Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00213

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         2024            01           26                                              210/МА2024/00213

 

 

 

 

*******.*******ийн нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 104/ШШ2023/00542 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.*******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* *******д холбогдох

******* ******* ******* ******* *******ийн даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн *******/120 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урамшуулал 1,215,368 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******атхуяг, хариуцагчийн өмгөөлөгч Н.*******атбаатар, Ж.*******атзоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******.******* нь 2017 оны 09 дүгээр сараас ******* ******* ******* ******* *******ийн халдвартын тасгийн эрхлэгч, 2021 оны 01 дүгээр сараас амбулаторийн тасгийн *******ЗДХ, ДОХ-ын их эмчээр ажиллаж байсан. Тэрээр 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр ажлаас халагдсан хэдий ч шүүхийн шийдвэрээр үндэслэлгүй халагдсан нь тогтоогдож ажилдаа эгүүлэн томилогдсон.

1.2. ******* ******* ******* ******* ******* нь эмч нарын баярыг тохиолдуулан үндсэн цалингийн 50 хувийн нэмэгдлийг бүх эмчид олгосон боловч намайг ялгаварлаж хассан, 2023 оны 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг мөн хассан. Мэргэжлийн эмчийн жижүүрийн хуваарьт оруулахгүй гэх зэргээр хөдөлмөрлөх эрхэнд минь халдсан. 

1.3. 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Удирдлагын зөвлөлийн хурлаар оруулж, Үйлдвэрчний эвлэлийн хорооны сонгуульт ажилтай холбогдуулан сахилгын арга хэмжээ авч байгаа талаар мэдэгдсэн. 

Эрүүл ******* *******ийн даргын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн *******/120 дугаар тушаалаар надад үндэслэлгүйгээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. *******и тус ******* ******* *******ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын албан тушаалыг эрхэлдэг хүний хувьд байгууллагын ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийг хангах үүднээс 5 ажил төлөвлөж ажилчдаас санал авсан асуудлыг зөрчил гэж үзсэн. 

Иймд ******* ******* ******* ******* *******ийн даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн *******/120 дугаар тушаалыг хүчингүй болгож, 2023 оны 03 дугаар сарын эмч нарын баярын үндсэн цалингийн нэмэгдэл 934,899 төгрөгийн 50 хувь буюу 467,449 төгрөг, 2023 оны 1, 2 дугаар улирлын үр дүнгийн урамшууллын 934,899 төгрөгийн 80 хувь буюу 747,919 төгрөг, нийт 1,215,368 төгрөгийг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ******* ******* үйлдвэрчний хорооны гишүүдийн эвлэл нэгдэл гэсэн 5 заалттай хуудас гарган тасгуудад тараасан. Энэ нь ажилчдыг уриалсан, тус *******өөс явуулж байгаа үйл ажиллагааны бодит байдалтай нийцээгүй, эмч, ажилчдын байгууллагад итгэх итгэлийг алдагдуулсан, эргэлзээ төрүүлсэн ажиллагаа байсан. Энэ хуудсыг тасгийн эрхлэгч нарт албан ёсоор гардуулж өгөөгүй бөгөөд ажилчдын ширээн дээр орхиж гарсан. Захиргааны нэр бүхий ажилчдад өгөхдөө дарга удирдлагуудад мэдэгдэж болохгүй, өөрсдөө зураарай гэх мэтчилэнгээр Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэрээр халхавчлах байдлаар хандсан. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 12, 14 18-21 дүгээр заалтууд хэрэгжүүлэх талаар нэг ч санал хүсэлт гаргаагүй атлаа гэнэт эмч нараа хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалъя гэх нэрээр фейсбүүк хаяг нээж, байгууллагаас зохиож байгаа үйл ажиллагааг эсэргүүцэх, нэр хүндийг гутаах, ажил хаялт зохион байгуулах талаар уриалах гэх мэт арга хэмжээг зохион байгуулж байсныг зарим ажилчид хэлж байсан. Энэхүү арга хэмжээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь заалтыг зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн. 

2.2. ******* ******* ******* ******* *******ийн даргын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/25 дугаар тушаалд идэвх санаачилга гарган сүүлийн 6 сарын хугацаанд тасралтгүй ажиллаж байгаа эмч нарыг нэг сарын цалингийн 50 хувь хүртэл урамшуулахаар заасан бөгөөд *******.******* 2021 онд ажиллаагүй, тухайн заалтыг хангаагүй. *******айгууллагын үр дүнгийн гүйцэтгэлд оролцоо бага байсан болохоор Удирдлагын зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн. 

2.3. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн тогтоолоор баталсан Төрийн албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмын дагуу *******.*******ийн ажил үүрэг 70 хувьтай үнэлэгдсэн. *******.******* нь 2023 оны 1 дүгээр улиралд нийт ажлын 61 хоногоос 45 хоногт нь ажил үүрэг гүйцэтгэсэн, 2023 оны 2, 3 дугаар саруудад ажлын гүйцэтгэл хангалтгүй дүгнэгдсэн учраас 1 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал олгоогүй, 2 дугаар улиралд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан учраас дээрх журмын 2.7, *******айгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 13.4-д заасны дагуу үр дүнгийн урамшуулал олгоогүй. 

Иймээс нэхэмжлэгч *******.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 108 дугаар зүйлийн 108.1-д зааснаар ******* ******* Эрүүл ******* *******ийн даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн *******/120 тоот тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас 467,449 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******.*******т олгож, үлдэх 747,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,673 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй болохыг тодорхой харуулж байна. Учир нь гэрчүүдийн мэдүүлэг, гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр болсон хуралдааны тэмдэглэлийг нэхэмжлэгч гардаж авсан баримтыг нөхөж хийсэн нь үнэн гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нөхцөл байдал нь нэхэмжлэгч Д.******* нь ******* ******* хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр болсон хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гардаж авсан гэж дүгнэх боломжгүй. 

4.2. Сум, ******* хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны дүрмийн 3.16-д Хороо маргааныг зохицуулж чадаагүй бол хороо урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эсхүл шийдвэр гаргаж, маргалдагч талуудад ажлын 3 өдөрт багтаан хүргүүлнэ, 3.17-д Хорооноос гаргасан маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, эсхүл шийдвэрийг хүлээн авснаас хойш маргалдагч аль нэг тал Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаанд шүүхэд хандах эрхтэй гэж зохицуулсан.

Дээрх журмын дагуу хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг ажлын 3 өдөрт багтаан талуудад хүргэх үүрэгтэй ба 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг гэрчүүдийн мэдүүлснээс харахад хамгийн цаад талдаа 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүргүүлсэн байх учиртай байна.

Энэ бүгдээс дүгнэхэд анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн шинжлэн судлаагүй, эргэлзээтэй нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад ******* ******* хөдөлмөрийн эрхийн зохицуулах гурван талт хорооны нарийн бичгийн дарга гэрч Х.Нэргүйгийн нөхөж үйлдсэн баримтыг үндэслэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: 

5.1. 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр ******* ******* Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны хурал болсон, тухайн хорооны нарийн бичгийн дарга Х.Нэргүйгийн гарын үсэг зуруулж гардуулж өгсөн баримт 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр надад ирсэн. Хариуцагч тал хуурамч баримтыг нөхөж үйлдсэн гэдэг байдлаар шүүхэд хүсэлт гаргаж гар утсанд үзлэг хийлгэсэн. ******* ******* Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны хурлын бүрэлдэхүүнд оролцсон бүх гишүүдийг гэрчээр асуулгах хүсэлтийг хариуцагч талаас гаргаж шүүх шийдсэн. *******үх гэрчүүд хуулийн хугацаанд гардуулсан гэж мэдүүлэг өгсөн. *******и хууль ёсны дагуу нотариатаар батлуулж шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл хуурамч баримт бүрдүүлсэн мэтээр ярьж зориуд мушгин гуйвуулж байгаад харамсаж байна.

5.2. 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эмч нарын зөвлөгөөнтэй байсан бөгөөд надад тухайн өдөр тэмдэглэлийг гардуулж өгөөгүй. Эмч нарын зөвлөгөөний хурлыг Л.*******айгал дарга даргалдаг гэж буруу тайлбарлаж байна. Энэ хурлыг ******* Нийгмийн даатгалын хэлтсийн дарга даргалдаг, ******* ******* ******* ******* *******ийн эмчилгээ хариуцсан орлогч дарга орлогчоор оролцдог, Л.*******айгал дарга оролцдоггүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******д холбогдуулан даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн *******/120 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урамшуулал 1,215,368 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.  ******* ******* ******* ******* *******ийн даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн *******/120 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2, 123.4 дэх хэсгийг баримтлан Амбулаторийн тасгийн халдварын кабинетын эмч *******.*******т байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зорилгоор ажилтнуудыг үймүүлж, эв нэгдлийг бусниулах далд утга бүхий тайлбар бичигт гарын үсэг зуруулж, хамт олныг төөрөгдүүлсэн ажлыг зохион байгуулсан үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

4. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр ******* ******* хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар маргааныг зохицуулаагүй тул хорооны тэмдэглэлийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гардан авч шүүхэд нэхэмжлэлээ 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах ажлын 10 хоногийн хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. 

Хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан ******* ******* хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны нарийн бичгийн дарга гэрч Х.Нэргүйгийн нөхөж үйлдсэн баримтыг үндэслэж шүүх шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл хүлээлгэж өгсөн баримт-д 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээлгэн өгсөн нарийн бичиг Х.Нэргүй, хүлээн авсан гомдол гаргагч *******.******* гэж гарын үсэг зурж баталгаажуулсны зэрэгцээ Х.Нэргүй шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө хорооны хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр *******.*******т гардуулсан талаар мэдүүлсэн байна. ******* ******* хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос тэмдэглэлээ гаргаж талуудад гардуулсан ажиллагаа нь холбогдох дүрэмд нийцсэн эсэхийг тус маргааны хүрээнд дүгнэхгүй болно.

 

5. Нэхэмжлэгч *******.******* нь ******* ******* ******* ******* *******ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажилладаг ба 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ******* ******* ******* ******* *******ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүдийн эвлэлдэн нэгдэлт баримтыг тус ******* ******* *******ийн ажилтнуудад тарааж зөвшөөрсөн ажилтнуудаар гарын үсэг зуруулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

Дээрх баримтад байгууллагын хамтын гэрээ, дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулах, ажилтны эрхээ хамгаалуулах, холбогдох дүрмийн дагуу татвараа бэлэн бусаар *******лөрүүлэх, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу эвийн журмаар хоёр талаас зөвшилцөх агуулга тусгагдсаныг шүүх талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8.1 дэх заалтад хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолт, холбогдох ёс зүйн дүрэм, журам зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцох-оор тохиролцсонтой харьцуулан үзэж, нэхэмжлэгчийг байгуулагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зорилго бүхий ажлыг зохион байгуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна. 

 

6. Иймд шүүх нэхэмжлэгч *******.*******т сануулах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагч ******* ******* ******* ******* *******ийн даргын 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн *******/120 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

7.1. ******* ******* ******* ******* *******ийн даргын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/25 дугаар тушаалаар Дэлхийн эмч нарын баярыг тохиолдуулан 6 сар ажиллаж байгаа эмч нарт үндсэн цалингийн 50 хувиар тооцон урамшуулал олгохдоо  хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болох ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 104/ШШ2022/00039 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон нөхцөл байдлыг харгалзахгүйгээр түүнийг 6 сар ажиллаагүй гэж дүгнэж урамшуулал олгоогүй үйл баримтыг шүүх зөв тогтоосон байна.

Иймд шүүх нэхэмжлэгчийн сарын үндсэн цалин 934,899 төгрөгийн 50 хувиар тооцон урамшуулалд 467,449 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

7.2. Мөн ******* ******* ******* ******* *******ийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн *******/102, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн *******/187 дугаар тушаалуудаар 1, 2 дугаар улирлын ажлын үр дүнг тооцон мөнгөн урамшуулал олгоход нэхэмжлэгч *******.*******ийн 1 дүгээр улирлын ажлын гүйцэтгэл хангалтгүй гэж үнэлэгдсэн, мөн 2 дугаар улирлын урамшууллыг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьдчилан шаардсан зэрэг үндэслэлээр урамшуулал 747,919 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

8. Нэхэмжлэгчийн шаардаж буй үр дүнгийн мөнгөн урамшуулал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зохицуулсан нэмэгдэлд хамаарахгүй тул шийдвэрийн тогтоох хэсгээс уг зүйл, хэсгийг хасах, түүнчлэн тус нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг буцаан олгож, хариуцагчаас зохих төлбөрийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй. 

Мөн шинэчилсэн найруулга нь хуулийн нэр биш учир шийдвэрийн тогтоох хэсэгт тусгасныг хасаж, хариуцагч байгууллагын нэрийг тусгаагүй алдааг зөвтгөж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн шаардлагад нийцүүлнэ.

 

9. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 104/ШШ2023/00542 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 

1 дэх заалтын /шинэчилсэн найруулга/-... 108 дугаар зүйлийн 108.1 гэснийг хасаж, ...хариуцагчаас гэснийг хариуцагч ******* ******* ******* ******* *******өөс гэж өөрчилж, 

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч *******.*******т буцаан олгож, хариуцагч ******* ******* ******* ******* *******өөс 70,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай. гэж өөрчлөн найруулж, хариуцагч ******* ******* ******* ******* *******ийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* *******өөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

                                            ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА 

 

                                                                  Д.ЗОЛЗАЯА