Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2023/04027

 

2023 10 26 184/ШШ2023/04027

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ж.Лхагвасүрэн би даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

: УБ, ******* дүүрэг 19-р хороо, ******* ******* ******* гудамж 8в байр 13 тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /*******/

 

Нэхэмжлэгч: УБ, ******* дүүрэг 19-р хороо, ******* ******* ******* гудамж 8в байр 13 тоотод оршин суух овогт ын // нарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, ******* дүүрэг 41-р хороо, 16 гудамж 11 тоотод оршин суух овогт ын //-т холбогдох

 

хохирол 30,197,024 төгрөг гаргуулах тухай үндсэн, хохирол 20,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Ш : нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж., хариуцагч Н., хариуцагчийн өмгөөлөгч Б., О. .

ТОДОРХОЙЛОХ нь:


1. Нэхэмжлэгч Г.*******, А. нар нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт орох байсан орлого 28,626,040 төгрөг, орон сууц ашиглалтын зардал, эд зүйлийн засаж сайжруулсны төлбөр 1,571,002 төгрөг нийт 30,197,024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... Нэхэмжлэгч нар нь 2013 оны 10 дугаар сарын 6-ны өдөр ******* дүүргийн 19-р хороо, ******* *******, гудамж 8в байр 13 тоот нэг өрөө орон сууцыг Голомт банкны ипотекийн нөхцөлөөр нийт 32,000,000 төгрөгийн ийн гэрээ байгуулан худалдаж авч байсан. Тус орон сууцыг бусдад түрээслүүлэх болон хөлслөх байдлаар банкны ийн эргэн төлөлтөө төлдөг байсан. Бид уг орон сууцаа худалдаж, хотын төв рүү байр худалдан авахаар болж байраа зарах тухай зарыг байршуулсан. Эхнэр төрөх дөхсөн тул хадам ээж М.д итгэмжлэл олгосон. Улмаар Н. гэх эмэгтэй хадам ээж тай холбогдож урьдчилгаа төлбөр төлж, худалдан авах санал гаргасныг зөвшөөрсөн боловч хадам ээжтэй гэрээ хийж, мөнгө өгөхдөө , барьцааны гэрээ хийсэн байсан. Бидний зүгээс уг байраа худалдах зорилготой болохоос хэн нэгнээс мөнгө эх санаа зорилгогүй байсан тухай хэлэхэд байрны мөнгийг чинь бүтэн өгч чадахгүй нь тийм учраас ийн гэрээ хийсэн, БНСУ-аас мөнгө ирэхээр үлдэгдэл банкны ийн үлдэгдлийг чинь төлөөд нэр дээрээ шилжүүлж авна гэсээр 2, 3 жил болсон.

... 20******* онд төлбөрөө төлөхгүй байсны улмаас байрны ипотекийн ийн үлдэгдэл төлбөр болоод ийн гэрээний зүйл заалтууд тодорхой хэмжээнд зөрчигдөж эхэлсэн. Иймд хариуцагч Н. нь байрны төлбөрийг төлөхөө илэрхийлж, төлөөгүйгээс гарч байгаа үр дагаврыг хэрхэн арилгах тухай гар бичмэлийг удаа дараа үйлдэж өгсөн боловч урьдчилгаанд өгсөн төлбөр тооцоог буцаан төлж барагдуулсны дараагаар орон сууцыг нэхэмжлэгч нарын эзэмшилд шилжүүлж өгнө гэх нөхцөлийг ярьсан. Энэ нь М.д холбогдох Н.ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн үйл баримтаар тогтоогддог ... ******* нь орон сууцаа 20******* оны 4 дүгээр сарын 6-ны өдөр буцааж хүлээж авсан. Талуудын хооронд байгуулагдсан ийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус болсон учраас Н.т орон сууцыг буцаан өгч, өгсөн мөнгөө авахаас гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасны дагуу өмчлөгч А., Г.******* нарт байрыг эзэмшсэн хугацаанд олох байсан орлогыг хохиролд тооцон нөхөн төлөх үүрэг үүссэн гэж нэхэмжлэгч нарын зүгээс үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж 56.6 дахь хэсэгт Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын хувьд т байраа ашиглуулсны хохирлоо шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нар ХХК-нд хандаж 2015 оны 8 дугаар сараас 20******* оны 4 дүгээр сарыг дуусталх хугацаанд 1 өрөө орон сууцаа бусдад түрээслүүлсэн бол хэдэн төгрөгийн орлого олох байснаа тогтоолгосон бөгөөд уг байгууллага тухайн орон сууцны оршин байрлах бүс нутагт 1 өрөө байрыг түрээслэх түрээсийн дундаж үнийг улирал, сараар нь тооцож нийт 28,526,040 төгрөг байна гэж дүгнэсэн. Мөн түүнчлэн Н. нь орон сууцанд амьдрах хугацаандаа орон сууцны ашиглалтын зардал, сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд зүйлийн ашиглалтын зардал, цахилгаан эрчим хүчний зарим сарын төлбөрийг төлөөгүй байсныг төлөх, ариун цэврийн өрөөний эд зүйлийг эвдэлж гэмтээснийг засаж сайжруулах зэрэг нийт 1,571,002 төгрөгийн зардал гарсан. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч Н.аас нийт 30,197,024 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч нарыг хохиролгүй болгож өгнө үү ... гэв.


2. Хариуцагч Н. шүүхэд болон шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа: ... Миний бие М.тай харилцан тохиролцож орон сууц худалдаж авах болсон боловч дээрх байрыг шилжүүлж өгөхгүй байсаар буцааж мөнгөө авах болж шүүхийн шийдвэр гарсан. Г.*******, А. нар нь М.тай ямар харилцаатай ямар хүмүүс гэдгийг мэдэхгүй. Н. нь орон сууцны шударга өмчлөгч юм. Нэхэмжлэгчийн яриад байгаа хохирол нь ямар ч үндэслэлгүй. Тухайн үед нэхэмжлэгч нарт орон сууцны гэрчилгээ нь байхгүй байсан ба гэрчилгээг шилжүүлж өгөх үүрэг нь худалдагч талд байгаа бөгөөд шилжүүлж өгөөгүй учраас маргаан үүсэх нөхцөл болсон. Худалдагч талын буруутай үйл ажиллагаанаас болж өнөөдрийн нөхцөл байдал үүссэн учраас хохирол нэхэмжлэх ямар ч боломжгүй ... гэв.

 

3. Хариуцагч Н.аас 20,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан ба сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

... Миний бие М. болон түүний хүүхдүүдийн үгэнд итгэж 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр ийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед М.д орон сууцны гэрчилгээ байгаагүй тул ийн гэрээ байгуулах санал тавьсан. Ингээд худалдагч талын хүсэлтээр ийн гэрээ байгуулж, орон сууцыг ээс чөлөөлж, гэрчилгээг шилжүүлж өгнө гэсэн боловч шилжүүлж өгөхгүй байсаар гэрээ цуцлагдсан. Энэ нь худалдагч талын буруутай үйлдлээс шалтгаалан гэрээ цуцлагдсан, тиймээс Н.ын нэхэмжлэлтэй, М.д холбогдох иргэний хэргийг шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн өдрөөс эхлэн хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш өнөөдрийг хүртэл 30,000,000 төгрөгөө авч чадаагүй. Иймд хүчин төгөлдөр бус гэрээ байгуулах нөхцөл байдалд хүргэсэн буруутай тал болох Г.*******, А. нараас байр худалдаж авч чадахгүй хугацаа алдсан хохиролд 10,000,000 төгрөг, мөн 30,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл авч чадаагүй хугацааны хохирол 10,000,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Хэрэв 30,000,000 төгрөгийг банканд хадгалуулсан бол өнөөдрийг хүртэлх хугацаанд 10,000,000 төгрөг авах боломжтой байсан. Иймд худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан буруутай этгээд нараас 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү ... гэв.

 

4. Нэхэмжлэгч Г.*******, А. нар, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа: ... Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулагдах болсон нь нэхэмжлэгч А., Г.******* нарын буруугаас болсон гэжээ. М., Н. нар орон сууцны урьдчилгаанд төлсөн 30,000,000 төгрөгийг ж, дүүлсэн болгож ийн гэрээ байгуулсан нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар хүчин төгөлдөр бус гэж тооцогдож, уг гэрээгээр авсан, өгснөө буцаасан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон. Хариуцагч Н. анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд тайлбар мэдүүлэг гаргахдаа М.тай харилцан тохиролцож, ийн гэрээ байгуулж, мөнгө, байр өгч авснаа тодорхой мэдүүлсэн, тэдний энэ үйлдлийг 3 шатны шүүх хэлэлцэн тогтоосон, хариуцагч нь байрны үлдэгдэл 20,000,000 төгрөгөө өгөхгүй элдэв арга хэрэглэж, худалдаж авахаар тохиролцсон байрыг олон жил эзэмшиж ашиглачихаад үлдэгдэл төлбөрөө төлж чадахгүй болмогцоо хэлцэл хүчин төгөлдөр бус гэж маргалдан шүүхээр шийдвэрлүүлсэн. Энэ нь анхнаасаа түүний зохион байгуулсан, хүний байранд түрээсийн хөлс төлөхгүйгээр амьдран суух гэсэн заль мэх байсан гэж үзэхэд хүргэж байна. Талуудын хооронд амаар тохиролцсон орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцны үнийг 50,000,000 төгрөг гэж тохиролцон 30,000,000 төгрөгийг ж, дүүлсэн нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцогдсон, хариуцагч өөрөө энэ тухай анхан шатны шүүхэд мэдүүлж байсан атал гэрээний тал биш А., Г.******* нараас хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулах эхлэлийг хариуцагч Н. тавьсан бөгөөд А., Г.******* нартай ярилцаж байрны үнийг тохиролцон байраа авна, мөнгөө ав гэж хэлээд энэ үйлдлийг хийхээр хүүхдүүдийнхээ өмнөөс очсон М.тай хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэндээ өөрөө ч буруутай юм. Хэрэв анхнаасаа буруу гэж үзэж байсан бол байр худалдахаар тохиролцсон хүмүүстэй гэрээ байгуулна гэж хэлэх эрх нь түүнд нээлттэй байсан. Байрны урьдчилгаанд авсан 30,000,000 төгрөгийг М. аваад хүүхдүүддээ өгсөн бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн тал гээд шүүх түүнээс уг мөнгийг гаргуулахаар шийдсэн. Хохиролд 20,000,000 төгрөг гаргуулна гэж байгаа боловч ямар шалтгааны улмаас ийм хэмжээний хохирол учирсан нь тодорхойгүй, өөрөө ч уг хэлцлийг байгуулсан буруутай, хүчин төгөлдөр бус хэлцэл хийхэд оролцоогүй А., Г.******* нараас хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: ХХК-ийн 2022.04.29-ний өдрийн 22/36 дугаар Түрээсийн үнийн мэдээлэл авах тухай албан тоот, лавлагаа, 20******* оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Орон сууц хүлээлцсэн акт /гар бичмэл/, 20*******.05.16-ны өдрийн зарлагын баримт, байгууллагын 20*******.05.09-ний өдрийн зарлагын баримт, Голомт банк дахь ын эзэмшлийн дансны хуулга, УБЦТС ТӨХК-ийн төлбөрийн нэхэмжлэл, бэлэн мөнгөний орлогын баримт, -******* СӨХ 2019 оны 9 дүгээр сараас 20******* оны 5 дугаар сар хүртэлх хугацааны орон сууц ашиглалтын төлбөрийн баримт, халуун, хүйтэн усны тоолуур болон орон сууцны гэрэл зураг, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 184/ШШ2022/12868 дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж, Орон сууц хөлслөх, Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ, ******* дүүргийн 19-р хорооны Засаг даргын 2020.01.13-ны өдрийн №84 тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019.12.31-ний өдрийн №7/10271 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн Төрөл садны лавлагаа, гэрч асуусан тэмдэглэл, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, 2017.10.18-ны өдрийн Н.ын үйлдсэн гар бичмэл баримт, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа.

 

6. Хариуцагч талын гаргасан нотлох баримт: хариуцагчийн гадаад паспортын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2022.09.05-ны өдрийн 4-177/16417 дугаар Мэдэгдэл, Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, суралцагчийн тухай ерөнхий мэдээлэл, Н. гадаад паспортын хуулбар болон хүсэлт, О.ын нас барсан тухай тодорхойлолт, О., О. нарын гадаад паспортын хуулбар, О.ын төрсний гэрчилгээний хуулбар, 2018.12.12-ны өдрийн 169/011362 дугаар Н.ын байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, Н.ын иргэний үнэмлэхийн хуулбар.

 

7. Талуудын хүсэлтийн дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Шүүхийн тусгай архивын 2023.02.10-ны өдрийн 1/433 дугаар албан тоот, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023.04.04-ний өдрийн 279 тоот албан бичиг, хавсралт баримтууд: ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/00417 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 786 дугаар магадлал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 786 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, 20******* оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Н.ын гаргасан хүсэлт, ******* дүүргийн 19-р хорооны Засаг даргын 2023.05.25-ны өдрийн №492 тоот тодорхойлолт, хавсралт баримтууд: хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийн хуулбар.

 

ҮНДЭСЛЭХ нь:


1. Нэхэмжлэгч А., Г.******* нар нь хариуцагч Н.т холбогдуулж хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт олох байсан орлого 28,626,040 төгрөг, орон сууц ашиглалтын зардал, эд зүйлийн засаж сайжруулсны төлбөр 1,571,002 төгрөг нийт 30,197,024 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хариуцагч Н. нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан ба өөрт учирсан хохирол 20,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

3. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Үндсэн нэхэмжлэлийн талаар

 

5. Хэргийн баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч Г.*******, А. нар нь өөрсдийн өмчлөлийн ******* дүүргийн 19-р хороо, ******* *******, 8в байр 13 тоот, 18 м.кв талбайтай, нэг өрөө, Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцыг зарах талаар зар гаргасны дагуу хариуцагч Н. холбогдож, улмаар талууд орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар, худалдан авагч нь урьдчилгаа төлбөрт 30,000,000 төгрөгийг бэлэн өгч, үлдэх 20,000,000 төгрөгийг тодорхой хугацааны дараа төлөхөөр харилцан тохиролцжээ. Энэ байдал нь хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/00417 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №786 дугаар магадлал, тус шүүх хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

 

6. Ийнхүү нэг талаас үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх, нөгөө талаас хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, эд хөрөнгийг хүлээн авах үүрэг хүлээсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч нарын орон сууц худалдах талаар хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээ байгуулах саналыг хариуцагч Н. хүлээн авч, талууд хэлцэл, гэрээний гол нөхцөлийн талаар буюу орон сууцны үнэ, орон сууц шилжүүлэх нөхцөл зэргийг харилцан тохиролцсон байдлаас үзэхэд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд гэрээ байгуулсанд тооцно.

 

7. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирол, түүний үр дагавар гэж тодорхойлсон боловч талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээг хуульд зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

8. Худалдах худалдах авах гэрээний хувьд хуульд бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тавигдаагүй бөгөөд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, хуульд нийцсэн агуулгаар хэлцэл хийсэн тул тэдгээрийн хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй байна.

 

9. Мөн өмчлөх эрх үүсэх, дуусгавар болгохтой холбоотойгоор Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан. Тодруулбал хуулийн энэ зохицуулалтаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох нөхцөл нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд үндэслэгдэх боловч энэ нь хуулийн хориглосон хэм хэмжээнд хамаарахгүй тул талуудын хооронд үүссэн худалдах худалдан авах гэрээний үүргийн харилцааг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.


10. Хэрэгт нотлох баримтаар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/00417 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн №786 дугаар магадлалаар нэхэмжлэгч Н.ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.д холбогдох 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.гаас 30,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.т олгож шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрт зааснаар нэхэмжлэгч Н. нь хариуцагч М.д холбогдуулж гаргасан 30,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ... ******* дүүрэг 19-р хороо, ******* ******* 8в байр 13 тоот ... орон сууцыг 50,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, төлбөрийн урьдчилгаанд 30,000,000 төгрөгийг өгсөн боловч гэрээнээс татгалзсан, өгсөн мөнгөө буцаан гаргуулна ... гэж, хариуцагч М. татгалзлын үндэслэлдээ ... орон сууц нь өөрийн охин Г.*******, түүний нөхөр А. нарын өмчлөлийн зүйл ба нэхэмжлэгч нь хэлцлийг Г.*******тэй хийсэн, 30,000,000 төгрөгийг Г.*******ий даалгавраар Н.аас хүлээн аваад Г.*******д өгсөн ... гэж тус тус дурджээ.

Шүүх тэдгээрийн хооронд байгуулагдсан ийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус, худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй гэж үзэж шийдвэрлэсэн, шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

 

11. Гэхдээ шүүхийн шийдвэрээр Н., М. нарын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон нь нэхэмжлэгч А., Г.******* болон хариуцагч Н. нарын хооронд байгуулагдсан худалдах худалдах худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй гэж үзэв.

 

12. Тиймээс зохигчид хүчин төгөлдөр гэрээний дагуу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

 

13. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан Н.ын ... манайхаас мөнгө маань 50 сая хүрэхгүй байсан, байгаа 30 сая төгрөгөө өгөөд 1 жилийн дараа үлдсэн 20 сая төгрөгөө өгөхөөр тохиролцсон ... тухайн байр нь орон сууцны ипотекийн барьцаанд байсан ... , М.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... 30 сая төгрөг өгөх үед энэ байр барьцаанд байсан ... ын өгсөн мөнгийг энэ байрны ипотекийн болоод өөрийнх нь үр шимд нь хэрэглэсэн ... өмчлөгч нар 4 жилийн хугацаанд байрандаа байлгаад байна гэдэг нь хүсэл зориг нь өмчлөгч нарын л хүсэл зоригийн илэрхийлэл байна гэдэг нь тодорхой ... гэх тайлбар, уг иргэний хэрэгт Г.*******өөс гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ... 50 сая төгрөг гэж тохироод, 30 сая төгрөгийг нь тухайн үед өгөөд жилийн дараа 20 сая төгрөгийг нь өгөхөөр аман тохиролцоо хийсэн ... 30 сая төгрөгийг гардан авсан хүн , ашигласан хүн нь би .... зарсан мөнгөөрөө өрөө дарж, үргэлжлүүлээд лизингээ төлсөн ... гэх мэдүүлэг, Н.ын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн гар бичмэл баримт, ******* дүүргийн 19-р хорооны засаг даргын гаргасан оршин суух хаяг, ам бүлийн тодорхойлолт, өрхийн бүртгэлийн дэвтэр, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 3-ны өдрийн 184/ШШ2020/00417 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн №786 дугаар магадлал болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар Н. нь худалдах худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******ий эх М.д өгч, 2015 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс орон сууцанд амьдарч эхэлсэн болох нь тогтоогдож байна. Ийнхүү орон сууцны урьдчилгаа төлбөр төлөгдсөн үндэслэлээр хариуцагч 20******* оныг хүртэл хүртэл орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан боловч нэхэмжлэгч нараас гэрээний үүрэгтэй холбоотой асуудлаар буюу үлдэгдэл төлбөрийг төлөх шаардлагыг хариуцагчид холбогдуулж гаргаж байгаагүй, харин хариуцагч Н.аас М.д холбогдуулж 30,000,000 төгрөгөө буцаан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар талууд худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, 20******* оны 4 дүгээр сарын 06-ны өдөр орон сууцыг нэхэмжлэгч нар буцаан авчээ.

 

14. Үүнээс үзэхэд хариуцагч Н.аас үүргийн гүйцэтгэлд 30,000,000 төгрөгийг хариуцагчийн эх М.д шилжүүлснийг нэхэмжлэгч Г.*******, А. нар мэдэж байсан ба өмчлөгч нарын зөвшөөрсний үндсэн дээр хариуцагч тухайн орон сууцанд амьдарч байсан гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.2-т зааснаар хариуцагч Н.ыг худалдах худалдан авах гэрээний дагуу орон сууцны үнийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан гэж үзэхээр байна.

 

15. Харин нэхэмжлэгч нараас хуульд заасны дагуу эрхийн зөрчилгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, улмаар хууль, гэрээнд заасны дагуу орон сууцны өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь талуудын шүүхэд гаргасан тайлбар болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа баримт зэргээр тогтоогдож байх ба энэ нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдах нөхцөл болсон байна. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ цуцлагдсан нь нэхэмжлэгч нарын гэрээгээр хүлээсэн доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай үйлдэлтэй холбоотой, энэ талаар хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

16. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, мөн зүйлийн 227.2. Нэг тал нь гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол энэ хуулийн 227.1-д заасан үндэслэл хамаарахгүй гэжээ.

 

17. Иймд нэхэмжлэгч Г.*******, А. нарт гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирол буюу орох байсан орлого 28,626,040 төгрөг, орон сууц ашиглалтын зардал, эд зүйлийн засаж сайжруулсны төлбөр 1,571,002 төгрөг нийт 30,197,024 төгрөгийг хариуцагч Н. хариуцан төлөх үндэслэлгүй байна.

 

18. Сөрөг нэхэмжлэлийн талаар

 

19. Хариуцагч Н.аас 20,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн үндэслэлдээ ... худалдагч талын буруутай үйлдлээс гэрээ цуцлагдсан ... шүүхийн шийдвэрээр олгогдох ёстой 30 сая төгрөгөө одоог хүртэл авч чадаагүй ... хугацаа хэтрүүлсний улмаас учирсан хохирол болон тухайн мөнгийг банканд хадгалуулсан тохиолдолд 10,000,000 төгрөг олох боломжтой байсан ... гэжээ.

 

20. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй., мөн зүйлийн 227.3. Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар хариуцагч нь гэрээнээс татгалзсантай холбоотой өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

*******. Гэвч ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2020/00417 дугаар шийдвэрээр М.гаас 30,000,000 төгрөг гаргуулж хариуцагч Н.т олгож шийдвэрлэсэн бөгөөд энэ шүүхийн шийдвэр биелэгдээгүй, шийдвэрт заасан мөнгийг хариуцагч М. төлж барагдуулаагүйгээс учирсан хохирлыг нэхэмжлэгч Г.*******, А. нар төлөх үндэслэлгүй юм. Нөгөө талаар гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хариуцагч Н.т өөр ямар хохирол учирсан болох нь хэргийн баримтаар нотлогдож, тогтоогдоогүй, өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүний үндэс болсон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

22. Тиймээс сөрөг нэхэмжлэлд заасан үндэслэлээр Н.т 20,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

23. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.*******, А. нарын төлсөн 309,000 төгрөг, хариуцагч Н.аас төлсөн 257,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.т холбогдох 30,197,024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.*******, А. нарын үндсэн, 20,000,000 төгрөг гаргуулах тухай Н.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Г.*******, А. нарын төлсөн 309,000 төгрөг, хариуцагч Н.ын төлсөн 257,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН