Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2023/00820

 

2023 02 27 184/ШШ2023/00820

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ж.Лхагвасүрэн би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

: УБ, ******* дүүрэг 27-р хороо, 21 ******* ******* ******* 35б байр 31 тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБ, ******* дүүрэг 3-р хороо, ******* 44 гудж 46 тоотод оршин суух ******* овогт ийн ******* //-д холбогдох

 

******* дүүрэг, 24-р хороо, хаягт байрлах газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын дугаар, 400 м.кв газарт барьсан байшинг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Ш : нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч., хариуцагч Р.*******, Л. .

 

ТОДОРХОЙЛОХ нь:


1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

 

... нэхэмжлэгч нь ******* дүүргийн Засаг даргын 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 253 дугаар захиржийн дагуу газар эзэмших эрхийн № дугаар гэрчилгээгээр ******* дүүргийн 24-р хороо, ны гудж, нэгж талбарын дугаар бүхий 400 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг. Гэтэл хариуцагч Р.******* нь зөрчиж, нэхэмжлэгчийн эзэмшлийн газар дээр хууль бусаар байшин барьж, нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн зүйлээ эзэмших, ашиглахад эрхэд саад болж байна. Эрх бүхий этгээдээр хэмжилт хийлгэхэд хариуцагчийн байшин нь сууриараа 19 м.кв хэмжээтэйгээр нэхэмжлэгчийн газар дээр баригдсан болох нь тогтоогдсон. Анх манайхыг тухайн газартаа хашаа татаагүй байхад нэхэмжлэгч байшин барьж эхэлсэн бөгөөд энэ зөрчлийг хариуцагч мэдэж байсан. Энэ талаар мэргэжлийн хяналтын газар болон ******* дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өргөдөл гаргаж байсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд хариуцагчийн хууль бусаар барьсан байшинг албадан нүүлгэж, газрыг чөлөөлж өгнө үү ... гэв.

2. Хариуцагч Р.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нэхэмжлэгч Н.*******ийн өмчлөлийн маргаан бүхий газар нь анх 2008 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Н.ын эзэмшилд байсан ба Н.******* бусдын эзэмшлийн газар дээр давхардуулан гэрчилгээ гаргуулан авч өмчилсөн нь хууль бус шинжтэй байна. Би Г.тэй өмнө нь гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөө сайн дурын үндсэн дээр шийдвэрлэсэн боловч энэхүү маргаан бүхий газрын асуудлыг шийдвэрлээгүй үлдсэн. ... Би Эрчим хүчний газар ажиллаж байхдаа энэ газрыг станцад ажилладаг хүний нэр барьж *******ийн нэр дээр гаргуулж авч байсан юм. Би 2 хүүхдэдээ газар авч өгсөн боловч нэг хүүхдийг газрын албанаас хасаж, хүү Н.*******тойгоо газраа хувааж, дахин кадастрт оруулахаар болсон. Миний барьсан байшингийн *******хан хэсэг тухайн газарт давхцаж орсон нь үнэн, энэ талаар маргахгүй. Гэхдээ энэ газар бол Н.*******ийн газар биш өмнө нь эзэмшиж байсан Н.ын газар юм, тиймээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй ... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт: ******* дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2022.07.01-ний өдрийн №21/302 тоот цахим гарын үсэг бүхий албан бичиг, Иргэний газар эзэмших эрхийн №0 дугаар гэрчилгээ, газрын кадастрын зураг, Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл, Мэргэжлийн хяналтын газрын 2022.08.05-ны өдрийн №02-02/3593 тоот албан бичиг, газрын нөхцөл байдлыг харуулсан зураг, нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, нэхэмжлэгч Н.*******ийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг.


4. Хариуцагч талын гаргасан нотлох баримт: Н.ын эзэмшлийн газрын байршлын кадастрын зураг, ******* дүүргийн 24-р улжлуулан Газрын албанд гаргасан 2009.07.05-ны өдрийн Н.ын өргөдөл, гэрэл зураг, бичгийн баримт.

 

5. Шүүх хэргийн оролцогчдын хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт: ******* дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2022.12.21-ний өдрийн №21/1022 тоот цахим гарын үсэг бүхий албан бичиг.

 

ҮНДЭСЛЭХ нь:


1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Р.*******ид холбогдуулан өөрийн эзэмшлийн газраас хариуцагчийн хууль бусаар барьсан байшинг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хариуцагч Р.******* нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч маргаан бүхий газрын жинхэнэ эзэмшигч биш гэсэн агуулгатай тайлбар гаргаж маргасан.

 

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

4. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэн хүн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг баталгаатай эдэлнэ гэж заасан бөгөөд өмчлөх эрхийг хгаалах, зөрчигдөх байдлаас урьдчилан сэргийлэх журмыг Иргэний хууль болон холбогдох бусад хуулиудаар нарийвчлан зохицуулсан байдаг.

Тухайлбал Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, энэ эрх нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хаарна гэж заасан.

 

5. Нэхэмжлэгч Н.******* нь газар эзэмшигчийн хувиар өөрийн газар дээр зөвшөөрөлгүйгээр баригдсан хувийн сууцыг нүүлгэх буюу газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч тухайн газрын хууль ёсны эзэмшигч мөн эсэх, цаашлаад хариуцагч хууль бусаар эзэмшиж байгаа нь нотлогдож, тогтоогдсон байх шаардлагатай.

 

6. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан бөгөөд газрыг хууль ёсоор эзэмшиж байгааг тодорхойлох нөхцөл нь эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээ, түүний үндсэн дээр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ байна.

 

7. Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан иргэний газар эзэмших эрхийн № дугаар гэрчилгээ, газрын кадастрын зураг, 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн №01116-2010/00300 дугаар Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг баримтаар нэхэмжлэгч Н.******* нь ******* дүүргийн 24-р хороо, ны гудж, нэгж талбарын дугаар бүхий 400 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа нь тогтоогдож байна.

Тодруулбал нэхэмжлэгч Н.******* болон ******* дүүргийн Газар зохион байгуулалтын алба нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу маргаан бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа байгаа бөгөөд түүнд газар эзэмших эрхийг эрхийн улсын бүртгэлийн Э- дугаарт бүртгэж, 2020 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр гэрчилгээ олгожээ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг.

 

9. Нэхэмжлэгчээс өөрийн шаардлага тайлбарыг нотлох зорилгоор гаргасан цахим гарын үсэг бүхий ******* дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албанаас нэхэмжлэгчид явуулсан 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн №21/302 тоот албан бичигт ... дүүргийн засаг даргын 2010 оны 253 дугаар захиржаар иргэн танд эзэмшүүлсэн байршилд зохих байгууллагын зөвшөөрөлгүй байшин барьсан байх тул газар чөлөөлүүлэх талаар 2022 оны 6 дугаар сарын 21-ний 220621-01 дугаартай мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч шаардлага биелүүлээгүй байна ... , Мэргэжлийн хяналтын газрын 2022.08.05-ны өдрийн №02-02/3593 тоот Арга хэмжээ авах тухай албан бичигт ... шалгалтаар тус дүүргийн 41 дүгээр хороо, ны анд иргэн Н.*******ийн эзэмшлийн нэгж талбарын дугаартай 400 м.кв газрын орц гарцыг хааж иргэн Д.******* нь зөвшөөрөлгүй байшин барьсан байна, ... иргэн Д.******* нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашиглаж байшин барьсан ... гэж тэмдэглэгдсэн байдал болон ХХК-ийн гүйцэтгэсэн Нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, түүний хавсралт баримтаар нэхэмжлэгчийн эзэмшлийн нэгж талбарын газарт хариуцагч зөвшөөрөлгүйгээр байшин барьсан буюу хариуцагчийн барьсан байшин сууриараа 19 м.кв талбайгаар нэхэмжлэгчийн газартай давхацсан болох нь тогтоогдож байна.

 

10. Мөн нэхэмжлэгчээс газар чөлөөлүүлэх шаардлагыг өмнө нь хариуцагч болон эрх бүхий этгээдэд гаргаж байсан боловч нэхэмжлэлд дурдсан нөхцөл байдал арилаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, эрх бүхий байгууллагын тодорхойлолт, албан бичгээр нотлогдож байна.

 

11. Хариуцагч өөрийн байшингийн тодорхой хэсэг буюу 19 м.кв хэсэг нэхэмжлэгчийн газар дээр баригдсан үйл баримттай холбогдуулж маргаагүй, харин нэхэмжлэлийн зүйл болох нэгж талбарын дугаартай газар нь Н.ын эзэмшлийн газар, нэхэмжлэгч эзэмшилдээ авсан нь хууль бус гэсэн агуулгатай тайлбар гаргасан боловч түүний татгалзал, тайлбар хэргийн баримтаар нотлогдсонгүй.

 

12. Өөрөөр хэлбэл ******* дүүргийн 24-р хороо, ны гудж, нэгж талбарын дугаар бүхий 400 м.кв газрын эзэмшлийн талаар маргаантай нөхцөл байгаа нь хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн ******* дүүргийн Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны 2022.12.21-ний өдрийн №21/1022 дугаар албан бичигт тухайн газрыг хэсэгчлэн хуваах тухай хүсэлт бүртгэгдээгүй болохыг тодорхойлжээ.

 

13. Түүнчлэн иргэн Н. 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ******* дүүргийн 24-р хороо, Нумт гийн 400 м.кв газарт кадастрын зураг хийлгэж байсан, мөн хариуцагч Н.******* болон Г. нар өмнө нь гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулж, гэр бүлийн хтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг хуваах асуудлыг шийдвэрлүүлсэн нь уг этгээд газрыг эзэмших эрхтэй гэж үзэх, цаашлаад хариуцагчийн эзэмшил хууль бус болохыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

14. Иймд нэхэмжлэгч Н.*******ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, түүний эзэмшлийн ******* дүүргийн 24-р хороо, ны гудж, нэгж талбарын дугаар бүхий 400 м.кв газарт хууль бусаар баригдсан хариуцагч Р.*******ийн эзэмшлийн байшинг давхацсан хэсгээр албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэв.

 

15. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р.*******оос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ******* дүүргийн 24-р хороо, ны гудж, нэгж талбарын дугаар бүхий 400 м.кв газарт хууль бусаар баригдсан хариуцагч Р.*******ийн эзэмшлийн байшинг давхацсан хэсгээр албадан чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хуражид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Р.*******оос улсын тэмдэгтийн хураж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН