Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2023/03801

 

2023 10 13 184/ШШ2023/03801

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ж.Лхагвасүрэн , шүүгч Э.Амин-Эрдэнэ, Т.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

: УБ, ******* дүүрэг 16-р хороо, ******* 8 гудамж 31 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, ******* дүүрэг 32-р хороо, ******* 10 гудамж 15 тоот хаягт байрлах ХХК //-нд холбогдох

 

гэм хорын хохирол 340,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Ш : нэхэмжлэгч М.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч О., иргэдийн төлөөлөгч Ч., гэрч Б., О. .


ТОДОРХОЙЛОХ нь:


1. Нэхэмжлэгч М.******* эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 340,000,000 төгрөг, шинжээчийн зардал 800,000 төгрөг нийт 340,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... Миний бие 2019.05.31-ний өдөр иргэн Б.гаас Хьюндай УН улсын дугаартай тоот арлын дугаартай, ROBEX5000LC-7 маркийн, 2006 оны шар өнгөтэй экскаваторыг 340,000,000 төгрөгөөр худалдан авсан. 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 100,000,000 төгрөгийг Б.гийн нөхөр ын ХААН банкны дансанд урьдчилгаанд өгч, үлдэх 240,000,000 төгрөгийг сар бүрийн 10-ны дотор 40,000,000 төгрөгөөр 6 сарын хугацаанд буюу 2020 оны 6 дугаар сарын 10-ны дотор төлж дуусгахаар худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Ийнхүү Хьюндай УН улсын дугаартай шар өнгөтэй экскаватораа "" ХХК-нд түрээслэн ажиллуулахаар түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу экскаватораа жолоочийн хамт "" ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах карьер дээр ажиллуулсан. Гэтэл "" ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм MNS4969:2000 стандартын 4.8, 4.9 дэх заалтад заасан тухайн ажлын байран дахь стандартын шаардлага бүрэн хангагдсан анхан шатны зааварчилгааг өгөөгүйгээс Хьюндай УН улсын дугаартай экскаваторыг далангаас унагаж, их хэмжээний хохирол учруулан, уг экскаваторыг эргэн ашиглах боломжгүй болгосон. Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж хариуцагч байгууллагын ажилтныг хөдөлмөр хамгааллын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай гэж үзсэн боловч эрүүгийн хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэргийг хэрэгсэхгүй болгосон ... Би худалдах худалдан авах гэрээний дагуу уг техникийг шилжүүлж авсан учраас нь өмчлөгч нь болсон, худалдагч болох Б.д үлдэгдэл 240,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй хэвээрээ байгаа, ийм нөхцөл байдал үүссэн учраас төлөх хугацааг хойшлуулсан. Тухайн экскаваторыг осол болсон нүхнээс нь гаргаагүй, яг тэр байдлаараа байсан сүүлд шинжээч томилсны дагуу очиж үзэхэд байхгүй, алга болсон байсан ... Иймд Хьюндай экскаваторыг анх бусдаас худалдан авсан үнэ болох 340,000,000 төгрөгийг, мөн шинжээчийн зардал 800,000 төгрөг, нийт 340,800,000 төгрөгийг хариуцагч "" ХХК-аас гаргуулж өгнө үү ... гэв.


2. Хариуцагч ХХК-аас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... манай компани 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр М.*******тай техникийн түрээсийн гэрээ байгуулан, 2 сарын хугацаатай сарын төлбөр 30,000,000 төгрөг төлөхөөр, М.******* нь техникийг операторчны хамтаар ажиллуулахаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу техникийг манай компанийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ажлын талбай дээр ажиллуулсан, 1 сар гаруй хугацаанд ажилласан, бид түрээсийн төлбөрт 50 сая төгрөг төлсөн байдаг. Гэрээний 4.2-д Түрээслүүлэгч нь өөрийн машин, техник, ажлын багаж хэрэгсэл, тусгай болон нэг бүрийн хамгаалах хэрэгслийн бат бөс найдвартай байдал болон аюулгүй ажиллагаа, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах үүрэгтэй гэж заасан. М.******* энэ үүргээ биелүүлээгүй манай компанитай техник машин болон операторчны хөдөлмөр аюулгүй ажиллагааны талаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй. Хьюндай УН улсын дугаартай экскаваторыг далангаас операторчны буруутай үйлдлээс болж унаж хохирол учирсан. Тухайн осол гарах үед операторч талийгаач Ж. 0,5 хувийн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь тогтоогдсон ... эвдэрсэн техникийн өмчлөгч иргэн нь Б. байх тул нэхэмжлэгчийг энэ талаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Осол гарснаас хойш нэхэмжлэгчийг экскаваторыг ирж авахыг мэдэгдсэн боловч ирж аваагүй, осол гарсан газраа 2, 3 жил болсон. Бид хөдөлгөх үүрэггүй гэж үзэж байна ... иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч Г.гийн гаргасан дүгнэлт: Талууд анх гэрээ хийж байхдаа ирээдүйд учрах эрсдэлийг тооцоогүй, өнгөцхөн хандсан учир маргааныг шийдвэрлэхэд бэрхшээлтэй байна. Гэвч хоёр тал харилцан тохиролцож тухайн гэрээг хүлээн зөвшөөрсөн учир хариуцагч талыг гэрээний үүргээ биелүүлж төлбөр тооцоог цаг тухай бүрд нь төлсөн, түрээслүүлэгч тал тухайн гэрээнд заасны дагуу техникийн эд анги, бүрэн бүтэн байдалд анхаарал тавих үүрэгтэй, мөн жолоочийн ажлын байраар хангаж байжээ. Иймд нэхэмжлэлийг хангахад эргэлзээтэй байна гэв.


4. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: нэхэмжлэгч М.******* болон Б. нарын хооронд байгуулагдсан 2019.05.31-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, талуудын хооронд байгуулагдсан 2020.08.02-ны өдрийн Техникийн түрээсийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын 2021.10.15-ны өдрийн №16 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, 2021.01.29-ний өдрийн №2029002120021 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай, 2021.10.15-ны өдрийн №02 дугаар Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай, Иргэний хариуцагчаар татах тухай, Хохирогч /хуулийн этгээд/-ийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, иргэний нэхэмжлэгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, ХХК-ийн гаргасан 2021.01.25-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлан, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нарын гаргасан 2021.09.15-ны өдрийн №05-078/21 дугаар шинжээч дүгнэлт, Хаан банк дахь М.*******ын эзэмшлийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга.


5. Хариуцагч талын гаргасан нотлох баримт: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ.

 

6. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: шинжээч Ц.гийн гаргасан 2022.08.26-ны өдрийн дүгнэлт, шинжээчийг асуусан тэмдэглэл, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын 2023.01.11-ний өдрийн №5/50 албан бичиг, хавсралт эрүүгийн хэргийн баримт 44 хуудас, шинжээч ХХК-ийн 2023.03.13-ны өдрийн №03/49 дугаар албан бичиг, гэрч Б.гийн мэдүүлэг.

 

ҮНДЭСЛЭХ нь:


1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч ХХК-нд холбогдуулж эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 340,000,000 төгрөг, шинжээчийн зардал 800,000 төгрөг нийт 340,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас буюу ажлын байранд хөдөлмөр хамгааллын анхан шатны зааварчилгаа өгөөгүйгээс экскаватор далангаас унаж, ашиглах боломжгүй болсон гэснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч техникийн өмчлөгч биш тул нэхэмжлэл гаргах эрхгүй, экскаватор унаж осол гарсан нь операторчны буруугаас болсон тул нэхэмжлэлийг хариуцахгүй гэсэн тайлбар гаргаж маргасан.

 

2. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэлтэй холбоотой ач холбогдол бүхий үйл баримтыг тодорхойлбол, нэхэмжлэгч М.*******, хариуцагч ХХК нарын хооронд 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Техникийн түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь Hyundai маркийн, модель R500LC-7А, улсын дугаар УН шар өнгийн экскаваторыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх хариуцагч компанийн зам гүүрний барилга барих ажлын талбайд операторчны хамт ажиллуулах, хариуцагч нь түрээсийн төлбөрт сарын 30,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх ба гэрээг 2020 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 2 сарын хугацаатай байгуулжээ.

 

4. Нэг талаас тодорхой хөрөнгийг аж ахуйн болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж нөгөө талын ашиглалтад шилжүүлж, гэрээний хугацааны турш үр шимийг хүртэх боломж олгохоор амласан, нөгөө талаас тохирсон хөлсийг төлөхөөр үүрэг хүлээсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

5. Талууд гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, гэрээг бичгээр байгуулж, гарын үсгээ зурсан байх тул Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт зааснаар талуудын хооронд гэрээ байгуулагдсанд тооцох ба гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч экскаваторыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар багийн нутаг дэвсгэр дэх хариуцагч компанийн зам гүүрний барилгын ажлын талбайд операторчны хамт шилжүүлж, ажил үүргийг гүйцэтгүүлж байсан, хариуцагч нь түрээсийн төлбөрт нийт 50,000,000 төгрөг төлсөн үйл баримт талуудын хооронд байгуулагдсан Техникийн түрээсийн гэрээ, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын 2021.10.15-ны өдрийн №16 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол, эрүүгийн хэргийн баримтууд, талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдсон. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.


7. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газраас ирүүлсэн 2029002120021 дугаартай хэргийн материал, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын 2021.01.29-ний өдрийн №2029002120021 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай, 2021.10.15-ны өдрийн №16 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа үргэлжилж байх хугацаанд буюу 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант 3 дугаар баг, нүүрс тээврийн зам 176 дахь км-ээс зүүн тийш 1 км 400 метрийн зайд хариуцагч ХХК-ийн ажлын талбайд мөргөцөг нурсны улмаас нэхэмжлэгч М.*******ын түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн Hyundai маркийн, модель R500LC-7А, улсын дугаар УН шар өнгийн экскаватор 6 метрийн өндрөөс унаж операторчин Ж.ын амь нас хохирсон болох нь тогтоогдож байна.

Энэхүү осолтой холбогдуулж ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер А.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан боловч Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын 2021.10.15-ны өдрийн №16 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор ... ХХК-ийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженерээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалтын дүрэм MNS4969:2000 стандартын 4.8, 4.9 дэх заалтуудад заасан тухай ажлын байран дахь стандартын шаардлага бүрэн хангагдсан анхан шатны зааварчилгааг өгөөгүйгээс Хьюндэй R500LC-7A марктай 04-45 УН улсын дугаартай экскаватор шорооны карьераас унаж түүнийг жолоодож байсан Ж.ын амь насыг хохироосон гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэвч дээрх гэмт хэрэг нь 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр буюу Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх ба тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.т учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хохирлоо нөхөн төлсөн гэх шаардлагыг хангасан байна ... гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан А.д холбогдох 2029002120021 дугаартай эрүүгийн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгожээ.

 

8. Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нарын гаргасан 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №05-078/21 шинжээчийн дүгнэлтэд ... осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл: Удирдлагын тогтолцооны хүчин зүйл буюу хяналт хангалтгүй, удирдлага хангалтгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа хангалтгүй, ХАБЭА-н сургалт хангалтгүй, хөдөлмөр, зохион байгуулалтын зохицуулалт муу зэрэг хүчин зүйл нөлөөлсөн ... 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр талийгаач Ж.т тухайн өдрийн гүйцэтгэх ажил үүрэгтэй холбоотой хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байна. Ажил олгогч Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлээгүй тул компанийн инженер, техникийн ажилтнууд нь ХАБЭА-н талаар хэрэгжүүлэх үүрэг хариуцлагын дагуу ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл үүсээгүй байна ... , Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Ханбогд сум дахь цагдаагийн газрын мөрдөгчийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор хийгдсэн 2020 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн №01 дугаар шинжээчийн дүгнэлтэд ... хэргийн материалд авагдсан зааварчилгааны дэвтрээс харахад Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын зохион байгуулалт, үндсэн дүрэм MNS4969:2000 стандартын 4.8, 4.9 дэх заалтын дагуу өгөгдөөгүй байна. Энэ нь зааварчилгааны дэвтрээс тодорхой харагдаж байна. Стандартын шаардлагыг бүрэн хангаагүй байна ... гэж дүгнэснээс гадна, ХХК-ийн Экскаваторын операторын ажлын байрны аюулгүй ажиллагааны зааварчилгаа, Хөдөлмөрийн дотоод журам, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн Үйлдвэрлэлийг судлан бүртгэсэн акт, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас зэрэг бичгийн баримтууд, зохигчийн тайлбараар хариуцагч байгууллагын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтны гэм буруутай үйлдлийн улмаас үйлдвэрлэлийн осол гарч, үүний улмаас экскаватор шорооны карьераас унаж эвдэрсэн болох нь тогтоогдож байна.

 

9. Тиймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын ажилтны гэм буруутай үйлдлийн улмаас өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг ажил олгогч буюу хариуцагч ХХК-аас нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

 

10. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ., мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч нь гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүргийг хүлээнэ.

 

11. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн экскаваторыг эргэн ашиглах боломжгүй болсон үндэслэлээр бусадтай байгуулсан худалдах худалдан авах гэрээний үнээр тооцож 340,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Учир нь 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн үйлдвэрлэлийн ослын улмаас тухайн экскаватор устаж үгүй болсон, эсхүл бүрэн ашиглах боломжгүй болсон нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй. Тухайлбал хэрэгт нотлох баримтаар авагдсан ХХК-ийн гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайланд ослын дараа техник ямар байдалтай байсан талаар Уг экскаваторын кондейшны мотор хагарсан, кабин бүхэлдээ чихэгдсэн, радиаторууд гулзайсан, хөдөлгүүрийн лөд тасарсан, даралтын хос насос чихэгдэж зуурсан, дизельд хөдөлгүүрийн блок хагарч зуурсан, сэнс, сэнсний хүрээ хагарсан, кабины хажуу хамгаалалт төмрүүд гулзайсан, хүндрүүлэгчийн 4 ш боолт хугарсан, хойд урт сум цуурсан, хүндрүүлэгч хонхойсон, хүндрүүлэгч суурь нугарч гулзайсан, хөдөлгүүрийн хайрцаг нугарч ханарсан, хөдөлгүүрийн 2 ш таг нугарсан гэж, шинжээч Ц.гийн гаргасан 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтэд ... тойрох үзлэг хийхэд техникийн эд анги эвдэрч гэмтсэн, тайлж авсан, ор байхгүй байна, засах боломжтой эд ангийг засах, сэлбэх гэж тэмдэглэсэн болно ... гэж тус тус тэмдэглэгдсэн байдал, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, талуудын тайлбар зэргээр тухайн техникт эвдрэл гэмтэл гарсан нь тогтоогдож байх боловч энэ нь эд хөрөнгийг ашиглах боломжгүй болсныг бүрэн нотлохгүй байна.

 

12. Мөн осол болсон цаг хугацаанаас хойш экскаваторыг тухайн газраас нь хөдөлгөөгүй, цаашлаад хэн нэгний хадгалалт, хамгаалалтад шилжүүлж аваагүй байх ба энэ талаар нэхэмжлэгч М.******* ... экскаватор 2019 оноос хойш осол болсон газраас алга болсон, одоо хаана байгааг мэдэхгүй ... , хариуцагчийн төлөөлөгч ... хэрэг гарсны дараа М.*******ад тухайн экскаваторыг татаж авах талаар манай компанийн зүгээс инженерүүд, захирлууд удаа дараа утсаар болон биечлэн хэлж байсан. М.*******ын өөрийн хариуцлагагүй үйл ажиллагаа, хариуцлагагүй хандсанаас болж эд хөрөнгө нь хорогдсон. Тухайн үед экскаваторыг гаргаж аваад эвдрэл гэмтлийг нь засаж солиод ашиглах бүрэн боломж бололцоо байсан ... гэж тайлбарласнаас гадна шинжээч Ц.гийн 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт болон шинжээчийг асуусан тэмдэглэлд ... 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр очиж шинжилгээ хийсэн ... эд ангиуд нь тоногдоод байхгүй болсон байсан ... техник ашиглах боломжгүй ... гэж тусгагджээ.

 

13. Үүнээс үзэхэд хэдийгээр эд хөрөнгөд гэм хорын хохирол бодитоор учирсан боловч нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдаж, дуусгавар болсонтой холбоотойгоор өөрийн эд хөрөнгийг буцаан авах үүргээ хэрэгжүүлээгүй, үүний улмаас хохирлын хэмжээ нэмэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

14. Өөрөөр хэлбэл техникийг дахин ашиглах боломжгүй болсон, сэлбэг хэрэгсэл тоногдсон нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй холбоогүй, харин нэхэмжлэгчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн, ослын дараа өөрийн эд хөрөнгийг хариуцагчаас шилжүүлж авах эрхээ хэрэгжүүлээгүй байдалтай холбоотой гэж үзэх үндэслэлтэй.

 

15. Иймд шүүх эрүүгийн хэргийг шалгах явцад ХХК-ийн гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №1323 дугаар Автомашин техникийн үнэлгээний тайлан-г үндэслэж нэхэмжлэгчид хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээг 95,660,000 төгрөгөөр тогтоож, энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

16. Хариуцагчийн төлөөлөгчийн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч М.******* нь Б.тай байгуулсан худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэлийн зүйл болох Хьюндай маркийн УН улсын дугаартай экскаваторыг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр худалдан авч, өөрийн өмчлөлд шилжүүлэх авсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, гэрч Б.гийн ... бид уулзаад экскаваторыг 340,000,000 төгрөгөөр тохиролцоод гэрээ хийж зарж байсан ... тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг үлдэгдэл төлбөрөө бүрэн өгч дуусаад шилжүүлнэ гэж тохирсон учраас шилжүүлээгүй ... гэх мэдүүлэг, нэхэмжлэгч М.*******ын Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон түүний шүүхэд гаргасан тайлбар зэргээр экскаваторыг өмчлөх эрх нэхэмжлэгчид худалдах худалдан авах гэрээний дагуу шилжсэн гэж үзэх ба тээврийн гэрчилгээнд эзэмшигчээр бүртгүүлээгүй байдал нь тухайн хөрөнгийг өмчлөгч биш гэж үзэх, цаашлаад нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэл болохгүй юм. Мөн хариуцагчийн төлөөлөгч осол болоход нэхэмжлэгчийн томилсон ажилтан болох талийгаач Ж. согтуу байсан гэж маргаж байгаа боловч энэ нөхцөл байдал нь хариуцагч байгууллагын гэм буруутай үйлдэлтэй холбоогүй, үйлдвэрлэлийн осол гарахад нөлөөлсөн болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.

 

17. Иргэдийн төлөөлөгч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхэд эргэлзээтэй талаар дүгнэлт гаргасан боловч шүүх хариуцагч байгууллагын ажилтны гэм буруутай үйлдлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шалгаж тогтоосон байдал, нэхэмжлэгчийн эд хөрөнгөнд учирсан бодит хохирол, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж эд хөрөнгөнд учирсан хохирлын хэмжээгээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

18. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,039,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас нэхэмжлэлийн хангасан дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 636,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж заасны дагуу шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлсөнд нэхэмжлэгч 800,000 төгрөг төлснийг дурдаж, нэхэмжлэлийн хангасан хэмжээнд хувь тэнцүүлэн тооцож 224,000 төгрөгийн зардлыг хариуцагчаар төлүүлнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1., 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХК-аас 95,660,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 244,340,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 2,039,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 636,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******ад олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар шүүхийн зардал буюу шинжээчийн ажлын хөлс 224,000 төгрөгийг хариуцагч ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч М.*******ад олгосугай.

 

4. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН

 

 

ШҮҮГЧИД Э.АМИН-ЭРДЭНЭ

 


Т.АРИУНБОЛД