Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2023/01192

 

2023 03 23

184/ШШ2023/01192

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ****************, өөрийн байранд байрлах, ************ХХК /РД*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *****************тоот хаягт оршин суух, Тайж овогт Уртнасангийн ************ /РД:**************/,

 

Хариуцагч: ***************** тоот хаягт оршин суух, Гүнгалуут овогт Цэцэгмаагийн ************ /РД:************/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,660,281.1 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ************ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлдээ:

...Зээлдэгч У.************, Ц.************ нар нь 2018-01-24-ны өдөр ************ХХК-ийн Баянзүрх Нарантуул Их Зах тооцооны төвтэй №ЗГ/201843372779 тоот зээлийн гэрээ болон №БГХ201843372779 тоот барьцааны гэрээг байгуулан 14,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлийн барьцаанд гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан болно.

Зээлдэгчид 2022-12-20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үүрэгт 7,318,610.5 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,577,640.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг, нийт 9,896,251 төгрөг төлсөн, зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд зээлдэгч У.************, Ц.************ нараас зээлийн гэрээний үүрэгт 13,660,281.1 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримтууд. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээл хүсэгчийн анкет, ************ХХК-ийн тодорхойлолт, ************ХХК-ийн тодорхойлолт.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ************ХХК-иас хариуцагч У.************, Ц.************ нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 13,660,281.1 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. Хариуцагч У.************, Ц.************ нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ************нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд 2023 оны 03 сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шүүх хуралдааныг товлосон, түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, хэргийн оролцогчийнй эрх үүргийг хуралдаан дээр тайлбарлан өгсөн, тухайн өдрөө хэргийн материалтай байна. Хариуцагч нар нь нэхэмжлэлийг 2023 оны 01 сарын 13-ны өдөр гардаж авсан, хуульд заасан хариуцагчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлан өгсөн боловч татгалзсан, эсхүл зөвшөөрсөн хариу тайлбарыг, түүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, шүүхэд төлөөлөх бүрэн эрхийг ******* 2023 оны 03 сарын 09-ний өдрийн 234 дугаартай итгэмжлэлээр олгосон байдаг.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг байх ба тэдний эрхээ эдлэх, үүргээ хэрэгжүүлэх боломж, нөхцлийг шүүхээс хязгаарлаагүй болно.

 

4. Хариуцагчид болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбараа шүүхэд өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хуульд заасан үндэслэл болох хэдий ч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна, 116.3-т Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг тус тус баримтлан мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн.

 

5. Хэрэгт авагдсан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ тайлбарласан нэхэмжлэгчийн тайлбар болон зээлийн гэрээнээс үзэхэд хариуцагч буюу зээлдэгч У.************, Ц.************ нар нь 2018 оны 01-р сарын 24-ний өдөр жилийн 22,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 14,000,000 төгрөгийг ************ХХК-иас зээлж авсан болох нь тогтоогддог ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, түүнчлэн тус тусын хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийг шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн зүйл, заалт болон зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч болох ************ХХК зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

7. Хариуцагч нар нь ЗГ201843372779 дугаартай зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч ************ХХК-д зээл төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан удаа дараагийн Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл, тэмдэглэлээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч талын ...зээлийн гэрээний хугацаа дууссан тул үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулна гэх тайлбар үндэслэлтэй. Иймээс зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 13,660,281.1 төгрөгийг хариуцагч У.************, Ц.************ нар хариуцан төлөх нь зүйтэй гэж үзэв.

 

8. Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд ирүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүээр зүйлийн 44.2, 44.4-т заасан хэлбэрийн шаардлага хангасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээд хариуцагч У.************, Ц.************ нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 13,660,281.1 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 226,251.41 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ************ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.************, Ц.************ нараас 13,660,281.1 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У.************, Ц.************ нараас улсын тэмдэгтийн хураамжид 226,251.41 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ************ХХК-нд олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 226,251.41 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ