Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2023/02011

 

2023 оны 0******* сарын 17 өдөр

Дугаар 184/ШШ2023/02011

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* хангай ХХК-ийн байр хаягт байрлах *******-******* ХХК / *******2*******37/,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, байр, 22******* тоот хаягт оршин суух овогт //,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, байр, 22******* тоот хаягт оршин суух овогт //

Гуравдагч этгээд /бие даасан шаардлага гаргаагүй/: ******* дүүрэг, дугаар хороо, дугаар байр, тоот хаягт оршин суух, овогт //,

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 300,000,000 төгрөг гаргуулах, PN70C0477 арлын дугаартай, онд үйлдвэрлэсэн, шар өнгийн чиргүүлт тавцанг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, С.эд шилжүүлсэн мөнгийг зээлийн хүүгийн хамт гаргуулах, чиргүүлт тавцангийн зардал, нийт *******19,181,480 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., өмгөөлөгч Ш., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М., хариуцагчийн өмгөөлөгч З., гуравдагч этгээд С., шинжээч Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь Н., Г. нарт холбогдуулан Худалдах худалдан авах гэрээний үүрэг, үлдэгдэл төлбөр гаргуулах, хулгайд алдагдсан чиргүүлт тавцанг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал С. нь 2020 оны сарын 02-ны өдөр Hyundai компанийн -7A маркийн, ND01042 арлын дугаартай экскаваторыг **************6.000.000 төгрөгөөр Н., Г. нарт худалдахаар амаар харилцан тохиролцсон. ******* ХХК нь 2020 оны 0******* сарын 20-ны өдөр Хөтөлт Номгон ББСБ-аас 1*******0.000.000 төгрөгийн зээл авч, үүргийн гүйцэтгэл хангуулах хөдлөх эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр экскаваторыг 2*******0.000.000 төгрөгт тооцож барьцаанд тавьсан байсан. Экскаватор нь барьцаанд байсан тул Г., Н. нар нь *******1.479.000 төгрөгийг Хөтөлт Номгон ББСБ-д төлж экскаваторыг чөлөөлж өөрсдийн өмчлөлд авсан бөгөөд үлдэх 394.*******21.000 төгрөгөөс С.эд 94.*******21.000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 300.000.000 төгрөг төлөхгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй. Экскаватор нь чанарын болон эрхийн ямар нэгэн доголдолгүй, хариуцагч нараас гомдол, шаардлага гаргаж байгаагүй. Иймд экскаватор худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл 300.000.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна. Экскаваторын зах зээлийн ханш нь НӨАТ орохгүйгээр 6*******0.000.000-800.000.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог.

******* ХХК-ийн эзэмшлийн PN70C0477 арлын дугаартай онд үйлдвэрлэсэн шар өнгийн чиргүүлт тавцанг С. нь ******* дүүрэг, Эмээлтэд байх эмээгийнхээ хашаанд тавьсан бөгөөд 2020 оны 12 сарын 22-ны өдөр эмээгийндээ ирэхэд чиргүүл нь байхгүй байсан тул цагдаад дуудлага өгсөн. ******* дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж тус чиргүүлийг энэ хэргийн хариуцагч Н.ийн эзэмшилд байгааг олж тогтоосон. Хариуцагч Н. нь энэ асуудлаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэх баримт гаргасан тул прокурор иргэний маргаан гэх үндэслэлээр хэргийг хаасан. Иймд ******* компанийн өмчлөлийн чиргүүлт тавцанг хариуцагч Н., Г. нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 2*******1 дүгээр зүйлийн 2*******1.1-т Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ, 2*******1.2-т Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан. Бид бичгээр гэрээ байгуулаагүй, амаар тохиролцож худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хариуцагч нар нь өнөөдрийг хүртэл өмчлөлдөө тухайн экскаваторыг шилжүүлснээс хойш хэвийн ашиглаж, үр шимийг нь хүртэж байгаа бөгөөд экскаваторын доголдлын тухай өмнө нь шаардлага гаргаагүй байж, биднийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Иргэний хуулийн 2*******4 дүгээр зүйлийн 2*******4.6-д гэрээнд албан ёсоор эд хөрөнгийн доголдлын талаар хугацаа заагаагүй бол өмчлөлд шилжүүлж авснаас хойш 6 сарын хугацаанд гомдол, шаардлага гаргах эрхтэй гэж заасан. Н., Г. нар нь экскаваторыг хэвийн ажиллагаатай байгааг шалгаж үзээд худалдан авсан ба өөрсдөө ашиглаж байх явцад эд анги гэмтээсний дараа засвар үйлчилгээ хийсэн зардлаа бид нараас нэхэмжлэх ямар ч үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Г., Н. нар нь шүүх ирүүлсэн хариу тайлбартаа:

******* ХХК болон Ж.ээс 20 оны HYUNDAI -7 маркийн экскаваторыг 2020 оны сарын 01-ний өдөр аман гэрээ хийж 2*******0 000 000 төгрөгөөр тохиролцож, Хөтөлт Номгон ББСБ-д сарын 2.******* хувийн хүүтэй барьцаанд байхад нь *******1 479 4*******3 төгрөг төлж, мөн Ж.ийн дансанд 94 *******21 000 төгрөгийг шилжүүлж нэр дээрээ авсан нь үнэн болно. Тухайн үед Ж. нь 991196*******6 дугаараа барьцаанд тавьсан алдах гээд байна, нэмээд 6 000 000 төгрөг өгчих гэж гуйсаар 2*******6 000 000 төгрөгөөр экскаваторыг авсан болно. Г. миний бие Өнө орших маргад ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилтай. Манай компани нь уул уурхай, зам барилга, хүнд машин механизм түрээс, тээвэр, хүнд машин механизмын засвар, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компанид уг экскаватор ажлын шаардлага байхгүй Ж. нь экскаваторыг худалдаж аваач гээд бүтэн сарын турш гуйсан, экскаваторыг барьцаанаас чөлөөлөхөд насос нь гэмтэлтэй, ямар ч ажил хийх боломжгүй байсан. Экскаваторт 2020 оны сарын -ны өдөр 61 390 1*******0 төгрөг, 2020 оны сарын -ны өдөр 31 694 *******00 төгрөг, 2020 оны 11 сарын 0*******-ны өдөр 14 *******20 000 төгрөгийн засвар, үйлчилгээ хийж, уг экскаватор манай засварын хашаанд одоог хүртэл байж байна. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, уг экскаваторыг буцаан өгч, гаргасан бүх зардлаа хүүгийн хамт буцаан авна. Ломбард болон Ж.эд төлсөн мөнгө, хүү 481 2 0 төгрөг, чиргүүлийн шаланд зориулсан 37 4*******9 380 төгрөг, нийт *******19 181 480 төгрөгийг *******-******* ХХК-иас гаргуулж, экскавотарыг буцаах эрхтэй. Чиргүүлт тавцанг *******-******* ХХК-ийн хашаанаас хулгайлж авсан гэж нэхэмжлэгч гүтгэж байгаа бөгөөд тавцанг экскаваторын урамшуулал болгон 2 000 000 төгрөгийн төлбөрт авсан. Нэхэмжлэгч нь чиргүүлт тавцанг хулгайд алдсан гэж цагдаад гомдол гаргасныг хэрэг нээн шалгаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан тул чиргүүлт тавцан гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3.Хариуцагчаас нэхэмжлэгч ******* *******" ХХК-д холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... Г. миний бие "******* *******" ХХК-ийн 20 оны HYUNDAI -7 маркийн экскаваторыг 2020 оны сарын 01-өдөр аман гэрээ хийж 2*******0.000.000 төгрөгөөр тохиролцсон "Хөтөл Номгон" ББСБ-д сарын 2.*******%-ийн хүүтэй барьцаанд байхад нь *******1.479.4*******3 төгрөгийг төлж мөн Ж.ийн дансанд 94.*******21.000 төгрөгийг шилжүүлж нэр дээрээ авсан нь үнэн болно. Тухайн үед Ж. нь утас 991196*******6 утасны дугаараа барьцаанд тавьсан алдах гээд байна нэмээд 6.000.000 төгрөг өгчих ахтай тохирсон трайллерын чиргүүлийн шал өгөхөөр болсон гэж гуйсаар байгаад 2*******6.000.000 саяар экскаватор, чиргүүлийн шалыг авсан болно. Г. миний бие "Өнө орших маргад" ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилтай. Манай компани нь уул уурхай, зам барилга, хүнд машин механизм түрээс, тээвэр засвар,экскаваторын засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болно. Манай компанид уг экскаватор ажлын шаардлага байхгүй экскаваторыг барьцаанаас чөлөөлөхөд экскаватор нь насос гэмтэлтэй, тоногдсон маш их эвдрэл гэмтэлтэй ямар ч ажил хийх боломжгүй эвдрэлтэй байсан.Экскаватор нь 2020 оны сарын -нд 61.390.1*******0 төгрөг, 2020 оны сарын -нд 31.694.*******00 төгрөг, 2020 оны 11 сарын *******- нд 14.*******20.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийж экскаватор одоо ажиллах боломжтой болж манай засварын хашаанд одоог хүртэл байж байна. Уг экскаваторыг буцааж, гаргасан бүх зардлаа хүүгийн хамт нэхэмжилж байна. Ломбард болон Ж.эд төлсөн мөнгө хүүгийн хамт 481.2.0 төгрөг, чиргүүлийн шаланд зориулсан 37.4*******9.380 төгрөг, нийт *******19.181.480 төгрөгийг нэн яаралтай "******* *******" ХХК-аас гаргуулж, экскаваторыг буцаах шаардлагатай байна... гэж тайлбарласан.

Шүүх хуралдаанд хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна, гэрээтэй холбоотой харилцаа биш, тиймээс сөрөг нэхэмжлэл шаардлагагүй гэж үзэж байна гэв.

4.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд хариу тайлбарыг гаргаагүй.

*******.Шинжээч Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хөрөнгийн тухай үеийн зах зээлийн үнэ 344 сая төгрөг, Үнэлгээний хуудас *******-д бичигдсэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, , 14 дүгээр зүйл, ... орлогын хандлагаар үнэлэх боломжгүй, үл хөдлөх хөрөнгө гэсэн нь техникийн шинжтэй алдаа, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн заалтыг буруу бичсэн байсан, үл хөдлөх биш хөдлөх хөрөнгө гэж залруулж тайлбарласан гэв.

 

6.Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, С.ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Автотээврийн үндэсний төвийн 2021 оны 02 сарын 02-ны өдрийн лавлагаа, *******-******* ХХК-ийн Автотээврийн үндэсний төвд гаргасан хүсэлт, 2020 оны 0******* сарын 20-ны өдрийн №20200*******0006 дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020 оны 0******* сарын 20-ны өдрийн №Ф20/20 дугаар Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, 2020 оны 0******* сарын 20-ны өдрийн Хөтөл номгон ББСБ ХХК-нд баталгаа гаргах нь гэх баримт, Unegui.mn сайтын зар /хуулбар хувь/, Санхүүгийн түрээсийн зээлийн тооцоо харилцагчийн дансны хуулга, 2018 оны 08 сарын 02-ны өдрийн №ЭТГ/18-08 Экскаватор түрээслэх гэрээ, Сүлд капитал ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 01 сарын 0*******-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, гэрэл зураг, Өнө орших маргад ХХК-ийн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, /хуулбар хувь/, 2021 оны 0******* сарын 31-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Д.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, /1 дүгээр хавтаст хэргийн 4-8, *******1-71, 84-87 тал, 2 дугаар хавтас хэргийн *******-18 тал/ зэргийг,

7.Хариуцагчаас: Гэрэл зураг, Өнө орших маргад ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны сарын 01-ний өдрийн гүйлгээний баримт, Иргэн эд төлсөн Hyundai 800LC-7 эксковаторын тооцоо гэх баримт, Г.гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Засвар үйлчилгээний баримт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эксковаторын гэрэл зураг, ******* дүүргийн прокурорын 2021 оны 07 сарын 28-ны өдрийн Эд мөрийн баримтыг хураан авах тухай 66 дугаар зөвшөөрөл, ******* дүүргийн Прокурорын газрын 2021 оны 08 сарын 12-ны өдрийн 399 дугаар хариу мэдэгдэх хуудас, гэрэл зураг, /хуулбар хувь/, ******* дүүргийн Прокурорын газрын 2021 оны 12 сарын 20-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 1818 дугаар тогтоол /хуулбар хувь/, Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 02 сарын 28-ны өдрийн Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 299 дүгээр тогтоол, CD /1 дүгээр хавтаст хэргийн 18-3*******, 9*******-111, 147-1*******6, 200-20******* тал, 2 дугаар хавтас хэргийн *******-11, 2*******- тал/, 2023 оны 4-р сарын 4-ний өдрийн 71, дугаартай Г., Н. нараас М.ид олгосон итгэмжлэл /2 х.х-ийн 184-18******* тал/, Монголын Нотариатчдын танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн 2022 оны 12-р сарын 20-ны өдрийн №34 дугаартай тогтоол /2 х.х-ийн 211-21******* тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

8.Шүүхээс 28008 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг нээх мөрдөгчийн тогтоол, Ашид билгүүн болон Хөрөнгө Үнэлгээний Төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, 28008 дугаартай хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэсэн хэргийн нотлох баримтууд, 2022 оны 6-р сарын 23-ны өдрийн Автотээврийн үндэсний төвийн лавлагаа, CD-д үзлэг хийсэн тэмдэглэл, Д.ийн 2022 оны 9-р сарын -ны өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрч Ч., х.Сувд, н.Наранхүү нарын мэдүүлгийг тус тус бүрдүүлсэн. /1 дүгээр хавтаст хэргийн 120, 128-143, 236-24******* тал, 2 дугаар хавтас хэргийн 28-41, *******8, 88-90 тал/, /2 х.х-ийн *******-18, 81-82 тал/, 2023 оны 3 дугаар сарын -ны өдрийн 1*******4 дугаартай хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлт /2 х.х-ийн 146-171 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Н., Г. нартай Hyundai компанийн -7A маркийн, ND01042 арлын дугаартай экскаваторыг **************6.000.000 төгрөгөөр худалдахаар 2020 оны сарын 02-ны өдөр амаар харилцан тохиролцсон. Гэрээний үнэд 2*******6,000,000 төгрөг шилжүүлэн авсан, үлдэгдэл 300.000.000 төгрөгөө төлөөгүй, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна,

- ******* ХХК-ийн эзэмшлийн PN70C0477 арлын дугаартай онд үйлдвэрлэсэн шар өнгийн чиргүүлт тавцанг Н., Г. нар нь ******* ******* ХХК-ийн хашаанаас хулгай хийж авч явсан, экскаваторын урамшуулалд өгсөн гэж шүүхэд худал тайлбар өгч байх тул албадан гаргуулна гэх үндэслэлээр нэхэмжлэснийг,

 

3.Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Худалдах-худалдан авах гэрээний үнэ **************6,000,000 төгрөг биш, 2*******6,000,0000 төгрөгөөр байгуулагдсан. Энэ талаар нотлох баримт авагдсан, үнийг бүрэн төлсөн, төлбөргүй. гэж тайлбарлаж, маргажээ.

4.Хариуцагч Г., Н. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь шүүх хуралдаанд ******* ******* ХХК-д холбогдуулан 2020 оны дугаар сарын 02-ны өдрийн гэрээнээс татгалзаж, *******19,181,480 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй.

Нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

Түүнчлэн, худалдан авагч тээврийн хэрэгсэл 20 онд үйлдвэрлэгдсэн, хуучин, эд зүйлийн шинж байдлын талаар мэдсээр байж худалдаж авсан байх бөгөөд эд хөрөнгийн доголдолтой холбоотойгоор гэрээнээс татгалзан худалдагчид шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах, засварын зардал нэхэмжлэх эрхгүйг дурдаж, барааг шилжүүлэн авснаар үр шим, эрсдэл худалдан авагчид шилждэг, хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тул цаашид эрх зүйн дүгнэлт өгөх, шийдвэрлэх үндэсгүй, хариуцагч нэхэмжлэлээсээ татгалзсны үр дагаврыг мэднэ гэв.

 

*******.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

*******.1.Зохигчийн хооронд 2020 оны -р сарын 01-ний өдөр 892*******УБ улсын дугаартай, Hyundai -7А маркийн экскаваторыг худалдах-худалдан авахаар амаар харилцан тохиролцсон,

*******.2.******* ХХК нь экскаваторыг 2020 оны *******-р сарын 20-ны өдөр Хөтөлт Номгон ББСБ ХХК-д зээлийн 1*******0.000.000 төгрөгийн барьцаанд тавьсныг худалдан авагч Г. *******1,479,4*******3 төгрөг төлж барьцаанаас чөлөөлж авсан, эрхийн зөрчлийг арилгаж өөр рүүгээ шилжүүлэн авсан,

*******.3.Худалдан авагч /хариуцагч/ Г. нь өөрийн *******03*******0374 тоот данснаас худалдагч /нэхэмжлэгч/ С.эд 94,*******21,000 төгрөг, Хөтөлт Номгон ББСБ-д *******1,479,4*******3 төгрөг, нийт 2*******6,000,4*******3 төгрөг тус тус шилжүүлж, Авто тээврийн үндэсний төвд экскаваторыг 2020 оны дугаар сарын 01-ний өдөр шилжилт, хөдөлгөөн хийлгэж худалдан авагч Г.гийн нэр дээр бүртгүүлсэн,

*******.4.Экскаваторын 2020 оны сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэлгээг Ашид билгүүн ХХК 608,988,69******* төгрөг, Хөрөнгө үнэлгээний төв ХХК нь 344,171,800 төгрөгөөр тус тус үнэлсэн,

*******.*******.Экскаватор худалдах үед ...насос буюу эд анги солих, мот цаг зөрүүтэй, худлаа заадаг, өмнө нь мотор цохиж байсан, мотор муудаж эхлэсэн, ээлж хийлгэж байсан, тос масло иддэг, ажил хийх боломжгүй, засвар хийх шаардлагатай байсан,

*******.6.PN70C0477 арлын дугаартай, онд үйлдвэрлэсэн, шар өнгийн чиргүүлт тавцан байгаа газрыг С. хариуцагч Н.т болон түүний ажилчдад зааж өгснөөр 2020 оны -р сарын 07-ны өдөр ******* дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрээс кран ашиглан очиж авсан,

*******.7.Чиргүүлт тавцан дугуйгүй, 2020 оны -р сарын 07-ны өдрөөс хойш Өнө Оршин Маргад ХХК нь 37,4*******9,380 төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн,

*******.8.С.ийн уг чиргүүлт тавцанг хулгайд алдсан гэх гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаад ******* дүүргийн Прокурорын газрын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №1818 дугаартай тогтоолоор ...С. нь хулгайд алдсан гэх чиргүүлт тавцангийн байгаа газрыг зөөж өгсөн, авахаар очсон А.Гантулга, Д.Алтансүх, Т.Гантөмөр нар Б.Солонгод хэлэхдээ С.ээс худалдан авсан талаар хэлж кран ашиглаж зөөвөрлөсөн гэх нөхцөл байдал тогтоогдсон, хэрэг бүртгэлтийн шатанд эд зүйлийг хууль бусаар авах шинжийг хангаагүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан,

*******.9.******* ХХК нь уг чиргүүлт тавцангийн өмчлөгч бус зэрэг үйл баримт тогтоогдлоо.

Талууд ... экскаваторыг бусдын барьцаанаас чөлөөлсөн, Г.гийн нэр дээрээ шилжүүлсэн, амаар худалдах, худалдан авах хэлцэл хийсэн, 2*******6,000,4*******3 төгрөг шилжүүлсэн, эд хөрөнгийн чанар, байдлын талаар маргаагүй.

6.Талуудын маргааны зүйл нь экскаваторыг ямар үнээр худалдах худалдан авахаар тохиролцсон, түүний үнэ, 300,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй эсэх, хариуцагч чиргүүлт тавцанг хууль бусаар авсан эсэх байна.

 

7.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах эрх зүйн харилцаа үүссэн, гэрээг амаар байгуулсан, энэхүү гэрээнд хуульд заасан хэлбэрийн шаардлага тавигдаагүй, амаар болон бичгээр, бодит үйлдлээр хийх боломжтой хүчин төгөлдөр гэрээ/хэлцэл. Гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний үүргийг зохигчийн хэн аль нь биелүүлэх үүрэгтэй.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч /худалдагч/ ******* ******* ХХК нь худалдан авагч Г., Н. нартай гэрээ хэлцэл хийхдээ ... Хөтөлт Номгон ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үлдэгдэл *******1,479,000 төгрөгийг худалдан авагчаар төлүүлж, барьцаа /өөрийн өмчлөл/-нд байгаа HYUNDAI -7А маркийн экскаваторыг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн байх бөгөөд энэ үүргээ биелүүлсэн байна.

Хариуцагч Г., Н. нар нь худалдагч ******* ******* ХХК-д хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээсэн байх ба худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргээ биелүүлсэн, хэлэлцэн тохирсон үнийг бүрэн төлсөн эсэх, үүрэг дуусгавар болсон эсэхэд маргаж байна.

Иргэний хуулийн 19******* дугаар зүйлийн 19*******.1-д нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай, тодорой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.*******-д нүүр тулан амаар гаргасан саналд тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн бол гэрээ байгуулсанд тооцохоор зохицуулсан тул талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан.

 

Нотлох баримтыг талууд өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд өөрөө гаргаж өгөх боломжгүй нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг.

Шүүхээс гэрчийн мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлт гаргуулах, дуу бичлэгт үзлэг хийх зэргээр нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн бөгөөд шүүх хуульд заасан, зөвшөөрөгдсөн нотолгооны хэрэгсэлээр бүрдүүлж, хэрэгт ач холбогдолтой эсэхийг анхаарч үнэлж, дүгнэнэ.

Эдгээрээс гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, харин дуу бичлэгт хийсэн үзлэгийг бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, ач холбогдолтой гэж үзлээ.

Үүнд: Энэхүү Худалдах худалдан авах гэрээний зүйл, гол нөхцөл нь: экскаватор худалдах, энэ нь гэрээний зүйлийн тодорхой шинж байдал ба гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний үнэд нөлөөлөхгүй. Худалдагч 20 онд үйлдвэрлэгдсэн, тодорхой марк, дугаар бүхий хуучин тээврийн хэрэгслийг худалдах санал гаргасан тул үүргийн зөрчилтэй, биет байдлын доголдолтой гэж үзэхгүй.

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч ******* ******* ХХК болон Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн шинжээч Ш. нарт асуулт тавьж, тодруулахад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1.1, 111 дүгээр зүйлийн 111.2-т зааснаар шүүх хуралдаанд өөрийн дүгнэлт, үндэслэлийг тайлбарлаж, тодруулсан.

Үүнд: Үнэлгээний хуудас *******-д бичигдсэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, , 14 дүгээр зүйл, ... орлогын хандлагаар үнэлэх боломжгүй, үл хөдлөх хөрөнгө гэх хэсгийг,

-Чиргүүлт тавцан гаргуулах нэхэмжлэлд ...хариуцагч Ширээт баян ХХК гэж тус тус зөрүүтэй бичсэн. Эдгээр нь техникийн шинжтэй алдаа, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн заалтыг буруу бичсэн, үл хөдлөх биш хөдлөх хөрөнгө, хариуцагч Ширээт баян ХХК бус Г., Н. гэж залруулж тайлбарласан. Талууд энэ талаар маргаагүй, эсэргүүцээгүй.

 

Шинжээч нар экскаваторын худалдах үеийн зах зээлийн үнийг 2 өөр үнээр үнэлсэн бөгөөд шинжээчийн дүгнэлт барааны үнийг тогтооход эргэлзээтэй, тодорхойгүй, бүрэн бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, шүүх шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй.

Учир нь: шинжээчийн дүгнэлт, тусгай мэдлэгээр тухайн бараа, бүтээгдэхүүний 2020 оны -р сарын 02-ны өдрийн зах зээлийн үнийг тодруулж, тогтоож болох боловч талуудын бараа бүтээгдэхүүнийг худалдах санал, худалдан авах хариу, тухайн үеийн хүсэл зоригийн илэрхийлэл буюу худалдах санал, хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээний үнэд санал нэгдсэн байдал, худалдах худалдан авах үеийн тохиролцсон үнийг шинжээчийн дүгнэлт тогтоохгүй, тодорхойлохгүй.

Хоёр шинжээчийн дүгнэлт үнийн хувьд өөр хоорондоо зөрүүтэй тогтоож байгаа нь өөрөө талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тодорхойлж чадахгүй байгаатай холбоотой юм. Хэргийн оролцогчийн хүсэлтэд дурдагдсан шинжилгээний обьектын үнийг заавал тусгай мэдлэг бүхий этгээд тогтоох шаардлагагүй, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж үзвэл нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж болно.

Хэлцэл хийгч талуудын хүсэл зориг, худалдах худалдан авахаар тохиролцсон байдал, үнийг тодруулах, тогтооход тусгай мэдлэг хамаарахгүй, шаардагдахгүй. Цэвэр мэтгэлцээн, хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үнэлэх замаар хэлцлийн үнийг тогтооно, эсхүл тогтоогдохгүй нөхцөлд нэхэмжлэл хэрэгсэхгүй болно.

Шинжээчийн дүгнэлт гаргуулахаар тавьсан асуулт, **************6,000,000 төгрөгөөр хөрөнгө худалдсан, худалдан авсан, төлбөр хийсэн, хийгээгүй тухай маргаантай хэргийн нөхцөл байдлаас үзвэл барааны үнийг заавал шинжээч томилж тогтоолгох, тусгай мэдлэг, мэргэжил шаардагдсан, шинжээчийн дүгнэлтээр барааны үнийг тогтоогдох шаардлагатай байдал харагдахгүй байна.

Дээрх хоёр шинжээчийн дүгнэлт талуудын харилцан тохиролцсон үнийг тодруулах, тогтооход ач холбогдолгүй, тухайн үеийн талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, худалдах үнийн санал, саналын хариу, тохиролцсон үнэд санал нэгдсэн байдал, хэлэлцэн тохиролцсон үеийн бодит нөхцөл байдал, үнийг тогтоохгүй гэж шүүх үзэв.

Тухайлбал: зохигчийн хооронд үүссэн худалдах худалдан авах гэрээний үнийг тодорхойлохтой холбоотой маргаанд, болсон үйл баримт болох талуудын тухайн үед эд хөрөнгийг худалдахаар тохиролцсон үнийг тогтооход хамааралтай, ач холбогдолтой баримтат мэдээлэл л тухайн үнийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай. Иймээс шинжээчийн дүгнэлтээр талуудын хэлэлцэн тохиролцсон үнийг тогтоохгүй боломжгүй үзлээ.

Мөн түүнчлэн мэргэжлийн шинжээчээр өртөг, биржийн, тодорхой орон нутгийн бараа бүтээгдэхүүний үнийг тодорхойлох бөгөөд ийнхүү тодорхойлох боломжгүй бол ихэнхи тохиолдолд зах зээлийн үнээр тодорхойлдог боловч талуудын харилцан тохиролцох үеийн хүсэл зоригийн илэрхийлэл /үнэ/-ийг мэргэжлийн шинжээч, эсхүл хуулийн нөхөн зохицуулсан хэм хэмжээ, худалдааны заншил зэргээр тодорхойлохгүй.

Нэмж тодруулахад, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн ...хариу төлбөрийн үлдэгдэл төлбөр, үүргийг гүйцэтгэх хугацааг 7 хоногийн дотор 2 хувааж төлөхөөр тохиролцсон гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч нарыг төлбөрийн үлдэгдэлтэй, эсхүл үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлгүй.

Нийтлэг байдлаар Худалдах худалдан авах гэрээнд гэрээний зүйл нь доголдолтой байсан тохиодолд худалдагчийн хувьд худалдан авагчийн өмнө үндсэн үүрэг бус, харин доголдолтой холбоотойгоор эд зүйлийг солих, засварлах, эсхүл түүнтэй холбоотой зардал төлөх зэрэг нэмэлт үүрэг үүсдэг, худалдан авагч хамгийн гол ашиг сонирхол бол доголдолгүй эд хөрөнгө авах явдал байдаг бол дээрх маргааны хувьд талууд хэн аль нь эд зүйлийг хуучин, засвар хийх шаардлагатайг мэдэж байсан байх ба худалдагч энэ байдлыг нуун дарагдуулаагүй, харин худалдагч ... аваад засварлах, зах зээлийн үнэ 3*******0-400 сая төгрөг байгаа, би бүүр хямд өгнө, танд асар хямд өгнө гэх зэргээр худалдах санал гаргасан, худалдан авагч энэхүү санал, эд хөрөнгийг зах зээлийн үнээс хямд үнээр авч засварлах, эд зүйлийн үнийг өсгөх замаар ашиг олох зорилгоор хэлцэл хийснээс үзвэл талууд барааг **************6,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар санал нэгдсэн гэж үзэх үндэслэлгүй.

Худалдагч зах зээлийн үнээс доогуур үнээр худалдах санал гаргасан, худалдан авагч эд зүйлийн шинж байдал, зах зээлийн үнээс хямд үнээр авах, ашиг олох боломжтой байдал зэрэг нь талуудыг хэлцэл хийхэд голлон нөлөөлсөн байна.

Талуудын тухайн үед худалдах худалдан авахаар тохиролцсон эд хөрөнгийн үнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэх, улмаар худалдан авагч ашиг олох зорилгоор эд хөрөнгийг авч байгаа тохиолдолд зах зээлийн үнэ /**************6,000,000 төгрөг/-ээр гэрээний үнийг тохиролцсон гэж үзэх боломжгүй.

Харин гэрээний үнийг талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар ... Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Энэ эрхийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлж харилцан тохиролцсон бөгөөд хэрэв тохиролцоогүй тохиолдолд хуулийн нөхөн зохицуулах хэм хэмжээ эсхүл тогтсон ажил хэргийн заншил, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний хүрээнд тодорхойлж болно. Гэтэл нөхөн зохицуулах боломжгүй байна.

Талуудын хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулга, үнийг өөрсдөө тодорхойлсон явдалд төрөөс буюу шинжээчийн дүгнэлтээр хөндлөнгөөс оролцох эрхгүй, хуулийн нөхөн зохицуулах хэм хэмжээ эсхүл тогтсон ажил хэргийн заншил, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээгээр тохиролцсон гэж үзэж талуудын эрхийг зөрчиж болохгүй.

Худалдах худалдан авах үнийн талаар заавал тохиролцсон байх талаар хуульд тухайлан зааснаар бусад тохиолдолд барааны үнэ бол гэрээний гол зүйл биш. Талууд гэрээг бичгээр хийгээгүй, үнийг тодорхой заагаагүй, нотлоогүй нь хариу төлбөргүй гэсэн үг биш, талууд ямар үнээр тохиролцсон байдал нь гэрээний гол нөхцөл болохгүй, гэрээний үнийг талууд нотлоогүй нь хэлцлийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

Худалдах худалдан авах үеийн зах зээлийн үнэ бус талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, талууд хэдэн төгрөгөнд хүсэл зориг нэгдснийг тодорхойлоход хэрэгт авагдсан бусад баримтууд ач холбогдолтой, хамааралтай бөгөөд ийм байдал тогтоогдоогүй.

Хариуцагчийн өмгөөлөгч зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн эсэх талаар тодруулсан .... талууд энэ төрлийн харилцаа үүсээгүй гэж тайлбарлах ба хэрэгт авагдсан баримтаар мөн ийм байдал тогтоогдоогүй. Нэхэмжлэгчийн 7 хоногийн хугацаатай хоёр хувааж төлөхөөр тохиролцсон гэх үндэслэлийг Зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа гэж үзэхгүй.

Зохигчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон гэрч нар хэн алиных нь ажилтан, хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой, гэрээний үнийг **************6,000,000 төгрөгөөр хэлэлцэн тохиролцсон байдлыг нотлогдоогүй тул гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх, худалдах худалдан авах гэрээний үнэ, талуудын хүсэл зоригийн нэгдлийг гэрчүүдийн мэдүүлэг нотлохгүй байна. Гэрчийн мэдүүлэг нь тодорхой эх сурвалжид үндэслэсэн мэдээлэл байх ёстой бөгөөд гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй бол уг мэдүүлэг нотолгооны чадвараа алдана.

Учир нь: тэд өөр өөрийн хүсэлт гаргасан талд ашигтай байдлаар, ажил хэргийн холбоо харилцаатай этгээдүүд байна. Гэрч нарын мэдүүлэг нь барааг худалдахаар тохиролцсон байдал, 2 хөрөнгийг очиж авсан, өгсөн байдал зэрэг ерөнхий зүйлсийг нотолж, нэг нь нөгөө мэдүүлэгтэйгээ нийцэж байгаагаас барааны үнэ, хууль ёсоор эзэмшиж ашиглаж байгаа зэргийг нотлохгүй байна. Мэдүүлгүүдийг нэг нь нөгөөгөөсөө илүү, шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөр чухал, ач холбогдолтой гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Талууд шүүхийн шийдвэрийг өөрт ашигтай байдлаар гаргахын тулд бусдын ярьсан, сонссон, ярьж байсныг таамаглах зэргээр олж авсан, гэрчилсэн мэдээлэл нь нотлох чадвараа алдана, барааны үнийг эргэлзээгүй нотолж чадаагүй тул гэрч х.Сувдаа, н.Наранхүү нарын мэдүүлгийг ач холбогдолгүй гэж үзлээ.

Нотлох баримтанд өөрийн нотолгооны хэмжээ гэж байдаг, өөрөөр хэлбэл нотлох хүч чадал, нотлох чадвар гэж байдаг. Дээрх гэрчүүдийн мэдүүлэг талуудын хэлэлцэн тохиролцсон барааны үнийг тогтоох хэмжээний бус байна.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.6-д зааснаар Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна. Энэ хуулийн 198.1-198.*******-д заасан журмаар гэрээний агуулгыг тодорхойлох боломжгүй бол гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах бөгөөд үүний тулд гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан илгээсэн баримт бичиг, талуудын хооронд тогтсон практик, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх бөгөөд,

- гэрээний зорилго, талуудын нэгдмэл санаа, гэрээ байгуулахаас өмнө хийсэн хэлэлцээ, харилцан ярилцсан байдал, шүүхийн журмаар бүрдүүлсэн 1 дүгээр хавтас хэргийн 128-1 дүгээр хуудсанд буй 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн үзлэг, Сиди 2:-т ... С.-1-р эрэгтэй: ...нэг 800-аа зардаг юм уу, ...хямдхан өгнө, ... 20 оны, ... одоо бол танд хямдхан өгнө. Юмнуудаа шийдэхгүй бол яг өнгөрлөө, болохоо байлаа., ... насос солино, ... би бүр хямдхан өгч байна. Өөрөө хэдэн асуудал шийдэхгүй бол, ... нэг хүн хүлээгээд байсан чинь байхгүй олсон. 9 сарын 1-ний дотор амжуулна гэсэн байхгүй боллоо., ...асар хямд өгнө., ... 3*******0-аас 400-ын хооронд өгөх юм шиг байна. Бүүр хямдхан., ... нутгийн буян ломбарданд тавьсан байгаа, ...зарсан мөнгийг нь яагаад үлдсэнийг нь нэг мөр асуудлыг зохицуулна., ... 30-наас өмнө хоёр нэхэмжлэл ломбардны зарсан мөнгөнөөс хаагаад тэндээс үлдсэнээрнь шүүх рүү 2 нэхэмжлэл гаргахгүй бол одоо 3 жилийн хугацаа нь дууслаа., 3 сая төгрөгөө ярьсан ч үгүй, ... 991196*******6, ...миний нэр дээр байгаа, шууд шилжинэ, асуудалгүй гэх нөхцөл байдал,

- Н.-2-р эрэгтэй: ... Ах нь бол 800 сонирхохгүй, ... 800-г би үнэхээр сонирхохгүй байна. 800 энэ тэрийг бол манайх маллаж чадахгүй. 800 эвдрээд явахгүй юм, ... асар хямддаа хэд юм, ...чанга л даа над шиг гар, ...чиний утасны дугаар хэд юм?, одоо чиний нэр дээр байдаг юм уу гэх үйл явц, илэрсэн байдал зэргээс үзвэл талууд барааг **************6,000,000 төгрөгөөр худалдах худалдан авах санал нэгдсэн, тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин худалдагч 3*******0-400 сая түүнээс бага, асар хямд үнээр, зах зээлийн үнээс хямд үнээр худалдах санал гаргасныг хариуцагч 2*******6,000,000 төгрөгөөр худалдан авсан, энэ үнэд талууд санал нэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Шинжээчийн дүгнэлт, гэрч Сувдаагийн мэдүүлэг, үнэгүй.мн сайтын үнийг, хэргийн бусад баримт, үзлэгээр илэрсэн нөхцөл байдал зэргийг бүх талаас нь харьцуулан үзэж бодитойгоор баримтыг үнэлэх зарчмийг баримтлан хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцнэ.

Худалдах худалдан авах гэрээ нь бусад гэрээний адилаар үүргийн эрх зүйн хэлцэл бөгөөд гэрээ байгуулагдсанаар эд зүйлийн харьяалал хараахан өөрчлөгдөхгүй, зөвхөн холбогдох үүрэг үүсгэж байдаг. Худалдаж авсан эд зүйлийн өмчлөл үүргийн хэлцэлд суурилсан өмчийн хэлцлийн үндсэн дээр Иргэний хуулийн 9, 111 дүгээр зүйл зэрэг зохицуулалтын дагуу шилжинэ.

Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д зааснаар ...Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

Нэхэмжлэгч *******-******* ХХК нь өөрийн өмчлөлийн оны, PN70C0477 арлын дугаартай, шар өнгийн чиргүүлт тавцанг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хүлээн авагч Д. нь онд үйлдвэрлэсэн, PN70C0477 арлын дугаартай, шар өнгийн чиргүүлт тавцанг 2012 оны 02-р сарын 18-ны өдөр улсын хилээр нэвтрүүлсэн/-ийг үндэслэн нотариатч Ч. 2021 оны *******-р сарын 31-ний өдөр худалдагч Д. 60,000,000 төгрөгөөр худалдаж, эд хөрөнгө С.эд шилжсэн мэтээр Худалдах-худалдан авах гэрээг гэрчилж, бүртгэлийн дэвтрийн 14 дугаарт бүртгэж гэрчилсэн үйлдэл хийсэн нь хуульд нийцээгүй, тухайн үйлдлийг хийх үеэр чиргүүлтэй холбоотой маргаан эрх бүхий байгууллагаар шалгагдаж байсан, Гаалийн Ерөнхий газрын 2021 оны ******* дугаар сарын -ны өдрийн хуулбар үнэн тэмдэгтэй Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг 2012 оны 02 дугаар сарын 18-ны өдөр олгогдсон бөгөөд энэ үеэс хойш нотариатч дээрх гэрээг гэрчлэх үед уг тээврийн хэрэгсэл улсын бүртгэлд бүртгэгдээгүй, дугаар аваагүй байжээ.

2021 оны ******* дугаар сарын 31-ний өдрөөс хойш Д., С. нарын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээг үндэслэн Авто тээврийн үндэсний төв өмчлөх эрх шилжсэн бүртгэл хийгдээгүй байна. ******* ******* ХХК нь тус чиргүүлт тавцангийн өмчлөгч бус, хөрөнгө тус хуулийн этгээдийн хөрөнгөд бүртгэлтэй баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэн Д. нь 2021 оны ******* дугаар сарын 31-ний өдөр өөрийн өмчлөлд байхгүй зүйлийг С.эд худалдсан байх бөгөөд өөрт нь бодитой байхгүй, шилжүүлэх боломжгүй зүйлтэй холбоотой гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй, гэрээ хэрэгжээгүй гэж үзэхээр байна. Иргэн Д. нь хэлцлийн дараа нас барсан. Энэ нь өөрөө нэхэмжлэлийн үндэслэл болсон хариуцагч чиргүүлт тавцанг хулгайлсан гэх үндэслэлийг үгүйсгэж байна. Хулгайд алдсан гэж эрх бүхий байгуулагад өргөдөл гомдол шалгуулж байгаа атлаа тэр цаг хугацаанд бусдаас худалдаж авсан гэж гэрээ хэлцэл хийж байгаа нь итгэл үнэмшил төрүүлэхгүй, Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Тухайн чиргүүлт тавцанг ******* дүүргийн 32 хорооны нутаг дэвсгэрээс С. байгаа газрыг зааж өгснөөр хариуцагч Н.ийн ажилтнууд авч явсан нь С.ийг хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл, Н.ийг гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл, ******* дүүргийн Прокурорын газрын Хяналтын прокурорын 2021 оны 12 сарын 20-ны өдрийн 1818 дугаар тогтоол, Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурорын 2022 оны 02 сарын 28-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор нотлогджээ.

Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч нарын ... экскаваторын үнийг 2*******6,000,000 төгрөгөөр тохиролцсон, урамшуулалд чиргүүлт тавцанг өгсөн, өөрөө байгаа газрыг зааж өгснөөр чиргүүлт тавцанг очиж авсан, эзэмшиж ашиглаж байна гэх тайлбар үндэслэлтэй.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох бөгөөд хариуцагч Н.ийг чиргүүлт тавцангийн өмчлөгч гэж тооцно.

Тодруулбал, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийг чиргүүлт тавцанг өмчлөгч гэх байдал тогтоогдоогүй, гуравдагч этгээд Г., Н. нарын хувьд өмчлөгч гэж тооцно.

Иймд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийг Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар бусдын хууль бус эзэмшлээс чиргүүлт тавцанг шаардах эрхгүй гэж үзнэ.

8.Нэхэмжлэгч ******* ******* ХХК ... экскаваторыг **************6,000,000 төгрөгөөр худалдсан, хариуцагч худалдан авсан үнийн үлдэгдэл 300,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, хариуцагч нар чиргүүлт тавцанг хууль бусаар авсан гэж маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр дээрх үндэслэлээ нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж экскаваторыг **************6,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон, үнийг бүрэн төлөөгүй, чиргүүлт тавцанг хариуцагч нар хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа гэсэн байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч ******* ******* ХХК, гуравдагч этгээд С. нараас шүүхэд болон мөрдөн байцаалтын шатанд ... экскаваторын үнэ, худалдсан өдрийг ... 02-ны, 03-ны өдөр гэх мэт нэхэмжлэлийн үндэслэл, тайлбараа өөр өөрөөр тайлбарлаж, мэдүүлдэг. Хэрэгт авагдсан баримтаар талууд 2020 оны дугаар сарын 01-ний өдөр хэлцэл хийсэн байх ба нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2.1-д заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэлийн үндэслэл, үйл баримтыг өөр өөрөөр тайлбарлаж байгааг үнэн зөв гэж үзэхэд эргэлзээтэй.

Гэтэл талууд гэрээ, хэлцлийн үнийг 2020 оны дугаар сарын 01-ны өдөр тохиролцсон байх ба **************6,000,000 төгрөгөөр тохиролцсон болохоо нэхэмжлэгч нотлоогүй.

Хариуцагч нар ... С. 9911-тэй дугаар барьцаалж алдах гээд байна, 6,000,000 төгрөг нэмж өгөөч гэж гуйсан гэх үйл баримтыг нотлоогүй.

Чиргүүлт тавцанг ******* ******* ХХК-ийн эд хөрөнгө гэх байдал тогтоогдоогүй. Иргэний өмчлөлд байгаа эд хөрөнгийг хуулийн этгээдийн буюу ******* ******* ХХК-ийн өмчлөл, хөрөнгө гэж үзэхгүй, чиргүүлт тавцан хуулийн этгээдийн хөрөнгөд бүртгэгдсэн байдал нотлогдоогүй, нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

9.Ийнхүү нэг бүрийн шинжтэй тухайн эд зүйлийн обьектив чанар байдал, бусад шинжийг үндэслэн дүгнэлт хийдэг обьектив талын тайлбартай харьцуулахад гэрээний талуудын хүсэл зоригийг голлон анхаарч субьектив талын тайлбартай харьцуулж хэргийг шийдвэрлэх нь илүү үндэслэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

Учир нь энэхүү маргааны эрх зүйн үр дагавар, хэлцлийн үнийг төрийн зохицуулалтаар бус, гагцхүү талуудын хүсэл зоригоос үүдэлтэй, урган гарсан болохыг тайлбарлах нь зүйтэй.

Худалдах худалдан авах гэрээ байгуулах, гэрээний үнийг тодорхойлоход талуудын хүсэл зориг нэгдсэн байх шаардлагатай. Талууд зөвхөн үнийн талаар нэгдмэл үзэл бодолд хүрснээр гэрээ байгуулагдсан гэж үзэх ба үнийн талаар нэгдмэл байдалд хүрээгүй гэж үзвэл гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй тул талуудыг үнийн талаар нэгдмэл байдалд хүрсэн гэж шүүх үзнэ.

Талууд хүсэл зоригийн илэрхийлэл, үнийн талаар төөрөлдсөн, санал зөрөлдсөн гэх обьектив болон субьектид шинж тогтоогдоогүй. Хэрэв худалдагч худалдан авагчийг үнийг бүрэн төлөөгүй тохиолдолд хөрөнгийн бүртгэлийг өөрчлөхгүй байх, үнийг бүрэн төлтөл эд хөрөнгийг ББСБ-иас өөрийн нэр дээр шилжүүлэх, худалдан авагч үнийг төлснөөр тэдэн рүү шилжүүлж болохоор байжээ. Үүнээс үзэхэд гэрээний үнэ бүрэн төлөгдөөгүй, үлдэгдэлтэй гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 193 дугаар зүйлийн 193.1-д зааснаар ... Үүрэг гүйцэтгэх арга, хэлбэр, журмыг гэрээний аль нэг тал буюу гуравдагч этгээд тодорхойлсон нь нөгөө талд буюу талуудад эргэлзээ төрүүлэхээр бол шударга ёсны зарчимд нийцүүлэн харилцан хүсэл зоригоо илэрхийлэх замаар шийдвэрлэнэ.

Талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлавал хариуцагч нарыг Монгол Улсын Үндсэн хуулийн ******* дугаар зүйлийн 3-т заасан өмч хөрөнгө чөлөөтэй олж авсан, худалдах худалдан авах гэрээний үнийг бүрэн төлсөн, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д зааснаар хариуцагч нар экскаватор, чиргүүлт тавцангийн үнэд 2*******6,000,4*******3 төгрөг төлснийг үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, үүрэг дуусгавар болсон гэж үзнэ.

.Иймд хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж дүгнээд, ... талууд экскаваторын үнийг **************6,000,000 төгрөгөөр худалдах худалдан авахаар тохиролцсон, үнийг бүрэн төлөөгүй гэх нэхэмжлэлийн үндэслэл,

-түүнчлэн хариуцагч нар чиргүүлт тавцанг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа, чиргүүлт тавцан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн өмч, хөрөнгө гэх байдал тогтоогдоогүй, харин хариуцагч нар нь гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр, бусдын эзэмшлээс чиргүүлт тавцан шаардах эрхгүй тул ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, *******6 дугаар зүйлийн *******6.1, *******6.*******-д заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, хариуцагч сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 1,8,1*******0 төгрөг, хариуцагчийн төлсөн 2,824,0*******7 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж,

-энэ хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1, *******4 дүгээр зүйлийн *******4.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас 300,000 төгрөг гаргуулж ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 090000*******014 тоот дансанд, шинжээчийн зардалд 3,000,000 төгрөг гаргуулж Хөрөнгө Үнэлгээний төв ХХК-ны Төрийн банкны 00001487 тоот дансанд шилжүүлэхээр хуваарьлав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 11******* дугаар зүйлийн 11*******.2.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г., Н. нараас 892*******УБ улсын дугаартай, -7A маркийн, ND01042 арлын дугаартай экскаватор худалдсан үнийн үлдэгдэл 300,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс онд үйлдвэрлэсэн, PN70C0477 арлын дугаартай, шар өнгийн чиргүүлт тавцанг гаргуулах нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.*******-д заасныг баримтлан нэхэмлэгч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан 2020 оны дугаар сарын 02-ны өдрийн гэрээнээс татгалзаж, *******19,181,480 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч Г., Н. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М. татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******3 дугаар зүйлийн *******3.1, *******4 дүгээр зүйлийн *******4.1.2, 60 дугаар зүйлийн 60.1, *******6 дугаар зүйлийн *******6.1, *******6.*******-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 1,8,1*******0 төгрөг, хариуцагчийн төлсөн 2,824,0*******7 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас 300,000 төгрөг гаргуулж ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 090000*******014 тоот дансанд, шинжээчийн зардалд 3,000,000 төгрөг гаргуулж Хөрөнгө Үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банкны 00001487 тоот дансанд тус тус оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардах авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН