Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2023/01288

 

2023 03 30

184/ШШ2023/01288

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *************** тоотод байрлах, ************ ХХН /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ************тоот хаягт оршин суух****** овогт ********************* /************/-т холбогдох

 

Орон сууц чөлөөлүүлэхийг даалгах, түрээсийн төлбөрт 8,400,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулахыг даалгах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч ************, хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ************, ************ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.************, хариуцагчийн өмгөөлөгч ************, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ************ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Манай нөхөрлөлийн өмчлөлийн Ү-************ улсын бүртгэлийн дугаартай, ************тоот хаягт байрлалтай, 28 м2, нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ************ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэж амаар харилцан тохиролцсон боловч тухайн гэрээ хүчин төгөлдөр болоогүй. ************ ХХК-д ************ХХК нь бүрэн гүйцэт бетон зуурмагаа нийлүүлээгүй. Хамгийн сүүлд өгсөн дээврийн бетон нь чанарын шаардлага хангаагүйгээс болж маргаан үүсэн байдаг. Үүнтэй холбоотойгоор ************ ХХК-иас ************ ХХН-д төлбөр тооцоог нэг ч удаа хийж байгаагүй. Гэтэл ************ХХК-ийн захирал н.Бямба-Эрдэнэ гэх хүн тухайн орон сууцыг үзэх гэсэн юм гэж анх түлхүүрийг авсан бөгөөд түлхүүр авч ирж өгөхгүй 5, 6 сар өнгөрсөн. Улмаар түлхүүрийг цааш дамжуулж Мөнхбат овогтой Амарбатад шилжүүлсэн байсныг сүүлд орон сууцанд очиж мэдсэн. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн орон сууц худалдах, худалдан гэрээний нэг тал нь ************ ХХН, нөгөө тал нь ************ХХК байгаа. ************ХХК нь ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Одоогийн байдлаар тус орон сууцанд М.************ амьдарч байгаа. Иймд М.************ын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү, мөн 2019 оны 12 дугаар сараас шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл түрээсийн төлбөрийг сарын 300,000 төгрөгөөр тооцож, нийт түрээсийн төлбөрт 8,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

2. Хариуцагч талаас хариу тайлбартаа:

...М.************ нь ************ХХК-иас цалингийн зээл болон урамшууллаараа тус байрыг худалдаж авсан. ************ХХК нь "************" ХХК-д бетон зуурмагийн укелийг түрээсэлсний төлбөрт энэ байрыг "************" ХХК-иас авсан. ************ХХК нь өөрийнхөө ажилтан М.************т шууд шилжүүлж өгсөн байдаг. "************" ХХК нь "************" ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний төлбөрт тус байрыг авсан. Гэрээний хувьд бетон зуурмагаа бүрэн нийлүүлж дууссан ба төлбөр мөнгөний асуудал дууссан, төлбөрт нь энэ байрыг шилжүүлж авахаар тохиролцсон. Бетон зуурмагийн гэрээ 2018 онд хийгдсэн. Байрыг шилжүүлэх, худалдах худалдан авах гэрээ нь 2019 онд хийгдсэн. Товч тайлбарлавал бетон зуурмаг нийлүүлснээс хойш "************" ХХК нь "************" ХХК-д төлбөр тооцоогоо авъя гэдэг шаардлагыг тавьж байсан. Үүний үр дүнд "************" ХХК "************" ХХН-ийн байрыг шилжүүлж өгөхөөр худалдах, худалдан авах гэрээг хийсэн ба үүний үр дүнд шилжүүлэгдсэн байдаг. Нэхэмжлэгч тал огт мэдэхгүй М.************ гэх хүн байранд ороод амьдарч байсан гэдэг тайлбарыг өгч байна. М.************т тус байрыг шилжүүлж, тэрээр 2 хувийн татвар болох 720,000 төгрөгөө "************" ХХН-д төлсөн байдаг. 720,000 төгрөгөөс 65,000 төгрөгийг хасаад 654,000 төгрөгийн "************" ХХН нь татварын албанд төлсөн байдаг. Энэ баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Иймд гэрээний дагуу шударга эзэмшигч, тухайн орон сууцны хууль ёсны эзэмшигч учраас түрээсийн төлбөрийг төлөхгүй, орон сууцыг чөлөөлөх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч талаас сөрөг шаардлагадаа:

...М.************ миний бие дээрх гэрээ тохиролцооны дагуу шилжиж ирсэн байрыг ************ ХХК-иас цалингийн гэрээ хийж сар бүр 500,000 төгрөг цалингаасаа суутгуулж төлбөрийг нь төлөхөөр 2019 оны 06 сарын 03-ны өдөр тус байранд нүүж орсон. ************ ХХН нь эд хөрөнгө өмчлөх эрхийг Чулуут конкрет ХХК-ийн нэр дээр шилжүүлэх, улсын бүртгэлийн байгууллагад холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгөх, тайлбар, хүсэлт, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулж авах бүрэн эрхийг М.************ миний биед итгэмжлэл олгосон. Үүний дараа үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан татвар болох 2 хувийн 720,000 төгрөгийн татварыг би ************ ХХН-ийн нягтлангийн данс руу хийж Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст тушаалгахаар шилжүүлсэн. Гэтэл ************ ХХН нь 720,000 төгрөгөөс 65,000 төгрөгийг хасаж авч үлдэн 654,545 төгрөг Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст шилжүүлсэн байдаг. Би холбогдох бүх бичиг баримтуудыг бүрдүүлэн татвар төлсөн баримтаа өгсөн. Ингээд Хан-Уул дүүргийн үл хөдлөх дээр бүртгүүлж гэрчилгээгээ авах гээд материалаа өгсөн боловч Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст 2 хувийн татвар дутуу шилжүүлсэн нэмж төлөөд бүртгэлд бүргүүл гэсэн. Гэтэл ************ ХХН нь татварын байгууллагад төлөх нэхэмжлэх үүсгэж өгөхгүйгээс болоод өнөөдрийг хүртэл би орон сууцныхаа өмчлөгчөөр бүртгэгдэж чадахгүй явж байна. Би байрны төлбөр болох 36,000,000 төгрөгөөс 18,000,000 төгрөгийг өөрийн компани болох ************ ХХК-д төлсөн харин үлдэгдэл 18,000,000 төгрөгийг манай компаниас урамшуулал болгож надад өгсөн. Иймд одоо ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Тиймээс намайг Сонгинохайрхан дүүрэг, ************, 21 дүгээр хороолол, /18082/, 39 дүгээр байр, ************ тоот хаягт байрлалтай, 28 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг ************ ХХН-д даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас сөрөг шаардлагын хариу тайлбартаа:

...М.************ нь сөрөг нэхэмжлэлдээ Сонгинохайрхан дүүрэг, ************, 21 дүгээр хороолол /18082/, 39 байр, ************ тоот хаягт байрлалтай 28м.кв, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Уг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Анх 2018 оны 05 сарын 03-ны өдөр худалдагч ************ХХК болон худалдан авагч ************ ХХК нар нь хоорондоо Барилгын материал нийлүүлэх гэрээ' байгуулсан. Энэхүү гэрээгээр худалдагч тал нийт 27,507,000 төгрөгийн бараа материал нийлүүлэх болон худалдан авагч тал ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн 80%-ыг бартераар шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Харин гэрээний нийт үнийн 20% нь бэлэн мөнгөөр өгөхөөр тохиролцож байгуулсан. 80 хувийн бартерт ************ ХХН-ийн өмчлөл дэх Сонгинохайрхан дүүрэг, ************, 21 дүгээр хороолол /18082/, 39-р байр. ************ тоот хаягт байрлалтай 28м.кв, нэг өрөө орон сууцыг 36,000,000 төгрөгт тооцож шилжүүлэхээр тохиролцсон. Үүний дагуу ************ХХК нь ************ ХХК-д бетон зуурмаг нийлүүлэх, ************ ХХК нь бетон зуурмагийн төлбөрт дээрх орон сууцыг ************ХХК-д өгөх, эргүүлээд тус орон сууцны үнэ болох 36,000,000 төгрөгийг манай ************ ХХН-д төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэтэл уг 1 өрөө орон сууцны үнэ болох 36,000,000 төгрөгийг манай хуулийн фирмд одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй учраас тус орон сууцны өмчлөлийг шилжүүлэх боломжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ************ ХХК-иас тайлбартаа:

...************ ХХК нь 2018 оны 5 сарын 30-ны өдөр ************ХХК-тай барилгын материал нийлүүлэх гэрээг байгуулсан. Ингэхдээ Өмгөөллий веритас партнерс ХХН-өөс тэдний нэр дээрх Сонгинохайрхан дүүргийн ************, 21 дүгээр хороолол, 39 дүгээр байрны ************ тоотод байрлах 28 м2 талбайтай орон сууцыг худалдан авч ************ХХК-д өгөх тухай яриа хэлэлцээрийг хийсэн байдаг. Гэтэл 219 оны 5 сарын 03-ны өдрөөс өмнө манай компанийн зүгээс тухайн орон сууцны төлбөр болох 36,000,000 төгрөгийг Веритас партнерс ХХН-д шилжүүлж төлбөрийг төлж чадаагүй буюу тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус болсон. Өөрөөр хэлбэл талуудын тохиролцсоноор орон сууцны төлбөрийг нэхэмжлэгчид өгөөгүй учир орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн орон сууц чөлөөлүүлэх шаардлагыг дэмжиж байна гэв.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ************ХХК-иас тайлбартаа: ...Манай компанийг төлөөлөн тус шүүхэд хянагдаж байгаа иргэний хэрэгт М.************ыг оролцуулах итгэмжлэлийг өгсөн. Манай ************ХХК нь ************ ХХН-ийн байрыг ************ ХХК барилгын материал нийлүүлэх гэрээний төлбөрт авсан. Учир нь тус гэрээний төлбөрт өгнө гэж ************ ХХН захирал ************ ирж бидэнд итгүүлсэн учраас бид байрыг бетоны төлбөрт авна гэж гэрээ байгуулсан юм. Бетон зуурмаг бүрэн нийлүүлж дууссан бөгөөд уг гэрээний төлбөрт өгнө гэсэн байрыг бид авах нь хуульд нийцэж байгаа гэж ойлгож байгаа. Нэгэнт бетон нийлүүлж дууссан гэрээний төлбөрт тохирсон ёсоор байр шилжүүлэх гэрээ хийгдсэн учраас манай компани тус байрыг ************-ийн түрээсийн төлбөрт шилжүүлж өгсөн.

Одоо уг байранд ************-ийн ажилтан М.************ амьдарч байгаа бөгөөд тус байрыг манай компани түүний өмч гэж үзэж байна. Иймд ************ ХХН-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож М.************ын сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ************ ХХК-иас тайлбартаа: ...Манай компани ************ ХХН нэхэмжлэлтэй орон сууцыг албадан чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох шүүгчийн захирамж гарсан тул доорх тайлбарыг гаргаж байна.

Сөрөг нэхэмжпэл гаргасан М.************ нь манай компанийн ажилтан бөгөөд маргаан бүхий орон сууцыг манай компани Чулуут Конкрейт ХХК-ийн бетон зуурмагийн узелийн түрээсийн төлбөрт шилжүүлэн авсан байр юм. Бид энэхүү байрыг түрээсийн төлбөрт аваад М.************т цалингийн зээлээр өгсөн бөгөөд ************ нь одоог хүртэл энэхүү байранд амьдарч байгаа учраас түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Нэгэнт манай компани энэхүү байрыг М.************ын өмч гэж үзэж байгаа учраас манай компанийг төлөөлөн шүүх хуралд оролцуулах итгэмжлэл хүсэлтийг өгсөн болно гэв.

 

8. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:

 

8.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 70,200, 149,350 төгрөг төлсөн баримт, Улсын бүртгэлийн Ү-************ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ************ ХХН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 05 сарын 03-ны өдрийн Барилгын материал нийлүүлэх гэрээ, ************ ХХК-ийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн А/51 дугаартай албан бичиг, ************ ХХН-иас хүргүүлсэн 2022 оны 06 сарын 03-ны өдрийн Б/57 тоот албан бичиг, Тэнхлэг зууч ХХК-ийн 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 22/20 тоот албан бичиг, ************ ХХК-ийн 2018 оны 07 сарын 04-ний өдрийн 01/62 тоот албан бичиг, О.Уянгын Хаан банкны депозит дансны хуулга,

 

8.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 70,200, 70,200 төгрөг төлсөн баримт, 2019 оны 05 сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ************ ХХН-ийн үүсгэн байгуулагчдын хурлын 2019 оны 01 сарын 08-ны өдрийн 03 тоот тогтоол, мөн өдрийн хурлын 19-02 дугаар тэмдэглэл, Улсын бүртгэлийн Ү-************ дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, М.************ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2020 оны 04 сарын 01-ний өдрийн 654,545.45 төгрөг төлсөн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ************ ХХН-ийн 2019 оны 04 сарын 30-ны өдрийн 01/10 дугаартай итгэмжлэл, мөн 2019 оны 05 сарын 03-ны өдрийн 01/11 дугаартай итгэмжлэлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банкны 2019 оны 01 сарын 08-ны өдрийн 5021/19-Б дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ************ ХХН-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ************ ХХН-ийг үүсгэн байгуулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Л.Бямба-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, тодорхойлолтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, ************ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тус компанийн дүрэм, 2019 оны 05 сарын 10-ны өдрийн 01 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, ************ХХК-ийн М.************т холбогдох цалингийн хүснэгт, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

8.3. Талуудын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт. Үүнд: Гэрчээр ************ХХК-ийн захирал Л.Бямба-Эрдэнэ, иргэн Н.Өсөхбаяр нарыг асуусан тэмдэглэл зэрэг бичмэл баримтууд хэрэгт авагдсан байна

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ************ ХХН-өөс хариуцагч М.************т холбогдуулан гаргасан Ү-************ улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ************, 21 дүгээр хороолол /18082/, 39 байр, ************ тоот хаягт байрлалтай, 28 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлж, түрээсийн төлбөр буюу олох ёстой байсан орлого 8,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож,

Хариуцагч М.************аас нэхэмжлэгч ************ ХХН-д холбогдуулан гаргасан Ү-************ улсын бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах харилцаа улсын бүртгэлд бүртгүүлснээр шинэ өмчлөгчид тухайн хөрөнгө шилжиж өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болох учиртай, ийм үйл явдал болоогүй тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс манай өмчлөх эрхийн гэрчилгээтэй орон сууцыг чөлөөлүүлэх, улмаар хууль бусаар эзэмшиж байх хугацаанд олох байсан ашиг, орлогыг түрээсийн төлбөрөөр тооцон шаардаж байна гэж тайлбарладаг.

Хариуцагч талаас ...хууль бусаар орон сууцыг эзэмшээгүй, нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлд орон сууцаа шилжүүлсэн, төлбөрт өгсөн орон сууцыг би худалдан авсан, харин улсын бүртгэлд бүртгүүлэх гэхэд нэхэмжлэгч талаас үүргээ гүйцэтгээгүй, тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох гэсэн агуулгаар сөрөг шаардлага гаргаж маргадаг.

 

3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ************ ХХН өөрийн өмчлөлийн гэх орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх, эзэмшилдээ авахыг шаардах эрхтэй хэдий ч хариуцагч М.************ тухайн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдох учиртай.

 

4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд:

 

4.1. ************ХХК, ************ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 5 сарын 03-ны өдрийн гэрээгээр ...************ХХК-иас 27,507,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэх, ************ ХХК-иас зуурмагийн төлбөрийн 80 хувийг бартерын төлбөрийн нөхцөлөөр нийлүүлэхээр, 80% бартерт СХД, ЗДТГ-ын хажууд байрлах 1 өрөө, 28м2 талбай бүхий 36,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц байна гэж талууд тохиролцож /хх 42-45/,

Уг тохиролцооны хүрээнд 2019 оны 05 сарын 03-ны өдөр ************ ХХН, ************ХХК нарын хооронд Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, тухайн гэрээнд Сонгинохайрхан дүүргийн ************, 21 дүгээр хороолол /18082/, 39 байр, ************ тоот хаягт байрлалтай, 28 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг худалдан авагч ************ХХК- д шилжүүлэхээр, худалдагч тал орон сууцны үнэ 36,000,000 төгрөгийг авахаар тохиролцсон ба төлбөр тооцоо дууссан /хх 19/ гэж дурдсан байна.

 

4.2. ************ХХК болон М.************ нар нь 2019 оны 05 сарын 10-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж ...************ХХК-иас бартераар авсан үл хөдлөх хөрөнгийг М.************т шилжүүлэх, үл хөдлөх хөрөнгийн 18,000,000 төгрөгийг компанийн зүгээс урамшуулал хэлбэрээр, 18,000,000 төгрөгийг сар бүр цалингаас 500,000 төгрөгийг суутган 2022 оны 4 сарыг дуустал хугацаанд төлөх гэж харилцан тохиролцжээ. /хх-19, 42-45, 60х/

 

4.3. Үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны татварт худалдагч тал ************ ХХН-өөс татварын төлбөрийн шимтгэлд 654,545.45 төгрөгийг 2020 оны 4 сарын 01-ний өдөр Худалдаа хөгжлийн банкаар /хх 24/ дамжуулан шилжүүлсэн, М.************аас үл хөдлөх эд хөрөнгийн татварт 720,000 төгрөгийг Хаан банкны 5002114643 тоот данс руу /хх 74/ шилжүүлсэн байна.

 

4.4. Нэхэмжлэгч ************ ХХН нь ************ ХХК-тай тохиролцсоны дагуу тэдний ************ХХК-иас худалдан авсан бетон зуурмагийн төлбөрт орон сууц бартераар өгөхөөр тохиролцсон, уг бартерийн орон сууцыг ************ХХК нь ************ХХК-ийн өмнө хүлээсэн үүргийн төлбөрт тооцон өгсөн, улмаар М.************т шилжүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны татвар 720,000 төгрөгийг М.************аас, 654,545.45 төгрөгийг ************ ХХН-өөс төлсөн, энэхүү үйл баримтыг талууд үгүйсгэдэггүй, маргадаггүй ба баримтаар тогтоогдоно.

 

5. Харин нэхэмжлэгч талаас ...************ ХХК орон сууцны үнэ 36,000,000 төгрөгийг төлөх үүргээ гүйцэтгээгүй, М.************ болон нэхэмжлэгч нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, хуульд заасны дагуу үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах хэлцэл нотариатчаар гэрчлэгдэн улсын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болох атал хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас нэгээс нөгөөд дамжин хэлцэл хийгдэж байгаа нь өөрөө хууль бус, хууль бус хэлцлээр хариуцагч М.************ орон сууцыг эзэмших эрхгүй, өмчлөгчөөр тогтоолгох нь ч үндэслэлгүй гэдэг.

 

5.1. 2022 оны 4 сарын 1-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн М.Амарбатад холбогдох ************ ХХН-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Н.Өсөхбаяраас ...Тухайн үед ************ ХХК-ийн захирлаар ажиллаж байсан, би хууль эрх зүйн туслалцаа зөвлөгөө авдаг байсан ************ ХХН-өөс бетон зуурмагийн төлбөрт орон сууцаа түр өгч байгаач, санхүүжилт орж ирэхээр мөнгийг нь өгье гэж амаар тохиролцсон гэж мэдүүлсэн, ************ ХХК-ийн 2022 оны 6 сарын 10-ны өдрийн А/51 дугаартай албан бичигт ...Манай компанийн зүгээс тухайн орон сууцны төлбөр болох 36,000,000 төгрөгийг Веритас партнерс ХХН-д шилжүүлж, төлбөрийг төлж чадаагүй. ...Орон сууцны төлбөр болох 36,000,000 төгрөгийг ************ ХХК-ийн зүгээс ************ХХК-д төлөхөө үүгээр илэрхийлж байна гэж дурдсан байна.

 

5.2. ************ ХХН-ийн үүсгэн байгуулагчдын 2019 оны 01 сарын 08-ны өдрийн 19-02 дугаартай хурлын тэмдэглэлд ...Улаанбаатар групп ХХК нь манай нөхөрлөлийн үйлчилгээ үзүүлсэн ажлын хөлс болох 36 сая төгрөгт ногдох 28 м2 нэг өрөө орон сууцыг өгсөн. Одоо ************ компанийн үүргийн гүйцэтгэлд өгөх юм. ************ компани нь манай нөхөрлөлийн хууль зүйн туслалцаа үзүүлдэг нэг харилцагч компани бөгөөд бид ************ийн үүргийн гүйцэтгэлийг өөрсдийн үл хөдлөх хөрөнгөөр төлөөд хууль зүйн туслалцаа үзүүлснийхээ хөлсөнд ************ компанийн баригдаж буй барилгаас байр авах болзолтой шилжүүлж байгаа болно гэжээ.

 

Дээрх тэмдэглэл, албан бичиг, гэрчийн мэдүүлгээс үзэхэд ************ ХХН болон ************ ХХК-ийн хооронд орон сууц шилжүүлэн үнэ 36 сая төгрөгийг дараа төлөх нөхцөлөөр аман гэрээ байгуулсан гэх тайлбар эргэлзээ бүхий болох нь үл хөдлөх хөрөнгийг шилжүүлснээр орон сууцны үнийг төлөх, эсхүл баригдаж буй барилгаас байр авах гэсэн өөр утга агуулга бүхий нөхцөлүүдээр тогтоогдож байна.

 

5.3. Түүнчлэн ************ ХХН, ************ХХК-ийн хооронд байгуулагдсан хэлцэл, ************ХХК болон М.************ нарын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус гэх тайлбарын хувьд шүүхээс хэлцлүүдийг хүчин төгөлдөр гэж үзэв.

 

5.3.1. Нэхэмжлэгч ************ ХХН, гуравдагч этгээд ************ХХК-ийн хооронд байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээн дэх талуудын хүсэл зориг нь хөрөнгө худалдах, худалдан авах бус, гуравдагч этгээд Терилинк ХХК-ийн ************ХХК-иас бетон зуурмаг худалдан авсны төлбөрт бартераар үүргийг гүйцэтгэж байгаа буюу тухайн бартерын байрыг шилжүүлэх аргыг тодорхойлсон агуулгатай хэлцэл байна.

 

Энэ нь ************ХХК, ************ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 5 сарын 03-ны өдрийн гэрээний бетон зуурмагийн үнийг төлөх үүргийг хэрэгжүүлэх арга бөгөөд тухайн гэрээтэй салшгүй холбогдох үндэслэлээр байгуулагдсан тул ...хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэх тайлбар үндэслэлгүй болно.

 

5.3.2. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлэх бол нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна, бүртгэгдээгүй бол хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэх тайлбар, үндэслэлээ Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний 5-р заалтад Гэрээг нотариатчаар гэрчлүүлэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу тайлбарладаг.

 

5.3.3. Нэхэмжлэгч ************ ХХН нь тухайн бартерын орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх үүргийг хүлээсэн байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө худалдсаны татварын шимтгэлийг дутуу төлсөн үндэслэлээр 2019 оны 5 сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй болох нь нэхэмжлэгч талын ...************ ХХК орон сууцны төлбөр 36 сая төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул бүртгэлд бүртгэхийг саатуулсан гэх, хариуцагч талын ...татварт 720,000 төгрөгийг шилжүүлсэн, шилжүүлсэн мөнгийг дутуу тушаасан тул бүртгэгдээгүй гэх агуулгаар үйл баримтыг тайлбарласан тэдний тайлбарууд, татвар төлсөн баримт, банкны шилжүүлгээр тус тус нотлогдож байна.

 

Энэхүү 2019 оны 5 сарын 03-ны өдрийн гэрээ улсын бүртгэлийн газарт бүртгэгдээгүй асуудал нь орон сууцны өмчлөгч буюу худалдагч талын 2 хувийн шимтгэл татвар төлөлт бүрэн төлөгдөөгүй үйл явдалтай шууд холбоотой байна. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасны дагуу гэрээний нэг тал болох нэхэмжлэгч ************ ХХН нь нөгөө тал болох гуравдагч этгээд ************ХХК-д орон сууцыг шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой баримт материалыг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

 

5.3.4. Гуравдагч этгээд ************ХХК нь төлбөрийн үүрэгт шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгөө ************ХХК-д мөн төлбөртөө тооцож өгөхөөр харилцан тохиролцсон болох нь ************ХХК-ийн 2022 оны 05 сарын 06-ны өдрийн бичгээр гаргасан тодорхойлолт, ************ХХК-ийн захирал Л.Бямба-Эрдэнийг гэрчээр асуусан тэмдэглэл зэргээр тогтоогддог /хх-32, 80/. Улмаар гуравдагч этгээд ************ХХК болон хариуцагч М.************ нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 сарын 10-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу ************ХХК-иас бартераар авсан орон сууцыг М.************ эзэмшиж байгаа үйл баримт тодорхой бөгөөд ************ХХК, ************ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2018 оны 5 сарын 03-ны өдрийн гэрээ, ************ ХХН, ************ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 05 сарын 03-ны өдрийн гэрээ, ************ХХК, М.************ нарын хооронд байгуулагдсан 2019 оны 5 сарын 10-ны өдрийн гэрээ тус тус хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр Ү-************ улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ************, 21 дүгээр хороолол /18082/, 39 байр, ************ тоот хаягт байрлалтай, 28 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг эзэмшиж байгаа хариуцагч М.************ыг эзэмшлийг хууль бус гэж дүгнээгүй бөгөөд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж заасантай нийцнэ.

 

Маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нэхэмжлэгч ************ ХХН-д байгаа боловч тухайн хөрөнгийг хэлцлийн үндсэн дээр нөгөөд шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй. Тодруулбал, хэлэлцэн тохиролцсоны дагуу орон сууцны үнэ 36,000,000 төгрөгийг ************ ХХК төлөөгүй тул тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй гэж тайлбарласан нь ************ ХХН, ************ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний хувьд үндэслэлгүй юм. Энэ нь Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1-д Эд хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол энэ хуулийн 91.1 дэх хэсэг хамаарахгүй гэж заасанд нийцэхгүй ба нэхэмжлэгчээс эд хөрөнгө өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн гэх шаардах эрхийг үндэслэлийг үнэн зөв, эргэлзээгүй үйл баримт гэж үзэхгүй.

 

7. Иймээс Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй. гэж заасны дагуу М.************ нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно.

Учир нь ************ ХХН нь ************ХХК-ийн өмнө бартерийн орон сууцны өмчлөх эрхийг шударгаар шилжүүлэх үүрэгтэй болохыг, хэлцлийн үндсэн дээр орон сууцыг шилжүүлэн авсан ************ХХК, ************ХХК-ыг өмчлөгч гэж хариуцагч М.************ дүгнэсэн болох нь талуудын хооронд бий болсон үйл баримт, тайлбар, гэрээ, ************ ХХН-өөс ...улсын бүртгэлийн байгууллагад холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгөх, шийдвэрлүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж авах бүрэн эрхийг М.Амарбаят итгэмжлэн олгож байна гэх 2019 оны 5 сарын 03-ны өдрийн 01/11 дугаартай итгэмжлэл /хх 25/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ************ХХК, ************ХХК-ийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

8. Хариуцагч М.************ нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу Ү-************ улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ************, 21 дүгээр хороолол /18082/, 39 байр, ************ тоот хаягт байрлалтай, 28 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг нэхэмжлэгчид даалгуулахаар шаардах эрхтэй.

 

9. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, холбогдох бичиг баримтыг гаргуулах гэсэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс 140,400 төгрөг гаргуулан хариуцагчид олгов. Сөрөг нэхэмжлэлийг хангасан үндэслэлээр орон сууцнаас чөлөөлүүлэхийг даалгах, хохиролд 8,400,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 219,550 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу Ү-************ дугаартай Сонгинохайрхан дүүргийн ************, 21 дүгээр хороолол /18082/, 39 байр, ************ тоот хаягт байршилтай, 28 м.кв талбайтай, 1 өрөө, орон сууцны өмчлөгчөөр Мөнхбатын ************ /РД:УЗ88123110/-ыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг ************ ХХН-д даалгаж,

************ ХХН-өөс М.************т холбогдуулан гаргасан Ү-************ дугаартай орон сууцыг албадан чөлөөлүүлж, олох ёстой байсан орлого 8,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219,550 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч ************ ХХН-өөс 140,400 төгрөг гаргуулан хариуцагч М.************т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ