Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 281

 

 

 

 

 

 

 

 

 

  2017         07            17                                             281

 

                       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж, шүүгч Г.Мөнхзул, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

иргэдийн төлөөлөгч Б.Ичинхорлоо,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч А.Сундуй, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа  /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар 0165/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Очирваань овгийн Аминчимэгийн Сундуйд холбогдох эрүүгийн 2016 2601 2631 дугаар, 3 хавтас хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Очирваань овгийн Аминчимэгийн Сундуй Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүн баян уулын 13 дугаар гудамжны 34 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэл:

1.Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан;

2.Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялын зарим 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 185 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 6 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,

 3.Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял дээр өмнөх  тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 6 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан.

4.Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 557 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 3 хоногийн хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2014 оны 07 дугаар сарын 29-нд ялын хугацаа дуусч суллагдсан. (РД:УХ92082754).

 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч А.Сундуй нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 30-20 тоотод оршин суух иргэн Ц.Мишигсүрэнгийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч:

-иж бүрэн хуучны төв халх хийцтэй 12 цагаантай, жирмэн угалзтай хуучны хув хар дөрөөтэй эмээл 1 ширхэг,

-битүү ороолттой мөнгөн хазаар 1 ширхэг,

-суман хар модтой, мөнгөн дугуйтай ташуур 1 ширхэг,

-эртний тархи манан, алтан нуухтай, ясан халбагатай дунд гарын хөөрөг 1 ширхэг,

-чүнчиг толгойтой мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын хөөрөг 1 ширхэг, 

-чүнчиг толгойтой мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын бондгор хийцтэй хөөрөг 1 ширхэг,

- 17 см орчим амсартай, 20 лангийн хуучны ноён Сэрвээ хийцтэй их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, 2 литрийн виски 1 шил, 8 мм өргөнтэй 50-55 см хэмжээтэй, 585 сорьцтой, Турк монетон гинж 1 ширхэг, 8 мм өргөнтэй цулгай эрэгтэй алтан бөгж 1 ширхэг, Солонгос улсад үйлдвэрлэсэн бөөрөнхий хавтгай хэлбэртэй цацарсан хээтэй монетон ээмэг бөгж, гинжний хослол 1 ширхэг, 585 сорьцтой угалзан хээтэй Турк монетон бөгж 1 ширхэг, 585 сорьцтой бөмбөлөгтэй урт гинжин хэлхээтэй Турк монетон хослол ээмэг 1 ширхэг, 999 сорьцтой Солонгос алтан гольцо бөгж 1 ширхэг, гар хийцийн жимсэн хэлбэртэй, шигтгээтэй 585 сорьцтой хүүхдийн хос ээмэг 1 ширхэг, чигчий хурууны монетон бөгж 1 ширхэг, 5 мм өргөнтэй, 55 см урт мөнгөн гинж 1 ширхэг, Ирвэсний толгойн хийцтэй Турк монетон бөгж 1 ширхэг, хүүхдийн Турк монетон ээмэг 1 ширхэг, биет 550,000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж бусдад нийт 47,100,000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Сундуй мэдүүлэхдээ:

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах айлын гэрт нэвтрэн орж Монгол эмээл, мөнгөн хазаар, хоёр ширхэг хөөрөг, монетон ээмэг, гинж болон үнэт эдлэл хулгайлсан.

Хохирогчийн хашааг нь давж ороод байшингийн вакум цонхны гадна талаас нь түлхэх үед цонх нь онгойсон. Тэгээд хохирогчийн гэрт ороод хүн байгаа эсэхийг үзэхэд хүн байхгүй байхаар эд зүйлийг нь хулгайлсан. Хохирогчийн гэрт ороход эмээл, хазаар нь ил байсан. Мөн хуучны саарал өнгийн сейфийг төмрөөр хөшиж онгойлгоод дотроос нь үнэт эдлэлийг авсан. Тэгээд хулгайлсан эд зүйлээ авч явж байхдаа өөрийн найз болох Э.Баяр-Ялалтыг дуудаж, такси бариад ир гэсэн. Баяр-Ялалт такси барьж ирээд бид Сонгинохайрхан дүүргийн 112 дугаар автобусны буудал руу хамт явсан. Тэгээд би 112-ийн автобусны буудал дээрээс Э.Баяр-Ялалтаас салаад хулгайсан эд зүйлсээ жалганд аваачиж нуусан. 2-3 хоногийн дараа жалганаас эмээлээ авч, найз Баяртогтохын бичил хороололд байдаг гэрт нь аваачиж, тагтан дээр нь тавьсан. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Э.Баяр-Ялалт мөнгө олсон эмээл, хазаарыг чинь авъя гэж надад хэлсэн. Тэгэхээр нь найз Э.Баяр-Ялалтад эмээл, хазаарыг 2,000,000 төгрөгөөр зарахаар очиход Э.Баяр-Ялалт цагдаа нар дагуулж ирсэн, цагдаа намайг барьж авсан гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2016 2601 2631 дугаартай хэргээс:

 

Гэмт хэргийн талаар нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох:  

 

1.Хохирогч Ц.Мишигсүрэнгийн 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны 13 цаг өнгөрч байхад эхнэр Гэрэлтунгалагийн хамт Хар хорин зах руу хоол хүнсний зүйл цуглуулах гээд гарсан. Гэрээсээ гарахдаа хаалга, цонхоо бүгдийг нь шалгаж үзээд явсан. Тухайн үед хүүхдүүд  өглөө сургуульдаа явцгаасан байсан. Хар хорин зах дээгүүр явж байгаад 16 цаг 30 минутын орчим эхнэр бид хоёр замаараа хүүхдээ сургуулиас нь аваад гэртээ ирээд хашааны хаалгыг кодоор нь онгойлгож ороод байшин руугаа ороход үүдний хаалганы цоож эвдрэл, гэмтэлгүй зүгээр байсан. Тэгсэн чинь банны өрөөний хаалга, граж руу ордог хаалга онгорхой байсан. Эхнэр маань яагаад хаалга онгорхой орхив гээд надаас асуусан. Би онгорхой орхиогүй гэж хэлээд том өрөө рүүгээ харсан чинь зочны өрөөний стенкний хажуу талд байсан мөнгөн эмээл, хазаар, ташуур байхгүй байсан. Том өрөөний цонхны салхивч онгорхой байдалтай, буйдан дээр үүдний хувцасны шүүгээн дотор байсан улаан өнгийн цүнхийг тавьсан, дотор нь байсан хувцаснуудыг цонхны урд талд шалан дээр тарааж хаясан байдалтай байсан. Тэгээд бид гэрт хулгай орсоныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс том өрөөний стенкний хажууд байсан болон серивантан дотор байсан эд зүйлсүүдээс:   

1.Стенкний хажууд эмээлний суурин дээр байсан Иж бүрэн хуучны төв халх хийцтэй 12 цагаан жирмэн угалзтай хуучны хув хар дөрөөтэй мөнгөн тоногтой дунд гарын эмээл 1 ширхэг. Уг эмээл нь манай өвөөгөөс уламжлагдаж ирсэн эмээл байгаа юм. Гадуур зах зээлийн доод талынх нь ханш нь 15.000.000 төгрөгийн ханштай байгаа. Уг эмээлийн 12 цагаан жирмэн угалзтай нь гадуур бараг байхгүй. Дахин давтагдахгүй эд байгаа.

2.Битүү ороолттой мөнгөн хазаар 1 ширхэг. Уг мөнгөн хазаарыг би 2006 онд Нарантуул захаас 2.500.000 төгрөгөнд шинээр нь худалдан авч байсан болохоор анх худалдан авч байсан үнээрээ үнэлнэ.

3.Суман хар модтой мөнгөн дугуйтай 1 ширхэг ташуур. Уг ташуурыг би мөн адил 2006 онд Нарантуул захаас 2.000.000 төгрөгөнд худалдан авч байсан. Анх худалдаж авсан үнээрээ үнэлнэ.

4.Даваа толгойтой ясан халбагтай алтан нуухтай дунд гарын бондгор хийцтэй тархи манан хөөрөг 1 ширхэг. Уг хөөрөг болохоор манай ааваас уламжлагдаж ирсэн хуучны хөөрөг байсан. Үнэлж мэдэхгүй.

5.Чүнчиг толгойтой мөнгөн нуух, мөнгөн халбагатай дунд гарын бондгор хийцтэй чүнчигноров хөөрөг 1 ширхэг. Уг хөөргийг мөн адил үнэлж мэдэхгүй.

6.17 см-ийн амсартай, 20 лангийн хуучны ноён сэрвээ хийцийн их гарын мөнгөн аяга 1 ширхэг.Энэ аяга болохоор хуучны аяга байсан.

7.Хуванцар дагштай оюу шигтгээтэй охин Гэрэлтунгалагтаа аав Цагаан, ээж Чимэдцэеэгээс” гэсэн бичиглэлтэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг. Энэ аягыг манай аав, ээж хоёр 2008 онд бэлгэнд өгч байсан. Уг аяга болохоор шинэ цагийн аяга байсан болохоор 200.000 төгрөгөөр үнэлнэ.

8.Хуванцар дагштай шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг. Энэ аягыг бэлгэн авч байсан болохоор 200.000 төгрөгөөр үнэлнэ.

9.Ёроолдоо зааны бүтнээрээ орсон сийлбэртэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг. Энэ мөнгөн аягыг 180.000 төгрөгөөр Мөнгөн завъяа дэлгүүрээс худалдан авч байсан.

10.Сийлбэргүй цулгай хуванцар дагштай шинэ цагийн дунд гарын мөнгөн аягыг 2010 онд бэлгэнд авч байсан. 150.000 төгрөгөөр үнэлнэ. 

11.Хоёр литрийн шилтэй дөрвөлжин хэлбэрийн шотланд виски 1 ширхэг. Уг вискийг би 250.000 төгрөгөөр худалдан авч байсан. Нэрийг нь яг тодорхой сайн санахгүй байна.

12.Мөнгөний гахайг хагалж дотор нь байсан 450.000 төгрөгийг авсан байсан. Дотор нь яг 450.000 төгрөг байсан. Учир нь өнгөрсөн оны шинэ жилээр манай хүүхдийн ёолкон дээр цугларсан 280.000 төгрөгийг тэр чигт нь хийсэн байсан. Үүн дээр 2016 оны 01 сараас хойш сар болгон 10.000 заримдаа 20.000 төгрөг дээж болгон хийж байсан. Хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 01 бил үү 02-ны өдөр 10.000 төгрөг хийхэд 450.000 төгрөг болсон. Үүнийг манай эхнэр гэрчилнэ. Мөнгө хадгалдаг гахайгаа 10.000 төгрөгөөр үнэлнэ.

13. 8мм-ийн өргөнтэй 50-55 см урттай, 585 сорьцтой Турк монетон гинж 1 ширхэг. Уг гинжийг 2.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Энэ үнээрээ үнэлнэ.

14. Зочны өрөөний стенкэн дотор байсан 8 мм-ийн өргөнтэй цулгай, сорьцгүй, эрэгтэй алтан гольцо бөгж 1 ширхэг. 2013 онд алт мөнгөний дарханаар 1.200.000 төгрөгөөр хийлгүүлж байсан. Энэ үнээрээ үнэлнэ.

15. 585-ын сорьцтой Солонгос улсад үйлдвэрлэгдсэн бөөрөнхий хавтгай хэлбэртэй, цацарсан, хээтэй, монетон кулон ээмэг, бөгж гинжний хослол 1 ширхэг. Үүнийг би 2013 онд Мөнгөнзавъяагаас 1.600.000 төгрөгөөр худалдан авч байсан.

16. 585-ын сорьцтой угалзан хээтэй эмэгтэй Турк монетон бөгж 1 ширхэг. Үүнийг би эхнэртээ одоогоос 2-3 жилийн өмнө 180.000 төгрөгөөр худалдан авч өгч байсан.

17. 585-ын сорьцтой бөмбөлөгтэй урт гинжин хэлхээтэй Турк монетон хос ээмэг 1 ширхэг. Энэ гинжийг би эхнэртээ 2 жилийн өмнө 300.000 төгрөгөөр худалдан авч өгч байсан.

18. 999 сорьцтой голоороо үл ялиг ховилтой Солонгос улсад үйлдвэрлэгдсэн алтан эмэгтэй гольцо бөгж 1 ширхэг. Үүнийг 1.600.000 төгрөгөөр худалдан авч байсан.

19. Гар хийцийн жимсэн хэлбэртэй улаан ногоон шигтгээтэй 585 сорьцтой монетон хос ээмэг 1 ширхэг. Үүнийг 165.000 төгрөгөөр үнэлнэ.

20. Чигчий хурууны монетон бөгж 1 ширхэг. Уг бөгжийг 150.000 төгрөгөөр худалдан авч байсан болохоор энэ үнээрээ үнэлнэ.

21. Сейфинд миний 2 түрүүвчинд байсан нийт 100.000 төгрөгийг авсан байсан. Гэхдээ түрүүвч нь алдагдаагүй.

22. Хүүхдийн өрөөний цонхны тавцан дээр байсан миний өөрийн зүүдэг мөнгөн гинж урт нь 55 см, өргөн нь 50 мм-тэй гинж алдагдсан. Энэ гинжийг 4 жилийн өмнө 150.000 төгрөгөөр худалдан авч байсан. Анх  худалдаж авсан үнээрээ үнэлнэ.

23.Ирвэсний толгойн хийцтэй , Турк монетон эрэгтэй бөгж 1 ширхэг алдагдсан. Уг гинжийг би 2012 онд алт, мөнгөний дарханаар 400.000 төгрөгөөр хийлгэж байсан.

24.Хүүхдийн монетон ээмэг. Турк улсад үйлдвэрлэгдсэн, ээмгийг хосоор нь 100.000 төгрөгөнд авч байсан. Гэхдээ өрөөснийг нь хаячихсан болохоор 50.000 төгрөгөөр тус тус үнэлнэ.

Хэрэг гарсаны маргааш бил үү, нөгөөдөр нь би өөрийн танил “Даваахүү” гэж МБГ-т ажилладаг цагдаад хэлээд манайд хулгай орж эмээл, хазаар зэрэг эд зүйлсээ алдсан гэдгээ хэлээд манай гэрээс алдсан эд зүйлсүүдэд сураг, чимээ тавьж байгаарай гэдгээ хэлсэн. Тэрнээс хойш 1 сарын дараа байх. Би яг өдрийг сайн санахгүй байнаа. Даваахүү цагдаа утсаар над руу яриад “та хүрч ирээд алдагдсан эмээлний зургийг хараадах уу гэхээр нь танайхаас алдагдсан байж магадгүй байна, хүрээд ир гэхээр нь би Даваахүүгийн ажил дээр нь очоод харсан чинь миний эмээлний зураг яг мөн байсан. Тэгсэн чинь “Даваахүү” эмээлийг чинь нэг хүн 2 сая төгрөгөнд зарна гэнээ, бид нар цаад зарах гээд байгаа жинхэнэ хүнийг нь барьж авмаар байна, танд 2 сая төгрөг байна уу гэхээр нь тэгэлгүй яахав, би гаргаж өгч чадна гэж хэлсэн. Тэгсэн чинь Даваахүү цагдаа “за за эргээд холбогдье, та ойрхон байж байгаарай гэж хэлсэн. Тэр өдрийн үдээс хойшхон Даваахүү над руу утсаар яриад та “2 сая төгрөг шилжүүлчих гэхээр нь би мобайл банкаар Даваахүүгийн данс руу шилжүүлсэн. Үдээс хойшихон над руу Даваахүү яриад манай ажил дээр хүрээд ир гэхээр нь яваад очсон чинь Даваахүү өрөөндөө сууж байсан. Одоо танай гэрээс алдагдсан эмээлийг үзүүлье, та эмээлээ хараад танина биз дээ гэхээр нь би хараад танина гэсэн. Тэгээд байж байтал гаднаас 2 залуу шуудайтай зүйл барьж орж ирээд шуудайнаас миний эмээлийг гаргаж ирсэн. Тэгээд би эмээлээ шууд хараад танисан. Миний эмээл, хазаар, ташуур яах аргагүй мөн байсан. Би хэрэг гарсаны дараа хажуу айлынхаа хүмүүстэй уулзаж асуусан. Тэгэхэд манай гудамжны Бекболат гэх залуу тухайн үед өөрийнхөө машиныг асахгүй болохоор нь чирүүлэх машин тэр хавиар хайж яваад манай гэрийн үүдэнд сэжиг бүхий 2 залууг удаан зогсож байсныг харсан гэсэн. Мөн манай урд талын хийдийн хамба Ууганбаяр хийдээсээ гарч яваад манай хашааны урд талын буланд 1 залууг сэжиг бүхий байдалтай зогсож байхыг харсан гэсэн. Би эмээл, ташуур, хазаар гурваа СХД-н цагдаагийн 3-р хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч Шийрэмнямбаас хүлээн авсан. Үүнээс өөр эд зүйлс аваагүй.

Шүүгээн дотор байсан миний пальто хийдэг хар өнгийн уут алга болсон. Тэр уут болохоор пальто шинээр худалдаж авахаар өлгүүртэй хамт дагалдаж ирсэн уут байсан. Анх пальто худалдаж авахад дагалдаж ирсэн уут болохоор үнэлүүлэх шаардлагагүй байх. Миний хувьд тухайн пальтоны уутыг үнэлүүлэх шаардлагагүй гэж бодож байна. Үнэлгээ хэллээ гэхэд хэд ч гэж хэлэх билээ, үнэлэхгүй. Миний сейфэнд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй, үнэлүүлэх шаардлагагүй. Цонхны түгжээ төмөр нь эвдэрсэн байсан. Даваахүү төлөөлөгч надад хэлэхдээ “цаад хүн нь эмээлийг чинь 2 сая төгрөгөнд зарна гэнээ, мөнгөтэй хүнд зарна гээд байна, та 2 сая төгрөг над руу түр шилжүүлэхээч, би эмээлийг чинь худалдаж авах гэж байгаа болоод бариад аваадахъя гэж хэлсэн. Тэгээд би Даваахүүд тэр өдөр данс руу нь өөрийн мобайл банкаар 2 сая төгрөг шилжүүлсэн. Тэгээд би орой нь Даваахүүгээс өөрийнхөө өгсөн 2 сая төгрөгөө авсан, эмээл, хазаар, ташуураа ч авсан. Би Даваахүү төлөөлөгчид дансаар шилжүүлсэн 2 сая төгрөгөө буцаагаад орой нь авсан. Би Даваахүү төлөөлөгчөөс 2 боодол бүхий 10.000-тын дэвсгэрт нийт 2 сая төгрөгийг тэр орой нь ажил дээр нь очоод авсан. Би өөрийнхөө мөнгийг авсан болохоор тэмдэглэл үйлдээд яахав гэж хэлээд Даваахүүгээс шууд авсан. Хулгайд алдсан эд зүйлсүүдээ олж авмаар байна. ...” гэх мэдүүлэг [1],

-мөн түүний 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дахин мэдүүлсэн:

“...Надад танилцуулсан эд зүйлсийн үнэлгээний коммисын дүгнэлттэй танилцлаа. Санал хүсэлт байхгүй. Бүрэн бүгд үнэлэгдсэн байна. Өөр алдагдсан эд зүйлс байхгүй. Алдагдсан бусад эд зүйлсээ олж авмаар байна. Дээр нь би эд зүйлсүүдээ мэргэжлийн үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 200,000 төгрөг гарсан. Үүнийгээ бас нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг [2],

-мөн түүний 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дахин мэдүүлсэн:

“...Би эмээл, хазаар, ташуурыг хүлээн авсан байгаа. Бусад эд зүйлсээ буцааж аваагүй тул намайг хохиролгүй болгож өгөхийг хүсэж байна. Маш их гомдолтой байна. Хулгайд алдагдсан эд зүйлсүүд дундаас миний аав, ээж, өвөөгөөс уламжлагдаж ирсэн эд зүйлс байсан. Мөн өөрийнхөө хүч хөдөлмөрөөр цуглуулж олсон мөнгөөрөө худалдаж авсан эд зүйлсүүд ч байсан. Буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцож өгөхийг хүсэж байна. ...” гэх мэдүүлэг [3],

-мөн түүний 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дахин мэдүүлсэн:

“...Манай гэрээс алдагдсан 2 хөөрөгний алтан нуухтай, ясан халбагатай, эртний тархи мана дунд гарын хөөрөг мөн байна. Хөөрөгний маань алтан нуух нь алга болсон байна. Грамм жингийг нь тодорхой санахгүй байна. ...” гэх мэдүүлэг [4],

-мөн түүний 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дахин мэдүүлсэн:

“...Эд зүйлийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Эмээл, хазаар, ташуур, хөөргөө хүлээн авсан. Үлдсэн хохирлоо хурдан хугацаанд төлүүлж авмаар байна, гомдолтой...” гэх мэдүүлэг [5],

 

2.Гэрч Д.Гэрэлтунгалагийн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг өнгөрч байхад нөхөр Мишигсүрэнгийн хамт Хар хорин зах руу хүнсний зүйл цуглуулахаар гарсан. Бид хоёр гэрээсээ гарахдаа хаалга, цонхоо бүгдийг нь хаагаад шалгаж үзээд гарсан. Тэгээд Хар хорин зах дээгүүр юм цуглуулж явж байгаад өдөр 16 цаг өнгөрч байхад хашааныхаа хаалгыг онгойлгоод орсон чинь манай гражийн хаалга дэлгээтэй байхаар нь гайхаад нөхөр бид хоёр гэрийнхээ хаалгыг түлхүүрээр нь онгойлгоод гэртээ яваад ороход угаалгын өрөөний хаалга дэлгээтэй, шкафны хаалга дэлгэгдчихсэн онгорхой байхаар нь том өрөө рүүгээ ортол гэрийн хамаг эд зүйлс эмх цэгцгүй болчихсон, том өрөөний цонхны поорчиг онгойчихсон байсан. Буйдан дээгүүр хөөрөгний гадуурх даалимбан уутуудыг гаргаад тавьчихсан байсан. Ингээд гэрт хулгай орсоныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч бүртгүүлсэн.

1.Манай гэрээс том өрөөний сервантны хажууд байсан төв халх хийцтэй, мөнгөн тоногтой, хуучны хув хар дөрөөтэй, эмээл. Тухайн эмээл болохоор манай нөхөр Мишигсүрэнгийн өвөөгөөс уламжлагдаж ирсэн эртний хийцтэй эмээл байсан. Зах зээлийн доод талын ханш нь 15.000.000 төгрөгийн ханштай.

2.Мөнгөн тоногтой, битүү ороолттой хазаар 1 ширхэг. Мөнгөн хазаарыг манай нөхөр 2005 билүү, 2006 онд Нарантуул захаас 2.500.000 төгрөгөнд худалдан авч байсан. Мишигсүрэн эртний эд зүйлс сонирхдог.

3.Суман хар модтой, мөнгөн дугтуйтай ташуур 1 ширхэг. Энэ ташуурын тухай гэвэл Мишигсүрэн 2006 онд Нарантуул захаас 2.000.000 төгрөгөнд худалдан авч байсан.

4.Даваа толгойтой, ясан халбагтай алтан нуухтай, дунд гарын тархи манан хөөрөг 1 ширхэг. Уг хөөрөг нь манай нөхөр Мишигсүрэнгийн ааваас уламжпагдаж ирсэн хуучны хөөрөг байсан.

5.Чүнчиг толгойтой мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын бондгор хийцтэй чүнчигноров хөөрөг 1 ширхэг.

6.17 см-ийн амсартай, 20 лангийн хуучны ноён сэрвээ хийцтэй, их гарын мөнгөн аяга 1 ширхэг. Энэ аяга болохоор хуучны аяга байсан.

7.Хуванцар тагштай оюу шигтгээтэй “охин Гэрэлтунгалагт аав Цагаан, ээж Чимэдцэеэгээс” гэсэн бичигтэй дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг. Уг мөнгөн аягыг манай аав, ээж хоёр 2008 онд бэлэглэж байсан.

8.Хуванцар тагштай шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг.

9.Ёроолны хэсэгт зааны дүрсэн сийлбэртэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг. Тухайн мөнгөн аягыг нөхөр бид хоёр Мөнгөн завъяа дэлгүүрээс 180.000 төгрөгөөр худалдан авч байсан.

10.Сийлбэргүй цулгай хуванцар бор дагштай шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг аягыг 2010 онд хүнээс бэлгэнд авч байсан.

11.Шотландын 2 литрийн шилтэй дөрвөлжин оригинал виски 1 ширхэг.

12.Гэрт байсан хүүхдүүдийн цуглуулганы мөнгөний гахайг хагалж дотор нь байсан 450.000 төгрөгийг авсан байсан. Тэр мөнгөний гахайн дотор 450.000 төгрөг бэлнээр байсан. 2015 оны шинэ жилээр манай хүүхдүүдийн ёолкон дээр цугларсан 280.000 төгрөгийг хийсэн. Уг 280.000 төгрөг хийсний дараа 2016 оны 01 сараас хойш нөхөр бид хоёр сар болгон 10.000 заримдаа 20,000 төгрөгийг дээж болгон хийж байсан. Хамгийн сүүлд гэвэл би өөрөө 2016 оны 10 сард 10.000 төгрөг хийгээд 450.000 төгрөг болсон. Мөнгөний гахайг би зах дээрээс 10.000 төгрөгөөр худалдан авч байсан.

13.8 мм-ийн өргөнтэй 50-55 см-н урттай, 585 сорьцтой эрэгтэй хүний Турк монетон гинж 1 ширхэг. Энэ гинжийг 2.500.000 төгрөгөөр худалдан авч байсан.

14.Том өрөөнд байсан сервантан дотор байсан 8 мм-ийн өргөнтэй цулгай, сорьцгүй эрэгтэй алтан гольцо бөгж 1 ширхэг. Тэр бөгжийг 2013 онд алт мөнгөний дарханаар нөхөр маань 1.200.000 төгрөгөөр хийлгүүлж байсан.

15.585-ын сорьцтой Солонгосын бөөрөнхий хавтгай хэлбэртэй, цацарсан, хээтэй, монетон кулон ээмэг, бөгж гинжний хослол 1 ширхэг. Энийг манай нөхөр 2013 онд Мөнгөн завъяагаас 1.600.000 төгрөгөөр худалдан авч байсан,

16.585-ын сорьцтой эмэгтэй Турк монетон бөгж 1 ширхэг. Энэ бөгжийг манай нөхөр надад 3 жилийн өмнө Мөнгөнзавъяа дэлгүүрээс худалдаж аваад бэлэглэж байсан. Хэдэн төгрөгөөр худалдаж авсаныг мэдэхгүй байна.

17.585-ын сорьцтой гинжин хэлхээтэй Турк монетон хос ээмэг 1 ширхэг. Энэ гинжийг манай нөхөр 3 жилийн өмнө бэлгэнд өгч байсан, хэдэн төгрөгөөр худалдаж авсаныг нь мэдэхгүй,  

18.999-ийн сорьцтой голоороо бага зэрэг ховилтой Солонгос улсад үйлдвэрлэгдсэн эмэгтэй хүний алтан гольцо бөгж 1 ширхэг,

19.Жимсэн хэлбэртэй улаан болон ногоон өнгийн шигтгээтэй 585-ын сорьцтой хүүхдийн монетон хос ээмэг 1 ширхэг,

20.Чигчий хуруунд зүүдэг монетон бөгж 1 ширхэг. Уг бөгжийг 150.000 төгрөгөөр худалдан авч байсан болохоор энэ үнээрээ үнэлнэ.

21.Сейфин дотор байсан манай нөхрийн 2 ширхэг хэтэвчнээс 100.000 төгрөгийг, мөн нөхрийн зүүдэг 55 см-ийн урттай, мөнгөн гинж. Уг гинжийг нөхөр маань өөрөө 5 жилийн өмнө 140 бил үү, 150.000 төгрөгөөр худалдан авч байсан.

22.Турк улсад үйлдвэрлэсэн монетон эрэгтэй бөгж 1 ширхэг. Уг гинжийг Мишигсүрэн өөртөө 2011 онд алт, мөнгөний дарханаар 400.000 төгрөгөөр хийлгэж байсан.  

23.Турк улсын хүүхдийн монетон ээмэг. Энэ монетон ээмгийг хосоор нь нөхөр бид хоёр 100.000 төгрөгөөр мөнгөн завъяа дэлгүүрээс худалдан авч байсан. Нэг өрөөсөн нь алга болчихсон бөгөөд өрөөснийг нь хулгайч аваад явсан байсан. ...” гэх мэдүүлэг [6],

 

3.Гэрч Х.Бекболатын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн:

“...Манай гэр Сонгинохайрхан дүүргийн 23-р хороо Хангайн 30-25 тоотод байдаг. Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед өөрийн эзэмшлийн 67-68 УБЗ улсын дугаартай автомашиныг асаах гэж гэрээсээ гарсан. Миний машин хашаанд байсан. Машинаа асаах гээд түлхүүрээ дарахад машины аккумлъятор суусан байсан. Тэгэхээр нь би хашаанаасаа гарч таньдаг хүмүүсээс машин холбогч болон чирүүлэх машин хайж явсан. Тэгээд урагшаагаа усан сан руу алхаад “хадагт овоо” хүнсний дэлгүүр хүртэл алхаад таньдаг хүмүүсээ хэсэг харж зогссон. Тэгж алхаж байтал миний зүс таних Мишигсүрэн ахын хашааны гадаа үл таних 2 залуу зогсож байсан. Тэгээд би таньдаг хүн таарахгүй болохоор нь буцаж гэр рүүгээ очоод 2 минут хиртэй болоод буцаад түрүүнийхээ явсан гудамжаар явсан. Тэгтэл тэр хоёр залуу Мишигсүрэн ахын хашааны гадаа юм яриад зогсож байсан. Тэгээд би “Хадагт овоо” дэлгүүр хүртэл дахиад таньдаг хүн байна уу гэж алхаад таарахгүй болохоор нь буцаж гэр лүү алхсан. Тэгтэл тэр хоёр залуу нөгөө газраа зогсож байсан. Би тухайн үед юм бодоогүй гэр рүүгээ ахлаж ирсэн. Машин олдохгүй болохоор би найз Эрхэмбаатарыг машинтай нь дуудаж машин асаагаад өг гэж ярьсан. Тэгээд удалгүй 10 минутын дараа манай найз машинтайгаа ирсэн. Манай найз бид хоёр миний машиныг чирч асаахаар болсон. Тэгээд миний машиныг чирээд хашаанаас гарч “Хадагт Овоо” дэлгүүр хүртэл чирсэн, ...машин ассан. Тэгсэнээ машины түлш дуусаад унтарсан. Тэгэхээр нь болье гэж бодоод найзаараа буцаж хашаа руугаа чирүүлж явж байтал нөгөө 2 залуу юм яриад зогсож байсан. Тэгээд би машинаа хашаандаа оруулж тавьчихаад гэртээ орж ...хувцасаа солиод буцаад доошоо буюу “Хадагт овоо” дэлгүүрийн хажуугаар төв зам руугаа чиглэж алхсан. Тэр хооронд нөгөө 2 залуу Мишигсүрэн ахын хашааны дээд үзүүрт зогсож байсан. Тэгээд би бодохдоо “ямар учраас энэ 2 залуу энд зогсоод байгаа юм бол” гэж бодоод Мишигсүрэн ах руу залгаж хэлье гээд залгатал надад нэгж байгаагүй. Тэгэхээр нь за за энд хүн хүлээж байгаа юм байлгүй гэж бодоод төв зам руу гарч ажил руугаа алхаад явсан. 1 залуу нь 165-170 см өндөр нуруутай, туранхай бөгөөд саравчтай малгайтай сээтгэн хар өнгийн малгай өмсөн, гадуураа бараан өнгийн өвлийн цулгай куртиктэй, доогуураа нарийхан хар өнгийн өмдтэй, бор өнгийн пүүзтэй байсан. Нүүр, царай нь цагаан ч биш, бор ч биш нэг тийм дундын арьстай, дунд зэргийн хамартай, нүүрэндээ элдэв янзын шарх, сорви байхгүй. Малгайныхаа саравчыг хөмсөг хүртлээ дараад доош тонгойж зогсоод байсан. Харин нөгөө нь 170-175 см өндөр нуруутай, гадуураа толгой нүцгэн, үсээ босгоод бага зэрэг хойшоогоо самнасан, улаан шаргал өнгийн куртиктэй, доогуураа хөх өнгийн жинсэн өмдтэй, цагаан дуу пүүзтэй байсан. Нүүр царай нь даарчихсан бага зэрэг улайчихсан байсан. Тэр хоёр залуу ойролцоогоор миний мэдэхийн нилээн удаан зогссон байхаа. Тэр хоёр залууг харвал танина. Би хүн байхгүй гэдгийг мэдээгүй. Ер нь бол байгаа байх гэж бодоод явсан. ...” гэх мэдүүлэг [7],

-мөн түүний 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн:

“...Миний таньсан залуу болохоор тухайн үед саравчтай малгай өмсөөд хөмсөг хүртлээ дараад тавьчихсан байсан. Мөн түүний царай нь бор ч биш, цагаан ч биш нэг тийм цэвэрхэн царайтай залуу байсан. Би тухайн үед яагаад ингэж сайн харсан гэхээр тэр залууг ойролцоогоор 7-8 метрийн зайнаас харсан. Их ойрхон зайнаас харсан болохоор сайн таньж байна. Мишигээ ахын хашааны үзүүрийн урд талд үл таних хоёр залуу зогсоод байсан. Би тэр хоёр залууг харчихаад доошоо зам уруудаж яваад манайхаас холгүй доошоо байдаг Эрхэмбаатар гэж найз дээрээ очиход машин нь хашаандаа байгаа мөртлөө хаалгыг нь нүдэхэд гарч ирэхгүй байсан. Тэгэхээр нь би буцаад гэртээ хэсэг байж байгаад ирье гээд гэр рүүгээ алхаад явж байтал нөгөө үл таних хоёр залуу Мишигээ ахын хашааны гадна зогссоор байсан. Би тэр хоёр залууг сайн харсан болохоор тухайн үед миний санаанаас гараагүй. Яах аргагүй мөн, би хараад шууд таньсан. Ялангуяа өнөөдрийн таньсан залууг би тухайн хэрэг гарсан өдөр онцолж харсан болохоор сайн таньж байна. ...” гэх мэдүүлэг [8],

-мөн түүний 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн:

“...Би тэр хоёр залуугийн нэг залууг нь таньж олуулах ажиллагааны үеэр таньсан залуу мөн байна. Харин түүнтэй хамт явж байсан үсээ босгоод хойшоогоо ялиг самнасан залууг аман зураг гаргадаг криминалистикийн шинжээчид тодорхой хэлж аман зураг гаргуулсан. Надаар зургаар таньж олуулах ажиллагаа хийлгэхэд сэжиг бүхий залуу байгаагүй. Надад харуулсан зурагнууд дунд Мишигээ ахын хашааны гадна зогсож байсан үл таних хоёр залуугийн өндөр нь буюу үсээ боогоод хойшоогоо самнасан малгайгүй, толгой нүцгэн залуу байгаагүй. ...” гэх мэдүүлэг [9],

-мөн түүний 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн:

“...Би тэр хоёр залууг хулгай хийхийг болон Мишигсүрэн ахын байшингын цонхоор орж байхыг хараагүй. Харин тэр хоёр залуу Мишигсүрэн ахын хашааны гадаа зогсож байсан. Тэгээд орой нь Мишигсүрэн ахын хашааны гадаа цагдаагийн машин ирчихсэн байхаар нь Мишигсүрэн ахынд хулгай орчихсон байна гэж бодоод өдрийн зогсож байсан хоёр залууг хулгай хийчихлээ гэж сэжиглэсэн. ...” гэх мэдүүлэг [10],

 

4.Гэрч Л.Ууганбаярын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн:

“...Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Усан сангийн хажууд байх ажлынхаа гадаа машинаа тавьсан байсан. Тэгээд тухайн өдрийн 16 цагийн үед ажлаа тараад машинаа халаагаад байж байтал Хангайн 30-20 тоот хашаа хоёрын өнцөгт 20 гаруй насны цагаан царайтай, туранхайвтар биетэй, ойролцоогоор 165-170 см өндөр нуруутай, гадуураа хар бараан өнгийн куртик өмссөн, ардаа хар өнгийн үүргэвч үүрсэн, сээткэн бараан өнгийн саравчтай малгатай залуу нааш, цааш холхиод байхаар нь надад тухайн үед сэжигтэй санагдаад байсан. Би Мишигсүрэнгийн утас руу нь залгах гэсэн чинь байшингынх нь цонхны поорчиг нь онгорхой харагдахаар хүн байгаа юм байна гэж бодоод тайвшраад утасдаж хэлээгүй. Тэгээд хэсэг машинаа халааж байгаад хөдлөөд доошоогоо уруудаад явсан. 17 цаг өнгөрч байхад Мишигсүрэн над руу утсаар залгаад манайд хулгай орчихлоо, харсан, үзсэн хүн байна уу гээд залгаад ярихаар нь нөгөө эргэлдээд байсан залууг хулгай хийчихлээ гэж бодсон. Тэр залуу ганцаараа байсан. Миний бодлоор тухайн үед тэр залуу Мишигээгийн хашааны гадаа хүн хараад нөгөө залуу нь дотогшоо орсон байх гэж бодож байна. Гэхдээ би нэг хүн л харсан. Би машинаа 10-15 орчим минут халаасан. Тэр хооронд тэр залуу байж л байсан. Намайг явсаны дараа байсан. Тэндээ зогсоод үлдсэн үү, эсвэл явсан эсэхийг мэдэхгүй байна. Тэр залуу байж ядаад хашааны өнцөгт газар зоолттой байсан дугуйг өшиглөөд байж ядаад нэг л сэжигтэй байгаад байсан. ...Тэр залуу 20-25 орчим насны гадуураа бараан өнгийн куртиктэй, бараан өнгийн сээткэн саравчтай малгай өмссөн, доогуураа нарийхан бараан өнгийн өмдтэй, кетэрхүү гутал өмссөн залуу байсан. Тэр залуу ойролцоогоор 165-170 см өндөр нуруутай залуу байсан. ...Хүнийг худлаа хэлж гүтгээд яахав. ...” гэх мэдүүлэг [11],

 

5.Гэрч Э.Баяр-Ялалтын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн:

“...Би багаасаа Баянхошууны 10-р хороонд өсөж торнисон. Манайхаас холгүй Сундуй гэж хүүхдийнх байдаг байсан. Би Сундуйтай багаасаа тоглож, найзалж өссөн. Сундуй бид хоёр багийн найзууд юм. Сундуй над руу 2016 оны 10 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Өдөр 14-16 цагийн үед миний тухайн үед барьж байсан 88939286 бил үү 88941018 гэсэн дугаарын аль нэгэн рүү нь 8800-тай /дараа төлбөртийн дугаараас/ залгаад хаана байгаа юм бэ? гэхээр нь би түцэн дээрээ байна гэсэн. Тэгсэн чинь таксины мөнгө аваад 21-р хороололын уулзварын наана хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би модны 2-т байдаг түцээ хаагаад замаасаа такси бариад 1-р хороололын арын дэнжээр тавигдсан шинэ засмал замаар 21-р хороолол руу явсан. Тэгээд би 21-р хороололын уулзвар дээр байдаг бензин колонкын наана очоод таксинаас буугаад Сундуй руу залгасан чинь чи гудамж руугаа ороод хүрээд ир гэсэн. Тэгээд би зааж өгсөн гудамж руу алхаад яваад орсон чинь миний өөдөөс Сундуй хар өнгийн костюм пиджакны даавуун уутан дотор овор ихтэй нилээн том зүйл урдаа барьчихсан алхаж ирээд хөгшөөн цаанаасаа такси барьчих гэсэн. Тэгж хэлэхээр нь би замаасаа такси барьсан чинь саарал өнгийн верна зогссон. Тэгээд бид хоёр таксин дотор суусан чинь Сундуй таксины жолоочид шууд Баянхошуу руу 112-ын тийшээ явчих гэж хэлсэн. Таксин дотор явж байхад Сундуйгийн куртикны 2 халаас нь эд зүйлс хийгээд түнтийлгэчихсэн харагдсан. Би чухам куртикнийх нь халаасанд юу байсан эсэхийг мэдээгүй. Тэгээд 112-ын буудлын арын гудамж руу ороод Сундуй бид хоёр таксинаас буусан. Такси явсаны дараа Сундуй надад 2 ширхэг мөнгөн аяга өгсөн. Миний бодлоор дунд гарын мөнгөн аяга байсан шиг санагдаж байна. Сундуй надад тэр 2 ширхэг мөнгөн аягаа өгөхдөө “хөгшөөн чамд баярлалаа гэж хэлж өгсөн. Тэгээд бид хоёр тэр гудамжнаас салсан. Би таксин дотор явж байхдаа Сундуйгийн авч явсан хар өнгийн ууттай зүйлийг наадах чинь юу юм бэ гэсэн чинь “чи мэдэх хэрэггүй ээ гэсэн. Тэгэхээр нь би онцолж цаашаа ямар нэгэн юм асууж шалгаагаагүй. Сундуйгийн өгсөн 2 ширхэг мөнгөн аягыг би маргааш өдөр нь Хархорин захын гадаа байдаг байсан одоо харвал зүс таних нэг залууд 90 гаруй мянган төгрөгөнд зарсан. Мөнгөө би түцнийхээ түрээсэнд өгчихсөн. Би мөнгөн аяга зарсан хүнээ харвал танина. Тэрний дараа 3, 4 хоногийн дараа намайг түцэн дээрээ сууж байсан чинь Сундуй манай түцэн дээр нилээн ганган болчихсон, шаргал өнгөтэй I рhоnе 6 маркийн гар утас барьчихсан, нилээн жентелмэн ганган болчихсон орж ирсэн. ...Тэрнээс хойш бид хоёр уулзалдаагүй. ...2016 оны 11 дүгээр сарын дундуур санагдаж байна, яг хэдний өдөр гэдгийг нь тодорхой сайн санахгүй байна. Сундуй миний 88939288 гэсэн дугаар руу 880-той дугаараас залгаад хөгшөөн эмээл сонирхох хүн байна уу гэхээр нь би “ямар эмээл байгаа зарах гээд байгаа юм бэ, юун эмээл юм бэ” гэхэд Сундуй “нэг хүн эмээл зараад өгөөч гээд гуйгаад байгаа юмаа, би чиний фасебүүк хаяг руу чинь энэ эмээлнийхээ зургийг явуулчих уу, чи авах хүн, амьтан сураглаад өгөөч гэхээр нь би “за за тэг тэг” гэсэн. Сундуй над руу удаагүй эмээлнийхээ зургийг явуулсан боловч зураг нь миний фасебүүкэд нээгдэхгүй, харж болохгүй байсан. Тэгээд хэд хоногоос явуулъя гэсэн. 2-3 хоногийн дараа би өөрийнхөө фасебүүкэд орчихсон байж байтал Сундуй фасебүүкэд орж ирээд над руу нөгөө эмээлнийхээ зургийг явуулсан. Тэр явуулсан эмээл нь нээх гоё хийцтэй, нүдэнд тусаад, нилээн үнэ цэнэтэй эмээл юм шиг надад санагдсан. Тэгэхээр нь би өөрөө авчихдаг юм уу гээд мөнгө хайсан боловч мөнгө олдоогүй. Сундуй тэр эмээлээ 5 сая төгрөгөнд зарна гэсэн, намайг эмээлийг нь авъя гэхэд “чи авах юм бол 3 сая төгрөгөнд авахгүй юу гэж хэлсэн. Би хэд хоног хүн, амьтнаас мөнгө хайсан боловч олдоогүй. Тэгээд би Сундуйд “надад мөнгө олдохгүй юм шиг байна, би юу ч гэсэн эмээл авах хүн хайж л байя” гэж хэлсэн. Тэгээд би нэг өдөр түцэн дээрээ сууж байсан чинь гаднаас нохой тэжээдэг Золбооноо гэж залуу орж ирээд тамхи авангаа бид хоёр ойр зуурын юм ярьж хөөрсөн. Сундуйгийн зарах гээд байсан эмээлний зургийг Золбооноод үзүүлээд авах хүн байна уу гэсэн чинь Золбооноо “манай нэг найз байгаа юмаа, тэр найз маань аавтайгаа хамт оторт явчихсан байгаа, ирэхээр нь үзүүлье гэж хэлсэн. Золбооноо тэр өдрөөс хойш хэд хоног таг чиг болчихсон. Нэг өдөр миний модны 2-т ажиллуулдаг түцэн дээр орж ирээд “нөгөө эмээл чинь байгаа юу гэхээр нь би тэр дороо Сундуйгийн фасе рүү ороод Сундуйгаас зарах эмээл чинь байгаа юу гэсэн чинь Сундуй байгаа гэсэн. Тэгээд би Сундуйгаас явуулсан эмээлний зургийг Золбооноод үзүүлсэн чинь Золбооноо харангуутаа тухайн эмээлний зургийг утсан дээрээ татаж аваад би авах хүндээ үзүүлчихээд хариу хэлье гээд явсан. Тэгээд нөгөөдөр өглөө нь 11 цаг өнгөрч байхад Золбооноо манай түцний гадаа нэг ахтай хамт ирсэн. Тэгээд Золбооноо бид хоёр машиндаа үлдээд нөгөө ах машинаасаа буугаад гадаа утсаар яриад байсан. Гэтэл Золбооноо “ахын дүү наад эмээл чинь хулгайн эмээл байна, би наад эмээлний зургийг чинь эмээл авах хүндээ үзүүлсэн чинь хулгайн эмээл байна гээд байна, одоо уг эмээл чинь хаана байгаа юм бэ, зарах гэж байгаа хүнээ заагаад өгчих, хоёулаа сүүлд нь баларна гэж хэлсэн. Тэгсэн чинь гаднаас Золбооноотой хамт ирсэн залуу орж ирээд “ах нь цагдаа байна, наад эмээл чинь хулгайн эмээл байх шиг байна “чи одоо эмээл зарах гээд байгаа хүн рүүгээ яг одоо яриадах, эмээлийг чинь худалдаж авъя гэж хэлчих гэхээр нь би тэр дороо Сундуй руу залгаад “эмээлийг чинь худалдаж авъя, хаана байгаа юм бэ гэсэн чинь Сундуй бэлэн мөнгө чинь байгаа юм бол авахгүй юу гэсэн. Тэгэхээр нь би бэлэн мөнгө алга байна гэсэн чинь “мань чинь бэлэн мөнгөтэй хүнд зарна гэж хэлэхээр нь “чи доошооо жаахан ярьчихаачээ, би мөнгө муутай байна гэсэн чинь Сундуй “чи тэгвэл 2 сая төгрөгөнд ав, мөнгөө бэлэн болгоод залгахгүй юу” гэсэн. Тэгэхээр нь би тэр цагдаа ахад Сундуйгийн хэлснийг дамжуулж хэлсэн чинь цагдаа ах нэг хүн рүү утсаар яриад байсан. Тэгээд хэсэг байж байгаад Золбооноо, тэр цагдаа ах хоёр намайг дагуулаад хороололын эцсийн “Хаан” банкны гадаа очсон. Би ямар ч байсан машинд нь сууж байсан. Золбооноо тэр цагдаа ахтай хамт банк руу орсон. Хэсэг байж байгаад мөнгө бэлэн болчихлоо, чи нөгөө эмээл зарах залуу руугаа яриад мөнгөө олчихлоо, эмээлийг чинь худалдаж авъя гэж хэлчих гэсэн. Би Сундуй руу залгаад эмээлийг чинь авъя гэсэн чинь намайг “Бичил” хороололын хуучин “Масс” баарны арын байрны гадаа хүрээд ир гэсэн. Тэгээд Сундуйгийн зааж өгсөн газар нь Золбооноо, тэр цагдаа ах бид нар явж очсон. Золбооноо бид хоёр Золбооноогийн приус машинтай, харин Даваахүү гэж цагдаа өөр машинтай бид хоёрыг дагаад хамт явж очсон. Би Сундуйгийн зааж өгсөн байр руу дөхөөд Сундуй руу залгаад бараг ирчихлээ гэсэн чинь Сундуй приус машинтай ирж байгаа мөн үү, тэгвэл наад урдаа байгаа машин руугаа шахаад зогсчих гэж хэлсэн. Би Сундуй руу залгаад шахаад зогсчихлоо гэсэн чинь машинаасаа буугаад наад хажуу талынхаа орц руугаа ороод ир гэсэн. Ингээд би машинаас буухдаа Золбооноогоос 2 сая төгрөг аваад орц руу ортол Сундуй тухайн орцны нэг давхарт шуудайтай зүйл хажуудаа тавьчихсан зогсож байсан. Надаас “чи хэнтэй явж байгаа юм бэ гэхээр нь нөгөө эмээл авах хүнтэйгээ явж байна” гэсэн чинь “чи янз бүрийн хүн амьтантай явж байгаа юм биш биз дээ” гэхээр нь үгүй гэж хэлсэн. Би Сундуйгаас эмээлийг нь худалдаж авахаар болоод 2 сая төгрөгөө өгөөд эмээлийг нь аваад орцноос гараад Золбооноогийн машины арын багажинд шуудайтай эмээлээ хийгээд Сундуйтай гар бариад баяртай гэж хэлээд салсан. Сундуй надаас салаад доошоо уруудаад явсан. Тэгээд байж байтал Золбооноо нөгөө цагдаа ахтай утсаар яриад эмээлээ авчихлаа гэсэн. Тэрнээс хойш 1 цаг гарангийн дараа байх нөгөө цагдаа ах Золбооноо руу залгаад 4 замд байдаг цагдаагийн газар хүрээд ир гэж дуудсан. Золбооноо бид хоёр зааж өгсөн цагдаагийн газарт очоод цагдаа ахын өрөөнд нь эмээлээ бариад орсон чинь эмээлний эзэн гэх нэг ах ирчихсэн байж байсан. Золбооноо бид хоёр тэр цагдаа ахад шуудайтай эмээлийг нь хүлээлгэж өгчихөөд явсан. Тухайн үед эмээлний эзэн гэх хүн эмээлээ харчихаад “миний эмээл мөн байна, мөн байна” гэж байсан. Тухайн үед Сундуй өнгийг нь сайн санахгүй байна, богино сентофон маягын куртиктэй, дотуураа өнгийг нь санахгүй байна, юүдэнтэй цамц өмсөөд юүдэнгээ толгойдоо өмсөөд уяагаар нь уячихсан байсан. Доогуураа чухам ямар өнгийн өмд, гутал өмссөн эсэхийг сайн санахгүй байна. ...” гэх мэдүүлэг [12],

-түүний сэжигтнээр 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн:

“...Би тухайн үед 88939888, 88941018 дугаарын аль нэгийг барьж байсан. Яг тодорхой сайн санахгүй байна. Би урьд өгсөн гэрчийн мэдүүлэг дээрээ бүгдийг үнэн зөвөөр ярьсан. Би Сундуйтай хамт хулгайн гэмт хэрэг үйлдээгүй. Тэр өдөр над руу Сундуй залгаад хүрээд ир гэж дуудсан. Намайг такси бариад очиход Сундуй нэг гудамжнаас костюм пиджак хийдэг ууттай зүйл урдаа барьчихсан гарч ирсэн. ...Сундуй бид хоёр багийн найзууд болохоор Сундуй над руу хааяа утсаар залгаж ярих тохиолдол байдаг. Сундуй бордоский док үйлдвэрийн нохой тэжээдэг. Би ч гэсэн нохойнд сонирхолтой, нохойнд хоббитой. Ер нь Сундуй над руу хааяа залгаж ярьдаг. Тэр өдөр Золбооноо бид хоёр Сундуйгаас эмээл худалдаж аваад Даваахүү гэж цагдаа ахыг залгахыг хүлээгээд байж байсан. Даваахүү гэж цагдаа ах болохоор Золбооноогийн таньдаг цагдаа юм байна лээ, тэгж ойлгосон. Сундуйгаас эмээл аваад Золбооноо Даваахүү цагдаа руу яриад эмээлээ авчихлаа, одоо яах уу гэхэд түр хүлээж бай, эргээд ярья гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хүлээгээд байж байсан чинь Золбооноо руу Даваахүү төлөөлөгч яриад “4 замд байдаг Мөрдөн байцаах газар хүрээд ир” гэж дуудсан. Ингээд Золбооноо бид хоёр 4 замын Элба-гын хажуу талд байдаг Мөрдөн байцаах газар дээр очиж Даваахүү гэж эрүүгийн төлөөлөгчид эмээлийг хүлээлгэн өгсөн. Эмээлнээс гадна, мөнгөн тоногтой хазаар, мөн ташуур байсан. Дундаж эргэм насны ойролцоогоор 35-40 орчим насны бор царайтай ах байсан. Тэр ах эмээлээ харчихаад шууд таньж байсан. Миний эмээл мөн байна, хазаар, ташууртайгаа хамт байна гэж байсан. Мөн надтай Золбооноо хамт явж байсан. Сундуй надад илүү, дутуу зүйл хэлээгүй. Зүгээр баярлалаа гээд өгсөн. Сундуй надад тэр хоёр аягыг өгөхдөө янз бүрийн зүйл хэлээгүй болохоор нь би юм бодолгүй авчихсан. Хулгайн эд зүйлс байсан эсэхийг мэдээгүй. Маргааш нь Хархорин зах дээр нэг залууд 90.000 төгрөгөнд зарчихсан. ...Би тухайн үед утасгүй болчихоод дүүгийнхээ 88941018 дугаарыг түр барьж байсан. Гэхдээ манай дүү 88941018 дугаараас гадна 98941088 номерын дугаарыг бас барьдаг байсан. Урд нь өгсөн гэрчийн мэдүүлгэн дээрээ би 38939288 дугаар бил үү, 88941018 дугаарын аль нэгийг нь барьж байсан талаар мэдүүлж байсан. ...” гэх мэдүүлэг [13],

 

6.Гэрч М.Лоопэлмаагийн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Сундуйтай нилээн хэдэн жилийн өмнө хороололын Си бааранд танилцаж байсан. Тэрнээс хойш найзалж эхэлсэн. Би 95177357 номерын дугаарыг 2016 оны 06 сараас эхлэн одоог хүртэл барьж байна. Сундуй над руу хааяа ярьж, мессэж бичдэг. Тэгээд над руу ярьж мессэж бичсэн байх гэж бодож байна. Би 2016 оны 10 сарын 25-ны өдөр Сундуйтай уулзсан эсэхээ сайн санахгүй байна. ...Сундуй над руу нэг орой утсаар залгаад уулзъя гэсэн. Бид хоёр манай ажлын ойролцоо уулзсан. ...Сундуй 88711777 дугаар барьдаг байсан. ...Сундуй надтай уулзахаараа нарийн ширийн асуудлаа ярьж байгаагүй. ...” гэх мэдүүлэг [14],

 

7.Гэрч Ж.Золбооноогийн 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн:

“...Би Баяр-Ялалт гэж залууг таньдаг. Би хувиараа амьтны дэлгүр ажиллуулдаг бөгөөд нохой тэжээх сонирхолтой. Манай амьтны дэлгүүрээр Баяр-Ялалт орж ирэн нохой, шувуу авдаг байсан. Тэгээд түүнийг таньж мэддэг болсон. Би 2016 оны 10 сарын үеэр санагдаж байна. Баяр-Ялалтад кавказ очварк зарсан. Баяр-Ялалт модны 2-т түц ажиллууддаг. Би нэг өдөр түц рүү нь тамхи авах гээд орсон чинь Баяр-Ялалт сууж байсан. Тэгээд бид хоёр ойр зуурын сонин сайхан ярилцаад байж байсан чинь Баяр-Ялалт утсаа гаргаж ирээд “манай нэг танил ийм эмээл зарах гээд байна, энэ эмээлийг авчих хүн байна уу гэхээр нь би “юу ч гэсэн асууж сураглаж” өгье гэсэн. Надад гэхдээ тэр зарах эмээл нь нэг л сэжигтэй санагдсан. Тэгээд маргааш өдөр нь би Даваахүү гэж танил цагдаа ах руугаа залгаад “миний танил нэг залуу эмээл зарах гээд байна, миний бодлоор хулгайн эд зүйлс юм болов уу гэж ойлголоо. Таны ажилд хэрэгтэй байж магадгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Даваахүү ах “харин тиймээ манай нэг танил хүнийхээс эмээл нь алдчихсан юм шиг” за за ойлголоо гэсэн. Тэгээд “чи наад залуутайгаа холбоо бариад цаад эмээл зарах гэж байгаа хүнийг нь хэдүүлээ бариад авчихмаар байна гэж хэлсэн. Тэгээд маргааш нь бил үү хэд хоногоос Даваахүү ахад туслах гээд Баяр-Ялалтын түцэн дээр очоод Баяр-Ялалтаас эмээлний зураг чинь байна уу, юу ч гэсэн би худалдаж авах хүндээ үзүүлье гэж хэлээд утаснаас нь зургийг нь өөрийнхөө утсан дээр татаж аваад явсан. Тэгээд би тэр өдрөө Даваахүү цагдаад эмээлний зургийг үзүүлсэн чинь наад эмээл чинь хулгайн эмээл байх шиг байна, хоёулаа тэр Баяр-Ялалт гэж найз дээр чинь яваад очье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр миний приус машинтай Баяр-Ялалтын модны 2-ын түцэн дээр очиж уулзсан. Даваахүү цагдаа Баяр-Ялалтыг ахын дүү наад эмээл чинь хулгайн эмээл байна, наад эмээлийг чинь хэн, ямар хүн зарах гээд байгаа юм бэ, цаад зарах гээд байгаа хүнийгээ надад олоод өгчих гэж чамд дараа нь ямар нэгэн асуудал болохгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь Баяр-Ялалт би шууд та нартай хамт яваад очвол муухай байх байхаа, юу ч гэсэн би танд тусалъя, Сундуй гэж манай тэр найз энэ эмээлээ 2 сая төгрөгөнд зарна гэж хэлсэн. Тэгээд худлаагаасаа худалдаж авахаар болж мөнгө хайсан. Мөнгөний асуудлыг Даваахүү ах мэдэж байгаа байх. Тэгээд Даваахүү цагдаа, Баяр-Ялалт бид гурав хорооллын эцсийн хаан банк руу ороод Даваахүү цагдаа данснаасаа 2 сая төгрөг авсан. Мөнгөө аваад Баяр-Ялалтыг тэр эмээл зарах хүнтэй нь холбоо бариулахад цаад эмээл зарах хүн нь бичил хороололын масс баарны арын байранд хүрээд ир гээд дуудсан. Тэгээд зааж өгсөн байрны гадаа нь яваад очсон. Баяр-Ялалт машинаас буухдаа надаас 2 сая төгрөг аваад машинаас буугаад эмээл зарах гэж байгаа хүнтэйгээ уулзан гээд орц руу эхэлж орсон. Тэгээд удаагүй Баяр-Ялалт шуудайнд хийчихсэн эмээл барьчихсан гарч ирсэн бөгөөд хамт нэг залуутай гарч ирсэн. Тэр залуу болохоор эмээл зарсан залуу юм шиг байна лээ. Тэгээд Баяр-Ялалт арын багажинд эмээлээ хийгээд машинд орж ирж суухаар нь хөдлөөд доошоо уруудсан.Эмээл зарсан залуу ч гэсэн байр уруудаад доошоо явсан. Тэгээд би Даваахүү цагдаа руу залгаад эмээлээ авчихлаа гээд ярьсан чинь “ эргээд ярье гэсэн. Баяр-Ялалт бид хоёр машинтайгээ Даваахүү цагдааг хүлээгээд тэр хавьцаа байж байсан чинь ойролцгоогоор 30-40 орчим минутын дараа Даваахүү цагдаа яриад 4 замд байдаг Мөрдөн байцаах газар хүрээд ир гээд дуудсан. Тэгээд Баяр-Ялалт бид хоёр Даваахүү цагдаагийн ажил дээр явж очоод эмээлийг нь өгөөд тэгээд явсан. Тэрнээс хойш юу болсон талаар нь сайн мэдэхгүй байна. Би 2016 оны 11 сарын дундуур бил үү яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байнаа. Нэг орой Баяр-Ялалтын түцэн дээр тамхи авах гээд яваад орсон чинь Баяр-Ялалт “ахаа нэг танил маань эмээл зарна гэнээ гээд фасебүүк дээрээсээ эмээлний зураг харуулсан. Тэгэхээр нь би эмээлний зургийг харчихаад хулгайн эмээл юм шиг надад санагдсан. Би дотроо тэгж ойлгосон. Тэгээд маргааш нь танил цагдаа болох Даваахүү гэж ах руугаа яриад “манай нэг танил эмээл зарна гэнээ, таны ажилд хэрэг болж магадгүй байх, миний бодлоор хулгайн эмээл юм шиг байна гэж хэлсэн. Тэгсэн чинь Даваахүү ах “ юу ч гэсэн зураг хөргийг харъя гэсэн. Тэгээд би маргааш нь бил үү хэд хоногоос Баяр-Ялалтын түцэн дээр дахиж очоод эмээлний зургийг нь утаснаас нь өөрийнхөө утсанд татаж аваад Даваахүү цагдаа ахад үзүүлсэн чинь наад эмээл чинь хулгайн эмээл юм шиг байна гээд Баяр-Ялалт дээр очиж уулзахаар болсон.  Би тэгэхлээр эмээл худалдаж авах зорилго байгаагүй. Даваахүү цагдаагийн ажилд нь туслах гээд иргэнийхээ үүргийг биелүүлж цагдаагийн ажилтанд хэлсэн юм. Би эртний эмээл, эд зүйлсийг хараад ерөнхийдөө мэднэ. Баяр-Ялалтын надад үзүүлсэн зураг нь яах аргагүй эртний эдлэх байх шиг харагдсан, комтсюм пиджакны хар өнгийн уутан дотор хийчихсэн зураг байсан. Тэгээд би дотроо “энэ ер нь хулгайн эд зүйлс байж магадгүй байх, Баяр-Ялалт хэзээ ч ингэж эмээлтэй байх учиргүй гэж бодсон. Тэгээд иргэнийхээ үүргийг биелүүлэх гээд Даваахүү цагдаад мэдээлэл өгөх болсон. ...” гэх мэдүүлэг [15],

 

8.Гэрч Д.Бүрэнжаргалын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн:

“...Би Сундуй гэдэг хүнийг танина, манай ах Тогтохбаярын найз байгаа юм. 2016 оны 11 дүгээр сарын эхээр оройн бүрэнхий болчихсон байсан. Манай ах Тогтохбаяр өөрийн 99660007 гэсэн дугаараас миний 88737083 гэсэн дугаарын утас руу залгаж Сундуй ах нь манайд юм аваачиж тавих байх гэж ярьсан. Тэгээд бүрэнхий болчихсон байсан, хүүхүүдийн хамт гэртээ байж байхад Сундуй ах манай гэрт ирсэн. Танайд юм тавих гэсэн юм гэж хэлсэн. Сундуй ах гартаа том шуудайтай зүйл барьчихсан байсан. ...Сундуй ах өөрөө гэрт орж ирээд жижиг өрөөний блокон дээр гаргаж тавиад гараад явсан. Сундуй ах ганцаараа байсан. Сундуй ахын шуудайтай зүйлийг юу байсан талаар би үзээгүй. Манай ах Тогтохбаяр орой ажлаасаа ирээд “Сундуй ах нь юм тавьсан уу” гэж асуухаар нь тавьсан гэж хэлсэн. Манай ах ч мөн адил блокон дээр гарч үзээгүй. Тэр чигээрэээ байж байтал 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 16 цаг гэж санаж байна, намайг хүүхдүүдийн хамт гэртээ байж байтал гэрийн хаалга нүдсэн. Би хаалгаа тайлж өгтөл Сундуй ах ганцаараа байсан. Ах нь нөгөө шуудайтай юм аа авах гэж ирлээ гэж хэлсэн. Тэгээд Сундуй ах өөрөө жижиг өрөө рүү ороод блокон дээр тавьсан байсан шуудайтай зүйлээ аваад гарсан. ...Авахдаа 2016 оны 11-р сарын 28-ны өдөр аваад явсан. ...” гэх мэдүүлэг [16],

 

9.Гэрч С.Тогтохбаярын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Сундуй гэдэг хүнийг танина миний найз байгаа юм . Би Сундуйг 2005 оноос хойш мэддэг болсон бөгөөд найзын холбоотой. 2016 оны 11-р сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Манай найз Сундуй над руу 88711777 гэсэн дугаараас залгаад би түрээсийн байрнаасаа гарч байгаа, шуудайтай хувцас танай гэрт тавьчих уу гэж хэлэхээр нээх юм бодолгүй тэг тэг гэж хэлсэн . Тэгээд би тэр өдөр гэртээ ажлаа тараад орой 23 цагийн үед ирээд дүү Бүрэнжаргалаас “Сундуй ах чинь өдөр ирсэн үү” гэж асуусан. Бүрэнжаргал Сундуй ах ирсэн. Тэгээд плокон дээр нэг шуудайтай юм тавиад явсан гэж хэлсэн. Тэр шуудайтай зүйлийг сонирхож хараагүй. Тэгээд тэрнээс хойш Сундуй надтай холбоо бариагүй. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн үед Сундуй над руу 88012103 гэсэн дугаараас залгаад танай гэрт хүн байгаа юу би нөгөө тавьсан юм аа авах гэсэн юм гэж хэлсэн. Тухайн үед би ажилтай байсан. Сундуйд хандаж тэг тэг манай гэрт дүү байгаа гэж хэлсэн. Тэгээд тэрнээс хойш Сундуй над руу яриагүй. ...Би Сундуйг манай гэрт блокон дээр шуудайтай юм тавих авах үед нь байгаагүй. Манай гэрт дүү Бүрэнжаргал байсан. Би Сундуйг багаасаа мэднэ. Баянхошуу зүүн баян уулын 7-р гудамжинд манайх байсан. Сундуй манай арын гудамжинд гэр бүлийн хамт амьдардаг байсан. Бид хоёр найзалж нөхөрлөөд бараг 10 жил болж байгаа. ...” гэх мэдүүлэг [17],

-мөн түүний 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дахин мэдүүлсэн:

“...Би яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан 2016 оны 11 сарын эхээр санагдаж байна. Миний 99660007 гэсэн дугаар руу Сундуй 88711777 гэсэн дугаараас залгаад “хөгшин чинь түрээсэлж байсан байрнаасаа гарчихлаа, танайд илүү, дутуу юмнуудаа түр тавьчихъя гэхээр нь тэгээ тэг гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 11 сарын 28-ны өдөр над руу Сундуй 88012103 гэсэн дугаараас залгаад “танайд хэн байгаа юм бэ? хөгшин чинь шуудайтай зүйлээ авах гэсэн юм гэж ярихаар нь би манайд дүү байгаа очоод авчих гэсэн. Сундуй манайд очоод шуудайтай зүйлээ аваад явсан байна лээ. Би өглөө гараад орой гэртээ ирдэг болохоор шуудайн дотор юу байсныг үзэж харах сөхөө байгаагүй. Миний санаж байгаагаар 2016 оны 09 сарын сүүлээр байх манай ажил дээр Сундуй хүрч ирээд мөнгө байвал зээлээч 100.000 төгрөг зээлчих гэхээр нь зээлсэн. Дараа нь надад буцааж өгөөгүй. Зээлж авахдаа хөгшинд нь мөнгө хэрэгтэй байна гэж хэлж авсан. Нээх тодорхой зүйл хэлээгүй. ...Сундуй гэхдээ ихэвчлэн байр түрээслэн амьдардаг байсан. Надад нэг удаа хэлж байхдаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тэр хавьцаа амьдарч байгаа гэж хэлж байсан. ...2 жилийн өмнө 89630101 гэсэн дугаартай байсан. Дараа нь 88711777 гэсэн дугаараас над руу хэд хэдэн удаа залгаж байсан. Уг дугаараас Сундуй над руу 2016 оны 08 сарын дундуур хэд хэдэн удаа залгаад ярьж байсан. ...” гэх мэдүүлэг [18],

 

10.Гэрч Е.Сугарчулууны 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр мэдүүлсэн:

“...Сундуйг би хар бага наснаас нь таньдаг. Сундуй бага байхаасаа манай гэрт өсөж өндийсөн. Тухайн үед би бага байсан. ...Хэзээ гэдгийг нь санахгүй байна. Сундуй ах манай өвөө нэг эмээл хөдөөнөөс авчирсан. Тэрийг 4 сая төгрөгөөр зарчихмаар байна гэж ярьсан. Тэгэхэд би аймар үнэтэй юм байна, үнэгүй зарын сайтан дээрээс эмээлийн үнэ харж өгөхөд 2 саятай байсан. Тэр үед Сундуй ах надад өртэй байсан. Миний нөөтбүкийг авч яваад ломбарданд тавиад авч өгөөгүй. Тэгээд би тэр эмээлээ яаж ийж байгаад зараад миний нөөтбүкийг авч өг гэж ярьсан. Миний бодохнээ эмээл нь мөнгөн баавартай гэж ярьж байсан. Тэгээд тэрийгээ тэгж хэлсэн байх. ...” гэх мэдүүлэг [19],

 

11.Гэрч Ж.Мөнхзулын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Сундуй гэж хүнийг танихгүй. Манай найз нөхөд, хамаатан садангийн хүмүүст Сундуй гэж хүн байхгүй. Би 88088316 дугаарыг 2013 оноос хойш одоог хүртэл барьж байна. Би өөрөө л барьж байсан. Миний утсыг өөр хүн барих шаардлага байхгүй. Би 2016 оны 01 сард манай эмээгээс уламжлагдаж ирсэн 200 гаруй жилийн түүхтэй халтар манан хөөргөө зарах гээд фасебүүк болон unegui.mn зард зар тавьсан байсан. Уг зарын дагуу 2016 оны 11 сарын үеэр над руу нэг танихгүй дугаараас танихгүй залуу яриад “зарын дагуу ярьж байна, зарах хөөрөг чинь байгаа юу гэхээр нь би тэр залууд “наад зар чинь аль 1 жилийн өмнө тавьсан зар байгаа биз дээ, одоо хөөрөг байхгүй, зарагдсан гэж хэлсэн чинь тэр залуу “чи тэгвэл хэдэд зарчихсан юм бэ гэхээр нь 100 гаруй сая төгрөгөнд зарчихсан гэж хэлээд утсаа тасалсан. Тэр залуу над руу дахиж залгаагүй. Би ч гэсэн тэр залуу руу залгаагүй. Би сайн санахгүй байна. Ямар ч байсан нэг залуу надаас хөөрөг асууж ярихын хувьд ярьсан...” гэх мэдүүлэг [20],

 

12.Гэрч Э.Баярхүүгийн 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн:

“...Би Сундуй гэж хүн танихгүй. Манай найз нөхөд хамаатан садангийн хүмүүст дунд Сундуй гэж хүн байхгүй. Ямар учраас холболт хийсэн талаар нь мэдэхгүй байна. Би хувиараа “Теди” төвийн ард байдаг скайтелын салбар дотор гар утасны засвар дээр гар утасны дэлгэц сольдог, бас утасны шилэн наалт наадаг. Ажлын шугамаар хүмүүс холбоо барьж надаар утсаа янзлуулсан юм уу, дэлгэцээ солиулсан байж магадгүй. Би фасебүүк болон интернэт зар дээр гар утасны дэлгэц солих, шилэн наалт нааж өгнө гээд зөндөө олон удаа зар тавьсан байгаа ба өөрийнхөө 88112944 гэсэн дугаарыг холбоо барих хэсэгт нь байршуулдаг. Зарын дагуу уг хүн надтай холбоо барьж утсаа янзлуулсан байх гэж бодож байна. Би тэрнээс Сундуй гэж хүнийг танихгүй...” гэх мэдүүлэг [21],

 

13.А.Сундуйгийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар  мэдүүлсэн:

“...Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өглөө босоод өдөр 12 цаг хүртэл байж байгаад гэрээсээ гарч гэрийнхээ арагшаа байдаг уулан дээр 1 цаг хэртэй гүйж байгаад Баянхошууны автобусны эцсээс автобусанд суугаад 21-р хорооллын автобусны буудал дээр буусан. Тэгээд “Содон” хорооллоос зүүн тийшээ дэнж рүү алхаж яваад блокон хашаатай айлын гадна очсон. Тэгээд уг хашаанд байх байшинд хүн байна уу гэдгийг мэдэх зорилгоор хашааных нь хаалгыг нүдэхэд хүн гарч ирэхгүй байсан. Тэгээд байшин руу харахад 2 давхарын мансардны цонх онгорхой байхаар нь хүн байгаа юм байна гэж бодоод хашааных нь гаднаас хохирогчийн байшин руу харж нилээн удаан зогсоход хүн байх шинж алга байхаар нь хашааг давж ороод байшингийнх нь зүүн талын вакум цонхыг гараараа түлхэж ороод бүх өрөөг нь шалгаад хамгийн сүүлд 2 давхарын өрөөнүүдийг нь шалгаад хүн байхгүй байхаар нь буцаж доошоо нэг давхар руу буугаад том өрөөнд нь ороод сервантан дотор байсан мөнгөн аягануудыг авсан. Дараа нь нэг жижиг өрөөнд ороход саарал өнгийн төмөр сейф байсан. Цоожтой байхаар нь би гал тогооны өрөөнд урт нарийн төмөр байхаар нь тэр жижиг төмрөөр хөшиж сейфийг онгойлгоход уг сейфен дотор виски, архи ээмэг, бөгж хийдэг саван дотор монетон ээмэг бөгж, алтан гинж, бөгж зэрэг эд зүйлс байсан. Нийт хэдэн ширхэг ээмэг, бөгж, гинж байсныг одоо сайн санахгүй байна. Тэгээд эд зүйлсийг аваад, доошоо 1 давхар руу буугаад зурагтын тавиурын хажуу талын бор өнгийн сервантан дотроос даалимбатай нийт З-4 хөөрөг байхаар нь задлаж харахад 2 хөөрөг нь жижиг хөөрөг байхаар нь аваагүй үлдээсэн. Тэгээд жижиг хөөрөгнөөс гадна алтан нуухтай дунд гарын хөөрөг, мөн арай жижигхэн хөөрөг байхаар нь дайламбаас нь салгаж аваад 2 давхарт байсан хувцасны шүүгээн дотор байсан хувцастай костюм пиджаж хийдэг уутыг аваад доошоо нэг давхар руу буугаад эмээл, хазаар, ташуур болон мөнгөн аягануудыг хийгээд бусад эд зүйлсийг өөрийнхөө үүрч явсан цүнхэн дотроо хийгээд архи, виски болон мөнгө хадгалдаг гахайг нь хагалаад доторх мөнгийг нь аваад цүнхэндээ хийсэн. Тэгээд нэг давхарын урд өрөөний цонхны салхивчыг онгойлгож гараад урд талынх нь хашааг давж гараад цаашаа 21-р хороолол тал руугаа гудамжаар алхаад явж байхдаа би өөрийнхөө 88711777 гэсэн дугаараас Баянхошууны найз болох Баяр-Ялалтын дугаар руу залгасан, Баяр-Ялалт руу залгаад 21-р хорооллын наана такси бариад хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би гудамжаар явсаар байгаад Баяр-Ялалттай уулзсан. Баяр-Ялалт намайг очиход нэг гудамжны үзүүрт хүлээж байсан. Тухайн үед Баяр-Ялалт такси барьчихсан байсан. Тэгээд бид хоёр тэр таксинд суугаад Баянхошууны 112-ын буудлын арын гудамж руу ороод тэндээсээ Баяр-Ялалтаас салсан. Би Баяр-Ялалтад хохирогчийн гэрээс авсан мөнгөн аягануудаас нь 2 ширхэг аягыг түүнд өгсөн. Тэгээд би Баяр-Ялалтаас салаад хойшоо уул руу гараад жалганд хулгайн эд зүйлсүүдээс виски, архийг аваад бусад эд зүйлсээ нуусан. Баяр-Ялалтад 2 ширхэг мөнгөн аяга зүгээр өгсөн. Би Баяр-Ялалтад хулгай хийсэн талаараа хэлээгүй. Баяр-Ялалтыг такси бариад хүрээд ир гэж дуудсан. Тухайн үед би хохирогчийн гэрт байсан мөнгөний гахайг хагалаад дотор нь байсан мөнгийг базаж аваад өөрийнхөө үүрч явсан цүнхэндээ хийчихсэн. Тэгээд гудамжинд цүнхнээсээ мөнгө гаргаж ирэхээр хүн амьтан сэжиглэх байх гэж бодоод Баяр-Ялалтыг дуудсан. Ганцаараа байсан болохоор бүгдийг нь авч чадаагүй. Зарим эд зүйлс нь багтахгүй байсан. Би өөрөөсөө гадна өөр хүнтэй байгаагүй. Хохирогчийн хашааны урд талаар буудаг гудамжны үзүүр дээр нэг залуу миний машиныг түрээд өгөөч гэхээр нь би тэр залуугийн машиныг түрж буулгаад тэр залуутай хэсэг юм ярьж зогссон. Тэр залуу уг хэрэгт ямар ч хамаа байхгүй, замын хүн байсан. Тэр залуу надаас өндөр, 30 гаруй насны залуу байсан. Намайг хохирогчийн хашааны гадаа зогсож байхад тэр залуу өөрөө хүрч ирээд “ахын дүү машин түрээд өгөөч гэхээр нь машиныг түрж өгсөн. Тэр залуу хохирогчийн хашааны урд талаар буудаг гудамжийг “энэ замаа засчихгүй, машинаар явахад хүндрэлтэй байх юм” гээд бид хоёр хэсэг хугацаанд ойр зуурын юм ярьж хөөрөөд салсан. Ямар ч байсан саарал өнгийн суудлын жижиг тэрэг байсан. Хохирогчийн хашааны гадна ойролцоогоор 1 цаг хиртэй болсон. Би тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл ашиглаагүй. Харин сейфийг онгойлгох гэхэд сейф цоожтой байхаар нь тэр айлын гал тогооны өрөөнд байсан урт нарийн төмрөөр хөшиж онгойлгосон. Сейфийг нь онгойлгоод үлдээчихсэн. Тэр өдрийн маргааш нь нөгөө жалган дээрээ очоод хулгайлсан эд зүйлсээ аваад өөрийн найз болох бичил хороололд гэр нь байдаг Тогтохбаяр гэж найзындаа эмээл, хазаар, ташуур гурвыг тавьсан. Намайг тухайн үед гэрт нь очиход Тогтохбаярын дүү байсан. Хулгайлсан эд зүйлсүүдээс нэг хөөргийг үүрч явсан цүнхэндээ хийчихсэн байсан. ...Алт, монетон эдлэлүүдийг нь урт цагаан дээр замын хүнд граммлаад цувуулж зарсан. Мөнгөө үрээд дуусгасан. Манай гэрийн арагшаа 2 уулын голд байх жалга хүний хөдөлгөөн бага болохоор нуух боломжтой. Би гэрийнхээ ойр орчмыг сайн мэднэ. Би нохой тэжээдэг болохоор хааяа нохойгоо салхилуулж байхдаа тэр жалгыг мэдэж авсан. Би тэр хөөргийг хайрцаган дотор хийгээд эд зүйлс нуусан жалганаас арай наана нүх ухаад булчихсан байсан. Алтан нуухыг нь хуулж аваад урт цагааны орчим замын хүнд 40,000 төгрөгөнд зарчихсан. Цүнхэнд хийсэн хөөргөө хаана тавьсанаа сайн санахгүй байна. ...88711777 дугаар барьж байсан. Би бордоский үйлдвэрийн нохой тэжээдэг. Баяр-ялалт ч гэсэн нохой тэжээдэг. ...Би тэр өдөр хулгай хийх зорилготой байсан. Тэр айлыг онцолж судлаагүй. Зүгээр тэр хавиар явж байгаад байшин нь онцлог харагдаад байхаар нь хулгай хийе гэж бодсон. Хохирогчийг хохиролгүй болгож хохирлыг нь барагдуулах болно. ...” гэх мэдүүлэг [22],

-түүнийг 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ял өөрчлөн сонсгож яллагдагчаар байцаахад мэдүүлсэн:

“...Намайг 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 30-20 тоотод оршин суух иргэн Ц.Мишигсүрэнгийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч, иж бүрэн хуучны төв халх хийцтэй 12 цагаантай, жирмэн угалзтай хуучны хув хар дөрөөтэй эмээл 1 ширхэг, битүү ороолттой мөнгөн хазаар 1 ширхэг, суман хар модтой, мөнгөн дугтуйтай ташуур 1 ширхэг, эртний тархи манан, алтан нуухтай, ясан халбагатай дунд гарын хөөрөг 1 ширхэг, чүнчиг толгойтой мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын бондгор хийцтэй хөөрөг 1 ширхэг, 17 см орчим амсартай, 20 лангийн хуучны ноён Сэрвээ хийцтэй их гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, 2 литрийн Виски 1 шил, 8 мм-ийн өргөнтэй 50-55 см-ийн хэмжээтэй, 585 сорьцтой Турк монетон гинж 1 ширхэг, 8 мм-ийн өргөнтэй цулгай эрэгтэй алтан бөгж 1 ширхэг, Солонгос улсад үйлдвэрлэсэн бөөрөнхий хавтгай хэлбэртэй цацарсан хээтэй монетон ээмэг бөгж, гинжний хослол 1 ширхэг, 585 сорьцтой угалзан хээтэй Турк монетон бөгж 1 ширхэг,585 сорьцтой бөмбөлөгтэй урт гинжин хэлхээтэй Турк монетон хослол ээмэг 1 ширхэг, 999 сорьцтой Солонгос алтан гольцо бөгж 1 ширхэг, гар хийцийн жимсэн хэлбэртэй шигтгээтэй 585 сорьцтой хүүхдийн хос ээмэг 1 ширхэг, чигчий хурууны монетон бөгж 1 ширхэг, 55 мм-ийн өргөнтэй, 55 см-ийн урт мөнгөн гинж 1 ширхэг, Ирвэсний толгойн хийцтэй Турк монетон бөгж 1 ширхэг, хүүхдийн Турк монетон ээмэг 1 ширхэг, биет 550.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж, бусдад нийт 47.100.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийн талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Зам шалгалтаар зааж өгсөн газрууд бүгд үнэн зөв. Харин би тэр өдөр Баяр-Ялалттай хаана уулзсан гудамжаа тодорхой сайн санахгүй байна. Тэр үед тэр жалганд цас ороод хунгарлачихсан байсан. Миний заасан жалганы хажуу хэсэгт байсан цасыг ухаж байгаад юмаа нуусан. Би Баяр-Ялалтад хулгай хийсэн гэдгээ хэлээгүй. Баяр-Ялалт ч гэсэн намайг хулгай хийснийг мэдээгүй. Баяр-Ялалт юу юм бэ гэхээр нь би чамд хамаагүй хөгшөөн гэсэн. Би ганцаараа үйлдсэн. Надтай өөр хүн хамтарч хулгай хийгээгүй. Есөнтогоо гэж манай хуурай ах байдаг. Би энэ ахынд бага байхдаа хэсэг хугацаанд амьдарсан. 88711777 гэсэн дугаар азын дугаар болохоор нь би гуйж аваад барьж байсан. Өөрийнхөө нэр дээрээ арай болгож авч амжаагүй байсан. Би тэр залуугийн машиныг түрж өгөөд хэсэг юм ярьсанаас өөр хүнтэй тэр гудамжинд уулзаагүй. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй. ...” гэх мэдүүлэг [23],

 

14.“Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн №08/001 тоот:

“1.Эмээл /1ш/-15,000,000 төгрөг, 2.Хазаар /1ш/-1,800,000 төгрөг, 3.Ташуур /1ш/-2,000,000 төгрөг, 4.Хөөрөг /1ш/-12,000,000 төгрөг, 5.Хөөрөг /1ш/-3,500,000 төгрөг, 6.Их гарын мөнгөн аяга /1ш/-4,000,000 төгрөг, 7.Дунд гарын мөнгөн аяга /1ш/-200,000 төгрөг, 8.Дунд гарын мөнгөн аяга /1ш/-200,000 төгрөг, 9.Дунд гарын мөнгөн аяга /1ш/-180,000 төгрөг, 10.Дунд гарын мөнгөн аяга /1ш/-150,000 төгрөг, 11.Виски /1ш/-200,000 төгрөг, 12.Мөнгөний гахай-10,000 төгрөг, 13.Гинж /1ш/-1,600,000 төгрөг, 14.Бөгж /1ш/-1,200,000 төгрөг, 15.Ээмэг, бөгж, зүүлтний хослол /монет/ 1ш-1,600,000 төгрөг, 16.Бөгж /1ш/-180,000 төгрөг, 17.Ээмэг /хос/-300,000 төгрөг, 18.Бөгж /1ш/-1,600,000 төгрөг, 19.Ээмэг /хос/-180,000 төгрөг, 20.Бөгж /1ш/-150,000 төгрөг, 21.Гинж /1ш/-60,000 төгрөг, 22.Бөгж /1ш/-400,000 төгрөг, 23.Ээмэг /1ш/-50,000 төгрөг, Нийт:46,560,000 төгрөг, /Мэргэшсэн үнэлгээчин Ө.Эрдэнэбаяр, Үнэлгээний мэргэжилтэн И.Золбоо/ гэсэн дүгнэлт [24],

 

15.“Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн:

“Эртний тархи мана, ясан халбагатай дунд гарын 27мм амтай хөөрөгний алтан нуухтай хөөрөг-250,000 төгрөг /Мэргэшсэн үнэлгээчин Ө.Эрдэнэбаяр, Үнэлгээний мэргэжилтэн И.Золбоо/ гэсэн дүгнэлт [25],

16. Эд зүйлийн үнэлгээ [26],

17. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [27], 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [28],

18. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эмээл 1ш, хазаар 1ш, ташуур 1ш зэргийг хураан авсан тухай тэмдэглэл [29], үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [30], эмээл 1ш, хазаар 1ш, ташуур 1ш зэргийг хохирогч Ц.Мишигсүрэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл [31],

19. А.Сундуйгаас хураан авсан Самсунг Эс-1 маркийн гар утсыг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол [32],

20. 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүнийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг [33],

21. 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Х.Бекболатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг [34],

22. 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрч Л.Ууганбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг [35],

23. 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэрч Э.Баяр-Ялалтын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг [36],

24.А.Сундуйгаас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргаж өгсөн хөөргийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [37], хохирогч Ц.Мишигсүрэнд хөөрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл [38],

25. 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр А.Сундуйн мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [39]

26. 88012103, 88711777 дугаарын утасны лавлагаа [40],

 

Гурав. Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтууд

 

27. Гэрч Ж.Аминчимэгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн:

“...Сундуй бол миний төрсөн хүү, айлын ууган хүүхэд байгаа юм. Миний төрсөн хүү Сундуй бол 1992 оны 08-р сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд айлын ууган хүүхэд доороо 3 дүүтэй. Сундуй бага насаа эцэг эхийн гараар хүмүүжсэн. Зан байдлын хувьд төлөв даруу, дүү нартаа сайн ах нь, тийм ийм гээд хэлчих гаж муу зуршил байхгүй. 2000 онд Хан-Уул дүүргийн 34-р сургуульд 1-р ангид элсэн ороод 3-р анги хүртлээ сурсан. Тэгээд манай гэр бүл баянхошуу руу нүүгээд Сундуй 1 жил сургууль завсардаад Баянзүрх дүүргийн 79-р сургуульд 5 ангид сурсан. 2006 онд баянхошуу албан бус сургалтын Ачлал нэртэй сургуульд элсэн ороод 8-р ангиа хүртлээ сурч байгаад 9-р ангиа Хан-Уул дүүргийн 76-р сургуульд сурсан. Тэгээд хүү Сундуй маань хулгай хэрэгт холбогдоод 1 жил гаран хүүхдийн хорих ангид хоригдоод гарсан. Удалгүй дахин хулгайн хэрэгт холбогдоод 3 жил 6 сар бүтэн суугаад гарсан. Тэгээд гарч ирээд 1 жил гаран Өмнө-говь аймаг руу барилгын ажил хийсэн. Тэгээд 2013 оноос 2015 он хүртэл 3-4-р хороололын “Си” нэртэй бааранд дижигээр ажиллах болсон. Тухайн үед хүү Сундуй маань мененгит өвчин тусаад ажлаасаа гараад өвчнөө эмчлүүлсэн. Тэгээд Сундуй Турк улс руу ажлын шугамаар 3 сар ажиллаж байгаад 2016 оны 07-р сард Монголд ирсэн. Найз нөхрийн хувьд сүүлийн үед найзалж байгаа хүмүүсийг нь танихгүй байна. Сундуй ер нь гэртээ байсан, 2016 оны 09 дүгээр сараас эхлээд гэртээ ирэн очин байх болсон. Гадуур найз нарындаа амьдардаг сураг сонссон. Хэнийд амьдарч байгааг нь мэдэхгүй, очиж үзээгүй. Сундуй гэртээ ирэн очин байдаг байсан. Миний хүү урьд нь хэрэгт холбогдож байсан хэдий ч зан авир нь эвдрээгүй, дүү нартаа тусалж дэмжээд явдаг сайн хүүхэд байгаа юм. Хүү Сундуй маань хөгжимд сонирхолтой, гарын ур дүйтэй, спортод сонирхолтой, хатгамал оёдог, нохой тэжээдэг. ...” гэх мэдүүлэг [41],

-мөн түүний 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дахин мэдүүлсэн:

“...А.Сундуй 89630101 дугаарыг их удаан барьж байгаа. Одоо ч гэсэн энэ дугаар өөрийнх нь нэр дээр байдаг. Сундуй 2016 оны 04 сарын сүүлээр Турк руу яваад 2016 оны 07 сарын эхээр ирээд 88012103 дугаарыг барьж эхэлсэн. Заримдаа төлбөр нь гарчихаад нэг хэсэг барихгүй байсан. Сундуй 2016 оны 04 сарын сүүлээр Турк явахдаа 89630101 дугаараа аавдаа өгчихөөд явсан. Тэрнээс хойш аав нь 89630101 дугаарыг барьж байгаа. 88012103 дугаарыг барьж байсан. Миний санаж байгаагаар 2016 оны 09 сараас хойш Одсүрэн хуурай эгчийнхээ гэрт байсан. Манай хүү бордоский үйлдвэрийн нохой тэжээдэг байсан. Одсүрэн гэх эмэгтэйтэй танилцаад хуурай эгч, дүү болсон юм байна лээ. Одсүрэн ч гэсэн манай хүүгийн тэжээдэг байсан нохойтой адилхан үйлдвэрийн нохой тэжээдэг. Хамгийн анх Ниссан скайлан маркийн машинтай байж байгаад машинаа найзынхаа 84-00 /серийг нь мэдэхгүй байна/ цагаан өнгийн ВМВ маркийн машинаар сольж унаж байгаад миний санаж байгаагаар Турк явахаасаа өмнө нилээн хэдэн сарын өмнөхөн мөнгөлөг саарал өнгийн тоёото кроувн маркийн машинаар солиод өнгөрсөн жилийн хавар 4 сарын сүүлээр Турк улс руу явахдаа уг машинаа зараад явсан. Цагдаагийн байгууллагад баригдаж цагдан хоригдохоосоо өмнө буюу 2016 оны 11 сарын 26-ны өдөр гэртээ ирээд явсан. Тэрнээс өмнө Одсүрэнгийнд байсан байх. ...Манай хүү Тогтохбаяр, Зоригоо гэж залуучуудтай найзалдаг. Сүүлийн үед Одсүрэн гэж эмэгтэйгийнд байсан болохоор тэр хугацаанд ямар, ямар хүмүүстэй найзалж байсан талаар нь сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг [42],

-мөн түүний 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг [43],

 

28. Гэрч А.Бүжинлхамын 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн:

“...Би эхээс дөрвүүлээ бөгөөд дээрээ нэг ахтай, доороо 2 эрэгтэй дүүтэй. Миний ахыг Сундуй гэдэг. Сундуй ах 1992 онд Улаанбаатар хотод төрсөн. Ах маань бага насаа Шархаданд өсөж торнисон. Манай ээжийн талын эмээ, өвөө Шархаданд байдаг байсан бөгөөд багадаа эмээ, өвөө дээр хэсэг хугацаанд байсан. Сундуй ах Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд байдаг 76-р дунд сургуулийг 9-р анги төгссөн, үргэлжлүүлж сураагүй сургуулиасаа гарсан. ...Миний ах үг дуу цөөтэй, бид нарт өөрийнхөө хувийн асуудлыг хир барагийн яриад байдаггүй, ер нь дуугай, дотогшоогоо зантай.  ...Ах маань гэр орны ажилд сайн, цэвэрч нямбай, хувцас хунараа байнга цэвэр үзэмжтэй өмсдөг, гарын ур дүй сайтай, ой тогтоолт сайтай, нохойнд сонирхолтой, Сундуй ах Германы Бордооский док үйлдвэрийн нохой тэжээдэг. ...Ах маань одоогоор эхнэр, хүүхэд байхгүй. Сундуй ах нэг хэсэг хороололын Си бааранд дижи хийж байгаад ажлаасаа гарсан. ...” гэх мэдүүлэг [44],

 

29. Гэрч М.Гэрэлмаагийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн:

“...Би Сундуйтай одоогоос 3 жилийн өмнө буюу 2014 оны 9 сард танилцсан. Тухайн үед Сундуйн найз болох Жонигийн найз охинтой би найзууд байсан. 3 жилийн өмнө Сундуйг Жонитой хамт явж байхад нь таарч танилцаж байсан. Түүнээс хойш уулздаг болоод үерхэж эхэлсэн. Би Сундуйн хувийн амьдралын талаар сайн мэдэхгүй. Өөрөө ярихдаа Улаанбаатар хот Баянхошуунд ээж, 3 дүүтэйгээ амьдардаг гэдэг байсан. Би гэрт нь нэг ч удаа очиж үзээгүй. Анх танилцахад 3, 4-р хороолол “Алтан төгрөг” дэлгүүрийн ард байрлах 9 давхар цэнхэр байранд хажуу өрөө түрээслэдэг байсан. Би тэнд 5-6 удаа очиж байсан. Тэр байранд 2 сар болоод гараад нэг хэсэг гэртээ байгаа гэж ярьж байсан. 2015 оны 12 сарьн сүүлээр уулзахад “Вива сити” хороололд 1 өрөө байр ганцаараа хөлсөлж байсан. Энэ байранд аль хир удсаныг мэдэхгүй байна. Удаагүй 2016 оны 1-р сарын дундуур Бичил хорооллын арктай байранд хажуу өрөө түрээслэж байгаа гэж ярьсан. Энэ байранд би очиж үзээгүй. Сундуйтай анх танилцаж байхад Сундуй 3, 4-р хорооллын “Москва” рестораны хажууд байдаг “Си” бааранд дижи хийдэг байсан. Хаанаас яаж мөнгө олдогийг нь би мэдэхгүй. ...Заримдаа Сундуйг яагаад ийм их мөнгөтэй байдгийг дотроо гайхдаг байсан. ...Сундуй 89630101 гэсэн дугаарыг их удаан ашиглаж байгаад 2016 оны 10 сараас 11-р сар хүртэл 88711777 дугаарыг ашиглаад 88012103 дугаарыг авсан. Энэ дугаараа саяныг хүртэл тоггмол ашиглаж байсан. Баяр-Ялалт гэх хүнийг танихгүй юм байна. Анх удаа Баяр-Ялалт гэх хүний нэрийг сонсож байна. ...” гэх мэдүүлэг [45],

 

30.Гэрч Т.Одсүрэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн:

“...Би өөрөө нохой тэжээдэг. Сундуй ч гэсэн нохой тэжээдэг. Бид хоёр танилцаад 2 жил орчим болж байна. Сундуй хааяа манайд ирдэг. Тэр өдөр манайд ирсэн үгүйг нь сайн санахгүй байна. Сундуй манайд ирж, очин байдаг. Сундуй намайг ажлаа тараад гэртээ ирэхэд хааяа байж байдаг, хааяа даа байдаггүй. Би гэрийнхээ нэг түлхүүрийг Сундуйд өгчихсөн байсан.  ...2016 оны 10 сарын сүүл хүртэл байсан. Бид хоёр ховор үйлдвэрийн нохой тэжээдэг болохоор танилцаж байсан. Бордоский үйлдвэрийн Гийсий нохой тэжээдэг. Энэ нохой нь одоо ээжийнх нь гэрт байгаа байх гэж бодож байна. Сундуй надтай 88012103 гэсэн дугаараас холбоо барьдаг байсан. ...” гэх мэдүүлэг [46],

 

31.Гэрч Б.Бат-Эрдэнийн 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн:

“...Би Сундуйг таньж мэддэг болоод 7-8 жил болж байна. Би хороололын “Sеа” бааранд дижи хийдэг. Намайг 6-7 жилийн өмнө “Sеа” бааранд ажиллаж байх үед Сундуй манай бааранд хааяа орж ирээд үйлчлүүлдэг байсан. Тэгээд анх танилцаж байсан. Тэрнээс хойш над дээр хааяа орж ирэхдээ дуу захиалж, хамт дижи хийж, юм хум ярьж хөөрдөг болсон. Намайг 10-н жилд байхад таньж мэддэг хүмүүс болон найз нөхдүүд маань Жоны гэж дууддаг байсан. ... Сундуй 89630101 гэсэн дугаар барьж байгаад энийгээ барихаа болиод сүүлд 88711777 гэсэн дугаар барьж байсан. Энэ дугаараас над руу ярьдаг байсан. Би ч гэсэн хааяа залгахаар бол 88711777 дугаар руу залгаж ярьдаг байсан. Би Сундуйгийн Баяраа, Зоригоо гэж хоёр найзыг танина. ...Сундуй өнгөрсөн жил Бичил хороололд хажуу өрөө түрээсэлдэг байсан. ...Миний мэдэхийн Гэрлээ гэж охинтой үерхэж байсан. Би тэр Гэрлээ гэж охиныг танина. ...” гэх мэдүүлэг [47],

 

32. Гэрч М.Анхбаярын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн:

“...Би эцэг, эхийг нь мэдэхгүй, Сундуй гэж залууг танина. Би түүнтэй одоогоос 1 жил гаруйн өмнө Тэнгис гэдэг найзаараа дамжуулж танилцсан. Тэнгис болохоор Хороололын Си бааранд дижи хийдэг залуу. Уг залуугаар дамжуулж Сундуйг таньдаг болсон. ...Би Сундуйгын найзуудаас “Си” бааранд ажилладаг Жоны, Тэнгис, Азбилэг гэж найзуудыг танина. ...Баяр-Ялалт гэж найзыг нь танихгүй. Сундуй урд нь 89630101 гэсэн дугаараас холбогдож ярьдаг байсан. Түүний дараа 2016 оны 11 сард уулзахад 88-тай дугаартай байсан. Би яг сайн санахгүй байна. ...” гэх мэдүүлэг [48],

 

33.Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 295 тоот:

“1, 2, 3-т .А.Сундуй нь сэтгэцийн өвчингүй байна.

4.А.Сундуй нь зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.А.Сундуй нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

6.А.Сундуй нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлах чадвартай байсан байна. /Комиссын дарга Д.Дэжидмаа, Гишүүн Н.Наранцэцэг, Илтгэгч Б.Ерөөлт/” гэсэн дүгнэлт [49],

34. А.Сундуйн иргэний үнэмлэхийн лавлагаа [50], ял шалгасан хуудас [51],

35. А.Сундуйн урьд ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолуудын хуулбарууд [52],

36.А.Сундуйн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд [53] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Сундуй нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 30-20 тоотод оршин суух иргэн Ц.Мишигсүрэнгийн өвлийн сууцанд буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд вакум цонхыг түлхэж нэвтрэн орж, нууцаар, шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шууд санаатай үйлдлээр:

1. Иж бүрэн хуучны төв халх хийцтэй 12 цагаантай, жирмэн угалзтай хуучны хув хар дөрөөтэй эмээл 1 ширхэг,

2. Битүү ороолттой мөнгөн хазаар 1 ширхэг ,

3. Суман хар модтой, мөнгөн дугуйтай ташуур 1 ширхэг, эртний тархи манан, алтан нуухтай, ясан халбагатай дунд гарын хөөрөг 1 ширхэг,

4. Эртний тархи мана, алтан нуухтай ясан халбагатай дунд гарын хөөрөг 1 ширхэг,

5. Хуучны чүнчигноров, чүнчиг толгойтой мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын бондгор хийцтэй хөөрөг 1 ширхэг,

6. Амсартай, 20 лангийн хуучны ноён Сэрвээ хийцтэй их гарын мөнгөн аяга 1 ширхэг,

7. Хувцанар дагштай, оюу шигтгээтэй, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг,

8. 2 литрийн виски 1 шил,

9. 8 мм өргөнтэй 50-55 см хэмжээтэй, 585 сорьцтой, Турк монетон гинж 1 ширхэг,

10. 8 мм өргөнтэй цулгай эрэгтэй алтан бөгж 1 ширхэг,

11. Солонгос улсад үйлдвэрлэсэн бөөрөнхий хавтгай хэлбэртэй цацарсан хээтэй монетон ээмэг бөгж, гинжний хослол 1 ширхэг,

12. 585 сорьцтой угалзан хээтэй Турк монетон бөгж 1 ширхэг,

13. 585 сорьцтой бөмбөлөгтэй урт гинжин хэлхээтэй Турк монетон хослол ээмэг 1 ширхэг,

14. 999 сорьцтой Солонгос алтан гольцо бөгж 1 ширхэг,

15. Гар хийцийн жимсэн хэлбэртэй, шигтгээтэй 585 сорьцтой хүүхдийн хос ээмэг 1 ширхэг,

16. Чигчий хурууны монетон бөгж 1 ширхэг,

17. 5 мм өргөнтэй, 55 см урттай мөнгөн гинж 1 ширхэг,

18. Ирвэсний толгойн хийцтэй Турк монетон бөгж 1 ширхэг,

19. Хүүхдийн Турк монетон ээмэг 1 ширхэг,

20. Биет 550,000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлан авч, иргэн Ц.Мишигсүрэнд 47,100,000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь мөрдөн байцаалтад:

1.Хохирогч Ц.Мишигсүрэнгийн 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны 13 цаг өнгөрч байхад эхнэр Гэрэлтунгалагийн хамт Хар хорин зах руу хоол хүнсний зүйл цуглуулах гээд гарсан. Гэрээсээ гарахдаа хаалга, цонхоо бүгдийг нь шалгаж үзээд явсан. ...Хар хорин зах дээгүүр явж байгаад 16 цаг 30 минутын орчим эхнэр бид хоёр замаараа хүүхдээ сургуулиас нь аваад гэртээ ирээд хашааны хаалгыг кодоор нь онгойлгож ороод байшин руугаа ороход үүдний хаалганы цоож эвдрэл, гэмтэлгүй зүгээр байсан. Тэгсэн чинь банны өрөөний хаалга, граж руу ордог хаалга онгорхой байсан. ...том өрөө рүүгээ харсан чинь зочны өрөөний стенкний хажуу талд байсан мөнгөн эмээл, хазаар, ташуур байхгүй байсан. Том өрөөний цонхны салхивч онгорхой байдалтай, буйдан дээр үүдний хувцасны шүүгээн  дотор байсан улаан өнгийн цүнхийг тавьсан, дотор нь байсан хувцаснуудыг цонхны урд талд шалан дээр тарааж хаясан байдалтай байсан. Тэгээд бид гэрт хулгай орсоныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрээс том өрөөний стенкний хажууд байсан болон сервантан дотор байсан эд зүйлсүүдээс “иж бүрэн хуучны төв халх хийцтэй 12 цагаан жирмэн угалзтай хуучны хув хар дөрөөтэй мөнгөн тоногтой дунд гарын эмээл 1 ширхэг, битүү ороолттой мөнгөн хазаар 1 ширхэг, суман хар модтой мөнгөн дугуйтай 1 ширхэг ташуур, Даваа толгойтой ясан халбагатай алтан нуухтай дунд гарын бондгор хийцтэй тархин манан хөөрөг 1 ширхэг, чүнчиг толгойтой мөнгөн нуух, мөнгөн халбагатай дунд гарын бондгор хийцтэй чүнчигноров хөөрөг 1 ширхэг, 17 см-ийн амсартай, 20 лангийн хуучны ноён сэрвээ хийцийн их гарын мөнгөн аяга 1 ширхэг,  Хуванцар дагштай Оюу шигтгээтэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг,  Хуванцар дагштай шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, зааны бүтнээрээ орсон сийлбэртэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, сийлбэргүй цулгай хуванцар дагштай шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга, хоёр литрийн шилтэй дөрвөлжин хэлбэрийн шотланд виски 1 ширхэг, мөнгөний гахайг хагалж дотор нь байсан 450.000 төгрөгийг авсан байсан. Мөн 8 мм-ийн өргөнтэй 50-55 см-н урттай, 585 сорьцтой Турк монетон гинж 1 ширхэг, зочны өрөөний стенкэн дотор байсан 8 мм-ийн өргөнтэй цулгай, сорьцгүй, эрэгтэй алтан гольцо бөгж 1 ширхэг,  585-ын сорьцтой Солонгос улсад үйлдвэрлэгдсэн бөөрөнхий хавтгай хэлбэртэй, цацарсан, хээтэй, монетон кулон ээмэг, бөгж гинжний хослол 1 ширхэг, 585-ын сорьцтой угалзан хээтэй эмэгтэй Турк монетон бөгж 1 ширхэг, 585-ын сорьцтой бөмбөлөгтэй урт гинжин хэлхээтэй Турк монетон хос ээмэг 1 ширхэг, 999 сорьцтой голоороо үл ялиг ховилтой Солонгос улсад үйлдвэрлэгдсэн алтан эмэгтэй гольцо бөгж 1 ширхэг, Гар хийцийн жимсэн хэлбэртэй улаан ногоон шигтгээтэй 585 сорьцтой монетон хос ээмэг 1 ширхэг, Чигчий хурууны монетон бөгж 1 ширхэг, Сейфинд миний 2 түрүүвчинд байсан нийт 100.000 төгрөгийг авсан байсан. Хүүхдийн өрөөний цонхны тавцан дээр байсан миний өөрийн зүүдэг мөнгөн гинж урт нь 55 см, өргөн нь 5 мм-тэй гинж алдагдсан. Ирвэсний толгойн хийцтэй , Турк монетон эрэгтэй бөгж 1 ширхэг алдагдсан. Хүүхдийн монетон ээмэг. ...” гэх мэдүүлэг [54],

-мөн түүний 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг [55],

-мөн түүний 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг [56], мөн түүний 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг [57], мөн түүний 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дахин мэдүүлсэн мэдүүлэг [58],

2.Гэрч Д.Гэрэлтунгалагийн 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн “...Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг өнгөрч байхад нөхөр Мишигсүрэнгийн хамт Хар хорин зах руу хүнсний зүйл цуглуулахаар гарсан. ...Хар хорин зах дээгүүр юм цуглуулж явж байгаад өдөр 16 цаг өнгөрч байхад хашааныхаа хаалгыг онгойлгоод орсон чинь манай гражийн хаалга дэлгээтэй байхаар нь гайхаад нөхөр бид хоёр гэрийнхээ хаалгыг түлхүүрээр нь онгойлгоод гэртээ яваад ороход угаалгын өрөөний хаалга дэлгээтэй, шкафны хаалга дэлгэгдчихсэн онгорхой байхаар нь том өрөө рүүгээ ортол гэрийн хамаг эд зүйлс эмх цэгцгүй болчихсон, том өрөөний цонхны поорчиг онгойчихсон байсан. Буйдан дээгүүр хөөрөгний гадуурх даалимбан уутуудыг гаргаад тавьчихсан байсан. Ингээд гэрт хулгай орсоныг мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч бүртгүүлсэн. Манай гэрээс мөнгөн тоногтой, хуучны хув хар дөрөөтэй, эмээл, Мөнгөн тоногтой, битүү ороолттой хазаар 1 ширхэг, суман хар модтой, мөнгөн дугтуйтай ташуур 1 ширхэг, даваа толгойтой, ясан халбагтай алтан нуухтай, дунд гарын тархи манан хөөрөг 1 ширхэг, Чүнчиг толгойтой мөнгөн нуухтай, мөнгөн халбагатай дунд гарын бондгор хийцтэй чүнчигноров хөөрөг 1 ширхэг, 17 см-ийн амсартай, 20 лангийн хуучны ноён сэрвээ хийцтэй, их гарын мөнгөн аяга 1 ширхэг, Хуванцар тагштай оюу шигтгээтэй дунд гарын шинэ цагийн мөнгөн аяга 1 ширхэг, Хуванцар тагштай шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, ёроолны хэсэгт зааны дүрсэн сийлбэртэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Сийлбэргүй цулгай хуванцар бор дагштай шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, шотландын 2 литрийн шилтэй дөрвөлжин оригинал виски 1 ширхэг, гэрт байсан хүүхдүүдийн цуглуулганы мөнгөний гахайг хагалж дотор нь байсан 450.000 төгрөгийг авсан байсан. 8 мм-ийн өргөнтэй 50-55 см-н урттай, 585 сорьцтой эрэгтэй хүний Турк монетон гинж 1 ширхэг, энэ гинжийг 2.500.000 төгрөгөөр худалдан авч байсан. 8 мм-ийн өргөнтэй цулгай, сорьцгүй эрэгтэй алтан гольцо бөгж 1 ширхэг. 585-ын сорьцтой Солонгосын бөөрөнхий хавтгай хэлбэртэй, цацарсан, хээтэй, монетон кулон ээмэг, бөгж гинжний хослол 1 ширхэг. 585-ын сорьцтой эмэгтэй Турк монетон бөгж 1 ширхэг. 585-ын сорьцтой гинжин хэлхээтэй Турк монетон хос ээмэг 1 ширхэг. 999-ийн сорьцтой голоороо бага зэрэг ховилтой Солонгос улсад үйлдвэрлэгдсэн эмэгтэй хүний алтан гольцо бөгж 1 ширхэг, жимсэн хэлбэртэй улаан болон ногоон өнгийн шигтгээтэй 585-ын сорьцтой хүүхдийн монетон хос ээмэг 1 ширхэг, чигчий хуруунд зүүдэг монетон бөгж 1 ширхэг. Сейфин дотор байсан манай нөхрийн 2 ширхэг хэтэвчнээс 100.000 төгрөгийг, мөн нөхрийн зүүдэг 55 см-ийн урттай, мөнгөн гинж. Турк улсад үйлдвэрлэсэн монетон эрэгтэй бөгж 1 ширхэг, турк улсын хүүхдийн монетон ээмэг зэрэг зүйлсийг аваад явсан байсан. ...” гэх мэдүүлэг [59],

3.Гэрч Х.Бекболатын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн:

“...Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн үед ... миний зүс таних Мишигсүрэн ахын хашааны гадаа үл таних 2 залуу зогсож байсан. ... 1 залуу нь 165-170 см өндөр нуруутай, туранхай бөгөөд саравчтай малгайтай сээтгэн хар өнгийн малгай өмсөн, гадуураа бараан өнгийн өвлийн цулгай куртиктэй, доогуураа нарийхан хар өнгийн өмдтэй, бор өнгийн пүүзтэй байсан. Нүүр, царай нь цагаан ч биш, бор ч биш нэг тийм дундын арьстай, дунд зэргийн хамартай, нүүрэндээ элдэв янзын шарх, сорви байхгүй. Малгайныхаа саравчыг хөмсөг хүртлээ дараад доош тонгойж зогсоод байсан. Харин нөгөө нь 170-175 см өндөр нуруутай, гадуураа толгой нүцгэн, үсээ босгоод бага зэрэг хойшоогоо самнасан, улаан шаргал өнгийн куртиктэй, доогуураа хөх өнгийн жинсэн өмдтэй, цагаан дуу пүүзтэй байсан. Нүүр царай нь даарчихсан бага зэрэг улайчихсан байсан. Тэр хоёр залуу ойролцоогоор миний мэдэхийн нилээн удаан зогссон. ...Би хүн байхгүй гэдгийг мэдээгүй. ...” гэх мэдүүлэг [60], мөн түүний 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [61], мөн түүний 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн гэх мэдүүлэг [62], мөн түүний 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [63],

4.Гэрч Л.Ууганбаярын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн “...тухайн өдрийн 16 цагийн үед ажлаа тараад машинаа халаагаад байж байтал Хангайн 30-20 тоот хашаа хоёрын өнцөгт 20 гаруй насны цагаан царайтай, туранхайвтар биетэй, ойролцоогоор 165-170 см өндөр нуруутай, гадуураа хар бараан өнгийн куртик өмссөн, ардаа хар өнгийн үүргэвч үүрсэн, сээткэн бараан өнгийн саравчтай малгайтай залуу нааш, цааш холхиод байхаар нь надад тухайн үед сэжигтэй санагдаад байсан. Би Мишигсүрэнгийн утас руу нь залгах гэсэн чинь байшингынх нь цонхны поорчиг нь онгорхой харагдахаар хүн байгаа юм байна гэж бодоод тайвшраад утасдаж хэлээгүй. ...би хэсэг машинаа халааж байгаад хөдлөөд доошоогоо уруудаад явсан. Гэтэл 17 цаг өнгөрч байхад Мишигсүрэн над руу утсаар залгаад манайд хулгай орчихлоо, харсан, үзсэн хүн байна уу гээд залгаад ярихаар нь нөгөө эргэлдээд байсан залууг хулгай хийчихлээ гэж бодсон. Тэр залуу ганцаараа байсан. Өөр хүн хамт байгаагүй. ...” гэх мэдүүлэг [64],

5. Гэрч Э.Баяр-Ялалтын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн:

“...Сундуй над руу 2016 оны 10 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна. Өдөр 14-16 цагийн үед миний тухайн үед барьж байсан 88939286 бил үү 88941018 гэсэн дугаарын аль нэгэн рүү нь 8800-тай /дараа төлбөртийн дугаараас/ залгаад хаана байгаа юм бэ гэхээр нь би түцэн дээрээ байна гэсэн. Тэгсэн таксины мөнгө аваад 21-р хороололын уулзварын наана хүрээд ир гэж дуудсан. ...би зааж өгсөн гудамж руу алхаад яваад орсон чинь миний өөдөөс Сундуй хар өнгийн костюм пиджакны даавуун уутан дотор овор ихтэй нилээн том зүйл урдаа барьчихсан алхаж ирээд хөгшөөн цаанаасаа такси барьчих гэсэн. ...би замаасаа такси барьсан чинь саарал өнгийн верна зогссон. Бид таксин дотор суусан чинь Сундуй таксины жолоочид шууд Баянхошуу руу 112-ын тийшээ явчих гэж хэлсэн. Сундуйгийн куртикны 2 халаас нь эд зүйлс хийгээд түнтийлгэчихсэн харагдсан. ...112-ын буудлын арын гудамж руу ороод Сундуй бид хоёр таксинаас буусан. ...Сундуй надад 2 ширхэг мөнгөн аяга өгсөн. Миний бодлоор дунд гарын мөнгөн аяга байсан шиг санагдаж байна. Сундуй надад тэр 2 ширхэг мөнгөн аягаа өгөхдөө “хөгшөөн чамд баярлалаа гэж хэлж өгсөн. Тэгээд бид хоёр тэр гудамжнаас салсан. Би таксин дотор явж байхдаа Сундуйгийн авч явсан хар өнгийн ууттай зүйлийг наадах чинь юу юм бэ гэсэн чинь “чи мэдэх хэрэггүй гэсэн. ...Сундуйгийн өгсөн 2 ширхэг мөнгөн аягыг би маргааш өдөр нь Хархорин захын гадаа байдаг байсан одоо харвал зүс таних нэг залууд 90 гаруй мянган төгрөгөнд зарсан.

....2016 оны 11 дүгээр сарын дундуур санагдаж байна. ...Сундуй миний 88939288 гэсэн дугаар руу 880-той дугаараас залгаад хөгшөөн эмээл сонирхох хүн байна уу гэхээр нь би “ямар эмээл байгаа зарах гээд байгаа юм бэ, юун эмээл юм бэ” гэхэд Сундуй “нэг хүн эмээл зараад өгөөч гээд гуйгаад байгаа юмаа, би чиний фэсебүүк хаяг руу чинь энэ эмээлнийхээ зургийг явуулчих уу, чи авах хүн, амьтан сураглаад өгөөч гэхээр нь би “за за тэг тэг” гэсэн. ...Сундуй фасебүүкэд орж ирээд над руу нөгөө эмээлнийхээ зургийг явуулсан. ...эмээл нь нээх гоё хийцтэй, нүдэнд тусаад, нилээн үнэ цэнэтэй эмээл юм шиг надад санагдсан. ...Сундуй тэр эмээлээ 5 сая төгрөгөнд зарна гэсэн ... нэг өдөр түцэн дээрээ сууж байсан чинь гаднаас Золбооноо гэж залуу орж ирээд тамхи авангаа бид хоёр ойр зуурын юм ярьж хөөрсөн. Сундуйгийн зарах гээд байсан эмээлний зургийг Золбооноод үзүүлсэн. ...Золбооноо тэр өдрөөс хойш хэд хоног таг чиг болчихсон. Нэг өдөр миний модны 2-т ажиллуулдаг түцэн дээр орж ирээд “нөгөө эмээл чинь байгаа юу гэхээр нь би тэр дороо Сундуйгийн фэсе рүү ороод Сундуйгаас зарах эмээл чинь байгаа юу гэсэн чинь Сундуй байгаа гэсэн. ...би Сундуйгаас явуулсан эмээлний зургийг Золбооноод үзүүлсэн чинь Золбооноо харангуутаа тухайн эмээлний зургийг утсан дээрээ татаж аваад би авах хүндээ үзүүлчихээд хариу хэлье гээд явсан. ...нөгөөдөр өглөө нь 11 цаг өнгөрч байхад Золбооноо манай түцний гадаа нэг ахтай хамт ирсэн. ...Золбооноо “ахын дүү наад эмээл чинь хулгайн эмээл байна, би наад эмээлний зургийг чинь эмээл авах хүндээ үзүүлсэн чинь хулгайн эмээл байна гээд байна, эмээл чинь хаана байгаа юм бэ, зарах гэж байгаа хүнээ заагаад өгчих, хоёулаа сүүлд нь баларна гэж хэлсэн. ...Золбооноотой хамт ирсэн залуу орж ирээд “ах нь цагдаа байна, наад эмээл чинь хулгайн эмээл байх шиг байна “чи одоо эмээл зарах гээд байгаа хүн рүүгээ яг одоо яриадах, эмээлийг чинь худалдаж авъя гэж хэлчих гэхээр нь ...Сундуй руу залгаад эмээлийг чинь авъя гэсэн чинь намайг “Бичил” хороололын хуучин “Масс” баарны арын байрны гадаа хүрээд ир гэсэн. ...Сундуй ...орцны нэг давхарт шуудайтай зүйл хажуудаа тавьчихсан зогсож байсан. ...Би Сундуйгаас эмээлийг нь худалдаж авахаар болоод 2 сая төгрөг өгөөд эмээлийг нь аваад орцноос гараад Золбооноогийн машины арын багажинд шуудайтай эмээлээ хийсэн. ...Золбооноо нөгөө цагдаа ахтай утсаар яриад эмээлээ авчихлаа гэсэн. ...Золбооноо бид хоёр зааж өгсөн цагдаагийн газарт очоод цагдаа ахын өрөөнд нь эмээлээ бариад орсон чинь эмээлний эзэн гэх нэг ах ирчихсэн байж байсан. Золбооноо бид хоёр тэр цагдаа ахад шуудайтай эмээлийг нь хүлээлгэж өгчихөөд явсан. Тухайн үед эмээлний эзэн гэх хүн эмээлээ харчихаад “миний эмээл мөн байна, мөн байна” гэж байсан. ...” гэх мэдүүлэг [65], түүний сэжигтнээр 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг [66],

6.Гэрч Ж.Золбооноогийн 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн “...Баяр-Ялалт утсаа гаргаж ирээд “манай нэг танил ийм эмээл зарах гээд байна, энэ эмээлийг авчих хүн байна уу гэхээр нь би “юу ч гэсэн асууж сураглаж” өгье гэсэн. ...маргааш өдөр нь би Даваахүү гэж танил цагдаа ах руугаа залгаад “миний танил нэг залуу эмээл зарах гээд байна, миний бодлоор хулгайн эд зүйлс юм болов уу гэж ойлголоо. Таны ажилд хэрэгтэй байж магадгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь Даваахүү ах “харин тиймээ манай нэг танил хүнийхээс эмээл нь алдчихсан юм шиг” за за ойлголоо гэсэн. Тэгээд “чи наад залуутайгаа холбоо бариад цаад эмээл зарах гэж байгаа хүнийг нь хэдүүлээ бариад авчихмаар байна гэж хэлсэн. ...хэд хоногоос Даваахүү ахад туслах гээд Баяр-Ялалтын түцэн дээр очоод Баяр-Ялалтаас эмээлний зураг чинь байна уу, юу ч гэсэн би худалдаж авах хүндээ үзүүлье гэж хэлээд утаснаас нь зургийг нь өөрийнхөө утсан дээр татаж аваад явсан. ...Баяр-Ялалтыг тэр эмээл зарах хүнтэй нь холбоо бариулахад цаад эмээл зарах хүн нь бичил хороололын “Масс” баарны арын байранд хүрээд ир гээд дуудсан. Тэгээд зааж өгсөн байрны гадаа нь яваад очсон. Баяр-Ялалт машинаас буухдаа надаас 2 сая төгрөг аваад машинаас буугаад эмээл зарах гэж байгаа хүнтэйгээ уулзана гээд орц руу эхэлж орсон. ...удаагүй Баяр-Ялалт шуудайнд хийчихсэн эмээл барьчихсан гарч ирсэн, хамт нэг залуутай гарч ирсэн. Тэр залуу болохоор эмээл зарсан залуу юм шиг байна лээ. Тэгээд Баяр-Ялалт арын багажинд эмээлээ хийгээд машинд орж ирж суухаар нь хөдлөөд доошоо уруудсан. Эмээл зарсан залуу ч гэсэн байр уруудаад доошоо явсан. Тэгээд би Даваахүү цагдаа руу залгаад эмээлээ авчихлаа гээд ярьсан. … Баяр-Ялалт бид хоёр машинтайгаа Даваахүү цагдааг хүлээгээд тэр хавьцаа байж байсан чинь ойролцгоогоор 30-40 орчим минутын дараа Даваахүү цагдаа яриад 4 замд байдаг Мөрдөн байцаах газар хүрээд ир гээд дуудсан. Тэгээд Баяр-Ялалт бид хоёр Даваахүү цагдаагийн ажил дээр явж очоод эмээлийг нь өгөөд явсан. ...” гэх мэдүүлэг [67],

7.Гэрч Д.Бүрэнжаргалын 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн:

“...Би Сундуй гэдэг хүнийг танина, манай ах Тогтохбаярын найз байгаа юм. 2016 оны 11-р сарын эхээр оройн бүрэнхий болчихсон байсан. Манай ах Тогтохбаяр өөрийн 99660007 гэсэн дугаараас миний 88737083 гэсэн дугаарын утас руу залгаж Сундуй ах нь манайд юм аваачиж тавих байх гэж ярьсан. ...Сундуй ах гартаа том шуудайтай зүйл барьчихсан байсан, ...Сундуй ах өөрөө гэрт орж ирээд жижиг өрөөний блокон дээр гаргаж тавиад гараад явсан. ...2016 оны 11-р сарын 28-ны өдөр 16 цаг гэж санаж байна,  ...Сундуй ах ганцаараа байсан. Ах нь нөгөө шуудайтай юм аа авах гэж ирлээ гэж хэлсэн. Тэгээд Сундуй ах өөрөө жижиг өрөө рүү ороод блокон дээр тавьсан байсан шуудайтай зүйлээ аваад гарсан. ...Авахдаа 2016 оны 11-р сарын 28-ны өдөр аваад явсан. ...” гэх мэдүүлэг [68],

8.Гэрч С.Тогтохбаярын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мэдүүлсэн:

“...2016 оны 11-р сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Манай найз Сундуй над руу 88711777 гэсэн дугаараас залгаад би түрээсийн байрнаасаа гарч байгаа шуудайтай хувцас танай гэрт тавьчих уу гэж хэлэхээр нээх юм бодолгүй тэг тэг гэж хэлсэн. ...Бүрэнжаргал Сундуй ах ирсэн. Тэгээд плокон дээр нэг шуудайтай юм тавиад явсан гэж хэлсэн. ...2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн үед Сундуй над руу 88012103 гэсэн дугаараас залгаад танай гэрт хүн байгаа юу, би нөгөө тавьсан юм аа авах гэсэн юм гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [69],

9.А.Сундуйн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн “Содон” хорооллоос зүүн тийшээ дэнж рүү алхаж яваад блокон хашаатай айлын гадна очсон. ...хашааг давж ороод байшингийнх нь зүүн талын вакум цонхыг гараараа түлхэж ороод бүх өрөөг нь шалгаад хамгийн сүүлд 2 давхарын өрөөнүүдийг нь шалгаад хүн байхгүй байхаар нь буцаж доошоо нэг давхар руу буугаад том өрөөнд нь ороод сервантан дотор байсан мөнгөн аягануудыг авсан. Дараа нь нэг жижиг өрөөнд ороход саарал өнгийн төмөр сейф байсан. Цоожтой байхаар нь би гал тогооны өрөөнд урт нарийн төмөр байхаар нь тэр жижиг төмрөөр хөшиж сейфийг онгойлгоход уг сейфен дотор виски, архи ээмэг, бөгж хийдэг саван дотор монетон ээмэг бөгж, алтан гинж, бөгж зэрэг эд зүйлс байсан. ...эд зүйлсийг аваад, доошоо 1 давхар руу буугаад зурагтын тавиурын хажуу талын бор өнгийн сервантан дотроос даалимбатай нийт З-4 хөөрөг байхаар нь задалж харахад 2 хөөрөг нь жижиг хөөрөг байхаар нь аваагүй үлдээсэн. Тэгээд жижиг хөөрөгнөөс гадна алтан нуухтай дунд гарын хөөрөг, мөн арай жижигхэн хөөрөг байхаар нь дайламбаас нь салгаж аваад 2 давхарт байсан хувцасны шүүгээн дотор байсан хувцастай костюм пиджаж хийдэг уутыг аваад доошоо нэг давхар руу буугаад эмээл, хазаар, ташуур болон мөнгөн аягануудыг хийгээд бусад эд зүйлсийг өөрийнхөө үүрч явсан цүнхэн дотроо хийгээд архи, виски болон мөнгө хадгалдаг гахайг нь хагалаад доторх мөнгийг нь аваад цүнхэндээ хийсэн. Тэгээд нэг давхарын урд өрөөний цонхны салхивчыг онгойлгож гараад урд талынх нь хашааг давж гараад цаашаа 21-р хороолол тал руугаа гудамжаар алхаад явж байхдаа би өөрийнхөө 88711777 гэсэн дугаараас Баянхошууны найз болох Баяр-Ялалтын дугаар руу залгасан. ...” гэх мэдүүлэг [70], түүний 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ял өөрчлөн сонсгож яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг [71],

-“Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн 08/001 тоот дүгнэлт [72], “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт [73], 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [74], 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [75],  2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр эмээл 1ш, хазаар 1ш, ташуур 1ш зэргийг хураан авсан тухай тэмдэглэл [76], үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [77], эмээл 1ш, хазаар 1ш, ташуур 1ш зэргийг хохирогч Ц.Мишигсүрэнд хүлээлгэн өгсөн тэмдэглэл [78], 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хүнийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг [79],  2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Х.Бекболатын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг [80], 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрч Л.Ууганбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг [81], 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэрч Э.Баяр-Ялалтын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зураг [82], А.Сундуйгаас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргаж өгсөн хөөргийг хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг [83], хохирогч Ц.Мишигсүрэнд хөөрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл [84], 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр А.Сундуйн мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [85] болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Сундуй нь гэм буруугийн талаар маргаагүй ба гэм буруу, хохирол төлбөрийн талаар маргахгүй гэж мэдүүлсэн.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэж үзвэл тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч А.Сундуйн урьд 4 удаа хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, хууль бусаар амьдрах сэтгэлгээ, ухамсарын төлөвшил зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяа нь хэрэгт цугларсан нотлон баримтын талаар санал гаргаж мэтгэлцээгүй ба харин шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өөрчлөн зүйлчлүүлэх талаар санал гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүхээс шүүгдэгч А.Сундуйд холбогдох хэргийг хүлээн авч, хянах үед 2002 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байсан боловч, шүүхээс тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед 2015 оны Эрүүгийн хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн байна.

 

Шүүгдэгч А.Сундуйн үйлдсэн хулгайн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар онц их хэмжээний хохирол учруулсан буюу нийт үнийн дүнгээр  47,100,000 төгрөгөөр тогтоогдсон учир Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт хамаарч байсан ба тус зүйл, хэсэгт заасан ял нь “...эд хөрөнгийг хурааж арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр, харин 2015 оны Эрүүгийн хуульд түүний үйлдсэн гэмт хэрэг нь мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад хамаарахаар хуульчилсан байх ба тус заалтад заасан ял нь “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан, түүний бусдад учруулсан хохирол нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар үлэмж хэмжээний хохиролд тооцогдох болсон байна.

 

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Сундуйд  оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалттай хөнгөрүүлсэн хуулийг хэрэглэхээр шийдвэрлэв.

2015 оны Эрүүгийн хуульд заасны дагуу шүүгдэгч А.Сундуйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Сундуйд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өөрчлөн зүйлчилж, хөнгөрүүлэх, тус зүйл, хэсэг, заалтад зааснаар ял шийтгэх үндэстэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Ичинхорлоо нь шүүгдэгч А.Сундуйг гэм буруутай гэсэн саналыг гаргасан ба тус дүгнэлт нь үндэслэл бүхий, хэргийн жинхэнэ байдалтэй нийцсэн гэж үзнэ.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх шүүгдэгч А.Сундуйд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч А.Сундуйд 2015 оны Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй ба, 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч нь урьд 4 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанарыг харгалзан түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар.

Хохирогч Ц.Мишигсүрэн нь хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй  байгууллага болох “Итгэлт Эстимэйт” ХХК-иар хулгайд алдагдсан эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон байна. Тус үнэлгээгээр тогтоогдсон эд хөрөнгийн үнийн дүн болон бэлэн мөнгө зэрэг бүгд 47,100,000 төгрөгийн хохирол учирсан ба, үүнээс гадна  хохирогчийн байрны вакум цонхны эвдэрсэн цоожны үнэ, мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээний байгууллагад 200,000 төгрөгийг төлсөн зэрэг хор уршиг учирсан байна.  Үүнээс:

Мөрдөн байцаалтад шүүгчдэгч А.Сундуй нь хохирогч Ц.Мишигсүрэнд  эмээл, хазаар, ташуур, хөөрөг 1 ширхэг зэрэг 29,750,000 төгрөгийн эд хөрөнгийг биетээр нь буцаан өгсөн байх тул түүнээс үлдэх 17,350,000 төгрөгийн эд хөрөнгийн үнийг, мөн хор уршигт 220,000 төгрөг, нийт 17,570,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч Ц.Мишигсүрэнд олгохоор шийдвэрлэв.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сундуйн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 167 хоног, мөн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 16-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 16 хоног, бүгд 183 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн, А.Сундуйгаас хураагдсан хар өнгийн “Самсунг эс-1” загварын гар утсыг түүний төлөх хохирол, хор уршигийн төлбөрт тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, тус хэрэгт битүүмжилэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Харин мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Сундуйн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэнийг хүчингүй болгох үндэстэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас А.Сундуйд  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчилсүгэй.   

2.Шүүгдэгч Очирваань овогт Аминчимэгийн Сундуйг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3.Шүүгдэгч А.Сундуйг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Сундуйд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Сундуйн цагдан хоригдсон 183 (нэг зуун наян гурав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хар өнгийн “Самсунг эс-1” загварын гар утсыг шүүгдэгч А.Сундуйн төлөх хохирол, хор уршигийн төлбөрт тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, шүүгдэгч А.Сундуйн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг хүчингүй болгосугай.

8.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Сундуйгаас 17,570,000 (арван долоон сая таван зуун далан мянга) төгрөг гаргуулж хохирогч Ц.Мишигсүрэнд олгосугай.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж,  А.Сундуйд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Сундуйд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

           

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.АЛТАНТУЯА

 

 

                                      ШҮҮГЧИД                                                     Г.МӨНХЗУЛ

 

 

 Г.ГАНБААТАР

 


[1] 1 дүгээр хавтаст хэргийн 90-92 дугаар тал.

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар тал.

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр тал.

[4] 2 дугаар хавтаст хэргийн 244 дүгээр тал.

[5] 3 дугаар хавтаст хэргийн 3 дугаар тал.

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар тал.

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дүгээр тал.

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дүгээр тал.

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 112 дугаар тал.

[10] 3 дугаар хавтаст хэргийн 4-5 дугаар тал.

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дугаар тал.

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 131-133 дугаар тал.

[13] 2 дугаар хавтаст хэргийн 29-30 дугаар тал.

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 196-197 дугаар тал.

[15] 1 дүгээр хавтаст хэргийн 209-210 дугаар тал.

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 211-212 дугаар тал.

[17] 1 дүгээр хавтаст хэргийн 213-215 дугаар тал.

[18] 1 дүгээр хавтаст хэргийн 216-217 дугаар тал.

[19] 1 дүгээр хавтаст хэргийн 247 дугаар тал.

[20] 1 дүгээр хавтаст хэргийн 84-85 дугаар тал.

[21] 1 дүгээр хавтаст хэргийн 86 дугаар тал.

[22] 3 дугаар хавтаст хэргийн 15-17 дугаар тал.

[23] 3 дугаар хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[24] 1 дүгээр хавтаст хэргийн 99-103 дугаар тал.

[25] 2 дугаар хавтаст хэргийн 247-249 дүгээр тал.

[26] 1 дүгээр хавтаст хэргийн 105 дугаар тал.

[27] 1 дүгээр хавтаст хэргийн 13-24 дүгээр тал.

[28] 1 дүгээр хавтаст хэргийн 201-207 дугаар тал.

[29] 1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар тал.

[30] 1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар тал.

[31] 1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар тал.

[32] 1 дүгээр хавтаст хэргийн 87 дугаар тал.

[33] 1 дүгээр хавтаст хэргийн 113-115, 117 дугаар тал.

[34] 1 дүгээр хавтаст хэргийн 118-124 дүгээр тал.

[35] 1 дүгээр хавтаст хэргийн 127-130 дугаар тал.

[36] 1 дүгээр хавтаст хэргийн 134-140 дүгээр тал.

[37] 2 дугаар хавтаст хэргийн 233-235 дугаар тал.

[38] 2 дугаар хавтаст хэргийн 236 дугаар тал.

[39] 2 дугаар хавтаст хэргийн 237-243 дугаар тал.

[40] 1 дүгээр хавтаст хэргийн 149-171 дүгээр тал.

[41] 1 дүгээр хавтаст хэргийн 219-220 дугаар тал.

[42] 1 дүгээр хавтаст хэргийн 221-222 дугаар тал.

[43] 3 дугаар хавтаст хэргийн 6 дугаар тал.

[44] 3 дугаар хавтаст хэргийн  7 дугаар тал.

[45] 1 дүгээр хавтаст хэргийн 227-228 дугаар тал.

[46] 1 дүгээр хавтаст хэргийн 229-230 дугаар тал.

[47] 1 дүгээр хавтаст хэргийн 237-238 дугаар тал.

[48] 1 дүгээр хавтаст хэргийн 239-240 дугаар тал.

[49] 2 дугаар хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[50] 2 дугаар хавтаст хэргийн 73 дугаар тал.

[51] 2 дугаар хавтаст хэргийн 74 дүгээр тал.

[52] 2 дугаар хавтаст хэргийн 76-77, 78-79, 82-83, 86-91, 92-96 дугаар тал.

[53] 2 дугаар хавтаст хэргийн 99-109 дүгээр тал.

[54] 1 дүгээр хавтаст хэргийн 90-92 дугаар тал.

[55] 1 дүгээр хавтаст хэргийн 93 дугаар тал.

[56] 1 дүгээр хавтаст хэргийн 94 дүгээр тал.

[57] 2 дугаар хавтаст хэргийн 244 дүгээр тал.

[58] 3 дугаар хавтаст хэргийн 3 дугаар тал.

[59] 1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар тал.

[60] 1 дүгээр хавтаст хэргийн 108-109 дүгээр тал.

[61] 1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дүгээр тал.

[62] 1 дүгээр хавтаст хэргийн 112 дугаар тал.

[63] 3 дугаар хавтаст хэргийн 4-5 дугаар тал.

[64] 1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дугаар тал.

[65] 1 дүгээр хавтаст хэргийн 131-133 дугаар тал.

[66] 2 дугаар хавтаст хэргийн 29-30 дугаар тал.

[67] 1 дүгээр хавтаст хэргийн 209-210 дугаар тал.

[68] 1 дүгээр хавтаст хэргийн 211-212 дугаар тал.

[69] 1 дүгээр хавтаст хэргийн 213-215 дугаар тал.

[70] 3 дугаар хавтаст хэргийн 15-17 дугаар тал.

[71] 3 дугаар хавтаст хэргийн 22-23 дугаар тал.

[72] 1 дүгээр хавтаст хэргийн 99-103 дугаар тал.

[73] 2 дугаар хавтаст хэргийн 247-249 дүгээр тал.

[74] 1 дүгээр хавтаст хэргийн 13-24 дүгээр тал.

[75] 1 дүгээр хавтаст хэргийн 201-207 дугаар тал.

[76] 1 дүгээр хавтаст хэргийн 53 дугаар тал.

[77] 1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дугаар тал.

[78] 1 дүгээр хавтаст хэргийн 57 дугаар тал.

[79] 1 дүгээр хавтаст хэргийн 113-115, 117 дугаар тал.

[80] 1 дүгээр хавтаст хэргийн 118-124 дүгээр тал.

[81] 1 дүгээр хавтаст хэргийн 127-130 дугаар тал.

[82] 1 дүгээр хавтаст хэргийн 134-140 дүгээр тал.

[83] 2 дугаар хавтаст хэргийн 233-235 дугаар тал.

[84] 2 дугаар хавтаст хэргийн 236 дугаар тал.

[85] 2 дугаар хавтаст хэргийн 237-243 дугаар тал.