Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 104/шш2023/00542

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, , ******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Налайх дүүрэг, , , ******* тоотод байрлах, Нийслэлийн Налайх дүүргийн *******д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулж, цалингийн нэмэгдэл, үр дүнгийн урамшуулал 1,215,368 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

түүний өмгөөлөгч Н.,

Гэрч: Б., Г., Д., И., , ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ууганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....2023 оын 06 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүргийн иргэний анхан шатны шүүхэд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдох сахилгын шийтгэл оногдуулсан 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгуулах, үр дүнгийн урамшуулал 1,215,368 төгрөг нөхөн гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Б.******* миний бие эрүүл мэндийн салбарт нийт 16 жил ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 09 дүгээр сараас Нийслэлийн Налайх дүүргийн *******ийн эрхлэгч, 2021 оны 01 дүгээр сараас амбулаторийн тасгийн ,-ын их ээр ажиллаж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас халагдсан, 3 шатны шүүхийн шийдвэрээр үндэслэлгүй халагдсан нь тогтоогдсон учир 2023 оны оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс төрийн албаны зөвлөлөөс, ЭМЯ-аас хугацаатай албан бичгээр шахаж шаардаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар удаа дараа хугацаатай мэдэгдлүүд өгч, даргын өрөөнд очиж, харж сууж байж амбулаторийн тасгийн халдвартын кабинетын ээр арай гэж эргэн томилогдож, тэр өдрөөс хойш хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ хуулийн хүрээнд хариуцлагатай гүйцэтгэн, мэргэжлийн алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байгаа болно. Гэтэл Нийслэлийн Налайх дүүргийн *******ийн дарга Л. нь 3 шатны шүүхийн шийдвэрээр томилогдон ажилдаа орсон цаг үеэс хойш л мөрдөн мөшгөж, өрөөндөө удаа дараа дуудаж, зүй бус үг хэллэгээр гутаан доромжилж, чи шүүхийг лоббидож ялсан би шийдэж байна, үйлдвэрчний эвлэлийн ажлаа чи хүлээлгэж өг, үйлдвэрчний эвлэлийн хурлаа хурдан зарла, хаашаа ч явсан чи миний хараа хяналтад байна, чамд ганцхан би л чөлөө олгоно гэх мэтээр сүрдүүлж, нарын баярыг тохиолдуулан нартаа үндсэн цалингийн 50 хувийн нэмэгдлийг бүх нарт олгосон боловч чи шүүхээр яваад огт ажил хийгээгүй гээд намайг ялгаварлаж хассан, 2023 оны 1 дүгээр улирлын ажлаа тасгийн эрхлэгчээр дүгнүүлж, удирдлагын зөвлөлийн гишүүдээр дүгнүүлсэн боловч дарга таны үр дүнг олгохгүй гэсэн гээд мөн л хассан, мэргэжлийн ийн жижүүрийн хуваарьт оруулахгүй гэх зэргээр хөдөлмөрлөх эрхэнд минь халдсаар 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж, цаашид ч чамд үр дүн нэмэгдэл олгохгүй, үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтай чинь холбогдуулан сахилгын арга хэмжээ авч байгаа талаар мэдэгдсэн, удирдлагын зөвлөлийн хурлын протоколыг хуулбарлаж авахыг хүссэн боловч дарга байгууллагын нууц чамд өгөх албагүй гээд өгөөгүй, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хууль бус тушаалаар үндэслэлгүй гүтгэж надад хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Би тус Эрүүл мэндийн төвийн ийн даргын ажил албан тушаалыг эрхэлдэг хүний хувьд байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг хангах үүднээс 5 ажил төлөвлөж ажилчдаас санал авсан асуудлыг зөрчил гэж үзсэнд гомдолтой байна. Иймд Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.ийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож, 2023 оны 03 дугаар сарын нарын баярын үндсэн цалингийн нэмэгдэл 934,899 төгрөгийн 50 хувь буюу 467,449 төгрөг, 2023 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллын 934,899 төгрөгийн 80 хувь буюу 747,949 төгрөг, нийт 1,215,368 төгрөгийг нөхөн гаргуулж өгнө үү... гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ... Тус төвийн даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот тушааар Б.*******т сануулах сахилгын шийтгэл оногдуулсан. Б.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Налайх дүүргийн үйлдвэрчний хорооны гишүүдийн эвлэл нэгдэл гэсэн 5 заалттай хуудас гарган тасгуудад тараасан. Энэ хуудсан нь ажилчдыг уриалсан заалтууд нь тус төвөөс явуулж байгаа үйл ажиллагааны бодит байдалтай нийцээгүй. Байгууллагын хийж гүйцэтгэж байгаа үйл ажиллагааг мушгин гуйвуулсан. Эмч ажилчдын байгууллагад итгэх итгэлийг алдагдуулсан, эргэлзээ төрүүлсэн ажиллагаа байсан. Энэ хүү ажиллагааг гардуулахдаа тасгийн эрхлэгч нарт албан ёсоор гардуулж өгөөгүй бөгөөд ажилчдын ширээн дээр орхиж гарсан. Захиргааны нэр бүхий ажилчдад өгөхдөө дарга удирдлагуудад мэдэгдэж болохгүй. Өөрсдөө зураарай гэх мэт чилэнгээр үйлдвэрчний эвлэлийн хорооны нэрээ халхавчлах байдлаар хандсан. Мөн үйлдвэрчний эвлэлийн хорооны халхавчлах нэрээр асуудалд хандсан байна. ийн хорооноос тус төвтэй хамтран ажиллах, ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх талаарх нэг ч асуудлыг албан ёсоор тавиагүй, хамтран ажлаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 12, 14 18, 19, 20, 21 дүгээр заалтууд хэрэгжүүлэх талаар нэг ч санал хүсэлт гаргаагүй атлаа гэнэлт нараа хөдөлмөрийн мөлжилгөөс хамгаалъя гэх нэрээр Фейсбүүк хаяг нээж, байгууллагаас зохиож байгаа үйл ажиллагааг эсэргүүцэх, нэр хүндийг гутаах, ажил хаялт зохион байгуулах арга хэмжээг зохион байгуулах талаар уриалах гэх мэтээр арга хэмжээг зохион байгуулж байсныг зарим ажилчид хэлж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 12, 14 18, 19, 20, 21 дүгээр заалтууд хэрэгжүүлэх талаар нэг ч санал хүсэлт гаргаагүй атлаа гэнэт нараа хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалъя гэх нэрээр Фейсбүүк хаяг нээж, байгууллагаас зохиож байгаа үйл ажиллагааг эсэргүүцэх, нэр хүндийг гутаах, ажил хаялт зохион байгуулах арга хэмжээг зохион байгуулах талаар уриалах гэх мэтээр арга хэмжээг зохион байгуулж байсныг зарим ажилчид хэлж байсан. Энэ хүү арга хэмжээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 хэсэг дахь заалтыг зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Мөн 50 хувын нэмэгдэл олгоогүй гэдэг. Энэ асуудалд Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн мөнгөн урамшуулал олгох тухай А/25 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтад дэлхийн нарыг баярыг тохиолдуулан иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр идэвх санаачилга гарган сүүлийн 6 сарын хугацаанд тасралтгүй ажиллаж байгаа нарт нэг сарын цалингийн 50 хувь хүртэл урамшуулах тушаал гарч 2023 оны 03 дугаар сарын цалин дээр бодож олгосон. Яагаад 6 сар гэсэн бэ гэхээр эмнэлгийн байгууллагын ажилчид гүйцэтгэлээр урамшин ажилладаг. Б.******* 2021 онд ажиллаагүй бөгөөд тухайн заалтыг хангаагүй. Байгууллагын үр дүн гүйцэтгэл, оролцоо бага байсан болохоор удирдлагын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн журам батлах тогтоолоор Төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмын 3 дугаар хавсралтаар баталсан. Төрийн алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журам-ын 1.2.2-т төсвийн шууд захирагч нь байгууллагын төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төрийн алба хаагчид олгохоор заасан. Мөн журмын 2.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй алба хаагчид олгоно, мөн журмын 3.2-д Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг үндэслэн үндсэн цалингийн 10-20 хувиар cap бүр тооцож, улирал тутам олгоно, мөн журмын 3.3-т Төрийн ийн эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн ажилтанд мөнгөн урамшуулал олгохдоо энэхүү журмын 3.4-т заасан шалгуур үзүүлэлтийг баримтлах....-аар тус тус заасан. Уг журмын 2.6 дахь хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2023 оны үр дүнгийн урамшуулал олгох ажлын хэсэг байгуулах тушаал гарсан. Б.*******ийн ажил үүргийг нь үнэлбэл 70 хувьтай үнэлэгдсэн байдаг. 2023 оны 2-3 дугаар сард ажлын гүйцэтгэл хангалтгүй учраас 1 дүгээр улирлын мөнгөн урамшуулал олгоогүй. Уг журамтай холбогдуулан Б.*******ийн гаргасан нэхэмжпэлийг авч үзвэл Б.******* нь 2023 оны 1 дүгээр улиралд нийт ажлын 61 хоногоос 45 хоногт нь ажил, үүрэг гүйцэтгэсэн, 2023 оны 2, 3 саруудад ажлын гүйцэтгэл, хангалтгүй дүгнэгдсэн учраас 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгоогүй, 2 дугаар улиралд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан /ураас Төрийн алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журам-ын 2.7, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам-ын 13 дугаар бүлгийн 13.4-д заасны дагуу үр дүнгийн урамшуулал олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй. Мөн 2 дугаар улиралд мөнгөн урамшуулал олгоогүй шалтгаан бол сахилгын шийтгэл оногдуулсан ажилтанд урамшуулал олгох боломжгүй байсан. Тиймээс нэхэмжлэгч Б.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү...... гэв.

3.Нэхэмжлэгч талаас дараах баримтыг гаргаж өгсөн байна. Үүнд:

3.1 Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар тушаалын хуулбар (хх-ийн 07 хуудас)

3.2 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар тушаал (хх-ийн 08 хуудас)

3.3 Налайх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр (хх-ийн 09-10 хуудас),

3.4 Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаар албан бичиг (хх-ийн 11 хуудас),

3.5 Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвтэй 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв ажил олгогч, ажилтын байгуулсан хөдөлмөрийн гэрээ (хх-ийн 33-35 хуудас),

3.6 Монголын ийн ерөнхий зөвлөлийн Эрхийн хороо-ны нийт гишүүдийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт (хх-ийн 36-38 хуудас),

3.7 Налайх дүүргийн *******ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны хуулийн этгээдийн гэрчилгээ (хх-ийн 39 хуудас),

3.8 Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/31 дугаартай Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.д хүргүүлсэн Шаардлага хүргүүлэх тухай албан тоот (хх-ийн 40-41 хуудас),

3.9 Төрийн үйлчилгээний албан хаагчийн 2023 оны 01 дүгээр, 02 дугаар улирлын ажлын гүйцэтгэлийн тайлан (хх-ийн 43-51, 71-75 хуудас)

3.10 Нэхэмжлэгч Б.*******ийн ажлын тайлан (хх-ийн 76-77 хуудас)

3.11 Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/66 тоот тушаал, уг тушаалаар баталсан Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн дотоод журам (хх-ийн 84-91 хуудас)

3.12 Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан 2021-2022 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ (хх-ийн 92-102 хуудас)

3.13 Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн эвлэлдэн нэгдэлт (хх-ийн 103-108 хуудас)

3.14 Монгол Улсын Хүний эрхийн комиссын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 05/59 дүгээр Гомдол шийдвэрлүүлэх тухай Нийслэлийн Эрүүл мэндийн төвийн даргад хүргүүлсэн албан бичиг (хх-ийн 137-139 хуудас)

3.15 Эрүүл мэндийн яамнаас 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2/11 дүгээр албан бичгээр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.д хүргүүлсэн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай (хх-ийн 140 хуудас)

3.16 Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01/657 дугаартай Гомдол шилжүүлэх тухай Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн албан бичиг (хх-ийн 141 хуудас)

3.17 Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 01/41 дүгээр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Л.д хүргүүлсэн Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичиг (хх-ийн 142 хуудас)

3.18 Хүнийн эрхийн комиссын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай Нийслэлийн Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн Гомдол шалгуулах тухай албан бичиг (хх-ийн 143-144 хуудас)

3.19 Амбульторын нарын 2023 оны 01, 02 дугаар улирлын ажил дүгнэх илтгэх хуудас (хх-ийн 145-145 хуудас)

3.20 Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаар Гомдол шийдвэрлүүлэх тухай тогтоол (хх-ийн 148 хуудас)

3.21 Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл хүлээлгэж өгсөн баримт (2 дугаар хавтаст хэргийн 05 хуудас)

4. Хариуцагч талаас дараах баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд:

4.1 Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/25 дугаартай Мөнгөн урамшуулал олгох тухай тушаалын хуулбар (хх-ийн 113 дугаар хуудас)

4.2 Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/102 дугаартай Нэгдүгээр улирлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох тухай тушаал, хавсралтын хамт (хх-ийн 114-116 хуудас)

4.3 Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/187 тоот Хоёрдугаар улирлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох тухай тушаалын хуулбар, хавсралтын хамт (хх-ийн 117-119 хуудас)

4.4 Эрүүл мэндийн газрын Улсын ахлах байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10-13-01/016/234 дугаар Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах тухай Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргүүлсэн албан шаардлага (хх-ийн 154-156 хуудас)

4.5 Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн нарын 2023 оны 01, 02 дугаар улирлын ажил дүгнэсэн үзүүлэлт (хх-ийн 157-160 хуудас)

4.6 Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвиийн Удирдлагын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай тэмдэглэл (хх-ийн 161-163 хуудас)

4.7 Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвиийн Удирдлагын зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 08 дугаартай тэмдэглэл (хх-ийн 166-167 хуудас) зэрэг

5. Шүүхийн журмаар 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчийн хүсэлтээр гар утсаны ярианд үзлэг хийсэн тухай тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 16-18 хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан

Гэрч Б. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: 180000119 дугаарын цахим лавлах утсаар үйлчлүүлэгч нар ийн үзлэгийн цаг авдаг. Тухайн мэргэжлийн нь 1 цагт 15 минутын зайтай 4 өвчтөн үзэх ёстой байдаг. Ихел программ бол эмнэлгийн тусламж үйлчилгээ оношилгоо, бүртгэл мэдээллийг бүртгэн оруулдаг эмнэлгийн цахим систем. Үүнд цаг авсан үйлчлүүлэгчийн мэдээлэл бүртгэгдэж, бүртгэснээр тухайн үзлэг баталгааждаг. Б.******* 2023 оны 01, 02 дугаар улиралд нийт 4005 хүн үзсэн байсан. Б.******* хэлэхдээ миний журналд урьдчилан сэргийлэх үзлэг хийсэн хүн байхгүй гээд надад журналаа өгөөгүй.. гэв.

Гэрч Г. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: ...2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Налайх дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралд би оролцсон. Тухайн хуралдаанаар Налайх дүүргийн Эрүүл төвийн даргын сануулах сахилгын шийтгэлийг цуцлуулах хүсэлттэй холбоотой гомдлыг хэлэлцсэн. Талууд хамтран ажиллаж, нэг нэгнийхээ боломж, эдлэх ёстой эрхийг нь эдлүүлж, ажиллах нөхцөл боломжоор хангуулж, ажил олгогч болон Б.*******т тусгайлан үүрэг даалгавар өгсөн. Талуудыг эвлэрээрэй гэж хэлсэн. 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хороо хуралдаж, тэмдэгдэл хуулийн хугацаандаа гардуулагдсан. Хороо гарсан шийдвэрээ хэзээ гардуулснаа баримтаар баталгаажуулдаггүй.... гэв.

Гэрч Д. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: ... Тухайн хуралд гурван талт хорооны бүх гишүүд оролцсон. Налайх дүүргийн Эрүүл мэндийн дарга Л.ь болон 2 ийн хооронд үүссэн асуудлыг цугларсан баримт бичигт тулгуурлан эвлэрэн харилцах шийдвэр гаргасан. Л.ь даргатай холбогдоход бид асуудлаа дотроо шийднэ гэж хариу өгсөн. Гэтэл шүүхэд асуудал нь ирсэн байна. Тиймээс талууд эвлэрээгүй юм байна гэж ойлгож байна. Удирдлагаас нь бид эвлэрэн хэлэлцсэн эсэх талаар асуусан. Бид хоорондоо шийднэ гэж хэлсэн. Хуралдаанаас гарсан шийдвэрийг гомдол гаргагч талуудад хуулийн хугацаанд нь өгсөн... гэв.

Гэрч И. шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: ..2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хурал болж шийдвэрт 2023 оны 06 дугаар сарын эхээр гарын үсэг зурсан, шийдвэр, тэмдэглэлийг гардуулах ажиллагааг хэзээ хийсэн талаар би мэдэхгүй.. гэв.

Гэрч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: ...Тухайн хурлаар талуудыг эвлэрүүлэх талаар ярилцсан. Хуралдаан хийх өдөр Б.*******ийн материал хангалттай байсан. Ажил олгогч талаас ямар нэгэн нотлох баримт авч ирээгүй байсан. Налайх дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрийн тэмдэглэл шийдвэрт хорооны гишүүд хуулийн хугацаанд гарын үсэг зурсан. шийдвэрийг гомдол гаргагч талуудад 4-5 өдрийн дотоор гардуулдаг. Тухайн тэмдэглэл, шийдвэрийг гардуулах ажиллагааг хорооны нарийн бичиг нарийн бичгийн дарга хийж гүйцэтгэсэн.. гэв.

Гэрч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: Налайх дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралд би оролцсон. Хурлын тэмдэглэл шийдвэрт хуулийн хугацаандаа гарын үсэг зурсан. Б.******* хурлын шийдвэрийг хэзээ гардаж авсан талаар мэдэхгүй.. гэв.

Гэрч Н. шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргасан мэдүүлэгтээ: Би 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Налайх дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны хуралдаанд оролцсон. Харин тухайн хурлын тэмдэглэл, шийдвэр дээр хэзээ гарын үсэг зурснаа санахгүй байна. Шийдвэрийг Б.*******т хэзээ гардаж авсан талаар би мэдэхгүй... гэв.

Гэрч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэгтээ: ..Миний бие Налайх дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хороонд нарийн бичгийн дарга хийдэг. Би хөдөлмөрийн эрхийн хорооны дүрмийг мэднэ. Хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны нарийн бичгийн дарга нь ирсэн гомдлыг хорооны гишүүдэд танилцуулж, хуралдаан эхлэх үед тэмдэглэл хөтөлж, гарсан шийдвэрийг маргалдагч талуудад хүргүүлэх үүрэгтэй. Хурал 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр болсон. Хурал эхлэх үед Л., Б.******* нар холбогдох материалтайгаа орж ирсэн. Л. ямар ч материалгүй, хурлын бэлтгэл хангалтгүй орж ирсэн. Хурлаас өмнө 2 талыг эвлэрүүлэхээр хурал хийсэн. Хурал болсны маргааш нь бил үү нөгөөдөр нь Л. дарга руу залгаж Та нар эвлэрэх талаар ярилцсан уу, эцсийн байдлаар би тэмдэглэлээ гаргамаар байна. Та ямар бодолтой байна вэ гэхэд Би 2 тэйгээ ярилцаад эвлэрчихнэ гэж хэлсэн. Мөн надаас тушаалаа яаж хүчингүй болгох талаар асуусан. Би тушаалыг та өөрөө хүчингүй болгож болно гэж хэлсэн. Налайх дүүргийн *******д 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр очиход Л.ь дарга байсан. Харин Б.******* байгаагүй, нарын зөвлөгөөний хуралтай гэж хэлсэн. Тэгэхээр нь Л. даргад тэмдэглэл, шийдвэрийг гардуулаад явсан. Тэгээд би гурван талт хорооны тэмдэглэл, шийдвэрийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр буюу 1 дэх өдөр Б.*******т гардуулж өгөөд өөрийнхөө бүртгэлийн ард 6 сарын 12-ны өдөр гардууллаа гэж бичсэн, дараа нь шүүх хурал болох гээд байна гээд ******* ирэхээр нь тэмдэглэлээ хараад 6 сарын 12-ны өдөр гардуулж өгсөн гэх бичгийг хийж өгсөн нь үнэн... гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож, нэмэгдэл цалин, үр дүнгийн урамшуулал нийт 1,215,368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн үндэслэлээ:... намайг байгууллагын үйл ажиллагааг алдагдуулах зорилгоор ажилтнуудыг үймүүлж, эв нэгдлийг бусниулах далд утга бүхий бичиг гарын үсэг зуруулсан хэмээн сануулах сахилгын шийтгэл ногдуулсны хүлээн зөвшөөрөхгүй уг тушаалыг хүчингүй болгуулна, ... би уг байгууллагын үйлдвэрчний эвлэлийн даргын эрхийн хүрээнд ажил зохион байгуулсан, ... мөн бүх нарт нарын баярын өдрөөр цалингийн 50 хувийн урамшуулал олгосон атлаа надад өгөөгүй, .. үр дүнг буруу тооцож үнэлээгүй тул 1,215,368 төгрөгийг гаргуулна.. гэж

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: ...******* нь 5 заалттай үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эвлэлт нэртэй хуудсанд ажилтнуудыг уриалан гарын үсэг зуруулсан, уг 5 заалт нь бодит байдалд нийцээгүй, байгууллагаас хэрэгжүүлж буй арга хэмжээг гуйвуулсан агуулгатай байсан тул түүнд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, .. нарын баярыг тохиолдуулан 6 сараас дээш хугацаанд ажилласан нарт цалингийн 50 хувийн урамшуулал олгосон тул түүнд ******* хамаарахгүй.., сануулах сахилгын шийтгэлтэй тул үр дүнгийн урамшуулал олгоогүй.. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

4.Зохигч сахилгын зөрчил гаргасан эсэх, шийтгэл ногдуулсан тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэх, үр дүнгийн болон цалингийн урамшуулал олгох эсэхэд маргаж байна.

 

Тушаал хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

 

5.Нэхэмжлэгч Сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр  үндэслэлгүй талаарх гомдлоо урьдчилан шийдвэрлүүлэхээр Налайх дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хороонд хандаж, талуудын маргаан шийдэгдээгүй тул шүүхэд хандсан, уг шийдвэрийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гардан авч (2 хавтаст хэргийн 05 хуудас, гэрчийн мэдүүлэг), 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 154 дүгээр зүйлийн 154.8-д заасантай нийцэж тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийн хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ.

6.Нэхэмжлэгч Б.******* нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/11 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 339, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1593 дугаар магадлалаар ажилд эгүүлэн тогтоолгож, одоо Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Амбулторын тасгийн Халдварын кабинетын ээр ажилладаг болох нь шүүхийн шийдвэр, магадлал (1 хавтас 214-228 хуудас) Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тоот ажилд томилох тухай тушаал (1 хавтас-07 хуудас) зэргээр нотлогдож байна.

7.Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот тушаалаар Б.*******ийг .. байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зорилгоор ажилтнуудыг үймүүлж, эв нэгдлийг бусниулах далд утга бүхий тайлбар бичиг гарын үсэг зуруулж, хамт олныг төөрөгдүүлсэн ажлыг зохион байгуулж буй нь батлагдсан... гэх үндэслэлээр Сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ.

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна, 123.2.2.-т Нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах шийтгэл ногдуулна гэж заассан байдаг.

9. Сахилгын зөрчил гаргасан эсэх талаар зохигч маргаж байх тул ажил олгогчийн зүгээс шийдвэрийнхээ үндэслэл буюу ажилтны гаргасан зөрчлийг баримтаар нотлох үүрэгтэй байдаг.

  10.Нэхэмжлэгч Б.******* нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар одоог хүртэл ажилладаг, уг хороо нь өөр даргагүй болох нь хэргийн 39 дүгээр талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдох бөгөөд уг эвлэлийн хороо нь гишүүдийнхээ хөдөлмөрлөх болон хууль ёсны эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны чиглэлтэй байна.

11.Хариуцагч татгалзал болон тушаалдаа 5 заалт бүхий үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эвлэлт нэртэй хуудсанд ажилтнуудыг уриалан гарын үсэг зуруулсан нь байгууллагаас хэрэгжүүлж арга хэмжээг гуйвуулсан байдалтай, эв нэгдлийг бусниулах арга хэмжээг зохион байгуулсан гэх боловч уг 5 заалт бүхий эвлэлдэн нэгдэлт гэх баримтад (хх-ийн 103-108 хуудас)

1.    Хөдөлмөрийн тухай шинэчилсэн хуулийн дагуу байгууллагын хамтын гэрээ, дотоод журмы заалтад нэмэлт өөрчлөлт оруулах

2.    Хөдөлмөрлөх эрх ашгаа шударгаар хуулийн хүрээнд хамгаалуулах

3.    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хангагдсан, ажлын байрны дарамт хүчирхийлэлгүй орчинд ажиллах нөхцлийг бүрдүүлэх

4.    Монголын ийн тухай хууль, ҮЭХ-ны дүрэм, салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны дүрмийн дагуу татвараа хараат бусаар бэлэн бусаар төвлөрүүлэх

5.    Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу ялгаварлан гадуурхалтгүй, байгууллагын удирдлагуудад үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, хөдөлмөрийн тухай хуулийн дагуу эвийн журмаар зөвшилцлийн ширээнд хоёр талаас суух гэсэн агуулгыг илэрхийлж, нараар гарын үсэг зуруулсан болох нь тогтоодож байна

12.Ажил олгогч,ажилтан нар 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан уг гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолт, холбогдох ёс зүйн дүрэм, журам зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцох ба зөрчлийн шинж байдлыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулахаар, мөн гэрээний 6.1-6.8-д заасан нэмэгдэл нөхцөл нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байхаар заажээ. (1 хавтас 33-35 хуудас),

13.Гэтэл ажил олгогч тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасныг баримталж, Б.*******ийн гаргасан зөрчил гэх 5 заалт бүхий үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эвлэлт нэртэй хуудсанд ажилтнуудыг уриалан гарын үсэг зуруулсан нь ямар хууль тогтоомж, хэм хэмжээ, хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтын ямар заалтыг зөрчсөн нь тушаалын үндэслэлээс тодорхой бус байхаас гадна Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дэргэдэх ийн хороо нь гишүүдийнхээ хөдөлмөрлөх болон хууль ёсны эрх ашгийг хамгаалах үндсэн үйл ажиллагааны чиглэлийнхээ хүрээнд дээрх ажлыг зохион байгуулсан, нэхэмжлэгч Б.*******ийн уг үйлдэл нь байгуулагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зорилго бүхийн ажлыг зохион байгуулсан гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

14.Тус Эрүүл мэндийн төвийн удирдлагын зөвлөлийн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Удирдлагын зөвлөлийн тэмдэглэлээс үзвэл ... Эрүүл мэндийн төвийн дарга Л. нь ....уг бичиг нь нарт буруу ойлголт төрүүлсэн, хамт олны сэтгэл санааг хоёрдуулсан, удирдлагад үл итгэх байдал үүсгэсэн, эв нэгдлийг хутган үймүүлсэн бичиг байна... хэмээн өөрөө дүгнээд тухайн хуралд оролцсон нарын ... Уг бичгийг харсан, ******* өгөөгүй.. ажилдаа ирэхэд миний ширээн дээр байсан... гэх мэдүүлгүүдэд үндэслэн Б.*******ийг шууд буруутган сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь ажилтан ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ямар чиг үүргээ биелүүлээгүй, түүний ямар буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас зөрчил гаргасан гэдгийг баримтаар нотлолгүйгээр, нарын тайлбарт үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй юм.

15.Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцохоор заасан боловч ажил олгогч нь зөрчлийг баримтаар нотлоогүй, ажилтны буруутай үйлдэл нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг хэрхэн зөрчснийг сахилгын шийтгэл ногдуулсан нь дээрх хуулийн зохицуулалттай нийцэхгүй, тушаалынхаа үндэслэлийг нотлох үүргээ хэрэгжүүлж чадахгүй байх тул Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэмэгдэл цалин урамшуулал 1,215,368 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

16.Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/25 тоот тушаалаар Дэлхийн нарыг баярыг тохиолдуулан 6 сар ажиллаж байгаа нарт үндсэн цалингийн 50 хувиар урамшуулал олгосон ба нэхэмжлэгч Б.******* уг тушаалын дагуу намайг ялгаварлаж урамшуулал олгоогүй тул үндсэн цалингийн 50 хувь болох 467,449 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

Хариуцагч тал .. Б.******* нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажилд томилогдсон тул уг тушаалд хамрагдахгүй, ... тушаалын хавсралтын гаргаж өгөх боломжгүй хэмээн тайлбарлаж байна.

17. Нэхэмжлэгч Б.******* нь тус Эрүүл мэндийн төвийн ээр ажиллаж байхдаа Эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/11 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 339, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1593 дугаар магадлалаар ажилд эгүүлэн тогтоож, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тоот тушаалаар Амбулторын тасгийн Халдварын кабинетын ээр ажилд томилжээ.

Хэрэгт авагдсан Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2000 дугаар захирамж, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 215 дугаар шийдвэр зэрэг баримтаар Б.*******ийг ажилд нь эгүүлэн тогтоосон буюу тухайн хүний ажилласан байдал тасраагүй байхад хариуцагчийн зүгээс түүнийг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажилд орсон, 6 сар ажиллаагүй хэмээн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан байдаг.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б.*******ийн ажилд нь томилоогүйгээс шүүхээс ажилгүй байсан хугацааны нөхөн олговорыг гаргаж шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр хэрэгт авагдсан, уг шийдвэрээр нэхэмжлэгчийн ажилласан байдал тасраагүй байхад түүнийг шинээр томилогдсон хэмээн тайлбарласан нь үндэслэлгүй байх тул Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/25 тоот тушаалаар Дэлхийн нарыг баярыг тохиолдуулан 6 сар ажиллаж байгаа нарт үндсэн цалингийн 50 хувиар урамшуулал олгосон тушаал 6 сар ажилласан болох Б.*******т хамааралтай хэмээн үзэж, түүнийг ажилд томилсон 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тоот тушаалд бичигдсэн ТҮЭМ-6 дахь шатлалын 934,899 төгрөгийн 50 хувь болох 467,449 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.

Харин нэхэмжлэлээс 2023 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшуулал үндсэн цалин 934,899 төгрөгийн 80 хувь болох 747919 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 108.1.Ажилтны ур чадварын, ажилласан жилийн, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны болон бусад нэмэгдлийг хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно гэж заасан ба үр дүнгийн урамшууллын нэмэгдлийг тусгайлсан журмаар зохицуулсан байдаг.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам"-ын 1.2.Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ, улирлын ажлын үр дүнг үндэслэн төрийн албан хаагчид дараахь эрх бүхий албан тушаалтан мөнгөн урамшуулал олгоно,

       1.2.1төсвийн ерөнхийлөн захирагч нь харьяа байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ, ажлын үр дүнг үндэслэн холбогдох гүйцэтгэлийн үнэлгээний журамд тодорхойлсон мөнгөн урамшуулал авах нөхцөлийг хангасан төсвийн төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагчид;

2.1.Хуульд өөрөөр заагаагүй бол улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил, үүргээ хангалттай гүйцэтгэсэн, ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй албан хаагчид олгоно гэж заасан байна.

Ажилтны үр дүнг тухайн байгууллагын удирдлага эрхийхээ хүрээнд урамшууллыг хэдэн хувиар тооцож олгох нь тухайн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх хэмжээний асуудал бөгөөд Б.*******ийн нэгдүгээр улирлын ажлын үр дүнг Гүйцэтгэл хангалтгүй гэх тушаалтай маргаж хүчингүй болгуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нэхэмжлэлдээ Б.******* нь өөрийгөө 1, 2 дугаар улирал 40/40 хувиар тооцож 80 хувийн гүйцэтгэлтэй хэмээн үзэж 747,919 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Б/102 тоот тушаал (1 хавтас 114-116 хуудас)-аар Нэгдүгээр улирлын үр мөнгөн урамшуулал олгохдоо Б.*******ийн гүйцэтгэл хангалтгүй гэж үнэлсэн шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй, ажилтнй ажлын гүйцэтгэлийг хэдэн хувиар тооцож үнэлэх нь байгуулагын даргын эрхийн асуудал тул шүүх Гүйцэтгэл хангалтгүй гэснийг буруутгах боломжгүй, нэхэмжлэгч уг тушаалтай маргаагүй байхад ажлын гүйцэтгэлтэй холбогдуулан дүгнэлт үндэслэлгүй юм.

Мөн Б.******* нь 2023 оны 06 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Б/187 тоот тушаалаар хоёрдугаар улирлын үр дүнг тооцсон байхад урьдчилан үр дүнгийн урамшуулал гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй хэмээн үзэж үр дүнгийн урамшуулал 747,919 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч талаас Б.******* нь Налайх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны шийдвэрийг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гардан авч, 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн хэмээн тайлбарлах боловч 2 дугаар хавтаст хэргийн 05 дугаар хуудаст авагдсан баримтаар Б.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлээгүй гэдгээ баримтаар нотолсон, гэрчээр мэдүүлэг өгсөн нь ... Би хорооны шийдвэрийг Б.*******т 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гардуулж өгсөн гэдгийг нотолж байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзлээ.

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, тушаал хүчингүй болгуулах хөдөлмөрийн маргаан нь гомдлоор авч хэлэлэцэх маргаан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас   467,449 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 14673 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 05 дугаар сарын 05ы өдрийн Б/120 тоот тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас 467,449 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, үлдэх 747,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14, 673 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.УРАНЗАЯА