Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 184/ШШ2023/02025

 

2023 05 18 184/ШШ2023/02025

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ж.Лхагвасүрэн би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

: УБ, ******* дүүрэг 6-р хороо, 601 тоотод байрлах ******* ******* ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, ******* дүүрэг 6-р хороо, гудамж хотхон 114 байр, 156 тоотод оршин суух овогт //-т холбогдох

 

орон сууцыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Ш : нэхэмжлэгчийн өмгөөлөгч М., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., О., хариуцагчийн өмгөөлөгч Б., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П., Л. .

 

ТОДОРХОЙЛОХ нь:


1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь констракшн ХХК болон Г. нарын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн №12CON-HU-SO-2871 дугаар Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцыг буцаан шилжүүлж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... нэхэмжлэгч компани нь ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний дагуу ХХК-ийн барилгын ажлын талбайд ус, дулаан дамжуулах төвийн дулаан механикийн ажил хийж гүйцэтгэх болон нийлүүлэх, хэвийн ажиллагааг хангахтай холбоотой ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Харин ХХК-аас ажлын гүйцэтгэлд бартераар ******* дүүрэг 37-р хороо, гудамж 114 байр 156 тоот бүхий 27.94 м.кв 1 өрөө байрыг 52,555,140 төгрөгөөр тохиролцож 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан.

Гэрээт ажлын хөлсөнд ирсэн орон сууцны эрхийг өөрийн ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхээр шилжүүлэхээр тохиролцсоны дагуу ажилтан Г.тэй 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр орон сууц захиалгын нэмэлт гэрээг байгуулж, 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн орон сууц захиалгын гэрээний хамтаар хүчин төгөлдөр байхаар тохиролцсон. Дээрх тохиролцооны дагуу констракшн ХХК нь өмчлөх эрхийн бүртгэлийг хариуцагч Г.ийн нэр дээр гаргахад шаардлагатай бүрдүүлэх зорилгоор Орон сууц захиалгын гэрээ-г ************** ******* ХХК-тай байгуулсан гэрээтэй яг ижил огноо, дугаартайгаар байгуулсан. Энэ гэрээ нь зөвхөн эд хөрөнгийн улсын бүртгэлд зориулагдаж хийсэн. Тодруулбал констракшн ХХК нэхэмжлэлийн зүйл орон сууцны үнийг 52,555,140 төгрөгөөр тооцсон байдаг боловч хариуцагч Г. энэ төлбөрийг төлөөгүй байдаг. Иймд дээрх шинжээрээ Г. нь анхнаасаа уг орон сууцыг 52,555,140 төгрөгөөр худалдан авах хүсэл зориг байгаагүй, ийм эрмэлзэлгүйгээр хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болоход чиглэсэн буюу эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг баталгаажуулах зорилгоор улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан дүр үзүүлэх зорилготой хийсэн хэлцэл байсан. Нэхэмжлэгч байгууллага хариуцагч Г.тэй 3*******лийн хугацаанд тогтвортой ажиллах гэрээг байгуулж, ажлын үр дүнд орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч Г. гэрээг цуцлах тодорхой санал, хүсэлт гаргаагүй ажлаа орхиж явсан ба энэ үйлдэл нь орон сууцны урьдчилгаа олгох гэрээг зөрчсөн явдал юм. Тиймээс холбогдох 2021 оны 01 дүгээр сард байгуулсан гэрээний нэмэлт өөрчлөлтийг цуцалж, орон сууцыг буцаан гаргуулахаар шаардсан. 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Г. болон констракшн ХХК нарын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн буюу энэ гэрээ дангаараа хэрэгжих ямар ч боломжгүй бөгөөд анхны орон сууц олж авах эрхийг олж авсан этгээд нь ************** ******* ХХК тул гэрээ нь гуравдагч этгээд шаардлага гаргах эрхтэй байх эрхийн зөрчилтэй эд хөрөнгө болно. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан хууль зөрчсөн хэлцлийн шинжийг хангаж байна.

Түүнчлэн энэ гэрээ нь дангаараа хэрэгжих боломжгүй болох нь өмнө нь дурдсан констракшн ХХК болон ************** ******* ХХК-ийн хооронд байгуулсан үндсэн гэрээ 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн №12COH-HU-SO-2871 дугаартай Орон сууц захиалгын гэрээ, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №12COH-HU-SO-2871/1 дугаартай Орон сууц захиалгын гэрээний нэмэлт гэрээ болон Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох гэрээ зэрэг гэрээний үндсэн дээр байгуулагдсан халхавч хэлцэл болох нь тодорхой харагдаж байна.

Өөрөөр хэлбэл Г. нь өөрийн хүсэл зоригоор констракшн ХХК-тай дээрх гэрээг байгуулаагүй, харин констракшн ХХК болон ************** ******* ХХК нарын өмнөх ажил хэргийн холбоо харилцаа болон түүний дагуу гэрээний төлбөр тооцооны үндсэн дээр байгуулагдсан. Г.ийн гэрээгээр халхавчлагдаж байгаа дээрх хэд хэдэн хэлцэл байгаа нь тодорхой байна. Иймд энэ шинжээрээ Иргэний хуулийн 56.1.3-д заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу бартераар ирсэн орон сууцны шаардах эрхийг тухайн үед манай байгууллагад гагнуурчин албан тушаалтай байсан Г.т шилжүүлэн өгөхөөр тохиролцож орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээг байгуулсан. Гэрээний 1.4-т заасны дагуу ажилтан Г. нэхэмжлэгч байгууллагад 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тогтвор суурьшилтай ажиллах үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл Г. тодорхой шалтгаангүйгээр дээрх гэрээний үүргээ зөрчиж, үүрэгт ажлаа орхин явсан байдаг. Ингэхдээ хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу мэдэгдэл хүсэлтээ албан ёсоор өгч дуусгавар болгоогүй. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 79.2 Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлагдсанд тооцно гэж заасны дагуу хөдөлмөрийн харилцааг ажилтан цуцлахын тулд тодорхой шаардлага тавигддаг. Нэхэмжлэгчийн зүгээс үүсээд буй асуудлыг шийдвэрлэхийн тулд Г.тэй хэд хэдэн уулзахыг оролдсон боловч хариуцагч уулзаагүй. Ийнхүү орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээний үүргээ зөрчиж, байгууллагын үйл ажиллагааны орлогын дагуу ирсэн орон сууцны эрхийг шууд өөртөө шилжүүлэн авсан тул нэгэнт уг гэрээ хэрэгжих боломжгүй болсон юм. Компанийн зүгээс гэрээний үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа хариуцагчид тогтоох шаардлагагүй бөгөөд гэрээг цуцлагдсаныг хариуцагч ч хүлээн зөвшөөрдөг. Иймд цаашид гэрээ хэрэгжих боломжгүй болсонтой холбоотой гэрээний дагуу шилжүүлсэн байсан орон сууц худалдаж авах, хүлээн авах эрхийг шилжүүлж авах шаардлага гаргасан ... гэв.

 

2. Хариуцагч Г., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Г.ийг нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сараас эхлэн ажиллах хугацаандаа сайн ажилласан гэж 15,766,542 төгрөгөөр шагнаснаа мэдэгдэж орон сууцны төсөлд хамтран ажилласан ХХК-аас орон сууц зээлээр худалдан авах боломж олгосон. Энэ боломжийг ашиглан Г. нь ******* дүүрэг 37-р хороо, гудамж 114 байр 156 тоот бүхий 27.94 м.кв 1 өрөө байрыг хувиасаа болон банкнаас зээл авч өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Энэ орон сууц нийт 52,555,140 төгрөгийн үнэтэй бөгөөд нэхэмжлэгч ************** ******* ХХК-ийн зүгээс Г.ийг сайн ажилласан гэж 15,766,542 төгрөгийг төлж, үлдэх 36,388,598 төгрөгийг хувиасаа болон банкнаас зээл авч төлөөд өөрийн гэсэн орон сууцтай болж амьдарч байгаа залуу гэр бүл юм ...

... Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэлд хамаарахгүй. Учир нь талуудын хооронд хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан хэлцэл хуулийн хүчин төгөлдөр байна. Мөн Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 109 дүгээр зүйлийн 109.1-т зааснаар Г. шударга эзэмшигч, өмчлөгч байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд талууд хүсэл зоригоо илэрхийлэх гэрээний 2 тал байх ёстой. Г. болон констракшн ХХК нарын хооронд байгуулсан гэрээнд гэрээний тал биш этгээд Иргэний хуулийн 56.1.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй. Нэхэмжлэгч компани болон хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэн. Хөдөлмөрийн хуулийн 43.1.3-т заасан үндэслэлээр ажилтныг шагнаж, урамшуулах хүсэл зоригийн илэрхийлэл байна. Хавтаст хэрэгт авагдсан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 4.2.4 дэх хэсэгт цалин хөлс, урамшууллыг ажил олгогч олгоно, урамшуулалтай холбоотой эрх ажил олгогчид хадгалагдана гэж хөдөлмөрийн гэрээнд заагдсан хөдөлмөрийн харилцаа байна. Хөдөлмөрийн харилцааны дагуу өгсөн урамшууллыг буцааж хүчин төгөлдөр бус гэж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа өөр хэлцлүүдийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлүүд нь хөдөлмөрийн харилцааг тодотгосон, хоорондоо шалтгаант холбоотой харилцаа байна. Тиймээс нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд констракшн ХХК-аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2019 оны 9 дүгээр сарын 3-ний өдөр ******* *******т ******* ХХК нь Гарден Резиденс ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба энэ гэрээний дагуу ажлын хөлсөн бартераар орон сууц шилжүүлэхээр 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Гарден Резиденс ХХК болон констракшн ХХК нь группийн харьяа компаниуд бөгөөд энэ гэрээний төлбөрт констракшн ХХК-ийн барьсан 114 дүгээр байрны 2 дугаар орц 156 тоот 1 өрөө орон сууцыг гэрээний төлбөрт өгөхөөр тохиролцон 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр констракшн ХХК болон ******* *******т ******* ХХК нар 1 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулсан. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр ******* *******т ******* ХХК нь захиалагчийн эрх үүргийг ажилтан Г. гэх хүний нэр дээр шилжүүлэх хүсэлтийг тавьж орон сууц захиалан бариулах гэрээний нэмэлт гэрээг байгуулан Г.т захиалгын гэрээний эрхийг шилжүүлсэн ... 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн ************** ******* ХХК болон ХХК нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу тооцоо нийлсэн акт үйлдэж урьдчилгаа төлбөрт 15,759,750 төгрөгийг суутгаж авсан. Урьдчилгаа төлбөрийг төлж дууссаны дараа захиалгын гэрээ байгуулах эрх үүсдэг. 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр нэхэмжлэгч ************** ******* ХХК болон констракшн ХХК нар захиалгын гэрээ байгуулсан. Тухайн орон сууцыг ажилтандаа шилжүүлж байгаа гэсэн мэдээлэлтэй байсан ... 2022 оны 5 дугаар сард орон сууцны үлдэгдэл 36 сая төгрөгийн төлбөрийг Г. бүрэн төлж, орон сууцны гэрчилгээний авах хүсэлтийг манай байгууллагад гаргасан. 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр ******* *******т ******* ХХК-тай байгуулсан гэрээг улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахад зориулж ******* *******т ******* ХХК-тай байгуулсан гэрээ байсан ч эрх шилжсэн гэрээ нь Г.тэй байгуулсан учраас 2871 дугаартай захиалгын гэрээг Г.ийн нэр дээр шилжүүлэн улсын бүртгэлд зориулж гэрчилгээний бэлдэж, 5 дугаар сарын 6-ны өдөр гэрчилгээний ыг гаргаж өгсөн. Одоо энэ орон сууцны өмчлөх эрх Г.т шилжсэн ... гэв.

 

4. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: нэхэмжлэгч байгууллагын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөдөлмөрийн гэрээ, гагнуурчин ************** ******* ХХК-ийн Г.т олгосон цалингийн хүснэгт баримт, ************** ******* ХХК-ийн 2021.12.30-ны өдрийн №21/225 дугаар тушаал, тушаалын хавсралт, ******* дүүргийн Прокурорын газрын 2022.06.23-ны өдрийн №1065 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, ************** ******* ХХК, констракшн ХХК нарын хооронд байгуулагдсан 2021.01.19-ний өдрийн №№12COH-HU-SO-2871/1 дугаар Орон сууц захиалгын гэрээний нэмэлт гэрээ, ************** ******* ХХК, Г. нарын хооронд байгуулагдсан 2021.01.01-ний өдрийн Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ, ************** ******* ХХК, констракшн ХХК нарын хооронд байгуулагдсан 2020.03.04-ний өдрийн №№12COH-HU-SO-2871 дугаар Орон сууц захиалгын гэрээ, ажилчдын цалин хөлсний бүртгэл, ************** ******* ХХК-аас ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан 2022.05.12-ны албан бичиг, констракшн ХХК-нд явуулсан 2022.05.05-ны өдрийн №22/52 тоот Төлбөр тооцоо шилжүүлэн тооцох тухай албан бичиг, ************** ******* ХХК, ХХК нарын хооронд байгуулагдсан 2019.09.03-ны өдрийн №06/SKY-JB-90 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ.

 

5. Хариуцагч талын гаргасан нотлох баримт: ************** ******* ХХК-ийн 2021.02.08-ны №22/10, 2022.02.14-ний №22/15 дугаар Голомт банканд гаргасан тодорхойлолт, СӨХ-ны кассын орлогын ордер, Голомт банкны төлбөрийн баримт, Г.ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт.


6. Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт: ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн орон сууцны хувийн хэрэг 38 хуудас.

ҮНДЭСЛЭХ нь:


1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас хариуцагч Г.т холбогдуулж ******* дүүрэг 37-р хороо, гудамж 114 байр 156 тоот бүхий 27.94 м.кв 1 өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулбал хариуцагч Г. болон констракшн ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус тооцуулах гэсэн нь нэхэмжлэлийн шаардлага бус харин тухайн гэрээний зүйл болох орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай дээрх шаардлагын үндэслэл болгосон байна.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр, нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны дагуу орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлж шилжүүлж авсан гэх агуулгаар тайлбар гаргаж маргасан.

 

3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК болон ХХК нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр №06/SKY-JB-90 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь төслийн барилгын талбайд захиалагчийн өгсөн техникийн нөхцөл, ажлын зургийн дагуу ус, дулаан дамжуулах төвийн дулаан механикийн ажил хийж гүйцэтгэх болон нийлүүлэх, хэвийн ажиллагааг хангахтай холбогдсон ажлыг хийж гүйцэтгэх үүргийг хүлээж, гэрээний төлбөр 763,695,331 төгрөгийн 15 хувь буюу 114,554,299 төгрөгийг бартераар, 85 хувь буюу 649,141,031.3 төгрөгийг бэлэн мөнгөөр төлж барагдуулахаар талууд тохиролцсон,

 

цаашлаад ажил гүйцэтгэх гэрээний зарим төлбөрийг ******* дүүрэг 37-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй хорооллын байрнаас орон сууц худалдан авах гэрээний үнийн дүнд тооцохоор тохиролцсоны дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК болон констракшн ХХК нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр №12COИ-HU-SO-2871 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, гэрээнд нэхэмжлэгч нь ******* дүүрэг 37-р хороо, гудамж 114 байр 156 тоот, 27.94 м.кв орон сууцыг захиалж, орон сууцны төлбөрийн 30 хувь 15,766,542 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр, 70 хувь 36,788,598 төгрөгийг орон сууцыг ашиглалтад хүлээн авсны дараа буюу улсын комиссын акт гарсны дараа 21 хоногийн дотор төлөхөөр тусгасан,

 

дээрх хугацаанд буюу 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хариуцагч Г., констракшн ХХК нарын хооронд мөн ижил нөхцөл бүхий Орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан болох нь тус тус хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн гэрээнүүд, ******* ******* ******* ХХК-аас констракшн ХХК-нд явуулсан 2022.05.05-ны өдрийн №22/52 тоот Төлбөр тооцоо шилжүүлэн тооцох тухай албан бичиг, талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

5. Мөн хариуцагч Г. нь 2015 оны 5 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-нд байнгын ажлын байранд, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан болох нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар лавлагаа, Ажиллагчдын цалин хөлсний бүртгэл, нэхэмжлэгч байгууллагаас Голомт банканд гаргасан ажил байдал, цалин хөлсний талаар тодорхойлолт, талуудын тайлбараар тогтоогдсон.

 

6. Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин хариуцагч Г., констракшн ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ хүчин төгөлдөр эсэх, хариуцагч орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан нь үндэслэлтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

 

7. Нэхэмжлэгчээс хариуцагч анхнаасаа орон сууцыг худалдан авах хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгох, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийсэн, эрхийн зөрчилтэй эд хөрөнгө олж авсан үндэслэлээр хариуцагч Г., констракшн ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн №12CON-HU-SO-2871 дугаар Орон сууц захиалгын гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн гэж маргасан.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн №55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 3г-д шагнал, урамшуулал гэж ажилтан, албан хаагчийн ажлын үр дүн, эсхүл тухайн байгууллагын ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг үнэлэн ажил олгогчоос олгож буй мөнгөн урамшууллыг хэлнэ гэжээ.

 

9. Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 4.2.4-д Хөдөлмөрийн үр дүн, гүйцэтгэлд тохирсон цалин хөлс, урамшууллыг тогтсон хугацаанд нь олгох гэж, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ-ний 1.2-т Урамшуулал олгох нөхцөл: компани нь ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг харгалзан Хөдөлмөрийн гэрээнд заасан цалин хөлснөөс гадна орон сууц худалдан авахад нь зориулж урьдчилгаа төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө урамшууллыг 1 удаа олгоно, гэрээний 1.3-т Уг урамшуулал нь ******* дүүрэг 37-р хороо, гудамж 114 байр 156 тоот, 27.94 м.кв орон сууцны 52,555,140 төгрөгийн үнийн дүнтэй орон сууцны 30 хувь болох 15,766,542 төгрөгийг компаниас төлнө гэж, нэхэмжлэгчийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст явуулсан албан бичигт ... уг худалдан авсан байрыг манай компани өөрийн ажилчдадаа орон сууцны дэмжлэг үзүүлэх зорилгоор гагнуурчин Г.т урьдчилгаа 30 хувийн төлбөрийг компаниас төлж үлдэгдэл 70 хувийг банкны зээлд хамруулахаар тохиролцсон болно ... гэж тэмдэглэгдсэн байдал, талуудын шүүхэд гаргасан тайлбар зэргээр ажил олгогчийн зүгээс урамшуулал болгож орон сууцны урьдчилгаа төлбөрийн 15 хувь 15,766,542 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг ажилтан өөрөө төлж орон сууцыг шилжүүлэн авахаар талууд хэлэлцэн тохиролцсон болохыг нотолж байна.

 

10. Өөрөөр хэлбэл хариуцагч Г. болон констракшн ХХК нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр №12COИ-HU-SO-2871 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулагдах болсон үндэслэл нь талуудын хооронд үүссэн хөдөлмөрлөх эрхийн харилцаан дахь ажил олгогчийн зүгээс ажилтанд олгосон урамшуулалд үндэслэгдсэн, нэхэмжлэгчээс констракшн ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр олж авсан эрхийг хариуцагчид гэрээгээр шилжүүлсэн болох нь хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой гэрээнээс гадна нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК, констракшн ХХК нарын хооронд байгуулагдсан 2021.01.19-ний өдрийн №12COИ-HU-SO-2871/1 дугаар Орон сууц захиалгын гэрээний нэмэлт гэрээ-нд харилцан тохиролцсон байдлаар тогтоогдсон.

11. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно, хуулийн 123.6 Шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж зааснаар нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээгээр олж авсан эрхээ үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шилжүүлэх эрхтэй бөгөөд ийнхүү шаардах эрх шилжсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

12. Гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.

 

13. Хариуцагч Г., констракшн ХХК нарын хооронд байгуулагдсан 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр №12COИ-HU-SO-2871 дугаар Орон сууц захиалгын гэрээ-ээр талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж, гол нөхцөлийн талаар харилцан тохиролцон, гарын үсэг, байгууллагын тэмдгээр баталгаажуулсан, тухайн гэрээг хуульд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

14. Тодруулбал хариуцагч Г. нь орон сууцтай болох бодит үр дүнд хүрэх зорилго, хүсэл эрмэлзэлтэйгээр орон сууцны эзэмшигч, өмчлөгч этгээдтэй харилцан тохиролцож, улмаар гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу орон сууцны үлдэгдэл төлбөрт 36,388,598 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр констракшн ХХК-нд төлж, шилжүүлэн авсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Голомт банкны төлбөрийн баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул хэлцлийг дүр үзүүлж, хууль зөрчиж хийсэн гэж үзэхгүй.

 

15. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д эд хөрөнгө өмчлөх эрх нь хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ гэж тус тус заасан.

 

16. ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс нотлох баримтаар ирүүлсэн орон сууцны хувийн хэрэг, аас үзэхэд орон сууцны төлбөр бүрэн төлөгдсөнтэй холбогдуулж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллага хариуцагч Г. гаргасан хүсэлт, констракшн ХХК-ийн тодорхойлолт, тэдний хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээг үндэслэн ******* дүүрэг 37-р хороо, гудамж 114 байр 156 тоот хаягт байршилтай, 27.94 м.кв, нэг өрөө орон сууцны өмчлөгчөөр Г.Өөдсийг бүртгэж, 2022 оны 5 дугаар сарын 6-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн № дугаар гэрчилгээ хариуцагчийн нэр дээр гарчээ.

 

17. Өөрөөр хэлбэл зохигчдын хоорондын 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Орон сууцны урьдчилгаа төлбөрийн урамшуулал олгох тухай гэрээ, Г., констракшн ХХК нарын хоорондын 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ, констракшн ХХК-ийн 2022.05.06-ны өдрийн №2/124 ******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан тодорхойлолт, ******* дүүргийн Прокурорын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн №1065 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас Голомт банканд явуулсан 2022.02.14-ний өдрийн №22/15 тодорхойлолтод ... орон сууцны урьдчилгаа 15,766,542 төгрөгөөр шагнуулсан нь үнэн болно ... , констракшн ХХК-нд явуулсан 2022.05.05-ны өдрийн №22/52 тодорхойлолтод ... орон сууцны үлдэгдэл 36,788,598 төгрөгийн тооцоотой байгаа ... гэж тэмдэглэгдсэн байдал, гуравдагч этгээд констракшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... ************** ******* ХХК болон ХХК нарын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу тооцоо нийлсэн акт үйлдэж урьдчилгаа төлбөрт 15,759,750 төгрөгийг суутгаж авсан ... гэх тайлбар зэргээр орон сууцны урьдчилгаа 15,759,750 төгрөгийг нэхэмжлэгчээс, үлдэгдэл 36,388,598 төгрөгийг хариуцагчаас тус тус гуравдагч этгээдэд төлснөөр орон сууцны өмчлөх эрх хариуцагчид шилжсэн нь нотлогдож байна.

 

18. Ийнхүү гэрээгээр тохиролцсоны дагуу орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн үндэслэлээр өмчлөх эрх шилжиж, улсын бүртгэлд хариуцагч өмчлөгчөөр бүртгэгдсэн байх тул хариуцагчийг эд хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх, цаашлаад улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзнэ.

 

19. Иймд шүүх нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн гаргасан хариуцагч Г.т холбогдох ******* дүүрэг 37-р хороо, гудамж 114 байр 156 тоот бүхий 27.94 м.кв 1 өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

20. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь эд хөрөнгийн чанартай буюу эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлдээ орон сууцны зах зээлийн үнийн дүн /52,555,140 төгрөг/-д ногдох улсын тэмдэгтийн хураамж 420,725 төгрөг төлөхөөс 657,550 төгрөг төлсөн байх тул илүү төлсөн 236,825 төгрөгийг буцаан олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.т холбогдох нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг 37-р хороо, гудамж 114 байр 156 тоот хаяг байрлах 27.94 м.кв 1 өрөө орон сууцыг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас 657,550 төгрөг төлснийг дурдаж, илүү төлсөн 236,825 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН