Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2023/02185

 

0******* оны 05 сарын 9 өдөр

Дугаар 84/ШШ0*******/85

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* өргөө хотхон ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/,

Хариуцагч: дүүрэг, ******* дугаар хороо, Бага наран дугаар гудамж, тоот хаягт оршин суух, эрэгтэй, овогт /РД:ДЮ78/,

Гуравдагч этгээд /бие даасан шаардлага гаргасан/: ******* дүүрэг, дугаар хороо, Тайн дүгээр гудамж, *******5 тоот хаягт оршин суух, овогт /РД: ДЮ790800*******/,

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүй хөрөнгөжсөн 5*******,*******08, төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн өмчлөлийн орон сууцнаас хангуулах.

Бие даасан гуравдагч этгээдийн шаардлага: Г.*******оос 5*******,*******08, төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн.

ТОДОРХОЙЛОХ нь:

ТОДОРХОЙЛОХ нь:

.Нэхэмжлэгч Г.*******, Х.Нямбаяраас 5*******,*******08, төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Г.******* би 008-, *******-5 онуудад БНСУ-д ажиллаж, зургаан жилийн хугацаанд хуримтлуулсан мөнгөөрөө хаус консктракшн ХХК-аас байр авахаар болж, байраа үзэн тохиролцож, 5 оны 0 сарын 0-ны өдөр тус компанитай дугаартай орон сууц захиалах гэрээг доорх нөхцөлтэй хийсэн. Үүнд: Гүйцэтгэгч хаус консктракшн ХХК нь ХУД-ийн *******-р хороо, Үйлдвэрийн гудамж 49/******* байрны тоот хаягтай, PEACE TOWN хотхоны А блокийн 4 давхрын тоот *******8, м.кв өрөө орон сууцыг биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй захиалагчийн өмчлөлд гэрээнд заасан хугацаанд шилжүүлэх, захиалагч нь байрны урьдчилгаанд *******6 0 750 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээний хугацаанд төлж барагдуулах болзолтой хийсэн. Г.******* би байрны урьдчилгаа болох *******6 0 750 төгрөгийн 4 *******6******* 5 төгрөгийг бэлнээр төлж, урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 847 55 төгрөгийг 5 оны сарын *******- ний өдрөөс 6 оны 06 сарын *******-ны өдрийн дотор cap бүр төлж дуусгахаар тохиролцож, орон сууцны захиалгын гэрээний доор надтай тохиролцсоны дагуу гэрээнд гарын үсэг зурсан хаус консктракшн ХХК-ийн борлуулалтын менежер Г. өөрийн гараар нэмэлт оруулан бичиж, миний бие гарын үсэг зурсан бөгөөд мөнгө ч өөрийн биеэр бүрэн төлж барагдуулсан юм. Байраа хүлээн авсны дараа Г.******* би Хаан банкны 574 тоот өөрийн данснаас 6 4*******0 000 төгрөг, Хаан банкны хамтран эзэмшлийн 504**************8 тоот данснаас 4 867 7 төгрөгийг төлсөн бөгөөд Х.ын банкнаас авсан цалингийн зээл болох 5 800 000 төгрөгийг бэлнээр төлснөөр нийт 5******* *******08 төгрөгийг төлсөн юм.

Дээрх орон сууцны гэрээг хийж байхад тухайн үед надтай хамтран амьдарч байсан Х. намайг эгчийн хамт ятгаж, хоёулаа Солонгос явбал энэ гэрээ эзэнгүйдэх гээд байгаа тул миний төрсөн ах Х.ын нэр дээр орон сууц захиалгын гэрээг хийлгэчихье, манай ах найдвартай гэсэн тул итгэж Г.******* би өөрийнхөө нэрийн оронд Х.ыг орон сууц захиалгын гэрээний захиалагч болгож зөвхөн нэрийг оруулж хийлгэсэн.

Гэтэл Х. нь одоо миний байрыг буцааж надад шилжүүлж өгөхгүй, түүний дүү Х. нь БНСУ-ын иргэнтэй гэрлэлтийн бүртгэлтэй гэж Солонгос улс руу явж алга болсон Монголд ирэхгүй байгаа болно. Учир нь надтай хамтран амьдрахаасаа өмнө Солонгос хүнтэй амьдарч, дундаасаа Солонгос хүүхэдтэй болсон төдийгүй 005 онд гэрлэлтээ бүртгүүлсэн байснаа хэлэлгүй эгч Х. нийлж худлаа ярьж нуусан байсан юм. Ийнхүү дүү нь БНСУ-руу зугтаж яваад ирэхгүй байгаа бөгөөд би Х.аас байрны өмчлөх эрхээ шилжүүлж авахыг шаардсан боловч надад байрны эрхийг шилжүүлж егнө гэсээр өдийг хүрсэн боловч өнөөдрийг хүртэл байрны маань өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байгаа болно.

Бодит үнэн гэвэл Орон сууцны захиалгын гэрээнд хаус консктракшн ХХК-ийн борлуулалтын менежер Г. болон миний бие Г.******* нар гарын үсгийг биечлэн зурсан бөгөөд байрны урьдчилгаа төлбөрийг 00 хувь миний бие Г.******* би өөрөө төлж барагдуулсан болохыг батлах гэрээнд гарын үсэг хамт зурсан мөн надаас тухай бүр төлбөрөө хүлээж авч байсан борлуулалт хариуцсан Г. одоо ч тус компанид ажиллаж байгаа төдийгүй миний дансаараа төлсөн банкны дансны хуулганууд нотолж байгаа болно.

Иймээс энэ орон сууцанд оруулсан миний 5*******,*******08, төгрөгийг Х.аас гаргуулан өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг ХУД-ийн *******-р хороо, Үйлдвэрийн гудамж 49/******* байрны тоот хаягтай, PEACE TOWN хотхоны А блокийн 4 давхрын тоот өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэжээ.

 

.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нь шүүхэд хариу тайлбар гаргахдаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нь бодит байдалд нийцээгүй үйл баримтад тулгуурлан үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

*******.Гуравдагч этгээд Х. бие даасан шаардлага гаргасан үндэслэлээ:

Х. миний бие өөрийн төрсөн ах Х.ын нэр дээр хаус констракшн ХХК-иас ХУД-ын *******-р хороо, Үйлдвэрийн гудамж 49/******* дугаар байрны А блокны 4 давхрын тоот *******8.8 м.кв өрөө орон сууцыг захиалан авч байсан юм. Тухайн үед миний бие хариуцагч Г.*******той гэр бүлийн харилцаатай, өөрөө Монгол Солонгос хоёр улсын хооронд ирж очин ажиллаж байсан учир уг орон сууцны төлбөрийн тодорхой хэсгийг Г.*******оор дамжуулан төлүүлж байсан. Би Г.*******ид орон сууцны төлбөр төлүүлэхээр хувийн дансаар, хамтран эзэмшдэг дансаар мөнгө шилжүүлдэг байсан ба зарим үед өөрөө бэлнээр болон эгч Х.Отгонтуяагаар дамжуулж мөнгө өгдөг байсан.

5 оны 0 дугаар сараас эхлэн 9 оны 5 дугаар сарыг хүртэл Г.*******оор дамжуулан хаус констракшн ХХК-д төлбөрийн зарим хэсгийг төлсөн. Анх орон сууц захиалах гэрээ байгуулахдаа төлсөн урьдчилгаа 4,*******6*******,5 төгрөгийг би өөрийн эгч Х.Отгонтуяа болон Г.*******ийн хамт өөрийн Солонгос улсаас авчирсан мөнгөнөөс бэлэн телж байсан бөгөөд тухайн үед айл гэрийн өрхийн тэргүүн гэдэг утгаараа Г.******* баримтанд гарын үсэг зурж байсан. Орон сууцны төлбөрийг бэлнээр төлөх үед Г.*******той гэр бүлийн харилцаатай байсан учраас мөнгийг нь би гаргаж байсан ч төлбөрийн баримтад Г.******* төлдөг байсан.

Гэтэл Г.******* 5*******,*******08, төгрөгийг өөрийн мөнгөөр төлсөн мэтээр миний ах Х.аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул бие даасан шаардлага гаргаж байна гэжээ.

 

4.Нэхэмлэгч Г.*******ийн төлөөлөгч А. бие даасан шаардлагад ...бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг гаргасан.

5.Гэрч Отгонтуяа шүүхэд мэдүүлсэн мэдүүлэгтээ: Х., Г.******* нар байр авахаар болсон ч байр авахад мөнгө төгрөг нь хүрэлцэхгүй байсан учир Х. ахаас гуйсан. Тухайн байрыг авахаар судалж үзэхэд 0-аас дээш жил ажилласан, нийгмийн даатгал төлдөг хүн хэрэгтэй гээд Х. ахаас гуйхад Х. ах зөвшөөрөөгүй. Дараа нь би очиж энэ хоёрт байр аваад өгчихөө ч ээ. Дараа нь хоёр хүүхдийг чинь насанд хүрэхээр тусалж, дэмжиж өгье Х. ахаар зээл авхуулсан. Уг нь 55,000,000 төгрөгийн зээл авах байсан ч насныхаа наана тэтгэвэрт гарах юм байна гээд 45,000,000 төгрөгийн зээл авсан юм. Үүнийг нь тухайн байранд өгөөд тэр байрыг зээлээр худалдаж авсан. Тухайн байрыг авах үед хамт явж дээрх байрыг үзэж байсан. Х. ах маань төмөр замд ажилладаг учраас тэр бүр зав байдаггүй учраас ах Х.ын өмнөөс байрны менежер н.ай хамт явж банкны зээлийг хөөцөлдөж байсан. Г.******* БНСУ-аас ирчхээд байр авна гээд миний бие хамт явсан. Ингээд Пийс таун хотхонд байрлах байрыг сонгосон. Урьдчилгаа төлбөрийн хувьд дүү Х. нь БНСУ-аас ирэхдээ вон авчраад уг воноо Найман шарга худалдаа зах дээр хамт явж байхдаа солиулсан юм. Ингээд уг мөнгөө бэлнээр Г.т өгч гарын үсэг зурж байсан. Байрны гэрээний байгуулахаар -******* хоногийн өмнө Монгол Улсад ирж байсан юм. Ингээд уг байрыг авахаар ярьсан байсан учраас хамт явж үзсэн. Би банкнаас зээл авахад нь хөөцөлдөж өгсөн. Х.ыг цалингийн үлдэгдэл зээлийг төлөхөд оролцсон. Дараа нь тухайн байрны төлбөрөөс нь буцаагаад уг мөнгийг төлсөн. Х. ахын цалингаас бага багаар татаад эхний жил нь төлөгдсөн. Сар бүр цалингийн зээлд 48,000 төгрөг төлдөг, Х. цалингаасаа төлсөн. Үүний дараагаар Х. бид хоёр төлж өгсөн. Х. нь БНСУ-аас вон авчраад уг воноо Найман шарга дээр солиулсан бөгөөд энэ нь 4,000,000 төгрөг болсон юм. Ингээд уг мөнгөө байрныхаа төлбөрт төлсөн. Мөн Г.*******, Х. нарын дансанд 9,000,000 гаруй төгрөг байсан. Ингээд автомашин авах хэрэгтэй гээд тухайн үед 9,000,000 гаруй төгрөгөөр приус 0 маркийн автомашин авсан. Г.*******, Х. болон миний бие хамт явж байсан. Х. БНСУ-аас мөнгө явуулдаг. Мөн заримдаа Х.ын цалин буугаагүй тохиолдолд намайг урьдчилаад зээлийг нь төлчхөөрэй гэдэг юм. Учир нь зээлийн 48,000 төгрөгийг хугацаандаа төлөх ёстой. Уг төлбөрийг хугацаанд нь төлөхгүй бол алданги, хүү тооцогддог. Зарим үед Г.******* мөнгө олж чадахгүй байна гэхээр нь би Г.******* руу мөнгөө хийдэг байсан. Г.*******ийн данс руу орон сууцны төлбөрөөс өөр зориулалтаар зөндөө шилжүүлж байсан. Зарим үед байрны төлбөрт төлөх мөнгөгүй, хоол унд авах гэсэн юм. Дараа нь танд ингээд өгье, автомашины дугуй хагарчихлаа ч гэдэг юм уу та түр зээлчих гээд мөнгө авдаг байсан. Гүйлгээний утга дээр нь шааран чимэглэл мөн бараа материал авах гэж бичиж шилжүүлдэг нь БНСУ-ын визэнд орохын тулд дээрх гүйлгээний утгыг бичдэг байсан. Шааран чимэглэлийн хувьд миний бие нөхрийн хамт хийдэг. Энэ нь нөхөр бид хоёрын хувийн бизнес. БНСУ-ын визэнд орохын тулд бид нэг нэгэн рүүгээ мөнгө дамжуулдаг байсан. Г.******* манай бага дүү Х.тай сууна, хамт амьдарна гээд дүү маань Г.*******ийг сонгоод ирсэн учраас байрны гэрээ, банкны зээлийг нь судлаад хамт явсан. Х. цалингийн зээлийн үлдэгдэл *******,000,000 гаруй төгрөг байсан санагдаж байна. Эхний жилийн зээлээ Х. өөрийн цалингаас төлсөн. Шинэ байр авахад буцаан олголт гэж *******,000,000 төгрөг авдаг шүү дээ. Уг мөнгөнөөс ,000,000 гаруй төгрөг орж ирээд үүнийг нь бүтнээр нь Х.д өгөөд үлдэгдэл төлбөрөө төлж дуусгасан. Орон сууцны ипотекийн зээл 5 оны дугаар сараас эхлээд нэлээдгүй удаан хугацаад нөхөр н.Батхуяг, өөрийнхөө дансны хуулгаа арвин болгох гээд Х.аас мөнгийг нь аваад нөхөж хийж байсан. Х. надад итгээд мөнгөө өгчихдөг байсан юм. Г.ийг БНСУ руу явуулахын тулд би 5 000 000 төгрөгийг Х.аас аваад Г.т өгсөн. Ингээд уг 5 000 000 төгрөгөө дансандаа байршуулаад БНСУ руу ******* сарын хугацаанд явж ирээд хугацаа нь дуусахаар уг мөнгийг бэлнээр авч байсан. Г.*******ийн дүү учраас тусалчихъя, нэг нь ч гэсэн БНСУ руу гарчих юм бол амьдрал нь дээшлэх юм болов уу гэж бодоод өгсөн. Г. 5 000 000 төгрөгөө Х.д буцааж өгсөн дараа нь Охиноо гэдэг дүүд нь хүртэл 5 000 000 төгрөг байршуулж өгсөн. Мөн Г.*******ийн ээжид 5 000 000 төгрөг байршуулж өгөөд миний бие Г.*******ийн ээжийг нь хүртэл дагуулж явж байсан. 5 000 000 төгрөгийг бие бие рүүгээ дамжуулаад БНСУ-ын Элчинд байршуулдаг байсан. Байрны урьдчилгаа мөнгийг өмнө нь мөнгөө шилжүүлээд Худалдаа хөгжлийн банкны хүүтэй хадгаламжид мөнгөө хадгалуулдаг байсан. Байрны урьдчилгаанд ойролцоогоор 4 000 000 төгрөг хавьцаа байгаа байх гэж бодож байна. Тухайн үед би Худалдаа хөгжлийн банкны дансыг голцуу ашигладаг байсан. Мөн Мост Мони /most money/ гээд данс руу орохгүйгээр иргэний үнэмлэхээ үзүүлээд мөнгө авдаг үйлчилгээгээр мөнгө авчихдаг байсан. Байрны урьдчилгаа төлөхөд Г.тай уулзахад Х., Г.******* бид гурав хамт явсан Тухайн үед Х.аас мөнгө гарсан. Г.*******оос мөнгө гаргаж ирээд нэмээрэй гэж байхыг би хараагүй. Би хэдэн төгрөг гэж хэлж чадахгүй байна. Ямар ч байсан л тухайн үед би хамт явсан. Ингээд дараа уг мөнгөнөөс 9,000,000 төгрөг үлдсэн байж байгаад Г.*******, Х. нар автомашин авсан. Х. байрны урьдчилгаа мөнгийг өөрөө авчирсан. Яалт ч үгүй уг мөнгийг намайг харж байхад Найман шарга зах дээр солиулсан юм. Би уг мөнгийг өөрөө харсан. Харин бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн баримт дээр Г.******* гарын үсэг зурсан. Тухайн өдөр Х. ажилтай байсан бөгөөд байгаагүй учраас гарын үсэг зураагүй. 6 оны дүгээр сараас л 48 000 төгрөгөөр сар бүр төлөлтийг ах Х.ын данс руу шилжүүлдэг байсан гэжээ.

6.Гэрч М. шүүхэд мэдүүлсэн мэдүүлэгтээ: Байрыг манай ах буюу ******* авч байсан. 5 оны 06 сарын сүүлээр ах бид хоёрыг ******* дуудаж Солонгос улсад очсон. Энэ хугацаанд айл нүүлгэж ажил хийж, сард ,800,000 вон буюу монгол мөнгөөр 5,600,000 орчим төгрөгийн ороготой байсан. ах бид тухайн оны 8 сард Монголд ирсэн. ******* ах 5 оны 09 сард Монголд ирээд тэр байрыг худалдаж авсан. Тэр байрыг Солонгост улсад ажил хийж олсон мөнгөөрөө авсан ба өөрөө нийгмийн даатгал төлдөггүй тул нэг хүний өрийг дараад, тэр хүний нэр дээр байр авах болсон гэдгээ хэлсэн. Сүүлд нь гэдэг хүн гэдгийг би мэдсэн. Дээр хэлсэнчлэн ах бид хоёрыг Солонгост очиход бидний дансанд тус бүр 5, 5 сая төгрөг байршуулчихсан байсан. 5 оны 0-р сарын 0-ны өдөр тухай мөнгийг байрны гэрээ хийх гэж найман шарга дээр вон, доллар солиулаад дээр нь бидний данснаас 5, 5 сая төгрөгийг гаргуулж авсан. Мөн манай ах Солонгост байхдаа сарын ,800,000 воны цалин авдаг байсан. Солонгосоос ирэхдээ цуглуулсан мөнгө нь *******0 орчим сая байсан. Биднээс авсан мөнгөө нийлүүлээд 40 орчим сая төгрөг болж байсан. Энэ нь зөвхөн *******ийн орлого. 5, 6 орчим сая төгрөгийг тухайн өдөр байрны гэрээ хийж урьдчилгаанд өгнө гэж авч явсан. Цаана *******-4 сая төгрөг үлдэж, түүгээрээ машин авна гэж ярьж байсан ба дараа нь сард байранд ороход машин авсан байсан гэжээ.

7.Гэрч шүүхэд мэдүүлсэн мэдүүлэгтээ: Манай хүү ******* 008 онд Солонгос улс руу ажил хийхээр явж 5 онд Монголд ирсэн. 7 жил орчим тэнд ажил хийж байсан. Айл нүүлгэдэг ажилтай, нилээнгүй орлоготой байсан. Тухайн үед 4 сая орчим цалин авдаг гэж сонсон. 5 оны 9 сард Солонгос улсаас ирэхдээ, тэнд ажиллаж байсан орлогоороо байр худалдаж авч байна гэсэн. Бусад зүйлсийг нь би сайн мэдэхгүй. Би лав сураг дуулахад манай хүү ******* өөрийн гэсэн нийгмийн даатгал төлдөггүй байсан учраас ын ах ын нэр дээр зээл авхуулж, байрны үлдсэн мөнгийг төлсөн. 5 онд ганцаараа амьдардаг байсан. Гэр бүлгүй байсан. Тухайн үед манай талаас гал тогооны тавилга, гэрэл чимэглэл зэрэг зүйлс авч өгсөн. Дараа нь харин гэдэг хүүхэн ирээд 7 онд л гэрлэлтээ батлуулсан. Байрны зээлийг хүүхдээ л өгсөн гэж бодож байна. Манай хүүхэд Солонгосоос ирээчихээд вон шилжүүлээд байрны урьдчилгаагаа төлнө гэж явж байсан. Байрныхаа урьдчилгааг төлөөд, машин худалдаж авсан. Нарийн зүйлсийг би сайн мэдэхгүй байна. Одоо тэр байранд амьдарч байгаа би 9 оноос хойш очоогүй гэжээ.

8.Гэрч Г. шүүхэд мэдүүлсэн мэдүүлэгтээ: 5 онд 6 жилийн өмнө Х. нь Г.*******той хамт орж ирээд гэрээнд гарын үсэг зурахад нэг удаа харж байсан. Зээл гарах хүн нь Х. байсан болохоор Г.******* Х.ыг дагуулж орж ирээд гэрээн дээр гарын үсэг зуруулахад нэг удаа харсан. 5 оны 0-р сарын 0-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт дээр 4,*******6*******,5 төгрөг тушаасан, агуулга нь байрны урьдчилгаа төлбөр гэсэн тушаасны дор, мөнгө тушаагч гэдэг дээр зурсан гарын үсгийг хэн зурсныг санахгүй байна. Энийг өмнө хэлсэнчлэн зээлийн шийдвэр гарсны дараа зөрүү ,847,55 төгрөгийг төлөх шаардлага гарсан. Ингээд Г.*******той би өөрөө төлбөрийн нөхцөлийг тохиролцож, Г.******* зөрүү төлөх өргөдөл дээр гарын үсэг зураад байрандаа орсон. Зөрүүг өөрөө төлнө, байрандаа өөрөө амьдарч байсан учраас захиалагч дээр Г.*******ийн гарын үсгийг зуруулсан. Графикийн дагуу 500,000 төгрөгөөр төлөөд, паркетын урамшууллын дүн болон гал тогооны тавилгын дүнгийн урамшууллыг хасуулаад cap бүр 500,000 төгрөгөөр төлөөд, үлдэгдэл 9*******5,000 төгрөгийн үлдэгдлийг Г.******* өөрөө төлж байсан. Энэ гэрээний захиалагч нь Г.*******, Х. хоёулаа. дээр зээл гаргуулах учраас байрны гэрээг дээр хийлгүүлсэн учраас захиалагч гэж үзэж байна. Гэрээн дээр яг захиалагч гарын үсэг зурах шаардлагатай гэсэн манай шаардлагын дагуу гарын үсэг зурсан гэжээ.

 

9.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: хх - дугаар тал нэхэмжлэл, хх-******* дугаар тал улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хх-4 дүгээр тал Р. Б. өгсөн итгэмжлэл, хх-5 дугаар тал Хаан банк ХХК-ийн Р.Мядагмаагийн 57906*******49 тоот дансны Зээлийн дансын дэлгэрэнгүй хуулга, хх 6-7 дугаар тал Төрийн банк ХХК-ийн Р.Мядагмаагийн *******0000*********************07 тоот дансны Харилцах дансны харилцагчийн хуулга, хх-8 дугаар тал Хаан банк ХХК-ийн тодорхойлолт, хх-0 дугаар тал Хаан банк ХХК-ийн Лхагвагийн Батзоригийн 5*******0444004 тоот дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

Хариуцагч нар шүүхэд: зөвшөөрөл, татгалзалтай холбогдох баримт өгөөгүй.

.Шүүхийн журмаар: хариуцагч Х.ын гарын үсэгт шинжээч томилсон, хариуцагч гарын үсэг өөрийнх нь биш гэдгээ тайлбарлаж, шинжээчийн дүгнэлт гаргаагүй, УБТЗ-аас 6 хуудас баримт бүрдүүлсэн. /хх--7/

ҮНДЭСЛЭХ нь:

.Нэхэмжлэл, бие даасан шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: ... Г.******* нь 5 оны 0 дугаар сарын 0-ны өдөр хаус констракшн ХХК-аас орон сууц захиалгын тоот гэрээгээр ******* дүүрэг, *******-р хороо, үйлдвэрийн гудамж, 49/******* байрны тоот, *******8. мкв талбайтай, өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 8,0,750 төгрөгөөр захиалж, байрны урьдчилгаанд 4,*******6*******,5 төгрөг бэлнээр, 5 оны дугаар сарын *******-ны өдрөөс 6 оны 6 дугаар сарын *******-ны өдрийг хүртэл сар бүр ,600,000 төгрөгөөр ,847,55 төгрөг, нийт *******6,0,750 төгрөг төлсөн, өөрийн Хаан банкны 57*******4 тоот дансаар 6,4*******0,000 төгрөг, Х.тай хамтран эзэмших Хаан банкны 504**************8 тоот данснаас 4,867,7 төгрөг, Х.ын цалингийн зээлийн үлдэгдэл 5,800,000 төгрөгийг төлсөн, хариуцагчийн Х. үндэслэлгүй хөрөнгөжсөн тул орон сууцнаас 5*******,*******08, төгрөг гаргуулна гэснийг, /хх--/

 

*******.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйгэсэн. Үүнд: ... нэхэмжлэгч нь бодит байдалд нийцээгүй, үйл баримтанд тулгуурлан үндэслэлгүй нэхэмжлэл гаргажээ. ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй., ...байртай холбоотой бүх асуудлыг Г.*******, Х.Отгонтуяа, Х. нар хөөцөлдсөн тул надад татгалзах зүйл байгаагүй гэжээ. /хх-80, *******7/

 

4.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ...орон сууцыг Х. ах Х.ын нэр дээр захиалж авсан, Монгол улсад ирэн очин байдаг тул Г.*******, Х.Отгонтуяа нараар дамжуулж орон сууцны үнийг төлж байсан, урьдчилгаа болон орон сууцанд 5******* сая төгрөгийг би төлсөн, гарын үсгийг нэхэмжлэгч зурсан, тэрээр үндэслэлгүй хөрөнгөжих нөхцөл байдал үүссэн гэж тодорхойлсон.

5.Нэхэмжлэгч бие даасан шаардлагыг ...орон сууцыг авахгүй, орон сууцанд өөрийн оруулсан хөрөнгөө авна, урьдчилгаа 4 саяыг Г.******* гаргасан, үүний 0 сая төгрөгийг дүү Ц., Г. нараас авч, үлдснийг өөрийн мөнгөө нэмж бүрдүүлсэн, сая төгрөгийг Г.******* дангаараа төлсөн, банкны зээлийн 45,000,000 төгрөгийн 6,4*******0,000 төгрөгийг өөрийн 57*******4 дансаар, 4,867,7 төгрөгийг дундын 504**************8 тоот дансаар шилжүүлсэн тул үүнийгөө орон сууцнаас гаргуулах үндэслэлээр няцаасан.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6..Г.*******, Х. нар нь 5 оны 0 дугаар сарын 0-ны өдөр хаус констракшн ХХК-аас орон сууц захиалгын тоот гэрээг хариуцагч Х.ын нэрээр ******* дүүрэг, *******-р хороо, үйлдвэрийн гудамж, 49/******* байрны тоот, *******8. мкв талбайтай, өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 8,0,750 төгрөгөөр захиалж урьдчилгаанд 4,*******6*******,5 төгрөг бэлнээр төлсөн,

6..Ажил гүйцэтгэгчтэй 5 оны дугаар сарын *******-ны өдрөөс 6 оны 6 дугаар сарын *******-ны өдрийг хүртэл сар бүр ,600,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцсон боловч сар бүр харилцан адилгүй байдлаар, гал тогооны тавилга /,000,000 төгрөг/, паркетин шалны үнэ, урамшуулал /4*******7,000 төгрөг/ зэргийг хасч, Г.ийн хувь дансаар *******,000,000 төгрөг, нийт 4,974,955 төгрөг хаус констракшн ХХК-д 9*******5,570 төгрөгийн үлдэгдэлтэй, бүгд ,847,55 төгрөг төлсөн,

6.*******.Х.ын Төрийн банк дахь цалингийн зээлийн үлдэгдэл *******,86,99******* төгрөг орон сууцны зээлд хамрагдахын тулд төлж үлдэгдэлгүй болгож, хариуцагч буцааж орон сууцны зээлээс энэхүү төлбөрт ногдох хэсгийг төлөх замаар төлж барагдуулсан буюу орон сууцны зээл, хүүгийн төлбөрт төлсөн,

-мөн хариуцагч Х.ын нэрээр орон сууцыг захиалан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан Хаан банкнаас 5 оны дүгээр сарын 7-ны өдрийн №ЗГ/5444*******0******* тоот Орон сууцны ипотекийн зээлийн гэрээгээр 45 сая төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 80 сарын хугацаатай зээлж,

-5 оны дугаар сараас зээл эхлэн 6 дуустал Х.Отгонтуяа, н.Батхуяг, нараас орон сууцны зээл, хүү хуваарийн дагуу нийт 8,7,000 төгрөг төлсөн,

-Г.******* болон Х., түүнчлэн Г.*******, Х. нар хамтран эзэмших Хаан банкны 504**************8 тоот данснаас Х.ын ...67*******7 тоот данс руу, энэ данснаас зээлийн данс руу мөнгө шилжүүлэх замаар хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн, үүрэг дуусгавар болсон, үлдэгдэлгүй. /хх-44/

6.4.Г.******* 5 оны 0-р сарын 08-ны өдрөөс 6 оны -р сарын 0-ныг хүртэлх хугацаанд 6507УБИ улсын дугаартай, Тоёота приус маркийн 004 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгслийн өмчлөгч байсан,

6.5.Г.******* Х.д холбогдуулж 9 оны 0 дугаар сарын 7-нд ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Гэрлэлт цуцлуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө /маргаан бүхий байр/-өөс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, эцэслэн шийдвэрлэгдээгүй, шүүхээс оны 9 дүгээр сарын -ны өдөр нэхэмжлэлийг буцаасан.,

6.6.Г.******* 5,09,-ний өдөр, Х. 5 оны 0 дугаар сарын -ний өдөр Солонгос улсаас Монгол улсад ирсэн, Г.******* орон сууцыг хүлээн авч, амьдарч байсан,

6.7.Х. маргаан бүхий байрны өмчлөгч /*******хх-/ зэрэг үйл баримт тогтоогдлоо. Талууд энэ талаар маргаагүй.

7.Харин талууд орон сууцанд Г.******* хэдэн төгрөг, Х. хэдэн төгрөг оруулсан, талуудын оруулсан мөнгөний эх үүсвэр хэнийх, бэлэглэлээр Х. Х.аас мөнгө авсан эсэх нь маргааны зүйл байна.

8.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49., 49..-д зааснаар ....Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй бөгөөд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

 

9.Хэрэгт авагдсан баримт, дансны хуулгаас үзэхэд нэхэмжлэгч өөрийн ...6*******4 тоот данснаас 6 оны дүгээр сард 500,000 төгрөг, 6-р сард 500,000 төгрөг, 0 сард 500,000 төгрөг, 7 оны 9 р сад 6*******,*******0 төгрөг, сард 48,000 төгрөг, 8 оны -р сард 48,000 төгрөг, -р сард 48,000 төгрөг, *******-р сард 00,000 төгрөг, 5-р сард 4*******0,000 төгрөг, 6-р сард 4*******0,000 төгрөг, 8-р сард 4*******0,000 төгрөг, 9-р сард 4*******0,000 төгрөг, 0-р сард 50,000 төгрөг, -р сард 4*******0,000 төгрөг, -р сард 00,000 төгрөг, 9 оны -р сард *******0,000 төгрөг, *******-р сард 60,000 төгрөг, 4-р сард 48,000 төгрөг, 5-р сард 4*******0,000 төгрөг Х.ын ...67*******7 тоот данс руу орон сууцны зээлд шилжүүлсэн,

- Г.******* Х.тай хамтран эзэмшдэг ... *******8 тоот данснаас Г.*******ийн өөрийн хийсэн мөнгөнөөс ... 6 оны -р сард 500,000 төгрөг, -р сард 500,000 төгрөг, -р сард 500,000 төгрөг, 7 оны -р сард 500,000 төгрөг, 4-р сард *******9,7 төгрөг, 7-р сард *******7*******,000 төгрөг, 8-р сард 500,000+48,000 төгрөг, 9 оны -р сард 48,000 төгрөг Х.ын ...67*******7 тоот данс руу шилжсэн Х.ын энэхүү данснаас зээлийн данс руу татагдсан үйл баримт тогтоогдлоо.

 

0.Хэрэгт авагдсан баримт, дансны хуулгаас үзэхэд гуравдагч этгээд Х.ын Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банкны данснуудаас ...6 оны 5-р сард 48,000 төгрөг, Х.ын ...67*******7 тоот данс руу орон сууцны зээлд шилжүүлсэн,

-7 оны 0 дугаар сарын 48,000 төгрөг, 9 оны -р сард *******00,000 төгрөг, *******-р сард *******70,000 төгрөг Х.Отгонтуяагийн данс руу шилжүүлсэн,

-8 оны -р сард **************0,000 төгрөг Г.*******ийн данс руу шилжүүлсэн,

-Г.******* Х.тай хамтран эзэмшдэг ... *******8 тоот данснаас 7 оны -р сард 48,0 төгрөг, -р сард *******99,*******8 төгрөг, *******-р сард *******86,*******87 төгрөг, 5-р сард *******8*******,500 төгрөг, 6-р сард *******8,000 төгрөг, 9-р сард *******64,690 төгрөг, -р сард *******64,690 төгрөг Х.ын ...67*******7 тоот данс руу орон сууцны зээлийн дансанд шилжүүлсэн, Х.ын энэхүү данснаас зээлийн данс руу татагдсан үйл баримтууд тус тус тогтоогдлоо.

 

.Хэргийн авагдсан бусад баримтуудаас үзэхэд гэрч Х.Отгонтуяа н.Батхуяг нар нь 5 оны 9-р сард 48,000 төгрөг, -р сард 75*******,000 төгрөг, 6 оны ,,*******-р сард тус бүр 48,000 төгрөг, 7- сар хүртэл тус бүр 48,000 төгрөг, 7оны -р сараас 7-р сар хүртэл сар бүр 48,000 төгрөг, 0-р сард 48,000 төгрөг, 9 оны -р сард *******00,000 төгрөг, *******-р сард *******70,000 төгрөг тус тус нийт 8,7,000 төгрөг орон сууцны зээлд Х.ын болон Г.*******ийн дансаар дамжүүлж шилжүүлсэн байна.

 

.Г.*******, Х. нар нь захиалсан орон сууцны урьдчилгаа 4,*******6*******,5 төгрөг болон үлдэгдэл ,847,55 төгрөг, хамтран эзэмшдэг 504**************8 дансаар хэнийх нь хэдэн төгрөг Х.ын болон хаус констракшн ХХК, ажилтан Г. нарын данс руу орсон болохыг ялгах боломжгүй, холилдсон байх ба мөнгөний эх үүсвэр нь Г.*******, Х.ын нарынх хэдий ч М.аас 5,0000,000 төгрөг, Г.аас 5,0000,000 төгрөг, Х.Отгонтуяа, н.Батхуягаас 8,7,000 төгрөг, Х.аас *******,86,99******* төгрөг, Г.*******оос *******0,000,000 төгрөг, Х.аас 50,000,000 төгрөг шилжүүлэх, бэлнээр өгөх, вон солиулах зэргээр холилдсон, орон сууц захиалгын үлдэх төлбөр банкны эх үүсвэрээр 45,000,000 төгрөг гэх мэт байдлаар бүрдүүлсэн байна.

Нэхэмжлэгч Г.*******ийн данснаас Х. руу, Х.аас Г.******* руу, Г.*******оос Х.Отгонтуяа руу, Х.Отгонтуяагаас Г.******* руу гэх мэтээр холилдсон, нэг нь нөгөө рүүгээ, нөгөө нь дахин данс руугаа хийх, шилжүүлэх байдлаар холилдсон, мөн урьдчилгаа төлбөр хийхэд Г.*******, Х. нар хэн аль нь бэлэн мөнгөтэй байсан,

-гэрч Х.Отгонтуяагийн шүүх хуралдаанд гаргасан ...Г.******* БНСУ-аас ирчхээд байр авна гээд миний бие хамт явсан, ... байрыг сонгосон, урьдчилгаа төлбөрийн хувьд дүү Х. нь БНСУ-аас ирэхдээ вон авчраад уг воноо Найман шарга худалдаа зах дээр хамт явж байхдаа солиулсан. Ингээд уг мөнгөө бэлнээр н.т аваачиж өгч гарын үсэг зурж байсан, Х. урьдчилгааг төлсөн. гэх мэдүүлэг,

-гэрч М.ы ... ******* ах 5 оны 9 сард Монголд ирээд тэр байрыг худалдаж авсан. ...нийгмийн даатгал төлдөггүй тул гэдэг хүний өрийг дараад, тэр хүний нэр дээр байр авах болсон гэдгээ хэлсэн. ах бид хоёрыг Солонгосд очиход бидний дансанд тус бүр 5, 5 сая төгрөг ******* ах байршуулж өгсөн. 5 оны 0 сарын 0-ны өдөр тухай мөнгийг байрны гэрээ хийх гэж найман шарга дээр вон, доллар солиулаад дээр нь бидний данснаас 5, 5 сая төгрөгийг гаргуулж авсан. Манай ах Солонгосоос ирэхдээ цуглуулсан мөнгө нь *******0 орчим сая байсан. Биднээс авсан мөнгөө нийлүүлээд 40 орчим сая төгрөг болж байсан. Энэ нь зөвхөн *******ийн орлого байсан. 5, 6 орчим сая төгрөгийг тухайн өдөр байрны гэрээ хийж урьдчилгаанд өгнө гэж авч явсан. Цаана *******-4 сая төгрөг үлдэж, түүгээрээ машин авна гэж ярьж байсан ба дараа нь сард байранд ороход машин авсан байсан гэх мэдүүлэг,

-гэрч гийн ...Манай хүүхэд Солонгосоос ирээчихээд вон шилжүүлээд байрны урьдчилгаагаа төлнө гэж явж байсан. Байрныхаа урьдчилгааг төлөөд, машин худалдаж авсан. Нарийн зүйлсийг би сайн мэдэхгүй байна. Одоо тэр байранд амьдарч байгаа би 9 оноос хойш очоогүй гэх мэдүүлэг,

-гэрч Г.ийн ... 5 онд зээл гарах хүн нь Х. байсан, 5 оны 0 дугаар сарын 0-ны өдөр бэлэн мөнгөний орлогын баримт дээр 4 *******6******* 5 төгрөг тушаасан, ... зээлийн шийдвэр гарсны дараа зөрүү 847 55 төгрөгийг төлөх шаардлага гарсан. Ингээд Г.*******той би өөрөө төлбөрийн нөхцөлийг тохиролцож, Г.******* зөрүү төлөх өргөдөл дээр гарын үсэг зураад байрандаа орсон. Энэ гэрээний захиалагч нь Г.*******, Х. хоёулаа гэх мэдүүлсэн.

Шүүх талуудын хүсэлтээр гэрч нарыг оролцуулж мэдүүлэг авсан бөгөөд Г. Г. *******6,0,750 төгрөг, 4974,955 төгрөг төлсөн талаар мэдүүлэх ба бусад гэрч нар талуудтай хэрэгт нэгдмэл сонирхолтой, хамаарал бүхий этгээд, эх сурвалжаа хангалттай зааж өгч чадахгүй, гэрч нарын мэдүүлэг үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байх тул шийдвэрийн үндэслэл болгоогүй.

Дээрх үйл баримтаас үзэхэд урьдчилгаанд төлсөн *******6,0,750 төгрөг /4,*******6*******,5+,847,55/-ийг Г.*******, Х. нарын хэний мөнгөөр төлсөн болохыг ялгах боломжгүйгээр холилдсон байх тул энэ 4,*******6*******,5 төгрөг гаргуулах шаардлагыг тэнцүү хувааж тус бүр ,8,6 төгрөг нийлүүлсэн гэж, ,847,55 төгрөг гаргуулах шаардлагаас мөнгөний эх үүсвэр, орлого зарлагын дансны хуулга зэрэгт буй үнийн дүнгээс харьцуулж нэхэмжлэгч Г.*******ид 5,4,955 төгрөгийг орон сууцнаас гаргуулж, зөрүү 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******оос гаргуулан гуравдагч этгээд Х. олгож хариуцуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн түүнчлэн Г.*******, Х. нарын хамтран эзэмшдэг 504**************8 тоот дансаар ... төгрөгийн гүйлгээ хийгдсэн байх ба үүнээс 8,45,59 төгрөг хариуцагч Х.ын харилцах болон зээлийн тоот данс руу шилжсэн байх тул ялгах боломжгүйгээр холилдсон гэж үзээд энэ төлбөрийг тэнцүү хувааж тус бүр 4,07,795 төгрөгөөр Х.аас, Г.******* нараар хариуцуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Тодруулбал, Х. Г.*******оос 50,*******50,*******9 төгрөг, Г.******* Х.аас ,54,407 төгрөг авч орон сууцны өмчлөгч болж үндэслэлгүй хөрөнгөжсөн байна.

 

*******.Нэхэмжлэгч Г.******* Х.ын нэрээр орон сууц хөөцөлдөх гэтэл тэрээр цалингийн 5,800,000 төгрөгийн зээлтэй байсан тул зээлийн шаардлага хангахын тул үүнийг би төлсөн, саяын үлдэгдэл 9*******5 000 төгрөгийг төлсөн гэх нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.., *******8 дугаар зүйлийн *******8.-д зааснаар нэхэмжлэлийн үндэслэл болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг үндэслэлээ нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл цалингийн зээлийг төлсөн гэсэн байдал тогтоогдохгүй байна. Харин хариуцагчаас гаргаж өгсөн баримтаар Х.ын цалингийн үлдэгдэл *******,86,99******* төгрөгийг Х. төлсөн, Х. буцааж зээлийг төлөх замаар барагдуулсан байна.

 

Хариуцагч Х. нь орон сууцны урьдчилгаа 4,*******6*******,5 төгрөгийг Х.аас 5 оны 0 дугаар сарын -нд бэлэглэлийн гэрээгээр авсан, орон сууцны зээлийн гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбар, татгалзлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх шаардлагыг эс зөвшөөрөн маргах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.., *******8 дугаар зүйлийн *******8.-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, тэрээр уг татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, баримтаар нотлоогүй, хэргийн баримтаар маргааны зүйл болж байгаа байрны урьдчилгааг төлсөн гэсэн байдал тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 55,*******6,650 төгрөгийн хэмжээнд тайлбар, баримт гаргасан, нэхэмжлэлээс ,,69 төгрөгийн зөрүүтэй тайлбар, баримт гаргах бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй, энэ хэмжээгээ улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийлгээгүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэв.

Эцэст нь дүгнэхэд хариуцагч Х. нь орон сууцны үнэд Г.*******оос 50,*******50,*******9 төгрөг, харин Г.******* нь Х.аас ,54,407 төгрөг тус тус авсан, буцаан өгөөгүй, Х., Г.******* нарын хооронд даалгаварын гэрээтэй холбоотой харилцаа үүсээгүй, үүрэг үүсээгүй, орон сууцны зээлээс үлдэх хэсгийг Х., Х.Отгонтуяа, н.Батхуяг, Х. нар төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Харин Х. нэхэмжлэгчтэй үүргийн эрх зүйн харилцаан ороогүй буюу хөрөнгө барьцаалаагүй тул үүргийн гүйцэтгэлийг хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг, түүнчлэн Х.ын шаардлагаас *******,05*******,64 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иймд Х.ын орон сууцыг хурааж, орон сууцны худалдсан үнээс нэхэмжлэгч Г.*******ид 50,*******50,*******9 төгрөг олгож, нэхэмжлэгч Г.*******оос ,54,407 төгрөг гаргуулж Х.д олгож шийдвэрлэлээ.

Хавтаст хэрэгт авагдсан гарын үсгийн шинжилгээ хийлгэх, урьд шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, тайлбар, бусад баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40., энэ хуулийн 44 дүгээр зүйлийн 44. дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй дүгээр хавтас хэргийн 6-0, -*******6-р талд авагдсан баримтуудад эрх зүйн үнэлэлт дүгнэлт хийхгүй, баримтаар үнэлэхгүй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56.-д заасныг баримтлан нэхэмжлэл, бие даасан шаардлагаас зарим хэсэг хангагдсан тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүр 44,49 төгрөг, нийт 848,98 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.аас 409,70******* төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******ид олгож, нэхэмжлэгч Г.*******оос 69, төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.д олгож хариуцуулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5..-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

.Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49..-т заасныг баримтлан хариуцагч Х.аас 50,*******50,*******9 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******ид олгож, нэхэмжлэлээс үлдэх ,957,5 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг орон сууцаар хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.*******оос ,54,407 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.д олгож, бие даасан шаардлагаас үлдэх *******,05*******,64 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60., 56 дугаар зүйлийн 56.-д зааснаар нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн тус бүр 44,49 төгрөг, нийт 848,98 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Х.аас 409,70******* төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.*******ид олгож, нэхэмжлэгч Г.*******оос 69, төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.д олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5-д зааснаар хариуцагч Х.ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0604*******5*******4 дугаартай, ******* дүүрэг, *******-р хороо, үйлдвэрийн гудамж, 49/******* байрны тоот, *******8. мкв талбайтай, өрөө үл хөдлөх эд хөрөнгийг хурааж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9., 9.*******, 9.4, 9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 4 хоног өнгөрснөөс хойш 4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0. дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ В.АМАРТҮВШИН