Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 160

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Б.Энэрэл,

хохирогч Ж.Амарболд,

шүүгдэгч Б.Одтөр, түүний өмгөөлөгч Л.Батаа (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 1824) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Чандмань овогт Баярын Одтөрийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010104 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Чандмань овогт Баярын Одтөр, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 13 дугаар гудамжны 15 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар УУ95082610.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Б.Одтөр нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 24 дүгээр гудамжинд найз эмэгтэйтэйгээ маргалдаж байхад хөндлөнгөөс оролцлоо гэсэн ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн Ж.Амарболдыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Б.Одтөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дуаар сарын 23-ны өдөр манай найзууд архи ууж байна гээд намайг дуудсан. Тэгээд би Мөнхтөрийнд очоод Ханджавыг утсаар дуудсан. Улаан дэлгүүрийн автобусны буудал дээр буугаад Жаргалсайхан согтоод байсан болохоор Тэмүүлэн Жаргалсайханыг авч түрүүлээд Энхтүвшингийнд хүргэж өгөх гэж байсан. Тэгээд Ханджавт надад архи аваад өг гэж хэлсэн. Тэгэхэд хохирогч ирээд яагаад маргаад байгаа юм гэж хэлсэн...малгайнаас бариад тавихгүй байсан. Тэгэхээр нь хавирч унагасан гэв.

Хохирогч Ж.Амарболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэртээ 2 лааз пиво уусан. Тэгээд эхнэрээ ажлаас нь авах гээд машинаа барьж чадахгүй гээд найзыгаа гуйсан. Эхнэрээ хүлээгээд ажлын газрынх нь үүдэнд машин дотор тамхи татаад сууж байсан чинь хүүхэн, залуу хоёр муудалцаад, эмэгтэйгээ цохиод байхаар нь би очоод боль гэж хэлсэн чинь чамд хамаагүй, пизда минь зайл гэж хэлсэн. ...тэгээд барьцалдаад зууралдаад байж байтал араас л цохичих шиг болсон...намайг зодож байгаад зугтаасан. Тухайн үед манай найз машин дотор сууж байсан, зодуулах үед хараагүй гэж хэлсэн. Тэгээд босоод хартал тэр хоёр нарийн гудамжаар орж байсан, эхнэр ч ажлаасаа гарч ирж таарсан. Бид хоёр хойноос нь дагаж байгаад цагдаа дуудсан. Тухайн үед шүүгдэгч нь согтуу байсан... Би хэрэгт хавсаргасан баримтаар 558.200 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн ажилгүй байх хугацааны цалин 200.000 төгрөг, толгой бариулахад өдрийн 25.000 төгрөгөөр 10 хоног, нийт 250.000 төгрөг, унааны зардал 50.000 төгрөг, нийт 1.058.200 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Ж.Амарболдын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчим гэртээ пиво уучихаад Цэцүүлээ цэцэрлэгээс эхнэрээ тосохоор машинаа найз Мөнгөнтулгаар бариулж цэцэрлэгийн гадаа очоод эхнэртэйгээ уулзчихаад гадаа хүлээж байхад цэцэрлэгийн урд блокон хашааны хавьцаа 25-30 орчим насны хоёр залуу нэг хүүхэнтэй явж байгаад нэг залуу нь салаад явахад үлдсэн залуу хамт явсан эмэгтэйтэйгээ муудалцаж байснаа зодоод эхэлсэн. Тэгээд нилээн удаан зодоод байхаар нь би аргагүйн эрхэнд очоод тэр залууг одоо боль гэхэд чамд ямар хамаатай юм гэхээр нь надад хамаагүй л дээ гэхдээ чи арай дэндүү байна шүү дээ гэтэл дуугүй цаашаа зайл гээд хэл амаар доромжлоод байтал араас гэнэт зүүн мөр лүү нэг хүн цохиод авсан. Миний зүүн тал эвгүй болоод...унахад дээрээс...өшиглөөд эхэлсэн. Би нүүрээ дараад хэвтэж байтал нэг эмэгтэй хүүе болиоч гэж орилоход тэд нар нарийн гудамжаар зүүн тийшээ зугтаад явсан. Тэгээд эхнэр бид хоёр хөөгөөд нэг айл руу яваад орчихоор нь манай эхнэр наадуул чинь наанаас чинь холдохгүй хоёулаа цагдаа дуудъя гэж хэлээд цагдаа дуудсан. Тэр үед айлаас нэг залуу гараад ирэхээр нь бид хоёр болсон зүйлийн талаар хэлээд танайх руу зодсон хүмүүс орчихлоо гэтэл мэдэхгүй манай хашаагаар өчнөөн хүмүүс дамжиж ордог мэдэхгүй гээд гэр лүүгээ яваад орсон... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

2. Гэрч Д.Урантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчим манай нөхөр ажил дээр орж ирэхэд нь хүүхдүүдээ тараачихаад араас чинь гаръя гээд нөхөр Амарболдыг түрүүлээд гаргасан. Тэгээд би хүүхдүүдээ тараачихаад 20 цагийн орчим ажлаасаа гараад урд хаалганы хажууд зогсож байсан машин дээрээ очоод Мөнгөнтулгаас  Амарболд хаана байна гэж асуухад сая энд авгай, нөхөр хоёр муудалцаад салгах гээд явсан чинь ирдэггүй, би машинаасаа холдож чадахгүй байна гэхээр нь цэцэрлэгийн урд хаалганы зүүн талд байдаг нарийн гудамжинд хүмүүс зодолдоод байх шиг байхаар нь хүүе гээд  орилтол цаашаа хүн зугтаагаад яваад өгсөн манай нөхөр газар хэвтэж байсан. Тэгэхээр нь Амарболдыг босгож ирээд гар утасныхаа гэрлээр царайг нь харахад хамар амнаас нь цус гарсан байсан ба би сая хүнд зодуулчихлаа, хоёулаа араас нь хөөе гэхээр нь араас нь хөөтөл наана нь эрэгтэй, эмэгтэй 2 хүн, цаана нь эрэгтэй хүн байснаа бид нараас зугтаад айлын хашаа руу орохоор нь хаалгыг нь нүдтэл 1 залуу гарч ирэхээр нь орсон хүмүүсийг асуухад мэдэхгүй гэхээр нь цагдаа дуудсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),

3. Гэрч Л.Мөнгөнтулгын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 23-ны орой 20 цагийн орчим гэртээ байхад Амарболд над руу утсаар залгаад би пиво уучихлаа, машин бариад өгөөч, эхнэрээ тосох гэсэн юм гэхээр нь би гэрт нь очоод машиныг нь бариад Амарболдын хамт Цэцүүлээ цэцэрлэгийн автобусны буудлын орчим очтол 1 шар залуу 1 эмэгтэйтэй маргалдаад зогсож байтал Амарболд машинаас буугаад нөгөө залууг болиоч ээ, эмэгтэй хүн дээрэлхлээ гэтэл нөгөө залуу чамд хамаагүй, чи явдаг мөрөөрөө яв гээд маргалдаад хоорондоо барьцалдаад, цохилцоод байхаар нь очиж салгасан. Тэгтэл тэр хүүхэн, залуу хоёр цаашаа Цэцүүлээ цэцэрлэгийн нарийн гудамж руу зүглээд гүйгээд явахад Амарболд араас нь яваад, Амарболдын эхнэр Урнаа гарч ирж таараад Амарболдын араас гүйсэн. Амарболдыг тэр залуу л зодсон, өөр хүн зодоогүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

4. Гэрч Ш.Ханджавын мөрдөн байцаалтадд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчим найз Одтөр над руу залгаад... Мөнхтөрийнд хүрээд ирээч гэхээр...очиход тэднийд Жаргалсайхан, Тэмүүлэн, Мөнхтөр, Одтөр нар байсан. Тэгээд бид нар Энхтүвшингийн гэрт очихоор болоод такси бариад Жаргалсайхан, Тэмүүлэн, Одтөр бид нар явсан. Мөнхтөр гэртээ үлдсэн. Бид нар таксигаар зүүн салааны улаан худгын зам дээр автобусны буудлын хойд талд Цэцүүлээ цэцэрлэгийн орчим ирсэн. Тэгтэл Жаргалсайхан, Тэмүүлэн хоёр Одтөр бид хоёрыг нэг шил архи аваад өг гэж хэлээд түрүүлээд Энхтүвшингийн гэр лүү явсан. Одтөр бид хоёр дэлгүүрээс 1 шил архи аваад гарч явахдаа би Одтөрийг нэг охинтой хардаж маргалдаад Цэцүүлээ цэцэрлэгийн урд талын нарийн гудамжны орчим иртэл нэг 40 орчим насны ах...чи яагаад эмэгтэй хүн рүү орилоод байгаа юм гэж Одтөрд хэлэхээр нь би танд хамаагүй гэтэл нөгөө хүн Одтөрийн куртикнээс зулгаагаад байхаар нь би болиулах гэтэл болихгүй...Одтөрийг цохих гээд байсан. Тэгтэл Одтөр тэр ахыг хөлөөрөө хавирч унагаагаад бид хоёр нарийн гудамжаар өгсөөд зугтаасан. Араас нөгөө ах хөөгөөд байсан, тэгтэл өөдөөс Тэмүүлэн гарч ирээд бид нар Энхтүвшингийн гэрт орсон. Тэгээд байж байтал хаалга нүдээд байхаар нь Энхтүвшин гарч уулзаад бид хоёрыг орж ирээгүй гэж хэлээд явуулсан гэж хэлсэн. Тэгээд дараа нь ахин хаалга нүдээд байхаар нь буйдангийн араар Одтөр бид хоёр орж нуугдахад нөгөө согтуу ах цагдаа нартай орж ирээд бөөн асуудал болж байгаад Тэмүүлэн, Энхтүвшин хоёрыг аваад явсан. Одтөр зууралдаж байхдаа тэр согтуу хүний нүүр лүү цохисон байхыг үгүйсгэхгүй гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал),

5. Гэрч О.Тэмүүлэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Одтөр, түүний найз охин Хандаа, Жаргалсайхан бид нар найз Мөнхтөрийн гэрт архи ууцгаасан. Тэгээд тэндээсээ 20 цагийн орчим гараад таксинд сууж Зүүн салааны Цэцүүлээ цэцэрлэгийн урд талын буудал дээр Жаргалсайхан, Хандаа, Одтөр бид 4 буугаад Одтөр, Хандаа 2 хоорондоо юм яриад байхаар нь Жаргалсайхан бид хоёр цэцэрлэгийн урд талын нарийн гудамжаар зүүн тийшээ өгсөж Энхтүвшингийн гэрт очиход Энхтүвшин, түүний найз Чимгээ нар байсан ба аваачсан архиа хувааж ууж байхад Жаргалсайхан унтсан. Тэгтэл Энхтүвшин нөгөө 2 яасан удаад байна, манай гэрийг олохгүй байх шиг байна, чи гараад тосоод ир гэхээр нь би гараад гудамж уруудаж яваад Одтөр, Хандаа хоёртой таарахад Одтөр надад хэлэхдээ автобусны буудал дээр Хандаа бид хоёр юм яриад зогсож байтал жижиг машинтай эрэгтэй хүн ирээд яагаад эмэгтэй хүнтэй маргалдаад байгаа юм гээд куртикнээс татахаар нь нөгөө эрэгтэй хүнийг гараараа нүүр лүү нь цохисон гэж хэлсэн. Тэгээд бид гурав Энхтүвшингийн гэр лүү гүйгээд ороход Одтөр болсон асуудлыг гэрт байгаа хүмүүст ярьсан. Удалгүй хаалга нүдээд байхаар нь Энхтүвшин гарч ирээд танихгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн танай хашаа руу танихгүй эрэгтэй, эмэгтэй 2 хүн намайг зодчихоод орсон гэж хэлэхээр нь мэдэхгүй гээд хэлчихлээ гэсэн. Тэгээд бөөнөөрөө архи ууж байтал удалгүй хаалга нүдэхэд Энхтүвшин цагдаа ирсэн байна гэхэд Одтөр, Хандаа хоёр орон доогуур нуугдсан. Тухайн үед Одтөрийн зүүн билүү баруун гарын дунд хурууны орчим арьс нь хуураад цус болсон байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28 дахь тал),

6. Гэрч О.Энхтүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 24-114 тоотод байх гэртээ эхнэр Батчимэгийн хамт байхад гаднаас найзууд Тэмүүлэн, Жаргалсайхан нар орж ирэхдээ Жаргалсайхан их согтуу байсан тул тасраад орон дээр унтсан. Тэгээд байж байхад гаднаас Ханджав, Одтөр хоёр орж ирээд Одтөр гудамжинд 1 согтуу хүн намайг цохисон гэж байсан. Тэгээд удаагүй хашааны хаалга нүдэхээр нь гарахад 1 согтуу залуу нэг залуу намайг цохиод, би араас нь хөөхөд танай гэр лүү орсон гэхээр нь би мэдэхгүй гэхэд тэр хоёр явсан. Тэгээд бид нар архи уугаад сууж байхад ахин хашааны хаалга нүдэхээр нь гартал 2 цагдаа орж ирээд манай гэрийг шалгахад Одтөр, Хандаа хоёр нуугдсаныг анзаараагүй. Цагдаа нартай орж ирсэн согтуу ах Тэмүүлэнг заагаад, Тэмүүлэн бид хоёрыг цагдаа руу аваад явсан. Хандаа хэлэхдээ Одтөртэй муудалцаж байхад тэр согтуу хажуунаас оролцоод байсан гэж хэлсэн. Одтөр тэр согтуу залууг хэрүүл хийгээд байхаар нь явуулах гээд түлхтэл намайг зодсон гэсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал),

7. Гэрч С.Батчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчим Энхтүвшингийн ээжийн гэрт байхад гаднаас Тэмүүлэн, Жаргалсайхан хоёр согтуу орж ирээд Жаргалсайхан унтсан. Удалгүй Одтөр, Ханджавын хамт орж ирээд доор нэг согтуу хүнтэй муудалцлаа гэж Одтөр ярьсан. Удаагүй хаалга нүдэхэд Энхтүвшин гарч орж ирээд согтуу эрэгтэй, эмэгтэй 2 хүн хашаа руу чинь орсон гэхээр нь ирээгүй гээд явуулсан гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа хаалга нүдэхэд Энхтүвшин ахин гарахад Одтөр, Ханджав хоёр ор, буйдангийн араар нуугдахад 1 согтуу хүн цагдаатай орж ирээд Тэмүүлэнг зодсон гэж согтуу хүн заагаад цагдаа нар Тэмүүлэн, Энхтүвшин хоёрыг аваад явсан. Одтөр орж ирэхдээ тэр согтуу хүнийг газар хавираад унагачихаад зугтаад ирлээ гэж байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),

 

8. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 801 дугаар актад:

...хэсэг газрын үзлэг. Баруун зовхи тойроод, зүүн дээд зовхины гадна хэсэгт 1.5*1.5 см шаргал туяа бүхий хөх ягаан өнгийн цус хуралттай, хамрын доор 0.5 см хэмжээтэй од хэлбэрийн өнгөц шарх, зүүн чамархайн хуйханд 2*0.8 см, 2.5*0.5 см, 3*0.2 см хүрэн өнгийн зулгаралт, баруун хацарт 1*1 см тав хууларсан ягаан өнгийн нөсөө, 1*0.6 см хөхөлбөр ногоон өнгийн цус хуралттай, цээжний зүүн ар хэсгээр тэмтэрхэд эмзэглэл ихтэй. ...онош: зүүн 9 дүгээр хавирганы далд хугарал, зүүн мөрний үений зөөлөн эдийн няцрал. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны Tib/Fib AP/RT/Hospital гэсэн цээжний рентген зурагт: зүүн талд 9 дүгээр хавирга хугарсан харагдана. ...ДҮГНЭЛТ

 1. Амарболдын биед зүүн 9 дүгээр хавирганы хугарал, баруун зовхи, зүүн дээд зовхинд цус хуралт, хамрын доорх шарх, хуйханд зулгаралт, баруун хацарт нөсөө, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56 дахь тал),

 

9. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 433 дугаар дүгнэлтэд:

1. Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 801 дугаартай дүгнэлтийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үзүүлсэн Ж.Амарболдын зовиур, биед ил харагдах гэмтэл, амбулаторын картыг үндсэлсэн.

2. Дээрх дүгнэлтийг гаргахдаа хохирогч Ж.Амарболдын зовиурыг асууж, биед нь үзлэг хийж дүгнэлт гаргасан.

3. 4. 5. Шүүх эмнэлэгт байнгын шүд гэмтлийн гаралтай унасан тохиолдолд гэмтлийн зэрэг болон хөдөлмөрийн тогтонги алдалтыг тогтоодог. Тиймээс 3 ширхэг хиймэл шүдний хугарал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 112 дахь тал),

 

10. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 27-нд иргэн Ж.Амарболдыг үзэхэд зүүн хавирга, зүүн мөрөөр өвдөнө гэсэн зовиуртай, үзэхэд баруун зовхи, зүүн дээд зовхинд цус хуралт, хамрын доор шарх, хуйханд зулгаралт, баруун хацарт нөсөө, цус хуралт гэмтэлтэй байсан. Амбулторын картад гэмтлийн эмнэлгийн эмчийн үзлэгт зүүн хавирга, мөр өвдөнө гэсэн зовиуртай, үзэхэд зүүн 9 дүгээр хавирга, зүүн мөр эмзэглэлтэй. Онош нь зүүн 9 дүгээр хавирганы бага хугарал, зүүн мөрний үеийн зөөлөн эдийн няцрал гэсэн байна. Дээрхийг үндэслэн хөнгөн зэргийн гэмтэлд хамааруулан дүгнэлтийг гаргасан.  ...үүдэн шүд унасан талаар хэлээгүй, яриагүй. Хэрэв хэлсэн бол дүгнэлтэд тусгах байсан. Гэмтлийн эмчийн үзсэн амбулторын картанд үүдэн 3-н хиймэл шүд унасан талаар дурдаагүй байсан. Ж.Амарболдын хиймэл шүд гадны нөлөөллөөс унасан нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Яагаад гэвэл хиймэл шүднүүд нь өөрийн биеийн эрхтэн биш учраас гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Амарболдын дээрх гэмтлүүд нь нэг бус удаагийн буюу олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон тухайн цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байсан. Хоёр нүдний цус хуралт унаж ойчиход, яг 2 нүдэнд гэмтэл учирахад боломж муутай. Харин бусад гэмтлүүд нь унаж ойчиход үүсэх боломжтой гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал),

 

11. Шүүгдэгч Б.Одтөрийн мөрдөн байцаалтад сэжигтэн болон яллагдагчаар өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 цагийн орчим Мөнхтөрийн гэрээс Ханджав, Жаргалсайхан, Тэмүүлэн бид 4 гараад такси барьж Улаан дэлгүүрийн автобусны буудал дээр буугаад Жаргалсайхан согтоод байсан болохоор Тэмүүлэн Жаргалсайханыг авч түрүүлээд Энхтүвшингийн гэр рүү яваад, би Ханджаваас архины мөнгө асуухад Ханджав уурлахад нь би маргалдаад зогсож байтал хажуугаас 1 согтуу ах ирээд эмэгтэй хүнтэй яагаад маргалдаад байгаа юм гэхээр нь хоорондоо учраа олчихно гэхэд нөгөө ах миний куртикийг тавихгүй зуураад байхаар нь би нэг хөлнөөс нь татаж байгаад нөгөө хөлийг хөлөөрөө хавираад газар унагаад Ханджавын хамт зугтааж байхад өөдөөс Тэмүүлэн ирэхээр нь гүйгээрэй гээд Тэмүүлэн, Ханджав бид гурав Энхтүвшингийн гэр лүү орсон гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57 дахь тал),

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 4), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-7), дуудлага мэдээлэл хүлээн авсан бүртгэлийн хуулбар (хавтаст хэргийн 8),  хохирогчийн өргөдөл (хавтаст хэргийн 9), эрэн сурвалжлалт зарласан мэдээлэл (хавтаст хэргийн 92, 93), гэрэл зураг (хавтаст хэргийн 100), зарлан дуудах хуудас хүргүүлсэн баримт (хавтаст хэргийн 97-99),

- Хохирогч Ж.Амарболдын өргөдөл (хавтаст хэргийн 9), амбулаториор эмчлүүлэгсэдийн карт, рентген зураг (хавтаст хэргийн 47-55), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 45, 102-104),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт, (хавтаст хэргийн 74, 72), урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 68, 91), хувийн байдлыг тогтоосон баримтууд (хавтаст хэргийн 79-90) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Одтөр нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын 24 дүгээр гудамжинд найз эмэгтэйтэйгээ маргалдаж байхад хөндлөнгөөс оролцлоо гэсэн ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин хүч хэрэглэн Ж.Амарболдыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Одтөрийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 75)-р тогтоогдож байна.

 

Хохирогч Ж.Амарболд нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд ажилгүй байсан хугацааны зардалд 200.000 төгрөг, толгой бариулсаны төлбөрт 250.000 төгрөг, өвчтэй байх хугацааны унаанд зарцуулсан зардалд 50.000 төгрөг болон 558.200 төгрөг (хавтаст хэргийн 35, 45, 102-104) буюу нийт 1.058.200 төгрөг нэхэмжилсэнээс шүүх хэрэгт авагдсан 558.200 төгрөгний баримт нь нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж Иргэний хуульд зааснаар шүүгдэгч Б.Одтөрөөс дээрх төгрөгийг гаргуулж хохирогчид олгон нэхэмжлэлээс үлдэх 500.000 төгрөгийн баримт нь нотлох баримтгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч Б.Одтөрд ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй буюу гэм хорыг арилгаагүй байх тул түүнд хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн 201726010104 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.18