Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 104/шш2023/00532

 
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, *******, ******* *******, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *******23 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц., Т.,

Гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******21 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 104/ШШ*******21/00276 дугаар шийдвэрээр ХХК-иас 637,100,197 төгрөг гаргуулж Худалдаа Хөгжлийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. Энэхүү шүүхийн шийдвэрийн дагуу албадан гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч ХХК, захирал Л., иргэн Ч. нарын өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй 8 үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газар битүүмжлэн, хурааж, хөрөнгийн үнэлгээг тогтоож, *******23 оны 3-р сарын 29-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан байдаг. Нэхэмжлэгч М.******* би ХХК-ийн захирал Л.аас Хан- уул дүүргийн 16-р хороо, *******, *******ны ******* тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг *******19 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдан авсан, гэрээний урьдчилгаа 25 сая төгрөгийг түүнд өгч, орон сууцандаа одоог хүртэл амьдарч байна. Өмчлөгч Л.т cap бүр зээлээ төлж, одоогоор нийт 61,965,000 төгрөгийг төлж, гэрээний үүргээ үүргийн зөрчилгүй байна. Гэтэл хариуцагч Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Т. нь *******23 оны cap шинийн дараа ХХК-ийн захирал Л. ахтай хамт манай гэрт орж ирээд, энэ орон сууц банкны барьцааны хөрөнгө учраас битүүмжлэл тогтоож байна гэсэн зүйл хэлсэн бөгөөд нэг акт үйлдээд гарын үсэг зур гээд надад хувийг өгөх ёсгүй гээд гараад явсан. Би тэр үед айж сандраад юу болоод байгааг ойлгоогүй, Л. ах Би чамд зарсан орон сууцыг банканд барьцаалсан, удахгүй би зээлээ төлөөд орон сууцыг барьцаанаас суллаад өмчлөлийг чамд шилжүүлнэ, асуудалгүй гэсэн. Түүнээс хойш Л. ах утсаа авахгүй болохоор нь би ээжтэйгээ хамт Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газарт очиж шийдвэр гүйцэтгэгч Т.тай уулзахад Орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулсан, та нарт хамаагүй, ажиллагааны оролцогч биш гээд гаргасан. Иймээс өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч өмгөөлөгчөөрөө дамжуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-р зүйл, 44.4-т тус тус заасны дагуу Ахлах шийдвэр гүйцэтгэгч, Ахлах дэслэгч Ц.д *******23 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гомдлыг гаргасан боловч *******23 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 4/530 дугаар мэдэгдэх хуудсаар гомдлыг хүлээж аваагүй тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Ч.т *******23 оны 04 сарын 28-ны өдөр гомдол гаргасан боловч *******23 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн *******/1301 дугаар албан бичгээр гомдлыг хүлээн аваагүй болно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гуравдагч этгээд миний хуулиар олгогдсон эзэмшигчийн эрхийг зөрчсөөр байхад шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Т. ажиллагаагаа огт танилцуулаагүй, худалдан борлуулсан атлаа *******23 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* дугаар тогтоолыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 7-р зүйлийн 7.2-т заасны дагуу хууль ёсоор оршин сууж надад мэдэгдээгүй, эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчсөн. Хариуцагч Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын дээрх орон сууцанд явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гуравдагч этгээд М.******* миний Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад заасан хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж байгаа учраас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7-т зааснаар бусдын эрх зөрчигдсөн шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2*******6059195 дугаарт бүртгэгдсэн Л.ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, *******, ******* 171*******, *******, ******* тоот хаягт байрлах 69.35 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцыг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн *******23 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.. гэжээ. 

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт заасны дагуу бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохоор нэхэмжлэл гаргасан. Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 276 дугаартай шүүхийн шийдвэрээр ХХК төлбөр авагчаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно гэсэн зохицуулалтын дагуу гомдолтой байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш М.******* болон түүний өмгөөлөгч, төлөөлөгч удаа дараа гомдол гаргаж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш учраас хүлээж авахгүй гэсэн хариуг өгсөн. Гэтэл хавтаст хэргийн 92-95 дугаар хуудаст авагдсан баримтын хүрээнд *******23 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 347 дугаартай шүүгчийн захирамжаар Л.ын өмчлөлд байгаа орон сууц нь М.*******гийн өмчлөлийн орон сууц юм байна гэж үзээд тухайн орон сууцыг М.*******гийн өмчлөлд шилжүүлсэн шийдвэр гарсан. Тухайн захирамж, гүйцэтгэх хуудсыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Үүнээс харахад М.*******гийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Учир нь энд өмчлөлийн маргаан байгаа учраас. Тухайн хөрөнгө нь М.*******гийн өмч гэдгийг улсын бүртгэлд бүртгүүлэх гээд хүргүүлсэн боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэдэг агуулгаар өмчлөгчийг өөрчлөхгүй байгаа. Гэтэл шүүхийн шийдвэрээр Б.*******гийн өмч гээд шийдвэр гарч, гуравдагч этгээдийн эрх ашиг хөнгөдөгдөөд байна гээд хүсэлтээ гаргахаар хүлээж авдаггүй. Энэ хөрөнгө дуудлага худалдаанд орлоо гэхэд худалдаж авсан этгээд эрсдэлд орох магадлалтай. Түүнээс гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69,1 дэх хэсэгт зааснаар Дуудлага худалдааг явуулах хугацааг товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дараах мэдээллийг тусгана гэж заасан байдаг. Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт өмчлөгчийн тухай гээд заасан байхад тухайн өмч М.*******гийн өмч юм уу Л.ын өмч юм уу гэдэг нь тодорхойгүй. Хамгийн сүүлд гарсан шүүхийн шийдвэрээр тухайн орон сууц М.*******гийн өмч гэдэг нь тодорхой болчхоод байгаа юм. Тэгэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоол яаж үндэслэлтэй байх юм бэ? Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг. Бид эрхээ эдлээд хэрэгжүүлээд явъя гэхээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс маргааныг дуустал хөрөнгийг шилжүүлэх боломжгүй гэж хэлсэн. Дуудлага худалдааг явуулж байгаа мэдээллийг тусгана гэж заасан нь тухайн хөрөнгөд өмчлөлийн маргаан байгаа эсэх дээр хүмүүст бодитой мэдээллийг хүргэх ёстой гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрээс гарсан тогтоолд ямар ч бодитой гаргасан зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар бие даасан гуравдагч этгээдийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар мэдэгдэх үүрэгтэй. Мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******23 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар уг байрыг нь *******д өгөхөөр эвлэрсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй асуудал юм. Энэ ажиллагаанд М.*******г оролцуулсан баримт байхгүй. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоол нь хүчин төгөлдөр байх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэв.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., Ц. нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: .. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******21 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 279 дугаар шийдвэрээр ХХК-аас 641,384,049 төгрөгийг гаргуулж ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч Прайм повер техногоги ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л. өмчлөлийн Ү-2*******6059195 дугаарт бүртгэлтэй Хан-уул дүүрэг *******, *******, *******ны ******* тоот хаягт байрлах 69.35 м.кв талбайтай орон сууцыг *******22 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн тоот битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, *******23 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд харилцан тохиролцож тогтоосон байна. Тус баримт бичгийг *******22 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, *******22 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хөрөнгийг битүүмжилж, *******23 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хураасан байдаг. Тус хураах ажиллагаанд нэхэмжлэгч М.******* нь оролцсон байдаг. Тус хөрөнгийг Л. нэг хүний өмчлөлтэй хөрөнгө гэдгийг улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоосон байдаг. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг заасны дагуу талууд харилцан тохиролцож, ны хүсэлтээр шинжээч томилж, албадан дуудлага худалдаанд оруулах явцад М.******* нэхэмжлэл гаргасны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байдаг. Нэхэмжлэгч тал манайд мэдэгдээгүй гэдэг зүйл яриад байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч гэж төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч гуравдагч этгээдийг хэлнэ. Тухайн хөрөнгийн өмчлөгч нь Л. байдаг. М.******* нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш нь тогтоогдсон байдаг. *******23 оны 06 дугаар 27-ны өдөр дугаар захирамжаар талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр эвлэрч Л. нь тухайн хөрөнгийг М.*******гийн өмч гэдгийг тогтоож *******23 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад *******23 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн захирамжаар түдгэлзсэн байдаг. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас хойш 3 сарын дараа ирсэн шийдвэр бөгөөд тус шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан ны төлбөрийг барагдуулна. Цаашид М.*******г өмчлөгчөөр тогтоох боломжгүй байдал үүссэн гэж үзэж байна. Хэрвээ энэ асуудал шүүхээр эцэслэгдсэн шийдвэрлэгдвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд М.*******г өмчлөгчөөр тогтоосон шийдвэр ирсэн учраас мэдэгдэж ажиллагаа хийгдэх нөхцөл байдал үүсэж байна. Энэ шийдвэр нь 09 дүгээр сард ирсэн. Түүнээс өмнө тухайн хөрөнгийн өмчлөгч нь Л. байсан учраас М.*******д шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэгдэх шаардлага байхгүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4.Гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Манай зүгээс Прайм Повер Технологи ХХК болон барьцаа хөрөнгүүдийн өмчлөгч нарыг татаж Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр *******21 оны 12 дугаар сард зээлийн маргаан шийдүүлж байсан. Үүнээс хойш хариуцагч талын дурдсанчлан *******22 оны 02 дугаар сараас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсэж өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа. Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлснээс хойш Прайм Повер Технологи ХХК-ийн захирал Л. нь тодорхой хэмжээний нэлээн хэдэн төлөлтийг зөрчиж байсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш анд нэг ч төгрөгийн төллөлт төлөөгүй. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаас харахад Л. бид хоёр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан байсан юм гэдэг зүйлийг ярьж байна. Тухайн худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр орж ирсэн мөнгийг нэг ч төгрөг авч байгаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Өнөөдрийн ны байр суурийн тухайд гэвэл нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэж байна. Тодруулбал хариуцагч талын дурдсанчлан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч тал биш. Мөн тухайн хөрөнгийг дуудлага худалдаанд оруулж байгаа, хурааж байгаа, битүүмжилж байгаа ажиллагаа нь өөрөө *******23 оны эхээр хийгдсэн ажиллагаанууд байдаг. Мэдэгдээгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч тайлбар хэлж байна. *******23 оны 08 сард өмчлөгчөөр тогтоож нэхэмжлэл гаргасан. Үүнд Прайм Повер Технологи ХХК-ийн захирал Л. болон нэхэмжлэгч тал эвлэрч өмчлөгчөөр тогтоосон шүүгчийн захирамж байгаа. Үүнээс хойш өмчлөгчөөр тогтоосон шүүгчийн захирамж гарсан юм байна. Өнөөдрийг хүртэл иргэнийг эд хөрөнгийн өмчлөгч мөн гэдгийг тодорхойлох нь шүүхийн шийдвэр биш. Улсын бүртгэлд бүртгэснээр тухайн хүн эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг тогтоодог. Мөн тухайн хөрөнгө дээр *******19 оны ны барьцааны гэрээ байгаа. Тухайн гэрээнд Иргэний хуульд заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга хэрэгсэл, зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд тухайн хөрөнгөөр худалдан борлуулж зээлийг төлнө гэсэн агуулгатайгаар аль эрт гэрээ байгуулагдсан. Уг нь өнөөдөр нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш. болон Прайм Повер Технологи ХХК орж байхад банк барьцаанд байгаа зүйлийн тэмдэглэлтэй эсэх нь улсын бүртгэлд байгаагүй. Прайм Повер Технологи ХХК-ийн захирал Л.ын өмчлөлийн эд хөрөнгө байсан. Анхнаасаа байгаагүй ч шүүхийн шийдвэр гарсан. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах үндэслэлтэй байсан гэж ны зүгээс үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс нэг хүнд мөнгө өгөөд нөгөө хүн тухайн эд хөрөнгийг банканд барьцаалсан байгаа энэ үйл баримтыг ойлгож байна. Яагаад Улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа юм. Улсын бүртгэлд бүртгүүлэх юм бол энэ нь захиргааны хэргийн маргаан болж явах байсан. Ийм учраас нэгэнт хурал эхэлсэн учраас нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдэх боломжгүй. Мөн үнэлгээтэй холбоотой маргаан нь эхэндээ их, бага, дутуу үнэлсэн гэдэгтэй холбоотой маргаан байдаг. Энэ маргаан нь эрх ашиг хөндөгдөж байгаа учраас тухайн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

5.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

5.1 Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын *******23 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3******* дугаартай ...М.******* Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны 412 байр, ******* тоотод ам бүл 2 хамт оршин суудаг нь үнэн гэх.. тодорхойлолт (хх-ийн 04 хуудас),

 

5.2 ХХК, М.******* нарын хооронд байгуулсан *******19 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ (хх-ийн 07 хуудас),

 

5.3 М.*******гийн Хаан банк ХК-ийн деспозит дансны хуулга (хх-ийн 08-32 хуудас),

 

5.4 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******21 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 233 дугаартай гүйцэтгэх хуудас, нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 33-34 хуудас),

 

5.5 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******21 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 276 дугаартай шийдвэрийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 35-43 хуудас),

 

5.6 Л.ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн *******, ******* /171*******/ 412 байр, ******* тоот, 69.35 м.кв 2 өрөө, орон сууцны зориулалтай гэх үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 44 хуудас),

 

5.7 Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *******23 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 45-46 хуудас),

 

5.8 Шийдвэр гүйцэтгэгчийн *******23 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 47 хуудас),

 

5.9 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *******23 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* дугаар тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 48 хуудас),

 

5.10 Өмгөөлөгч Б.гийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Ц.д гаргасан гомдол нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 49-50 хуудас),

 

5.11 Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *******23 оын 05 дугаар сарын 01-ний өдрийн 4/530 дугаартай гомдолд хариу хүргүүлэх тухай албан бичгийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 51 хуудас),

 

5.12 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******23 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 14779 дугаар захирамж нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 92-93 хуудас),

 

5.13 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******23 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн дугаар гүйцэтгэх хуудасны нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 94 хуудас),

 

5.14 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******23 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамж нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 92-93 хуудас),

 

6.Хариуцагч тал дараах баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

 

6.1 Хариуцагч талын хариу тайлбар (хх-ийн 71 хуудас)

 

6.2 Л.ын Хан-Уул дүүргийн *******, ******* /171*******/ 412 байр, ******* тоот, 69.35 м.кв 2 өрөө, орон сууцны зориулалтай гэх үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээ (хх-ийн 72 хуудас),

 

6.3 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******21 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 233 дугаартай гүйцэтгэх хуудас, нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 73 хуудас),

 

6.4 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******21 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 276 дугаартай шийдвэрийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 74-78 хуудас),

 

6.5 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн *******21 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1366 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 79 хуудас),

 

6.6 Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *******22 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 80 хуудас),

 

6.7 Шийдвэр гүйцэтгэгчийн *******22 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 81 хуудас),

 

6.8 Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *******23 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 82 хуудас),

6.9 Шийдвэр гүйцэтгэгчийн *******23 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэлийн нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 83 хуудас),

 

6.10 ХХК-ийн *******23 оны ******* дугаар сарын 02-ны өдрийн 5/*******97 дугаар Хүсэлт гаргах тухай албан тоотын нотариатаар батлуулсан хуулбар (хх-ийн 84 хуудас) зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

 

 Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *******23 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч М.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А. нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ .... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даасан гуравдагч этгээд М.*******г оролцуулаагүй, ******* нь уг байрыг аас худалдан авсныг мэдсээр байж албадан дуудлага худалдаа явуулсан нь үндэслэлгүй, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******23 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар уг байрны өмчлөгчөөр ******* тогтоогдсон тул нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж ******* дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.... гэж,

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ... Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******21 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 276 дугаар шийдвэрээр ХХК-аас 641,384,049 төгрөгийг гаргуулж ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Прайм повер техногоги ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Л. өмчлөлийн Ү-2*******6059195 дугаарт бүртгэлтэй Хан-уул дүүрэг *******, *******, *******ны ******* тоот хаягт байрлах 69.35 м.кв талбайтай орон сууцыг *******22 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн тоот битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, *******23 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураасан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу явагдсан тул нэхэмжлэл үндэслэлгүй... гэж маргаж байна.

Өөрөөр хэлбэл зохигч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцэж явагдсан эсэхэд маргаж байна.

4.Нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *******23 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн ******* дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол хуульд нийцэж гарсан эсэхээр тодорхойлогдоно.

5.Нэхэмжлэгч ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч
ХХК-д холбогдох иргэний хэргийг Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянаад, *******21 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ*******21/00276 дугаар шийдвэрээр хариуцагч ХХК-иас зээлийн гэрээний үүр
эгт 637,100,197.16 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрэлцэхгүй тохиолдолд..... Л.ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2*******6059195 дугаартай, Хан-Уул дүүргийн *******, *******, *******ны ******* тоот хаягт байрлах, 69.35 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц /үл хөдлөх эд хөрөнгө/-ыг..... худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. (хх-ийн 35-43 хуудас),

6.Шүүхийн дээрх шийдвэр хүчин төгөлдөр болж, шийдвэрийн дагуу *******21 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 233 дугаартай гүйцэтгэх хуудас олгогдож, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар *******22 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор барьцаа хөрөнгө Хан-уул дүүрэг *******, *******, *******ны ******* тоот хаягт байрлах 69.35 м.кв талбайтай орон сууцыг битүүмжилж, *******23 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх хөрөнгийг хөндлөнгийн гэрчийг байлцуулан битүүмжилж хураасан байна. /хх-73-83 хуудас/

7.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхэд гомдол гаргах, гомдлыг хянан хэлэлцэх хүрээ, харьяаллын талаар зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасан байдаг.

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчид зохих журмын дагуу мэдэгдсэн баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хэрэгт авагдсан байхаас гадна нэхэмжлэгч М.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2.-т төлбөрт хураагдсан хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гомдол гаргах хэдий ч ..... тухайн орон сууцны өмчлөх эрхийн зөрчилтэй холбогдуулан шүүхэд шаардлага гаргах эрх нь орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээдэд байна гэж үзнэ.

9.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан хэдий ч мөн хуулийн 145 дугаар зүйлийн145.1.-д Орон сууцыг дангаар өмчлөх эрх хууль буюу хэлцлийн үндсэн дээр үүснэ, 145.2.-т Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлнэ. гэж заасан боловч нэхэмжлэгч нь уг үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж, өөрийн өмчлөх эрхийг баримтаар нотлоогүй, хэрэгт авагдсан /44 дүгээр хуудас/ Ү-2*******6059195 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Луузангийн болох нь үл хөдлөх эрх дөхөргийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

10.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.-д Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.-т Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заажээ.

11.Нэхэмжлэгч талаас хэрэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******23 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 14779 дугаартай Шүүгчийн захирамж албдан гүйцэтгэх тухай захирамж, дугаартай гүйцэтгэх хуудас, *******23 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай Талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах захирамж /хх-ийн 92-95 хуудас/-ийг хавсарган ирүүлж, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүрэг *******, ******* *******ны ******* тоот үл хөдлөх хөрөнгийг М.*******гийн өмчлөлд шилжүүлэхээр эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан боловч энэ нь цаг хугацааны хувьд *******23 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах ******* дугаартай тогтоолоос хойш болсон үйл баримт байна.

12.Нэхэмжлэгч... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа гуравдагч этгээд миний эрх ашгийг хангаагүй, удаа дараа гомдол гаргасан боловч хүлээн аваагүй, Хан-Уул дүүргийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар байтал анхны албадан дуудлага худалдаа явуулсан нь үндэслэлгүй гэж маргах боловч хэрэгт авагдсан баримтаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу Анхны албадан дуудлага худалдаа явуулсан тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдохгүй байна.

13.Иймд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч М.******* нь Хан-Уул дүүргийн *******, *******ны 20 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгээ баримтаар нотлогдоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны М.******* нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эрх ашиг нь зөрчигдсөн гуравдагч этгээд гэж үзэх үндэслэлгүй, талууд буюу төлбөр төлөгч төлбөр авагч нар гомдлын шаардлага гаргах эрхтэй ба М.******* нь уг шүүхийн гүйцэтгэх ажиллагааны оролцогч биш тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *******23 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн ******* дугаартай Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн *******23 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1335 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд бүхэлд нь түдгэлзүүлэх шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан ба уг арга хэмжээ нь мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд үргэлжлэхийг зохигчид тайлбарлах нь зүйтэй.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******0 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар М.*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын *******23 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах шүүгчийн *******23 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1335 дугаар захирамж мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасан хугацаанд үргэлжлэхийг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 1******* дугаар зүйлийн 1*******.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.УРАНЗАЯА