Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2023/01947

 

2023 05 15 184/ШШ2023/01947

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ж.Лхагвасүрэн би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

: УБ, ******* дүүрэг 20-р хороо, ******* ******* гудамж 12 тоот хаягт байрлах ******* ******* ******* ХХК /*******/-ын нэхэмжлэлт*******

 

Хариуцагч: УБ, ******* дүүрэг 20-р хороо, ******* ******* гудамж 12 тоот хаягт оршин суух овогт ийн /ё/-д холбогдох

 

орон байрнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Ш : нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., хариуцагч Л., хариуцагчийн өмгөөлөгч О., Л. .

 

ТООРХОЙЛОХ нь:


1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК хариуцагчийн хууль бус эзэмшлээс орон байр чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... ******* ******* ******* ХХК нь 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн дугаартай газар эзэмших гэрчилгээгээр ******* дүүргийн 20-р хороо, ******* ******* гудамж 12 тоот хаягт байрлах нэгж талбарын дугаартай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтын газрыг 15 жилийн хугацаатай эзэмшдэг. ******* ******* ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2022.01.11-ний өдөр ХХК худалдан авч, бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчилсөн. Уг өөрчлөлтийн хүрээнд манаач гэх орон тоо байхгүй болсон боловч өмнө нь уг компанид манаачаар ажиллаж байсан хариуцагч Л. нь манай компанийн тодорхой ажил үйлчилгээгээ хэвийн явуулахад саад болж, хуучин манаачийн ажлын байрны зориулалтаар ашиглаж байсан манай компанийн өмчлөлийн байшинд амьдарч бидний өмчлөх эрх хэрэгжүүлэхэд саад болж байна. Компанийн зүгээс удаа дараа газар чөлөөлөхийг шаардахад цааргалж, үнэ төлбөргүй цахилгаан хэрэглэж, нийтийн зориулалттай бие засах газрын хаалгыг түгжин дангаар хэрэглэж, архи уух зэргээр компанийн ажилтнуудад болон түрээслэгч нарт хүндрэл учруулсаар байх тул албадан чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд эд хөрөнгө өмчлөгч, газар эзэмшигчийн хууль ёсны эрхийг хангаж ******* дүүрэг 20-р хороо, ******* ******* гудамж 12 тоотод байрлах нэгж талбарын дугаартай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор барилгын манаачийн байрыг хариуцагч Л.Лувсанцэн*******йн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү ... гэв.


2. Хариуцагч Л. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие ******* ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тус компанид 2005 оны 9 дүгээр сараас манаач хийж, өмч хөрөнгийн алдагдал хүлээлгэж байгаагүй болно. Анх надтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа амьдрах орчин нөхцөлөөр хангахаар тохиролцсон. Надад өөр очих газар байхгүй. Одоо амьдарч байгаа энэ байр нь компанийн хөрөнгө мөн боловч өмнөх захирал Т.ын дүү Т. нь шүүхийн маргаан дуустал намайг эндээ амьдарч бай гэж хэлсэн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: ******* ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн № дугаар гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зураг, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнт******* холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн № дугаар гэрчилгээ.

 

4. Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт: үзлэг хийсэн тэмдэглэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.01.14-ний өдрийн 183/ШЗ2022/00990 дугаар, 2022.03.17-ны өдрийн 183/ШЗ2022/04205 дугаар, 2023.01.02-ны өдрийн 183/ШЗ2023/00426 дугаар захирамж, гэрч Т.ийн мэдүүлэг.

 

ҮНЭСЛЭХ нь:


1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас хариуцагч Л.эд холбогдуулан компанийн өмчлөлийн орон байрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан тайлбартаа компанийн өмчлөгч өөрчлөгдсөн талаар надад мэдэгдээгүй, надад өөр амьдрах орон байр байхгүй гэсэн байна.


3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

4. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах эрхт*******, мөн хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, өмчлөлийн зүйлээ эзэмшихт******* холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхт******* гэж заажээ.

 

5. Нэхэмжлэгчээс хууль бус эзэмшлээс орон байрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч тухайн хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн эсэх, хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон байх шаардлагатай.

 

6. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д эд хөрөнгө өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж тус тус заасан.

 

7. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан эд хөрөнгө өмчлөх эрх, түүнт******* холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн № дугаар гэрчилгээ, Аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн № дугаар гэрчилгээ, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ болон гэрч Т.ийн ... Л.Лувсанцэн*******йн одоо амьдарч байгаа байшин ******* ******* ******* ХХК-ийн эзэмшлийн байшин учраас шаардах эрхт******* ... гэх мэдүүлэг, хариуцагчийн ... компанийн өмчлөлийн байшин гэдгийг мэдэж байгаа ... гэх тайлбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр хариуцагчийн амьдарч буй ******* дүүргийн 20-р хороо, ******* ******* гудамж 12б, 12в, 12г, хб12 байршилтай авто засвар, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн нэг хэсэг болох манаачийн ажлын байрны зориулалт бүхий 1 давхар байр нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдож байна.

 

8. Мөн нэхэмжлэгчийн өмчлөлийн тухайн байранд хариуцагч 2005 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа, 2022 онд компанид бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт орсонтой холбогдуулж хариуцагчтай байгуулагдсан хөдөлмөрийн харилцаа цуцлагдаж, энэ үеэс хариуцагч нь нэхэмжлэгч компанид тодорхой ажил, хөдөлмөр эрхлээгүй болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбар зэргээр тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй.

 

9. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Т.ийн нэхэмжлэлт*******, хариуцагч ******* ******* ******* ХХК-нд холбогдох 31,362 ширхэг хувьцааг ХХК-нд эзэмшиж байсныг тогтоолгох, ******* ******* ******* ХХК-ийн хуулийн этгээ*******йн бүртгэлд Т.ийг хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг уг компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Н.д даалгах, ******* ******* ******* ХХК болон ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хувьцаа худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Н.Уянгын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өв залгамжлалаар авсан ******* ******* ******* ХХК-ийн өв залгамжлалын гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлт******* иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар баримт хэрэгт авагдсан боловч энэ иргэний хэрэг нь нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-аас хариуцагч Л.эд холбогдуулж өөрийн өмчлөлийн хөрөнгөт******* холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэхэд хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, үүнт******* холбоотойгоор нэхэмжлэгчийг шаардлага гаргах эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй.

 

10. Түүнчлэн хариуцагч Л.Лувсанцэн*******йн өөр амьдрах газар байхгүй гэх тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд талуудын хооронд тухайн орон байрыг эзэмшиж, ашиглахтай холбоотой аливаа гэрээ, хэлцэл хийгдсэн буюу хариуцагч тухайн байранд нэхэмжлэгчийн зөвшөөрсний дагуу амьдарч байгаа гэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

11. Иймд нэхэмжлэлийн зүйл болох ******* дүүргийн 20-р хороо, ******* ******* гудамж 12б, 12в, 12г, хб12 хаягт байршилтай авто засвар, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн нэг хэсэг болох манаачийн ажлын байрны зориулалт бүхий 1 давхар байрыг хариуцагч Л.Лувсанцэн*******йн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг у*******рдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* дүүргийн 20-р хороо, ******* ******* гудамж 12б, 12в, 12г, хб12 хаягт байршилтай авто засвар, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн нэг хэсэг болох манаачийн ажлын байрны зориулалт бүхий 1 давхар байрыг хариуцагч Л.Л хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүг*******.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК-ийн төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.ээс улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинт******* болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхт*******г дурдсугай.

 

 

 

 

АРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН