Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 135/ШШ2015/00244

 

2015.03.13


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2015/00039/И

Сум дундын 7 дугаар шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Г.Гэрэлт-Од би даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан–Уул аймаг, *******, *******, 20-4 дүгээр байр, ******* оршин суух ******* /РД: *******, утас: ******* /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, *******,*******, тоотод оршин суух , /РД: , утас: /,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *******, , , ошин суух /РД: , утас: / нарт холбогдох 

“Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч /Дархан-Уул аймаг, *******, ,,,/, хариуцагч , хариуцагч ын өмгөөлөгч /Шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар /, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч /Дархан-Уул аймаг, *******, , 3-р байр,од оршин суух, утас:/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г. 2014 оны 6-р сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн шүүхэд гаргасан тайлбартаа: ...  Нотариатч түүний найз нар хуйвалдан итгэмжлэл бичиж миний орон сууцыг луйвардан авчихаад би 2008 оноос өнөөг хүртэл 7 жил шүүхээр явж байна. Одоо Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 5-р сарын 08-ны өдрийн тогтоолоор энэ хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа дараахь байдлаар өөрчилж байна. Орон сууцыг минь хууль бусаар эзэмдэн авсан үйлдэл нь уг байрыг бэлэглэлийн гэрээгээр гэгч найздаа шилжүүлсэн болгож түүний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ авсан явдал юм. Хэрэв өөрийгөө төлөөлүүлэх эрх олгож итгэмжлэлээ д өгсөн бол Иргэний хуулийн 63-р зүйлд заасан эрх, үүрэг үүсэх ёстой. Тухайлбал нь миний олгосон итгэмжлэлийг ашиглаж гуравдагч этгээдтэй хэлцэл хийхэд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид (надад) бий болох ёстой. Иргэний хуулийн 63.3-т төлөөлөгч нь бүрэн эрхээ шудрагаар, төлөөлүүлэгчийн хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүйн улмаас төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан байна. Хуулийн эдгээр заалтаас үзэхэд миний орон сууцыг т бэлэглэлийн  гэрээгээр шилжүүлсэн үйлдэл нь миний хууль ёсны ашиг сонирхлын эсрэг төлөөлөл болсон бөгөөд Иргэний хуулийн 63-р зүйлийн 63.2, 63.3-т заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 56-р зүйлийн 1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа учир 2009 оны 3-р сарын 12-ны өдөр нь т орон сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгөхийг хүсье ... гэжээ.

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Дархан-Уул аймаг, *******, 20 хороолол, *******, 132 тоот 1 өрөө орон сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. эхнэр нь 2008 оны 06 дугаар сард орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг түр хэрэглээд өгье гэж гуйж аваад гэгч хүнээс 6.000.000 төгрөг зээлж байрны гэрчилгээг нь барьцаанд тавьсан байдаг. 

2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэгч нь гэрт нь ирж Г.ыг нотариатч ажлын өрөөнд аваачиж нэг юман дээр гарын үсэг зураадах энэ бол чамд хамаагүй, гэрээний хугацаа сунгаж байгаа юм гэж хэлээд энэ гэрээг аваачаад өгчихвөл чиний байрны гэрчилгээ чөлөөлөгдөнө гэж хэлээд энд гарын үсгээ зур гэж зааж 3 цаасан дээр Г.аар гарын үсэг зуруулсан. Г. нь иргэн д 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр итгэмжлэл хийж өгсөн байдаг, энэ итгэмжлэлийн үндсэн дээр гэрээ байгуулсан байдаг. , Г. нарын хооронд албан ёсны иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, энэ гэрээг ярихын тулд гэрээний үр дүн нь байх ёстой гэтэл байхад тийм зүйл байхгүй. Барьцааны болон зээлийн гэрээ нь Алтангоо, нарын хооронд байгуулсан. Энэ гэрээ нь ямар ч мөнгө төгрөг өгч авсан зүйл байхгүй, иргэн нь Алтангоотой зээлийн болон барьцааны гэрээ байгуулаагүй, зээл төлөгдөөгүй, гэтэл нь Г.ыг гэрээс нь авч гараад нотариат дээр очиж хууран мэхэлж зээлийн болон барьцааны гэрээн дээр гарын үсэг зуруулан энэ гэрээг хийсэн байдаг. Г. нь өөс ямар ч мөнгө аваагүй учраас 1 өрөө байрыг авах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Алтангоо нь 6 сая төгрөгний зээл авах зорилгоор байрыг барьцаалан өөс зээл авсан. Монгол Улсын Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасан заалтыг зөрчсөн байх тул Г.аас т шилжсэн Дархан-Уул аймаг, *******, 20 хороолол, *******, 132 тоот 1 өрөө орон сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах саналтай байна. нэхэмжлэлтэй энэ хэрэг нь 7 жил шүүхээр шийдвэрлүүлэхэд шүүхийн шийдвэрүүд нь өөр өөрөөр гарсан байдаг. Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуудал заавал яригдана. Итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний агуулга нь эцсийн дүндээ бэлэглэлийн гэрээ болж өөрчлөгдсөн. 1 өрөө байрны хувьд хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж заасан байгаа. эхнэр болох Г.Гантулга нь давхар хохирч байна. нь нарын хооронд 14.700.000 төгрөгийн өр авлага байж болох ч байрыг бэлэглэж байгаа нь хуульд нийцэхгүй зэрэг нөхцөл байдал үүсч байх тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож өгнө үү ... гэжээ.

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. нь байрны бичгийг өгсөн. Гэтэл нь Алтангоо нь өөс авсан 6 сая төгрөгний барьцаанд байрыг барьцаалан зээл авсан. Алтангоо нь зээлээ төлж чадахгүй байсан учраас Г. нь  захиран зарцуулах эрхээ д олгосон. Зээлийн барьцаанд байгаа орон сууцыг нотариатч итгэмжлэл хийж өгснөөр байрыг д байрыг захиран зарцуулах эрх нь үүсэх боломжоор хангагдсан. Г. нь т байрыг бэлэглэлийн гэрээгээр бэлэглэсэн. Энэ гэрээ нь ямар ч хуулийн заалт зөрчөөгүй, д итгэмжлэл өгсөн Г. нь бид нарыг хүчээр гарын үсэг зуруулсан гэж хэлээд байдаг. Гэтэл Г. өөрөө хүсч гарын үсэг зурсан. нь байрыг захиран зарцуулах эрхтэй. Тиймээс бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна гэв.

Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... бид хоёр 2007 онд Увс аймгаас хонь авчирч нэг жил өнжөөгөөд 2008 оноос эхлэн зарж, 2009 оны цагаан сараар зарж дуусгасан юм. Зарахдаа хонь малаа зээлээр өгч байсан тул мөнгө төгрөгөө авахад хүндрэлтэй, хямрал болсон үе байсан. Иймээс ашигаа хуваах болоход нь “би зээлийн барьцаанд байр авсан юм. Чи мөнгөнийхөө оронд байр аваач” гэсэн саналыг тавьж Дархан-Уул аймаг, *******, 4 дүгээр байрны 132 тоот нэг өрөө байрыг очиж үзүүлсэн. Энэ байранд Г. гэх хүн эхнэртэйгээ байсан ба намайг байр үзэхэд Г. нь юу ч ярихгүй дуугүй байсан. Тухайн үед надад байр хэрэгтэй байсан учраас би зөвшөөрсөн. 2009 оны 03 дугаар сарын 12-нд намайг үл хөдлөх хөрөнгийг газар ирээд байраа шилжүүлж ав гэж дуудсан. Намайг үл хөдлөх хөрөнгийг газар очиход , эхнэр Бүртгэлжин, Г. болон түүний эхнэр Гантулга нар байсан. Миний бие тухайн үед бэлэглэлийн гэрээ болон бусад баримт бичиг дээр гарын үсэг зурж Үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэлийн газар өгсөн. Тухайн үед Г. болон түүний эхнэр Гантулга нар нь бид мөнгийг төлөөд байраа буцааж авмаар байна. Та битгий зараарай гэж гуйхаар нь би “хамаа алга надад өгөх ёстой мөнгийг 2009 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өгчихвөл байрыг чинь буцааж өгье гэж хэлж байсан”. Гэтэл нэхэмжлэгч нь одоо намайг танихгүй гэж хэлж байгааг нь ямар учиртайг мэдэхгүй байна ..., Урьд нь ын нэхэмжлэлтэй Г.т холбогдох иргэний хэрэгт зээлийн гэрээ, барьцааны гэрээ, итгэмжлэл зэргийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байсан боловч “хамаатан болох Алтангоо, нар өөс зээл авахад нь нь туслан, өөрийн орон сууцаа зээлийн төлбөрийн баталгаа болгож, дээр дурьдсан итгэмжлэл болон орон сууцаа бэлэглэхийг зөвшөөрсөн” болох нь тогтоогдож, уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 9-р сарын 09-ний өдрийн шүүхийн шийдвэр, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоол тус тус хүчин төгөлдөр болсон байгаа. Иймд зээлийн гэрээ барьцааны гэрээ, итгэмжлэл зэрэг нь хүчин төгөлдөр болох нь зохигчдын хооронд гарсан маргааныг шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь “итгэмжлэл дээр гараар бичсэн бичвэрээс үзэхэд Г. нь д өөрийгөө төлөөлж гарын үсэг зурах эрх олгосон болохоос байраа хэнд бэлэглэх талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй” гэж маргадаг нь үндэслэлгүй байна. Орон сууц захиран зарцуулах гэсэн гарчиг бүхий “худалдах, бэлэглэлийн гэрээнд намайг төлөөлж гарын үсэг зурах эрхийг бүрэн олгов” итгэмжлэлийн агуулга болон зээлийн гэрээний хугацаа дуусаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотойгоор өөрийн байрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэхийг анх хүлээн зөвшөөрч итгэмжлэл дээр гарын үсэг зурсан, дараа нь байрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх үед Үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт байлцсан түүний үйлдэл нь уг итгэмжлэлээ хожим дэмжин хүлээн зөвшөөрснийг харуулж байна. Хэрвээ бэлэглэлийн гэрээгээр байрыг шилжүүлэх үед Г. нь би байраа шилжүүлэхгүй гэсэн бол би уг байрыг өөр дээрээ шилжүүлж авахгүй байсан ба миний бие өөс мөнгөө аваад нэг өрөө байр авах боломжтой байсан. Гэтэл одоо байрны үнэ өссөн. , , Г. нарын хоорондын маргаанаас болж би хохирох ёсгүй гэж үзэж байна ... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:


Нэхэмжлэгч Г. нь нэхэмжлэлийн шаардлагаа: ... 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нь т орон сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох... гэж тодорхойлсон байх ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... миний орон сууцыг т бэлэглэлийн  гэрээгээр шилжүүлсэн үйлдэл нь миний хууль ёсны ашиг сонирхлын эсрэг төлөөлөл болсон бөгөөд Иргэний хуулийн 63-р зүйлийн 63.2, 63.3-т заасныг зөрчсөн ... гэж тайлбарлажээ.

Хариуцагч ... Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 9-р сарын 09-ний өдрийн шүүхийн шийдвэр, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор зээлийн гэрээ барьцааны гэрээ, итгэмжлэл зэрэг нь хүчин төгөлдөр болох тогтоогдсон, хэрвээ бэлэглэлийн гэрээгээр байрыг шилжүүлэх үед Г. нь би байраа шилжүүлэхгүй гэсэн бол би уг байрыг өөр дээрээ шилжүүлж авахгүй байсан ба миний бие өөс мөнгөө аваад нэг өрөө байр авах боломжтой байсан. Гэтэл одоо байрны үнэ өссөн. , , Г. нарын хоорондын маргаанаас болж би хохирох ёсгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй  гэж маргажээ.

Хариуцагч  итгэмжлэгдсэн төлөөлөгч ... Г. нь байрны бичгийг өгсөн. Гэтэл нь Алтангоо нь өөс авсан 6 сая төгрөгний барьцаанд байрыг барьцаалан зээл авсан. Алтангоо нь зээлээ төлж чадахгүй байсан учраас Г. нь  захиран зарцуулах эрхээ д олгосон. Зээлийн барьцаанд байгаа орон сууцыг нотариатч итгэмжлэл хийж өгсөнөөр байрыг д байрыг захиран зарцуулах эрх нь үүсэх боломжоор хангагдсан. Г. нь т байрыг бэлэглэлийн гэрээгээр бэлэглэсэн. Энэ гэрээ нь ямар ч хуулийн заалт зөрчөөгүй, д итгэмжлэл өгсөн Г. нь бид нарыг хүчээр гарын үсэг зуруулсан гэж хэлээд байдаг. Гэтэл Г. өөрөө хүсч гарын үсэг зурсан. нь байрыг захиран зарцуулах эрхтэй гэж мөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар дараахь нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Хариуцагч нь Алтангоо гэгчид мөнгө зээлсэн, Алтангоо уг мөнгийг эгүүлэн төлөөгүй байна. уг зээлийн төлбөрийг төлүүлэх зорилгоор Г.тай 2009 оны 3-р сарын 1 хүртэл хугацаатай, 9.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Дархан-Уул аймаг, *******, 20 хороолол, *******, 132 тоот 1 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулжээ. Мөн өдөр нэхэмжлэгч Г. нь д “орон сууц захиран зарцуулах” итгэмжлэл олгожээ.

Г. зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тул зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан өдөр буюу 2008 оны 12-р сарын 25-ны өдөр олгогдсон итгэмжлэлээр 2009 оны 3-р сарын 12-ны өдөр нэрийн өмнөөс гарын үсэг зурж өмчлөлийн 18 мкв нэг өрөө орон сууцыг т бэлэглэлийн гэрээгээр хариу төлбөргүйгээр шилжүүлжээ. Энэ талаар зохигчдын хэн аль нь маргаагүй байна.

Нэхэмжлэгч Г. нь хариуцагч д *******, ,, өрөө орон сууцыг худалдах, бэлэглэх гэрээнд өөрийгөө төлөөлж гарын үсэг зурах эрх олгосон байна.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд ... “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна, хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана” ... гэж заасан ба дээрхи итгэмжлэл нь хэдийгээр “орон сууц захиран зарцуулах” гэсэн нэртэй байгаа боловч гараар бичсэн бичвэрээс үзвэл  Г. нь д өөрийгөө төлөөлж гарын үсэг зурах эрхийг олгосон байна. Өөрөөр хэлбэл төлөөлүүлэгч Г. *******, ,, 132 тоот 18м2 1 өрөө орон сууцыг худалдах, бэлэглэх эсэх, худалдах, бэлэглэх бол хэнд худалдах, бэлэглэх талаар хүсэл зоригоо илэрхийлсний дараа уг хүсэл зоригийн дагуу төлөөлөгч Г.ыг төлөөлөн гарын үсэг зурах эрх олгожээ.

Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс өөрт нь олгосон бүрэн эрхийг хэтрүүлэн, төлөөлүүлэгчийн буюу нэрийн өмнөөс орон сууцыг бэлэглэх бүрэн эрх олгогдоогүй байхад төлөөлүүлэгч С.ын нэрийн өмнөөс түүнийг энэ талаар мэдээгүй байхад нь 2009 оны 3-р сарын 12-ны өдөр түүний өмчлөлийн 1 өрөө орон сууцыг т орон сууцны бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь Иргэний  хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, 63 дугаар зүйлийн 63.3-д төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй гэж заасныг зөрчсөн байна. 

Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь өөрөө сайн дураараа хүсэл зоригоо илэрхийлэн уг харилцаанд оролцох учиртай ба Г. нь өөрийн өмчлөлийн орон сууцаа т бэлэглэх хүсэл зориггүй байхад нь түүний нэрийн өмнөөс түүний өмчлөлийн орон сууцыг өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр ын өмчлөлд түүнд өгөх ёстой байсан гэх өр төлбөрт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн болох нь хариуцагч ын ... “ бид хоёр 2007 онд Увс аймгаас хонь авчирч нэг жил өнжөөгөөд 2008 оноос эхлэн зарж, 2009 оны цагаан сараар зарж дуусгасан юм. Зарахдаа хонь малаа зээлээр өгч байсан тул мөнгө төгрөгөө авахад хүндрэлтэй, хямрал болсон үе байсан. Иймээс ашигаа хуваах болоход нь “би зээлийн барьцаанд байр авсан юм. чи мөнгөнийхөө оронд байр аваач” гэсэн саналыг тавьж ...” гэх тайлбар, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч ... “ эхнэр нь 2008 оны 06 дугаар сард орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг түр хэрэглээд өгье гэж гуйж аваад гэгч хүнээс 6.000.000  төгрөг зээлж байрны гэрчилгээг нь барьцаанд тавьсан байдаг. 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гэгч нь гэрт нь ирж Г.ыг нотариатч ажлын өрөөнд аваачиж нэг юман дээр гарын үсэг зураадах энэ бол чамд хамаагүй, гэрээний хугацаа сунгаж байгаа юм гэж хэлээд энэ гэрээг аваачаад өгчихвөл чиний байрны гэрчилгээ чөлөөлөгдөнө гэж хэлээд энд гарын үсгээ зур гэж зааж 3 цаасан дээр Г.аар гарын үсэг зуруулсан. Г. нь иргэн д 2008 оны 12 дугаар сарын 25-ны өдөр итгэмжлэл хийж өгсөн байдаг, энэ итгэмжлэлийн үндсэн дээр гэрээ байгуулсан байдаг. , Г. нарын хооронд албан ёсны иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, энэ гэрээг ярихын тулд гэрээний үр дүн нь байх ёстой гэтэл байхад тийм зүйл байхгүй” ... гэх тайлбар, Г., нарын хооронд байгуулагдсан 9.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулагдсан барьцааны гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч нь т нэхэмжлэгч өмчлөлийн орон сууцыг бэлэглэхдээ орон сууцны өмчлөгч болох зөвшөөрлийг авалгүй хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
 
Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.8-д зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан тул  “2009 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нь т орон сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 53 дугаар зүйлд эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ гэж заасан ба нэхэмжлэгч Г. д т орон сууц бэлэглэх эрх олгоогүйг болон бэлэглэсэн үйлдлийг хожим дэмжин зөвшөөрөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэнийн хуулийн 42-р зүйлийн 42.6-д ... Өвчин болон бичиг үсэг мэдэхгүйн улмаас гарын үсгээ өөрөө зурж чадахгүй этгээдийн итгэмжлэлээр өөр этгээд төлөөлөн хэлцэлд гарын үсэг зурж болно. Энэ тохиолдолд итгэмжлүүлсэн этгээдийн гарын үсгийг баталгаажуулсан байх бөгөөд өөр этгээдээр гарын үсэг зуруулах болсон шалтгааныг бичнэ ... гэж заасан ба Г.аас д олгосон төлөөлөн гарын үсэг зурах итгэмжлэлд өөр этгээдээр гарын үсэг зуруулах болсон шалтгааныг дурдаагүй нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч өмнө итгэмжлэл хүчин төгөлдөр эсэх маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул шүүх дахин энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г. нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16-р зүйлийн 16.3 дахь хэсэгт зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах, Иргэний хуулийн 101-р зүйлийн 101.1-т зааснаар хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр эзэмшиж ашиглаж, захиран зарцуулах эрхтэй.

Мөн бэлэглэлийн гэрээ нь нэг талын хүсэл зоригийн дагуу хийгддэг ба бэлэг хүлээн авагч ыг бэлэглэгч Г. таньдаггүй, уг гэрээ хийгдсэнээс хойш мэддэг болсон зэрэг байдлаас нэхэмжлэгчийн хүсэл зориг, зөвшөөрлийн дагуу бэлэглэлийн гэрээ хийгдээгүй болох нь тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Г. нь өөс т орон сууцыг бэлэглэсэн талаар хожим мэдсэн, т орон сууцаа бэлэглэх хүсэл зориг байгаагүй болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар бусад баримтуудаар тогтоогдож байна.

Дээрхи үндэслэлүүдээр “өөс т орон сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож шийдвэрлэж байгаа тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2-д зааснаар 2009 оны 03-р сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг, *******, , 132 тоот 1 өрөө, орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэнийг хүчингүй болгож, дээрх бүртгэлд өмчлөгчөөр Цагаач овгийн Гүнсэнгийн ыг бүртгэж, эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хуульд 56-р зүйлийн 56.4-56.6 дах хэсэгт зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г. нь Дархан-Уул аймаг дах Сум дундын шүүхийн шүүгчийн 2012 оны 6-р сарын 01-ний өдрийн тоот захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба нэхэмжлэлийн үнийн дүнг дээрхи бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн орон сууцны үнэлгээгээр тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт Дархан-Уул аймаг, *******, 20 хороолол, *******, 132 тоот 1 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг тогтоосон үнэлгээний тайлан авагдсан байх ба уг тайлангаар дээрхи эд хөрөнгийн үнийг 33.000.000 төгрөг гэж тогтоосон, зохигч талууд энэ үнэлгээний талаар маргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлд зааснаар нэхэмжлэлийн үнийг 33.000.000 төгрөгөөр тооцон мөн хуулийн 57-р зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 322.950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Хариуцагч ... Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 9-р сарын 09-ний өдрийн шүүхийн шийдвэр, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолоор зээлийн гэрээ барьцааны гэрээ, итгэмжлэл зэрэг нь хүчин төгөлдөр болох тогтоогдсон... гэж маргасан боловч нэхэмжлэгч Г. нь , нарт холбогдуулан 2009 оны 3-р сарын 12-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаархи нэхэмжлэл гаргаж байгаагүй, энэ талаархи нэхэмжлэлийг шүүх эцэслэн шийдвэрлэж байгаагүй байна. 

Нэхэмжлэгч нь , нарт холбогдуулан нэг өрөө орон сууцны үнэ 32,000,000 төгрөг гаргуулах тухай, ын гаргасан орон сууцнаас нүүлгэн гаргуулах тухай нэхэмжлэлд зээлийн гэрээ, барьцааны гэрээ, итгэмжлэлийг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж байсан, дээрхи маргаануудыг шүүх урьд шийдвэрлэж байсан иргэний хэргийн шийдвэр, магадлал хэрэгт авагдсан байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон 
             
ТОГТООХ нь:

1.    Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дах хэсэгт заасныг баримтлан 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Г.аас т гэрчилгээтэй, тоот улсын бүртгэлийн дугаартай, ******* 132 тоот 1 өрөө, орон сууц бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсугай.

2.    Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.2-д заасныг баримтлан 2009 оны 03-р сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг, *******, , 132 тоот 1 өрөө, орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэнийг хүчингүй болгож, дээрх бүртгэлд өмчлөгчөөр Цагаач овгийн Гүнсэнгийн ыг бүртгэж, эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулахыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

3.    Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г. улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч өөс 161.475 төгрөг, аас 161.475  төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

4.    Иргэний хуульд 56-р зүйлийн 56.4, 56.5, 56.6 дах хэсэгт зааснаар сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх, хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх болохыг дурдсугай.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                       

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД