Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ2023/00639

 

202******* оны 02 сарын 06 өдөр

Дугаар 184/ШШ202*******/006*******9

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******-р хороо, нуур ******* тоот хаягт байрлах ******* ХХК /рд:*******/,

 

Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, Баганаран ******* тоот хаягт ******* овгийн /рд:/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Тээвэрлэлтийн гэрээний хөлс, гэрээнээс учирсан хохирол *******8,416,724 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг шилжиж ирснийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү., хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь Д.д холбогдуулан Тээвэрлэлтийн гэрээнээс учирсан хохиролд 98,49*******,52******* төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Манай байгууллага БНХАУ-ын Foods Co.Jtd-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж, Монгол улсад тахианы махыг импортлох ажлыг хийсээр ирсэн. Энэхүү гэрээний дагуу 2021 оны 08 сарын 16-ны өдрийн ISHAYU-21-07-04 тоот тахианы холимог мах 15,0 тн, тахианы жижиглэсэн мах 8,0 тн, тахианы гуяны цул мах 2,0 тн, нийт 25,0 тн тахианы мах худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг 2021 оны 08 сарын 24-ний өдөр шилжүүлснээр 2021 оны 08 сарын *******0-ны өдөр 25,0 тн хөлдөөсөн сайн чанарын тахианы мах БНХАУ-ын Эрээн хотод ачигдаж ирсэн. Манай байгууллагын ачаа тээвэрлэлтийг зуучилж өгдөг Өвөрмонголын гэх хүнээр төлөөлүүлэн Д.тай холбогдон, Улаанбаатар хот хүртэл 25 тн махыг тээвэрлэлт хийлгэхээр, хөлс 19,92*******,765 төгрөгийг төлөхөөр тохиролцож -М дугаартай тээврийн хэрэгсэл, хөргүүртэй чиргүүлд 2021 оны 08 сарын *******0-ны өдөр ачуулж, БНХАУ-ын Эрээн хотод хоноод 2021 оны 08 сарын *******1-ний өдөр БНХАУ-ын хилээр гарч Монгол улсын хилийн шалгалтын бүсэд орж ирсэн.

Монгол улсын хилийн бүсэд 2021 оны 08 сарын *******1-ний өдөр орж ирсэн тул лабораторийн шинжилгээг 2021 оны 09 сарын 01-ний өдөр авахаар болсон. Маргааш нь Мал эмнэлгийн улсын хяналтын байцаагч Ц. 12 цагийн oрчим тахианы махнаас дээж авахаар чиргүүл рүү орох үед шалаар нь махны шүүс гойжсон байдалтай, хөргүүр нь ажиллахгүй байсан ч дээж авсан. Замын-Үүд дэх манай байгууллагын төлөөлөгч А., улсын байцаагч нар тухайн чиргүүлний хөргүүр ажиллахгүй байгаа талаар жолоочид болон автомашины эзэн Д.д мэдэгдэж ажиллуулахыг шаардсан.

Ийнхүү шинжилгээний хариу 2021 оны 09 сарын 02-ны өдөр гарч, энэхүү шинжилгээгээр тээвэрлэлт гүйцэтгэж буй машины хөргүүр ажиллаагүйгээс coli тоолох боломжгүй болж, их ургалттай гэх хангалтгүй хариу гарсан. Манай байгууллагын зүгээс хилийн мэргэжлийн хяналтын байгууллагад нарийвчилсан шинжилгээнд хамруулах хүсэлтийг гаргахад мал эмнэлгийн улсын байцаагчийн зүгээс хөргүүр нь хөргөх биш харин ч гаднаас халуун агаарыг үлээж хөлдсөн байсан махыг гэсгээгээд байна гэж, тээвэрлэлт хийж байгаа автомашины хөргүүрийг ажиллуул гэдэг шаардлага тавиад махыг хөлдөөж хонуулаад 2021 оны 09 сарын 0*******-ны өдөр дахин шинжилгээ авахаар тохирсон. Ингээд 2021 оны 09 сарын 0*******-ны өдөр махнаас нарийвчилсан шинжилгээ авахаар Мал эмнэлгийн улсын хяналтын байцаагч Ц. болон манай байгууллагын төлөөлөгч А. нар чиргүүлийг онгойлгоход махны шүүс өмнөх өдрөөсөө илүү их гойжсон байдалтай, хөлдөөх бус харин хөргөх систем халуунаар үлээж, мах муудсан байдалтай үмхий үнэртэж байсан. Иймээс Мэргэжлийн хяналтын байцаагч Ц. дахин шинжилгээ авах шаардлагагүй, хөлдүүгээр тээвэрлэх ёстой мах, махан бүтээгдэхүүнийг хөргүүр нь ажиллахгүй автомашинаар тээвэрлэж муутгасан гэж үзэн 2021 оны 09 сарын 0*******-ны өдрийн 000024 дугаар Барааг хураах, устгах тухай актаар 25,0тн тахианы махыг устгаж, 2021 оны 09 сарын 04-ний өдрийн 0005078 дугааар шийтгэлийн хуудсаар ******* ХХК-ийг 1 сая төгрөгөөр торгосон.

Энэхүү Барааг хураах, устгах тухай актад "... тээвэрлэлтийн нөхцөл шаардлага хангаагүй гэсэн бол 0005078 дугааар шийтгэлийн хуудсанд Тээвэрлэлтийн нөхцөл шаардлага хангаагүй улмаас нянгийн бохирдлын хэмжээ нь стандартын шаардлагад зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн... гэх зэргээр тээвэрлэлт гүйцэтгэж байсан машины бүрэн бүтэн байдлаас шалтгаалан махны чанар муудсан байна гэж дүгнэсэн болно.

Манай байгууллагын хувьд гадаадын компанитай худалдах-худалдан авах гэрээний дагуу төлбөрөө төлж, Эрээн хот хүртэл тээвэрлүүлэхээр тохирч, түүнээс цааш бидний зүгээс өөрсдийн зардлаар Улаанбаатар хот хүртэл тээвэрлүүлэх болсон учир Д.гийн автомашинд барааг шилжүүлэн ачуулсан байсан. Гэтэл хөргүүртэй автомашинаар бараа тээвэрлэхдээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, хариуцлага алдсаны улмаас манай байгууллагад их хэмжээний хохирол учруулсанд гомдолтой байна.

Иймд тээвэрлэлтийн гэрээнээс учирсан хохиролд тахианы махны үнэ 221,160 юань буюу/Монгол банкны 2021 оны 09 сарын 2*******-ны өдрийн ханш 440.71/-aap 97,467,42*******.6 төгрөг, Шийтгэлийн хуудсаар 1 сая төгрөгийн торгууль ногдуулсан, ариутгалын төлбөр 26,100 төгрөг нийт 98,49*******,52******* төгрөгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: ... тахианы махыг манай БНХАУ-ын Эрээн хотод төлөөлөн тээвэр болон бичиг баримтын бүрдлийг хариуцан ажилладаг Ц.ээр дамжуулан тээврийн зардал, бүрдүүлэлтийн зардал зэрэгт тооцон 2021 оны 08 сарын 18-ны өдөр Х. /хувьцаа эзэмшигчийн/-ийн 5*******0074*******891 дугаар Хаан
банкны данснаас Ц.ийн 50285122*******0 тоот дансанд 22,890,000.0
Ц. нь энэхүү мөнгөөр Д.гийн хөргүүртэй чингэлэг
бүхий автомашинаар тээвэрлүүлэн хүргүүлэхээр харилцан тохиролцож, тээврийн
хөлсөнд 19,92*******,200 төгрөгийг /түүний хэлснээр эхнэр Б.гийн Хаан банк
тоот дансанд 10,000,000 төгрөг, хүү Б.гийн Хаан банк
50285122*******0 тоот дансанд 9,92*******,200.0 төгрөг/ төлсөн.

Иймд тээвэрлэлтийн гэрээнээс учирсан хохирол, ариутгалын төлбөр, торгууль дээр тээврийн хөлсөнд урьдчилан төлсөн 19,92*******,200 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт *******8,416,724 хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэлд ... санаатай худал тайлбарыг өгсөн байна. Миний автомашин ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан бөгөөд хэрэв хөргүүр эвдрэлтэй байсан бол тухайн үед хятад тал их хэмжээний ачааг ачихдаа хөргүүрийн эвдрэл гэмтэл байгаа эсэхийг мэдэх боломжтой байсан. Тухайн бараа нь нийт 25 тонн тахианы мах бөгөөд нэхэмжлэлд бичсэнчлэн 2021.08.*******0-ны өдөр ачуулж, 2021.08.*******1-ны өдөр БНХАУ-ын хилээр гарч МУ-ын хилийн шалгалтын бүсэд орж ирсэн. Ингээд 2021.09.01-ний өдөр хөлдүү махнаас дээж аваад 2021.09.02-ны өдөр хариу гарсан бөгөөд хариу нь их хэмжээний бактеритай, ургалттай гэж гарсан байдаг. Өөрөөр хэлбэл мах махан бүтээгдэхүүн нь онцгой горимын тээвэрлэлт шаарддаг хүнсний бүтээгдэхүүн тул заавал зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр тээвэрлэх стандарттай бөгөөд хэрэв БНХАУ-ын хилийн хяналтын алба нэвтрүүлсэн бол зохих журмын дагуу тээвэрлэгдсэн барааг л нэвтрүүлсэн гэж үзнэ. Харин БНХАУ-ын талаас онцгой горимын дагуу тээвэрлэгдэн орж ирсэн махан бүтээгдэхүүнийг МУ-ын талын хилийн хяналтын алба нь шалгаж хилийн шалгалтын бүсэд оруулах бөгөөд ийнхүү шалгах явцад хөргүүр нь ажиллгаагүй эсэх, хүйтнээр эсхүл халуунаар үлээж байгаа нь энгийн мэдэрхүйгээр мэдэгдэх боломжтой. Хэрвээ халуунаар үлээгдсэн эсхүл хөргүүр огт ажиллахгүй байвал шууд мэдрэгдэх учир хоёр улсын гэрээ хэлэлцээ, эсхүл дүрэм журмын дагуу хятадын талаас барааны дагалдах шинжилгээ болон бусад баримтад тусгагдсан нөхцөл байдалтай харьцуулах шинжилгээг нэн яаралтай хийх, шинжлэгдэх цагийн хугацаа урт байвал хятад тал руу нэн яаралтай буцаах дүрэм журам байдаг гэж бодож байна. Гэтэл Монголын тал хилийн шалгалтын бүсэд 25 тонн тахианы мах бүхий бараатай автомашиныг нэвтрүүлээд 1 хоногийн дараа хөлдүү махнаас дээж авсан байна. 25 тонн мах 1 хоногийн дотор маш их хэмжээний тоолох боломжгүй ургалттай болох хэмжээнд хүрсэн гэх нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн агуулга үндэслэлгүй юм.

Иймд ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зевшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Жич: хэргийн материалтай танилцаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргах болон бусад ажиллагааг хийлгэн мэтгэлцэн оролцох болно гэжээ.

Гэрч Ц. шүүхэд мэдүүлэхдээ: Замын-Үүд дэх гаалын газар Мал, эмнэлгийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагчийн ажил эрхэлдэг. 2021 оны 8 дугаар сарын *******1-ний шөнө ******* ХХК-ийн 25 тонн тахианы мах орж ирсэн. 2021.09.01-ний өдөр намайг албан үүргээ гүйцэтгэж байхад ... лабораторид ******* төрлийн тахианы махнаас дээж авч өгсөн. Тэгээд 2021 оны 09-р сарын 02-ны өдрийн 21-*******695 дугаартай сорилын дүнгээр e-coli-ийн үзүүлэлт тоолох боломжгүй, маш их урагдалттай, шаргал өнгөтэй, өмхий үнэртэй байсан. Тус шинжилгээний хариуг аваад компанийн итгэмжпэгдсэн төлөөлөгчид танай мах чинь муудчихсан байна, шинжилгээгээр e-coli тоологдохгүй байна гээд хэлсэн. Хуулиараа бол Хятад руу буцаах юм уу, хурааж устгалд оруулах ёстой байдаг. ХК-ийн зүгээс манайд хүсэлт гаргаад давтан шинжилгээнд хамруулмаар гэсэн.

Тэгээд итгэмжпэгдсэн төлөөлөгч нь жолоочоо дуудаад хөргүүрээ эцэс дээр нь тавиад ажиллуулчих, маргааш давтан шинжилгээнд хамруулна шүү гэж хэлсэн. Маргааш нь буюу 2021.09.0*******-ны өдөр давтан шинжилгээ авах гээд машины хойд талыг онгойлгоход махны шүүс нь гоожсон, махны урьд хэсгээс авч үзэхэд гэсчихсэн шүүс гоожоод дусаж байсан учир давтан шинжилгээнд оруулах шаардлагагүй юм байна буцаая гэж мэдэгдсэн. Итгэмжпэгдсэн төлөөлөгч О. нь захирал руу гаа ярьсан юм уу захирал нь хэсэг хугацааны дараа Хятад талтайгаа ярилаа, бид нар муудсан мах өгч явуулаагүй, манай зүгээс махыг буцааж авах боломжгүй гэх хариуг өгч байна, тийм болохоор эндээ хураалгаад устгуулах хүсэлттэй байна гэж ярьсан. Тэгээд итгэмжлэгдсэн төлөөлөгч О.аар махыг эндээ хураалгаад устгуулах хүсэлттэй байна, устгуулсны дараа манай зүгээс гаргах номдол байхгүй гэх хүсэлтийг нь бичүүлж авсан. Тэгээд 2021.09.0*******-ны өдөр Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх Захиргааны зөвлөлийн устгалын комисст устгуулахаар шилжүүлж өгсөн бөгөөд 2021.09.07-ны өдрийн ******* дэх хуралдаанаар шийдвэр гарч устгалд оруулсан. Устгалд оруулах үед намайг дуудаад хяналтад оруулсан бөгөөд устгалын комиссын гишүүд болон "*******" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., түүний эмэгтэй дүү мөн машины жолооч нар байсан.

Шинжилгээгээр e-coli нянг тоолуулахаар өгсөн боловч e-coli нь тоологдох боломжгүй, өмхий үнэртэй, маш их урагдалтай байсан. Хятад улсын талаас хэзээ ачигдаад, хэд хоног болж байгаад орж ирснийг би мэдэхгүй. Компанийн зүгээс хөргүүр нь ажиллахгүй орж ирээд мах муудсан гэж үзэж байсан. 2021.09.0*******-ны өдөр давтан шинжилгээ авах гээд очихдоо жолоочииг нь дуудаад асуухад жолооч нь машиныхаа температурыг харангуутаа уул нь ажиллаж байна, пирон нь дуусчихсан байна, пирон нь дуусчихсан болохоор хөргүүр үлээхгүй, гаднаас халуун агаар орж ирсэн байна гэж хэлсэн. Яг тухайн үед нээж үзэхэд доод талын мах хөлдүү, урдуураа доогуураа гэссэн байдалтай байсан. Тэгээд дээж аваад шинжилгээнд өгсөн, маргааш нь давтан шинжилгээнд оруулах гэхэд шүүс нь гоожоод улам муудсан байсан тул давтан шинжилгээнд оруулах шаардлагагүй болсон. Намайг анх буюу 2021.09.01-ний өдөр хөргүүрийг үзэхэд -18 гэсэн хэмийн хэлбэлзэлтэй зааж байсан. Давтан шинжилгээ авах гээд жолооч нь машиныхаа пироныг харахад нэг бол 25, нэг бол -4 гэж заагаад анивчаад хэлбэлзэлтэй муу байгаад байсан. Хятад талаас яаж ачигдаж ирсэн, хэн шалгаж ачуулсныг би огт мэдэхгүй. Хэрвээ хөргүүр хэвийн ажиллаж байсан бол маргааш нь махыг шүүс гоожихгүй байх байсан гэв.

Гэрч Ц. шүүхэд мэдүүлэхдээ: Тухайн цаг хугацаанд дугаартай, дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож байсан. ... *******0-ны өдөр машиныг гурван хаалт руу хүргэж өгсөн. Тэндээс тусгаарлалтад *******-4 хүн эрээнээс ажиллахаар ирж байсан. Надаас гадна *******-4 дамжлагаар эрээн лүү орохоор болсон. *******1-ний өдөр урдаас машин ачиж гаргаж байсан. Цайны цагийн дараа. Түүнийгээ Ложистик карго шинжилгээний төвд хүргэж өгсөн. 09 дүгээр сарын 01, 02-ны өдөр юу болсныг сайн хэлж мэдэхгүй. 0*******-ны өдөр намайг дуудсан. Ачиж байх үеийн харах боломжгүй, цаанаас өөр жолооч нар *******-4 удаагийн шатаар дамжиж ирдэг. Хил хамгаалахын хоорондын дундын бүс гэж байдаг. Түүнээс цааш Говьсүмбэрт дахин нэг жолооч, Хятадын каргоноос дахин нэг жолооч, парк зогсоолоос хятад жолооч нар байдаг. Чиргүүлийг онгойлгож үзэх боломжгүй, цаанаасаа лацтай ирдэг. Дээж авахад би дэргэд нь байх боломжгүй. Тээврийн хэрэгсэлд саатал гараагүй. Хөргүүрийн температур -18 аас -20 заах ёстой байсан. Намайг харахад -18 градус байсан гэжээ.

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс нэхэмжлэл хх-1-*******, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хх-*******, Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм хх-5-9, Х.ийн иргэний үнэмлэхний хуулбар хх-10, Худалдах, худалдан авах гэрээ, орчуулгын хамт, Гарал үүслийн гэрчилгээ орчуулгын хамт, гадаад шилжүүлгийн даалгавар, валют арилжаа хийсэн баталгаа, нэхэмжлэх, захиалгийн хуудасны хамт, Мал эмнэлэгийн эрүүл мэндийн гэрчилгээ /Veterinary (health) certificate/ орчуулгын хамт, Авто замаар ачаа дамжуулах хуудас, орчуулгын хамт, Амьтан, ургамал бүтээгдэхүүний импортын мэдэгдэл, Ачааны манифест *******амын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн тэмдэглэл, Барааг хураах, устгах тухай акт, Шийтгэлийн хуудас, устгалын акт, шийтгэлд мөнгө төлсөн баримт, тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийсэн акт, Монгол банкны ханшын лавлагаа, Итгэмжлэл хх-*******-*******5, Гадаад харилцааны яамаар дамжин ирсэн Баталгаа, орчуулга хх-70-7*******, Х.ийн дансны хуулга хх-7*******/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

Зохигчийн хүсэлтээр О.ын гар утас буюу үүрэн холбооны хэрэгсэлд хадгалагдсан дуу дүрс бичлэгт 2022 оны ******* дүгээр сарын 04-ний өдөр хийсэн үзлэг хх-120-122, жолооч ын гар утас буюу үүрэн холбооны хэрэгсэлд хадгалагдсан дуу дүрс бичлэгт 202******* оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн үзлэг хх-210-2*******, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхээр Шинжилгээний дүн хх-175-176, 187 зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлээс 68,656,9******* төгрөгийг хангаж, 49,759,8******* төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... ...тахианы махыг 2021 оны 8-р сарын *******0-ны өдөр улсын дугаартай, 8575 чиргүүлтэй тээврийн хэрэгсэлд ачуулан *******1-ний орой Монгол Улсын хилээр оруулж ирсэн. Энэ тээврийн хэрэгслийн хөргүүр ажиллахгүй байснаас мах гэссэн, дээж авахад хариу тоолох боломжгүй, их ургалттай гэх хангалтгүй хариу гарсан. 2 дахь удаагаа шинжилгээ авах шаардлагагүй, устгана гэсэн тул хохирол 97,49*******,52******* төгрөг, тээвэрлэлтийн зардалд төлсөн төлбөр 19,92*******,200 төгрөг, нийт *******7,416,724 төгрөг гаргуулна. гэсэн агуулгаар тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Хятадаас тахианы мах хөлдүүгээр ачигдах байсан боловч ачигдахад хөлдүү байсан эсэх нь тодорхойгүй тул үүнийг хариуцахгүй, ачааны доор дэр мод, тавцангүй, шалан дээр хөргүүр ажиллах зайгүй ачснаас хүйтэн агаар сэлгээгүй, агаар сэлгэж хөдөлж байж хөлдөлт явагдах шаардлагыг хангаагүйгээс мах гэссэн, хөргүүр хэвийн ажиллаж байсан, *******1-ний өдөр шинжилгээ авах боломж байсан. Хаана алдаа гарсанг мэдэхгүй байна, хотоос тээврийн хэрэгслийг илгээхдээ бүрэн бүтэн байдлыг хангаж явуулсан, хэвийн ажиллаж байсан тул хариуцахгүй гэж тайлбарлаж, маргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

1.******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь Х., Х. байх бөгөөд БНХАУ-ын Foods Co.Jtd-тай байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн ISHAYU-21-07-04 тоот гэрээгээр тахианы холимог мах 15,0 тн, тахианы жижиглэсэн мах 8,0 тн, тахианы гуяны цул мах 2,0 тн, нийт 25,0 тн тахианы мах худалдан авсан, Монгол улсад импортлосон.

2.Махны төлбөр /221,160 юань/-ийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн, 2021 оны 8 дугаар сарын *******0-ны өдөр 25,0 тн тахианы мах БНХАУ-ын Эрээн хот, хил дээр ирсэн.

*******.******* ХХК нь ачаа /Ц.ээр төлөөлүүлэн/-г Д.гийн хөргүүртэй чиргүүл, -М дугаартай тээврийн хэрэгслээр Улаанбаатар хот хүртэл тээвэрлүүлэх, тээврийн хөлс 19,92*******,765 төгрөгийг Ц.ийн Хаан банк дахь 50285122*******0 тоот данснаас Д.гийн эхнэр Б.гийн Хаан банк дахь тоот дансанд 10,000,000 төгрөг, хүү Б.гийн Хаан банк дахь 50285122*******0 дансанд 9,92*******,2000 төгрөг тус тус шилжүүлсэн.

4.2021 оны 8 дугаар сарын *******0-ны өдөр ачааг ачуулж, БНХАУ-ын Эрээн хотод хоносон, 2021 оны 8 дугаар сарын *******1-ний өдөр БНХАУ-ын хилээр нэвтэрч Монгол улсын хилийн шалгалтын бүсэд орж ирсэн.

5.Лабораторийн шинжилгээг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 12 цагийн oрчим тахианы махнаас дээж авахаар чиргүүл рүү орох үед шалаар нь махны шүүс гойжсон байдалтай, хөргүүр нь хэвийн бус ажиллаж байсан.

6.ачаа илгээгч А., улсын байцаагч нараас чиргүүлний хөргүүрийг ажиллуулахыг шаардсан.

7.2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр шинжилгээний хариу ...тахианы махан дахь савханцар нянгийн үзүүлэлт тоолох боломжгүй, маш их ургалттай, шаргал өнгөтэй, өмхий үнэртэй, хангалтгүй гарсан.

8.махыг хөлдөөж хонуулаад 2021 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдөр дахин шинжилгээ авахаар Мал эмнэлгийн улсын хяналтын байцаагч Ц., ачаа илгээгч А. нар чиргүүлийг онгойлгоход махны шүүс өмнөх өдрөөсөө илүү их гойжсон байдалтай, өмхий үнэртэж байсан тул дахин шинжилгээ хийгээгүй.

9.Экспортлогч улсын хорио цээрийн хяналт, баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээтэй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг хорио цээрийн үзлэг, шалгалтанд оруулсан.

10.2021 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрийн 000024 дугаартай Барааг хураах, устгах тухай актаар 25,0тн тахианы махыг устгаж, 2021 оны 9-р сарын 04-ний өдрийн 0005078 дугааар шийтгэлийн хуудсаар ******* ХХК-ийг 1 сая төгрөгөөр торгосон, халдваргүйжүүлэлтэнд 26,100 төгрөг төлсөн.

*******.Барааг хураах, устгах тухай актад "... хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл шаардлага хангаагүй гэж дүгнэсэн.

12.0005078 дугааар шийтгэлийн хуудсанд ... тээвэрлэлтийн нөхцөл шаардлага хангаагүй улмаас нянгийн бохирдлын хэмжээ нь стандарт шаардлагад зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн БНХАУ-аас импортолсон тахианы мах чанар байдлаа алдаж муудсан, ... ******* ХХК нь хуульд заасан шаардлага, журам, стандартыг зөрчсөн болох нь биет үзлэг, лабораторийн сорилын дүн зэрэг нотлох бариатмаар нотлогдож, тогтоогдсон үндэслэлээр Зөрчлийн хуулиар 1,000,000 төгрөгөөр торгуулсан, ариутгалын төлбөр 26,100 төгрөг төлсөн. нэхэмжлэгч эдгээр ариутгалын төлбөр, шийтгэлийн төлсөн.

1*******.Тээвэрлэлтийн улмаас 97,467,42******* төгрөгтэй тэнцэх хэмжээний буюу 25 тонн тахианы мах устгагдаж хохирсон зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Талуудын маргааны зүйл нь: ачаа Хятад улсын хилээс ачигдагдахдаа гэсчихсэн орж ирсэн үү, ачааны чанар байдлын доголдол, чиргүүлийн хөргүүрийн бүрэн бүтэн байдал, хэвийн бус ажиллагаа, хөргүүрийн шингэнээс шалтгаалан ачаа гэссэн үү, тээвэрлэлтийн горим алдснаас хохирол учирсан эсэх зэрэгт маргаж байна.

Харин талууд ...тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, хөргүүрийн ажиллагаа, тээвэрлэгчийн хүүхэд болон эхнэрийн дансанд тээврийн хөлс шилжүүлсэн, ачаа Улаанбаатар хот руу хүргэгдэх, чиглэл, ачааны тоо хэмжээ, нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч, ачааны даатгал, ачаа гэссэн, махны шүүс гойжсон, лабортори дээж авсан, шинжилгээний хариу, ачааг устгасан талаар маргаагүй байна.

Зохигчийн хооронд 2021 оны 8 дугаар сарын *******0-ны өдөр ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан, талуудын хооронд Иргэний хуулийн *******80 дугаар зүйлийн *******80.1, *******86 дугаар зүйлийн *******86.1-д заасан Ачаа тээвэрлэлтийн гэрээний харилцаа үүссэн байна.

Энэ хуульд зааснаар Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулах бөгөөд хавтас хэрэгт авагдсан дагалдах бичиг буюу ачааны манифести /хилийн боомтын хяналтын бүх хоорондын/-д Д.гийн хөргүүртэй чиргүүл, -М дугаартай тээврийн хэрэгслээр 26420 кг тахианы махыг 2021 оны 8 дугаар сарын *******1-ний өдрийн *******:2*******:*******9 цагт тээвэрлүүлж, хилээр нэвтрүүлсэн байна.

Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран хуулийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарна.

Мөн түүнчлэн тээвэрлэгч нь ачааг хүлээн авсан болон гэрээний агуулга эсрэгээр нотлогдох хүртэл дагалдах бичгийг гэрээ байгуулсны нотолгоо гэж үзнэ.

Нэхэмжлэгч ачааг тогтоосон газар хүргүүлэхээр хэлэлцэн тохирсон 19,92*******,765 төгрөг шилжүүлсэн, хөлс төлөх үүргээ биелүүлсэн, тээвэрлэлтийн явцад ачааг зохих газарт хүргэх боломжгүй, нянгийн бохирдолтойгоос устгагдсан тул тээвэрлэлтийн хөлс, учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй.

Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх үүрэгтэй бөгөөд ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна.

Хариуцагч Д. нь ачааг тогтоосон газар хүргэх, ачааны гадаад байдал, сав, баглаа, боодол, бүрэн бүтэн байдлыг шалгаж хүлээн авах үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй тул ачаа гэмтсэн хохирлыг гэм буруугийн хэмжээгээр хариуцна.

Эрх бүхий этгээдийн буруугаас, эсхүл түүний зааварчилгыг биелүүлснээс ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн буюу тээвэрлэлтийн хугацаа хэтэрсэн, эсхүл дээрх нөхцөл байдал, түүний үр дагаврыг урьдчилан арилгах боломж тээвэрлэгчид байгаагүй бол тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөх боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тээвэрлэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй, гэм буруугүй гэж үзэх, хариуцлагаас бүрэн чөлөөлөх үндэслэлгүй тул хохирлыг хэсэгчлэн хариуцуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч ...хөргүүр ажиллаагүйгээс хохирол учирсан, хөргүүр нь хөргөх биш гаднаас халуун агаар үлээж хөлдсөн байсан махыг гэсгээсан, хөргүүрийг ажиллуул гэдэг шаардлага тавьсан, хөлдөөх бус харин хөргөх систем халуунаар үлээж, мах муудсан, хөлдүүгээр тээвэрлэх ёстой мах, махан бүтээгдэхүүнийг хөргүүр нь ажиллахгүй тээврийн хэрэгслээр тээвэрлэж муутгасан, ачааг тээвэрлэхдээ техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, хариуцлага алдсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээ,

-хариуцагч ... хөргүүр хэвийн ажиллаж байсан, хилээр орж ирэхдээ мах гэсчихсэн байсан, ачааг тээвэрлүүлэхдээ нэхэмжлэгч олон улсын стандарт, дүрмийг баримтлаагүй, ачааг дэр модгүйгээр ачснаас болж гэсч устгахад хүргэсэн гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргах боловч талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, *******8 дугаар зүйлийн *******8.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагч татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, талууд эдгээр нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж байгаа ачааг Хятад улсын хилээс ачигдагдахдаа гэсчихсэн орж ирсэн, ачааны чанарын доголдол, чиргүүлийн хөргүүрийн бүрэн бүтэн байдал, хэвийн бус ажиллагаа, хөргүүрийн шингэнээс шалтгаалан ачаа гэссэн, тээвэрлэлтийн горим алдснаас хохирол учирсан гэсэн байдал бүрэн тогтоогдохгүй байна.

Хөлдүү ачаа гэссэн нөхцөл байдал нь дагалдах бичигт зааснаас өөрөөр тээвэрлэхэд хүргэж, тээвэрлэгч нь эрх бүхий этгээдээс энэ хуулийн *******89 дүгээр зүйлд заасан шинэ зааврыг зохих хугацаанд авч чадаагүй тохиолдолд тэрээр эрх бүхий этгээдийн ашиг сонирхолд илүү нийцэх арга хэмжээг авах үүрэгтэй бөгөөд ачааг дахин хөлдөөх заавар авсан, ашиг сонирхолд нь илүү нийцэх арга хэмжээг авсан, хөргүүрийг ажлуулсан боловч үр дүн гаргаагүйгээс Монгол Улсын хилээр нэвтрүүлэх боломжгүйгээс устгагдсан байна.

Хавтас хэргийн 28 дугаар талд авагдсан Барааг хураах, устгах тухай 2021 оны 9 дүгээр сарын 0*******-ны өдрийн акт, баримтанд дурдснаар,: Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд иргэн, хуулийн этгээд дараахь нийтлэг шаардлагыг хангана.

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үед мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар ...Монгол Улсаас гадаад улстай амьтан, ургамлын хорио цээрийн талаар байгуулсан хэлэлцээр, Монгол Улсын нэгдэн орсон гэрээ, конвенцид заасан стандарт, удирдамж, зөвлөмжийн нөхцөлийг мөрдөх, амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүн, тэдгээрийн хашлага, дэвсгэр, сав, баглаа боодол, тээврийн хэрэгсэлд хорио цээрийн үзлэг, шалгалтыг хилийн боомт, гүний гаалийн хяналтын талбай дээр хийлгэх шаардлагатай.

Энэ нийтлэг шаардлагаас гадна энэ хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т зааснаар ...тухайн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний зөвшөөрөгдөх эрсдэлийг тогтоолгосон байх шаардлагыг хангах учиртай.

.Улсын хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь Амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдал, таатай нөхцөлийг хангасан, халуун, хүйтний хэмийг тохируулах боломжтой байхаар тоноглогдсон байх шаардлагыг хангасан байх учиртай. Хариуцагчийн тээврийн хэрэгсэл энэ шаардлагыг хангасан байдал тогтоогдоогүй тул хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй.

Энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ...Улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтаар өвчний шинж тэмдэг илэрсэн амьтан, шавьж илэрсэн ургамал, гэмтэж муудсан нь тогтоогдсон түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагч 21 хүртэл хоногийн хугацаагаар түр саатуулж, энэ тухай мэдэгдлийг хариуцагч иргэн, хуулийн этгээдэд гардуулан өгнө.

Энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.5-д зааснаар ... Хорио цээрийн хяналт, шалгалтын явцад дараахь нөхцөл байдал үүссэн бол амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг устгана, энэ хуулийн 1*******.1, 1*******.2-т заасны дагуу амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол Улсад экспортлогч орны хилийн боомтын эрх бүхий байгууллагад мэдэгдэхэд буцааж хүлээн авахаас татгалзсан; түүхий эд, бүтээгдэхүүнд үүссэн хими, биологи, цацрагийн бохирдлын түвшин олон улсын стандартын зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн. үндэслэлээр устгахаар зохицуулсан байна.

Хавтас хэргийн 29 дүгээр талд авагдсан 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Шийтгэлийн хуудсаар ... тээвэрлэлтийн нөхцөл шаардлага хангаагүй улмаас нянгийн бохирдлын хэмжээ нь стандарт шаардлагад зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн, БНХАУ-аас импортолсон тахианы мах чанар байдлаа алдаж муудсан, ... ******* ХХК нь хуульд заасан шаардлага, журам, стандартыг зөрчсөн болох нь биет үзлэг, лабораторийн сорилын дүн зэрэг нотлох бариатмаар нотлогдож, тогтоогдсон тул зөрчлийн хуулиар 1,000,000 төгрөгөөр торгосныг нэхэмжлэгч төлсөн байна.

Тээвэрлэгч ачааг хүлээн авах үед түүний илэрхий доголдлын талаар мэдэж байсан бөгөөд үүнтэй холбоотой ямар нэг болзол тавиагүйгээс бусад тохиолдолд ачааны сав, баглаа, боодлын улмаас бусдад учирсан хохирлыг ачаа илгээгч хариуцна.

Ачаа илгээгч Ц., О. нар нь ачааг зохих газарт хүргэхэд шаардагдах гаалийн болон бусад бүх баримт бичгийг дагалдах бичигт хавсаргах буюу тээвэрлэгчид өгч, тээвэрлэгчийг зохих мэдээллээр бүрэн хангах үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй байна. Тодруулбал: ачаа БНХАУ-ын хилээс гарахдаа буюу хариуцагчийн тээврийн хэрэгсэлд ачигдагдахаа гэсээгүй, хөлдүү байсан, ачаа дэр модгүй, ачилтын онцгой нөхцөл, тээвэрлэх стандарт, дүрмийн талаарх мэдээллээр тээвэрлэгчийг хангаагүй байна.

Тээвэрлэгч ачааг хүлээн авахдаа дагалдах бичигт заасан ачааны тоо, хэмжээ, тэмдэг үнэн зөв эсэх; ачааны гадаад байдал, сав, баглаа, боодол зэргийг шалгах үүрэгтэй.

Ачааны баримт бичиг, мэдээллийн үнэн зөв болон хангалттай эсэхийг шалгах үүрэггүй. Тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаанаас бусад тохиолдолд ачаа илгээгч нь баримт бичиг, мэдээллийн дутуу болон буруугаас учирсан гэм хорыг тээвэрлэгчийн өмнө хариуцна.

Иргэний хуулийн *******9******* дугаар зүйлийн *******9*******.8-д зааснаар ... Энэ хуулийн *******84.*******-т заасан журам ачаа тээвэрлэгчид нэгэн адил хамаарна. *******84.*******.Тухайн төрлийн тээврийн хэрэгслийн жолооч болон бусад ажилтнуудын үйл ажиллагааны дутагдал, тээврийн хэрэгслийн бүрэн бус ажиллагаа, эвдрэл, эд материалын доголдол, дутагдал зэргээс зорчигчид хохирол учирсан нь тээвэрлэгчийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

Тээвэрлэгч ачаа илгээгч, хүлээн авагч, эсхүл тэдгээрийг төлөөлөх гуравдагч этгээд ачаанд үзлэг хийж ачсан буюу буулгасан, тодорхой төрлийн ачааны онцлогоос хамаарч эвдрэх, зэврэх, хатах, элэгдэх, хэвийн алдагдал гарах, асгарах болон мэрэгч амьтдын нөлөөлөл зэргээр хэсэгчлэн буюу бүрэн гэмтэх аюул байсан гэдгийг нотлоогүй тул түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдоогүй.

Түүнчлэн ачааг нээж, тахианы махнаас дээж авах үед зөвхөн дээд хэсгээрээ гэсчихсэн, доогуураа болон газраарх хэсэг гэсээгүй, хөлдүү байсан зэргээс үзэхэд хөргүүрийн хэм буурснаас үүдэн дээд хэсгээсээ тахианы мах гэссэн ба тээвэрлүүлэгчээс ачааг дуутгуулах тухай тээвэрлэгчид, дагалдах бичигт тусгаагүй, заагаагүй.

Нэхэмжлэгч, ачаа илгээгч нь БНХАУлсаас тахианы мах оруулж ирэхдээ хөлдүү байсныг, мөн ачаа илгээгч дагалдах бичгийг хавсаргах, тээвэрлэгчийг мэдээллээр бүрэн хангаагүй, ачааг зохих газарт хүргэхэд шаардагдах гаалийн болон бусад бүх баримт бичгийг дагалдах бичигт хавсаргах буюу тээвэрлэгчид өгч, тээвэрлэгчийг зохих мэдээллээр бүрэн хангах үүргээ биелүүлээгүй байх тул ачаа илгээгч энэ хэмжээгээр буруутай тул хохирлыг бүхлээр нь тээвэрлэгчид хариуцуулах үндэслэлгүй, түүнийг мөн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул хэсэгчлэн буюу хохирлын тал хэсгийг тээвэрлэгчээр хэсэгчлэн хариуцуулав.

Хохиролын хувьд: 97,467,42******* төгрөгийг буруутай 2 этгээдэд хэсэгчлэн буюу хувааж хариуцуулахад тус бүр 48,7**************,7******* төгрөг, үүн дээр тээврийн хөлс 19,92*******,200 төгрөгийг нэмэхэд 68,656,9******* төгрөг болох тул үүнийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 48,7**************,7******* төгрөг болон эрх бүхий этгээдээс ногдуулсан шийтгэл, түүний халдваржуулалтанд төлсөн 1,026,100 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Ачаа илгээгч, тээвэрлэгч нарын ачааг гэсгээж, устгах хэмжээнд хүргэсэн гэм буруутай үйлдэл нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн эд хөрөнгөө хамгаалах, хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс, эрхийг олж авах, захиран зарцуулах эрхийг зөрчсөн, эрх зөрчсөн үйлдлийн улмаас *******8,416,724 төгрөгийн хохирол учруулсан, энэ үйлдэл, хохирол хоёр хооронд шалтгаант холбоотой байна. Шалтгаант холбоотой гэдэг нь ...гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хор уршиг хоёр хоорондоо цаг хугацааны хувьд нэг дор буюу ижил цаг хугацаанд болсон, үр дагавар учруулсан, бий болгосон, тахианы махны шүүс гойжих, нян тоолох боломжгүй, ургалттай болох бодит нөхцлийг бүрдүүлсэн, хохирол нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүүн улмаас, түүний шууд, зайлшгүй үр дагавар болж учирсан, бий болсон байхыг ойлгоно. Түүнчлэн нэмэгдэл шинжээрээ гэм буруугийн арга, хэлбэр, үйл явдал болсон газар, нөхцөл байдал, хэрэгсэл зэрэг шинжээрээ холбоотой байна.

Гэм хор учруулагч нь хариуцлага хүлээх эрх зүйн чадамжтай, гэм буруутай үйлдлийхээ төлөө хариуцлага хүлээнэ.

Гэм буруу гэдэг нь үйлдлийнхээ үр дагаврыг хууль бус гэдгийг мэдсээр байж, хүсч үйлдсэн нөхцөлд санаатай, эрх зүйн харилцаанд зохих анхаарал болгоомжгүйн улмаас бусдын эрхэнд хохирол учруулсан бол болгоомжгүй үйлдэл хийсэн гэж үздэг.

Дээрх үйл явдал, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч ******* ХХК-ийн ачаа устгагдсан нь ачаа илгээгч, тээвэрлэгч хоёр хэн алины хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр, гэм буруутай үйлдлийн улмаас гэм хор учирсан байх тул хохирлыг хувааж хариуцуулах нь зүйтэй.

 

Зохигчийн хүсэлтээр 2022 оны ******* дүгээр сарын 04-ний өдөр хийсэн О.ын гар утас буюу үүрэн холбооны хэрэгсэлд хадгалагдсан дуу дүрс бичлэгт үзлэг, 202******* оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хийсэн жолооч ын гар утас буюу үүрэн холбооны хэрэгсэлд хадгалагдсан дуу дүрс бичлэгт үзлэг, гэрч Ц., н. нарын мэдүүлгээр талуудын маргааны зүйл болох ачаа хөлдүү ачигдсан, ачигдсны дараа гэссэн, хөргүүр тээвэрлэлтийн явцад ажиллагаагүй болсны улмаас мах гэссэн алин болох нь тогтоогдоогүй.

Гэрч Ц., н. нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар ... ачаа илгээгч тахианы мах гэсгэлэн ачигдсан байдал, онцгой тээвэрлэлтийг мэдээлсэн бол чиргүүлийн хөргүүр хэвийн ажлаагүйгээс махны чанар байдал дордсон, хөргүүрт ачснаар хөлдөх учиртай, гэсэхгүй ч устгах хэмжээнд хүрэх ёсгүй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн хэрэгт авагдсан шийтгэлийн хуудас, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* ХХК-ийг хуульд заасан шаардлага, журам, стандартыг зөрчсөн үндэслэлээр 1,000,000 төгрөгөөр торгосон байх ба нэхэмжлэгч тал хасч тооцоход татгалзах зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Үйл явдлын дараа Тээврийн хэрэгсэл зарагдсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулах боломжгүй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэлээс зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 907,986 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаар 501,2*******5 төгрөг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн *******80 дугаар зүйлийн *******80.1, *******86 дугаар зүйлийн *******86.1, *******9******* дугаар зүйлийн *******9*******.1-д заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлээс 68,656,9******* төгрөгийг хангаж, хариуцагч Д.гаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 49,759,8******* төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 907,986 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 501,2*******5 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.*******, *******9.4, *******9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН