Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2023/02149

 

2023 05 25

184/ШШ2023/02149

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ***************** тоот хаягт байрлах, "" ХХК /РД:**************/,

 

Нэхэмжлэгч: **************** "**********" Хоршоо /РД:******/,

 

Нэхэмжлэгч: ************ тоот хаягт байрлах, "*************" ХХК /РД:**********/,

 

Нэхэмжлэгч: ****************** тоот хаягт байрлах, "*************" ХХК, /РД:********/,

 

Нэхэмжлэгч: **************, "*************" ХХК /РД: ***********/,

 

Нэхэмжлэгч: ************* байрлах, "*************" ХХК /РД:***********/,

 

Нэхэмжлэгч: ********************тоот хаягт байрлах, "*************" ХХК /РД:***********/,

 

Нэхэмжлэгч ************** тоот хаягт байрлах, "Нью *************" ХХК /РД:*********/ нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, өнөр хороолол, 33-293 тоот хаягт байрлах, *************ТББ /РД:*******/-д холбогдох,

 

*************ТББ-ын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хурал хууль бус болохыг тогтоолгох, уг хурлаас гарсан тогтоолыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч  ХХК, "*************" Хоршоо, ************* ХХК, ************* ХХК, ************* ХХК, ************* ХХК, ************* ХХК, Нью ************* ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *************, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Оюунгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сүх, А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нямаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч *************аас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбартаа:

...*************ны бүх гишүүдийн хурал 2022.06.08-ны өдөр болсон. Даргалагч *************, тэргүүлэгч *************, гишүүн бус *************нар нь бүлэглэн үгсэн хуйвалдаж хууль дүрэм зөрчин хүч түрэмгийлэн зохион байгуулалттайгаар эрх олгосон бичиг баримт болох мандатыг хуралд оролцох, төлөөлөх эрхгүй, гишүүн бус хүмүүст тараан олгож, хуралд оролцсон гишүүдийн саналыг үл ойшоон эсэргүүцэн түрэмгийлж хуралд оролцох эрхгүй хүмүүсээр санал өгүүлж хурлын үйл ажиллагааг зориуд үймүүлж хууль бус шийдвэр гаргууллаа. 2022 оны 04 сарын 26-ны өдрийн *************ТББ-ын Удирдах зөвлөлийн хурлын 04-р Тогтоолын хавсралтаар үндсэн болон шинээр элссэн, сэргээсэн нийт 46 аж ахуйн нэгжүүд холбооны гишүүнээр батлагдсан байдаг юм. Гэтэл 2022.06.08-ны өдрийн бүх гишүүдийн хуралд дээрх батлагдсан гишүүн байгууллагаас хуралд 18 гишүүний нэрийг дэвшүүлж тэдгээрээс сонгуулж санал өгүүлэх ёстой атал 04-р тогтоолын хавсралтаар батлагдсан бүх гишүүдийн нэрсийн жагсаалтын дор хуралд оролцож санал өгөх эрхгүй, гишүүн бус хүмүүсийн тухайлбал

1/ *************ны гишүүн болон тэргүүлэгчээсээ ТББ-ын дүрмийн хэд хэдэн заалтуудыг /дүрмийн 2.3, 5.5.3, 6.13, 6.16/ зөрчсөн үндэслэлээр удирдах зөвлөлийн тэргүүлэгчдийн 100% саналаар чөлөөлөгдсөн гишүүн бус В.Ёндонжамцыг,

2/ Хот хоорондын тээвэр эрхлэх зөвшөөрөл нь 3 жилийн өмнө цуцлагдсан гишүүн бус "*************ХХК-ийн захирал С.Сүхийг

3/ мөн гишүүн бус н.Байдолдыг

4/ гишүүн бус "*************" хоршооны менежер *************

5/ гишүүн бус "*************" ХХК-ийн захирал *************

6/ гишүүн бус "*************" хоршооны дарга ***********,

7/ гишүүн бус "*************" ХХК-ийн жолооч ************

8/ гишүүн бус "*************" ХХК-ийн жолооч ************

9/гишүүн бус "*************" ХХК-ийн механик *************нарын 10 хүний нэрсийг ажлын хэсгийн ахлагч *************, тэргүүлэгч ************* нар нь дээрх хүмүүстэй хуйвалдан бүх гишүүдийн нэрсийн жагсаалтын дор эдгээр хүмүүсийн нэрсийг албан бусаар дур мэдэн гараар нэмж бичин оруулж хууль бусаар мандат олгон санал өгөх эрх өгч нууцаар санал өгүүлэн гишүүнчлэлтэй ТББ-ын хууль дүрмийг ноцтойгоор зөрчсөн үйл ажиллагааг явуулсан. Энэ хууль бус үйл ажиллагааны үр дүнд

1/ гишүүн бус *************нь *************ТББ-ын удирдах зөвлөлийн Тэргүүн болсон юм. Гэтэл *************гэгч нь өмнө нь тус ТББ-ын гишүүн,Удирдах зөвлөлд ажиллаж байхдаа дүрмийн 5.5.3 дахь заалтыг зөрчиж бүтэн жилийн татвараа төлөөгүй холбоог хохироосон ба ашиг сонирхлын зөрчилтэй ажиллаж, холбооны дүрэмд заасан үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг,зорилт ,ёс зүйгээ ноцтой зөрчсөний улмаас 3 жилийн өмнө холбооноос хасагдсан, түүнээс хойш "Улс хоорондын жолооч тээвэрчдийн нэгдсэн холбоо", "Автобус тав" ХХК-ыг тус тус үүсгэн байгуулж одоо тус холбоо,компанийн тэргүүн болон захирлаар нь ажиллаж байна. Энэ нь гишүүнчлэлтэй ТББ-ын дүрмийн 5.5.3, 6.8.2,7.10 заалтуудыг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм.

2/ гишүүн бус "*************" хоршооны менежер *************, "*************" хоршооны дарга *************нар нь холбооны Удирдах зөвлөлийн тэргүүлэгч болсон,

3/ гишүүн бус "*************" ХХК-ны захирал *************нь холбооны Хяналтын зөвлөлд орж тус тус дүрэм зөрчин гарч ирсэн юм. Эдгээр хүмүүсийн энэ хууль бус үйл ажиллагаа нь *************ТББ-ын дүрмийн 2 -р зүйл Холбооны зорилгын 2.3-д "Гишүүн иргэд байгууллагын нийтлэг эрх ашгийг хамгаалах ба ямар нэгэн байгууллага хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хангах явцуу зорилгод үйлчлэхгүй" дүрмийн 12.1-д "Дүрмийн зорилгод нийцээгүй үйл ажиллагаа явуулахыг хориглоно" дүрмийн 6.8.2-д "Тэргүүн,гүйцэтгэх захирал нь ашиг сонирхлын зөрчилгүй аль нэг ААН байгууллагын төлөөлөлгүй байна", Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5.3-д Төрийн бус байгууллагад албадан орохыг хориглоно,дүрмийн 12.5 "Энэхүү дүрэмтэй зөрчилдөж гарсан Холбооны эрх бүхий этгээдийн шийдвэр хүчин төгөлдөр бус байна гэсэн заалтуудыг зөрчсөн юм.

ХХТЭХ ТББ-ын дүрэмд болон удирдлагын үндсэн зарчим нь холбооны үйл ажиллагаа, удирдлагаас гаргасан шийдвэр, санхүүгийн тайлан ил тод гишүүдэд нээлттэй, бүх гишүүдийн хамтын бодлого шийдвэрийг нэгдмэл санаа зорилгоор дагаж мөрдөх зарчмаар ажиллах ашгийн бус байгууллага юм. Гэвч одоо хууль бусаар сонгогдсон Тэргүүн, Удирдах зөвлөлийн гишүүдийн шийдвэр үйл ажиллагаа нь гишүүдэд ил тод биш далд хаалттай, хуйвалдааны шинжтэй явагдаж байна. Хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хангах явцуу зорилгоор эрх мэдлийг авахын тулд улайран хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна.

Тухайн үед Хурлаар хэлэлцэгдсэн асуудлуудад тогтоол хэлбэрээр бичгээр үйлдэж баталгаажуулаагүй, хурлын тэмдэглэл дээр хуралд оролцсон бүх хүмүүсээр гарын үсэг зуруулж баталгаажуулаагүй, хурлын тэмдэглэлд хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж зөв зүйтэй үг хэлсэн гишүүдийн үгийг тусгаж тэмдэглээгүй зэрэг нь илтэд хуйвалдааны шинжтэй болж гишүүд тэгш эрхтэй оролцож чадаагүй юм.

Холбооны дүрмийн 7.11-д "Бүрэн эрхийн хугацаа дараагийн тэргүүн ажлаа хүлээн авснаар дуусгавар болно" гэж заасан байгаа гэтэл өнөөдрийг хүртэл өмнөх ХХТЭХ ТББ-ын Удирдах зөвлөлийн тэргүүн Т.Хүрэлхүүгээс ажлаа, тэргүүний эрх, гэрчилгээ, тамга тэмдгээ албан ёсоор хүлээлцэж аваагүй байна. Тэгэхээр өмнөх тэргүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа гэж үзнэ. Харин хуйвалдааныг зохион байгуулагч ************* нь тамгыг гартаа авахын тулд ...-Шатахууны урамшилд хамрагдах гэж байна тамга хэрэгтэй байна гэж албан бус аргаар хуурч мэхэлж гартаа авч улмаар уг тамгыг ашиглан хууль бусаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бүх үйл ажиллагаа шийдвэр нь гишүүдэд ил тод биш далдуур явагдаж байна.

Иймд 1/ "*************" Төрийн бус байгууллагын 2022.06.08-ны өдрийн бүх гишүүдийн хурал хууль бус явагдсан болохыг тогтоолгох, 2/ Холбооны дүрмийн 12.5-д " Энэхүү дүрэмтэй зөрчилдөж гарсан Холбооны эрх бүхий этгээдүүдийн шийдвэр хүчин төгөлдөр бус байна" гэж заасны дагуу Төрийн бус байгууллагын тухай хууль болон *************Төрийн бус байгууллагын дүрмийн олон заалтуудтай зөрчилдөж гарсан ХХТЭХ ТББ-ын Удирдах зөвлөлийн тэргүүлэгчдийн 2022 оны 06 сарын 08-ны өдрийн 01, 03 дугаар тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

 

Бид нарыг холбооноос хассан. *************ны 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан хавсралт 2 гэдгээрээ 45 хүн бичсэн. Бид Улсын бүртгэлийн газарт очсон баримтын дагуу явж байгаа. Хариуцагч тал нь энэ бор цаастай, том бичигтэй байна гэх тайлбар өгдөг. Бичгийн машин том, жижиг болгож болно. Нотариатын баталгаатай бичгийг ийм хүмүүс хуралд орно гээд Улсын бүртгэлийн газарт өгсөн. Гишүүн бус гэх 9 хүнээс ************* ХХК нь мөнгөө төлж байсан учраас гишүүн байсан байна лээ. Гишүүн бус 8 этгээд гэж үзнэ. Сүүлд мэдсэн. Т.Хүрэлхүү ч гэрчийн мэдүүлэгт хэлэх гэж байсан мартсан байсан гэж байсан. Тэргүүлэгчид нь хуралдаад 13 компанийг шинээр оруулж ирээд 2 компанийн эрхийг сэргээгээд орууллаа гэсэн байдаг. Бүх баримтаар нотлогдож байна. Холбооны тэргүүний нэр байх ёстой. Хөрөнгийн санд эцсийн өмчлөгч гэж байхгүй. Хувийн компани байсан бол тэгж болно. Гишүүдэд үйлчлэх төрийн бус байгууллага буюу ашгийн төлөө бус байгууллага. Биднийг шүүхийн асуудалтай байхад дур мэдэн хассан байдаг. Бид сарын татвараа төлбөл хууль бус удирдлагуудтайгаа эвлэрч байна гэсэн үг. Түүнээс болж биднийг дур мэдэн холбооноос хассан. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

 

2. Хариуцагч *************ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...*************ТББ -ын бүх гишүүдийн хурал 2022 оны 06 сарын 08-ны өдөр хуралдсан ба тус хуралд хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулдаг, чиг үүрэг бүхий 45 аж ахуйн нэгж, 4 иргэн бүгд 49 төлөөлөгч оролцсон бөгөөд гишүүдийн бүрэн эрхийг саналын нэг эрхтэй оролцоно гэж санал хураахад 100% саналаар дэмжигдсэн учир нээлттэй ардчилсан зарчмаар холбооны дүрмийн 4 дүгээр зүйлийн дагуу зохих ёсоор хуралдуулсан.

Ингэхдээ 2018.06.29-ний өдрийн холбооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2. Бүх хурлын гишүүдийг жилд 1-ээс доошгүй, тайлан, сонгуулийн хурлыг 2 жилд 1 удаа хуралдуулна. Гэсэн хэдий ч тус хурал нь 2019 оны 09 сарын 26-нд хуралдсан бөгөөд түүнээс хойш 3-н жилийн дараа удирдах зөвлөлөөс гаргасан 2022оны 05 сарын 20 өдрийн №12 тогтоолын дагуу 2022.06.08-ний өдөр бүх гишүүдийн хурал хуралдсан байна. Иймд энэ хурлыг хууль бус гэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэл гаргасан компаниудын хувьд  ХХК-ийн инженер Д.Оюун, "************* хоршоо -ны захирал *************, ************* ХХК-ийн захирал *************, *************ХХК-ийн захирал *************, *************" ХХК-ийн захирал *************, ************* ХХК -ын захирал *************, Нью ************* ХХК -ийн захирал *************, ************* ХХК -ийн захирал *************нар *************ТББ-ын 2022 оны 06 сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хуралд таслах саналын эрхтэйгээр оролцсон.

Мөн хурал болсон явцыг тодруулбал: Нэхэмжлэгч "************* хоршооны дарга *************, *************нар Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигдэж, ************* ХХК-ийн захирал *************нь өөрөө хурлын тэргүүлэгчээр сонгогдон ажилласан. ************* ХХК-ийн захирал **************************ын санал болгосноор тооллогын комисст оролцсон. Тиймээс уг хурал хууль бус буюу нэхэмжлэгч нарын эрх зөрчигдсөн гэх үндэслэлгүй бөгөөд эдгээр хүмүүсийн ирцийн бүртгэл, хуралд оролцсон байдлыг хурлын тэмдэглэлээс харж болно.

Холбооны гишүүн бус хүн, хуулийн этгээд тус хуралд оролцсон гэх асуудлыг нэг бүрчлэн тайлбарлавал:

- *************Улс, хот хоорондын жолооч, тээвэр эрхлэгчдийн холбооны тэргүүн , мөн *************ны үүсгэн байгуулагч бөгөөд гишүүн байна.

- С.Сүх холбооны гишүүн ба 2020 оны мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар дутагдал арилгах түр зогсоох шийдвэрийн дагуу түр зогссон, энэ шийдвэртэй давхцан ковид-19 цар тахлаас үүдэлтэй УБ-ӨМ.Гурван тэс болон Дархан ДГ Замын үүд гэх шугамууд Монгол улс БНХАУлсын хил хаалттай байгаа шалтгаанаар одоог хүртэл яваагүй байгаа үүнийг эрх цуцлагдсан хэмээн мушгин гуйвуулж байна. Цар тахал болон МХГ-н шийдвэрээр батлагдана.

- УХХЖТЭХ-ны хуулийн зөвлөх *************2022.06.08 хурал эхлэхэд бүртгүүлж орсон хэдий боловч ямар нэгэн санал хураалт, нэр дэвших, үг хэлэх, үйл ажиллагаанд оролцолгүй хурлыг орхин явсан, энэ нь саналын хуудас тараах бүртгэх тэмдэглэгээгээр нотлогдох ба фото зураг хаалтын хоолны тасалбар зэргээр батлагдана.

- ************* хоршооны менежер *************холбооны жинхэнэ гишүүн, 2019.09.26 өдрийн бүх гишүүдийн хурлын бүртгэл ба тогтоолоор баталгаажна.

- ************* ХХК-ний захирал *************холбооны жинхэнэ гишүүн 2019.09.26 өдрийн бүх гишүүдийн хурлын бүртгэл ба тогтоолоор баталгаажна.

- ************* хоршооны дарга *************холбооны жинхэнэ гишүүн, 2019.09.26 өдрийн бүх гишүүдийн хурлын бүртгэл ба тогтоолоор баталгаажна.

- *************" ХХК нь холбооны гишүүн мөн ба Захирал *************орон нутагт ажилтай байсан тул өөрийн ажилтныг оролцуулсан болно.

- ************* ХХК нь холбооны гишүүн мөн ба удирдах зөвлөлийн дарга П.Цэрэнтогтохыг оролцуулсан болно.

- *************ХХК нь холбооны жинхэнэ гишүүн 2019.09.26-ны өдрийн бүх гишүүдийн хурлын бүртгэл ба тогтоолоор баталгаажна.

Харин механик *************хурал эхлэхэд бүртгүүлсэн боловч хуралд оролцоогүй явсан, ямар нэгэн санал хураалт, нэр дэвших, үг хэлэх, үйл ажиллагаанд оролцолгүй хурлыг орхин явсан. Энэ нь саналын хуудас тараах бүртгэх тэмдэглэгээгээр нотлогдох ба фото зураг, хаалтын хоолны тасалбар зэргээр батлагдаж байгаа. Нотлох баримттай эдгээр гишүүдийг гишүүн бус, саналын эрхгүй гэх нь үндэслэлгүй юм.

 

Хавтаст хэргийн 128-131 дүгээр талд энэ талаар баримтууд авагдсан байгаа. Ганц маргаан дэгдээж байгаа зүйл нь хавтаст хэргийн 128 дугаар талаас 131 дүгээр талд байгаа ба 128,129 дүгээр хуудас нь нэг цаас дээр буюу бор өнгийн цаас дээр хийгдсэн боловч 130, 131 дүгээр хуудас нь өөр өнгийн цаас дээр хийгдсэн байх ба үсэг фонд, хүснэгт нь өөр байгаа. Хуучин гишүүдийг хассан зүйл байхгүй байхад хуучин гишүүн, шинэ гишүүн гэж ялгасан нь Т.Хүрэлхүү гэх хүний үйлдэл байгаа. Мөн гишүүнчлэлийн гэрчилгээ гэж өгсөн гэрчилгээ нь холбоонд байсан хуучин аж ахуйн нэгжүүдийн гэрчилгээтэй давхардсан байдаг ба тэдгээрийг хэрэгт эх хувиар нь өгсөн байдаг. Тухайлбал ************* ХХК өгсөн 22 дугаар гэрчилгээ нь *************ХХК-нд өгсөн гэрчилгээтэй давхарддаг. Эдгээр гэрчилгээнүүд нь өмнө нь олгогдсон байсан. Ийм гэрчилгээ байхгүй гэж нэхэмжлэгч нар ярьдаг боловч өмнө өөр байгууллагуудад өгсөн гэрчилгээнүүд байсан. Тухайн 13 гишүүнийг шинээр элсүүлснээрээ ************* нь хурал дээр 13 санал авч чадсан. Хурал хуулийн дагуу болсон. Мөн 40 гаруй аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах гэрээ, итгэмжлэлээ өгч хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн. *************ыг л дэмжээгүй бол хурал хууль бус байна гэх ойлголтыг нэхэмжлэгч талаас өгч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...*************нь дүрэмдээ заасан ажиллагааг хийсэн. Өмнөх холбооны тэргүүн нь дүрэм зөрчиж хүмүүсийг гишүүнчилж авсан ба дүрэм зөрчсөн үйлдлүүд хийсэн. Хэн нэгэн этгээдийг гишүүнээс хассан тогтоол байхгүй байхад тэр хүмүүсийн нэрийг хасаж хийсэн хуурамч хавсралт 2 гаргасан байдаг. Дүрэм зөрчиж гаргасан тогтоолыг хүчингүй болгосон. Дүрэм зөрчиж гаргасан тогтоолыг хүчингүй болгосноор өөрсдийгөө гишүүн гэж үзэж буй хүмүүс нь гишүүний эрх нь хүчингүй болсон. Хэрэгт авагдсан баримтад байгаа дээрх компаниуд нь холбооны эсрэг үйл ажиллагаа явуулж, бусад газар руу бичиг өгч, холбооны гишүүдийн дунд цуурхал тарааж, турхирсан учраас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гишүүнээс чөлөөлсөн. Гишүүнээс чөлөөлсөн тогтоолоо бичгээр хүргүүлсэн ба үүнээс хойш гишүүнээр сэргээлгэх асуудал яригдаагүй. 4 тоот тогтоолыг хүчингүй болгосон 7 тоот тогтоолын асуудал дээр гомдол гаргах эрхтэй субъект гэж байхгүй. Гишүүнээс чөлөөлсөн үйлдэл хууль зөрчигдөөгүй. Хуурамч хавсралтаар баталсан тогтоолыг хүчингүй болгосон тогтоол нь хууль зөрчөөгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хууль бус аргаар цуглуулсан нотлох баримтыг үнэлэх асуудлыг заасан байдаг. Хавсралт 2 гэх баримт, тогтоол, байгууллагын нэрс зэрэг баримтуудыг хаанаас авсан эсэх асуудал гарч ирж байгаа. Энэ нь хууль бус аргаар цуглуулсан буюу *************дээр очиж эдгээр баримтуудыг аваагүй. Нотлох баримтын эх сурвалж тодорхойгүй ба хууль бус замаар олж авсан нотлох баримтууд нь шийдвэрийн үндэслэл болохгүй. Хавтаст хэрэгт өгсөн хамтран ажиллах итгэмжлэх гэрээ гэж байгаа бөгөөд холбоо өөрийн гишүүн байгууллагатай цаашид хамтран ажиллах, шүүх хуралдаанд төлөөлөн оролцох эрхийг нь хамгаалах гэрээнүүдийг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн байгаа. 36 гэрээ дотор нэхэмжлэгч талын ярьж буй аж ахуйн нэгжүүд бүгд байгаа ба тэдгээр хүмүүс гишүүн учраас холбоотойгоо хамтран ажиллах гэрээ байгуулсан. Үүнээс харахад нэхэмжлэлийн шаардлага нь биелэгдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна.

Нэхэмжлэл гаргасан субъектүүд нь хууль зөрчиж гишүүнчлэлтэй болсон нь тогтоогдож, гишүүнээс чөлөөлөгдсөн ба эдгээр хүмүүсийн эрх нь яаж сэргэх нь тодорхойгүй буюу эрх нь сэргээгдэх боломжгүй. Нэхэмжлэгч нарын эрх ашиг нь *************нд байхгүй. Хүмүүс нэгдэж сайн дураараа холбоо байгуулж болно. Манай холбоонд хамааралгүй байгууллагууд байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийн хуулбар, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, *************ГҮТББ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *************ГҮТББ-ын дүрмийн хуулбар, *************ГҮТББ-ын удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тогтоолын хуулбар,  ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *************иргэнийн үнэмлэхийн хуулбар,  ХХК-ийн гэрчилгээний хуулбар, *************ТББ-ын гишүүний үнэмлэхийн хуулбар, *************нд гишүүнээр элссэн аж ахуй нэгж, иргэний хамтран ажиллах гэрээний хуулбар, ************* хоршооны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ************* хоршооны гэрчилгээний хуулбар, *************ын иргэний үнэмлэхийн хуулбар, ************* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ************* ХХК-ийн итгэмжлэл, ************* ХХК-ийн гэрчилгээний хуулбар, ************* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ************* ХХК-ийн итгэмжлэл, ************* ХХК-ийн гэрчилгээний хуулбар, *************нд гишүүнээр элссэн аж ахуй нэгж, иргэний хамтран ажиллах гэрээний хуулбар, ************* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ************* ХХК-ийн итгэмжлэл, гэрчилгээний хуулбар, *************нд гишүүнээр элссэн аж ахуй нэгж, иргэний хамтран ажиллах гэрээний хуулбар, ************* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ************* ХХК-ийн итгэмжлэл, тодорхойлолт, Нью ************* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, *************ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, *************нд гишүүнээр элссэн аж ахуй нэгж, иргэний хамтран ажиллах гэрээний хуулбар, улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, *************ГҮТББ-ын удирдах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тогтоолын хуулбар, *************ГҮТББ-ын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар, *************ГҮТББ-ын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/56 дугаартай мэдэгдлийн хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн нэхэмжлэл, 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн итгэмжлэл, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэл,  ХХК-ийн итгэмжлэл, *************нд гишүүнээр элссэн аж ахуйн нэгж, иргэдийн хамтран ажиллах тухай санамж бичиг, *************нд гаргасан 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн өргөдөл, кассын орлогын ордер, Завхан аймгийн *************ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 2/47 дугаартай өргөдөл, Баян-Өлгий аймаг ************* ХХК-ийн итгэмжлэл, хамтран ажиллах, итгэмжлэх гэрээний хуулбар,

 

3.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт Итгэмжлэл, *************ГҮТББ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *************ГҮТББ-ын дүрмийн хуулбар, хариу тайлбар, Баянхонгор аймаг, ************* ХХК-ийн албан бичиг, *************ГҮТББ-ын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хурлын тэмдэглэл, гишүүн байгууллагын нэрс, *************ГҮТББ-ын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ажлын хэсэг томилох тухай тогтоол, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ХХТЭХ-оос хийсэн хуралд оролцож хурлын шийдвэрийг дэмжсэн нийт аж ахуйн нэгжүүд, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын протукол, 2022 04 дүгээр сарын 26-ны өдрийн шинээр гишүүн элсүүлэх, гишүүнчлэлийг сэргээх, шинэчлэх батамжлах тухай гишүүнээр элссэн байгууллагын нэрс, зураг, Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 01-07-111/06 дугаартай актын хуулбар, итгэмжлэл, *************ГҮТББ-ын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 23/08 дугаартаай гишүүнээс хасах тухай албан бичиг, дансны хуулга, итгэмжлэл, Төрийн банкны дансны хуулга, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын албан бичиг, бэлэн мөнгөний орлогын баримт, *************ГҮТББ-д ажиллаж буй даатгуулагчдын 2021 оны 1-6, 8 сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, *************нд гишүүнээр элссэн аж ахуйн нэгж, иргэдийн хамтран ажиллах тухай санамж бичиг, *************ГҮТББ-ын 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай хурлын тогтоол, *************ГҮТББ-ын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 23/02-09 дугаартай гишүүнээр хассан тухай албан бичгийн хуулбарууд, 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №09 дугаартай ажлаас чөлөөлөх тухай албан бичгийн хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 23/82 дугаартай албан бичиг, *************ГҮТББ-ын 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тогтоол,

 

3.3. Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичигт хавсаргасан баримтууд, Авто тээврийн үндэсний төвийн албан бичиг, түүнд хавсаргасан баримтууд, гэрч асуусан тэмдэглэл, Авто тээврийн үндэсний төвийн албан бичиг түүнд хавсаргасан баримтууд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг түүнд хавсаргасан баримтууд,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч  ХХК, "*************" Хоршоо, ************* ХХК, ************* ХХК, ************* ХХК, ************* ХХК, ************* ХХК, Нью ************* ХХК нараас хариуцагч *************ТББ-д холбогдуулан гаргасан 2022 оны 6 дугаар 08-ны өдрийн бүх гишүүдийн хурал хууль бус болохыг тогтоолгох, хууль бус хурлаас байгуулагдсан Удирдах зөвлөлийн тэргүүлэгчдийн мөн өдрийн 01, 03 дугаартай тогтоолыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нарын ...холбооны гишүүн бус нэр бүхий 8 хүн, хуулийн этгээдийг бүх гишүүдийн хуралд оролцуулсан, санал хураалт явуулсан, удирдах зөвлөл, тэргүүлэгчийг сонгосон нь хууль бус бөгөөд тэднээс гарсан шийдвэр мөн хууль бус болно гэх шаардлагын үндэслэлийг эс зөвшөөрч хариуцагчаас ...хууль болон холбооны дүрмийн дагуу бүх гишүүдийн хурал явагдсан, дурдаж буй 8 этгээдийг гишүүнээс хассан үйл баримт байхгүй, анхнаасаа гишүүн болох нь баримттай байгаа тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.

 

3. Хариуцагч *************ТББ /РД:******/ гишүүддээ үйлчилдэг төрийн бус мэргэжлийн холбоо, байгууллага болох нь түүний улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ гэж заасантай нийцнэ.

 

Тухайн холбооны үйл ажиллагаа шийдвэр нь гишүүдийн эрх ашиг, сонирхлыг зөрчиж байгаа бол холбооны гишүүд энэ талаар гомдол, нэхэмжлэлийг шүүхэд гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хамгаалуулах эрхтэй.

 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж, 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх9.4.7-д бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох гэсний дагуу иргэний эрхийг хамгаалж болохоор хуульд заасантай нийцнэ.

 

Мөн тухайн холбооны 2018 оны 06 сарын 29-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар нэмэлт өөрчлөлт оруулсан дүрэмд ...1.1 *************нь энэхүү дүрмийг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн авто тээврээр улс хот хооронд, аймаг, орон нутгийн зорчигч, ачаа, шуудан тээвэр, зуучлал, авто үйлчилгээ оношилгоо. засвар эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн, гишүүнчлэлтэй Мэргэжлийн холбоо Төрийн бус байгууллага /ТББ/, хуулийн этгээд мөн, 2.1 Энэхүү дүрмийн 1.1-д заасан шаардлагыг хангасан гишүүдийн эрх зүй, эдийн засгийн ашиг сонирхлыг хуулийн хүрээнд, нийгмийн эрх ашигтай нийцүүлэн хамгаалахад оршино, 4.1 Эрх барих дээд байгууллага нь "Бүх гишүүдийн хурал", удирдлагын тогтолцоо нь "Удирдах зөвлөл", "Тэргүүн", "Гүйцэтгэх захирал, 4.8 Бүх гишүүдийн хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй гарах бөгөөд хурлын дарга тогтоолд гарын үсэг зурснаар баталгаажна, 4.9 "Бүх гишүүдийн хурал"-аар хэлэлцэх асуудалд төлөвлөгдөөгүй асуудал оруулж орж ирвэл тухайн бүх гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ, 5.4.1 Бодлого, үйл ажиллагааны чиглэл зорилтыг тодорхойлоход оролцох, хохирсон эрх ашиг, сонирхлоо хамгаалуулахаар бүх шатны шүүх, хууль хяналтын байгууллагад гишүүн байгууллага, иргэнийг төлөөлөх эрхийг Холбооны удирдлагад бичгээр итгэмжлэл гаргах, энэхүү дүрэмд заасан үйл ажиллагаа явуулах хуралд таслах эрхтэй оролцох" гэж заажээ.

 

Иймээс нэхэмжлэл гаргах үед тус холбооны гишүүн байсан, бүх гишүүдийн хуралд оролцсон  ХХК, "*************" Хоршоо, ************* ХХК, ************* ХХК, ************* ХХК, ************* ХХК, ************* ХХК, Нью ************* ХХК нар нь холбооны гишүүний хувьд бүх гишүүдийн хурал, түүнээс гарч буй шийдвэрт гомдол гаргах эрхтэй.

 

Энэ талаарх хариуцагч талын ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбооны гишүүнээс чөлөөлсөн, гомдлын үндэслэл болох удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгосон тул нэхэмжлэл гаргах, шаардах эрхгүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд

4.1. 2022 оны 05 сарын 20-ны өдрийн 12 дугаартай удирдах зөвлөлийн хурлын тогтоолоор *************ны бүх гишүүдийн хурлын 2022 оны 6 дугаар сарын 8-ны билэгт сайн өдөр хуралдуулсугай гэж /1 хх 202/ бүх гишүүдийн хурлыг товложээ.

*************ТББ-ын бүх гишүүдийн хурал 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдөр болж 48 аж ахуйн нэгжийн төлөөлөгч гишүүд оролцон 6 асуудлыг хурлаар хэлэлцэж тооллогын комиссоо байгуулан саналаа тоолж байсан болох нь бүх гишүүдийн хурлын тэмдэглэлээр /1 хх 167-194/ тогтоогдож байна.

Бүх гишүүдийн хурлын төлөөлөгч гишүүдийн жагсаалт ирцийн бүртгэлд нэхэмжлэгч талын татгалзал болох гишүүн бус В.Ёндонжамц, "*************ХХК, Байдолда, "*************" хоршоо, "*************" ХХК, "*************" хоршоо, "*************" ХХК, "*************" ХХК, "*************" ХХК бүртгэгдсэн болох нь бүх гишүүдийн хурлын ирцийн бүртгэлд /1 хх 195, 196/ бүртгэгджээ.

Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

4.2. Маргааны зүйл нь ...гишүүн бус иргэн, аж ахуйн нэгж оролцож саналын эрх эдэлж хууль бусаар шийдвэр гаргасан гэх бүх гишүүдийн хурал хүчинтэй эсэх, түүнд оролцсон зарим гишүүд саналын эрхтэй байсан эсэх асуудал болно.

 

Тодруулбал иргэн В.Ёндонжамц, Байдолда, "*************ХХК, "*************" хоршоо, "*************" ХХК, "*************" хоршоо, "*************" ХХК, "*************" ХХК, "*************" ХХК нар нь *************ны гишүүн бус атал хуралд оролцож шийдвэр гаргасан нь хууль болон холбооны дүрмийг зөрчсөн гэдэг.

 

Шүүх хуралдааны явцад

- Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ************* ХХК-ийг холбооны гишүүн байсан талаар хүлээн зөвшөөрдөг тул,

- Хариуцагчийн ...*************ХХК-ийн *************, өмгөөлөгч Байдолда нар нь саналын хуудаст оролцоогүй, хуралд орж сууж байгаад дундаас нь гараад явсан, тооллогын комисс ч өөрсдөө оролцсон, санал өгсөн хүмүүсээ дугуйлсан байдаг гэх, нэхэмжлэгчийн ...Хуралд 7 аж ахуйн нэгж ирээгүй, энэ 7-ын оронд 9 хүн орохоор 2 илүү гараад байсан учраас хариуцагч тал *************, Байдолда нарыг гаргасан байдаг гэх тайлбарууд, үйл баримтаар тогтоогдож байгаа үндэслэлээр *************ХХК-ийн *************, өмгөөлөгч Байдолда нар нь санал хураалтад оролцоогүй тул тус тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс ************* ХХК, *************ХХК, иргэн Байдолда нар гишүүн бус гэх үйл баримтыг тогтоох шаардлагагүй гэж үзэв.

 

Үндэслэл нь Хот хооронд тээвэр эрхлэгчдийн холбоо ТББ-ын дүрмээр бүх гишүүдийн хурлын ирц гишүүн тус бүр саналын эрхтэй байхаар заасан бөгөөд санал хураалт, ирцээр тухайн хурал хүчинтэй, эсхүл хууль бус эсэхийг дүгнэх учиртай тул бүх гишүүдийн хурал хууль бус эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй болно.

 

Харин нэхэмжлэгч талаас иргэн *************холбооны гишүүнээс чөлөөлсөн Удирдах зөвлөлийн тогтоолтой байхад, "*************ХХК, "*************" хоршоо, "*************" ХХК, "*************" хоршоо, "*************" ХХК-иуд холбоонд элссэнийг, татвар хураамж төлж байсныг нотолсон баримтгүй байхад бүх гишүүдийн хуралд оролцуулсан, холбооны гишүүн бус гэх үндэслэлээ хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар нотолно гэдэг.

 

5. *************ТББ-ын гишүүн бус хувь хүн, хуулийн этгээд гэх үндэслэлийн тухайд

5.1. Нэхэмжлэгч талаас *************холбооны гишүүн бус, гишүүнээс чөлөөлөгдсөн гэх үйл баримтыг шаардлагын үндэслэлээ болгодог хэдий ч уг үйл баримт, үндэслэлийг нотолж байгаа гэх 2019 оны 12 сарын 16-ны өдрийн 06 дугаартай ...Удирдах зөвлөлийн тэргүүлэгчээс чөлөөлөх тухай, *************ХХК-ийн гүйцэтгэх захирал В.Ёндонжамцаас 2019 оны 11 сарын 25-нд ирүүлсэн тэргүүлэгч гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд холбооны гишүүн тэргүүлэгч гишүүнээс чөлөөлсүгэй гэсэн заалт бүхий *************ТББ-ын Удирдах зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоол, хурлын тэмдэглэлээс /1 хх 59-61/ үзэхэд хэлэлцсэн, шийдвэрлэсэн асуудал тэргүүлэгч гишүүнээс чөлөөлөх агуулга байх бөгөөд холбооны гишүүнээс бүрэн чөлөөлсөн гэж дүгнэх боломжгүй байна.

 

5.2. Мөн "*************ХХК, "*************" хоршоо, "*************" ХХК, "*************" хоршоо, "*************" ХХК-ууд холбоонд элссэнийг, татвар хураамж төлж байсныг хариуцагч тал нотлоогүй гэх үндэслэлийг нэхэмжлэгч талаас гаргадаг хэдий ч хэрэгт авагдсан

- ХХТЭХолбоонд гишүүнээр элсэхийг хүссэн *************ХХК-ийн 2017 оны 4 сарын 18-ны өдрийн хүсэлт, мөн өдрийн Холбооны тэргүүн *************байгуулсан хамтран ажиллах санамж бичиг /3 хх 48-50/,

- "*************ХХК 2017 оны 02 сарын 10-ны өдөр, 2018 оны 01 сарын 25-ны өдөр ХХТЭХолбооны гишүүний татвар төлж байсан бэлэн мөнгөний орлогын баримт /2 хх 139/,

- 2019 оны 09 сарын 26-ны өдрийн ХХТЭХ-оос хийсэн хуралд оролцож хурлын шийдвэрийг дэмжсэн нийт аж ахуйн нэгжүүд, ...************* хоршоо, ************* хоршоо, *************ХХК, ************* ХХК /1 хх 112-116/,

- *************ТББ, 2015.07.18, зөвлөх редактор холбооны тэргүүн Т.Хүрэлхүү, редактор холбооны гүйцэтгэх захирал Г.Батхуяг, ...*************ХХК, ************* хоршоо, ************* ХХК, БЯУс хоршоо, ************* хоршоо гэх ААН-ийн нэрс бүхий гэх Тээвэрчин сэтгүүл зэрэг нотлох баримтаар холбооны гишүүн байсан болох нь тогтоогддог.

 

5.3. Түүнчлэн хариуцагч талын ...Гишүүнээр элсүүлсэн холбогдох баримт болон бусад баримтууд олдохгүй байгаа. Гэрчилгээ, үнэмлэхийг хуучин гишүүдэд өгөөгүй, нэхэмжлэгч гэх шинэ гишүүдэд Хүрэлхүү нь өгсөн байдаг, холбооны бусад баримтуудыг өрөөндөө устгасан байдаг. Мөн холбоонд байх ёстой баримтууд яагаад нэхэмжлэгч нарт байгаа, тэрийг нотлох баримт гэж гаргаж өгсөн нь ч эргэлзээтэй. Бичиг баримтууд эмх замбараагүй байсан. Хүрэлхүү гэж хүн өөрт хэрэгтэй баримтуудаа авч үлдээд хэрэггүйг нь устгаад байдаг талаар гэрчлүүлэхээр гэрч татсан. Нэхэмжлэгч нарт гишүүн байгууллага мөн гэж 2022 онд олгосон гэрчилгээний дугаарууд нь өмнө гишүүнээр элссэн нэр бүхий байгууллагуудад 2017 онд олгосон гэрчилгээний дугаарууд давхцаж байдаг гэх тайлбар /2 хх 123, 3 хх 82/,

Нэхэмжлэгч талын ...Хүрэлхүү бичиг баримт устгасан гэдгийг нотлох хэрэгтэй, гишүүн бус гэж ярьж байгаа байгууллагуудад холбооны гишүүний үнэмлэх байгаа юм уу, Хүрэлхүү нь холбооны гишүүдийн бүх үнэмлэхийг цэгцэлсэн гэдэг гэх тайлбар /2 хх 123, 3 хх 83/,

Холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэрч Д.Эрдэнэбатын ...Би 8 сарын хугацаанд гүйцэтгэх захирлын ажлыг хийсэн, энэ хугацаанд ирсэн бичгийг дугтуйг нь үлдээгээд авч явсан зүйл байдаг. Би ирсэн бичигтэй танилцъя, бичгээ надад өгч бай, эсвэл танд шаардлагатай байгаа бол хуулбарлан авч бай, эх хувийг битгий авч явж бай гэж хэлж байсан гэх мэдүүлэг /3 хх 84, 85/,

Холбооны тэргүүн байсан гэрч Т.Хүрэлхүүгийн ...Холбоог үүсгэн байгуулсан хүн нь би, 2010 онд анх холбоог байгуулсан 30 хүн элссэн байдаг. Түүнээс хойш 2014 онд 10 хүн элсэж нийт 40 гишүүнтэй болсон. Түүнээс хойш гишүүн элсүүлэхгүй байж байгаад эдгээр хүмүүс элсэх хүсэлт өгснийг ажлын хэсэг хүлээн авч шийдвэр гаргасан. Гишүүн байгууллагад олгосон гэрчилгээ дугаар давхардсан талаар мэдэхгүй байна гэх мэдүүлэг /2 хх 196-200/,

2022 оны 04 сарын 26-ны өдрийн 04 дугаартай *************ТББ-ын удирдах зөвлөлийн ...13 байгууллагыг гишүүнээр элсүүлсүгэй, 1 гишүүн байгууллагын эрхийг сэргээн баталсугай, гишүүнээр шинээр элссэн болон гишүүнчлэлийн эрхийг сэргээсэн, үндсэн гишүүдийг дахин баталгаажуулсан нэгдсэн жагсаалтыг хавсралт №1-ээр баталсугай гэх тогтоол, 4-р тогтоолын шинээр элссэн, сэргээсэн 15 аж ахуйн нэгжийн нэрс гэх хавсралт №1, 4-р тогтоолын 35 үндсэн гишүүн байгууллагуудын нэрс гэх хавсралт №2 баримтууд /1 хх 128-131/ нь тогтоолоор шинэ болон сэргээсэн гишүүн 14, хавсралтаар 15, нэг өнгийн цаас бүхий тогтоол болон №1 хавсралт, өөр өнгийн цаас бүхий №2 хавсралт, тогтоолоор хавсралт №2-ыг батлаагүй үйл баримтаар тус тус "*************ХХК, "*************" хоршоо, "*************" ХХК, "*************" хоршоо, "*************" ХХК-ууд холбооны гишүүн бус гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй болно.

 

6. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан болон шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3, 44.4 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан дүгнээд *************Төрийн бус байгууллагын гишүүн бус хувь хүн, байгууллагыг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хуралд оролцуулан санал хураалт явуулсан тул уг хурал хууль бус гэх шаардлагын үндэслэл болох хуралд оролцсон этгээдүүд гишүүн бус гэх үйл баримт нь баримтаар тогтоогдоогүй тул уг хурлаас гарсан шийдвэрийг хууль бус гэж тогтоох, хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй байна.

 

7. Энэхүү үндэслэлээр хариуцагч *************ТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч  ХХК, "*************" Хоршоо, ************* ХХК, ************* ХХК, ************* ХХК, *************ХХК, ************* ХХК, Нью ************* ХХК нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4-ийн 9.4.2, 9.4.7, Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хариуцагч *************ТББ-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч  ХХК, "*************" Хоршоо, ************* ХХК, ************* ХХК, ************* ХХК, *************ХХК, ************* ХХК, Нью ************* ХХК нарын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн бүх гишүүдийн хурал хууль бус болохыг тогтоолгох, уг хурлаас гарсан тогтоолыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ