Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/1016/з |
Дугаар | 130 |
Огноо | 2018-03-21 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 130
“Д у ц” с ө х-ны нэхэмжлэлтэй,
Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Л.Атарцэцэг
Шүүгчид: Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Ф с г ХХК-ны нэр дээр гарсан дор дурдсан: 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил 4 улирлын цэцэрлэг 1 байр, зоорийн давхрын 3 тоот хаягт байршилтай 17,13 м.кв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047182 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000484464 тоот гэрчилгээ,
2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил 4 улирлын цэцэрлэг 1 байр, 100 тоот хаягт байршилтай 72,18 м.кв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047330 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000506263 тоот гэрчилгээ,
2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил 4 улирлын цэцэрлэг 1 байр, зоорийн давхрын 1 тоот хаягт байршилтай 17,66 м.кв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047187 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000484467 тоот гэрчилгээ,
2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил 4 улирлын цэцэрлэг 1 байр, зоорийн давхрын 2 тоот хаягт байршилтай 17,69 м.кв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047177 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000484461 тоот гэрчилгээ зэргийг тус тус хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0769 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0021 дүгээр магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ч, өмгөөлөгч Г.А нар,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0769 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.8, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д у ц” с ө х-ноос Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Дөрвөн улирлын цэцэрлэг, 1 дүгээр байр, зоогийн давхрын 3 тоот хаягт байршилтай 17,13 мкв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047182 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000484464 тоот гэрчилгээ, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Дөрвөн улирлын цэцэрлэг, 1 дүгээр байр, 100 тоот хаягт байршилтай 72,18 мкв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047330 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000506263 тоот гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Дөрвөн улирлын цэцэрлэг, 1 дүгээр байр, Зоогийн давхрын 1 тоот хаягт байршилтай 17,66 мкв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047187 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000484467 тоот гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Дөрвөн улирлын цэцэрлэг, 1 дүгээр байр, зоогийн давхрын 2 тоот хаягт байршилтай 17,69 мкв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047177 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000484461 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0021 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0769 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0769 дүгээр шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/МА2018/0021 дүгээр магадлалыг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б би эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.
4. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Гэтэл гуравдагч этгээд “Ф с г” ХХК-аас 2008 оноос хойш орон сууцны нийтийн эзэмшлийн буюу дундын өмчлөлийн зориулалтаар ашиглаж байсан дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 2016 онд шинээр захиалан бариулж, анх удаа өмчлөх эрхийн бүртгэлд бүртгүүлэхээр хандаж буй мэтээр улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргасныг ... гэж заасныг тус тус зөрчин хууль бус үйлдэл хийж бүртгэсэн болох нь тогтоогдлоо.
5. ... Тодруулбал, “См” ХХК болон “Ф с г” ХХК нарын хооронд байгуулсан “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2016 оны 05 дугаар сарын 29-ний байгуулагдсан атлаа 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гаргуулахаар бүртгэлийн газар хандаж байгаа нь бодит байдлаас илтэд зөрүүтэй” гэжээ. Мөн 2018 оны 221/МА2018/0021 дүгээр магадлалд “Ф с г” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд анх удаа бүртгүүлэхдээ УБЕГ-ын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 3.2 болон 4.5 дахь заалт, ЭХӨЭТХЭХБЭУБТ хуулийн 13.5 дугаар зүйлийн 13.5.1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан, УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын архиваас ирүүлсэн баримт бичигт маргаан бүхий эд хөрөнгийг 2008 оны 4 сарын 16-ны өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт байсаар байтал шүүх уг актыг байхгүй мэтээр дүгнэж шийдвэрлэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн болохыг нотолно.
6. Мөн тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг “См” XXК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргалгүй бусдад ашиглуулж байгаад “Ф с г” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн анх удаа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар 2016 онд “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан шилжүүлэн өгсөн. Өөрөөр хэлбэл 2008 онд баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2016 онд гэрээ байгуулан шилжүүлэн өгч байгаа нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл биш юм.
7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна гэжээ. Гуравдагч этгээдийн зүгээс энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Өөрөөр хэлбэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...баригдаад 8 жил гаруй хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд мэдүүлэг гаргагч тухайн эд хөрөнгийг эзэмшиж ашиглаагүй бөгөөд нэхэмжлэгч “Д у ц” с ө х-ны маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг дундын өмчлөлийн зориулалтаар ашиглаж байсан болох нь Барилга архитектурын зураг, шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл хариуцагч Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс мэдүүлэг гаргагч “Ф с г” ХХК-ийн бүртгүүлэхээр мэдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримтгүй, мэдүүлэгт хавсаргасан гэрээ агуулгаараа илт зөрөөтэй байхад түүнийг шалгаж тодруулалгүйгээр бүртгэл хийж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон буруу байна” гэжээ.
8. “Ф с г” ХХК нь тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтанд орсноос хойш эзэмшиж ашиглах шаардлагагүй, харин өмчлөгч “См” ХХК-аас гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан. Харин гэрээ нь агуулгын хувьд болон бүхэлдээ хууль зөрчиж байгуулсан эсэхэд захиргааны шүүх үнэлэлт дүгнэлт хийх нь хууль зөрчсөн үйлдэл юм. Яагаад гэвэл тухайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах иргэний хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа нөхцөлд өөр шүүхийн хэрэг маргаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн үнэлэлт дүгнэлт нь хууль бус юм. “Д у ц” СӨХ нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг дундын өмчлөлийн зориулалтаар ашиглаж байсан болох нь Барилга архитектурын зураг, шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэдэгтэй огт санал нийлэхгүй байна. Харин ямар нэгэн зорилгоор /хувийн болон хэсэг бүлэг СӨХ-ы удирдлагын ашиг сонирхлын үүднээс/ ашиглаж байсан гэж үзэж байгаа. СӨХ дундын өмчлөлийн зориулалтаар ашиглаж байсан гэдэгтэй санал нийлэхгүй, тийм баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нь “Ф с г” ХХК-ийн ашиглалт, эзэмшил, өмчлөлд байгаа эсэхийг шалгах шаардлагагүй, харин “См” ХХК-ийн өмч мөн эсэхийг анхаарч судалж үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуульд заасны дагуу шилжүүлсэн эсэхэд хяналт тавьж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах үүрэгтэй. Үүнийгээ зохих хууль, журмын дагуу шалгаж тогтоож өмчлөх эрхийг гэрчилгээ гаргаснаа нотлон тайлбарласан байдаг.
9. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 128/ШШ2017/0769 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/МА2018/0021 дүгээр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
10. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.
11. Хариуцагч маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчмыг баримтлаагүй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 3.2-т “Мэдүүлэг хүлээн авахдаа мэдүүлгийг үзүүлэлт бүрээр бүрэн гүйцэд бөглөсөн эсэх, түүнд хавсаргасан нотлох баримтууд зөрүүтэй эсэхийг шалгах” ажиллагааг гүйцэтгээгүй, 4.5-д “Иргэд хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр захиалан бариулсан байр, орон сууц, объектыг өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг гаргаж, нотлох баримтыг бүрдүүлж үйлчлүүлэх бөгөөд мэдүүлэгт шаардлагатай бол улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын барилга хүлээн авсан акт, улсын байцаагчийн дүгнэлтийг хавсаргана...” гэснийг тус тус зөрчсөн талаар шүүхүүд зөв дүгнэсэн байна.
12. Хэрэгт авагдсан 2008 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “См” ХХК-иас С-1 орон сууцны нийтийн эзэмшлийн хэсгийг “Д у ц” с ө х-нд хүлээлгэн өгсөн Барилга байгууламж хүлээлгэн өгөх баримт бичгүүд, 123 айлын дунд өндөртэй орон сууцны барилгын зураг, түүний дотоод заслын ажлын хүснэгт, 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Д у ц” с ө х-ноос “М к” ХХК-тай байгуулсан “Ашиглалт үйлчилгээний хамтран ажиллах гэрээ,” 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Э Ж Л” ХХК-тай байгуулсан “Ашиглалт үйлчилгээний хамтран ажиллах гэрээ” зэрэг баримтуудаар “Д у ц” с ө х нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг дундын буюу нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглаж байсан болох нь тогтоогдож байх тул “... маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг байрны дундын буюу нийтийн эзэмшлийн зориулалтаар “Д у ц” СӨХ ашиглаж байсан гэж буруу алдаатай дүгнэлт хийсэн” гэсэн гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.
13. Харин маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч хэн аль нь болох талаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн хоорондох маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харъяалан шийдвэрлэх маргаан биш бөгөөд уул маргааныг шийдвэрлэхэд захиргааны хэргийн шүүхийн энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0769 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0021 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН