Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2023/04464

 

 

 

 

 

 

 

 

 

                                  2023         11            21

                                             184/ШШ2023/04464

              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******************* тоот хаягт оршин суух, *****н овогт *** ************* /РД: *********/,

 

Нэхэмжлэгч: *********************тоот хаягт оршин суух Болдын ************* /************/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *************************** тоот хаягт байрлах, “*************” ХХК /РД:************/,

 

Хариуцагч: ********************************* тоот хаягт оршин суух, ********* овогт ******* ************* /РД:*************/

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт “*************” ХХК, Н.************* нараас 214,823,918 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

 

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 81,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *************ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *********, түүний өмгөөлөгч ***********, нэхэмжлэгч Б.*************ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Мөнгөнтуул, түүний өмгөөлөгч *************, хариуцагч “*************” ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч Н.*************, түүний өмгөөлөгч ****************, нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Гантөмөрийн ************* миний бие “*************" ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан дүнжингарав гудамжны 51 дүгээр байр mountain garden-1 орон сууцны 1 давхарт байрлах 80 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг худалдан авахаар “*************” ХХК-ийн захирал Н.*************той 2017 оны 09 сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан. Тус гэрээнд гэрээний үнийг 195,000,000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд урьдчилгаа 87’000’000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх төлбөрийг cap бүрийн 20-ны дотор 3,000,000 төгрөг төлж байхаар харилцан тохиролцсон. “*************” ХХК-ийн захирал Н.************* хэлэхдээ манай "*************” ХХК нь “*************” ХХК-тай "Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх” гэрээтэй бөгөөд уг гэрээний үнэнд үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдаж авч байгаа юм надад бүрэн эрх байгаа гэж хэлсэн.

“*************” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч Г.************* миний бие үл хөдлөх хөрөнгийн үнийг 5026619061 тоот дансанд 2017.09.22-ны өдөр 3,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг, Төрийн банкны 349900183101 тоот дансанд 2017.09.25-ны өдөр 40,000,000 төгрөг, 25,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөг, Хаан банкны 5026619061 тоот дансанд 2017.09.26-ны өдөр 35,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 105,000,000 төгрөгийг төлсөн.

Үлдэгдэл төлбөрийг 2018 оны 02 дугаар сараас 2019 оны 8 cap мөн 10 сард нийт 20 удаа Хаан банкны 5005478260 тоот дансанд тогтмол 3,000,000 төгрөгөөр 60,000,000 төгрөг, 2019 оны 9 сард 3,000,000 төгрөгийг миний ээж Оюунболд нь Н.*************ид Барс зах дээр байхад нь бэлнээр өгсөн, нийт 63,000,000 төгрөгийг төлсөн. Ингээд 80 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахад зориулж нийт 168,000,000 төгрөгийг төлсөн. Гэтэл “*************” ХХК нь “*************” ХХК-тай байгуулсан "Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх” гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй. Мөн Г.************* миний өгсөн 168,000,000  төгрөгийг зөвхөн өөртөө авсан байсан. Иймээс “*************” ХХК, “*************” ХХК болон Г.************* бид гурвалсан уулзалт хийсэн. “*************” ХХК нь уг үл хөдлөх хөрөнгийн эцсийн өмчлөгч болох нь тодорхой болсон бөгөөд Төрийн банкны барьцаанд бүхэлдээ байгаа тул өмчлөгч “*************” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Үл хөдлөх хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр үнэлсэн тул би 2022 оны 04 сарын 18-ны өдөр 60,000,000 төгрөгийн урьдчилгааг өгсөн. Төрийн банктай үл хөдлөх хөрөнгийн үлдэх төлбөр 140,000,000 төгрөгийг 2022 оны 04 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан авч өгснөөр Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсан дүнжингарав гудамжны 51 дүгээр байр 51 Б тоот хаягт байршилтай 80 м2 талбай хууль ёсоор миний өмчлөлд шилжиж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206090396 дугаартай, 000968068 дугаартай гэрчилгээ миний нэр дээр гарсан.

Б.*************ийн ээж Д.Оюунчимэгийн 2017 оны 09 сарын 25-ны өдөр бэлнээр 6’000’000 төгрөг, 10’000’000 төгрөгөөр нийт 2 удаа 16’000’000 төгрөгийг Н.*************ийн Хаан банкны 5005478260 тоот дансанд шилжүүлснийг дутуу тооцож нэхэмжлэлийн дүнг 168,000,000 төгрөг гэж тодорхойлжээ. Тус шилжүүлэг нь хэргийн материалд байх Н.*************ийн дансны хуулгаар тодорхой болсон тул нэхэмжлэлийн дүнг 16,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Мөн “*************” ХХК нь эрхийн доголдолтой талбайг бидэнд зарснаас гэрээний дагуу 195,000,000 төгрөгөөр авах талбайг өмчлөгч “*************” ХХК-тай дахин 200,000,000 төгрөгөөр гэрээ хийн 60,000,000 төгрөгийг бэлнээр төлж үлдсэн 140,000,000 төгрөгийг Төрийн банкны 50 сарын хугацаатай 6%-ийн хүүтэйгээр төлж байна.

Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.3-д ”Эд хөрөнгө эзэмших боломж олгож байгаа эрхийг худалдсан тохиолдолд худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авагчид биет байдлын болон эрхийн доголдолгүй шилжүүлэх үүрэгтэй.” 261 дүгээр зүйлийн 261.1-д “Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана” гэж тус тус заасны дагуу хохирол болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 195,000,000 төгрөг нь 200,000,000 төгрөг болсны зөрүү 5’000’000 төрөг, Төрийн банкны зээлийн хүүнд төлсөн 25,823,913.33 төгрөгийг хариуцагч төлөх үндэслэлтэй хэмээн үзэж байна.

“*************” ХХК болон Н.************* нараас захиалгын гэрээг үндэслэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт бэлнээр болон дансаар шилжүүлсэн 168,000,000 төгрөг, 2017 оны 09 сарын 25-ны өдөр шилжүүлсэн 16,000,000 төгрөг, 195,000,000 төгрөг болон 200,000,000 төгрөгийн зөрүү болох 5,000,000 төрөг, зээлийн хүү болох 25,823,918.33 төгрөг нийт 214,823,918 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан.

Одоо хариуцагч *************, *************нарт холбогдуулан гаргасан 71,000,000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзсан, үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 150,000,000 төгрөгийг, Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар хохиролд 30,823,918 төгрөгийг, нийт 180,823,918 төгрөгийг хариуцагч “*************” ХХК болон Н.************* нараас нэхэмжилж байна, ************* ХХК-иас 33,673,000 төгрөгийг хасч тооцон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулсан зүйл байхгүй, манайд тухайн мөнгийг өгөөгүй” гэжээ. 

 

2. Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...************* ХХК нь 2017 онд иргэн Г.*************тай *************хотхоны 51 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлалтай, 80 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн үед “*************” ХХК-тай 2017 оны 04-р сарын 06-ны өдөр хийсэн “Орон сууц, үйлчилгээний төв захиалгаар бариулах, бартерын гэрээ”-ний дагуу “*************” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад байсан. “*************” ХХК болон Н.************* надад иргэн Г.*************ас нэхэмжлэлд бичсэн шиг Хаан банкны 5026619061 тоот, Төрийн банкны 349900183101 тоот данснууд огт байхгүй бөгөөд Г.*************ас 105,000,000 төгрөгийг аваагүй болно. Харин Н.************* би өөрийн нэр дээрх Хаан банкны 5005478260 тоот дансаар Г.*************ас 60,000,000 орчим төгрөг хүлээн авсан нь үнэн болно. Бидний хийсэн гэрээ “*************” ХХК тус үл хөдлөх эд хөрөнгийг “*************” ХХК-д мэдэгдэлгүйгээр банкинд барьцаалан, улмаар зээлээ төлж чадаагүй байдлаас үүдэн бүрэн хэрэгжээгүй.

Иймээс “*************” ХХК болон Г.*************, “*************” ХХК-ийн гурвалсан уулзалт болсон ба энэхүү уулзалтаар ‘*************” ХХК нь "‘*************” ХХК-иас авсан 33,673,000 төгрөгийг Г.*************д өгч, “*************” ХХК-тай байгуулсан гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон. Иймээс Г.************* нь дээрх 33,673,000 төгрөгийг “*************” ХХК-д төлөх ёстой төлбөрөөсөө хасуулж, өөрийн нэр дээр *************хотхоны 51 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлалтай, 80 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан. Гэтэл Г.************* нь одоо “*************” ХХК-ийн огт аваагүй 168,000,000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Түүнчлэн Г.*************, Б.************* нар болон “*************” ХХК-ийн хооронд хийсэн гэрээ бүрэн хэрэгжээгүй учраас 2017-2022 оны хооронд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг “*************” ХХК-тай хийсэн гэрээний дагуу “*************” ХХК нь хууль ёсоор эзэмшиж байсан, иргэн Г.*************, Б.************* нар нь өөрийн супермаркетыг энэ хугацаанд ажиллуулж байсан учраас энэхүү хугацааны түрээсийн төлбөрийг тооцож авах буюу хасалт хийх ёстой. Хариуцагч  *************, *************нарт холбогдуулан гаргасан 71,000,000 төгрөгийн хувьд бид хүлээн зөвшөөрч байгаа, нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэнд төлсөн 147,000,000 төгрөгөөс дээр дурдсан 33,673,000 төгрөгийг хасаад 113,327,000 төгрөгийг ************* ХХК хариуцах ёстой гэж үзэж байна” гэв.

 

3. Хариуцагч “*************” ХХК-иас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...************* ХХК болон “*************” ХХК нь 2017.04.06-ны өдөр "Орон сууц, үйлчилгээний төв захиалгаар бариулах, бартерын гэрээ” хийж, “*************” ХХК нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр, “*************” ХХК нь өөрийн эзэмшлийн *************орон сууцны 1 дүгээр давхрын 80 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “*************” ХХК-д шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу “*************” ХХК нь 2017 оны 04 дүгээр сараас дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж эхэлсэн ба 2017 оны 09 дүгээр сараас Г.*************тай гэрээ хийж, худалдах нөхцөлтэйгөөр ашиглуулж эхэлсэн. Үүнээс хойш 2022 оны 03 дугаар сард “*************” ХХК нь гэрээний дагуу үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “*************” ХХК-д шилжүүлж өгөх боломжгүй болсноор талуудын хооронд хийгдсэн гэрээ цуцлагдсан. Ингэснээр “*************” ХХК нь *************ын өмчлөлд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх боломжгүй болж, Г.************* нь “*************’' ХХК-иас өгсөн мөнгөө эргүүлж авах нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч нь “*************” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд байсан үл хөдлөх эд хөрөнгийг ямар нэгэн үнэ төлбөргүйгээр ашиглаж, ашиг олж ирсэн байдаг. Энэ хугацаанд Г.************* нь ХУД-ийн 11-р хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 51-р байр, *************орон сууцны 1 дүгээр давхрын 80 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 8 нэрийн дэлгүүр /супермаркет/- ийн зориулалтаар амжилттай ажиллуулж ирсэн ба 2022 оны 04-р сарын 26-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Иймд Г.************* нь өөрийн нэр дээр шилжүүлж авахаас өмнөх хугацаанд тус объектод үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж байсныхаа төлбөрийг хууль ёсоор эзэмшилдээ байлгаж байсан "*************” ХХК-д төлөх ёстой. 2017 оны 09-р сараас 2022 оны 04-р cap хүртэл хугацааны зах зээлийн түрээсийн төлбөрийн нэг сарын дундаж төлбөр 2,580,000 төгрөг байгаа талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Гэвч “*************” ХХК нь түрээсийн төлбөрийн нэг сарын төлбөрийг зах зээлийн дундаж үнээр биш, илт багасгасан үнийн дүнгээр буюу 1,500,000 төгрөгөөр тооцож Г.*************ас нэхэмжилж байна. Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-Д “хөрөнгө олж авсан этгээд, үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг хожим нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгөө шилжүүлсэн этгээд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж, 493 дугаар зүйлийн 493.1,-д “Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, ...хамаарна” гэж тус тус заасан байдаг.

Иймд Г.*************ас 2017 оны 10-р сараас 2022 оны 03 дугаар cap дуусталх хугацаанд буюу нийт 54 сарын хугацаанд ХУД-ийн 11-р хороо, Зайсан Дүнжингарав гудамж, 51-р байр, *************орон сууцны 1 дүгээр давхрын 80 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ашиглан ашиг олж, үр шимийг нь хүртэж байсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар Г.*************ас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 81,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

“...Г.************* нь “*************” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан УБ, *************хотхоны 51 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлалтай, 80 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар “*************” ХХК-ийн захиралтай 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан. Тус гэрээнд гэрээний үнийг 195,000,000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэл нийт 24 удаагийн банкны шилжүүлэг, 1 удаагийн бэлэн мөнгөөр нийт 150,000,000 төгрөг төлчихсөн байсан. Гэтэл 80 м.кв талбайн өмчлөгч “*************” ХХК биш “*************” ХХК байсан. “*************” ХХК нь эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдсан. Улмаар арга буюу өмчлөгч “*************” ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж уг үл хөдлөх эд хөрөнгийг 200,000,000 төгрөгөөр худалдан авсан. Ингэж худалдан авснаар хөрөнгийн үнийн өөрчлөлтийн зөрүү, банкны хүү, төлсөн төлбөрөө буцааж авч чадахгүй хохирч байна.

Г.*************, “*************” ХХК-тай гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах харилцаа байсан. ************* ХХК нь ************* ХХК- тай байгуулсан гэрээ цуцлагдсантай холбоотой учирсан хохирлоо Г.*************ас биш ************* ХХК-иас нэхэмжлэх нь зүйтэй байх. Манайх 2017 оны 09 сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр тогтоосон үнийг төлж байгаа. Г.************* нь түрээсийн гэрээ байгуулаагүй анхнаасаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж талбайг авсан. ************* ХХК, Г.************* нарын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байсан учир Г.************* нь хууль ёсны эзэмшигч. Хууль ёсны эзэмшигч нь үр шимийг өөрөө хүртэх ёстой учир үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бодит байдалд нийцэхгүй байгаа учир хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв

 

5. Хэрэгт авагдсан талуудаас гаргасан болон шүүх журмаар бүрдсэн нотлох баримтууд:

5.1. Нэхэмжлэгч талаас – Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Захиалгын гэрээг үндэслэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулга, Худалдах, худалдан авах гэрээ, “Соёмбо групп” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Төрийн банк ХХК-ийн зээлийн гэрээний хуулбар, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл, Итгэмжлэл, Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар,

 

5.2. Хариуцагч “*************” ХХК, Н.************* нараас – Сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *************ын шилжүүлж байсан мөнгөний жагсаалт, “*************” ХХК, “*************” ХХК-тай тооцоо нийлсэн акт, албан бичиг, “*************” ХХК-ийн бараа материалын тооцоо,  

 

5.3. Хариуцагч *************, *************нараас - Захиалгын гэрээг үндэслэн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, Орон сууц, үйлчилгээний төв захиалгаар бариулах бартерын гэрээ, “*************” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, фото зураг, Хаан банк ХХК-ийн дансны хуулга, Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, Компанийн хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ,

 

5.4. Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтууд – “Хаан банк” ХХК-ийн дансны хуулга, “Ариг банк” ХХК-ийн дансны хуулга, “Чингис хаан банк” ХХК-ийн лавлагаа, “Хас банк” ХХК-ийн дансны хуулга, “Голомт банк” ХХК-ийн дансны хуулга, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн дансны хуулга, “Капитрон банк” ХХК-ийн дансны хуулга, шинжээчийн дүгнэлт.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.*************, Б.************* нараас хариуцагч “*************” ХХК, Н.************* нарт холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 150,000,000 төгрөгийг, гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 30,823,918 төгрөгийг, нийт 180,823,918 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасны дагуу зарим хэсгийг буюу 147,000,000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,823,918 төгрөгийг болон хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 81,000,000 төгрөг гаргуулах сөрөг шаардлагыг, хариуцагч Н.*************ид холбогдох шаардлагыг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч талаас “************* ХХК-иас ************* ХХК-тай байгуулсан Захиалгын гэрээг үндэслэн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн төлбөрийг тухайн гэрээнээс татгалзаж байгаа үндэслэлээр буцаан гаргуулна, гэрээнээс татгалзах үндэслэл болсон хариуцагчийн буруутай үйл ажиллагаа буюу гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гаргуулна, хууль болон гэрээний дагуу эзэмшиж байх хугацаанд олсон ашиг орлогоор үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй тул сөрөг шаардлага үндэслэлгүй” гэсэн агуулгаар,

Хариуцагч талаас “Нэхэмжлэгч “************* ХХК-иас ************* ХХК-тай байгуулсан гэрээний харилцааг мэдэж байсан, манай эзэмшил ашиглалтад байсныг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан, ************* ХХК үүргээ биелүүлж чадахгүй болсны улмаас гэрээ цуцлагдаж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх боломжгүй болсныг мэдсэн, 3-лсан уулзалт хийж өглөг, авлагын талаар харилцан тохиролцсон. Уг тохиролцооны дагуу үнэ төлбөрийг суутгаад шилжүүлсэн мөнгөнөөс буцаан өгөхөд татгалзахгүй, харин үл хөдлөх эд хөрөнгө манай эзэмшилд байх хугацаанд нэхэмжлэгч ашиг орлого олж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, үүнийг нэхэмжилнэ” гэсэн агуулгаар тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.

 

3. Хэрэгт цугларсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан хэлбэрийн шаардлага хангасан нотлох баримтууд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасны дагуу хэргийн оролцогчийн үнэн зөв тайлбар гаргах үүрэг, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан тайлбар нь бодит үнэнд нийцсэн байх шаардлагын хүрээнд гаргасан талуудын тайлбар зэргийг судлан үзэхэд доорх үйл баримт болон түүний эрх зүйн үндэслэл тогтоогдож байна.  

 

3.1. Үйл баримтын хувьд:

3.1.1. Захиалгын гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2017 оны 9 сарын 22-ны өдрийн гэрээний нэг тал ************* ХХК, нөгөө тал Г.*************, Б.************* нар нь:

“1.1. ...үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч тал хэлэлцэн тохиролцсон үнийг төлөхтэй холбоотой талуудын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг зохицуулна,

2.1. ...Худалдагч тал худалдан авагч талд 195,000,000 төгрөгөөр худалдахаар тохиров,

2.2. ...урьдчилгаа 87,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн ба үлдэгдэл төлбөрийг 36 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдөр 3,000,000 төгрөг төлөхөөр тохиров,

2.3. төлбөр төлөх хугацаа 2018.1.20-2020.12.20,

2.5. Худалдагч тал нь ************* ХХК-тай байгуулсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу бүтээгдэхүүнээ бүрэн нийлүүлж дуусмагц худалдан авагч талд захиалгын гэрээ байгуулж өгөх ба төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад худалдан авагч талд өмчлөх эрхийг нь шилжүүлэн өгөхөөр тохиролцов,

3.1. Шилжүүлж байгаа үл хөдлөх эд хөрөнгө нь худалдагчийн өмч болох нь 2017.04.06-ны өдрийн ************* ХХК-тай байгуулсан Орон сууц үйлчилгээний төв захиалгаар бариулах бартерын гэрээгээр нотлогдсон ба эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглах бүрэн боломжтой бөгөөд гэрээ байгуулах үед бусдад худалдагдаагүй, барьцаалагдаагүй, битүүмжлэгдээгүй, хөлслүүлээгүй, түрээслүүлээгүй өмчлөлийн ямар нэг маргаангүй,

3.3. Энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх худалдан авагч талд үүсэж худалдагч талын өмчлөх эрх дуусгавар болно” гэх тохиролцоог хийсэн байна.

 

3.1.2. Дээрх гэрээнд заасны дагуу хариуцагч ************* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Г.*************, Б.************* нарт шилжүүлсэн, гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ тодорхой хэмжээгээр биелүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нар нь гэрээний зүйлийг үйлчилгээний зориулалтаар ашиглаж байсан, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох Соёмбо групп ХХК-тай худалдах худалдах авах гэрээ байгуулж 200,000,000 төгрөгөөр худалдан авч өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, 2017 оны 04 сарын 06-ны өдрийн ************* ХХК, ************* ХХК нарын хооронд байгуулагдсан Орон сууц үйлчилгээний төв захиалгаар бариулах бартерын гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдох ба энэ талаар талууд маргаагүй.

 

3.1.3. Харин дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч талаас  ...үл хөдлөх эд  хөрөнгийг худалдан авахад шилжүүлсэн 150,000,000 төгрөгийг, гэрээнээс татгалзахад хариуцагч тал буруутай тул хохиролд 30,823,918 төгрөгийг гаргуулна гэх тайлбарыг эс зөвшөөрч хариуцагч талаас ...гэрээнээс татгалзахад манайх буруугүй, ************* ХХК үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, гэрээг цуцалсан, тэр хүртэлх хугацаанд манай өмчлөл, эзэмшилд байсан тул хууль бусаар эзэмшиж байх хугацаанд олсон ашиг, орлогыг түрээсийн дундаж үнэлгээгээр тооцон үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ гэх тайлбар, сөрөг шаардлагыг гаргасан.

 

3.2. Хууль эрх зүйн хувьд:

3.2.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх хэдий ч тухайн хэлцэл нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэх шаардлагад нийцээгүй буюу мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн ...хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасанчлан байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус нөхцөл бүхий хэлцэл байна.

 

3.2.2. Тодруулбал, талууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар хэлэлцэн тохиролцохдоо эрхийн зөрчилгүй, доголдолгүй буюу худалдагч талын өмчлөлийн хөрөнгийн өмчлөх эрх шилжих, шилжүүлэх асуудал үүсэх бөгөөд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх учиртай. Түүнчлэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн зөвшөөрлийн үндсэн дээр хэлцэл хийгддэг.

 

3.2.3. Гэтэл хэрэгт авагдсан 2017 оны 09 сарын 22-ны өдрийн “Захиалгын гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-г нотариатаар гэрчлүүлсэн хэдий ч улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх ба гэрээний зүйл болох *************хотхоны 51 дүгээр байрны 1 дүгээр давхарт байрлалтай, 80 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2015 оны 12 сарын 31-ний өдөр Соёмбо групп ХХК-ийн өмчлөлд бүртгэгдэж 2022 оны 4 сарын 26-ны өдөр бусдын өмчлөлд шилжсэн үйл баримт улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 5/9694 тоот лавлагаагаар тогтоогддог.

 

Нэхэмжлэгч Г.*************, Б.*************, хариуцагч ************* ХХК нарын хооронд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах хэлцэл байгуулагдахад өмчлөгч Соёмбо групп ХХК-ийн зөвшөөрөл байсан эсэх нь тодорхойгүй, баримтаар нотлогдоогүй, улмаар хэлцлийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл болон гэрээний үүргийн харилцаа хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

 

3.2.4. Нэгэнт хэлцэл хүчин төгөлдөр бус бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5, 56.6-д заасны дагуу хэлцэл хийсэн талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай тал нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, нөгөө тал нь хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй.

 

Талуудын хооронд хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдсан тул нэхэмжлэгч талын ...худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа бөгөөд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хохирол учруулсан гэх үндэслэлээр шаардсан шаардлага хуулийн үндэслэлгүй болно. 

 

4. Зохигчийн тайлбар, 2017 оны 09 сарын 22-ны өдрийн “Захиалгын гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ”-ээс үзэхэд хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцлийг талууд хэлцэл хийснээс хойш мэдсэн, эсхүл хэлцэл дэх хүсэл зориг хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн үйл баримт тогтоогдоогүй, харин хэлцэл байгуулагдах үед үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд байсан буюу хуульд заасны дагуу худалдагч буюу ************* ХХК-ийн өмчлөлд бүртгэгдээгүй байсан болохыг талууд мэдэж байсан үйл баримт тогтоогддог.

 

Энэ үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулахад талуудын хэн аль нь буруутай тул хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулснаас учирсан хохирлыг шаардах нь үндэслэлгүй тул нэхэмжлэгч талын Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д заасны дагуу хохиролд шаардсан 30,823,918 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч Г.*************, Б.************* нараас үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хариуцагч ************* ХХК буцааж өгөх үүрэг үүснэ. Хариуцагч дээрх үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

5. Тиймээс нэхэмжлэгч талын үл хөдлөх эд хөрөнгө худалдан авахад шилжүүлсэн гэх мөнгөө буцаан авах эрх зүйн зохицуулалт нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасанд нийцэж байна.

 

Нэхэмжлэгч талаас ...үл хөдлөх эд хөрөнгийн үнэнд 147,000,000 төгрөгийг дансаар, 3,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 150,000,000 төгрөгийг төлсөн, үүнийг буцаан шаардаж байгаа гэх тайлбараас хариуцагч ************* ХХК нь ...бэлнээр өгсөн гэх 3,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, 147,000,000 төгрөгийн хувьд хүлээн зөвшөөрч байгаа, гэхдээ ************* ХХК-иас манайд өгөх өглөг 33,673,000 төгрөгийг *************ад үл хөдлөх эд хөрөнгө худалдахдаа оруулан тооцсон, суутгасан тул үүнийг хасаад 113,327,000 төгрөгийг ************* ХХК хариуцах ёстой гэж үзэж байна гэдэг. Энэхүү татгалзсан тайлбарыг хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан дүгнэхэд

 

5.1. Хариуцагч талын 3,000,000 төгрөг бэлнээр өгөөгүй гэх тайлбарыг няцааж нэхэмжлэгч талаас Д.Оюунчимэг гэх гэрчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Гэрч нь ...2018 оны 1 сард 3,000,000 төгрөг бэлнээр Барс захын арын явган хүний зам дээр гарч очоод *************ид өгсөн гэж мэдүүлдэг. Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан болон шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар, нэхэмжлэлдээ “...2019 оны 9 сард 3,000,000 төгрөгийг миний ээж Оюунболд нь *************ид Барс зах дээр бэлнээр өгсөн” гэж, “...Оюунболд нь *************ын ээж нь. Оюунчимэг гэж хүн гэрчийн мэдүүлэг өгсөн, 3,000,000 төгрөгийг өгсөн, *************ийн ээж нь. Оюунболд, Оюунчимэг нар нь эгч дүүс” гэж тус тус мэдүүлдэг, тайлбар өгдөг. Мөн сар бүр 3,000,000 төгрөг тогтмол төлж байсан банкны дансны хуулгаар 60,000,000 төгрөг төлсөн байдаг. Хэдийгээр гэрчид хууль сануулан тайлбар авсан ч дээрх зөрүүтэй тайлбар, мэдүүлэг, 60,000,000 төгрөг бэлэн бусаар төлж байсан үйл баримтаар 3,000,000 төгрөг бэлнээр төлсөн гэх үйл баримт баттай тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй, эргэлзээ бүхий байна.

 

5.2. Нэхэмжлэгч талын “...33,673,000 төгрөгийн тооцооны асуудал надад хамаагүй, *************, ************* бид гурвалсан уулзалт хийж ярилцаж л байсан асуудал, албан ёсоор бичиг баримт үйлдсэн зүйл байхгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 200 сая төгрөгөөр худалдаж авахаар гэрээ байгуулсны дагуу 60 сая төгрөгийг төлж, үлдэх 140,000,000 төгрөгийг зээл авч өгсөн, үүнд 33 сая төгрөг хамааралгүй, үнийн дүнд суутгасан, оруулж тооцсон, надад шилжүүлэн өгсөн асуудал байхгүй” гэх татгалзсан тайлбарыг хариуцагч тал нь “************* ХХК-иас ************* ХХК-д ирүүлсэн 2022 оны 03 сарын 15-ны өдрийн 22/15 дугаартай “...Танай компанид төлөгдөх 33,673,000 төгрөгийг манай компаниас үйлчилгээний талбай худалдан авч буй иргэн Г.*************д шилжүүлэн тооцохоор иргэн Г.*************тай тохиролцсон болохыг мэдэгдье” гэх албан бичгээр үгүйсгэнэ” гэдэг.

 

Тухайн албан бичгийн агуулгаас үзэхэд “...харилцан тооцохоор тохиролцсон” гэх агуулгыг илэрхийлсэн ба тухайн тохиролцоо биелсэн эсэх, 33,673,000 төгрөгийг Г.*************д шилжүүлсэн, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийн үнэнд тооцсон эсэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

5.3. Иймээс бичмэл баримтаар эргэлзээгүй тогтоогдож байгаа нэхэмжлэгч талын шилжүүлсэн 147,000,000 төгрөгийг хариуцагч ************* ХХК-д хариуцуулах нь зүйтэй бөгөөд энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэв.

 

Харин дээрх үүргийг хариуцагч Н.************* хариуцах учиргүй тул түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Учир нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай хүчин төгөлдөр бус хэлцлийг нэхэмжлэгч Г.*************, Б.*************, хариуцагч ************* ХХК нарын хооронд байгуулсан тул хариуцагч Н.*************оос хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардах эрхгүй байна.   

 

            6. Хариуцагч ************* ХХК-иас нэхэмжлэгч Г.*************д холбогдуулан гаргасан 81,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагын тухайд:

 

6.1. Нэхэмжлэгч талын ...************* ХХК-тай байгуулсан гэрээ цуцлагдсаны улмаас манайд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй гэх тайлбарыг гаргадаг тул тухайн байгууллагаасаа хохирлоо шаардах эрхтэй байх, хэлцлийн дагуу худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж, эзэмшиж ашиг олсноор үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй гэх татгалзсан агуулга бүхий тайлбарыг үгүйсгэж хариуцагч нь ...************* ХХК болон ************* ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 17/03 дугаартай Орон сууц, үйлчилгээний төв захиалгаар бариулах, бартерын гэрээгээр өмчлөх эрх шилжсэн тул өмчлөгчийн эрхийг эдлэх учиртай, гэрээнээс татгалзаж байгаа бол эзэмшиж байсан хугацаагаар нь түрээсэлж байсан бол ашиг орлого олох байсан. Түрээсийн төлбөрийн үнэлгээнээс доогуур үнээр тооцож үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн шаардаж байна гэх тайлбар, үндэслэлийг гаргадаг.

 

6.2. Хариуцагч ************* ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэх үндэслэлээр сөрөг шаардлагын үндэслэлийг тодорхойлсон хэдий ч нэхэмжлэгч Г.*************, Б.*************, хариуцагч ************* ХХК нарын хооронд байгуулагдсан 2017 оны 09 сарын 22-ны өдрийн “Захиалгын гэрээг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ” нь анх байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх бөгөөд өмнө дурдсан, дүгнэсэнчлэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн бурууг нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь хүлээх учир хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохирлыг гаргуулах, шаардах эрх үгүйсгэгдэнэ. Дээрх үндэслэлээр хариуцагч ************* ХХК-иас нэхэмжлэгч Г.*************д холбогдуулан гаргасан 81,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

7. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж хариуцагч “*************” ХХК-иас үндэслэлгүй хөрөнгөжсөн 147,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*************, Б.************* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,823,918 төгрөгийг болон хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 81,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагыг, хариуцагч Н.*************ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч болон хариуцагч талаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлээс хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч ************* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч “*************” ХХК-иас 147,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*************, Б.************* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33,823,918 төгрөгийг болон хариуцагч Н.*************ид холбогдох нэхэмжлэлийг, хариуцагч “*************” ХХК-иас гаргасан сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*************” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 966,075 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,390,020 төгрөг, хариуцагчаас төлсөн 562,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Э.АМИН-ЭРДЭНЭ