Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2023/01824

 

2023 05 03

184/ШШ2023/01824

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: **************** тоот хаягт оршин суух, ************ овогт *************** /РД:В******/,

 

Нэхэмжлэгч: ************ тоот хаягт байрлах, ************ХХК /РД:************/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *********************** 1 тоот, өөрийн байранд байрлах, ************ ХХК /РД:***********/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Өмгөговь аймаг, Манлай сум, 1-р баг, 4-1 тоот хаягт байрлах, ************/РД:********/ ХХК-ийг оролцуулан,

 

11-37ТТА улсын дугаартай ************ маркийн, 11-41ТТА улсын дугаартай ************ маркийн ачааны машин механизмуудын өмчлөгчөөр тогтоолгох,

11-39ТТА улсын дугаартай ************ маркийн ачааны машин механизмын төлбөрт 170,000,000 төгрөг төлсөнд тооцуулах,

2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20/03 дугаартай Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

11-37ТТА, 11-41ТТА, 11-39ТТА улсын дугаартай ************ маркийн 3 ширхэг ачааны машин механизмын төлбөрт 524,000,000 төгрөгийн үндсэн төлбөр, 239,575,000 төгрөгийн алданги, нийт 763,575,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ************, ************ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Шаардлагын үндэслэл нь иргэн ************ нь 2019 оны 07 дугаар сарын 16, 17-ны өдөр ************ХХК-ийн захирал н.Нямцогттой ярилцаж 3 машиныг худалдаж авахаар аман тохиролцоо хийсэн байдаг. Улмаар аман тохиролцоо хийсний дагуу 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хаан банкны 5045610655 дугаарын данс руу 350,000,000 төгрөг, Хаан банкны 5029940015 дугаарын данс руу 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 13,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 100,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 100,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 15,000,000 төгрөгийг тус тус банк хоорондын гүйлгээгээр төлсөн байдаг.

Үүнээс 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 77,000,000 төгрөгийг ************ ХХК-нд бэлнээр хүлээлгэж өгөөд орлогын баримт үйлдсэн байдаг. Үйлдэж өгсөн орлогын баримтыг ************ гаргаж өгөөгүй. 3 машинд төлсөн 756,000,000 төгрөгтэй холбоотой маргаан нь 2019 оны 09 дүгээр сард үүссэн. Учир нь тухайн 3 машины төлбөрт нийтдээ 756,000,000 төгрөг төлж авсан байхад ************ ХХК нь Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээр 3 машиныг битүүмжилж хурааж авсан байдаг. Үүнээс үүдэж анх маргаан үүсэн. Маргаантай холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст бусдыг залилсан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдэг утгаар гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад ************ ХХК-аас 2019 оны 07 дугаар сарын 19-ны өдөр ************аас 77,000,000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан гэх орлогын баримтыг гаргаж өгсөн.

Иргэн ************ нь 3 машины төлбөрт нийт 756,000,000 төгрөг төлсөн байдаг. 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хаан банкны 5045610655 дугаарын данс руу 350,000,000 төгрөгтэй холбоотой маргаан үүссэн. 5045610655 тоот данс нь ************ХХК-ийн захирал н.Золжаргалын эзэмшлийн данс байсан. Энэ данснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад болон Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүх дээр ************ХХК-ийн захирал н.Нямцогтын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/23 дугаартай шүүхэд хариу тайлбар гаргаснаар тодорхой болсон. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад 350,000,000 төгрөгийг н.Золжаргал нь иргэн ************аас аваад 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буюу 18 удаагийн гүйлгээгээр хариуцагч ************ ХХК-ийн 5029940015 тоот данс руу шилжүүлсэн байдаг. Нийт 756,000,000 төгрөгөөр тухайн 3 машины төлбөрийн төлсөн байдаг. 1 тээврийн хэрэгслийн үнэ нь 308,000,000 төгрөг байхаар 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр н.Нямцогттой албан ёсоор аман тохиролцоогоор тохирч, 3 машины төлбөрт нийт 924,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байдаг. Хариуцагч нь тухайн 3 машины төлбөрт нийт 756,000,000 төгрөг төлсөн байхад 2019 оны 09 дүгээр сард хураан авсан учраас маргаан үүсэн.

Маргааны явцад 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 3 машинаа буцааж авахын тулд 4 сарын дараа авто машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээн дээр гарын үсэг зурж, 3 машинаа чөлөөлүүлж авсан байдаг. Тухайн гэрээ нь Иргэний хуульд заасан үндэслэлийн дагуу хийгдсэн зүйл биш. Нийт 786,000,000 төгрөгийн эх үүсвэр нь өөрийн гэр бүлийн хамаарал бүхий ах дүү хамаатныхаа бүх хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг банкинд барьцаанд тавьж зээлж, 3 машинаа ажиллуулж зээлийг эргэж төлөх гэсэн байр суурьтайгаар банкнаас зээлсэн эх үүсвэрээр авсан байдаг. 4 сарын байдлаар ямар нэгэн байдлаар хөдөлгөөнгүй ************ ХХК-ийн хашаанд эзэмшил, өмчлөлд нь хураагдсан байсан учраас аргагүйн эрхэнд хууль бус гэрээнд нь гарын үсэг зурж ************ХХК-ийн нэрээр гэрээ хийж, 3 машинаа чөлөөлүүлж авсан. Иргэний хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд тухайн 3 машины үнэд ямар нэгэн эргэлзээгүйгээр 756,000,000 төгрөг төлсөн гэдэг ************ХХК-ийн захирлын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 01/23 дугаар хариу тайлбараар тогтоогддог. Маргаан бүхий 350,000,000 төгрөгийг аваагүй гэх 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 5045610655 тоот данс руу ************ын зүгээс шилжүүлсэн 350,000,000 төгрөгийг гэрч н.Золжаргал нь өмнөх шүүх хуралдаан дээр өөрийн биеэр ирж гэрчийн мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлэгтээ тухайн ************ын тээврийн хэрэгсэл худалдаж авсан 350,000,000 төгрөгийг амралтын өдөр байсан учраас данс хоорондын бүхэл мөнгөөр 350,000,000 төгрөг шилжүүлэхэд удаашралтай байсан учраас ************ын шилжүүлснийг нь эргүүлээд маргааш нь 18 удаагийн гүйлгээгээр ************ын тээврийн хэрэгслийн төлбөрт нь хариуцагч ************ ХХК руу шилжүүлсэн гэж мэдүүлсэн байдаг. Мөн ************ХХК-ийн захирлын хариу тайлбараар тухайн үеийн 600,000,000 төгрөгийг төлсөн, шилжүүлж өгсөн ба эхнэр маань дамжуулж өгсөн гэх тайлбар өгсөн байдаг.

Иймд 11-37ТТА Улсын дугаартай ************ маркийн ачааны машин механизм, 11-41ТТА Улсын дугаартай ************ маркийн ачааны машин механизмыг тус бүрийн өмчлөгчөөр тогтоолгох, 11-39ТТА Улсын дугаартай ************ маркийн ачааны машин механизмын төлбөрт 170,000,000 төгрөг төлсөнд тооцуулах, хууль бус хэлцэл дээр гарын үсэг зурсан, 2 машины үнээр 1 машин авч байгаа үйл баримт буюу хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариу тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Эхний шаардлагын хувьд 11-37ТТА Улсын дугаартай ************ маркийн ачааны машин механизм, 11-41ТТА Улсын дугаартай ************ маркийн ачааны машин механизмыг тус бүрийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Нэхэмжлэгч ************ХХК-тай манай компани 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаад дээрх 2 машиныг эзэмшил, ашиглалтад нь шилжүүлсэн. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан. Мөн гэрээний 3.5-д худалдан авагч гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэт зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд худалдагч талаас авто машины өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэж заасан байгаа. Худалдан авагч нь гэрээний дагуу 924,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсоноос одоогийн байдлаар 400,000,000 төгрөг төлсөн буюу худалдан авагч нь гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэт зохих ёсоор биелүүлээгүй бол өмчлөх эрх шилжүүлэх боломжгүй. Өмчлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.

11-39ТТА улсын дугаартай ************ маркийн ачааны машин механизмын төлбөрт 170,000,000 төгрөг төлсөнд тооцуулах шаардлага гаргасан нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн дурдаж буй 11-39ТТА Улсын дугаартай ************ маркийн ачааны машин механизм нь өмнө дурдсан 11-37ТТА Улсын дугаартай ************ маркийн ачааны машин механизм, 11-41ТТА Улсын дугаартай ************ маркийн ачааны машин механизмын хамтаар 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу багцаар нь худалдсан байдаг. Иймд худалдан авагчийн төлсөн 170,000,000 төгрөгийг энэ машины төлбөр, үлдсэн төлбөр нь нөгөө машиных гэх зэргээр салгах боломжгүй. Гэрээний 3.5-д худалдан авагч гэрээнд заасан үүргээ бүрэн гүйцэт зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд худалдагч талаас авто машины өмчлөх эрхийг шилжүүлж өгнө гэж тохиролцсон. Иймд энэ шаардлага нь үндэслэлгүй байна. Гэвч нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байгаа хэдий ч нэхэмжлэлээ маргаан бүхий 03 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний төлбөрт 786,000,000 төгрөг төлөгдсөн гэж маргадаг ч хэрэгт авагдсан баримт дотор 30,000,000 төгрөгийн баримт авагдаагүй байсан. 756,000,000 төгрөгөөс хариуцагчийн хувьд 400,000,000 төгрөг нь 03 дугаар сарын 07-ны өдрийн гэрээний үүрэгт шилжсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үлдэх 350,000,000 төгрөг нь энэ гэрээнд хамаарахгүй. Өмнөх ************ХХК-тай байгуулсан гэрээний төлбөр гэж үзэж байгаа. ************ХХК, ************ ХХК нарын хоорондын гэрээ дуусгавар болж, ************************ ХХК нарын хооронд гэрээ байгуулагдахаас өмнөх гэрээний 350,000,000 төгрөг байгаа. Манай хүлээн зөвшөөрч байгаа 400,000,000 төгрөгийн задаргаа нь 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан гэрээний 3.3-т ************ХХК-д өмнөх гэрээгээр шилжүүлсэн 250,000,000 төгрөгийг ************ХХК-ийн гэрээний урьдчилгаанд төлсөн болохыг ************ХХК хүлээн зөвшөөрсөн болохыг заасан байдаг. Ингэж 250,000,000 төгрөгийг төлсөн. Энэ нь хэргийн 107 дугаар талд авагдсан гэрээ дүгнэсэн актаар болон үндсэн гэрээний 3.3-т зааснаар нотлогдож байгаа. Мөн 100,000,000 төгрөгийг н.Очирбатын данснаас ************ ХХК-ийн данс руу төлсөн. н.Отгонбаатарын данснаас 20,000,000 төгрөгийг 07 дугаар сарын 16-ны өдөр, 08 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 15,000,000 төгрөг төлсөн. Нийт 400,000,000 төгрөг болж байгаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч талаас сөрөг шаардлагадаа:

...************ ХХК болон ************ХХК нар 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр машин механизм зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж, 3 машиныг эзэмшил ашиглалтад нь хүлээлгэж өгсөн. Гэрээний төлбөрт нийт 924,000,000 төгрөг төлөх ёстой байснаас 400,000,000 төгрөгийг нь төлсөн ба үлдэгдэл 524,000,000 төгрөгийг нь төлөөгүй байгаа. Гэрээний 3.5-д зааснаар 04 дүгээр сарын 07-ны өдөр төлөх ёстой байсан. Энэ өдрөөс хойш 0,1 хувийн алданги тооцоход алданги нь сөрөг нэхэмжлэл гаргах хугацаа хүртэл 50 хувиас хэтэр байгаа учраас тухайн үед сөрөг нэхэмжлэл гаргаж байсан 239,575,000 төгрөгийг алдангид нэхэмжилж, нийт 524,000,000 төгрөг дээр 237,575,000 төгрөгийг нэмээд 763,575,000 төгрөгийг Н.Өлзийбар, ************ХХК нараас нэхэмжилж байгаа. ************, ************ХХК нараас тэнцүү хэмжээгээр шаардаж байгаа шалтгаан бол ************ нь ************ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшиг нь бөгөөд ************ нь төлбөр тооцоог өөрийн хувийн данснаас шилжүүлдэг. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д хувьцаа эзэмшигчийн компани байгуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасан байдаг. Иймд ************ болон ************ХХК нар нь төлбөрийг хамтран хариуцагч ёстой гэж үзэж, ************, ************ХХК нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас сөрөг шаардлагын хариу тайлбартаа:

...Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ************ХХК, ************ ХХК нарын хооронд байгуулсан машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэж ойлгож байна. Тухайн гэрээний 2.1, 2.2,2.3-д заасан үндэслэлүүд нь тухайн үйл баримттай шууд нийцэхгүй, хууль зөрчсөн гэрээ байдаг. Өмнө нь төлсөн 600,000,000 төгрөгийг ямар нэгэн байдлаар тооцож тохиролцсон үйл баримт байхгүй. Нэг тээврийн хэрэгслийг энэ гэрээнд 616,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар гэрээ харагдаж байна. Энэ нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг нь гэрээний үнэ болон эргэн төлөх нөхцөлөөр шууд харагдаж байдаг. Яагаад энэ нь хууль зөрчсөн хэлцэл гэж байгаа вэ гэвэл энэ хууль бус хэлцлийг хийгээгүй байсан бол тухайн 3 тээврийн хэрэгсэл байхгүй байх байсан. Машин ч байхгүй, 786,000,000 төгрөг ч байх байх байсан. Хууль бус хэлцэл хийснээр ************ нь өнөөдрийг хүртэл 3 машиныг эзэмшиж энд тэнд хадгалаад явж байгаа. Ийм үйл баримт байгаа нь өөрөө энэ хэлцэл нь хууль бус гэдгийг нотолж байна. Иймд хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ************ХХК-иас ирүүлсэн тайлбартаа:

...Уг хэрэг маргааны тухайд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлхээр буцааж шийдвэрлэхдээ манай компанийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй байгаа тул гуравдагч этгээдээр оролцуулах шаарддагатай гэж үзсэн ба үүний дагуу хэргийн оролцогчийн хүсэлтээр манай компанийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж байгаа юм байна гэж ойлголоо.

Зохигчид шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа бодит болсон үйл явдлыг мушгин гуйвуулах, өөрт ашигтай байдлаар тайлбарлах, шүүхээс зохигчдын тайлбар гаргаж буй хүрээнд нь зөрүүтэй эрх зүйн дүгнэлтүүд хийсэн байх тул бодит болсон үйл явдалыг үнэн зөвөөр нь тайлбарлаж байна.

Манай компани Өмнөговь аймагт хөрс хуулалтын ажил 2019 онд хийж гүйцэтгэж байсан ба энэ үед ************ын дүү Галбат овогтой Бүтэнжаргал /РД:ЮО87012136/ манай компанид Засварын менежерээр ажиллаж байсан. Г.Бүтэнжаргалаар дамжуулан ************ надтай уулзснаар эгч, дүү гэдгийг нь мэдсэн. ************ надад хэлэхдээ манай компанитай хамтран уул уурхайн ************ загварын хүнд даацын 3 ширхэг машин худалдан авах хэрэгтэй байна. Хувь хүнээс худалдан авах гэхээр нөхцөл нь хүнд юм байна, аж ахуй нэгжийн нэр дээр буюу компани хооронд гэрээ байгуулан авахад нөхцлүүд боломжийн юм байна, урьдчилгаа мөнгийг нь өгөөд 3 ширхэг механизм авах хэрэгтай байна гэсэн. Яг энэ үед манай компани хөрс хуулалтанд ашиглах хүнд даацын МТ95Н маркаас 10 ширхэг, МТ86 маркаас 2 ширхэг, нийт 11 ширхэг механизм зээлээр худалдан авахаар ************ ХХК-тай ярилцаж байсан учраас түүний саналыг хүлээн зөвшөөрч МТ86 маркын механизмыг 3 ширхэгээр нэмэгдүүлэн 15 ширхэг хүнд даацын механизм зээлээр худалдан авахаар болсон. Тэрнээс биш манай компани хүнд даацын механизм худалдан борлуулдаг этгээд биш ба ************т 3 ширхэг МТ86 худалдахаар түүнтэй тохиролцсон зүйл огт байхгүй, түүнтэй худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй болно.

Улмаар ************ ХХК-тай 2019 оны 7-р сарын 20-ны өдөр №19/33 дугаартай Машин, механизм зэзлээр худалдах. худалдан авах гэрээ-г байгуулан ...өөрөө буулгагч ************ загварын 5 ширхэг хүнд даацын авто машиныг 1 ширхэгийг нь 308,000,000 төгрөг, нийт 1,540,000,000 төгрөгөөр, мөн өдөр 19/34 дугаартай Машин. механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г байгуулан ...өөрөө буулгагч МТ95Н загварын 10 ширхэг авто машиныг 1 ширхэгийг нь 367,000,000 төгрөг, нийт 3,672,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан.

Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 1,050,000,000 төгрөгийг ************ ХХК-нд төлсөн. Үунээс 600,000,000 төрөгийг ************ төлсөн нь үнэн ба энэ нь түүний 3 ширхэг механизмын урьдчилгаа төлбөр байсан. Харин манай компани өөрийн худалдан авч буй 12 ширхэг механизмын урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн. ************ урьдчилгаа төлбөрөө төлөхдөө 250,000,000 төгрөгийг ************ ХХК-нд шууд, 350,000,000 төгрөгийг манай эхнэрийн Хаан банкны дансаар дамжуулан /амралтын өдөр байсан тул олон удаа АТМ-ээс шилжүүлсэн байх/ төлсөн.

Урьдчилгаа төлбөр төлөгдсөны дагуу худалдагч 15 машин хүлээлгэн өгөх байсан боловч ************ ХХК талаас хүлээлгэж өгөхөөс өмнө буюу хилээс ирж явахдаа нэг МТ95Н машиныг нь ************ХХК-ийн жолооч осолдуулсаны улмаас 14 ширхэг маханизмыг хүлээн авсан. Хүлээн авах үед 4 ширхэг ************ маркын машинаас ************ өөрийн МТ86 маркын 3 ширхэгийг сонгон хүлээн авсан.

Харин манай компанийн хүлээн авсан механизмууд хөрс хуулалтын ажилд ашиглах явцад тухайн техник, хэрэгслүүдэд эвдрэл, гэмтэл их гарах болсон. Энэ талаар бид амаар болон бичгээр удаа дараа худалдагч талд мэдэгдэж, удаа дараагийн уулзалтууд хийсэн боловч үр дүнд хүрээгүй учир арга буюу 2020.03.07-нд гэрээ дүгнэсэн акт үйлдэж үүргийг дуусгавар болгосон. Ингэхдээ хоёр тал бие биедээ холбогдуулж ямар нэгэн шаардлага гаргахгүй, бие биенээсээ нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хүлээн зөвшөөрч акт үйлдсэн.

Ер нь бол худалдагч анхнаасаа биет байдлын доголдолтой хөрөнгө шилжүүлэн өгсөн ч бид харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээг цуцалж өр төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Ингэхдээ ************ын ************ ХХК-иас манай компанийн нэрээр худалдан авсан 3 ширхэг механизмыг салган тусад нь гэрээ байгуулж, хураагдан ирсэн 3 ширхэг техникийг түүнд ************ ХХК хүлээлгэн өгсөн. Ингэхдээ гэрээ цуцлагдсаны дараа ************ ХХК нь ************тай тусад нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж түүний урьд нь төлсөн 600,000,000 төгрөгийг уг механизмуудын урьдчилгаанд тооцож, үлдэгдэл төлбөрийг нь ************ төлөхөөр гэрээ байгуулсан болно.

Шүүхэд нэхэмжлэгч. хариуцагч нараас гаргасан тайлбараас үзэхэд бүхий л асуудлыг манайд холбогдуулж бидний буруутай мэтээр тайлбарлаж байгааг гайхаж байна. Хэрэв ************ ХХК болон ************ нар нь манай компаниас 19/33, 19/34 гэрээтэй холбоотой хохирол шаардна гэж тайлбарлаж байгаа тохиолдолд манай компанийн зүгээс бие даасан шаардлага гаргаж биет байдлын доголдолтой хөрөнгө шилжүүлсэнтэй холбоотой гарсан хохирол, урьчилгаа төлсөн төлбөрөө буцаан гаргуулахаар шаардах болно гэжээ.

 

6. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:

6.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт. Үүнд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, ************ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хаан банк ХХК-ийн Б.Очирбатын 5108141999 дансны хуулга, ************ын Хаан банк ХХК-ийн 5029328998 тоот дансны хуулга/, Н.Отгонбаатарын Хаан банк ХХК-ийн 5006946375 тоот дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг,

 

6.2 Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт: Үүнд: ************ ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, хариуцагч талын итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, үндсэн болон нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20/03 дугаартай, ************ын иргэний үнэмлэхийн хуулбар, машин механизмын гэрэл зургийн үзүүлэлт, 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт,

 

6.3 Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн хотлох баримт. Үүнд: ************ХХК-ийн албан бичиг/ХХ-121, 193/, гэрчээр T.Золжаргалыг асуусан тэмдэглэл/ХХ-143-144/, Сонгинохайрхан дүүргийн Тамгын газраас ирүүлсэн нотлох баримт, ************ын хаан банкны 5029328998 дансны хуулга/ХХ-161, 164/, харилцагч Б.Очирбатын хаан банкны 5108141999 дансны хуулга/ХХ-162-163, 165/, Н.Отгонбаатарын дансны хуулга/ХХ-166/, 11-37 ТТА улсын дугаартай lingong МT86 маркийн автомашины техникийн гэрчилгээ, бүртгэлийн маягт, 11-39 ТТА улсын дугаартай lingong МT86 маркийн автомашины техникийн гэрчилгээ, бүртгэлийн маягт, 11-41 ТТА улсын дугаартай lingong МT86 маркийн автомашины техникийн гэрчилгээ, бүртгэлийн маягт, ************ ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, ************ ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 21/38 дугаартай албан бичиг, 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ************ ХХК болон ************ХХК нарын хооронд байгуулагдсан Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ, ************ ХХК-ийн хаан банкны дансны хуулга, ************ ХХК-ийн төлбөр алдангийн тооцоо, Хаан банкны 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 50/5676 дугаартай албан бичиг, 5045610655 тоот Э.Золжаргалын дансны хуулга, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 19/33 дугаартай ************ ХХК болон ************ХХК нарын хооронд байгуулагдсан Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ, ************ ХХК-ийн хаан банкны 5029940015 дансны хуулга, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1169 дугаартай Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Прокурорын тогтоол, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ************ нь ************ ХХК-ийн захиралд 77.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн баримт, МТ-95Н маркийн техникийн чанар баталгааны нөхцөл, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ************ХХК болон ************ ХХК нарын хооронд байгуулсан 19/44 дугаартай Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс ************ыг гэрчээр асуусан тэмдэглэл, ************ын Хаан банкны дансны хуулга, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Д.Бат-Оршихыг гэрчээр асуусан тэмдэглэл, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс П.Нямцогтыг гэрчээр асуусан тэмдэглэл, Э.Золжаргалын хаан банкны дансны хуулга, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Л.Цолмонг гэрчээр асуусан тэмдэглэл, ************ ХХК-ийн дансны хуулга, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас ************ыг хохирогчоор асуусан тэмдэглэл, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Өмнөговь аймаг дах Цагдаагийн газрын Ханбогд сум дах Цагдаагийн тасгаас Г.Бүтэнжаргалыг гэрчээр асуусан тэмдэглэл, 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Э.Золжаргалыг гэрчээр асуусан тэмдэглэл, ************ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, ************ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШЗ2021/14448 дугаартай шүүгчийн захирамж, ************ ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 21/38 дугаартай тодорхойлолт, Төлбөр алдангийн тооцоо, ************ ХХК-ийн 5029940015 тоот дансны хуулга, Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн албан бичиг, ************ХХК-ийн хариу тайлбар.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ************, ************ХХК нар нь хариуцагч ************ ХХК-д холбогдуулан ************ маркийн 11-37ТТА улсын дугаартай, 11-41ТТА улсын дугаартай хүнд даацын ачааны машинуудын өмчлөгчөөр тогтоолгох, 11-39ТТА улсын дугаартай ачааны машины төлбөрт 170,000,000 төгрөг төлсөнд тооцуулах2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20/03 дугаартай Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч талаас нэхэмжлэгч нарт холбогдуулан ************ маркийн 11-37ТТА, 11-41ТТА, 11-39ТТА улсын дугаартай 3 ширхэг хүнд даацын ачааны машины төлбөрт 524,000,000 төгрөг, алдангид 239,575,000 төгрөг, нийт 763,575,000 төгрөг гаргуулах гэсэн сөрөг шаардлага гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг.

 

2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд

2.1. Нэхэмжлэгч тал ...************ загварын 3 ширхэг хүнд даацын машин механизмыг 1 бүрийг нь 308,000,000 төгрөгөөр, нийт 924,000,000 төгрөгөөр худалдан авахаар ************ХХК-ийн П.Нямцогттой 2019 оны 07 дугаар сарын 19-ний тохиролцож, тухайн өдөр 350,000,000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 8 сарын 15-ны өдөр хүртэл 173,000,000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 77,000,000 төгрөгийг бэлнээр тус тус төлж автомашинуудыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан гэдэг.

 

2.2. Хариуцагч тал нь ...************ХХК-тай 2019 оны 7 сарын 20-ны өдөр Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж ************ загварын нэг бүрийн үнэ 308,000,000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг хүнд даацын машиныг 1,540,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Тухайн үед нэхэмжлэгч талтай ямар нэг гэрээ байгуулаагүй бөгөөд 2020 оны 3 сарын 7-ны өдөр ************ загварын 3 машиныг худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй. Гэрээ байгуулах үедээ ************ХХК-тай гэрээ дүгнэсэн акт үйлдэж тооцоо нийлж харилцан тохиролцсон, нэхэмжлэгч талтай гэрээ байгуулснаар хураан авсан 3 машиныг тэдэнд шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн гэнэ.

 

2.3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ************ХХК-иас ...************ надад хэлэхдээ манай компанитай хамтран уул уурхайн ************ загварын хүнд даацын 3 ширхэг машин худалдан авах хэрэгтэй байна. Хувь хүнээс худалдан авах гэхээр нөхцөл нь хүнд юм байна, аж ахуй нэгжийн нэр дээр буюу компани хооронд гэрээ байгуулан авахад нөхцлүүд боломжийн юм байна, урьдчилгаа мөнгийг нь өгөөд 3 ширхэг механизм авах хэрэгтай байна гэсэн. Яг энэ үед манай компани хөрс хуулалтанд ашиглах хүнд даацын МТ95Н маркаас 10 ширхэг, МТ86 маркаас 2 ширхэг, нийт 11 ширхэг механизм зээлээр худалдан авахаар ************ ХХК-тай ярилцаж байсан учраас түүний саналыг хүлээн зөвшөөрч МТ86 маркын механизмыг 3 ширхэгээр нэмэгдүүлэн 15 ширхэг хүнд даацын механизм зээлээр худалдан авахаар болсон. Тэрнээс биш манай компани хүнд даацын механизм худалдан борлуулдаг этгээд биш ба ************т 3 ширхэг МТ86 худалдахаар түүнтэй тохиролцсон зүйл огт байхгүй, түүнтэй худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй болно. ************ загварын 5 ширхэг хүнд даацын авто машиныг 1 ширхэгийг нь 308,000,000 төгрөг, нийт 1,540,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан байдаг. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр болох 1,050,000,000 төгрөгийг ************ ХХК-нд төлсөн. Үүнээс 600,000,000 төрөгийг ************ төлсөн нь үнэн ба энэ нь түүний 3 ширхэг механизмын урьдчилгаа төлбөр байсан. Гэрээ цуцлагдсаны дараа ************ ХХК нь ************тай тусад нь худалдах, худалдан авах гэрээ байгуулж түүний урьд нь төлсөн 600,000,000 төгрөгийг уг механизмуудын урьдчилгаанд тооцож, үлдэгдэл төлбөрийг нь ************ төлөхөөр гэрээ байгуулсан гэдэг.

 

2.4. 2020 оны 3 сарын 07-ны өдрийн үүрэг дуусгавар болгох тухай гэрээ дүгнэсэн актад ...талуудын хооронд 2019 оны 7 сарын 20-ны өдөр байгуулагдсан №19/33 дугаартай гэрээгээр худалдан авагч ************ХХК нь өөрөө буулгагч ************ загварын 5 ширхэг хүнд даацын автомашиныг 1 ширхэгийг нь 308,000,000 төгрөг, нийт 1,540,000,000 төгрөгөөр худалдан авахаар... тохиролцсон.

Худалдагч, худалдан авагч 2 талын тохиролцож зөвшөөрснөөр нэг бүрийн үнэ 308,000,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг машиныг ************ХХК, захирал ************т шилжүүлэхээр тохиролцож нийт төлөгдсөн төлбөр болох 1,050,000,000 төгрөгөөс ************ загварын машины урьдчилгаа төлбөр болох 250,000,000 төгрөгийг ************ХХК-ийн Өлзийбаярт шилжүүлэх.

************ХХК нь ************ ХХК-д 800,000,000 төгрөг төлөхөөс гадна машин буцааж авах өдөр хүртэл дараах хохирлыг ************ ХХК-д учруулж байна... /1 хх 107, 108/ гэж заасан байна.

 

2020 оны 3 сарын 07-ны өдрийн ************ ХХК, ************ХХК нарын хооронд байгуулагдсан Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээнд ...************ загварын 3 ширхэг автомашин, нэгжийн үнэ 308,000,000 төгрөг, нийт 924,000,000 төгрөг, худалдан авагч нь урьдчилгаа төлбөрт 350,000,000 төгрөгийг гэрээ хийгдсэнээр төлнө, өмнөх гэрээгээр шилжүүлсэн 250,000,000 төгрөгийг ************ХХК-ийн гэрээний урьдчилгаанд төлсөн болохыг ************ХХК зөвшөөрсөн ба үлдэх 100,000,000 төгрөгийг ************ХХК нэмж төлөх болно, үлдэх 540,000,000 төгрөгийг 2020 оны 3 сарын 7-ны өдрөөс 4 сарын 7-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд төлнө. Худалдан авагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувиар хоног тутам тооцон алданги төлнө... /1 хх 41, 42/ гэж дурджээ.

 

2.5. 2019 оны 7 сарын 19-ний өдөр нэхэмжлэгч ************ нь ************ загварын 3 ширхэг автомашин, нэгжийн үнэ 308,000,000 төгрөг, нийт 924,000,000 төгрөгөөр худалдан авах саналыг ************ХХК-ийн захирал П.Нямцогтод тавьсан,

2019 оны 7 сарын 20-ны өдөр ************ХХК нь ************ загварын 5 ширхэг автомашин, нэгжийн үнэ 308,000,000 төгрөг, нийт 1,540,000,000 төгрөгөөр худалдан авах саналыг хариуцагч ************ ХХК-д тавьсан болох нь талуудын тайлбараар тогтоогддог, энэ үйл баримтын талаар талууд маргадаггүй.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

Энэ хуулийн зохицуулалтаас үзэхэд худалдах худалдан авах гэрээний зүйл болох ************ загварын автомашин нь 2019 оны 7 сарын 19-ний өдөр хариуцагч ************ ХХК-иас ************ХХК-ийн эзэмшил, өмчлөлд шилжээгүй байхад 2019 оны 7 сарын 20-ны өдөр ************ХХК-иас нэхэмжлэгч ************т худалдах, хөрөнгийг шилжүүлэх үүрэг биелэгдэх боломжгүй тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ************ХХК-ийн ...************аас санал тавьсны дагуу өөрийн худалдан авахаар захиалсан МТ86 маркийн хүнд даацын 2 ширхэг автомашин дээр 3 ширхэгийг нэмж 5-ийг худалдан авахаар болсон, 600,000,000 төрөгийг ************ төлсөн нь үнэнтэр нь 3 ширхэг машин механизмын урьдчилгаа төлбөр байсан гэх тайлбарыг үндэслэл бүхий гэж үзэв.

 

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээх, 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д тус тус заасан хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, тэр нь бодит үнэнд нийцсэн байх шаардлагын хүрээнд байна.

 

3. Дээрх үйл баримтаас дүгнээд нэхэмжлэгч ************, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ************ХХК нарын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй, харин Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээг амаар байгуулжээ. Улмаар 2020 оны 3 сарын 7-нд хариуцагч ************ ХХК, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ************ХХК нар нь худалдах, худалдан авах гэрээгээ цуцалснаар даалгавар өгөгч нэхэмжлэгч ************ын эрх, ашиг хөндөгджээ.

 

2020 оны 3 сарын 07-ны өдрийн хариуцагч ************ ХХК, нэхэмжлэгч ************ХХК нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь ************ ХХК, ************ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 7 сарын 20-ны өдрийн гэрээний үргэлжлэл буюу худалдан авагч талыг өөрчилж ************ын эзэмшлийн ************ХХК-ийг тодорхойлон өмнөх гэрээний зүйл, тоо ширхэг, агуулгаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн байдаг. Энэхүү хэлцлээр төлөгдсөн урьдчилгаа төлбөр, төлөх үлдэгдэл төлбөрийн үнийн дүнг тогтоон худалдан авагч талын ашиг сонирхол үүргийг давхардуулан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулж байгаа боловч хожим гэрээний үүргээ биелүүлж байгаа үйлдэл, тайлбар, шаардлагаас үзвэл мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

4. Иймээс нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул нэг талаас худалдсан хөрөнгийг шилжүүлэх, нөгөө талаас хөрөнгийн үнийг төлөх үүрэг хүлээх учиртай. Гэрээнд заасны дагуу хариуцагч тал МТ86 маркийн 5 ширхэг автомашиныг эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлсэн, үнэ бүрэн төлөгдөөгүй тул эрхийг шилжүүлээгүй байгаа, нэхэмжлэгч тал худалдан авсан автомашины үнийг бүрэн төлөөгүй байгаа үйл баримт тодорхой байх бөгөөд талууд маргаагүй.

 

Гэрээний зүйлийн төлбөр төлөх үүргийг нэхэмжлэгч ************, ************ХХК нар нь биелүүлээгүй тул хариуцагч ************ ХХК-ийн уг гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

5. Өмнө дурдсан төлбөр төлөх үүргээ нэхэмжлэгч тал бүрэн биелүүлээгүй үндэслэлээр өмчлөгчөөр тогтоолгох, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүй болно. Харин сөрөг шаардлагын шаардах эрх хуулийн дагуу тул шүүхээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс худалдах худалдан авах гэрээний үүрэгт 786,000,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг гаргадаг. Үүнээс нэхэмжлэгч нь 350,000,000 төгрөгийг ************ХХК-ийн захирал П.Нямцогтын эхнэр Э.Золжаргалын данс руу шилжүүлсэн, 250,000,000 төгрөгийг ************ХХК руу шилжүүлсэн, 150,000,000 төгрөгийг ************ ХХК руу шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан дансны хуулга, зохигч болон гуравдагч этгээд, гэрчийн мэдүүлэг, тайлбараар нотлогддог, талууд хүлээн зөвшөөрдөг.

 

Харин зөрүү болох 30,000,000 төгрөгийг төлсөн болохоо нэхэмжлэгч тал баримтаар нотлоогүй, Өлзий дархан гэх агуулга бүхий дансны хуулгаар 6,000,000 төгрөг төлөгдсөн гэхэд эргэлзээ бүхий байх тул гэрээний үнийн дүн болох 924,000,000 төгрөгөөс төлөгдсөн 750,000,000 төгрөгийг хасч тооцон үлдэх 174,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нар хариуцана.

 

Бичгээр болон амаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт худалдан авагч нь ************, ************ХХК нар аль аль нь үүрэг хүлээж хариуцагч талтай харилцан тохиролцсоны дагуу байгуулсан 2020 оны 3 сарын 20-ны өдрийн гэрээнд ...төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувь алданги төлөхөөр тохиролцсон. Гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоногт тооцон алданги шаардсан шаардлага Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6 Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэх зүйл, заалтад нийцнэ.

 

Зохигчийн тайлбар, банкны дансны хуулгаар нэхэмжлэгч талаас буюу худалдан авагч талаас хүнд даацын 3 автомашины төлбөрт 2020 оны 12 сарын 05-ны өдрөөс хойш төлбөр төлөгдөөгүй байх тул тухайн өдрөөс шүүхэд нэхэмжлэл гарах хүртэлх хугацаа болох 2022 оны 2 сарын 21-ний өдөр хүртэлх 448 хоногийн алданги 77,952,000 төгрөг болох бөгөөд худалдах худалдан авах гэрээний худалдан авагч буюу нэхэмжлэгч талын нийт үүрэг 251,952,000 төгрөг болно.

 

Хариуцагч талын 763,575,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагын 511,623,000 төгрөгт холбогдох шаардлага баримтаар тогтоогдоогүй, нотлогдоогүй.

 

7. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан хэлбэрийн шаардлага хангасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээд нэхэмжлэгч ************ХХК, ************ нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тэднээс 251,952,000 төгрөг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг шаардлагаас 511,623,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамж 8,865,900 төгрөгийг, хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 3,975,825 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч нараас 1,417,710 төгрөг гаргуулан хариуцагчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ************ХХК, ************ нараас хариуцагч ************ ХХК-д холбогдуулан гаргасан ************ загварын 11-37ТТА, 11-41ТТА улсын дугаартай хүнд даацын ачааны автомашинуудын өмчлөгчөөр тогтоолгох, 11-39ТТА улсын дугаартай автомашины төлбөрт 170,000,000 төгрөг төлсөнд тооцуулах, 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 20/03 дугаартай Машин механизм зээлээр худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагчаас нэхэмжлэгч нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 511,623,000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ************ХХК, ************ нараас 251,952,000 төгрөгийг гаргуулан хариуцагч ************ ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас 1,417,710 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамж 8,865,900 төгрөгийг, хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 3,975,825 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ