Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2023/00143

 

2023 01 02 184/ШШ2023/00143

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ж.Лхагвасүрэн

 

: УБ, ******* дүүрэг 1-р хороо, ******* ******* *******, ******* товер 6 давхар 602 тоот хаягт байрлах ******* ******* ХХК /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, ******* дүүрэг 32-р хороо, 5 гудамж 56 тоотод оршин суух овогт ын //

 

Хариуцагч: аймаг, сум 8-р баг, 5 15 байр 24 тоотод оршин суух овогт  // нарт холбогдох

 

ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 4,000,000 төгрөг гаргуулах үндсэн, гэрээний үүрэг 10,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Ш : нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагч Б., хариуцагч Д.ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү., түүний өмгөөлөгч Ж., Л. .

 

ТОДОРХОЙЛОХ нь:


1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас хариуцагч Д., Б. нарт холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хариуцагч Д.оос 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... Иргэн Б., Д. нар нь ******* ******* ХХК-тай аймгийн төвөөс нийслэлтэй холбосон авто *******ын -ийн уулзвараас сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто *******ын 0-20 км хэсэгт авто механизмуудыг оношлох ажил гүйцэтгэх гэрээг 2020.08.18-ны өдөр байгуулж, 1 хоногийн дотор 13 авто техникт засвар үйлчилгээ хийсэн. Гэтэл Иргэний хууль болон Компанийн тухай хуульд зааснаар ******* ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь компанийн гүйцэтгэх захирал Г. бөгөөд энэ нь Улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримтаар нотлогдох юм. Иргэн Б. нь ******* ******* ХХК-ийг төлөөлөх эрхгүй атал иргэн Д.той компанийг төлөөлж гэрээ байгуулсан хэмээж буй нь үндэслэлгүй, манай зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй, компанид илтэд хохиролтой үйлдэл хийжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэж заасан. ******* ******* ХХК-ийн тухайд гүйцэтгэх захирал Б. нь компанийг төлөөлж, холбогдох гэрээ контракт, итгэмжлэлд гарын үсэг зурахын өмнө төсөлтэй нь танилцаж, улмаар зөвшөөрсний үндсэн дээр өөрөө гарын үсэг зурж, компанийн тамга тэмдэг дарж, баталгаажуулсан бөгөөд нэгэнт хэвшсэн практик юм. Гэтэл гэрээ хэлцэл байгуулах эрхгүй, кемп менежер Б.т иргэн Д.той гэрээ байгуулж, ямар ч техник хэрэгсэл байхгүй хүн, ганцаараа 1 хоногийн дотор 13 машин зассан, 14,000,000 төгрөгийн ажил хийсэн мэтээр илтэд боломжгүй, бодит байдалд нийцэхгүй гэрээ хийж компанид хууль бус хохирол учруулахыг санаархаж байна. Энэ үйлдлийг тухайн 2 этгээдийн хуйвалдсан үйлдэл болов уу гэж манай зүгээс ойлгож байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Б., иргэн Д. нарын хооронд байгуулагдсан 2020.8.18-ны өдрийн авто механизмуудыг оношлох ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү ... Д. нь ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой 13-н тээврийн хэрэгсэлд нэг хоногийн дотор засвар үйлчилгээ хийсэн гэх бөгөөд энэ нь бодит амьдрал дээр нийцэхгүй мөн ямар ч баталгаа гаргаж өгөөгүй, яг юуг нь засварлаж янзалсан гэдэг нь нотлогдоогүй. Мөн хэдэн тээврийн хэрэгслүүдэд үзлэг оношилгоо, засвар үйлчилгээ хийсэн гэдгээ ч мэдээгүй байсан. Иймээс хариуцагч Д. нь хийгээгүй байж хийсэн болж худлаа ярьж урьдчилгаа төлбөрт 4,000,000 төгрөг авсан нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх буцаан нэхэмжилж байна ... гэв.

 

2. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ... манай компани той авто машин оношлох гэрээ байгуулаагүй ... хариуцагч техник хэрэгслийг оношилгоо, засвар үйлчилгээ хийсэн болох нь нотлогдоогүй учир 10,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

3. Хариуцагч Д., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дугаараас Д. миний утас руу ******* ******* ХХК-аас ярьж байна, автомашин механизмуудаа оношлуулж засвар хийлгэе гэж хэлсэн. Тухайн өдрөө буюу 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Д. миний эхнэр болох Ч.ы 5001413535 тоот дансанд ******* ******* ХХК-аас засвар үйлчилгээний дуудлагын хөлс болох 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн болно. 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос тус компанийн дуудлагын дагуу аймаг руу 5 хүний бүрэлдэхүүнтэй гарч 2020 оны 8 дугаар сарын 17-ны өглөөний 09.00 цагт очиж ажлаа эхэлсэн. Маргааш нь буюу 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ******* ******* ХХК-ийн менежер Б. гэх хүн надад аймгийг нийслэлтэй холбосон авто *******ын ийн уурхайгаас сумын төв хүртэлх 59.6 км хатуу хучилттай авто *******ын 0-20 км хэсэгт автомашин механизмыг оношилж засварлуулах ажил гүйцэтгэх гэрээг уншуулж танилцуулаад 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гэрээнд гарын үсэг зуруулсан. Гэрээний 3.2-т заасан урьдчилгаанд 1,000,000 төгрөг байна гэсэн заалтаар 5001413535 тоот Ч.ы данс руу шилжүүлсэн. Гэрээний 3.3-т ажлын гүйцэтгэлээс хамаарч, ажил хүлээлцсэн актаар 2 тал ажлыг хүлээн авсны дараа төлбөрийг иргэн Д.ийн данс руу шилжүүлнэ гэж тохирсон болно. Д. миний хувьд үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгэж ******* ******* ХХК-ийн 13 төрлийн машин механизмуудад оношилгоо засвар үйлчилгээ хийж гүйцэтгэсэн. ******* ******* ХХК-д оношилгоо засвар үйлчилгээ хийсэн акт тайлангаар 14,750,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэснийг баталгаажуулан ******* ******* ХХК-ийг төлөөлж кемп менежер Б., механик инженер Ө., механик инженер Н. болон миний бие гарын үсэг зурсан. Ажил гүйцэтгэсэн тайлантай ******* ******* ХХК-ийн захирал танилцсаны дараа 5001413535 ы тоот дансанд гүйлгээний утга дээр машин механизмуудын ажлын хөлс гэсэн утгатай 3,000,000 төгрөг шилжүүлэн үлдэгдэл төлбөр болох 11,750,000 төгрөгийг Улаанбаатар хотод ирээд авчих гэсэн боловч ******* ******* ХХК-ийн захиралтай уулзах гэж 2-3 удаа очсон боловч үлдэгдэл төлбөрөө өгөхгүй байсан тул ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдөр ******* ******* ХХК-ийн аас 11,750,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/Ш32020/10385 дугаар захирамжаар ******* ******* ХХК-ийг хариуцагчаар татаж иргэний хэрэг үүсгэсэн. "******* ******* ХХК-ийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг Д. миний бие ойлгохгүй байна. Миний зүгээс Б.тай ямар нэгэн байдлаар хуйвалдаж хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд Б. гэдэг хүнийг таньж мэдэхгүй болно. аймгийн нийслэлтэй холбосон авто *******ын ийн уурхайгаас сумын төв хүртэлх 59,6 км хатуу хучилттай авто *******ын 0-20 км хэсэгт автомашин механизмыг оношилж засварлуулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулсныг захирал Г. нь мэдэж байсан. Миний хувьд энэхүү гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй байна. Тус гэрээг хуулийн зохих этгээдийн хүрээнд хийгдсэн. Тийм учраас оношилгоо засвар үйлчилгээ хийсэн тайлан үйлдсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ... гэв.

 

4. Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... миний бие ******* ******* ХХК-ийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээд биш бөгөөд Д. нь тухайн үед ямар нэгэн үнийн дүн бичигдээгүй баримт дээр гарын үсэг зуруулсан. Ажлын тайлан гэх баримтад бичигдсэн машин механизмуудад тухайн засвар үйлчилгээг хийж гүйцэтгээгүй ... би гэх найзтайгаа холбоо бариад техник янзлах хүнийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр авч ирсэн. 10 хоногийн дараа тэр хүн нь тавуулаа ирсэн. Тэр хамт ирсэн хүмүүс нь багаж төхөөрөмж гэх зүйлгүй, манайд байсан зарим нэг зүйлийг ашиглаад техник, тоног төхөөрөмжийг үзсэн. Тухайн хүмүүсийг явсны маргааш бүх тоног төхөөрөмж асахгүй байсан. Д.ид янзалсан тоног төхөөрөмжүүд чинь нь янзлагдаагүй байна, асахгүй байна гэхэд янзалсан гэж хэлээд утсаа тасалчихсан. Би уг нь компьютер оношилгоо хийлгэх гэж дуудсан ч юу ч хийгээгүй байсан. ийг очсоны дараа бид архи уусан нь үнэн, би яг ямар ажил хийснийг нь санахгүй, юун дээр гарын үсэг зурснаа ч мэдэхгүй байна ... гэв.

 

5. Хариуцагч Д. ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 10,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... Д. би 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ******* ******* ХХК-тай аймгийн төвийг Нийслэлтэй холбосон авто *******ын ийн уулзвараас сумын төв хүртэлх 59,6 км хатуу хучилттай авто*******ын 0-20 км хэсэгт авто механизмуудыг оношлох ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээг ******* ******* ХХК-аас боловсруулан, төлөөлж тус компанийн кемп менежер Б. гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд Цэдэнпүрэв гэдэг менежер зуучлуулан захирал Г.тай уулзуулсан юм. Ингээд миний бие дуудлагаар очиж тус компанийн эзэмшлийн 13 тээврийн хэрэгсэлд үзлэг, оношилгоо, засварын үйлчилгээг үзүүлж, техник хэрэгслийг нь хэвийн ажиллагаанд оруулан, ******* ******* ХХК-ийн кемп менежер Б., механик инженер Ө., Н. нараар актад гарын үсэг зуруулан баталгаажуулан, техник хэрэгслүүдийг хүлээлгэн өгсөн. Ажил эхлэхийн өмнө гэрээний урьдчилгаа 1,000,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дансаар хүлээн авсан бөгөөд 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөгийг дансаар хүлээн аваад үлдэгдэл төлбөрийг Улаанбаатар хотод компани дээр ирээд аваарай гэсэн боловч гэрээний үлдэгдэл төлбөр 10,750,000 төгрөгийг гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар 5 хоногт төлөхгүй байсан учир шүүхэд хандаж байна. Одоо ******* ******* ХХК-аас 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ******* ******* ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлс үлдэгдэл 10,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэв.

 

6. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Ө., Б., Н., нарын ажилд орох тухай өргөдөл, ажилд томилох тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн гэрч асуусан тэмдэглэл.

 

7. Хариуцагч Д.оос гаргасан нотлох баримт: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.10.14-ний өдрийн 182/ШЗ2020/10385 дугаар иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, Ч.ы Хаан банк дахь дансны хуулга, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гэрч асуусан тэмдэглэл, 2020.08.18-ны өдрийн аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто *******ын ийн уулзвараас сумын төв хүртэлх 59,6 км хатуу хучилттай авто *******ын 0-20 км хэсэгт авто механизмуудыг оношлох ажил гүйцэтгэх гэрээ, ******* ******* ХХК-нд оношилгоо, засвар үйлчилгээ хийсэн ажлын тайлан.

 

8. Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт: Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас ирүүлсэн иргэн Д.ийн аймаг дахь ******* ******* ХХК-ийн машин техникт засвар хийсэн ажлын тайлан, гэрч Г., Д. нарыг асуусан тэмдэглэл, шүүх хуралдааны бичлэг бүхий си ди, гар утасны бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, шинжээч ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн гаргасан 2022.05.23-ны өдрийн дүгнэлт, шинжээчдийн гаргасан 2022.09.01-ний өдрийн тодруулга.

ҮНДЭСЛЭХ нь:


1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас хариуцагч Б., Д. нарт холбогдуулж гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулах, хариуцагч Д.оос 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээнд төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэжээ.

 

2. Хариуцагч Б. хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, харин хариуцагч Д. нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, гэрээний үүрэг буюу ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 10,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

3. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариуцагч Д.ийн ... 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр дугаараас миний утас руу ******* ******* ХХК-аас ярьж байна, авто машин механизмаа оношлуулж, засвар хийлгэе гэж хэлсэн, тухайн өдрөө эхнэр Ч.ы данс руу засвар үйлчилгээ, дуудлагын хөлс 1,000,000 төгрөг шилжүүлсэн ... , хариуцагч Б.ийн ... 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Д. нь засварын талбай дээр ирээд нэг өдөр ажилласан ... гэх тайлбар, гэрч Д.гийн ... ахалж явсан ... маргааш өглөө нь 8 цагийн үед очсон байх, цайгаа уугаад ажилдаа орсон ... , гэрч Г.ийн ... засварын 3 хүнтэй хамт 8 дугаар сарын 16-ны өглөө хотоос гарсан, тэгээд талбайд очиж ажилласан ... 2 шөнө 3 өдөр ажилласан ... , гар утасны бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, ******* ******* ХХК-нд оношилгоо, засвар үйлчилгээ хийсэн ажлын тайлан, Ч.ы Хаан банк дахь 500143535 тоот дансны хуулга зэргээр нэхэмжлэгч ******* ******* ХХК, хариуцагч Д. нарын хооронд аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто *******ын -ийн уулзвараас сумын төв хүртэлх 59,6 км хатуу хучилттай авто *******ын 0-20 км хэсэгт авто *******, барилгын талбайд ашиглагдах техник, машин механизмын засвар, оношилгоо хийлгэх, нэхэмжлэгч ажлын хөлс төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.

 

5. Тодруулбал хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог бөгөөд нэхэмжлэгчийн *******, барилгын ажлын техник, машин механизмуудаа оношлуулах, засвар хийлгэх талаар хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч Д. хүлээн авч, улмаар нэхэмжлэгчээс урьдчилгаа төлбөр шилжүүлэх, хариуцагч ажлын талбайд очиж засварын ажлыг гүйцэтгэсэн байдлаас үзэхэд бодит үйлдлээр хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

 

6. Ийнхүү хариуцагч тодорхой ажил, үйлчилгээ үзүүлэх буюу нэхэмжлэгчийн эзэмшилд байх техник, машин механизмын оношилгоо, засвар үйлчилгээ үзүүлэх, нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээн авч, хөлс төлөх үүргийг хүлээсэн гэрээний агуулга, гол нөхцөлийн талаар харилцан тохиолцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

7. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэжээ. Ажил гүйцэтгэх гэрээг хийх хэлбэрийн шаардлагыг хуульд заагаагүй бөгөөд талууд хэлцлийн гол нөхцөлийн талаар хэлэлцэн тохиролцож, хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө хүлээн зөвшөөрснөө бодит үйлдлээр илэрхийлсэн нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэл болно.

 

8. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б., Д. нарын хооронд байгуулагдсан 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто *******ын -ийн уулзвараас сумын төв хүртэлх 59,6 км хатуу хучилттай авто *******ын 0-20 км хэсэгт авто механизмуудыг оношлох, ажил гүйцэтгэх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус гэжээ.

 

9. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэдэг нь бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэлд хамааралтай бол, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно.

Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний хувьд хуульд хэлбэрийн шаардлага тавигдаагүй, уг хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрөл авах талаар хуульд заагаагүй энэ үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй.

 

10. Хариуцагч Д.той байгуулсан 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто *******ын -ийн уулзвараас сумын төв хүртэлх 59,6 км хатуу хучилттай авто *******ын 0-20 км хэсэгт авто механизмуудыг оношлох, ажил гүйцэтгэх гэрээ-нд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн эрх бүхий этгээд болон итгэмжлэлээр эрх олгогдсон этгээд гарын үсэг зураагүй, компанийн тэмдэг дарагдаагүй нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй, харин Иргэний хуулийн 42.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бичгийн хэлцэл хийгдээгүй байна.

 

11. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй тул уг хэлцлээр шилжүүлсэн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг нийт 4,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.

 

12. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ. Ажил гүйцэтгэх гэрээ нь хариу төлбөр бүхий хоёр талын гэрээ бөгөөд уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж үр дүнг хүлээлгэн өгөх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүргийг хүлээдэг.

 

13. Хариуцагч Д. нь ... дуудлагаар очиж компанийн 13 тээврийн хэрэгсэлд үзлэг, оношилгоо, засварын үйлчилгээг үзүүлж, техник хэрэгслийг хэвийн ажиллагаанд оруулж өгсөн ... гэх үндэслэлээр ажлын хөлсний үлдэгдэл 10,750,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа ... гэрээ байгуулаагүй ... яг юу засаж янзалсан гэдэг нь нотлогдоогүй ... гэжээ.

 

14. Зохигчид гүйцэтгэх ажил, үйлчилгээний талаар гэрээнд тухайлан заагаагүй боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто *******ын -ийн уулзвараас сумын төв хүртэлх 59,6 км хатуу хучилттай авто *******ын 0-20 км хэсэгт авто механизмуудыг оношлох, ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ******* ******* ХХК-д оношилгоо, засвар үйлчилгээ хийсэн ажлын тайлан гэх бичгийн баримт, гэрч Д.гийн ... 2 индүү, 2 экскаватор, 6-7 Хово байсан, цахилгааны гэмтэлтэй байсан ... , гэрч Г.ийн ... 2 индүү дээр вибратор нь ажиллахгүй байсныг оношилж зассан, 3 экскаваторыг зассан, 7-8 Ховоны цахилгаан засвар хийсэн, 1 суурин генератор оношилсон ... , шүүх хуралдааны бичлэг болон гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар зэргээр хариуцагч Д. нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчийн эзэмшилд ашиглагдаж байсан техник хэрэгсэл болох индүү /XCMG63/ /shanti/ 2 ширхэг, цахилгаан үүсгүүр /Daewoo70квт/, экскаватор /XCMG260/ 2 ширхэг, автогрейдер /SEM/, автосамосваль /Howo/ 7 ширхэг нийт 13 техник, машин механизмд засвар үйлчилгээ хийхээр харилцан тохиролцсон нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн хариуцагч Д. 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ажлын талбайд очиж техник, машин механизмыг оношлох, засварлах ажлыг гүйцэтгэж эхэлсэн нь тухайн үед хамт ажиллаж байсан гэрчүүдийн мэдүүлэг болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байх тул энэ дагуу захиалагч буюу нэхэмжлэгчээс 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр ажлын хөлсөнд 3,000,000 төгрөг төлснийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

 

15. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, мөн хуулийн 343.3 Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйл хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэжээ.

 

16. Хариуцагч Д.ийн хувьд тодорхой ажил, үйлчилгээ хийж гүйцэтгэсэн тохиолдолд үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй боловч энэ үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй буюу тухайн машин, техник хэрэгсэлд ямар ямар ажил, үйлчилгээг хэрхэн гүйцэтгэсэн талаар ажлын үр дүнг захиалагч талд хүлээлгэж өгөөгүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл болох ажлын үр дүн нь тодорхой ажил, үйлчилгээ явуулсны эцэст бий болох үр дүн буюу үйл ажиллагааны үр дүнд шинээр, эсхүл өөрчлөгдөн хувирч бий болсон эд юм байдаг. Гэтэл хариуцагч техник хэрэгслийн оношилгоо хийснээр ямар ямар эвдрэл, гэмтэл илэрсэн, эдгээр илэрсэн эвдрэл, гэмтлийг хэрхэн засаж, ямар байдалд хүлээлгэж өгсөн болох нь тодорхойгүй байна. Хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан ******* ******* ХХК-нд оношилгоо, засвар үйлчилгээ хийсэн ажлын тайлан гэх баримтад ажил, үйлчилгээний үнэ буюу ажлын хөлсний талаар тодорхойлсон боловч хийсэн ажлын үр дүнг машин, механизмын төрөл тус бүрээр хүлээлгэж өгөөгүй ба ажлын үр дүнг хүлээн аваагүй, ямар ажил гүйцэтгэсэн нь тодорхойгүй гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэх өөр баримт хэрэгт авагдаагүй.

Өөрөөр хэлбэл дээрх баримтад нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн механик инженерүүд болон тухайн үед талбайн даамал ажил эрхэлж байсан хариуцагч Б. нар гарын үсэг зурсан боловч энэ нь ажлын үр дүнг бүрэн хүлээлгэн өгсөн нөхцөл байдлыг нотолж чадахгүй байхаас гадна ажлын хөлс, гүйцэтгэсэн ажлын төсвийн талаар гэрээний талууд бүрэн тохиролцсон байдлыг илэрхийлэхгүй.

 

17. Тухайлбал шинжээч ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн гаргасан 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №05/18 дугаар дүгнэлтэд машин механизмуудыг засварлах, оношлох ажилд шаардлагатай тусгай мэдлэг, багаж, тоног төхөөрөмжийн талаар тодорхойлсон боловч хариуцагчийн хийсэн ажил, үйлчилгээг тодорхойлж тогтоогоогүй, мөн тухайн цаг хугацаанд хамт ажиллаж байсан гэрч Д., Г. нар мэдүүлэгтээ засвар үйлчилгээ хийсэн үйл баримтыг тодорхойлж байгаа боловч ажлын үр дүнгийн талаар ач холбогдолтой нөхцөл байдлыг тодорхойлж, гэрчлээгүй.

 

18. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө, мөн хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 Хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэжээ.

 

19. Тиймээс нэхэмжлэгчээс ажлын үр дүнг хариуцагч хүлээлгэн өгөөгүйтэй холбоотойгоор үлдэгдэл хөлсийг төлөхөөс татгалзсан нь үндэслэлтэй.

 

20. Талууд гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээний талаар урьдчилан тохиролцоогүй, харин нэхэмжлэгчээс ажлын хөлсөнд 1,000,000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр, 3,000,000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тус тус хариуцагчийн эхнэрийн данс руу шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон ба энэ үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй.

 

21. Мөн Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2 Гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэжээ.

 

22. Талуудын хувьд ажлын хөлсний талаар урьдчилан тохиролцоогүй боловч ажил гүйцэтгэгч нь тухайн ажлыг гүйцэтгэхэд гарах зардал, ажлын хөлс зэрэг гүйцэтгэх ажлын төсөвтэй холбоотой мэдээллийг захиалагчид урьдчилан мэдэгдэх, энэ талаар саналыг авах, цаашлаад ажлын хөлсний хэмжээг хэрхэн тооцож, тогтоосон талаар мэдээллийг захиалагчид танилцуулах үүрэгтэй байна.

 

23. Тодруулбал хариуцагч Д. нь нэхэмжлэгч компанид урьдчилан танилцуулах, мэдэгдэх арга хэмжээ авалгүй ажлын хөлсний хэмжээг тогтоосон нь захиалагч буюу нэхэмжлэгчийн гүйцэтгэх ажлын төсвийн хэмжээ нэмэгдсэнээс гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэх хуульд заасан эрхийг зөрчсөн, түүнчлэн ажлын хөлс, гүйцэтгэх ажлын төсвийн хэмжээг үндэслэл бүхий, бодитой тогтоосон гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч илүү гарсан ажлын хөлсийг төлөхөөс татгалзсан нь Иргэний хуулийн 345.4 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

24. Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гаргасан хариуцагч Б., Д. нарт холбогдох гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, хариуцагч Д.оос 4,000,000 төгрөг гаргуулах үндсэн, хариуцагч Д.ийн гаргасан гэрээний үүрэг буюу ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 10,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

25. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн төлсөн 306,200 төгрөг, хариуцагч Д.ийн төлсөн 186,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 345 дугаар зүйлийн 345.4, 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-ийн гаргасан хариуцагч Б., Д. нарт холбогдох гэрээ хүчин төгөлдөр бусд тооцуулж, хариуцагч Д.оос 4,000,000 төгрөг гаргуулах үндсэн, хариуцагч Д.ийн гаргасан гэрээний үүрэг буюу ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 10,750,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.  56 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-  улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн төлсөн 306,200 төгрөг, хариуцагч Д.ийн төлсөн 186,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд з, 뺺 㺺 14  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  .

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.ЛХАГВАСҮРЭН