Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 234

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Ж.Энх-Амгалан,

иргэдийн төлөөлөгч Д.Бодрой,

хохирогч С.Батболд,

шүүгдэгч Д.Гүрбазар, түүний өмгөөлөгч Н.Тэрбиш (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0341), Ц.Өлзийбаяр (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0162),

гэрч Ц.Батбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ачит овогт Даариймаагийн Гүрбазарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010102 дугаартай, 1 хавтаст хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ачит овогт Дайриймаагийн Гүрбазар, Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Яруу суманд 1965 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 52 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 01 дүгээр гудамжны 1а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ИХ65011837.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Д.Гүрбазар нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 1 дүгээр гудамжны 1а тоотод архидан согтуурсан үедээ шалтгаангүйгээр танхайн сэдэлтээр С.Батболдыг хутгалж бие махбодид хэвлийн зүүн дээд талд дээш цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс гэмтээсэн шарх, цээжний хөндийд цус бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Д.Гүрбазар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн гэртээ Батбаатар, Батболд нартай хамт архи уусан. Тэгээд би бие засчихаад ороод ирсэн чинь Батбаатар, Батболд хоёр хоорондоо маргалдаж...би салгах зорилгоор боль гэж хэлэхэд хохирогч Батболд миний үгэнд орохгүй миний цамцны захнаас бариад хойш түлхсэн. Тэгээд бид хойшоо унах үед миний гарт нэг хатуу зүйл таарсан...хатуу зүйлийг барьж байгаад хохирогч Батболдыг цохисоны дараа гартаа байгаа зүйлийг үзэхэд хутга байсан. Энэ хэрэг нь манай гэрийн зүүн талд болсон” гэв.

Хохирогч С.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр автобусны буудал дээр Батбаатар ахтай утсаар ярьж байгаад уулзсан. ...Батбаатар ахын гэр манай гэрийн хажууд учраас аваад явъя гэж бодоод Гүрбазарын гэрт орсон. Гэтэл Батбаатар ах маш их согтолттой сууж байсан. Тухайн үед би архинаас нь 1 хундага уусан. Намайг гаднаас орж ирэхэд архи нь дууссан байсан. Би Гүрбазар ахыг боож түлхсэн зүйл байхгүй. Намайг гэрт ороход Гүрбазар нь гартаа хутга барьсан, гэрийн зүүн талд сууж байсан. Тэгээд Батбаатар ахыг явъя гээд баруун талын мөрнөөс нь татах үед Батбаатар ах хойшоо унасан. Гэтэл Гүрбазар босож ирээд намайг цохих шиг болсон. Тэгээд Батбаатар ах бид хоёр Гүрбазарын гэрээс гарч явахдаа давхралдаж унасан. Гэтэл миний цээж нэг сонин болохоор нь гараараа дараад үзэхэд цус гарч байхаар нь цагдаа, түргэн дуудсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэв.   

Гэрч Ц.Батбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ байж байсан чинь Гүрбазар над руу утсаар яриад манай гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед манай нэг автобус 5 шар дээр осол гаргаад автобус нь дотор хохирогч Батболд бид хоёр нэг шил архи хувааж уусан...хамт автобусанд суугаад шүүгдэгч Гүрбазарын гэрт очсон. Тэгээд Гүрбазар бид нар 0.75 литрийн нэг шил архи аваад Гүрбазарын гэрт орж уусан. Тухайн үед би маш их согтолттой байсан учраас юу болсныг санахгүй байна” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч С.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “Автобус” баазад хамт ажилладаг байсан найз Батбаатар, таньдаг ах Мягмардорж нартай таван шарын цагдаагийн постон дээр уулзсан. Уулзаад “Драгон” төвийн ойролцоо байдаг хүнсний дэлгүүрээс 0.5 литрийн архи авч хувааж уусан. Бид нар архиа хувааж ууж дуусаад би Мягмардорж ахтай “Толгойт”-ын чиглэлийн автобусанд суугаад явж байгаад би 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр буусан. Тэр үед Батбаатар залгаад “Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр уулзъя” гэхээр нь...яваад очтол Батбаатар “Баянхошуу” чиглэлийн автобуснаас бууж байсан. Бид хоёрыг зэрэг шахуу автобуснаас бууж байхад Гүрбазар хашаанаасаа гарч ирсэн. ...Тэгээд бид гурав Дүүргийн автобусны буудал дээр байдаг хүнсний дэлгүүрээс нэг шил 0.75 литрийн архи, нэг савтай ундаа аваад Гүрбазарын гэр лүү явсан. ...Гүрбазар архиа задлаад надад нэг удаа хундгалж өгөхөөр нь би уусан. Тэгээд би гэрээс гараад зүс таньдаг нүүрс зардаг Болдбаатартай уулзаж байхад араас Батбаатар гарч ирээд бид гурав цуг тамхи татаж зогсож байгаад буцаад Гүрбазарынд бүгдээрээ орсон. Тэгэхэд Болат архи хийж өгөхөд тэрээр уухаа больсон гээд гараад явахаар нь би цуг гараад түүнтэй 20 орчим минут ойр зуурын юм ярьж зогссон. Батбаатар маргааш нь ажилтай гэж байсан болохоор түүнийг аваад явъя гэж бодоод Гүрбазарын гэрт ороход архи нь бараг дуусч байсан ба Гүрбазар гэрийнхээ хойморт хар иштэй жижиг хутга баруун гартаа бариад суучихсан тэр хоёр намайг наашаа суу гэхээр нь би Батбаатарын доод хэсэгт сууж байхад үлдсэн жоохон архиа ууж дуусгасан. ...Тэгээд би Батбаатарын баруун мөрнөөс нь зүүн гараараа татаж босгоод гэрээс гарахаар үүд рүү явж байхад Гүрбазар намайг цохих шиг болсон. Би гэрээс гарч ирээд Батбаатарыг явъя гээд дахиад татахад миний зүүн талын цээж, хэвлий хэсгээр халуун оргиод явчихаар нь гараараа дарж үзтэл цус болчихсон байсан. Би Гүрбазарын хашааны гадаа сууж байгаад цагдаад дуудлага өгсөн. ...Тухайн үед Гүрбазарыг цохьчихлоо гэж бодтол хутгалчихсан байсан. Би Гүрбазартай хэрэлдэж маргалдаагүй байхад гэнэт л хутгалчихсан...бид хоёрыг очиход Гүрбазар согтуу байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25, 26),

2. Гэрч Ц.Батбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр...Батболд бид хоёр Сонгинохайрхан дүүргийн автобусны буудал дээр буухад...Гүрбазар 7000 төгрөг барьчихсан таарахаар нь бид хоёр түүнтэй мөнгөө нийлүүлээд...дэлгүүрээс “Цагаан” нэртэй 0.75 литрийн нэг шил архи, нэг сав ундаа аваад Гүрбазарын гэрт очсон. ...гэрт байхад Батболд архинаас хоёр татчихаад гэрээс гарч Гүрбазарын хашаанд нүүрс зардаг Болаттай уулзаад байсан. Би нилээн согтсон байсан. Батболд гэрт орж ирээд намайг явъя гээд надаас татахад Гүрбазар босч ирээд Батболдыг цохих шиг болсон, тэгээд бид хоёр шууд гэрээс гарсан. Гэрээс гарсаны дараа Батболдын хувцас цус болчихсон байсан. ...Батболд надад хэлэхдээ “Гүрбазар цохих шиг болсон чинь хутгалчихсан байна” гэж хэлсэн. ...Гүрбазар, Батболд нар хоорондоо маргалдаж муудсан зүйл болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

3. Гэрч Б.Болатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр өдөр би Гүрбазар гэдэг хүний манадаг хашаанд том тэргээр нүүрс зарж байсан юм. Тэгэхэд өдөр...цуг ажилдаг байсан  Ц.Батбаатар, С.Батболд нар нилээн халамцуу Гүрбазарын гэрт орсон. Намайг гадаа ажиллаж байхад Батболд “та ороод ир” гэхээр нь ороход...надад архинаас хийж өгөхөөр нь амсчихаад уухаа больсон гэж хэлээд гэрээс гараад явсан. ...Намайг дэлгүүрээс тамхи авчихаад гарч ирэхэд Батболд хашааны үүдэнд элгээ тэврээд суучихсан “намайг хутгалчихлаа ш дээ” гэж байсан. Батбаатар тэр үед надад “Гүрбазар Батболдыг хутгалсан” гэж хэлсэн. Намайг Гүрбазарын гэрт ороход тэр гурав хоорондоо маргалдаж зодолдсон асуудал болоогүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29, 30),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 1207 дугаар актад

“...Хэсэг газрын үзлэгт: Хэвлий аюулхайн зүүн талд 2 см босоо, хэвлий нэвтэрсэн шархтай, цус алдалт бүхий гематомтой. 2017.01.03-ны 17 цаг 22 минутын яаралтай тусламжийн хуудасд:...хэвлийн зүүн дээд талд нэвтэрсэн шархтай, шарханд анхдагч цэгцэлгээ хийгдсэн. Хэвлийн зүүн талд хутгалагдсан шархтай...Мэс заслын дараах онош: Цээжний зүүн хэсгээр нэвтэрч үнхэлцэг гэмтээсэн хутгалагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн цус хий хуралдалт гэжээ. ДҮГНЭЛТ:

1. С.Батболдын биед хэвлийн зүүн дээд талд дээш цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс гэмтээсэн шарх, цээжний хөндийд цус гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх шинжээч эмч Б.Ганзоригийн дүгнэлт (хавтаст хэргийн 35),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Криминалистикийн шинжилгээний газрын 576 тоот дүгнэлт:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн цагаан шаргал зузаан ноосон цамцанд 10мм, цагаан шаргал нимгэн ноосон цамцанд 10мм, саарал майканд 13мм хурц иртэй зүйлээр нэг удаагийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна.

2. Дээрх зүсэгдэлтүүд нь нэг багаж зэвсгийн үйлчлэлээр гарсан байна. Харин хутга, хайч, сэлэм, шөвөг зэргийн алинаар нь үүссэн болохыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 39-41),

6. Хохирогч С.Батболдын цусны бүлэг тодорхойлсон баримт (хавтаст хэргийн 70),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Тусгай шинжилгээний газрын 1060 тоот шинжээчдийн дүгнэлт:

“...1. Шинжилгээнд ирүүлсэн гурвалжин захтай шаргал өнгийн ноосон цамц, хагас цахилгаантай шаргал өнгийн ноосон цамц, саарал өнгийн майк, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн дотуур ноосон өмд, улбар шар өнгийн тэлээн дээр цус илэрсэн.

2. Гурвалжин захтай шарга өнгийн ноосон цамц, саарал өнгийн майк, цэнхэр өнгийн жинсэн өмдөн дээрх цус нь АВО системээр  O/I/ бүлгийн харъяалалтай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43),

8. Шүүгдэгч Д.Гүрбазарын мөрдөн байцаалтад

- сэжигтнээр өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр танихгүй хүнтэй гэртээ нэг шил архи хувааж уусан юм. Би тэр хүнийг явуулчихаад өөрийн найз Батбаатар луу залгахад тэрээр “урьд өдөр архи уучихаад шартаад үхэх гээд байна” гэж байсан. Тэгэхээр нь би түүнд “ганц шил юмны мөнгө байна, хүрээд ирэхгүй юу” гэхэд Батболдыг дагуулаад ирсэн. ...гэр дотор бид нар авсан архиа ууцгааж байхад Батбаатар, Болд нар хоорондоо хэрэлдээд байсан. Бие биенийгээ боогоод гадаа гараад зууралдаад байсан. Тэрний дараахан Батболд намайг гэр дотор боогоод байсан. Түүнээс хойших үйл явдлыг санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56),

- яллагдагчаар өгсөн: “...Би гэрээсээ бие засах гээд гарчихаад буцаж орж ирэхэд Батболд, Батбаатар нар хоорондоо маргалдчихсан сууж байсан. Тэр хоёр зохицуулах гээд боль, битгий маргалдаад бай гэж хэлсэн. Гэтэл Батболд миний үгэнд ороогүй, над руу агсараад, миний цамцны захаар боогоод намайг хойшоо түлхсэн юм. Тэр үйл явдал гэр дотор хаалганы хажууд болсон юм. Тухайн үед би гартаа тааралдсан хатуу юм аваад гараа савсан юм. Дараа нь гартаа байсан зүйлээ харахад манай гэрийн тогооны тавиур дээр байдаг ногоо арилгадаг жижиг хутга байсан. Би айснаасаа болоод ухаан балартчихсан байсан. Нэг мэдэхэд цагдаа нар ирээд намайг авч явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58),

9. Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-7), эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (хавтаст хэргийн 13, 12), хураан авах тогтоол, тэмдэглэл, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 17-22), эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 23),

- Хохирогч С.Батболдын өвчний түүх (хавтаст хэргийн 75-85), өргөдөл (хавтаст хэргийн 88), иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 89),

- Шүүгдэгч Д.Гүрбазарын иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар (хавтаст хэргийн 62, 64), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63), эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгуулагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 60-61), хувийн байдлыг тогтоосон баримт (хавтаст хэргийн 59, 66-69) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд:

Шүүгдэгч Д.Гүрбазар нь 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 1 дүгээр гудамжны 1а тоотод согтуурсан үедээ, танхайн сэдэлтээр шалтгаангүйгээр С.Батболдыг хутгалж түүний бие махбодид хэвлийн зүүн дээд талд дээш цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс гэмтээсэн шарх, цээжний хөндийд цус бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Батболд, гэрч Ц.Батбаатар нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны шинжээчийн 1207, 576, 1060 дугаар дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Гүрбазар “...бие засчихаад гэртээ орж ирэхэд Ц.Батбаатар, С.Батболд нар хоорондоо маргалдаад би тэд нарыг салгах зорилгоор С.Батболдыг “боль” гэж хэлтэл миний үгэнд орохгүй миний цамцны захаас барьж аваад хойшоо түлхсэн...” гэж, түүний өмгөөлөгч нараас “шүүгдэгч нь нийгмийн хэв журмыг зөрчиж бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн танхайн үйлдэл гаргаагүй байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэж өгнө үү...” гэж тус тус гэмт хэргийн сэдэлтийн талаар маргаж мэтгэлцсэн.  

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Батболдоос “...Батбаатар ахыг явъя гээд баруун талын мөрнөөс нь татах үед Батбаатар ах хойшоо унасан. Гэтэл Гүрбазар босож ирээд намайг цохих шиг болсон. ...тэгээд цээж сонин болохоор нь гараараа дараад үзэхэд цус гарч байсан...” гэж удаа дараа тогтвортой мэдүүлсэн, мөн гэрч Ц.Батбаатараас “...Батболд гэрт орж ирээд намайг явъя гээд надаас татахад Гүрбазар босч ирээд Батболдыг цохих шиг болсон, тэгээд бид хоёр шууд гэрээс гарсан. Гэрээс гарсаны дараа Батболдын хувцас цус болчихсон байсан... (хавтаст хэргийн 28)” гэж мэдүүлсэн ба эдгээр мэдүүлгээс дүгнэвэл хохирогч, гэрч, шүүгдэгч нарын хооронд маргаан болсон гэх асуудал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэх, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.

Харин ч шүүгдэгч Д.Гүрбазар нь шалтгаангүйгээр хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж нийгэмд тогтож хэвшсэн ёс журмыг зөрчиж иргэн С.Батболдыг хутгалсан санаатай үйлдэл хийсэн байна. Мөн түүний гаргасан үйлдэл нь урьдчилан төлөвлөгдөөгүй, гэнэт үүссэн шинжтэй байх тул танхайн сэдэлтэй гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Гүрбазарыг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар.

            Тус гэмт хэргийн улмаас хохирогч С.Батболдын бие эрхтэнд хүнд гэмтэл учирч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болон бусад зардлаа нэхэмжилсэн төлбөрт нь шүүгдэгч Д.Гүрбазараас 1.650.000 төгрөг нөхөн төлсөн байна.

            Шүүх хуралдаанд хохирогч С.Батболд нь гомдолгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Гүрбазарыг энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

            Шүүгдэгчийн хувийн байдал болон бусад асуудлаар.

Шүүгдэгч нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63)-р тогтоогдож байна.

Шүүх Д.Гүрбазарын гэм буруутайг тогтоож Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Гүрбазар нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа,  гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын зардлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Мөн тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдал буюу түүний 16 насанд хүрсэн хүү Г.Жамбалдорж нь тархины саа өвчний улмаас байнгын асаргаанд байдаг, энэ хүүхдээ асран халамжилдаг зэрэг байдлыг харгалзан түүнд хуульд зааснаас доогуур хорих ял оногдуулж, мөн үндэслэлээр хорих ял эдлэх дэглэмийг нь хөнгөрүүлэн өөрчлөн шийдвэрлэлээ.

  • үүгдэгчийн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 36 хоногийг хуульд заасны дагуу түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, эрүүгийн 201726010102 дугаар хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг даалгаж шийдвэрлэв.