Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 184/ШШ2023/02914

 

     2023          08           07                                      184/ШШ2023/02914

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 9 хороо, 7 гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/

Хариуцагч: ******* дүүрэг, 9 хороо, 7 гудамж, ******* тоот хаягт оршин суух ******* овогт ******* /РД:/

36 750 000 төгрөг гаргах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, хариуцагч Б., нарийн бичгийн дарга Ц.Амгалан нар оролцлов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Б.т холбогдан 36 750 000 төгрөг гаргахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ******* дүүрэгт байрлах Тойрог хүнсний дэлгүүрийг эгч, дүү Б., Б.Оюунт нар ажиллдаг. Дүү Б.Оюунт нь 2021 оны 10 сарын 01-нээс Ковидын карантин болж, хүнсний дэлгүүртээ бараа бүтээгдэхүүнээ нөөцлөх зорилгоор 10 сард удаа дараа мөнгө зээлсэн. Гэтэл 2021 оны 11 сарын 02-нд Б.Оюунт нь нас барсан учир эгч Б.оос мөнгөө  нэхэмжилнэ. Нэхэмжлэгчийн Хаан банкны тоот данснаас Ц.Сосорбурамын Хаан банкны тоот данс руу 2021 оны 10 сарын 11-нд 3 850 000 төгрөг, 2021 оны 10 сарын *******-нд 5 000 000 төгрөг, 2021 оны 10 сарын 29-нд 10 000 000 төгрөг нийт 18 850 000 төгрөгийг Б.Оюунтын 5 дугаар утсыг бичиж гүйлгээний утгаар шилжүүлсэн. Э.Мөнхтулгын Хаан банкны тоот данс руу 2021 оны 10 сарын 06-нд 500 000 төгрөг,  2021 оны 10-р сарын 12-нд 1 500 000 төгрөг нийт 2 000 000 төгрөгийг гүйлгээний утга нь Б.Оюунтын нэрээр шилжүүлсэн. Э.Бадамцэцэгийн Хаан банкны тоот данс руу 2021 оны 10 сарын 29-нд 7 100 000 төгрөгийг гүйлгээний утга нь Б.Оюунт 5 утасны дугаарыг бичиж шилжүүлсэн. Б.Энхцэцэгийн Хаан банкны 5 тоот данс руу 2021 оны 10 сарын 25-нд 2 500 000 төгрөгийг гүйлгээний утга нь Б.Оюунт 5 дугаарыг бичиж шилжүүлсэн. М.Мөнгөнбагана /шатахуун авна гэж/ Хаан банкны тоот данс руу 2021 оны 10 сарын 19-нд 3 800 000 төгрөг, 2021 оны 10 сарын 26-нд 2 000 000 төгрөг нийт 5 800 000 төгрөгийг гүйлгээний утга нь Б.Оюунтын нэрээр шилжүүлсэн. Н.Одмөнхийн Хаан банкны тоот дансны руу 2021 оны 10 сарын *******-нд 500 000 төгрөг гүйлгээний утга нь Б.Оюунт 5 утасны дугаар бичиж шилжүүлсэн. Нэхэмжлэгчээс дээрх 6 хүн рүү нийт 36 750 000 төгрөгийг гүйлгээний утга нь Б.Оюунт 5 утасны дугаар бичиж шилжүүлсэн байна. Талийгаач  Б.Оюунт нь Нийслэлийн ШШГГ-т өртэй, данс нь хаалттай нэрийдлээр тамхины ченжүүд болон танил бусдын данс руу мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга нь өөрийн нэрээр буюу утасны дугаараараа мөнгө шилжүүлдэг байсан. Иймд Тойрог хүнсний дэлгүүрийн худалдагч, төрсөн эгч Б.оос 36 750 000 төгрөгийг гарган нэхэмжлэгчид олгож өгнө үү. Гэрчүүд Б.Оюунтыг дэлгүүрт ажилладаг байсан болохоор мөнгө зээлүүлдэг байсан гэж мэдүүллээ, дэлгүүрт ажилладаг байсан, мөн талийгаач нь Б.ын төрсөн дүү нь учраас нэхэмжлэлээ дэмжинэ. Өнөөдөр Б.Оюунтын өв нээгдээгүй байгаа, Иргэний хийн 512-д өв хэрхэн нээгдэх, хэн өвлөгч байхыг заасан болохоос нас барсан хүний өр төлбөрийн асуудлыг нарийвчилж зааж  өгөөгүй байгаа нь учир дутагдалтай байна. Олон жил дэлгүүрт нь ажиллаж байгаад нас барсан дүүгийнхээ ясыг өндөлзүүлж байхаар эгч Б. нь зээлийг нь төлчихөд юу нь болохгүй гэж, хариуцагчаар хэнийг татах нь нэхэмжлэгчийн эрхийн асуудал учраас Б.ыг нэхэмжлэгчээр татсан гэв.

            2.Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие Тойрог хүнсний дэлгүүрийг 10 жил ажиллж байгаа бөгөөд нэхэмжлэгч талын ярьж байгаа шиг бараа материал эдгээр хүмүүсээс зээлж татаагүй. Манай дэлгүүр өдөр тутмын тогтмол орлоготой, түүгэээрээ бараа материал татдаг. Талийгаач дүү Б.Оюунт өөрөө нас биед хүрсэн, тусдаа амьдардаг, миний дэлгүүрт ирж, очин ажилладаг байсан. Нэхэмжлээд байгаа мөнгөөр нь манай дэлгүүр бараа татаад зарчихсан, эсхүл би өөрөө нэхэмжлэгчээс мөнгө зээлсэн бол өнөөдөр зээлээ төлнө. Гэхдээ нэхэмжлэгчээс би болон манай дэлгүүр мөнгө, бараа зээлээр авсан зүйл байдаггүй. Талийгаач дүүгийнхээ хэнээс, хэдэн төгрөг авч байсныг би мэдэхгүй, гэрчүүд ч гэсэн энэ хүмүүсээс мөнгө авч байсан талаар намайг мэдэхгүй болохыг хэлж байна. Талийгаач дүүгийнхээ нэр дээр байсан гар утсыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авах гээд өгөхгүй байхад, би насанд хүрсэн хүний өмнөөс өр төлбөрийг нь яагаад төлөх ёстой гэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

            3.Нэхэмжлэгч нь зарлагын дансны хүснэгт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хга, Б.Оюунтын нас барсны бүртгэлийн лавлагаа, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 184/ШЗ2022/17045 дугаар захирамж, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 720 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тухай тэмдэглэл, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 08-ны өдрийн 184/ШЗ2022/17046 дугаар захирамж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 сарын 30-ны өдрийн 210/МА2022/02052 дугаар магадлал, 2021 оны 10 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ,  /хэргийн 6-16, 30-******* тал/

            4.Хариуцагч нь “Шимт оргил хүнс” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хийн этгээдийн мэдээлэл, /хэргийн *******-29 тал/

            5.Шүүхээс 2023 оны 03 сарын *******-ны өдрийн 29/3208 дугаар албан бичиг, Л.Оюунтуяаг гэрчээр асуусан тэмдэглэл, 2023 оны 04 сарын 05-ны өдрийн 29/3490 дугаар албан бичиг, 2023 оны 03 сарын 09-ний өдрийн 29/2544 дугаар албан бичиг, “Юнител” ХХК-ийн 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 05-01/3252 дугаар албан бичиг, “Мобиком корпораци” ХХК-ийн 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 4/3839 дугаар албан бичиг, “Жимобайл” ХХК-ийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 4-01/2990 дугаар албан бичиг, “Скайтел” ХХК-ийн 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 23/5281 дугаар албан бичиг тус тус бүрдүүлсэн. /хэргийн 72, 76, 82, 83, 96-102 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

            6.М.*******ын нэхэмжлэлтэй Б.т холбогдох 36 750 000 төгрөг гаргах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            7.Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: Б.Оюунт нь өөрийн эгч Б.ын хүнсний дэлгүүрт ажиллаж байхдаа дэлгүүртээ бараа, бүтээгдэхүүн нөөцлөхөөр удаа дараа мөнгө зээлж байгаад нас барсан тул дэлгүүр ажиллдаг эгч Б.оос нь зээлүүлсэн мөнгөө шаардана гэж,  

            8.Хариуцагч татгалзлаа дэмжиж: би хүнсний дэлгүүрээ өөрөө ажиллдаг бөгөөд хэн нэгнээс зээл авч бараа, бүтээгдэхүүн авдаггүй дэлгүүрийн орлогоороо бараа авдаг, талийгаач дүү маань ирэн, очин ажилладаг байсан, тусдаа амьдралтай, бие даасан хүний зээлийг би хариуцахгүй гэж тайлбарлажээ. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            9.М.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хгаар 2021 оны 10 сарын 11-ний өдөр 3 850 000, 10 сарын 19-ний өдөр 3 800 000, 7 100 000, 10 сарын 26-ны өдөр 2 000 000, 2 500 000, 10 сарын *******-ны өдөр 5 000 000, 10 сарын 29-ний өдөр 10 000 000, нийт 34 250 000 төгрөгийг хгын агга нь 5 гэх зарлага гаржээ. /хэргийн 8-11, 13-14 тал/

            10.М.******* нь 3 850 000 төгрөг,  5 000 000 төгрөг, 10 000 000 төгрөгийг Ц.Сосорбурамын Хаан банкны дугаар, 2 000 000 төгрөг, 3 800 000 төгрөгийг М.Мөнгөнбаганын Хаан банкны дугаар, 7 100 000 төгрөгийг Э.Бадамцэцэгийн Хаан банкны дугаар данс руу тус тус шилжүүлсэн. /хэргийн 83 тал/

            11.”Шимт оргил хүнс” ХХК /Гүйцэтгэх захирал Б./ нь үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явдаг бөгөөд “Тойрог-1” нэр бүхий хүнсний дэлгүүр ажиллдаг. /хэргийн *******-28/

            12.******* овгийн ******* Оюунт 2021 оны 11 сарын 02-ны өдөр нас барсан. /хэргийн 15 тал/

            13.Иргэний хийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барснаас хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, 520.1.2-д энэ хийн 520.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээг хь ёсны өвлөгч гэж үзэхээр заасан. Өөрөөр хэлбэл Б.Оюунтыг нас барснаар дээр нэрлэн заасан этгээдүүд түүний хь ёсны өвлөгч болох бөгөөд талийгаачийн хь ёсны өвлөгч нь түүний эгч Б. болохыг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Мөн хийн 515 дугаар зүйлийн 515.2-д өвлөгч өвлөн авсан өвийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ гэжээ. Тодрбал Б. нь нас барагчийн эд хөрөнгө, эрхийг хүлээн авсан тохиолдолд нас барагчийн үүрэг буюу зээл төлөх үүргийг хүлээнэ.

            15.Хариуцагч Б. нь талийгаачийн эд хөрөнгө, эрхийг өвлөөгүй тул Иргэний хийн 515 дугаар зүйлийн 515.2-д зааснаар М.*******ын нэхэмжлэлтэй Б.т холбогдох 36 750 000 төгрөг гаргах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            16.Э.Бадамцэцэг, Б.Энхцэцэг, М.Мөнгөнбагана нарын гэрчийн мэдүүлгээр “Тойрог-1” хүнсний дэлгүүр, Б. нь нэхэмжлэгч М.*******аас мөнгө зээлсэн гэх үйл баримт тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

            17.Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх үндэстэй.       

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хийн 515 дугаар зүйлийн 515.2-д зааснаар М.*******ын нэхэмжлэлтэй Б.т холбогдох 36 750 000 төгрөг гаргах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341 700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.ЭНХТӨР