Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2023/01047

 

03 03 13 184/ШШ03/01047

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр ******* тоот хаягт оршин суух овогт ******* ******* /рд:*******/,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, байр тоот хаягт оршин суух овогт /рд:ЧВ801/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг, алданги 1,55,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдааны оролцогч: нэхэмжлэгч Ё.*******, өмгөөлөгч М., хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ё.******* нь Б.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт, алданги 1,55,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Миний бие 00 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 0,000,000 төгрөг Б.гийн данс руу шилжүүлэн 1 жилийн хугацаанд байранд нь амьдрахаар тохиролцсон. 01 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хариуцагчтай холбогдож чадаагүй. Учир тухайн үед надад ажил явдал гарсан байсан ба хариуцагч талаас ч холбогдоогүй. 01 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр хариуцагчийн нөхөртэй ярихад 1 дугаар сар гэж бодсон гэж байсан. Би учир байдлаа тайлбарлаад гэрээгээ хагас жилээр сунгах боломжтой бол сунгахад татгалзах зүйлгүй. Хугацааг сунгахгүй гэвэл мөнгө авъя гэдэг байдлаар хандсан. Эхлээд хугацаа сунгахгүй, таны мөнгийг өгнө гэж ярьж байсан. Хэсэг хугацаанд чимээгүй байж байгаа би өөрөө 1 дугаар сарын эхэн үеэр хариуцагч тал руу холбогдоод юу болж байгаа талаар асуухад байранд орох хүн олдохгүй байна. Та 5,000,000 төгрөг нэмээд өгчих гэж хэлсэн. Би боломжгүй байсан учраас бэлэн 3,000,000 төгрөг өгөөд хугацаагаа 6 сараар сунгасан. 0 оны 05 дугаар сарын сүүлээр хариуцагчийн нөхөр рүү залгаад би байрандаа орох болж байна, мөнгөө бэлдээрэй гэж хэлэхэд хариуцагч тал нь байраа зарахаар зар тавьсан байсан. Түүнээс хойш хэсэг холбоогүй байсан. Хариуцагчийн нөхөр нь 0 оны 6 дугаар сарын сүүл үеэр өөрөө байрандаа ирээд би гадагшаа явах гэж байгаа, та өвөл хүртэл хугацаагаа сунгаж болохгүй юу гэхэд нь би боломжгүй талаараа хэлсэн. Би 0 оны 8 дугаар сард байрандаа ороод хариуцагч тал руу ярьсан. Хариуцагчид хандаж энэ асуудлаа хурдан шийд гэдэг шаардлага тавьсан. Хариуцагч тал нь байрныхаа түлхүүрийг авна, таны мөнгийг 0 оны 1 дугаар сарын 15-ны өдрийн дотор өгнө гэхэд нь би зөвшөөрөөгүй. Би байраа захиалаад мөнгөний хэрэг гараад яаралтай 10,000,000 төгрөг хэрэгтэй байна гэхэд хариуцагч талаас 10,000,000 төгрөг өгсөн. Эхлээд 0 оны 1 дугаар сарын 15-ны өдөр өгнө гэж хэлсэн ч нотариат дээр очоод энэ мөнгөнд алданги тооцох талаар хэлэхэд хариуцагч нь алданги тооцвол 0 оны 1 дугаар сарын 15-ны өдөр хугацаа тохирох боломжгүй гэсэн. Хариуцагчийн төлөх боломжтой хугацаагаар нь тохиролцсон. 0 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч тал өөрсдөө яриагүй ба 10 дугаар сарын 31-ны өдөр хариуцагч руу залгахад утсаа аваагүй, чат бичихэд хариу өгөөгүй. Хариуцагч нь 03 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл хүлээж болох уу гэхэд нь чамд 18 хоногийн алданги тооцуулах хэцүү биш үү гэж асуухад тэр гэрээ ямар хамаатай вэ гэж хэлээд утсаа тасалсан. Иймд 0 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээг үндэслэн 03 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл алданги тооцсон 1 өдрийн 65,000 төгрөгийн алданги тооцож, нийт 1,50,000 төгрөг нэхэмжилж байгаа гэв.

 

.Хариуцагч Б. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... өрөө байрандаа Ё.*******д 3 сая төгрөг зээлж хүүнд нь үнэгүй жил суулгасан. *******д зээлсэн бүх мөнгө болох 3 сая төгрөгийг төлж барагдуулсан. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 1,55,000 төгрөгийг төлөх ямарч үндэслэл байхгүй болно гэжээ.

 

3.Хариуцагч Б. шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Нэхэмжлэгчтэй хийсэн 1 жилийн гэрээ 0 оны 10 дугаар сард дууссан ба хугацааг сунгах уу, үгүй гэвэл өөр байранд өөр хүн оруулмаар байна гээд мөнгөө бариад очсон. Нэхэмжлэгч нь гэрээгээ 1 жил сунгая, 3,000,000 төгрөг нэмж өгье гэхэд нь та 5,000,000 төгрөг нэмж өг гэж хэлсэн. Нэхэмжлэгч энэ үеэр ээж нас барсан учраас боломжгүй байна, 3,000,000 төгрөг өгье гэж хэлсэн. Нэхэмжлэгч байрнаас гарах гэж байсан бол бидэнд 3,000,000 төгрөг өгөх шаардлагагүй. Бид 3,000,000 төгрөгийг нь аваад 1 жилээр сунгахыг зөвшөөрсөн.

Нэхэмжлэгч нь 0 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байрандаа орох боллоо гэдэг зүйл ярихаар нь 10,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдлийг нь яах вэ гэхэд нэг гэрээ хийе гээд нотариат руу оруулж, 500,000 төгрөгөөр тохирохгүй бол танай байрны түлхүүрийг өгөхгүй гэсэн. Бид 50,000 төгрөгөөр тохиролцсон. Нэхэмжлэгч рүү 0 оны 1 дугаар сарын 30-ны өдөр яриад манай нөхөр ирэх асуудал нь хойшлогдсон талаар хэлээд 18 хоног хүлээх талаар гуйхад тийм зүйл байхгүй, хуулиараа явна гээд утсаа тасалсан. Улмаар 13,100,000 төгрөг шилжүүлэн өгсөнш энэ мөнгийг аваагүй учраас зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Иймд алданги төлөх үндэслэлгүй байна гэв.

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс: хх-1-/нэхэмжлэл, хх-3 улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хх-4 0 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээ, хх-5-6 зохигчийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа, хх-7 тал Ё. 00.10.30 өдрийн 0,000,000 төгрөг шилжүүлсэн Төрийн банкны дансны хуулга, хх-8 тал Ё.******* /утга:байрны нэмэлт барьцаа мөнгө, 50566954/-ын 01.1.06 өдрийн 3,000,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны дансны хуулга, /хх-9 тал/ 50566954 тоот данснаас Ё. 505710806 тоот данс руу 10,000,000 төгрөгийн орлого орсон дансны хуулга, хх-10 тал 50566954 тоот данснаас Ё. 505710806 тоот данс руу 13,100,000 төгрөгийн орлого орсон дансны хуулга, хх- 3-34 тал 00 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0,000,000 төгрөг зээлсэн тухай зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээ,

Хариуцагчаас: ******* дүүргийн *******-р хороонд оршин суух тодорхойлолт хх-17, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа хх-18, хариу тайлбар хх-19, хх-36 тал 50566954 тоот данснаас Ё. 505710806 тоот данс руу 10,000,000 төгрөгийн орлого орсон дансны хуулга, хх-37 тал 50566954 тоот данснаас Ё. 505710806 тоот данс руу 13,100,000 төгрөгийн орлого орсон дансны хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ё. нэхэмжлэлээс 1,005,000 төгрөгийг хангаж, 50,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ...00 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 0,000,000 төгрөг, 01 оны 1 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг Б.гийн данс руу шилжүүлэн байранд нь амьдарсан, Б.гаас 3,100,000 төгрөг буцаан авсан, 0 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн гэрээг үндэслэн алдангийг 03 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд тооцон алданги 1,105,000 төгрөг, хүү 150,000 төгрөг, нийт 1,55,000 төгрөг гаргуулна гэсэн агуулгаар тодорхойлсон.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад болон шүүх хуралдаанд ...үнийн дүн өөрчлөгдөөгүй, 00 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг үндэслэн алдангийг тооцсон гэж тодруулсан,

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... 0 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл, энэ гэрээгээр мөнгө шилжүүлээгүй, уг гэрээгээр шаардах эрхгүй, хүү алданги төлөх үндэслэлгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

  1. Зохигч 00 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 0,000,000 төгрөг зээлэх гэрээг бичгээр байгуулсан, 01 оны 1 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг зээлж гэрээг амаар байгуулсан бөгөөд Ё.*******ас Б.д 3,000,000 төгрөг зээлдүүлсэн, талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн,
  2. 00 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний 3.6, Орон сууц хөлслөх гэрээний 3.-т тус тус зааснаар ...сар бүр зээлийн хүү 400,000 төгрөгт тухайн орон сууцыг хөлслөх, хугацааны эцэст үндсэн зээлээ төлж дуусгахаар тохиролцсон.,
  3. Зээлийн гэрээний барьцаанд хариуцагч Б.гийн ******* дүүрэг, *******-р хороо, 53 байрны 174 тоот өрөөг орон сууцыг 00 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 0 оны 8-р сар хүртэл хугацаанд нэхэмжлэгч Ё.******* эзэмшиж, ашигласан.,
  4. Зээлийн болон барьцааны гэрээг 01 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс сунгаж, орон сууцыг 0 оны 8 сарын 0-ны өдөр чөлөөлсөн, зээлийн гэрээний харилцаа үргэлжилсэн,
  5. Хариуцагч Б. 0 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөг, 03 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 13,100,000 төгрөг тус тус Ё. данс руу буцаан өгсөн, үндсэн зээлийн болон хүүгийн төлбөр тооцоогүй.,
  6. Ё.******* 03 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 18 хоногийн алдангийг 1 өдрийн 65,000 төгрөгөөр тооцож буюу 1,105,000 төгрөгийн алданги, 150,000 төгрөгийг хүү, нийт 1,55,000 төгрөг шаардсан.,
  7. Б. нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Талуудын маргааны зүйл нь 0 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1305 дугаар бүхий Зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл, энэ өдөр 13,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй тул зээлийн гэрээг байгуулсанд тооцох, алданги, хүү шаардах эрхтэй талаар маргаж байна.

Харин талууд 00 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн болон орон сууц хөлслөх гэрээ, эд хөрөнгө хөлслөсөн байдал, Ч.*******ас 3,000,000 төгрөг зээлдүүлсэн, Б. 3,100,000 төгрөг буцаан өгсөн, орон сууц хөлслөх гэрээ болон эзэмшил, ашиглалтын талаар маргаагүй, шаардлага гаргаагүй болно.

Зохигчийн хооронд 00 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 0,000,000 төгрөг зээлдүүлэх гэрээг бичгээр, 01 оны 1 дугаар сарын 06-ны өдөр 3,000,000 төгрөг зээлдүүлэх гэрээг амаар байгуулсан байх тул талуудын хооронд Зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар зээлдүүлэгч 3,000,000 төгрөг шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд үүргээ биелүүлсэн,

-хариуцагч 3,000,000 төгрөгийг зээлж авсан, зээлийн хүүнд орон сууцаа хөлслүүлэх, алданги төлөх хариу үүрэг хүлээсэн боловч үндсэн зээлийг төлөх үүргээ биелүүлсэн, хүүнд тохиролцсон ёсоор орон сууцаа хөлслөх үүргээ биелүүлсэн, харин гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алданги төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Харин 0 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1305 дугаар бүхий Зээлийн гэрээ Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар Хуульд заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул энэ гэрээгээр хүү, алданги шаардах эрхгүй.

Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д зааснаар .Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.

эрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч 00 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний 3.7-д зааснаар алдангийг 03 оны 01-р сарын 01-нээс 18-ны өдрийг хүртэлх 18 хоногоор тооцож 1,105,000 төгрөг нэхэмжилж байна гэж тодруулсныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээ, хэмжээнд тооцох нь талуудын зарчимд нийцнэ.

Түүнчлэн 00 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний 3.6-д зааснаар талууд хүү тохиролцсон боловч хүүг орон сууцны хөлсөнд тооцохоор харилцан тохирцсон тул хүү шаардах эрхгүй, хариуцагчийн үндсэн зээлээс илүү төлсөн 100,000 төгрөгийг алданги 1,105,000 төгрөгөөс хасч үлдэх 1,005,000 төгрөгийг хариуцагч Б.гаас гаргаж, үлдэх 50,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч ...0 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 13,000,000 төгрөг шилжүүлсэн, хүү, алданги нэхэмжлэсэн үндэслэлээ,

-хариуцагч ... хүү, алданги төлөхгүй гэх татгалзаж, маргах боловч зохигч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.., ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж хүү, алданги шаардах эрхтэй, нэхэмжлэгч хариуцагчид 0 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр мөнгийг шилжүүлсэн гэсэн байдал тогтоогдохгүй байна.

Харин хариуцагч 00 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 13,000,000 төгрөгийг төлөөгүйг нотлох зорилготой байжээ.

Иймд нэхэмжлэгч Ё.******* удаагийн шилжүүлгээр нийт 3,000,000 төгрөг хариуцагч Б.д зээлдүүлсэн буюу шилжүүлсэн, хариуцагч удаагийн үйлдлээр 3,100,000 төгрөг буцаан төлсөн, талууд зээлийн хүүд орон сууцыг хөлслөсөн, төлөх хүүгийн төлбөргүй, 18 хоногийн алданги 1,105,000 төгрөгөөс 03 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн илүү төлсөн 100,000 төгрөгийг хасч 1,005,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.-д заасныг баримтлан нэхэмжлэлээс заримийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,6 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,6 төгрөг нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115..-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6, 81 дүгээр зүйлийн 81.1-д заасныг баримтлан хариуцагч Б.гаас 1,005,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ё.*******д олгож, үлдэх 50,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,6 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.гаас 8,6 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба ******* хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН