албан бичгээр “*******-*******” ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу шаардлага хангасан тендерийг ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн байна. Татгалзсан үндэслэлээ “... Төсөл арга хэмжээнд санал болгосон агуулах нь 600 м.кв талбайтай байгаа нь шаардсан шаардлагад хүрэхгүй, санал болгож буй агуулахын орц гарц шаардсан шаардлага хангахгүй, санал болгож буй агуулах нь сургууль, цэцэрлэгийн байршилтай ойр, суурьшлын нягтрал ихтэй бүсэд байршилтай байгаа нь шаардлага хангахгүй.” гэжээ.
27.Гомдол гаргагч “*******-*******” ХХК-аас үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 03/ дүгээр албан бичгээр хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т зааснаар маргаан бүхий тендерийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
28.Сангийн яамны 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/8167 дугаар албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар захиалагчийн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/602 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгджээ.
29.Дээрх албан бичигт “...“*******-*******” ХХК-ийн санал болгосон агуулах нь ачааны машин нэвтрэх орц гарцтай байх тухай фото зураг болон харьцуулсан хүснэгтийг ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод “Ачааны авто саадгүй нэвтрэх орц гарцтай байх” гэж заасантай нийцсэн байхад орц гарц байх” гэж заасантай нийцсэн байхад орц гарц шаардлага хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна., баримт бичигт сургууль, цэцэрлэгийн байршилтай ойр, суурьшлын нягтралын талаар шалгуур заагаагүй байх тул “*******-*******” ХХК-ийн тендерээс нягтрал ихтэй бүсэд байршилтай гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна., “*******-*******” ХХК-ийн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд агуулахын талбайн хэмжээг 1000 м.кв гэж санал болгосон байгаа нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод “Агуулахын талбайн хэмжээ 1000 м.кв-аас багагүй талбайтай бие даасан объект байх” гэсэн шаардлагыг хангасан байх тул “*******-*******” ХХК-ийн тендерээс 600 м.кв агуулах санал болгосон нь шаардлага хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.” гэжээ.
30.Тендерийн үнэлгээний хороо 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах ажлыг гүйцэтгэхээр санал ирүүлсэн иргэн Ц Оийг төсөл арга хэмжээний нийлүүлэгчээр сонгон шалгаруулахаар үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэжээ.
31.Дээрх шийдвэрийг үндэслэн тендерийн үнэлгээний хорооноос 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр маргаан бүхий тендерт иргэн Ц.О шалгарсан, иргэн Ц.Отэй гэрээ байгуулах талаар зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн байна.
32.Хариуцагч нийслэлийн аргаар, орчны бохирдолтой тэмцэх газрын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/627 дугаар албан бичгээр иргэн Ц.От гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлжээ.
33.Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 1/629 дүгээр албан бичгээр “*******-*******” ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т заасны дагуу шаардлага хангасан тендерийг ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзаж шийдвэрлэсэн байна. Татгалзсан үндэслэлээ “... Утаа мэдрэгч галын дохиолол шинээр суулгаж хүлээлгэн өгнө гэж ирүүлсэн нь шаардсан шаардлага хангахгүй, Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, тайлан ирүүлээгүй нь шаардсан шаардлага хангахгүй, Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийгээгүй нь шаардсан шаардлага хангахгүй.” гэжээ.
34.Гомдол гаргагч “*******-*******” ХХК-аас үнэлгээний хорооны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яамны 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 03/8352 дугаар албан бичгээр хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т зааснаар маргаан бүхий тендерийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
35.Сангийн яамны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/8647 дугаар албан бичгээр гомдол гаргагч “*******-*******” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.
36.Уг албан бичигт “... “*******-*******” ХХК-ийн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд утаа мэдрэгч галын дохиолол шинээр суулгаж хүлээлгэн өгөх гэж санал болгосон байгаа нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод “Утаа мэдрэгч галын дохиололтой байх” гэсэн шаардлагыг хангасан байх тул утаа мэдрэгч галын дохиолол шинээр суулгах тул шаардлагад нийцээгүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна., “*******-*******” ХХК агуулахын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хавсарган ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байх” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна., “*******-*******” ХХК үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн талаар баримт ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод “Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн байх” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.” гэжээ.
37. Гуравдагч этгээд Ц.О 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай Н дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан байна.
38.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйл.“Тендер нээх”, 26.9.“Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно.” гэж заасны дагуу хариуцагч Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас гуравдагч этгээд Ц.Оээс тодруулга авч, үнэлгээг дахин хийж, гуравдагч этгээд Ц.Оийг гүйцэтгэгчээр сонгон шалгаруулсан тендерийн үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэрүүд үндэслэлтэй байна.
39.Тодруулбал, хуулийн дээрх заалтаас үзвэл захиалагч нь тендерт оролцогчоос тодруулга авах эрхтэй байх бөгөөд тодруулга авч үнэлгээ хийсэн хариуцагч нарын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
40.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйл.“Тендерийг хянан үзэх”, 27.1.“Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.3.“Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.”, 28 дугаар зүйл.“Тендерийг үнэлэх”, 28.7.4.“хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ.”, 28.14.6.“санхүүгийн саналыг энэ хуулийн 28.2-28.7-г баримтлан үнэлж, гэрээ байгуулах эрхийг «хамгийн сайн» гэж үнэлэгдсэн тендерт оролцогчид олгох.”, 29 дүгээр зүйл.“Гэрээ байгуулах эрх олгох”, 29.1.“Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, ... мэдэгдэнэ.” гэж тус тус заажээ.
41.Хуулийн дээрх заалтуудаас үзвэл хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан бүх нөхцөлийг хангасан хамгийн бага үнийг санал болгосон тендерийг хамгийн сайн тендер гэж үзэж гэрээ байгуулах эрх олгох зохицуулалттай байна.
42.Маргаан бүхий тохиолдолд хуулийн дээрх заалтуудыг үндэслэн тендерийг үнэлж гуравдагч этгээд иргэн Ц.Оийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзсэн тендерийн үнэлгээний хорооны болон захиалагчийн шийдвэрүүд үндэслэлтэй байна.
43.Тодруулбал, гуравдагч этгээд Ц.О нь гомдол гаргагч “*******-*******” ХХК-аас илүү бага үнэтэй тендерийг санал болгосон, худалдахаар санал болгож буй агуулах, газрын хэмжээ нь агуулахад тендерт тавигдах шаардлагыг бүрэн хангасан, үл хөдлөх өмчлөх эрхийн болон газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, галын аюулгүй байдлын дүгнэлттэй, мэргэжлийн байгууллагаар гаргуулсан хөрөнгийн үнэлгээний тайлан зэргийг гаргуулж тендерийн баримт бичгээр тавигдсан бүхий л шаардлагуудыг хангасан байх тул гуравдагч этгээд Ц.Оийг гүйцэтгэгчээр шалгаруулсан нь үндэслэлтэй байна.
44.Гомдол гаргагчийн иргэн Ц.О нь татварын өр төлбөртэй байхад гүйцэтгэгчээр шалгаруулсан нь үндэслэлгүй гэх тайлбарын тухайд;
45.Монголын татварын албаны 2022 оны тодорхойлолтоор гуравдагч этгээд Ц.Оийг авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар 32106 төгрөг дутуу төлсөн, хувь хүний орлогын албан татвар 294,998.0 төгрөг илүү төлөлттэй гэжээ.
46.Гуравдагч этгээд Ц.О нь авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварын 32106 төгрөгийн өрийг тайлбарлахдаа: “миний нэр дээр авто тээврийн хэрэгслийн татварын өр байхгүй.Энэ өрийн талаар дүүргийн татварын албанаас тодруулахад андуурагдаж тань дээр өр үүссэн байх магадлалтай гэж тайлбарласан.Миний хувьд татвар төлөх үүргээ хугацаанд биелүүлээгүй зүйл байхгүй гэжээ.
47.Гуравдагч этгээд дээрх тайлбар үндэслэл бүхий байна. Учир нь гуравдагч этгээд тухайн онд хувь хүний орлогын албан татвар 294,998.0 төгрөг илүү төлөлттэй байх тул 32106 төгрөгийн авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварыг төлөхөөс санаатайгаар зайлс хийх боломжгүй юм. Мөн дээрх 32106 төгрөгийн татварын өр нь тендерт оролцогчийн эдийн засгийн чадавхад нөлөөлхүйц татварын өр төлбөртэй гэж үзэхээргүй байна.
48.Мөн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 4/2894 дүгээр албан бичигт “Тус дүүргийн татварын хэлтсийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй Цгийн О /РД:*******/ нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хувь хүний орлогын албан татварын тайлан илгээж 6,495,384.72 төгрөгийн татварын өр үүссэн байна.” гэжээ.
49.Дээрхээс үзвэл гуравдагч этгээд Ц.О нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс өмнө үүссэн татварын өр төлбөргүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.
50.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч нарын гаргасан маргаан бүхий захиргааны актууд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйл.“Худалдан авах ажиллагааны зарчим”, 6.1.“Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж заасантай нийцсэн байна гэж үзэв.
51.Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн , үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/20 дугаартай тендерт иргэн Ц.Оийг шалгаруулсан Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/627 дугаартай иргэн Ц.От гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас иргэн Ц.Отэй байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Н дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ”-г хүчингүй болгуулах, Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/20 дугаартай тендер шалгаруулалтын бүх тендерээс татгалзаж дахин нээлттэй тендер шалгаруулалт явуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “*******-*******” ХХК-ийг “Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “*******-*******” ХХК-ийг шалгаруулахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулж, Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/20 дугаартай тендерт “*******-*******” ХХК-ийг шалгаруулсан дүгнэлт гарган, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагч Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт өгөхийг даалгах, НАБТГ/20 дугаартай тендерт “*******-*******” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргахыг Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газарт даалгах” тухай гомдлын шаардлагуудаасаа татгалзсаныг баталсугай.
2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 26 дугаар зүйлийн 26.9, 27 дугаар зүйлийн 27.3, 28 дугаар зүйлийн 28.7.4, 28.14.6, 29 дүгээр зүйлийн 29.1-т заасныг тус тус баримтлан “*******-*******” ХХК-аас Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/20 дугаартай тендерт иргэн Ц.Оийг шалгаруулсан Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын үнэлгээний хорооны 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/627 дугаартай иргэн Ц.От гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас иргэн Ц.Отэй байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Н дугаартай “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ”-г хүчингүй болгуулах, Сайжруулсан шахмал түлшний агуулах худалдан авах НАБТГ/20 дугаартай тендер шалгаруулалтын бүх тендерээс татгалзаж дахин нээлттэй тендер шалгаруулалт явуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ